Data Loading...

Семинар 7 Flipbook PDF

Семинар 7


327 Views
97 Downloads
FLIP PDF 206.59KB

DOWNLOAD FLIP

REPORT DMCA

Семинар 7 МОНГОЛ ДАХЬ УЛС ТӨРИЙН БУТРАЛ Улс төрийн бутралын үеийн түүхэн баримт бичиг харьцангуй ховор учир эрдэмтэд харьцангуй бага судалсан байна. Энэ үеийг феодлын бутралын үе, Монголын Нэгдсэн Улсын бутрал, “Цөвүүн цаг”, Монгол-Ойрадын үе, Дөчин, дөрвөн хоёрын үе гэх мэтээр нэрлэдэг. Монголын Нэгдсэн Улс задрах болсны гол шалтгаан бол эзэнт гүрний үед хаанаас олгосон хувь улсыг орон нутгийн ихэс дээдэс үе улиран болзолгүй эзэмшиж нийгэм эдийн засгийн талаар бэхжихийн хамт улс төрийн талаар бие даахыг эрмэлзэж улмаар төвлөрүүлэн захирах хааны захиргаанаас гарч тусгаарлахыг оролдож эхэлдэг байна. Тэд өөрөө хаан ширээнд суухыг эрмэлзэх буюу эсвэл өөрийн талын хүнийг хаан ширээнд суулгахаар ил далд тэмцэл явуулах болсноор монгол улс хэд хэдэн бие даасан том эзэмшил болон бутарчээ. Феодлууд өөрийн өмч болсон харъяат хамжлага нараа хайр найргүй мөлжиж улмаар өөрийн хөрөнгө, газар нутгаа хамгаалах цэрэгтэй болохын хамт өөрөөсөө хүч дорой хаад, ноёдын эзэмшлийг булаан авах замаар хүчин чадлаа аажмаар бэхжүүлж байв. Ингэж хамжлагат нийгэм өөрийнхөө хөгжлийн тодорхой шатанд биеэ даасан том, жижиг эзэмшлүүд болон хуваагдан бутардаг жамтай ажээ. Монголчуудын улс төрийн талаар бутрах энэ үйл явцыг Хятадын Мин Улсын зүгээс байнга дэмжиж, хаад ноёдын дунд хүчтэй өрсөлдөөн гаргаж, аль дийлэгдсэн талд нь тусалж тэднийг аль болох удаан хугацаагаар тэмцэлдүүлэн Монгол Улсын хүч чадлыг сулруулж нэгдмэл байдлыг алдагдуулан улмаар эзлэн авах зорилго барьж байв. Аюушридар (Билигт) хааныг нас барсны дараа Төгстөмөр хаан хятадтай муудалцан байлдаж эхэлсэн байна. 1378 онд Мин Улс олон тооны цэрэг оруулан олон тооны албат иргэд, хатан, хүү том ноёдыг булаан авч байсан бол, 1380 онд Ордос нутгаар довтлон Хар хорум хотыг эзлэн сүйтгэж байсан байна. 1381 онд монголын 2000 гаруй ноёд түшмэд, 77000 ард, 150000 мал сүргийг олзолж байсан байна. Энэ мэт үйл ажиллагаа нь бутрал гүнзгийрэхэд хүчтэй нөлөө үзүүлж байжээ. Эзэнт гүрний үеийнх шиг том аян дайн хийж олон орноос дайны төлөөс, алба татвар авах явдал бүрмөсөн зогссон, Хятадын Мин Улсын зүгээс эдийн засгийн дарамт шахалт үзүүлж байснаас бусад оронтой хийх худалдаа наймааны харилцаа үндсэндээ тасарсан, үйлдвэрлэл хөгжсөн орноос уугуул монгол нутагтаа ирснээр нүүдлийн

мал аж ахуйд тулгуурласан

үйлдвэрлэл

хөгжүүлэх

шаардлагатай

болсноос бутралын үед эдийн засаг үйлдвэрлэл бага ч гэсэн хөгжих хандлага гарч байсан байна.

Бутралын эхэн үед Ойрад монгол буюу баруун түмэн нь дөрвөн түмнээс, зүүн монгол нь дөчин түмнээс бүрдэж байсан бол бутралын дундуур зүүн монгол нь зургаан түмнээс, баруун монгол нь дөрвөн түмнээс бүрдэх болов. Ийнхүү түмний тоо эрс цөөрсөн явдал нь байлдан дагууллын үед олон тооны монгол хүн гадагш гарсан болон “түмэн” гэсэн нэр томьёо зөвхөн түмэн тооны цэрэг эрийг гаргах цэргийн хуваарь байхаа больж засаг захиргааны ерөнхий том хуваарь болсноор тайлбарлагдах юм. Бүх түмнийг хаан нэгтгэн захирах боловч баруун дөрвөн түмнийг (хошууд, цорос, дөрвөд, торгууд) хааны томилсон тайш цолтон үе улиран тэргүүлж байв. Зүүн монголын зургаан түмэн нь дотроо баруун гурван түмэн (халх, цахар, урианхай) түүнийг хаан ширээ залгамжлах хан хүү эсвэл хааны ойр төрлийн хүн захирах бөгөөд түүнийг жонон гэдэг. Зүүн гурван түмэн (ордос, түмэд, юншээбуу) түүнийг хаан өөрөө захирч байв. Түмэн нь дотроо отгуудад хуваагдах бөгөөд отог нь урьдын мянгатуудын ор болно. Отгийг зарим үед хошуу гэж нэрлэж байсан боловч хошуу нь цэргийн нэгжийн нэр, отог нь засаг захиргааны хуваарь болж байсан байна. Монголчууд хэдийгээр бутран сарниж, төрийн захиргааны эрч хүч сулран байвч монголын төр мөхсөнгүй. Улсын хаан нь нэр төр, хүч чадал, эрх мэдлийн хувьд бусад том феодлаас ялгагдахгүй шахам нэрийн төдий хаан болж хувирсан боловч төрийнхөө тамгыг барьж, сүлд тугаа мандуулж, бутралыг зогсоож улсын нэгдмэл байдлыг сэргээхийн төлөө тэмцэж байжээ. Энэ үеийн хаадыг бага хаад гэж нэрлэдэг. Учир нь тэдний захирч байсан нутаг зөвхөн уугуул монгол орноор хязгаарлагдаж байлаа. Монголын бага хаад . Хаадын нэр Аюушридар

Гарал Тогоонтөмөр хааны хүү

Оны цол

Төр барьсан он

Билэгт хаан

1370-1378

Төгстөмөр Энхзоригт

Аюушридарын дүү Төгөстөмөрийн хүү

Усхал хаан Энх хаан

1378-1388 1389-1392

Элбэг

Энхзоригтын хүү

Нигүүлсэгч хаан

1393-1399

Гүнтөмөр

Элбэгийн хүү

Гүнтөмөр хаан

1400-1402

Үгч ашха

Аригбөхийн удам

Гүйлич ноён

1403-1408

Өлзийтөмөр

Гүнтөмөрийн дүү

Буяншир хаан

1408-1411

Дэлбэг

Өлзийтөмөрийн хүү

Дэлбэг хаан

1411-1415

Адай

Харгуцагийн хүү

Адай хаан

1426-1438

Тогтобух

Адай хааны хүү

Тайсун хаан

1439-1452

Эсэн

Тогоонтайшийн хүү

Эсэн тайш хаан

1452-1455

Махагүргис Молон

Тайсан хааны хүү Мэркүсийн дүү

Үхэгт хаан Молон хаан

1455-1465 1465-1467

Мандуул

Адай хааны хүү

Мандуул хаан

1467-1479

Батмөнх

Баянмөнх жононгийн хүү

Даян хаан

1480-1517

Барсболд

Батмөнх хааны хүү

Барсболд хаан

1517-1519

Бодь-Алаг

Батмөнх хааны ач хүү

Бодь-Алаг хаан

1519-1547

Дарайсун

Бодь-Алагийн хүү

Гүдэн хаан

1548-1557

Түмэн

Дарайсуны хүү

Засагт хаан

1558-1592

Буян

Түмэн засагт хааны хүү

Цэцэн хаан

1593-1603

Лигдэн

Буян хааны ач

Хутагт хаан

1604-1634

Бутралыг зогсоож нэгдмэл байдал сэргээх гэсэн оролдлого удаа дараа гарч байсан боловч тэр бүр амжилтад хүрч байсангүй. Харин Эсэн тайш, Батмөнх даян хаан, Түмэн засагт нарын үед бутрал түр боловч зогсож намжмал байдал сэргэж байжээ. Эсэн тайш. Ойрадын язгууртнууд хүчирхэгжиж монголын улс төрийн эрхийг булаан авахыг эрмэлзэх болсон үед ойрадын тайш Тогоон (1418-1439) монгол газар нутгийг нэгтгэх тэмцлийн амжилттай хийж байгаад 1439 онд нас барж түүний хүү Эсэн эцгийнхээ орыг залгамжилжээ. Эсэн тайш 1447 онд Урианхайг эзэлснээр ихэнх монголчуудыг нэгтгэсэн. 1448 онд Хамиг эзэлж, Дундад Азийн орнуудтай холбоо тогтоосон нь Мин Улсын баруун тийш харилцах гарцыг нилээд боогдуулжээ. Эсэн Мин улстай найрсаг харицаа тогтоож хилийн худалдаанд оролцохоос гадна байнга элч явуулж Мин Улсын дотоод байдлыг тагнан дайтах шалтаг л хүлээж байлаа. Гэтэл 1448 оны 12-р сард 3000 элчийг маш муу бараатай явуулж худалдаа хийлгэсний улмаас Мин Улс малын үнэ өртгийг өгөөгүй. Үүгээр шалтаглан Эсэн 20000 цэрэгтэй 4-н замаар Мин Улсад халдан орсон. Эсэн өөрөө Датунгийн чиглэлээр, сайд Алаг Чинсан Сюань-фугийн чиглэлээр, Тайсун хаан Явдангийн чиглэлээр, Алаг чинсан Шаньси мужийн чиглэлээр цэрэг авч довтолсон. Тэр үед Мин Улсын цэцэглэлтийн үе байсан боловч төрийн хэргийг Ордоны тайган Ван-Чжэн барьж байлаа. Тэрээр нас залуу Ен-зүнь хааныг цэргээ өөрөө удирдвал Монголчууд

айн сүрдэж аяндаа ялагдана гэж сэнхрүүлэн 50000 цэрэг захируулан Датунд явуулжээ. Ойрадын цэрэг Мингийн цэргийг өөрийн тактиктаа оруулж, мөрдөн хөөж, Инь Шань уулын орчим дахь Түмү цайзанд шахан бүсэлжээ. Түмү цайз бол 4-н талаараа өндөр уулаар хүрээлэгдсэн ундны усгүй газар учир Мингийн цэрэг хүчинд автагдан ялагдаж, Ен-зүнь хаан шадар нөхдийн хамт баригдав. Эсэн түүнийг ашиглаж Хятадтай найрамдлын хэлэлцээр байгуулахыг хичээсэн ч Мин Улсын ордныхон Ен-зүний дүү Чинтайг хаанд өргөмжлөв. Үүнд хилэгнэсэн Эсэн Бээжинрүү довтолж 1449 оны 10-р сард Бээжингийн Шижиминь хаалганд ирж цэрэг, морь малаа амраажээ. Мин Улсын ордныхон дотроо хагаралдаж Монголчуудын өмнө ихэд арчаагүй байдалтай болж, Эсэнгийн цэргүүд тэр хавийн нутгийг галдан шатааж, дээрэмдэн тонож байв. Яг шийдвэрлэх тулаан эхлэх гэтэл Монгол нутагт буцсан Тайсун хаан түүний эсрэг бослого гаргасан учир Эсэн Бээжинтэй эрх тэгш найрамдлын хэлэлцээр байгуулаад Ен-зүнь хааныг авч нутаг буцжээ. Ингэж Монголчуудын дотоод хямралаас болж Мин Улс аврагдсан түүхтэй. Баригдсан Ензүнь хаанд ураг төрөл нь үл мэдэгдэх Мулу нэрт эмийг эхнэр болгон өгч Эсэн хаан хэсэг хугацаанд өөрийн хонийг хариулуулжээ. Тайсун өөрийн хатан Эсэнгийн эгчээс гарсан хүүхдийг “жонон” болгоогүйн улмаас Эсэн Тайсун нар зөрчилдсөн юм. 1451 онд Тайсун Эсэн хоёрын тулалдаан болж, Тайсун ялагдаж, Хэрлэнрүү зугтааж явахад нь урианхайн Чавдан охиныг нь төрхөмд нь буцаасан урьдын явдалд нь өс санаж барьж алжээ. Эсэн монголын ихэнх ноёдыг цуглуулж, хаан ширээнд хэнийг өргөмжлөхийг хэлэлцүүлэхэд Тайсун хааны дүү Агваржин Жононгийн нэрийг ихэнх нь дэвшүүлсэн байна. Гэвч Эсэн нэлээд ноёдыг ятгаж Агваржин, түүний хүү Хархуцаг болон бусад ноёдыг хууран урьж ирүүлээд бүгдийг нь алжээ. Эсэн өөрийн замд саад болсон Алтан ургийн болон бусад ноёдыг замаасаа зайлуулж бүх монголыг эрхэндээ оруулсан байна. 1452- 1455 онд Амар мөрнөөс баруун тийш Дундад Ази хүртэлх өргөн уудам нутгийг эзэлсэн “Монгол-Ойрадын хүчирхэг улс”–ыг байгуулсан боловч төдий л удалгүй ойрадын Алаг, Чинсан тэргүүтэй ноёд : 1. Дайны олзоо хуваасангүй 2. Өөрийн хүүгээ тайшаар өргөмжилсөн гэдгээр шалтаглан бослого гаргажээ. Эсэн гэнэтийн довтолгоонд санд мэнд зугтаж яваад 1455 онд алагдсанаар монголын төр дахин задран унажээ. Ер нь Эсэн нэгд; Алтан ургийн хүн биш байсан учраас монгол ноёдын дэмжлэгийг аваагүй, хоёрт; өөрийг нь дэмжсэн том феодлуудтай үзэл бодол зөрчилдсөн зэргээс болж хаан ширээнд удаан суугаагүй байна.

Бутралыг зогсоох гэсэн хоёрдох оролдлогыг

хийсэн

хүн бол Баянмөнх

жононгийн хүү Батмөнх байв. Эсэнг алагдсаны дараа Дөрвөн ойрадын самууныг ашиглан Хасарын удмын Хорчины Болой, Онигуудын Муульхай нар гэнэдүүлэн довтолж төрийн тамгыг баруун монголд авчирч Тайсуны хүү Мэркүсийг хаан болгож Болой өөрөө тайш нь болжээ. Ийнхүү Хасарын удмынхан Монголын төрийг өмгөөлөн хамгаалж байсан түүхтэй. Мэркүс өсч том болоод биеэ даах гэж оролдоход нь Болой түүнийг алжээ. Болой, Муульхайн хооронд хагарал гарч Болой ялагдаж, Мэркүсийн өөр эхтэй дүү Молон хаан болж, Муульхай тайш болжээ. Хасарын удмын Өнөболд ван Хорчины угсааны өсийг Муульхайгаас авч алснаар монголын төр нэг хэсэг тайшгүй явжээ. 1468 онд Молоны дараа Баянмөнх хаан суусан боловч Мандуул ахдаа найр тавьж өгснөөр ноцтой алдаа гаргажээ. Эх сурвалжид бичсэнээр Баянмөнх ахтайгаа муудалцсан үеийг ашиглан Юншээбүүгийн Хэрээ, Цагаан нар алсан. Үүний дараа Мандуулын хувь заяа ч дүүтэйгээ ижилхэн шийдэгдэж 1467 онд Исмалд алагджээ. Мандуул хаан ширээ залгамжлах үргүй учир том ноёдууд өөрийн эзэмшлээ тус тус захиран сууж хаан ширээ нэг хэсэг эзэнгүй байв. Энэ үеийг далимдуулан Чингис хааны дүү Хасарын удмын ноёд хаан ширээг булаан авах гэж элдвээр оролдсон боловч чадаагүй байна. Яг энэ эгзэгтэй үед Мандуулын бага хатан Мандухай 1470 онд Тайсун хааны дүү Агваржин жононгийн хүү Баянмөнх жононгийн долоон настай хүү Батмөнхийг “Даян хаан” нэрээр хаан ширээнд өргөмжилсөн юм. Батмөнхийн төрсөн он, хаан ширээнд суусан онуудыг судлаачид янз бүрээр бичсэн байдаг. Түүнийг ердийн нэг бага хаан гэж тоогоогүйн улмаас түүнд ердөө Шилийн голын зүүн хэсэг захирагдаж байв. 14831486 онд Мандухай бие даан цэрэг авч яван Исмалийг бут цохиж, Батмөнхийн эх Шихэр хатныг нь авчирсан. Дараа нь 1490-1496 онд бэлтгэл хийсний эцэст Даян хааныг үхэр тэрэгт суулган Дөрвөн ойрадын эзэлж авчээ. 1500 онд Баруун Түмнийг захируулахаар хоёрдугаар хүү Улсболдоо явуулсныг Ибрай тайш алсны улмаас Өвөр монголын Далан хар гэдэг газар их тулаан хийж тэднийг бут цохисноор ойрадыг дахин нэгтгэж чаджээ. Хаан ширээний төлөө тэмцэлдсэн ноёдын олон жил үргэлжилсэн хямрал тэмцлийг зогсоож амар тайван амьдрах гэсэн ард түмний сонирхол мөн Чингисийн угсааны ноёдын “алтан ургийн хүнийг хаан ширээнд суулгах” гэсэн дэмжлэг зэрэг нь тархай бутархай байдлыг зогсоох Мандухай хатны оролдлогыг амжилтад хүргэжээ. Даян хаан бутралын гол шалтгаан болсон сайд нарын соёрхол дархалсан газрыг хүчингүй болгосон, Амбагай хааны үндэслэсэн тайш, чинсан цолуудыг хүчингүй болгосон, Алтан ургийн бус ноёд түшмэдүүдийг төрийн чухал албанаас шахан гаргах гэх мэт бодлого явуулсан. Тэрээр 11 хүүдээ газар нутгаа хуваан олгосноос

бутрал дахин явагджээ. Улсаа зүүн, баруун хоёр гар, зургаан түмэн болгож хуваасан юм. Түүний их хатан Мандухай цэцнээс 7 хүү, Самар тайху хатнаас 2 хүү, Гүш хатнаас 2 хүү төржээ. 1. Төрболд багадаа нас барсан 2. Улсболд 1500 онд Ибрайд алагдсан. 3. Барсболд жонон болсон 4. Арсболд түмдийн 7-н отог 5. Очирболд Цахар 8 отог, хишигтэн 6. Алчуболд Халхын Өвөр 5-н отог 7. Арболд Цахар, хуучидын 2отог 8. Гаруудай нас барсан 9. Гэрболд Ахан, найманы отог 10. Увсанз Юншээбүү 11. Гэрсэнз халхын 7-н отгийг тус тус захиран суусан. 1558-1593 онд хаан ширээ залгамжилсан Түмэн хаан, Түмэдийн Алтан хантай нилээд хатуу байр суурь баримталсны улмаас нэгдмэл байдлыг сэргээж чадсан байна. Түмэн “Их засаг” цаазыг тогтоон “Таван хааны засаг” хэмээх ноёдоор бүрэлдсэн “Төв засгийн газар” гэдгийг шинээр байгуулсан. Хүчирхэг нэр нөлөөтэй эдгээр ноёд зургаан түмнийг төлөөлөн төрийн хэргийг зөвлөлдөн шийдэх болжээ. Түүний төрийг засах оролдлого хийсний улмаас “Түмэн засагт хаан” нэрээр түүхэнд алдаршжээ. Энэ нь бутран сарниж байсан бүх аймгуудыг ардчиллын хэлбэрээр төв засаглалд нэгтгэсэн дэвшилтэт үйл ажиллагаа байсан. Тэр 35 жил хаан ширээ нд суухдаа ноёдын хямралыг хэсэг хугацаанд намжааж, ард түмний аж ахуй, эдийн засагт дэвшилтэт өөрчлөлт гаргасан түүхтэй. 1593 онд Түмэн 54 насандаа өөд болж, хүү Буян цэцэн хаан болсон бөгөөд түүний дараа 1603 онд ач Лигдэн нь хаан ширээнд өргөмжлөгджээ. Лигдэн Чингисийн угсааны сүүлчийн хаан байсан бөгөөд түүнийг нас барсны дараа Өвөр монгол Манжид эзлэгдсэнээр монголын улс төрийн бутрал төгсгөл болсон байна. Улс төрийн бутралын үеийн тухай үзэхдээ Түмэдийн Алтан хааны тухай мартаж болохгүй. Баруун түмний жонон байсан Барсболдыг нас барсны дараа түүний хүү Гүнбилэг (1505-1550), Алтан (Амда) (1507-1582) нар удаа дараалан баруун гурван түмнийг захирчээ. Ялангуа Алтанг хаан ширээнд сууж байх үед жонон хүчирхэгжиж хаанаасаа давамгайлах болсон байна. Дарайсун Гүдэн хаан Алтанд “Хан” цол соёрхсон. Уугуул эзэмшил нь Өвөр монголын түмэд байсан тул түүхэнд түмэдийн Алтан хаан гэж алдаршсан байна.

Алтан хятадын Мин Улстай найрамдалт харилцаа тогтоож, газар тариалан, гар үйлдвэрийн бүтээгдэхүүн авч байхын тулд шаргуу тэмцэж, XVI зууны дунд үед Датун, Сюань-фү зэрэг газарт худалдааны зах нээлгэж, жилд хоёр удаа худалдаа арилжаа хийж байх болжээ. Одоогийн Өвөр монголын Хөх хотыг үндэслэн байгуулж, газар тариалан, гар үйлдвэрийн төв болгож, тэндээ төвлөрөн суурьших болжээ. Монголд шарын шашин дэлгэрсэн нь. XVI зууны дунд үеэс эрт үеэс шүтэж байсан бөө мөргөлийг халж язгууртан дээдсийн эрх ашгийг илүүтэй хамгаалж чадах шарын шашинг дэлгэрүүлэхийг оролдож эхэлсэн. Монголын ихэс дээдэс монголчуудыг улс төрийн талаар нэгтгэх бодлогодоо шарын шашинг ашиглахыг оролдсон байна. Монголд

шарын

шашинг

дэлгэрүүлэхэд

Түмэдийн

Алтан

хаан

хэмээн

алдаршсан Алтан (1507-1582) их үүрэг гүйцэтгэсэн байна. Тэрээр 1577 онд Түвдийн шарын шашны тэргүүн Содномжамцыг урин авчирч бөө мөргөлийг хориглож, шарын шашинг

дэлгэрүүлэх асуудлаар

албан ёсны хэлэлцээр

хийжээ.

Алтан хаан

Содномжамцыг шарын шашны тэргүүн гэж хүлээн зөвшөөрч “Далай лам” цол өргөхөд, Содномжамц Алтан ханд Хубилай сэцэн хааны цолыг өргөмжилжээ. Халхын тулгар Түшээт хан Автай (1554-1588) Хөх хотноо 1577 онд очиж Далай лам Содномжамцтай учран шарын шашинд ороод, түүнээс “Очирваанийн хувилгаан, Очирай бат Түшээт хан” цол авч нутагтаа буцаж ирээд 1586 онд Хар хорин хотын ойролцоо Орхон голын хөвөөнд шарын шашны анхны хийд Эрдэнэ зууг Дахай нэрт балгасын суурин дээр байгуулжээ. Энэ нь халхад олон тооны сүм хийд дараалан босохын эхлэл болжээ. Автай сайн хан Халх - Ойрадыг нэгтгэн захирч, улс орныхоо нэгдлийг хадгалахын төлөө тэмцээд, амьдралынхаа сүүлийн долоон жилийг шашны үйл хэрэгт зориулж яваад нас барсан байна. Чингисийн угсааны хамгийн сүүлчийн хаан Лигдэн хутагт эрх мэдлээ бататгаж хаант төрийг бэхжүүлэх зорилгоор шарын шашинг туг болгон ашиглахыг чармайн түүнийг идэвхтэй дэлгэрүүлж эхэлсэн байна. Ойрадын монголчуудын нэгэн адил шарын шашинг дэлгэрүүлжээ.

язгууртнууд

Зүүн

Шарын шашинг дэлгэрүүлэхийн тулд шинээр сүм хийд байгуулах, том лам нарыг Түвд Энэтхэгээс урьж авчрах, Далай ламд шавь орох, сахил санваар хүртэх, үр хүүхдээ бурхны номд суралцуулахаар харьд явуулах, хутагт хувилгаад тодруулах, шашны ном зохиол орчуулах, барлан хэвлэх, бурхан бүтээх зэрэг ажлыг өргөнөөр явуулжээ. Ард олныг шашинд оруулахын тулд хөхүүлэн урамшуулах, албадан хавчих зэрэг аргыг хэрэглэх төдийгүй лам нарыг алба татвараас хөнгөлөх, чөлөөлөх,

шашны тусгай захиргаа байгуулах, лам нарт бусад ноёдын адил эрх мэдэл олгох зэрэг олон аргыг хэрэглэжээ. 1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжилсөн явдал шарын шашин монголд дэлгэрэхэд зохих нөлөө үзүүлсэн байна. Шарын шашин дэлгэрсэн явдал эерэг, сөрөг нөлөө үзүүлсэн байна. Үүнд ямар эерэг нөлөө үзүүлэв гэвэл: - Гадаад харилцаа хөгжихөд зохих нөлөө үзүүлсэн. Энэтхэг, Түвдэд очиж суралцагсад тэдний соёлын зарим ололттой зүйлтэй танилцаж, улмаар монголд дэлгэрүүлсэн байна. Ном хэвлэх, барлах, энэтхэг түвд хэлнээс орчуулах ажил хөгжив -

Соён гэгээрүүлэх талд ахиц гарав. Уран барилга, дүрслэх урлаг хөгжиж, наамал, хөөмөл, цутгуурын урлаг дэлгэрч соёлын үнэт дурсгалууд бүтээгдэв.

-

Бөө мөргөлийн зарим зэрлэг, харгис үйлийг халав

-

Тархай бутархай монголчууд нэгэн шүтлэгтэй болсноор оюун санааны барилдлагаар холбогдож улмаар улс төрийн талаар нэгдэх хүчин зүйл болж байв.

Шарын шашин дэлгэрсний сөрөг тал : - Хий хоосон мөрөөдөлд автуулж, бүтээлч хөдөлмөрөөс холдуулав - Эрчүүдийн дийлэнх хэсэг хийдэд шавилах болсноор хүн амын өсөлтөд саад болов. -

Язгууртан ангийн эрх ашиг, хүч чадлыг бататган ард түмнийг дарангуйлан мөлжих үзэл суртлын зэвсэг нь болов.

-

Харийн дарангуйлалд ороход гол хүчин зүйл болов