Data Loading...

7 MT Daalgavar Flipbook PDF

7 MT Daalgavar


120 Views
95 Downloads
FLIP PDF 528.09KB

DOWNLOAD FLIP

REPORT DMCA

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

7-Р АНГИ

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

VII анги /Амралтын хугацаанд гүйцэтгэх даалгавар/

АМРАЛТЫН ДААЛГАВАР

/2021-01-30 хүртэл/

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

7-Р АНГИ

Даалгавар 1 МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ Анхааралтай уншаад дэвтэртэй бичиж тэмдэглээрэй. Хүнд мэдээллийг хүлээн авах мэдрэхүйн таван эрхтэн (нүд, чих, хамар, хэл, арьс) байдаг. Уг мэдрэхүйг “хараа”, “сонсгол”, “үнэр”, “амт”, “тэмтрэх” гэж нэрлэдэг.

Хүн мэдээллийг төрөл бүрийн эх үүсвэрээс хүлээн авдаг. Олон зууны туршид мэдээллийг хүлээн авах үйл явцыг хялбарчлах үүднээс төрөл бүрийн төхөөрөмжүүдийг бүтээсээр иржээ.

Асуултанд хариулаарай. 1. Гэрийн тэжээвэр амьтдын (нохой, муур, загас, яст мэлхий) мэдрэхүйн эрхтний талаар жишээ гаргана уу. 2. Дараах тохиолдол бүрд мэдээллийг хүн ямар мэдрэхүйн эрхтнээр хүлээж авах вэ? 3. Бусдын санаа бодлыг уншиж, ирээдүйг зөгнөж хэлдэг зургаа дахь мэдрэхүй хүнд байдаг болов уу? Энэ талаар юу гэж бодож байна?

АМРАЛТЫН ДААЛГАВАР

/2021-01-30 хүртэл/

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

7-Р АНГИ

Даалгавар 2 МЭДЭЭЛЛИЙГ БОЛОВСРУУЛАХ Анхааралтай уншаад дэвтэртэй бичиж тэмдэглээрэй. Хүн ба амьтан нь хүрээлэн байгаа орчноосоо хүлээн авсан анхдагч мэдээллийг өөрсдийн уураг тархины тусламжтайгаар боловсруулж, үүний үр дүнд шинэ мэдээлэл гаргадаг. Унших, бодох, тооцоолох нь мэдээлэл боловсруулах олон аргуудын нэг хэсэг юм. Багш сурагчдынхаа бодсон бодлого, зохион бичлэг зэргийг шалган алдааг засаж, үнэлгээ өгдөг. Энд “алдаа засах” нь мэдээлэл боловсруулах үйл ажиллагаа болно.

Асуултанд хариулаарай. 1. Багш самбарт (12+13)*4 гэсэн жишээ бичээд дараах асуултуудыг асуув. Та нар өөрсдийн хариултаа өгнө үү. • Энэ мэдээлэл ямар хэлбэрээр дүрслэгдсэн бэ • Энэ бодлогыг бодоход шаардлагатай мэдээллийг хэрхэн гаргаж авсан бэ? • Бодолтын явцад мэдээлэл дээр ямар процесс явагдсан бэ? • Бодолтын үр дүн хаана хадгалагдсан бэ? • Үр дүнгийн мэдээллийг хэрхэн дамжуулсан бэ? 2. Номын сангаас хэрэгцээтэй мэдээллээ хайх үед мэдээллийн ямар процесс явагдахыг тайлбарлана уу. 3. “Заг мод говийн ирээдүй” сэдэвт 50-60 үгтэй эх бичээрэй. 4. “Заг мод говийн ирээдүй” сэдэвт гар зураг зураарай.

АМРАЛТЫН ДААЛГАВАР

/2021-01-30 хүртэл/

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

7-Р АНГИ

Даалгавар 3 МЭДЭЭЛЛИЙГ ХАДГАЛАХ Анхааралтай уншаад дэвтэртэй бичиж тэмдэглээрэй. Хүн мэдээллийг хадгалан үлдээдэг. Бидний өвөг дээдэст олон мянган жилийн өмнөөс ан амьтан агнах, загас барих, үр жимс тарих арга замын талаарх мэдээ, мэдлэгийг хадгалах зайлшгүй шаардлага үүссэн. Үүний тулд хүмүүс хад чулуун дээр зурах, модонд хэрчлээс тавих, оосор уяанд зангилаа үүсгэх зэргийг ашиглаж байжээ.

Эртний хүмүүсийн үлдээсэн зураг, дүрслэлээр тэдний хэрхэн амьдарч байсныг олж мэддэг. Бид шүлэг, дууны үг, математикийн томьёог чээжилж тогтоосноор тэдгээрийг өөрийн ой ухаандаа хадгалан үлдээдэг. Зарим үед ой ухаандаа тогтоохгүйгээр тэдгээр мэдээллийг цаасан дээр, тэмдэглэлийн дэвтэртээ бичиж авдаг. Хүүхдүүд та нар өөрсдийн хамгийн их таалагддаг дуунуудаа, гэр бүлийнхнийхээ зураг болон видео бичлэгийг дискэнд бичиж хадгалж болно. Дуу, зураг, видео нь мэдээлэл бөгөөд хүссэн цагтаа сонсох, үзэхийн тулд түүнийг хадгалж, үлдээж байгаа хэрэг юм. Мэдээлэл хадгалагдаж байгаа объектыг мэдээллийн тээгч (агуулагч) гэдэг. Хүн бүхний хамгийн сайн мэддэг мэдээллийн тээгч бол ном юм. Ном нь хүний хийж бүтээсэн хамгийн чухал үнэт зүйлийн нэг болно. • Хүмүүс мэдээлэл хадгалахын тулд янз бүрийн аргуудыг хэрэглэдэг. • Хүний яриаг бичиж, тэмдэглэхийн тулд цагаан толгойн үсгийг зохиож, хэрэглэж иржээ. • Хөгжимчид хөгжмийн бүтээлийн тухай мэдээллийг нот гэж нэрлэгдэх тусгай тэмдэгтүүдээр дүрслэн бичдэг. • Компьютерт мэдээллийг түр хугацаанд хадгалахын тулд шуурхай санах ой ашигладаг бол хатуу дискэнд шаардлагатай мэдээлэл, программуудыг хадгалдаг. • Интернэтэд төрөл бүрийн мэдээлэл хадгалагдах бөгөөд ном, сонин уншиж, найз нөхдөдөө захиа бичиж болно. • Гар утсанд хүмүүсийн утасны дугаар, мессеж, төрөл бүрийн тоглоом хадгалагддаг. Мөн англи хэлээ дээшлүүлэх толь бичиг, нэвтэрхий толь, газрын байршил заагч зэрэг программыг суулган ашиглаж болно.

АМРАЛТЫН ДААЛГАВАР

/2021-01-30 хүртэл/

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

7-Р АНГИ

Даалгавар 4 МЭДЭЭЛЛИЙН КОДЧИЛОЛ Анхааралтай уншаад дэвтэртэй бичиж тэмдэглээрэй.

Мэдээллийн кодчилол гэдэг нь мэдээллийн тодорхой нэг дүрслэлийг бий болгох үйл явц юм. “Кодчилох” гэсэн ойлголтын хүрээнд мэдээллийн дүрслэлийн нэг хэлбэрээс түүнийг хадгалах, дамжуулах болон боловсруулахад тохиромжтой өөр нэг хэлбэрт шилжүүлэхийг ойлгодог. Мэдээллийг хялбарчлан бичих, мэдээллийг нууцлах, хадгалах боловсруулалт хийх зэрэг тодорхой зорилгоос хамаарч кодчилох аргыг сонгон ашигладаг. Жишээ нь: Барааны код, хувцасны шошго гэх мэт. Мэдээллийг яг байгаа байдлаар нь хадгалан дамжуулж болохгүй бөгөөд мэдээлэл нь ямар нэгэн хэлбэрээр дүрслэгдэж, өөрөөр хэлбэл кодчилогдсон байдаг. Асуултанд хариулаарай. 1. Мэдээллийг кодчилох үед алдаа гардаг уу? Яагаад? 2. Танай гэр бүл ургийн бичгийг ямар аргаар хөтөлдөг вэ? 3. Танай сургуулийн лого ямар утга санааг илэрхийлдэг вэ? Бичнэ үү. 4. Хүү өөрийн нэрийн үсэг бүрийг цагаан толгойн үсгийн дарааллаар дугаарлав. Сольсон тоо нь 16, 19, 4, 10, 13 бол хүүгийн нэр хэн бэ? 5. 1-10, 20, 30, 100, 500, 1000 гэсэн цифрүүдийг ром цифрээр дүрсэлнэ үү. 6. Дараах код ямар үгийг илэрхийлж байна вэ? (Цагаан толгойн үсгийн байрлалаар).

7. Морзын цагаан толгой ашиглан дараах үгүүдийг кодчилоорой. Information, computer, keyboard, display

АМРАЛТЫН ДААЛГАВАР

/2021-01-30 хүртэл/

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

7-Р АНГИ

Даалгавар 5 ХОЁРТЫН КОДЧИЛОЛ Анхааралтай уншаад дэвтэртэй бичиж тэмдэглээрэй. Хоёртын кодчиллыг компьютертэй яагаад холбон авч үздэг вэ? Энэ нь компьютер боломжит хоёр төлөвт орших элементүүд дээр суурилан үйлдвэрлэгдсэн байдагтай холбоотой. Эдгээр хоёр боломжийн нэгийг нь 0, нөгөөг нь 1 гэсэн цифрээр тэмдэглэдэг. Хоёртын төлөвийн хамгийн энгийн жишээ нь ердийн гэрлийн чийдэнг асаах, унтраах унтраалга юм. Энэ нь залгагдсан (1 гэсэн төлөв), эсвэл салгагдсан (0 гэсэн төлөв) гэсэн хоёр төлөвийн аль нэгэнд оршдог Мэдээллийг 0, 1 цифрээр кодчилохыг хоёртын кодчилол гэнэ. Хоёртын кодын тусламжтайгаар тоог дараах байдлаар хадгалж болно.

Асуултанд хариулаарай. 1. Хоёртын код хэлбэртэйгээр мэдээллийг хадгалж дамжуулахад ашиглаж болох ахуйн хэрэгслүүдийг нэрлэнэ үү. 2. Дараах үсэг-хоёртын тоон тааврыг таагаарай. 0001ж, Ха0101ч 3. Хоёртын кодоор дүрслэгдсэн 1-ээс 3 хүртэлх тоонуудын үржүүлэхийн хүрдийг зохиогоорой.

4.

5.

Цифрийн кодын хүснэгт рүү харахгүйгээр дараах үйлдлүүдийг гүйцэтгэн үр дүнг аравтын цифрээр илэрхийлнэ үү. а) 0011 0011 0000 : 0101 0101 б) 1001 0111 – 0101 0100 в) 0110 0001 + 1001 0100 г) 0011 0010 * 0100 0110

Дараах цифрүүдийг цифрийн кодоор кодчилно уу.

АМРАЛТЫН ДААЛГАВАР

/2021-01-30 хүртэл/

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

7-Р АНГИ

Өөрийгөө үнэлээрэй: 1. Компьютер

1.1.

1.2.

АМРАЛТЫН ДААЛГАВАР

/2021-01-30 хүртэл/

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

7-Р АНГИ

1.3.

АМРАЛТЫН ДААЛГАВАР

/2021-01-30 хүртэл/

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

7-Р АНГИ

1.4.

АМРАЛТЫН ДААЛГАВАР

/2021-01-30 хүртэл/

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

7-Р АНГИ

2. Мэдээлэл загвар

2.1.

2.2.

2.3.

АМРАЛТЫН ДААЛГАВАР

/2021-01-30 хүртэл/

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

7-Р АНГИ

2.4.

2.5.

2.6.

АМРАЛТЫН ДААЛГАВАР

/2021-01-30 хүртэл/

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

7-Р АНГИ

БАЯР ХҮРГЭЕ. ДААЛГАВРУУДАА ДЭВТЭРТЭЭ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН БОЛ АНГИЙНХАА ГРУППИЙН ХИЧЭЭЛИЙН ХАВТСАНД БАЙРШУУЛААРАЙ.

АМРАЛТЫН ДААЛГАВАР

/2021-01-30 хүртэл/