Data Loading...

Лекц 3, 4 Flipbook PDF

Лекц 3, 4


157 Views
102 Downloads
FLIP PDF 256.84KB

DOWNLOAD FLIP

REPORT DMCA

Боловсролын сэтгэл судлал- суралцахуйн онолууд

Суралцахуй ➢21-р зууны иргэдийн эзэмшсэн байвал зохих үндсэн чадваруудын нэг нь сурах чадвар юм.

➢ Суралцах үйл гэж юу вэ? ➢ Суралцахуй бол мэдлэг, чадвар дадал, соёлын үнэт зүйлсийг эзэмших, шинэ хандлагаар төлөвших үйл явц

Боловсролын сэтгэл судлалСуралцахуйн зарим онолууд: ➢ Зан үйлийн онол (Behavioral

theory),

➢ Танин мэдэхүйн онол (Cognitive theory), ➢ Конструктив онол (Constructivist theory),

➢ Нийгэм танин мэдэхүйн онол (Social Cognitive Theory), ➢ Ёс суртахууны хөгжлийн онол (Theory of Moral Development), ➢ Олон талт оюун ухааны онол (Theory of Multiple Intelligences), ➢ Сэдэлжүүлэлтийн онол (Theory of Human Motivation).

Зан үйлийн онол (Behavioral theory): ➢ Сэтгэцийн үйл явцыг сэтгэл зүйчид тодорхойлохдоо бид өөрсдийн бодол санаа, мэдрэмж, сэдлийг мэдэх боловч бусад хүмүүст энэ нь харагдаж чаддаггүй. ➢ Хэдийгээр бид бодол санаа, мэдрэмж, сэдлийг шууд харж чадахгүй учир нь тэд бодит биш юм. Тиймээс бихевиористууд эдгээр сэдэл, мэдрэмж, бодол санаа нь харагдахгүй учраас зан үйлийн шинжлэх ухаанд тохирохгүй (Shanks, 2009).

Зан үйлийн онол (Behavioral theory): ➢ Энэ онолын үүднээс зан үйлийг хүрээлэн буй орчноос суралцдаг гэж үздэг бөгөөд төрөлхийн буюу удамшлын хүчин зүйл маш бага нөлөөлдөг гэж үздэг. ➢ Суралцагчдын гэр бүлийн орчин, амьдралын хэв маяг нь тэдний зан үйлд нөлөөлнө. ➢Багш нарын хувьд суралцагчдынхаа хичээлд хэрхэн хандах, бие авч явах байдалд шууд нөлөөлж болно.

Зан үйлийн онол (Behavioral theory): ➢ Энэ онол нь багш нарын хувьд суралцагчдыг хэрхэн өдөөж, тэдэнд туслахыг ойлгох түлхүүр.

➢ Багш суралцагчдад зарим өдөөгчдөд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх ёстойг зааж өгдөг. Үүнийг давтаж хийх хэрэгтэй.

Зан үйлийн онол (Behavioral theory): ➢ Сонгодог

нөхцөлдүүлэлт (Classical Conditioning) (И.П.Павлов): Нөхцөлт бус цочроогч - ямар нэг зүйлийг урьдчилан суралгүйгээр хариу үйлдлийг автоматаар үзүүлдэг цочроогч. ➢ Нөхцөлт бус хариу үйлдэл - нөхцөлт бус цочроогчид автоматаар хариулах хариу үйлдэл. ➢ Нөхцөлт цочроогч - өмнөх тодорхой бус цочроогч нь нөхцөлт бус цочроогчтой холбогдсоны дараа нөхцөлт хариу үйлдэл үзүүлэх. ➢ Нөхцөлт хариу үйлдэл - нөхцөлт цочроогч-нөхцөлт бус цочроогчтой хосолсоны дараа үүсэх нөхцөлт цочроогчид хариу үйлдэл үзүүлэх. ➢

Сонгодог нөхцөлдүүлэлт:

Суралцахуйн жишээн дээр авч үзвэл: ➢ Хүүхдийг шалгалтаа алдаатай хийснийх нь төлөө шүүмжилбэл түүнд түгшүүр үүснэ. Ингэснээр хүүхэд шалгалтаа түгшүүртэй холбосноор шалгалт бол түгшүүр үүсгэх нөхцөлт цочроогч болно. ➢ Багшийн хатуу шүүмжлэл нь тодорхой цочроогч болж сурагчдын хувьд физиологийн хариу үйлдэл нь сонгодог нөхцөлдүүлэлт болдог. Тухайлбал, багшийн байнгын шүүмжлэл эсвэл гэрийн даалгавар хийх зэрэг нь сурагчдад стресс үүсгэж улмаар толгой өвдөх, булчин чангарах болон бусад физиологийн хариу үйлдлийг үзүүлж болно.

Сонгодог нөхцөлдүүлэлт:

Суралцахуйн жишээн дээр авч үзвэл: ➢Сонгодог нөхцөлдүүлэлт нь тодорхой цочроогчдод хариулах үед илэрнэ. Тухайлбал, ➢Сурагч биологийн шалгалтаа хангалтгүй гүйцэтгэсэн гэж шүүмжлүүлсэн. Химийн шалгалтандаа бэлтгэж эхлэх үедээ сурагч маш их сандарч байсан, учир нь биологи болон химийн шинжлэх ухаан хоёр хоорондоо төстэй.. Тиймээс сурагчдад нэг хичээлийн шалгалтаас үүссэн түгшүүр нь өөр шалгалт өгөхөд үүсч болно.

Сонгодог нөхцөлдүүлэлт:

Суралцахуйн жишээн дээр авч үзвэл:

➢ Харин өөр өөр хичээлийн шалгалт өгсөн оюутны хувьд, тухайлбал, англи хэл эсвэл түүхийн хичээлийн шалгалт өгөхдөө бараг л бухимдахгүй учир нь тэдгээр хичээлүүд хоорондоо маш ялгаатай.

Сонгодог нөхцөлдүүлэлт:

Суралцахуйн жишээн дээр авч үзвэл: ➢Нөхцөлт биш цочроогчид байхгүй болсноор нөхцөлт хариу үйлдэл суларснаар сонгодог нөхцөлдүүлэлт устдаг. ➢ Тухайлбал, оюутан шалгалт өгөхдөө сандарч эхэлсэн

ч шалгалтаа маш сайн хийж чадвал түүний айдас арилна.

Оперант сургалт (operant conditioning) (Б.Ф.Скиннер):

➢ Үр дагавар — урамшуулал ба шийтгэл нь бие махбодийн зан үйлийн бүрэлдэхүүн. ➢ Бэхжүүлэлт ба шийтгэл

Оперант сургалт (operant conditioning) (Б.Ф.Скиннер):

➢ Үр дагавар — урамшуулал ба шийтгэл нь бие махбодийн зан үйлийн бүрэлдэхүүн. ➢ Бэхжүүлэлт ба шийтгэл: ➢ Зан

үйл илрэх магадлалыг нэмэгдүүлдэг нь бэхжүүлэлт буюу шагналын үр дагавар. ➢ Харин эсрэгээрээ зан үйлийн илрэх магадлалыг бууруулдаг нь шийтгэлийн үр дагавар.

Оперант сургалт (operant conditioning): Суралцахуйн жишээн дээр:

➢ Багш

ангийнхаа 1 оюутанд: “Баяр хүргэе. Би чиний бичсэн шүлгээр үнэхээр бахархаж байна” гэж хэлж. Оюутан шаргуу ажиллаж дараагийн удаа илүү сайн шүлэг бичсэн бол багшийн хэлсэн эерэг үг нь оюутны бичих зан үйлийг бэхлэж, урамшуулсан байна.

➢ Харин багш ууртайгаар ангийнхаа оюутнуудтай харилцсан. Энэ байдал нь оюутнуудыг багштайгаа харилцан ярилцахад бэрхшээл үүсгэсэн бөгөөд багшийн ууртай байдал нь тэдэнд шийтгэл болж байна.

Эерэг өдөөгчийг хэрэглэнэ. Багшийн хэлсэн эерэг үг оюутныг сайн шүлэг бичихэд хүргэх.

Таагүй арилгана. Сөрөг бэхжүүлэлт

Эерэг бэхжүүлэлт

Оперант сургалт (operant conditioning): өдөөгчийг

Багш гэрийн даалгавраа хийгээгүй бол үглэдэг. Энэ байдлаас залхсан оюутны хариу үйлдэл нь гэрийн даалгавраа хийх.

Эерэг ба сөрөг бэхжүүлэлтийг хооронд нь ялгах нэг арга бол эерэг бэхжүүлэлт ямар нэгэн зүйлийг нэмдэг бол сөрөг бэхжүүлэлт нь ямар нэг зүйлийг хасах эсвэл арилгадаг.

Оперант сургалт (operant conditioning):

➢ Бэхжүүлэлт ба Шийтгэл:

➢ Сөрөг бэхжүүлэлтийг шийтгэлтэй адилгах тал байдаг. ➢ Гэхдээ бэхжүүлэлт нь тухайн хариу үйлдэл дахин давтагдах магадлалыг нэмэгдүүлдэг бол шийтгэл нь таагүй хариу үйлдлийг арилгахад чиглэгдэнэ.

Багш зан үйлийн онолыг хэрэгжүүлэх зарим стратеги: ➢ Асуулт, хариулт.

➢ Удирдамжтай дасгал. ➢ Тогтмол давтах. ➢ Эерэг бэхжүүлэлт

Зан үйлийн онолыг шүүмжлэгчид: ➢ Зан үйлийн онол нь гадаад хэл, математик зэрэг хичээлийн үр дүнд хамгийн сайн тохирох боловч дүн шинжилгээ хийх, олон талаас нь авч үзэн суралцахад тийм ч үр дүнтэй биш. ➢ Хүний сурах чадвар, зан үйлийг хангалттай хамруулж чаддаггүй гэж үздэг. Ингээд олон онолууд гарч ирсэн бөгөөд зан үйлийг үнэлэхдээ олон нэмэлт хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлагатай гэж үзэж байна.

Дүгнэлт: ❖ Зан үйлийн онол нь олон талын ач холбогдолтой. ❖ Энэ онолоор хүрээлэн буй орчин суралцахуйд нөлөөтэй. Үүнийг ойлгосноор тухайлбал, ❖ Эцэг эхчүүд хүүхдийнхээ зан үйлийг засаж, зөв тэгш хүмүүжилтэй бие хүн болгож чадна. ❖ Сургуульд багш нар сурагчдынхаа хичээл, сургалтын амжилтыг өсгөхөд ашиглаж болно. ❖ Компани, аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа хөдөлмөр аюулгүй байдал, бүтээмж, оролцоог нэмэгдүүлж болно.

Ашигласан материал: ❖ John W. Santrock Educational psychology (fifth edition) 2011 ❖ https://www.wgu.edu/blog/what-behavioral-learningtheory2005.html

❖ https://www.khanacademy.org/testprep/mcat/behavior/theories-personality/v/behavioral-theory ❖ https://web.cortland.edu/andersmd/BEH/BEHAVIOR.HTML