Data Loading...

Семинар 8 Flipbook PDF

Семинар 8


215 Views
182 Downloads
FLIP PDF 227.86KB

DOWNLOAD FLIP

REPORT DMCA

Семинар 8 Манжийн эрхшээлийн үеийн Монгол орон Монгол орон Манж Чин улсад эзлэгдсэн нь. XVI зууны сүүл XVII зууны эхээр монгол орон олон жижиг ханлиг улс болон хуваагдаж халх нь Түшээт хан, Засагт хан, Сэцэн хан, Өвөр монгол нь хорчин, цахар, харчин, ордос, түмэд гэх мэт хэд хэдэн жижиг ханлиг болж, Өвөр монгол, зүүн монголыг нийтэд нь 6 түмэн, 6 улс гэж нэрлэж байв. Баруун монголд мөн л улс төрийн тархай бутархай байдал зонхилж хошууд, цорос, дөрвөд, торгууд гэж хуваагдаж байв. Ойрадын ноёдыг угсаа залгамжилсан ноёд толгойлон тэдний сүр хүч, эрх мэдэл ихээхэн өсөж байв. Өвөр монгол манжид эзлэгдсэн нь. Монголын их хаан Лигдэн (1592-1634) ханлигуудын бие даасан тусгаар байдлыг устган, өөрийн эрхшээлд оруулан нэгтгэн захирахыг чухалчилсан бодлого барьж байв. Гэвч монголын язгууртнууд ялангуяа өвөр монголын ноёд зүйл бүрийн өө сэв эрэлхийлэн түүний захиргаанаас гарахыг оролдож нэгдсэн улсыг бутраахыг эрмэлзэх болов. Лигдэн тэднийг тайван замаар нэгтгэхийг оролдсон боловч төдий л амжилт олоогүй тул “дайчин төр” буюу зэвсгийн хүчээр хураах бодлого барих болжээ. Яг энэ үед монгол орны зүүн талд зүрчид угсааны манж нар хүчирхэгжин улмаар монголын ханлигуудын тусгаар тогтнолд сүрхий аюул учруулах болжээ. Зүрчидийн язгууртны дотроос Нурхач (1575-1626) зүрчидийн олон аймгийг нэгтгэн 1616 онд умард Алтан Улсыг байгуулсан байна. Нурхач 1619 онд хятад орныг

эзлэн

авах бодлогоо

биелүүлэхийн

тулд

монголын

Лигдэн

хаанд

найрамдахыг хүссэн захидал илгээсэн байна. Гэтэл Лигдэн хаан өөрийн биеийг монголын дөчин түмнийг захирсан эзэн баатар Чингис, манжийн хаан Нурхачийг Мөрөн голын хөвөөнд суудаг гурван түмэнг захирагч өчүүхэн хан гэж нэрлэн, үл тоомсорлон, дорд үзсэн хариу илгээжээ. Энэ явдлаас хойш хоёр тал эвдрэлцэн муудаж бие биеийн эсрэг чиглэсэн тэмцэлд хүч хуримтлуулан бэлтгэж эхэлсэн байна. Лигдэний хүчээр нэгтгэх гэсэн гэсэн бодлогыг Өвөр монголын олонх ноёд эсэргүүцэн тэмцэж, улмаар манжийн хааны өөртөө татах бодлогод (ураг барилдах, эрх мэдэл, хөрөнгө мөнгө амлах зэрэг) автаж эхлэв. 1624 оноос хорчин, дөрвөд, жалайрд, горлос тэргүүтэй хэдэн аймаг Манжид урван дагаар оров. Лигдэн хаан. Чингисийн угсааны хамгийн сүүлчийн хаан Лигдэн 1604 онд хаан ширээнд суужээ. Лигдэн баруун гурван түмэн, зүүн гурван түмнийг нэгтгэн захирч, монголчуудын дотоод хямрал, хагарлыг зогсоон, шинээр мандан хүчирхэгжиж буй гадаадын гол дайсан Манж Улсын эсрэг нэгдмэл хүчээр тэмцэж, урьдаас зөгнөж байсан эх орныхоо тусгаар тогтнолыг алдах аюулаас сэргийлэн хамгаалах чиг

бодлогыг баримталж,

энэ зорилгоо биелүүлэхийн

төлөө бүх амьдрал, үйл

ажиллагаагаа зориулсан хүн юм. Түүний энэ бодлогыг халхын ноёдоос ганц Цогт хун тайж дэмжин хамтран тэмцэж байжээ. Лигдэн хаан төрийн нэгдлийг сэргээхдээ шарын шашныг ашиглахыг оролдож түүнийг дэлгэрүүлэхийн төлөө ихээхэн зүтгэл гарган юуны өмнө өөрөө энэтхэг, төвд хэл, бичигт сайтар суралцаж, оюуны өндөр боловсрол эзэмшжээ. Тэрээр “Ганжуур”, “Данжуур” хэмээх гайхамшигт хөлгөн судрыг орчуулж, хэвлэх ажилд гар бие оролцож, Халхын Автай сайн хан, түмэдийн Алтан хан нартай хамтран оюуны их бүтээл туурвилцсан байна. Тэрээр хэд хэдэн улсын хэл, бичиг мэддэг, шинжлэх ухааны олон салбарыг тухайн үеийнхээ дээд төвшинд эзэмшсэн эрдэмтэн хаан байлаа. Ийм хаан дэлхийд ч тийм олонгүй бизээ. 1634 онд Хөх нуураар түшиц газар хийж, Халхын Цогт хун тайжтай хамтран манжийн эсрэг тэмцэх байсан боловч Лигдэн хаан цэцэг өвчин тусч нас баржээ. Цогт хоцорч ирсэн учраас хүчээ нэгтгэж чадалгүй манжид ялагдсан байна. Лигдэнг нас барсны дараа Өвөр монголын улс төрийн байдал эл хуль болж толгойлох эзэнгүй болсон ноёд өөр өөрийн аймгуудаа дагуулан манжийн хаанд бууж өгч, дагаар орох явдал эрс нэмэгдэв. 1636 онд Өвөр монголын 16 аймгийн ноёд оролцсон чуулган болж Манжийн хаан Абахайг монголын хаан хэмээн өргөмжилжээ. Чуулганаар Умардын Алтан Улс гэж нэрлэж байсныг өөрчлөн Чин Улс (ариун) хэмээн нэрлэжээ. Манж нар Өвөр монголыг өөртөө нэгтгэсний дараа 1644 онд бүх хятадыг эзлэн захирсан нь монгол улсын тусгаар тогтнолд улам бүр аюул учруулах болжээ. Халх монгол манжид эзлэгдсэн нь. Манжийн байлдан дагуулагчид Өвөр монголыг эзлэн авсан нь халхын тусгаар тогтнолд аюул учруулах болсон байна. Манж нар халхыг эзлэн түрэмгийлэхийн тулд : 1. Халхын ноёдыг өөртөө татах, 2. Эзэлж авсан орны цэрэг зэвсгийн хүчийг ашиглан байлдан дагуулах гэсэн арга боловсруулан баримталжээ. 1636 оноос монголын дотоод хэрэгт оролцох болж халхын ноёд түшмэдийг хятадтай бие даан худалдаа хийхийг хориглож, мөн халхын 3 ханыг манжийн хаанд жил бүр есөн цагааны (нэг цагаан тэмээ, найман цагаан морь) бэлэг барьж байх зарлиг буулгаж энэ нь найрамдалт харилцааны тэмдэг биш заавал өгч байх хууль мөн хэмээн зарлигджээ. Үүгээр уулсын дотоод хэрэгт оролцох болж, өөрийн нөлөөндөө оруулан, эзэн харьяатын ёсыг мэдүүлдэх гэсэн арга юм. Халхын дотоод байдал ч төдийлөн тогтвортой байсангүй. Өвөр монгол манжийн захиргаанд орж байх үед Халхын гурван хан манжийн байлдан эзлэгчидтэй ая тал засах (элч илгээж, бэлэг барих) замаар тусгаар

байдлаа хадгалах гэж оролдсон боловч манж нар тэдний энэ дальдрангуй байдлыг ашиглан Мин улстай харилцах эрхийг нь хориглосон байна. Иймээс Халхын Түшээт хан Гомбодорж (1594-1655), Сэцэн хан Шолой нар (1577-1652) тэргүүтэй том ноёд ойрадтай хүч хамсарч тусгаар байдлаа хадгалах чиглэл барьсан юм. 1634 онд Ойрадын Зүүн гар Чоросын ноён Хар- хулын

хүү Хотогчин

Эрдэнэбаатар хунтайж (1634-1665) онд бүх ойрадын хан болжээ. Зүүн гарын хант улсын хан Эрдэнэбаатар хунтайж тэргүүтэй ноёд манжийн эсрэг халхтай хүчээ нэгтгэхийн тулд 1640 онд Тарвагатай хэмээх газар Зүүн гар, Халх, Хөх нуур, Ижил мөрний торгууд зэрэг монгол угсааны 44 ноён оролцсон чуулганыг хийлгэсэн байна. Энэ чуулганд Халхын гурван аймгийн том ноёд оролцож “Монгол-Ойрадын цааз” хуулийг хэлэлцэн баталсан байна. Энэ чуулган ба хуулийн гол зорилго нь дотоодын улс төрийн эв нэгдлийг бататган, эвийн хүчээр гадаадын түрэмгийлэгчдийн эсрэг хамтран тэмцэж, тусгаар тогтнолоо хамгаалах, дотооддоо үймээн самуунгүй аж төрөх, шарын шашныг нийт монголын төрийн шашин болгох, бөө мөргөлийн харгис талыг эсэргүүцэх зэрэг явдал байжээ. Мөн нийт монголчуудын оюун санаа, үзэл суртлын талаар нэгтгэх оролдлого хийж, 1639 онд Халхын Ширээ цагаан нуур хэмээх газарт цугларч Түшээт хан Гомбодорж ийн таван настай хүү Занабазарыг Халх монголын шарын шашны тэргүүн гэж зөвшөөрөн ширээнд залж “гэгээн” цол өргөмжилсөн явдал юм. Өндөр гэгээн Занабазар (1635-1723). Монголын түүхэнд тодрон гарсан олон авьяас билэгтний нэг нь XVII-XVIII зууны үеийн нийгэм улс төр, шашин, урлагийн нэрт зүтгэлтэн соён гэгээрүүлэгч Г.Занабазар юм. Занабазар нь их Чингис ханы алтан ураг Автай сайн ханы ач хүү, Түшээт хан Гомбодоржийн гэрт эрдэм ухаан, энэрэнгүй сэтгэлээрээ нэрд гарсан Ханджамц хатнаас 1635 оны модон гахай жил одоогийн Өвөрхангай аймгийн нутаг “Есөн зүйл” хэмээх газар төржээ. Тэрээр онцгой авьяастай нэгэн байсан бөгөөд 3 настайгаасаа ном уншиж энэтхэг, төвд хэл бичгийг сурч, 13-18 настайдаа гүн ухаан, яруу найраг, урлаг судлалын ухаанд шамдан суралцжээ. Тэрээр 13 наснаасаа эхлэн хүрээ хийд барьж байгуулах ажилд биечлэн оролцож, зураглал төслийг нь зохион, зураг чимэглэл хийж, бурхан шүтээнийг нь ч урлан бүтээж байжээ. Уран дархан, хөөмөл, цутгамлын арга ухааныг төгс эзэмшсэн тэрээр Очирдарь язгуурын таван Будда бурхан, хорин нэгэн дарь эх, Цагаан дарь эх, Ногоон дарь эх зэрэг бүтээлийг туурвисан нь дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн томоохон бүтээл болжээ. Тэрээр гайхамшигт дархан, цутгамалч төдийгүй зураач, яруу найрагч, орчуулагч, хэл шинжээч, гүн ухаантан хүн байв.

Тэрээр 1686 онд жагар, төвд зэрэг гадаад үгийн дуудлагыг тэмдэглэж болдог “соёмбо” үсэг бүтээж “цагийг тохинуулагч”

хэмээн шүлэглэсэн уншлага зохиож

түүндээ ард түмнийхээ амар амгалан, эв нэгдэл, сайн бүхний төлөө зориулсан сэтгэлээ шингээсэн нь түүний бас нэгэн гавьяа мөн. Энэтхэгийн ланз үсгийн хэлбэр дүрст тулгуурлан зохиосон бөгөөд монголчилбол “өөрөө аяндаа бий болсон гэгээн үсэг” гэсэн утга бүхий үг юм. Түүнд зориулан Амарбаясгалант хийдийг Манжийн хааны зарлигаар 1725-1736 онд бариулжээ. Манжийн хаанаас 100 мянган лан зарцуулж босгожээ. Энэ хийд одоогийн Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нутаг байгалийн үзэсгэлэнт Орхон голын зүүн гарын цутгал Ийвэн голын хөндий, Бүрэн хан уулын хормойд оршдог. XVII зууны II хагаст манжийн төрийн зүгээс халхад өнгөлзөх явдал улам идэвхижиж байсан тэр үед Халхын Сэцэн хан Шолой, Орос Улстай холбоо тогтоож түүнийг түшиглэх бодлого явуулж байсан боловч 1652 онд нас барсан тул энэ асуудал нэг хэсэгтэй тасарсан байна. Халх монголын тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө тэмцэж явсан Сэцэн хан Шолой, түүний дараахан Түшээт хан Гомбодорж, Засагт хан Субадай нар нас барж тэдний оронд улс төрийн ноён нуруугүй залуучууд гарч иржээ. Ялангуяа Түшээт ханы сууринд суусан Чахундорж Халх-Ойрадын 1640 оны чуулганы шийдвэрийг зөрчин Халхын баруун, зүүн гарын хооронд хямрал үүсгэж, Зүүн гарын улстай дайсагнах бодлого явуулсан нь харийн түрэмгийлэлд сөгдөн буулт хийсэн хэрэг болжээ. XVII зууны дунд үеэс Халхын хаад ноёдын угсаа залгамжлах, улсаа захирах, өмч хөрөнгө өвлүүлэх, улсаа төлөөлөн гадаадтай харилцах, дотоодын аливаа асуудлыг бие даан шийдвэрлэх эрх ихээхэн хасагдаж, Манжийн хаан түүний төлөөллүүд шууд хутгалдан оролцох болсон байна. 1661 онд Засагт хан нас барж түүний хоёр хөвгүүний хооронд хан ширээний төлөө тэмцэл явагдсан нь улам бүр даамжирч яваандаа Халхын баруун-зүүн гар, Халх-Ойрад, Манжийн хоорондын тэмцэл болон хурцаджээ. Энэ үймээнийг ашиглан манжийн хаан Халхыг эзлэн авах, Ойрадын Галдан бошгот хаан Халхыг Ойрадын мэдэлд нэгтгэх, Далай лам шашны онц эрхээ бэхжүүлэх гэсэн нууц зорилго агуулж байв. 1663 онд Эрдэнэбаатар хунтайж нас барсны дараа түүний хөвгүүдийн дунд эрх мэдэл булаалдсан тэмцэл гарч байгаад 1671 онд Галдан (1644-1697) Зүүн гарын хан болжээ. Халх, Ойрадын хоорондох дайнд Галдан Бошгот ялах шинжтэй болмогц Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар нарын нөлөө бүхий том ноёд

зугатаж, Манжийн хаанаас өмгөөлөл хүссэн байна. 1691 онд Долоннуурт монголын 600 гаруй ноёд оролцсон чуулган болов. Энэ нь Халх монгол, манжийн захиргаанд орсныг тэмдэглэсэн ёслолын чуулган байлаа. Чуулганаас манжийн хаан Энх-Амгаланг Халхын дээд эзэн хаан болсныг зарласан байна. Мөн Халхын засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт хийж 34 хошууг байгуулж, хошууг сум болгон хуваасан байна. Урьд монголчуудын засаг захиргааны хуваарь байсан отгийн оронд түүний доторх цэргийн зохион байгуулалтын хуваарь болж байсан “хошуу” ийнхүү шинээр гарч ирсэн байна. Халхын ноёдын зэрэг дэв, хэргэм цолыг шинэчлэн, жонон, хунтайж цолыг халжээ. Ингэж Халх монгол манжийн дарангуйлалд оржээ. Халх монгол манжийн дарангуйлалд

ороход дотоодын харилцаа

холбоо

муудсан, улс төрийн хэргийг удирдах нөлөө бүхий хүчин байгаагүй, манжийн зүгээс хагалан бутаргах бодлогыг эрчимтэй явуулах болсон, монгол ноёдоос манжид урван дагах явдал газар авсан зэрэг нөлөөлсөн байна. Ойрад монгол манжид эзлэгдсэн нь. Манжийн түрэмгийллийн эсрэг тусгаар тогтнолынхоо төлөө хамгийн урт хугацаагаар тэмцсэн ард түмэн бол ойрадууд юм. 1691 оны чуулганаар Халх монгол манжийн эрхшээлд орсон боловч газар нутаг нь Галдан бошгот хааны мэдэлд байв. Галдан бошгот хаан. Манжийн түрэмгийллийн эсрэг хамгийн олон жил цуцалтгүй тэмцсэн, хамгийн хүчтэй тэмцэгч бол Ойрадын Галдан Бошгот юм. Тэрээр 1644 онд Ойрадын Эрдэнэбаатар хунтайжийн гэрт мэндэлсэн. Багадаа Төвдөд очиж шашны номд суралцаж байгаад, 1663 онд эцгийгээ нас барсны дараа сахил санваараа орхин ах дүү нартайгаа эрх мэдэл булаалдан тэмцэлдэж байгаад 1671 онд Зүүн гарын хан болжээ. Тэрээр 1679 онд Төвдийн Далай ламаас “Бошгот” цол хүртсэн тул Галдан бошгот хаан хэмээн алдаршжээ. 1671-1697 онд төрийн эрх барьж байх үедээ манжийн эсрэг тэмцлээ явуулж байсан бөгөөд манжийн их бага хэмжээний цэргийн хүчинд удаа дараалан цохилт өгч байв. Түүний тэмцлийн гол шугам нь монгол туургатныг манжийн эзлэн түрэмгийлэх аюулаас авран хамгаалах үгүй ядаж Ойрадыг тусгаар улс хэвээр авч үлдэх бодлого байв. Тэрээр тэмцлийнхээ арга хэлбэрийн хувьд алдаж, онож зарим үед өөртэйгөө зөрчилдөж байсан тал ч бий. Галдан бошгот хаан нь монголд төдийгүй Төв Азид нэрд гарсан төр нийгмийн зүтгэлтэн хүн байлаа. 1696 онд Тэрэлж орчмын Зуун мод гэдэг газарт болсон хүч тэнцвэргүй тулалдаанд ялагдсанаас хойш сэхэл авалгүй байсаар 1697 оны хавар үлдсэн цөөн цэрэг нь манжийн их цэрэгт урвасныг мэдээд, тэдэнд амьдаар баригдахгүйн тулд

хор ууж нас баржээ. Галдангийн хатан Ану мөн л эх оронч, эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, баатарлаг эмэгтэй байв. Манжийн эсрэг тэмцлийг монголын ард түмэн байнга явуулж байсан боловч хамгийн өргөн цар хүрээтэй олныг хамарч явагдсан нь манжийн эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг

XVIII зууны II хагаст хийсэн зэвсэгт тэмцэл юм. Энэ

тэмцлийг өөлдийн ноён Амарсанаа, Хотгойд ноён Чингүнжав, Өвөрмонгол ноён эфү Сэвдэнбалжир нар анх сэджээ. Амарсанаа (1718 -1757). Ойрадын Цэвээнравдан хааны зээ хүү Амарсанаа эхлээд Ойрадын хямралыг зогсоож бүх ойрадыг эрхшээлдээ оруулж, Зүүн гарын хаант улсын хаан болохыг зорьсон боловч хүч мөхөстсөн тул манжийн хаанд дагаар орж тусламж авах арга хэрэглэсэн байна. 1755 оны намар Амарсанаа, хотгойдын Чингүнжав, өвөр монгол ноён эфү (манжийн хааны хүргэн) Сэвдэнбалжир нар ойрад, халх, өвөр монголд нэг зэрэг манжийн эсрэг зэвсэгт бослого гаргахаар ярьж тохиролцсон байна. Үүнийг мэдсэн урвагчид манжийн хаанд мэдээлжээ. Манжийн хаан Сэвдэнбалжирыг Бээжинд яаралтай дуудан аваачиж гэрийн хорионд оруулаад, хожим хор өгч хороожээ. Чингүнжавт тусгай даалгавар өгч Урианхайн

хязгаарт цэрэгтэй нь явуулаад

Амарсанааг “хэрэг хэлэлцэнэ” хэмээн Бээжинд дуудуулсан байна. Амарсанаа манжийн хааны далд санааг урьдчилан мэдсэн тул цаг самуун байгаа тул сайн хамгаалалттай явна хэмээн өөрийн итгэлт цэргүүдээр хүрээлүүлэн 1755 оны 9 дүгээр сарын хорьдоор Бээжин орохоор явах замдаа гэнэт бослого гаргаж хамт явсан манжийн цэргийг бут цохиод улмаар Илийн хязгаарт байсан манжийн цэрэгт гэнэтийн цохилт өгчээ. Энэ мэдээ ойрадын олон түмнийг тэмцэлд дуудсан уриа болж энд тэндээс олон хүн ирж нэгджээ. Монголын ард түмэн манжийн хааны цэрэг, өртөө, харуулын албыг хаяж, нэгдэн улмаар монголд байрлаж байгаа амбан сайд, хятадын мөлжимтгий худалдаачид, мөнгө хүүлэгчдийн эсрэг тэмцэх болов. Манжийн хаан Амарсанаагийн тэмцлээс ихээхэн айж, Орхон, Улиастай, Ховд, Онгон, Тэлмэн, Тайширт их цэрэг хуримтлуулж байв. Энэ нь монголчуудыг өөрсдийг нь өөрсдөөр даруулах гэсэн бодлого байв. Манжийн хаан 4 удаа их цэрэг оруулж тэмцэгчдийг дарахыг оролдсон боловч эхний гурван удаа босогчид ялалт байгуулав. Дөрөв дэх удаа 1757 онд манжийн 10000 цэргийн эсрэг Амарсанаагийн 3000 цэрэг тулалдаад хүчний дутуугаас болж манжийн цэрэгт аргагүй ялагджээ. Амарсанаа цөөн цэргийн хамт Хаант оросоос тусламж авахаар нутагт нь зугатан очсон боловч хүнд өвчин тусч тэндээ нас барсан байна. Чүнгүнжав (1710-1757). Хотгойдын ноён Чингүнжав 1737 онд өөрийн эцэг Бандийг нас барахад Хотгойдын тэргүүн болсон байна. Манжийн хаан түүнийг

Засагт хан аймгийн туслах жанжны тушаалд томилсон байна. Чингүнжав манжийн албанд байсан монгол цэргийг өөрийн талд оруулах, орон нутагт нь тараах, монголын ард түмнийг тэмцэлд уриалан дуудах зэргээр тэмцсэн байна. Шадар хан Чингүнжавын уриа бичгийг авсан олон түмэн талархан дэмжиж халх даяар манжийн өртөө, харуулын албыг хаяцгааж, манжийн хааны “төмөр сүрэг”-ийг хариулгагүй орхиж гэр гэртээ харьцгаасны зэрэгцээ Туул, Дэлгэр, Сэлэнгийн сав нутгаар 30-300 гаруй хүнтэй ардын сайн дурын хэсэг байгуулагдаж байсан байна. Тэд орон нутаг дахь манж-хятадын шулан мөлжигч пүүсүүдийг эзэлж, эд барааг нь ардуудад хуваан өгөх, өрийн дансыг шатаах зэргээр тэмцэж байв. 1756 оны намар манж нар Орхон, Тамирын сав газар Халхын ноёдын чуулганыг зарлан хуралдуулж Чингүнжавын удирдсан бослогыг дарах ажлыг манжийн хааны хүргэн эфү Цэрэнгийн хүү чин ван Цэнгүнжавт даалгасан байна. Түүнийг Улиастайн жанжны тушаалд томилсон байна. Цэнгүнжав, сайд Намжил нар тус бүр 3 000 цэрэг авч Чингүнжавыг мөшгөн нэхсээр 1756 оны сүүлчээр Хөвсгөлийн ”Хороо” гэдэг газар тулалдан баривчилжээ. Чингүнжавыг 1757 онд Бээжинд хүргэж, манж нар 81 зоосыг гантай утсаар холбон зоо нуруунд нь улайсган тавьж, зоосны нүхээр бултайсан махыг огтлон авч хамгийн харгисаар тамлан зовоож, эцэст нь өвчүүг нь хадаж, сүүлд нь толгойг нь авчээ. Мөн түүний эхнэр, гурван хүү, үр удам, ах дүүсийг нь баривчлан хороожээ. Ганцхан бага хүүгийнх нь амийг хэлтрүүлсэн боловч монгол нутагтаа ирж чадалгүй нас эцэслэсэн гэдэг. Амарсанаа, Чингүнжав нарын удирдсан монголын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл ийнхүү дарагдсанаар монгол орон бүхэлдээ манжийн дарангуйлалд орж, бие даасан тусгаар байдлаа алдаж, манж гүрний зах хязгаар, бөглүү нутаг болон хувирав. Манжийн төрөөс бослогод оролцогчдыг хатуу ширүүнээр нэхэн хөөж, аль байгаа орон нутагт нь хүрч устгах бодлого барьсан. Манжийг эсэргүүцсэн тэмцлийг дэмжсэн хэргээр II богд Лувсандамбий тонми, Засагт хан Балдир, Цэцэн хан Маньбадир, гүн Дарвин нар тодорхой шалтгаангүйгээр хорлогдов. Монголчуудын дунд Богд нь их нэр нөлөөтэйг харгалзан II богдоос хойших дараа дараачийн богдыг монголоос тодруулахыг манжийн хаан эрс хориглож гагцхүү төвдөөс тодруулах болсон байна. Бослого хэдийгээр дарагдсан боловч монголын ард түмнийг тэмцэлд босоход уриалан дуудсан чухал үйл явдал болсон. Манжийн дарангуйллын үеийн монгол орон. Манж нар монгол оронд өөрийн ноёрхлыг тогтоомогц тус орныг эрхшээлдээ барьж байхад чиглэсэн улс төр, эдийн засаг, үзэл суртлын бүхэл бүтэн цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн

байна. Юун түрүүнд монголыг захиран баримтлах төв, орон нутгийн захиргааг шинэчлэн байгуулсан байна. Бээжинд монгол яам буюу монгол журган гэдэг байгууллагыг бий болгож, монголтой холбогдолтой хэргийг тусгайлан эрхлүүлээд, дараа түүнийгээ Гадаад монголын төрийг засах явдлын яам болгон өргөтгөжээ. Энэ яам болон түүний долоон хэлтсийг манж хүмүүс толгойлж байжээ. Манж нар Халхыг цаашид зохион байгуулалтын хувьд бутлан жижигрүүлэх бодлогоо аажмаар хэрэгжүүлсэн байна. 1725 онд Түшээт хан аймгаас хэд хэдэн хошуу тасалж, чин ван Дашдондовт захируулаад “Сайн ноён” хэмээн өргөмжилснөөр “Сайн ноён хан” аймаг байгуулагдаж, халх дөрвөн аймагтай болжээ. 1728 онд аймгуудыг тус бүр нэг чуулган болгож нийлэх газрыг Чин Улс тогтоож байжээ. Эхлээд чуулган даргын албыг аймгийн ханд хариуцуулж байгаад сүүлдээ аймгийн аль нэг засаг ноёноор тавьдаг болсноор аймгийн ханы эрх мэдэл эрс буурч, чуулган даргад захирагдаж, засаг ноёдоос ялгагдахааргүй эрх мэдэлтэй болжээ. 1636 онд халхын 34 хошуу байгуулсныг 1725 онд 75 болгон жижигрүүлсэн бол сүүлд 81, 119 болгосон байна. Мөн 160 сум, отог, арван гэр гэж хуваарилагдаж байлаа. Үүнээс гадна Дөрвөд 2 аймаг, Алтайн урианхайн 7 хошуу, торгууд 2 хошуу, захчин, мянгад, өөлдийн нэг нэг хошуу бүхий Ховдын хязгаарыг баруун монгол манжид эзлэгдсэний дараа байгуулжээ. Чин Улс, Халхын дөрвөн аймгийн цэргийн хэргийг ерөнхийлөн захирах, хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслагч жанжны газар гэгчийг 1730 онд Улиастайд байгуулсан байна. Улиастайн жанжны газар бол манжаас Халхад тогтоосон хамгийн дээд захиргаа, засаг захиргааны төв болжээ. 1758 онд Хүрээнд, 1762 онд Ховдод сайдын газар тус тус байгуулав. Удалгүй Хиагтад заргын газар байгуулсан нь шүүн таслах аливаа асуудлыг шийдвэрлэж байв. Эдгээр албадын гол үүрэг бол манжийн төрийн бодлогыг монголд хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих, дотоодод болж буй явдлыг Бээжинд мэдээлэх явдал юм. 1723 онд шашны аливаа асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий Эрдэнэ Шанзодба яам байгуулж, 1822 онд аймгийн чуулганы адил эрх мэдэлтэй болгосон байна. Шавийн хошууг хутагтууд захирдаг байна. Шавийнх нь тоо 700-д хүрвэл тамга олгодог байсан бөгөөд ийм тамгатай хутагт 13 байсан бол шавийн тоо дээрх хэмжээнд хүрээгүй 50 орчим хутагт байжээ. Хамгийн сүүлийн үеийнх нь тоогоор авч үзвэл Ар монгол нь халх дөрөв, дөрвөд хоёр аймаг, 119 хошуу, 257 сум, шавийн 28 хошуунд хуваагдаж байсан байна. Монголд дагаж мөрдөж байсан гол хууль цаазыг нэгдүгээрт; манжийн өөрийнх нь хууль цааз “Зарлигаар тогтоосон Манж Дай Чин улсын бүгд хууль”, хоёрдугаарт;

монголыг захиран баримтлахад зориулан боловсруулсан хууль цааз “Гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль

зүйлийн

бичиг”, гуравдугаарт;

монголчуудын өөрсдийнх нь боловсруулсан хууль цааз “Халх журам” зэрэг юм. Манж нар 1709 онд боловсруулагдан батлагдсан “Халх журам” хуулийг мөрдүүлж байсан нь монголчууд ямар ч үед өөрийн хууль цааз, хэв заншлыг ямар нэг хэмжээгээр хадгалан авч үлдэх гэж тэмцэж байсны илрэл мөн. “Халх журам” хууль нь монголд төрт ёс, түүний гол шинж чанар буюу гол тулгуур болсон хууль цааз өндөр түвшинд гарч байнга гүнзгийрэн хөгжсөөр байсны тодорхой жишээ мөн. Энэ хууль монголчууд эрх зүйн сэтгэлгээний хөгжлөөр дэлхийн ямар ч улс түмнээс доогуур байгаагүйг харуулж байна. “Халх журам” хууль XVIII зууны үеийн монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн бүхий л харилцааг нарийн зохицуулсан төдийгүй төрт ёсны үед байх ёстой бүх төрлийн хуулийг нэгтгэсэн түүхэн чухал сурвалж бичиг мөн. Манжийн ноёрхлын үед монголын нийгэм урьдын адил язгууртан, ард гэсэн ангиас бүрдэж байв. Дарлагч анги нь дотроо хар феодал (тайж ноёд), шар феодал (дээд лам нар, хутагт хувилгаад) гэж хуваагдаж байв. Ард ангийг дотор нь хамжлага ард, шавь, суман ард гэж ялгаж байсан байна. Шавьд доод лам нараас гадна хутагт хувилгаадын мал сүрэг хариулагч зэрэг орж байв. Суман ардад 18-60 насны манжийн хааны шууд мэдлийн эрчүүд ордог байжээ. Мөн “дархан”, “боол” зэрэгтэй цөөн тооны хүмүүс байв. “Дархан” эрх бүхий хүмүүс нь манжийн төрийн өмнө байгуулсан гавьяаны нэр хүндээр нэгэн биеэр дуусах, үе залгамжлах гэж хоёр янз байв. Манжийн төр монголыг эзлэн түрэмгийлэх бодлогодоо үзэл суртлын гол зэвсэг болгон шарын шашинг ашигласан юм. Монголд шарын шашинг өргөнөөр дэлгэрүүлэхийн тулд хүрээ хийд байгуулах, төвд лам нарыг урьж ирүүлэх, Далай ламаас сахил санваар хүртэх, үр хүүхдээ лам болгох, хутагт хувилгаад тодруулах зэргийг хөхүүлэн дэмжиж, дээд лам нарт бусад тайж ноёдын адил онцгой эрх дарх олгож байв. Манжийн хаад монголыг эзлэн аваад алба татвар бол эзэн харьяатын ёст байдлыг бэхжүүлэх чухал нөхцөл гэж үзэж түүнийг хэрэгжүүлэх маш нарийн хууль , дүрэм тогтоон мөрдөж байв. Манжийн олон зүйлийн алба нь ерөнхийдөө биеийн ба хөрөнгөний гэж хуваагддаг. Улсын албыг “байнгын алба”, “бачим түргэн алба” гэж тогтмол ба гэнэт авах байдлаар нь хуваана. Монголын ард түмнээс манжид нийлүүлж байсан улсын чанартай гол албад гэвэл: - Манжийн төрд үнэнч шударгаа илэрхийлэх алба (есөн цагааны бэлэг барих, Бээжинд жасаалах)

- Аж ахуйн холбогдолтой албад (манжийн хааны “төмөр сүрэг” хариулах, албаны тариа тарих) - Цэргийн чанартай албад (цэрэг, харуул, цагдаа) - Засаг захиргааны олон аппаратын зардал - Өртөөний алба зэрэг болно. Манжийн хаанд есөн цагаан барих, шинэ жилийн амгаланг эрэх, бусад баяр ёслолд оролцох алба бол манжийн үеийн албаны нэг том хэсэг байжээ. Ийнхүү манжийн төрд үнэнч шударга илэрхийлсэн ноёдыг сайшаан шагнах, хэргэм нэмэгдүүлэх, бараалхуулах, манжийн хууль ёсыг эрх олгож, манжийн хууль ёсонд сургах зэргээр биедээ татаж найдвартай түшиг тулгуур болгохыг оролдож янз бүрийн аргыг хэрэглэж байсан болохоор монголын ноёдоос манжийн хаанд барих бэлгийн хэмжээ жилээс жилд улам бүр нэмэгдэж байжээ. Манж нар ард түмнээс үлэмж хямд үнээр авсан буюу заримыг нь шууд албадан гаргуулсан цөөн биш малыг Улиастай, Ховд, Их хүрээний орчимд тусгайлан маллуулж байсан байна. Албаны мал нь монголын ард түмнийг эрхшээн дарангуйлж, гэнэтийн бослого тэмцлийг нухчин дарахад зүтгэх хүчний зориулалтта й байжээ. Албаны малыг адгуулан өсгөх болзол нилээд хатуу байв. Албаны малын тогтоосон тоог хэзээ ч хорогдуулах ёсгүй, үржүүлж байх хатуу болзолтой учир “төмөр сүрэг”, “босоо сүрэг” гэж нэрлэж байв. Албаны малаас үржсэн, шаардагдсан заримыг манжийн албадын хүнс, өртөөний зүтгэх хүчид хэрэглэж байв. Малын тоо хорогдох бүр халх, дөрвөдийн аймагт хуваан өгч нөхөн төлүүлдэг байжээ. Түүнчлэн монгол ноёдоос манжийн хаанд бэлэглэсэн, албаны малын цэвэр өсөлтөөс бүрдсэн хааны сүрэг бас байв. Энэ сүргийг үржил шим бүхий Дарьгангын нутагт адгуулдаг байсан тул Дарьгангын сүрэг ч гэж нэрлэх нь бий. Дарьгангын сүрэг нь адууны 74, тэмээний 44, хонины 80 бүгд 198 сууриас бүрдэж байв. XIX зууны сүүл XX зууны эхээр 11000 адуу, 2500 тэмээ, 8800 гаруй хонийг 200 шахам өрх, 6000 орчим хүн маллаж байжээ. Эдгээр сүргээс хулгайлах, хувьдаа ашиглах, алдаж үрэгдүүлэх зэрэгт Хар мөрний газар боол болгон цөлөх зэрэг хатуу чанд ялтай байжээ. Манжийн төрөл бүрийн албадын хэрэгцээнд зориулан Ховдод тарианы алба байгуулж, халхын дөрвөн аймгаас олон өрхийг нүүлгэн аваачиж тариа тарих ажлыг эрхлүүлжээ. Тарианы алба хугацаагүй байсан боловч үгүйрэн хоосорч алба залгуулж чадахгүй болсон өрхийг нутагт нь буцааж солиулдаг байжээ. Хугацаатай, хугацаагүй цэргийн албыг хоосон ядуу юм уу, бусдын золионд баригдсан хүмүүс хаадаг байсан байна. Цэргийн болон манжийн төрийн бусад хэрэгцээнд зориулан цэрэгжүүлсэн буухиа, морин өртөө, халхын баруун урд, баруун хойд, хойд хилд 110 гаруй суурь гэр, суман харуул байгуулжээ. Харуулыг дотор нь

суман харуул, гэр харуул, алтан харуул, дотуур харуул гэж хуваадаг байв. Суман харуулыг дан биеэр жилийн хугацаатайгаар, гэр харуулыг орон гэрээрээ очиж хугацаагүйгээр хаадаг байв. Харин алтан харуул нь орон нутгийнхаа байгалийн баялгийг манжийн хааны нэрийн өмнөөс харж хамгаалдаг бол дотуур харуулыг хятад худалдаачдыг

нутагтаа

нэвтрүүлэхгүй,

оростой худалдаа

хийлгэхгү й,

харуултай залгаа нутгийг сэргийлэх үүрэгтэйгээр 1788 онд нэмж байгуулсан байна. Манж нар өөрийн харилцаа холбоог шуурхай болгох зорилгоор манжийн элч төлөөлөгч, цэрэг албан бичиг зэргийг яаралтай нэвтрүүлэхэд зориулан цэрэгжүүлсэн морин өртөөг буухиа өртөөг байгуулжээ. Өртөөдийн бүх албыг монголын ард түмэн бие, хөрөнгөөрөө залгуулж байв. Манжаас монголд байгуулсан Алтайн замын болон Хүрээ Хиагтын буухиа өртөөнөөс зөвхөн Их хүрээ Улиастайг холбосон 31, зүүн замын 29 суурьт өртөөг “Их суман өртөөд” гэж нэрлэж байв. Орон нутгийн хоорондох морин шууданг суман өртөө гэнэ. Суман өртөөнөөс салбарласан өртөөдийг “дамжлага”, “навч өртөө”, “тайгам” гэх мэтээр нэрлэнэ. Өртөөний хоорондох зай 30-35 км байдаг байна. Монгол нутагт Алтайн замын 20 буюу халх 20, Хиагт-Хүрээний 11, Жинжлэнгийн 9, Улиастай -Бар хөлийн 14, Ховд-Согог усны 8, Ховд-Гүенчийн 8 бүгд 134 суурь өртөө байсны 121 нь Халхын нутагт байв. Буухиа элч нь дайралдсан газраасаа морь солих эрхтэй байжээ. Албан хэргээр яваа элч нар замд тохиолдсон айлын адуунаас дайчлан барьж хэрэглэхийг уургын улаа гэдэг байв. Өртөөний суурь тутам нийлүүлэх бэлтгэлийн газрыг “тай”, зорчигчдын буух гэрийг “тайны гэр” гэнэ. Хэв журам сахиулах үүрэг бүхий цагдаагийн албыг “Арван тавны цагдаа” гэж нэрлэж байв. Хүрээний ойролцоох арван таван газарт анх байгуулсан учраас ийнхүү нэрлэжээ. Ар монгол дахь цэрэг засаг захиргаа түүний байгууллагуудын бүх ажил хэрэг тэдгээрийн албан хаагчдын зардал зэргийг албат ардууд нийлүүлдэг байв. Манжийн алба татварын бодлого алхам алхмаар ахих тутам монголын ард түмнийг амьдралынх нь гол нөхцөлөөс хагацуулж байв. Дараа нь хятадын шунахай худалдаачид, мөнгө хүүлэгчдийн арганд татан оруулж өр ширэнд баригдагсад болгон хувиргасан юм. Энэ нь улмаар монголын нийгмийн хөгжлийг саатуулах хүчин зүйл болсон байна. Манжийн хаад. Хаадын нэр Нурхач

Оны цол Тэнгэрийн сүлдэт

Төр барьсан он

Төр барьсан жил

1616 – 1626

10

Абахай

Дээд эрдэмт

1626 – 1643

17

Фулинь

Эеэр засагч

1644 – 1662

18

Канси Юн -жэн

Энх-Амгалан Найралт төв

1662 – 1722 1723 – 1735

60 12

Цянь-лун

Тэнгэрийг тэтгэсэн

1736 – 1795

59

Цзя-цин Дао- гуан

Сайшаалт ерөөлт Төр гэрэлт

1796 – 1820 1821 – 1850

24 29

Шан - Фун

Түгээмэл элбэгт

1851 – 1866

15

Гун-жи

Бүрэн засагч

1867 – 1874

7

Гуан- гун

Бадаргуулт төр

1875 – 1908

33

Шун -тун

Хэвт ёс

1909 – 1911

2

Манж Чин Улсын шинэ засгийн бодлого. XIX зууны эхээр монгол орны уудам дэлгэр нутагт дэлхийн зах зээл, олон улсын капитал өрсөлдөх болов. Манж Чин Улсын төр, хятадын хөрөнгөтөн газрын эздийн зарим хэсэг нь өөрийн улсын төр засгийг хүчирхэг болгоход чиглэгдсэн шинэтгэл хийх бодлого сэджээ. Үүнийг Манж Чин Улсын “Шинэ засгийн бодлого” гэж нэрлэдэг. “Шинэ засгийн бодлого”-ын гол зорилгын нэг нь монгол, төвд зэрэг улсад өөр улс оруулахгүйгээр дангаар эзэмшин захирах, монголчуудыг уусган мөхөөх гэсэн бодлого байв. Улс төрийн хувьд засаг захиргааны байгуулалд өөрчлөлт, шинэтгэл хийж эхэлсэн

(цомхотгол

явуулж

түшмэдүүдийг

өөрчилсөн),

цэргийн

сургалтанд

өөрчлөлт хийсэн, үндсэн хуульт төрийн байгуулал бий болгох эхлэл тавьсан. Эдийн засгийн хувьд дэлхийн зах зээлтэй холбоотой болж улмаар империалист гүрнүүдэд ХАА-н хямд түүхий эд нийлүүлдэг орон болсон тул газар тариалангийн ургац нэмэгдүүлэх, МАА-н ашиг шимийг сайжруулах, бүрэн ашиглах шаардлага аяндаа гарч ирэв. Үүний дагуу хятад тариачдыг монголд олноор нь оруулах болов. Монгол ноёд түшмэдийн

эрх мэдлийг

хязгаарлаж,

манж

түшмэдийн

эрх мэдлийг

нэмэгдүүлэх ажил зохион байгуулав. Монгол орны аль үржил шимтэй газрыг хятад иргэдэд олгон тариа тариулан суурьшуулж, малчдыг орон нутгаас нь шахан гаргаж байв. Монгол орныг цэрэг дайны түшиц газар болгох зорилгоор хятад цэргээр дүүргэж байв. 1906 онд Бээжинд хятад иргэдийг монголд нүүлгэн шилжүүлэх ажлыг эрхлэх товчоог байгуулав. Мөн монголын хүн ам, газар нутаг, мал сүрэгт тооллого явуулж, монгол орны газрын зургийг зуруулсан байна. Энэ бүх үйл ажиллагаа эх оронч хүмүүсийн дургүйцлийг хүргэж тэднийг тэмцэлд босоход хүргэсэн байна.

Манжийн дарангуйллыг эсэргүүцсэн ард түмний тэмцэл, хөдөлгөөнүүд. Энэ үеийн ардын тэмцэл хөдөлгөөнүүд гол төлөв эдийн засгийн шинжтэй байжээ. Ард нийтээр ихэвчлэн алба гувчуурыг хасч хөнгөлөх, хүн амын бусад давхаргад тэгш хуваан өгч хаалгах, мөн хэрцгий ноёныг залхаан шийтгүүлэх, сайн ноёноор солих, ноёны өр төлөхийг эсэргүүцэх зэрэг зорилгыг агуулан тэмцэж байв. Тэдний тэмцэл ганц нэгээр эсэргүүцэн, заргалдэх, орон нутгаас оргон явах, нүүж зайлах, “сайн эр” болж хятад пүүс дээрэмдэж, манжийн хааны “төмөр сүрэг”-ээс хөөх, олуулаа хамтран заргалдах, хошуунаас бүлэглэн нүүх, дугуйлан хурал байгуулах, зэвсэгт тэмцэл хийх гэх мэт хэлбэртэй байлаа. Улс орны эдийн засгийн тархай бутархай байдал, өргөн уудам нутаг, зам харилцаа муу зэргээс шалтгаалан ардын хөдөлгөөн нь орон нутгийн шинжтэй байсан байна. Гэвч онцгой нөхцөлд ардууд нэгдэж, нилээд өргөн олныг хамарч, удаан хугацаагаар үргэлжилсэн томоохон тэмцлийг хийж байсан байна. Жишээлбэл: Сэцэн хан аймгийн гүн Дугарцэмбэлийн хошууны ардуудын тэмцэл. Энэ тэмцэл 1824 онд хошуу ноён Дугарцэмбэл Өвөр монголын нэгэн хутагтад мөргөхөөр гэр бүлийн хамт явахдаа гарсан зардлаа өртөөний ацагт хошууны ард түмнээс хураан авсан 300 лан мөнгөөр төлснийг эсэргүүцэн гарсан. Энэ тэмцэл 18 жилийн турш нэг үе ширүүсэж, нэг үе намдан үргэлжилжээ. Лам нар ч энэ тэмцлээс хол байсангүй. Ядуу лам нар 1881 онд Их хүрээнд хятадын пүүсийг дайрч, эд барааг нь булаан авч байжээ. “Цэцэгт нуурын” гэж алдаршсан Засагт хан аймгийн засаг ноён Маньбадирын хошууны ард Аюушийн удирдсан дугуйлангийн нөхөд заргын бичиг үйлдэн төгсгөлд нь өөрсдийн нэрсийг дугуй тойргоор нарны цацраг мэт бичжээ. Тэд 44 зүйлээр заргалдан тэмцсэн байна. Анх 1903 онд хятад худалдаачдыг эсэргүүцсэн шинжтэй эхэлсэн энэ тэмцэл феодалыг эсэргүүцсэн хөдөлгөөн болж өргөжин 10 жил үргэлжилжээ. Мөн 1900 онд Улиастайд 2000 орчим цэрэг, манжийн дарангуйллыг эсэргүүцсэн хятадын ард түмний Ихэтуаны бослогыг дарахыг эсэргүүцэж, цэргийн албыг хаяж орон нутаг, нутагтаа буцжээ.