Data Loading...
Монгол Улсын хүн амын тоон өсөлт Б.Баясгалан Flipbook PDF
Монгол Улсын хүн амын тоон өсөлт Б.Баясгалан
287 Views
63 Downloads
FLIP PDF 1.75MB
МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ТООН ӨСӨЛТ
Гүйцэтгэсэн: Б.Баясгалан
Б.Баясгалан M.GE18D012
АЖЛЫН ЕРӨНХИЙ ТОДОРХОЙЛОЛТ...................................... 2 1.ҮНДЭСЛЭЛ ........................................................................................................................................... 2 2.ЗОРИЛГО ............................................................................................................................................. 2 3.ЗОРИЛТ ................................................................................................................................................ 3 I БҮЛЭГ. ХҮН АМЫН СУДАЛГАА ХИЙГДСЭН БАЙДАЛ .......................................................................... 3 1.1. 1918 оны хүн амын тооллого, судалгаа ................................................................................... 3 1.2. С.А.Козиний судалгааны цуглуулсан хүн амын тоо баримт. .................................................. 4 1.3. 1922-1940 оны хүн амын тооллого, судалгаа .......................................................................... 5 1.4. Монгол Улсын хүн амын тооллого, судалгааны тойм ............................................................. 5 II БҮЛЭГ. МОНГОЛ УЛСЫ ХҮН АМЫН ТООН ӨСӨЛТ ............................................................................ 6 2.1. Хүн амын тоо өсөлт .................................................................................................................... 6 2.2.Хүн амын тоо өөрчлөлт ............................................................................................................... 9 2.3.Нас хүйсийн бүтэц ....................................................................................................................... 9 2.4. Хот хөдөөгийн хүн амын харьцаа............................................................................................ 11 2.5.Хүн амын дундаж наслалт ........................................................................................................ 12 БҮЛЭГ III. ХҮН АМЫН ХЭТИЙН ТООЦОО ............................................................................................. 14 3.1. Хүн амын тоо, өсөлтийн хурд .................................................................................................. 14 3.2. Аймаг нийслэлийн хэтийн тооцооны дүн............................................................................... 15 ДҮГНЭЛТ ............................................................................................................................................... 16 НОМ ЗҮЙ............................................................................................................................................... 17 Зураг 1. Хүн амын тоо, жилийн дундаж өсөлтийн хувь 2010-2019 он...................................... 8 Зураг 2 . Монгол улсын хүн амын өсөлтийн зураг, 2019 он ........................................................... 8 Зураг 3. Дэлхий болон Монгол Улсын хүн амын тоо, сонгосон онуудаар (Хүн амын салбарын танилцуулга 2018(2018) https://www.esan.mn -с эш татав.)............................................................... 9 Зураг 4. Монгол Улсны хүн амын тоо, 2019 он( Хүн амын салбарын танилцуулга(2019) https://www.esan.mn -с эш татав.) ........................................................................................................ 9 Зураг 5. Хүн амын нас хүйсийн бүтэц .............................................................................................. 10 Зураг 6 Хүн амын нас, хүйсийн суврага, 2019 он (https://www.1212.mn/stat.aspx?LIST_ID=976_L03) ......................................................................... 10 Зураг 7 Хүн амын нас хүйсийн нас хүйсийн суврага, 2000 он, (https://www.1212.mn/stat.aspx?LIST_ID=976_L03) ......................................................................... 11 Зураг 8. Хүн ам зүйн ачаалал, сонгосон онуудаар(("Хүн амын салбарын танилцуулга 2019"). . 11 Зураг 9. Монгол Улсад оршин суугаа хүн ам, байршлаар, 2019 он(Үндэсний статистикийн хороо .(Хүн амын салбарын танилцуулга 2018) .............................................................................. 12 Зураг 10. Хүн амын дундаж наслалт, хүйсээр 2010-2019 он .......................................................... 12 Зураг 11. Хүн амын дундаж наслалт, аймаг нийслэлээр, 2019 он (Хүн амын салбарын танилцуулга 2019). .............................................................................................................................. 13 Зураг 12.. Өрхийн тоо, ам бүлийн тоо, өрхийн тэргүүлэгчнас хүйс хувиар 2019 он.................... 13
1
Зураг 13, Хүн амын тоо, жилийн дундаж өсөлтийн хувь, 1Б, 2Б хувилбараар 2015-2045(("Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо"), 2016.)............................................................. 14 Зураг 14. Аймаг, нийлэлийн хүн амын тоо 2015-2045 он ("Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо"), 2016. .................................................................................................. 15
АЖЛЫН ЕРӨНХИЙ ТОДОРХОЙЛОЛТ 1.ҮНДЭСЛЭЛ Хүн ам зүйн хүн амын тоо ,бүтэц ,тархалт тэдгээр гарч буй өөрчлөлтийг нийгэм эдийн засгийн үзэгдэл үйл явцтай холбон авч учир шалтгаан үр нөлөөг тайбарладаг шинжлэх ухаан юм. Хүн амын газарзүй нь тодорхой нэгэн нутаг дээр оршин сууж байгаа хүн ам бүрэлдэн тогтсон байдал, түүний бүрэлдэхүүн, нягтшил болон хот суурингаар амьдрах хүн амын нутагшлын олон хэлбэрийн үүсэн тогтсон нөхцөл, өвөрмөц байдлыг судална. Хүн амьдарч байгаа ямар нэгэн суурингийн оршин суугчдын олон цөөн нь тэдгээр суурингийн аж ахуйд гүйцэтгэж байгаа үүргийн шинж байдлаас хамаардаг болохоор хүн амын нягтшил ч тэр нутгийн аж ахуйн хөгжлийн түвшинг харуулна. Хүн бол өөрөө гол үйлдвэрлэх хүчний хувьд аж ахуйн аль ч салбарын бүх үйл ажиллагаанд оролцдог болохоор хүн амын байршил нийт улс ардын аж ахуйн хөгжил, байршлын ерөнхий төрхийг нэгтгэн харуулдаг. Хүн амын газарзүйн судалгаанд хүн амын ердийн ба шилжих хөдөлгөөний газарзүйн асуудалд холбогдох сурвалж материалыг гаргаж өгдөг хүн ам зүйн шинжилгээний үр дүнг өргөн хэмжээгээр хэрэглэдэг. Тэрчлэн хүн амын газарзүйд хээрийн судалгаагаар цуглуулсан мэдээ баримтыг үндэс болгож хот, хөдөөгийн суурин газрын нутаг дэвсгэрийн ялгааг илрүүлэхийн тулд хүмүүсийн оршин сууж байгаа орон сууц, суурин газрын гудамж талбайн төлөвлөлт, зэргийг хамтатган судлах шаардлагатай байдаг. Ингэхлээр хүн амын нутагшилт, хүн амын нутаг дэвсгэрийн зохион байгуулалт цөм үйлдвэрлэлийн шинж төрх, байршлаас шалтгаална. Үүний зэрэгцээгээр хүн амын нэгэнт бүрэлдэн тогтсон байршил нь үйлдвэрлэлийн байршлын шинж төрхөд нэгэн адил буцаж нөлөөлнө. Байгаль орчин голдуу үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар дамжуулж хүн амын нутагшилд нөлөөлдөг. Хүн амын газарзүй хүн амын нутагшлын хэлбэрийг судлахдаа нутагшлын хэлбэр, бүтцийн өвөрмөц байдлыг үүсгэж өгсөн үйлдвэрлэлийн орон зайн асуудлыг хүн амын эрхлэх ажил, хүн амын шилжих хөдөлгөөний нөхцөлтэй холбож судалдаг байна.
2.ЗОРИЛГО Хүмүүс нь баялагийг үйлдвэрлэн бүтээж, бүтээсэн баялагаа хэрэглэдэг онцлогтой тул хүн амыг зөвхөн өсөлт, бүрэлдэхүүн, хөдөлмөр эрхлэлтийн үүднээс төдийгүй байршлын үүднээс иж бүрэн судлах явдал үйлдвэрлэх хүчний хөгжил байршлыг зөв тусган харж түүний хөгжлийн төлөвийг оновчтой тогтооход асар их ач холбогдолтой. Энэ бүхний эцэст хот, суурин газрын ангилалт, хэв шинжийг тогтоож улмаар төлөвлөлтөнд зориулж ажиллах хүчний тооны болон чанарын үнэлгээ хийж үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх, хүн амын ахуй амьдрал, соёлын хэмжээг дээшлүүлэх шаардлагад тохирсон нутагшлын хэлбэрийг сонгож авахад тусална. Хүн амын газарзүй янз бүрийн байгаль газарзүйн бүсэд хүмүүсийн амьдрах нөхцлийг судалдаг. Энэхүү танилцуулгад хүн амын тоо, нас хүйсийн бүтэц, төрөлт, дундаж наслалт өрхийн талаар статистик үзүүлэлтүүдийг тусгасан болно.
Б.Баясгалан M.GE18D012
3.ЗОРИЛТ Зорилгын хүрээнд өмнөн хийгдсэн судалгаан дээр үндэслэн, статистик тоо баримтыг ашиглан өнөө болоод өнгөрсөн үеийг харьцуулан хүн амын тоон өсөлт, хэтийн төлөв нас хүйсийн бүтэц, дундаж наслалт зэргийг гаргаж ирсэн болно.
I БҮЛЭГ. ХҮН АМЫН СУДАЛГАА ХИЙГДСЭН БАЙДАЛ 1.1. 1918 оны хүн амын тооллого, судалгаа ХХ зууны эхэн үе хүртэл Монголын хүн амын тоо тодорхой бус байсан талаар олон эрдэмтэд зохиол бүтээлдээ тэмдэглэсэн байдаг. Өнөөгийн судлаачид тухайн үеийн хүн амын тоо баримтыг Монгол Улсын Засгийн газарт санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байсан (1913-1916 онд) С.А.Козин, П.А.Витте нарын боловсруулсан хүн амын холбогдолтой зарим баримт, Автономит Монголын хүн амын 1918 оны бүртгэл, Оросын эрдэмтэн И.М.Майскийн удирдсан шинжилгээний ангийн гаргасан судалгааны материал зэргийг үндэслэн гаргасан байдаг. Монгол Улсын Засгийн газар хүн ам, өрхийн тоог тогтоох зорилгоор 1918 онд хүн амын тооллого явуулсан бөгөөд эл тооллогыг Монгол Улсад явуулсан хүн амын анхны тооллого гэж албан ёсоор тооцдог. Гэвч энэ нь үүнээс өмнө тоолж байгаагүй гэсэн хэрэг биш бөгөөд эртний монголчууд түүхийнхээ туршид цэрэг дайн, аян ав, алба татвар гэх мэт төрийн бодлогын хүрээнд үе үе тоолдог байсныг үгүйсгэж болохгүй. Хүн амын 1918 оны тооллого нь Засгийн газраас баталсан хүн амын тооллого явуулах тухай албан ёсны хөтөлбөргүй, улс орны нутаг дэвсгэрт нэгэн зэрэг, нэг хугацаагаар тасалж тоолоогүй зэрэг тооллого явуулах хэд хэдэн шалгуурыг хангаагүй нь тухайн үеийн нийгмийн хүчин зүйлээс хамаарсан хэрэг юм. Хүн ам нь төрөх, нас барах, оршин сууж байсан нутаг дэвсгэрээсээ нөгөөд шилжих зэргээр байнгын шилжилт хөдөлгөөнтэй байдаг тул хүн амыг тоолохдоо тодорхой нэг цаг хугацаагаар (тооллогын хугацааны тов) хязгаарлаж тоолдог журамтай. “Монголын хүн амын 1918 оны тооллого нь хяналтын хугацаагүй тооллого” гэж А.И.Гозулов бүтээлдээ тэмдэглэсэн байна. Хүн амын 1918 оны тооллогоор монголчууд 542.5 мянга, хятадууд 100 мянга, оросууд 5000 гэж тооцож, нийт хүн амын тоо 647.5 мянга байсан гэж өнөөг хүртэл албан ёсоор хэрэглэж ирсэн байна. Энэ нь улс орны хүн амын тоонд тухайн улсын нутаг дэвсгэрт, тооллогын хугацааны товын үед байсан нийт хүн амын тоог хамруулдаг олон улсын нийтлэг тодорхойлолттой ерөнхий агуулгаараа дүйцэж байгаа болно. Дөрвөн аймаг, Шавийн яамны тооллогын дүн дээр И.М.Майский өөртөө байсан ноёдын нэрс дээр тэдний ам бүлийн гишүүдийн тоог тооцож оруулж,мөн Ховдын хязгаарын хүн амын өрхийн тоог үндэслэн тооцсон байна. Түүнчлэн Хөвсгөл нуур орчмын Богдын шавийн хүн амын тоог тооцохдоо 4 аймгийн хүн амын нягтралыг үндэслэн тооцжээ. Харин хятад, оросуудыг баримжаалсан тоо гэж үзсэн байна. Энэ нь Автономит Монголд иргэний харьяалалын тухай асуудал байгаагүйгээс Монгол улсын харьяат хятад, орос үндэстэн, гадаадын харьяат хятад, оросуудыг ялгах боломжгүй байсан бололтой. Yндэсний статистикийн газраас эрхлэн гаргасан “Монгол Улсын хүн ам, ХХ зуунд” статистикийн эмхтгэлд “Монгол Улсын хүн амын тоо 1911 онд 643.3 мянга байсан” гэж тооцжээ. Энэ тооцоог хийхдээ 1918-1929 оны хооронд хүн амын тогтвортой өсөлттэй байсан үеийн дундаж өсөлтийг үнэслэсэн ажээ. Yүнээс үзэхэд тус улсын хүн амын тоо 1911-1918 оны хооронд 4.2 мянган хүнээр буюу жилд дунджаар 0.09 хувиар өсч байсан ажээ. Гэхдээ И.М.Майский хийсэн тооцоогоо бүх хүн амын 75 хувийг, монголчуудын 88 хувийг хамарсан гэдгээ дурьдсан байдаг.1 О.Пүрэвийн “Монгол Улсын төр, хүн ам, эдийн засгийн түүхэн газар зүй” бүтээлд И.М.Майскийн тооцоонд тусгагдаагүй хүн амын дундаж тоо 38.1 мянга гэж тооцсоны дотор
1
https://burtgel.gov.mn/%D0%98%D1%80%D0%B3%D1%8D%D0%BD%D0%B8%D0%B9%D0%B1%D2%AF%D1%80%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD%D1%82%D2%AF%D2%AF%D1%85%D1%8D%D0%BD-%D1%82%D0%BE%D0%B9%D0%BC
3
Алтайн урианхай 17.4 мянга, Казах 45.2 мянга, Торгууд 3.2 мянга, Дарьганга 1.2 мянга, Хөвсгөлийн урианхай 1.3 мянга, нийт 68.3 мянга байсан гэж дурьджээ.2 Хүн амын 1918 оны тооллогод Монголчуудын 88 хувийг хамарсан гэснийг үндэслэн үлдэх 12 хувьд ногдох нь 65.1 мянган хүн хамрагдаагүй гэж үзэж болохоор байна. Түүхч О.Пүрэвийн И.М.Майскийн тоонд тусгагдаагүй хүний тоо гэж тооцсон дээрх тоо үндэслэлтэй гэж үзэж болох юм. Судлаач Ж.Урангуа монголчуудын тоо 1918 онд 610.8 мянга, дээр нь 105 мянган хятад, оросуудын тоог оруулан тооцвол нийт хүн амын тоо 715.8 мянга байжээ гэж тооцсон байна. О.Пүрэвийн Монгол Улсын хүн амын тоо 729.6 мянга гэсэнтэй дээрх тооцоог зэрэгцүүлбэл 13.9 мянган хүний зөрүү гарч байгаа бөгөөд энэ судалгаанд хамруулж байгаа нутаг дэвсгэрийн болон цаг хугацааны байдлаас ийм зөрүү байж болох юм. “Тооллогын данс баримт үнэн байдлаас хазайх явдал нь асуултад хариулт өгч буй хүмүүсийн худал мэдээ өгснөөс болсон хэрэг. Энэ байдлаас нь үзвэл тооллогын материалын үнэ цэнэ тэр болгон адил биш байв. Яагаад гэвэл цэргийн алба хаах гэдэг нь бодит ажил байхаасаа Автономит Монголд хэрэг дээрээ зөвхөн цаасан дээр байх нь илүү. Албан татварыг хүн амаас авдаггүй малын тоог харгалзан өрх аж ахуйгаас авдаг учраас, тэгээд ч нийт хүний тоо их олон бишийн дээр нэг хошууны хүмүүс бие биеэ нэг нэгэнгүй мэдэх учир өрхийн доторх идэх амын тоог тэгтлээ нуух үндэс байхгүй, нууж ч чадахгүй” гэж И.М.Майский тэмдэглэсэн нь бодит байдалтай нийцэж байгаа бөгөөд гагцхүү тооллогод тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа бүх хүнийг хамруулж, нэгэн зэрэг явуулах боломж, нөхцөл хараахан бүрдээгүй, ийм нөхцлийг бүрэлдүүлэх санхүү, зохион байгуулалт, хүн хүчний боломж Автономит Монгол Улсад байгаагүй учир тооллогын дүн, судлаачдын тооцсон хүн амын тоо зөрүүтэй байх нь зүйн хэрэг. Мөн судлаачдын тооцсон хүн амын тооцоо нь зөвхөн хүн амын нийт тоог тооцсон болохоос бус хүн амын нас, хүйсний бүтэц бүрэлдэхүүн, зэрэг бусад үзүүлэлтийг тооцсон биш юм. 1.2. С.А.Козиний судалгааны цуглуулсан хүн амын тоо баримт. Энэ судалгааны ангийнхан 1915 оны 10-р сарын 16-нд Нийслэл Хүрээнээс зэрэг хөдлөж, таван өдрийн турш Богдхан хайрхан уулыг нар зөв тойрч 100 орчим зохион байгуулалттай газраар аялж судалгаа хийж, Богд хаан, төр засагт хүндэтгэл үзүүлээд дараа нь тус тусын аяллын замдаа гарсан байна. 1915-1916 онд үргэлжилсэн тус судалгаанд Монголын төв хэсгийн 350 мянган хавтгай дөрвөлжин верст буюу тус орны бүх газар нутгийн 25 илүү хувь болох 42 хошуу үүний дотор Түшээт хан аймгийн 16 хошуу, Сайн ноён хан аймгийн 20 хошуу, Засагт хан аймгийн 3 хошуу, эдгээрээс гадна Шавийн Ар Гөрөөчин зарим отгуудыг хамруулж, хүн амын тоог нас, хүйсээр нь гаргасан байна. Хүн амыг хот, хөдөөгөөр ангилах нь олон улсын нийтлэг жишиг боловч хот гэдэгт хүн ам олноор суурьшсан төв суурин газрыг хамруулдаг боловч чухам ямар сууринг хот, ямарыг тосгон, суурин гэхийг улс бүр өөр өөрийн онцлогоос хамаарч тодорхойлж ирсэн уламжлалтай. Хүн амын 1918 оны тооллогоор хотын хүн амд сүм хийдүүд, Өргөө, Ховд, Улиастай зэргийг хамруулжээ.3 Хүн амын шилжих нь хүн амын тоо, бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилдөг гол хүчин зүйл байдаг. Гадаад шилжих нь улс орны хэмжээний хүн амын тоо, бүтцийг өөрчилдөг бол дотоод шилжих нь аймаг хошуудын хүн амын тоо, бүтцийг өөрчилдөг. 1915 онд Сангийн яамнаас «Монголор»ын олон уурхайг шалгаж үзэхэд тэдгээрт 2800 хүн ажиллаж, 12372 лан алт олборлох, улсын санд 2041 гаруй лан алт оруулах төлөвтэй байжээ. Тус орон тусгаар тогтносон нь дотоод худалдаа, зах зээл үүсэх, улмаар гар урлалын ажил хөгжихөд чухал түлхэц болжээ. Нийслэл Хүрээ болон бусад томоохон хот, суурин газрын хүн ам, олширч, гар урлалын ажил эрхлэн амьдрагчдын тоо
2 3
https://mongoltoli.mn/history/h/712 https://mongoltoli.mn/history/h/712
Б.Баясгалан M.GE18D012 нэмэгдэж байв.” хэмээн тэмдэглэснээс үзэхэд хүн амын шилжих нь 1911 оноос хойш нэлээд идэвхжих хандлагатай байсан байна. 4 Тухайн үед Монгол Улсад томоохон хот суурин газрууд нь Өргөө, Улиастай, Ховд, Хиагт зэрэг газрууд байсан бөгөөд хүн амын шилжих хөдөлгөөний гол урсгал мөн тийшээ чиглэж байсан нь ойлгомжтой. “Их шавийн 198 отгийн 136 нь Нийслэл Хүрээнээ эргэн тойрон 330 километрийн дотогш нутагт оршиж байсан бөгөөд эдгээр отгууд нь Сэцэн хан, Түшээт хан хоёр аймгийн 19 хошууны нутаг дээр байрлаж байжээ. Эдгээр 136 отгийн харьяат байгсдын үр ач нараас тэдний өвөг дээдсийн суугуул нутгийн талаар авсан мэдээ сэлтээс үзэхэд нэлээд хувь нь тус улсын алсын хошуудаас Нийслэл Хүрээ орчимд амьдрахаар цагаачлан ирээд шавьд орж, дээрх 19 хошуудын нутагт байсан их шавийн баячууд болон жас сангийн сүрэг маллах, Хүрээний аймаг, дацангуудын тарианы газруудад ажиллах зэргээр их шавийн аль нэг отогт захирагдан сууснаар энэ нутгийн харьяат болж хувирсан хүмүүс байв” гэж түүхч О.Пүрэв тэмдэглэжээ. 1.3. 1922-1940 оны хүн амын тооллого, судалгаа 1921 онд Ардын хувьсгал ялж, шинээр байгуулагдсан Ардын Засгийн газар нийгэм, улс төрийн нэн шаардлагатай арга хэмжээг тууштай хэрэгжүүлж эхлэв.Үүний хүрээнд 1922 онд хүн амын хоёр дахь тооллогыг явуулсан нь иргэний бүртгэлийн ажлын нэг томоохон алхам болсон юм. Засгийн газраас 1921-1922 онд орон нутагт ажиллах Засгийн газрын төлөөний түшмэлийн үүрэг5-т аймаг, хотуудын хүн, малын тоог зөв бүртгэн гаргуулж, албан татварыг шинэчлэн тогтоох асуудлыг гүйцэтгүүлсэн нь цаашид айл өрх, хүн амын тоог тогтоож засаг захиргааны нэгжийг зохион байгуулах үндсийг тавьсан байна.Монгол Улсын Нутгийн захиргааны дүрэмд “Орон нутгийн засаг захиргааг арван гэр, баг, сум, хошуу, аймаг, гэж хуваарилан дүрмийн ёсоор арван өрхөөр нэг арван, тавин өрхөөр нэг баг, зуун тавих эрх, аж ахуйтнаар нэг сум байгуулж хүн амыг нас, хүйсээр нь бүртгэнэ” гэжээ. Эдгээрийн үндсэн дээр 1921-1923 оны үед малын тоо, толгойг тоолж тодорхойлох, албан татвар ногдуулах зэрэг төрийн бодлогтой уялдуулан хүн амын тоог тогтоодог байсан бөгөөд энэ нь орон нутгийн засаг захиргааны хүрээнд явагдаж байсан байна.5 Харин 1924 онд Засгийн газраас Дотоод явдлын яамны дэргэд “Эдийн засгийн хэлтэс”-ийг байгуулснаар 1925 оноос эхлэн 1935 он хүртэл улсын хүн амын тоог жил бүр малын тоотой хамт гаргах болсон байна. Монгол Улсын Засгийн газар тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан хүн амын талаарх мэдээлэл ялангуяа хүн ам, өрхийн тоо, тархан суурьшилтыг тогтоох нийгэм эдийн засгийн өөрчлөлтийг дүгнэж, цаашид авах арга хэмжээг төлөвлөх зорилгоор 1935 онд хүн амын тооллого явуулжээ. 1921-1940 он хүртэл Монгол Улсын хүн амын тоог нас, хүйсээр нь нэгтгэж байсан үндсэн баримт бичиг нь иргэний төрсөн он, нас, хүйсийг тодорхойлох “Өрхийн данс” байв.6 1.4. Монгол Улсын хүн амын тооллого, судалгааны тойм Монгол Улс ХХ зууны туршид 9 удаа (1918, 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онуудад) хүн амаа тоолжээ. 1956 оны хүн амын тооллогыг статистикийн байгууллага явуулсан бөгөөд аргачлал, хөтөлбөрийн хувьд өмнөх үеэсээ нэлээд боловсронгуй болсон байна. Хүн амын дээрх тооллогууд нь тус тусдаа онцлогтой байв. Тухайлбал, 1918 оны тооллого ХХ зууны Монгол Улсын анхны тооллого, 1935 оных Ардын хувьсгалын дараах анхны тооллого, 1944 оных Дайны жилүүдэд хийсэн тооллого, 1956 оных Олон улсын аргачлалыг ашиглан явуулсан, 1963 оных цахим тооцоолуур машиныг анх удаа ашигласан, 1969 оных Хүн амаа тоолохоос гадна орон сууцны фондыг анх удаа хамт тоолсон, 1979 оных НYБын зөвлөмжийн дагуу 4
Хүн ам зүйн гарын авлага(1993) https://www.esan.mn -с эш татав. https://burtgel.gov.mn/%D0%98%D1%80%D0%B3%D1%8D%D0%BD%D0%B8%D0%B9%D0%B1%D2%AF%D1%80%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD%D1%82%D2%AF%D2%AF%D1%85%D1%8D%D0%BD-%D1%82%D0%BE%D0%B9%D0%BC 6 Хүн амын өсөлт, өөрчлөлт, хандлагын судалгаа(2016) https://www.esan.mn 5
5
тооллогыг 10 жилд нэг удаа явуулдаг болсон, 1989 оных (1969, 1979 оных мөн хамаарна) Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн аргачлалын дагуу явуулсан, 2000 оных төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн үед хийгдсэн анхны тооллого харин 2010 оны тооллого нь төлөвлөлт, газар зүйн зураглал, мэдээлэл цуглуулах, тархаах үйл явцад газар зүйн мэдээллийн (GIS) санг шинээр ашиглаж, тооллогын бэлтгэл ажлын хүрээнд олон улсын жишгийн дагуу тооллого явуулах мастер төлөвлөгөө гарган ажиллах зэргийг дурьдаж болно.7 Монгол Улсад иргэний бүртгэлийн үйл ажиллагаа нь анх 1918 оны хүн амын тооллого явуулснаас үүдэлтэй бөгөөд 1930-1940-өөд онд иргэний бүртгэл, судалгаа, суурьшилыг өрхийн бүртгэл, хашааны дэвтэр зэрэг данс бүртгэл, хэлбэрээр тооцож, зохицуулж, хяналт тавьж байсан бол 1940-өөд оноос байнга болон түр суух эрхийн бичиг, гадаадын цагаач иргэдэд “пио” паспорт хил нэвтрэх үнэмлэх олгож байжээ. Ийнхүү 1921-1926 он хүртэл гэр бүл, хүн амын бүртгэлийн гол суурь судалгаа нь хашаа, өрхийн дэвтрээр хөтлөгдөж, бүртгэл судалгааг орон нутгийн баг, сумын захиргаа хариуцаж байсан бол 1926-1940 он хүртэл иргэдийн баримт бичигтэй холбогдолтой асуудлыг шалгаж шийдвэрлэх явдлыг Цагдан сэргийлэх байгууллага хариуцан зохицуулж байсан ажээ.
II БҮЛЭГ. МОНГОЛ УЛСЫ ХҮН АМЫН ТООН ӨСӨЛТ 2.1. Хүн амын тоо өсөлт Хувьсгалын өмнөх монгол оронд хүн амын өсөлт зогсонги байдалд орсон тухай тэр үеийн нэрт жуулчид тэмдэглэсэн байдаг. Бүрэн биш мэдээгээр Монгол орны хүн амын тоо 1862-1918 он хүртэл 56 жилд 4,5 % хорогджээ. 1918 онд явагдсан хүн амын тооллогын бүрэн биш мэдээгээр Халхын дөрвөн аймагт бүгд 406,1 мян хүн сууж байсан бөгөөд Ховдын хязгаар, Богдын шавь, Хөвсгөл орчмын нутагт сууж байсан хүн амын тоо олдоогүй Халх дөрвөн аймгийн шавь нарын тоо мэдэгдээгүй зэргийг академич Майский бусад дөрвөн аймгийн хүн амын дундаж нягтаар баримжаалан тооцжээ.Үүн дээр 100 мян орчим хятад 5 мян орчим орос байсан гэж үзээд нийтдээ Ар монголд 647,5 мян хүн суудаг гэж тодорхойлжээ. Хувьсгалын өмнө монгол оронд хүн ам ийм цөөн байсан гол шалтгаан нь:8 o
o o
Юуны өмнө тухайн үеийн нийгэм эдийн засгийн байгуулалын хэт дорой байдал манжийн түрэмгийлэгчид монголчуудыг үндсээр нь устгах бодлого баримталж байсан. Ард түмний аж амьдрал дорой тэдгээрийн эрүүл мэндийн талаар ямар ч анхаарал халамж байхгүй. Шарын шашны нөлөө хэт их нэвтэрч насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 50 илүү хувь нь лам нар байсан зэрэг бусад олон шалтгаанаар тайлбарлагддаг.
Монгол улсын хүн ам 1918 оны тооллогоос хойш 1940 он хүртэл 12,5% өссөн байдаг. Хүн амын өсөлт ийм бага байсан нь дээрх шалтгаануудаас гадна хувьсгалын эхний үед эсэргүү бослогод эгэл жирийн олон ард амь алдсан буюу гадагшаа дүрвэн нүүсэн явдал байлаа. Улмаар 1939, 1945 оны чөлөөлөх дайнд эр цэргийн насны олон мянган хүн дайчлагдаж эх орноо хамгаалан тэмцэж улмаар амь эрсдсэн байдаг. Энх цагийн бүтээн байгуулалтын явцад нэг хүнийг тахин шүтэх явдал газар авч улмаар хувьсгалт хуулийг завхруулж олон мянган хүнийг хэлмэгдүүлэн устгаж, улмаар хожим энэ үйл явц давтагдсаар байсан нь монголчуудын амьдралд тохиолдсон хамгийн эмгэнэлт үйл явц байлаа. 1950 иад оны дунд үеэс хүн ам хурдан өсөж 1963 оны тооллогоор 1017,1 мян хүн тоологдож анх саяас дээш хүн амтай улс болж гуч гаруйхан жилд хүн амын тоо хоёр дахин өссөн юм. 1990-ээд оноос хүн амын өсөлт буурсан байна. Хүн амын тооны өсөлт буурсан
7
Хүн амын өсөлт, өөрчлөлт, хандлагын судалгаа(2016) https://www.esan.mn (Ж, Амгалан.А, & Г, 2009)
8
Б.Баясгалан M.GE18D012 нь зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үед нийгэм, эдийн засаг, байгаль экологид гарсан зарим сөрөг өөрчлөлтүүд нөлөөлсөн ажээ. 9 Үүнд дүгнэлт хийж 1991 онд монгол улсын хүн ам зүйн талаар баримтлах чиглэлийг ерөнхийлөгчийн зарлигаар зөвшөөрчээ. Энэ чиглэлд хүн амын нөхөн үржихүйтэй нийгмийн үйлдвэрлэлийг уялдуулан зохицуулах, хүн амын жилийн дундаж өсөлтийг бууруулахгүй байх, монгол хүний удмын санг цэвэр ариунаар хадгалахыг төрийн бодлого болгон явуулахыг заажээ. Үүний тулд хүн амын аж төрөх нийгэм эдийн засгийн шинжлэх ухаан соёлын болон байгаль орчин, сэтгэлзүйн таатай нөхцлийг бүрдүүлэх нь чухал юм. Хүний удмын санг цэвэр ариун байлгахын тулд “ Угийн бичиг” –ийг айл өрх бүрт хөтлүүлэх, иргэдийн овгийг сэргээн тогтоох ажил хийгдэж байна. 2008 оны эцэст хүн амын тоо 2683,5 мян –д хүрч 2009 оны эхний хагас жилд 2700 мян –д хүрлээ. Он Төрөлт Нас баралт Ердийн өсөлт
1955 32.3% 14.2% 18.1%
1960 43.2% 10.5% 2.7%
1980 39.2% 10.8% 28.4
1990 35.3% 8.5% 26.8%
2000 20.4% 6.5% 13.9%
2010 24.0% 5.8% 18.2%
2019 24.3% 5.2% 19.1%
Хүснэгт 1. Хүн амын төрөлт, нас баралт, ердийн цэвэр өсөлт / 1000 хүн тутамд/, (Эх сурвалж https://www.1212.mn/tables.aspx?tbl_id=DT_NSO_)
Хүн амын өнгөрсөн, одоо, ирээдүйд хүн амын тооны өсөлт ямар байсан ямар байгаа, цаашид ямар байхыг тусгадаг гол үзүүлэлт нь хүн амын ердийн хөдөлгөөн юм. Монгол Улсын хүн амын өсөлт 20-р зууны эхэнд маш бага, нэг орчим хувь байсан бол 20-р зууны сүүл 1956-1989 онд эрчимтэй өсөж, 3 хувьд хүрч байжээ. Хорьдугаар зууны эхэн үед манай улсын хөгжил буурай, хүн амын дунд халдварт өвчний тархалт өндөр, эрүүл мэндийн түвшин доогуур, мөн тухайн үеийн нийгмийн бүх давхаргыг хамруулсан хэлмэгдүүлэлт, Халх голын дайн зэргээс шалтгаалан хүн амын өсөлт маш бага байв. Харин 1956-1989 оны хооронд улс даяар үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын эрчимтэй үе эхэлж, хүн ам, нийгмийн хамгаалал, тэр дундаа эрүүлийг хамгаалах салбар хурдацтай хөгжиж, нийтийг хамарсан өвчнийг илрүүлэн эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлийн томоохон арга хэмжээг авсан нь хүн амын эрүүл мэндийг сайжруулан, нас баралтын түвшин буурахад голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн олон хүүхэдтэй эхчүүдэд тэтгэвэр, тэтгэмж олгох зэргээр төрөлтийг дэмжих шат дараатай арга хэмжээ авч байсан нь хүн амын өсөлтийг дэмжих бодлогод эергээр нөлөөлжээ. 10Чухам энэ үед Монгол Улсын хүн амын өсөлт хамгийн оргил үедээ хүрч, цаашид инерцээрээ өсөxөд суурь түвшинг харьцангуй нэмэгдүүлж, өнөөгийн хүн ам зүйн цонх үе үүсэх гол нөхцөлийг бүрдүүлсэн юм.11 Манай улсын улс төр, эдийн засгийн тогтолцоонд өөрчлөлт орсон 1990-ээд оноос хойш хүн амын өсөлт эрчимтэй саармагжиж, тухайлбал, хүн амын 2001 оны тооллогоор жилийн дундаж өсөлт хамгийн бага буюу 1.2% хувь болсон байв.
10 11
Хүн амын өсөлт, өөрчлөлт, хандлагын судалгаа(2016) https://www.esan.mn Хүн амын өсөлт, өөрчлөлт, хандлагын судалгаа(2016) https://www.esan.mn
7
Зураг 1. Хүн амын тоо, жилийн дундаж өсөлтийн хувь 2010-2019 он
Энэ үед хүн амын өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь төрөлтийн түвшин, өөрөөр хэлбэл, төрөх насны нэг эмэгтэйн амьдралын хугацаанд төрүүлэх хүүхдийн тоо хамгийн бага буюу 1-2 болж буурсан нь нөлөөлсөн байна. Хүн амын жилийн дундаж өсөлтийн хувь 2007-2010 он хүртэл аажим өсөж 1.8 хувь байсан бол, 2013-2014 оны хооронд тогтвортой өссөөр 2.2 хувьд хүрчээ. Харин 2015 оноос аажмаар буурч, 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1.9 хувь болсон байна.( Зураг 1)
Зураг 2 . Монгол улсын хүн амын өсөлтийн зураг, 2019 он
Хүн амын өсөлтийн зураг дээр 4 оныг харьцуулсан байна. Ихэнх аймгуудад хүн ам өссөн үзүүлэлттэй байна. Дархан , Орхон, Булган, Өвөрхангай ,Хөвсгөл гэсэн аймгуудын хүн ам хурдтай өсөж байна. Хүн амын нягтаршилыг аймгийн хэмжэээнд харахад харьцангуй сийрэг байна. Архангай , Өвөрхангай, Дархан, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгуудад хүн амыг нягтшил бусад аймгуудтай харьцуулахад их байна.
Б.Баясгалан M.GE18D012 2.2.Хүн амын тоо өөрчлөлт
Зураг 3. Дэлхий болон Монгол Улсын хүн амын тоо, сонгосон онуудаар (Хүн амын салбарын танилцуулга 2018(2018) https://www.esan.mn -с эш татав.)
(Зураг 2)- д Дэлхийн хүн амыг тэрбумаар, Монголын хүн амыг саяаар өөрчлөгдөх хугацааг авч үзлээ. Дэлхийн хүн амын тоог авч үзвэл 1 тэрбумаас 2 тэрбум болж нэмэгдэхэд 123 жил байсан бол 6 тэрбумаас 7 тэрбум болж нэмэгдэхэд 12 жил болж , 1 тэрбумааар нэмэгдсэн хугацаа 10 дахин буурсан байна. Харин Монгол Улсын хүн амын хувьд 1 саяас 2 сая болж нэмэгдсэн хугацаа, 2-оос 3 сая болж нэмэгдсэн хугацаа тус тус 26 жил байна.
Монгол Улсын нийт хүн ам 2019 онд 3 296 866 болж, өмнөх оноос 58.4 мянга (1.8%)аар, 2010 оноос 542.2 мянга (19.7%)-аар нэмэгдэж, 2010-2019 онд жилд дунджаар 2.2 хувиар өссөн байна (Зураг 3).
Зураг 4. Монгол Улсны хүн амын тоо, 2019 он( Хүн амын салбарын танилцуулга(2019) https://www.esan.mn -с эш татав.)
2.3.Нас хүйсийн бүтэц Хүн амын насны бүтцийг судлах нь тухайн улсын хүн ам зүйн түүхэн замналыг харах, одоогийн үйл явцыг үнэлж дүгнэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох бололцоо олгодгоороо ихээхэн ач холбогдолтой юм. Ингэснээрээ хүн амын нас, хүйсийн бүтцийн өөрчлөлтийн чиг хандлагыг харгалзан улс орныхоо нийгэм, эдийн засгийн урт, богино хугацааны бодлого хөтөлбөр боловсруулах үндэслэл болдог. Хүн амын төрөлт, нас баралтын түвшнээс хамааран тухайн улсын хүн амын насны бүтэц өөрчлөгдөж байдаг. Хүн амын хэдэн хувь нь хүүхэд залуучууд, идэр насныхан, эсвэл хөгшчүүд байгаагаас хамааран үе үеийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн хандлагад нөлөөлдөг. Хүн ам зүйн ачаалал 1969 онд 102 байгаа нь хөдөлмөрийн нас(15-64)-ны 1 хүнд хөдөлмөрийн бус нас(0-15 нас хүртэлх хүүхдүүд болон 65, түүнээс дээш насны ахмадууд)-ны 1 хүн ногдож байсан бол үүнээс хойш тасралтгүй буурч 2000 онд 45-д хүрч, 2016 9
онд 51 буюу хөдөлмөрийн насны 2 хүн тутамд хөдөлмөрийн бус насны 1 хүн ногдож байгааг харууллаа. ("Хүн амын салбарын танилцуулга 2018"), 2018.
Зураг 5. Хүн амын нас хүйсийн бүтэц
Нийт хүн амд хөдөлмөрийн насныхны эзлэх хувь өндөр байх үеийг хүн ам зүйн цонх үе гэж нэрлэдэг. Энэ үед мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх урт хугацааны бодлого хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэн, хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлсэн нөхцөлд эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлдөг учраас эдийн засгийн утгаараа их ач холбогдолтой үе гэж үздэг. Хүн амын нас, хүйсийн бүтцийг илүү тодорхой харуулах дүрслэл бол нас, хүйсийн суварга юм. ("Хүн амын салбарын танилцуулга 2018"), 2018. Хүн амын нас, хүйсийн суваргаас харахад дунд хэсгээрээ аажмаар өргөсөж байгаа нь хүн ам идэршиж байгааг харуулж байна. Хүн амын ердийн хөдөлгөөний өөрчлөлтөөс шалтгаалан 30аас доош насанд суваргын хэлбэр өөрчлөгджээ. 2019 оны суваргын 15-24 насны бүлгийн хүн амын хэсгээр нарийссан байгаа нь 1990 оноос хойш төрөлтийн түвшин буурсныг, 0-9 насанд суваргын суурь өргөн болсон нь сүүлийн жилүүдэд төрөлтийн түвшин нэмэгдсэнийг илэрхийлж байна.
Зураг 6 Хүн амын нас, хүйсийн суврага, 2019 он (https://www.1212.mn/stat.aspx?LIST_ID=976_L03)
Б.Баясгалан M.GE18D012
Зураг 7 Хүн амын нас хүйсийн нас хүйсийн суврага, 2000 он, (https://www.1212.mn/stat.aspx?LIST_ID=976_L03)
Монгол Улсын хүн ам 2000 оны тооллогоор залуу насны бүтэцтэй буюу 0-14 насны хүн амын эзлэх хувь хамгийн өндер (44.4%) байсан бол тооллого ахих тутам 15-64 насны хүн амын эзлэх хувь аажмаар өсөж, 20 идэр насны бүтэцтэй болсон байна. Мөн 2000 онд 50, түүнээс дээш насныхны нийт хүн амд эзлэх хувь 10.1 байснаа, 2019 онд 15.1 хувь болж, нэмэгдсэн байна. 2019 оны нийт хүн амыг насны бүлгээр авч үзвэл нийт хүн амын 1 037 992 (31.5%) нь 15 хүртэлх насны хүүхэд, 2 123 278 (64.4%) нь 15-64 насны хүмүүс, 135 596 (4.1%) нь 65, түүнээс дээш насны өндөр настан байна. Хүн ам зүйн ачаалал нь хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох тэжээлгэгчийн тоо (15-аас доош, 65 ба түүнээс дээш насны хүн амын тоо) буюу хөдөлмөрийн бус насны хүн амын нийгэмд үзүүлж буй ачааллыг хүн амын насны бүлгийн бүтцээр илэрхийлнэ. Хүн амын төрөлтийн түвшин өндөр байснаас шалтгаалан 1989 онд хүн ам зүйн ачаалал их байжээ. Тэгвэл 2020 онд хүн ам зүйн ачаалал 55.3 болж 1989 оноос 29.6 пунктээр буурч, 2010 оноос 10.3 пунктээр өсжээ.
Зураг 8. Хүн ам зүйн ачаалал, сонгосон онуудаар(("Хүн амын салбарын танилцуулга 2019").
2.4. Хот хөдөөгийн хүн амын харьцаа Монгол улсны нутаг дэвсгэрт оршин суугаа хүн ам нь Монгол Улсын засаг захиргааны нэгжид 183 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар оршин сууж байгаа хүн амыг ойлгоно. Хотын хүн амд Улаанбаатар хот, аймгийн төв, тосгонд оршин суугаа хүн амыг хамруулна. Хөдөөгйин хүн амд сумын төв, хөдөө амьдарч байгаа хүн амыг хамруулна. ("Хүн амын салбарын танилцуулга 2018"), 2018.
11
Зураг 9. Монгол Улсад оршин суугаа хүн ам, байршлаар, 2019 он(Үндэсний статистикийн хороо .(Хүн амын салбарын танилцуулга 2018)
Монгол Улсад оршин суугаа хүн амын 2.2 сая (67.8%) нь төв, суурин газарт амьдарч байна. Орхон, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Дорнод аймгийн хүн амын талаас илүү хувь нь төв, суурин газарт оршин сууж байгаа бол Сүхбаатар, Өвөрхангай, Дундговь, Булган, Архангай, Завхан, Төв аймгуудын хүн амын 70, түүнээс дээш хувь нь хөдөөд амьдарч байна. 2.5.Хүн амын дундаж наслалт Дундаж наслалт нь төрөх үе дэх нас баралтын түвшин, шинээр төрсөн (төрөх үеийн) хүүхдийн амьдралынх нь туршид үргэлжилнэ гэж үзвэл цаашид үргэлжлэн амьдрах дундаж хугацааг (жил) хэлнэ. (Эх үүсвэр: Артур Хаупт ба Томас Т.Кэйн, Хүн ам зүйн гарын авлага (дөрөв дэх хэвлэл) Дундаж наслалт нь таамаглах хэмжигдэхүүн бөгөөд насны бүлэг дэх нас баралтын коэффициентыг үндэслэн тооцсон тухайн хүний цаашид амьдрах дундаж хугацаагаар тодорхойлогддог. Тухайн улсын хүн амын дундаж наслалтыг төрөлтөөс тооцсон дундаж наслалтаар тодорхойлдог. Улсын хэмжээнд 2019 оны төрөлтөөс тооцсон дундаж наслалт1 нь 70.4 болжээ. Дундаж наслалтыг хүйсээр авч үзвэл эмэгтэйчүүдийнх 75.96, эрэгтэйчүүдийнх 66.38 болж, эрэгтэй эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү 9.6 болжээ.
Зураг 10. Хүн амын дундаж наслалт, хүйсээр 2010-2019 он
Б.Баясгалан M.GE18D012
Зураг 11. Хүн амын дундаж наслалт, аймаг нийслэлээр, 2019 он (Хүн амын салбарын танилцуулга 2019).
Дундговь аймгийн төрөлтөөс тооцсон дундаж наслалт нь улсын дунджаас 3.8 жилээр их байгаа бол Хөвсгөл аймаг 3.3 жилээр бага байна. Улсын дунджаас доогуур 6 аймаг (Говь-Алтай, Баянхонгор, Увс, Дорнод, Дархан-Уул, Хөвсгөл) байна. Дундаж наслалт аймгийн түвшинд ялгаатай байгаа нь тухайн аймгийн хүн амын нас баралтын түвшин, тэр дундаа нялхсын нас баралттай холбоотой юм. 2.6. Өрх ӨРХ гэдэг нь нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээгээ хамтран хангадаг хэсэг бүлэг хүмүүсийг хэлнэ. (Эх сурвалж : Монгол Улсын Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын нэгдсэн дүн.)
Зураг 12.. Өрхийн тоо, ам бүлийн тоо, өрхийн тэргүүлэгчнас хүйс хувиар 2019 он
Улсын хэмжээнд 3-5 ам бүлтэй өрх нийт өрхийн 53.4 хувь байгаа бол 6, түүнээс дээш ам бүлтэй өрх 15.2 хувийг эзэлж байна. Нийт өрхийн 71.5 хувь нь эрэгтэй өрхийн тэргүүлэгчтэй, 28.5 хувь нь эмэгтэй өрхийн тэргүүлэгчтэй. Эмэгтэй өрхийн тэргүүлэгчтэй нийт өрхийн 22.5 хувь нь 1 ам бүлтэй өрх байна. 13
БҮЛЭГ III. ХҮН АМЫН ХЭТИЙН ТООЦОО Хүн амын хэтийн тооцоо нь статистикийн мэдээллийн нэг хэлбэр бөгөөд хүн амын төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөн болон хүн амын тоо, нас, хүйсийн бүтэц, байршлын талаарх ирээдүйн төлөвийг урьдчилан таамагласан тооцоолол билээ. Тиймээс улс орны эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн бодлого боловсруулах, төлөвлөлт хийх, судалгаа, шинжилгээний зорилгоор хэтийн тооцоог боловсруулдаг. Хүн амын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсноор хүн амын нөхөн үйлдвэрлэлээс хамааралтай нийгмийн хэрэгцээ, түүнийг хангахад чиглэгдсэн эдийн засгийн нөөц боломжийг бүрдүүлэх, хөгжлийн бодлогыг харилцан уялдаатайгаар авч үзэх, хүний нөөцийн бүрдэлт, ашиглалт, ажиллах хүчний хэрэгцээ, хүн амын ундны болон бохир усны төвлөрсөн сүлжээ, боловсрол, нийгмийн халамж үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн хэмжээ, орон сууц, эмнэлэг, сургууль, харилцаа холбоо зэрэг бүхий л салбарын ирээдүйн эрэлт, хэрэгцээг тооцож, бодлого, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх үндсийг бүрдүүлэх ач холбогдолтой. Монгол Улсын статистикийн байгууллага хүн амын хэтийн тооцоог 1963 оны тооллогоос хойш тооллого бүрийн үр дүнд үндэслэн боловсруулж ирсэн уламжлалтай бөгөөд хэтийн тооцоо боловсруулах үзэл баримтлалыг анх 2008 онд баталсан байдаг.12 3.1. Хүн амын тоо, өсөлтийн хурд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх хүн амын тоог үндэслэн тооцсон “1Б” хувилбараар Монгол Улсын харьяат хүн ам 2045 онд 4.9 саяд хүрэхээр байна. Харин Монгол Улсын харьяат хүн амд гадаадад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэдийн тоог оруулсан “2Б” хувилбараар 2045 онд 5.0 сая болно гэсэн тооцоо гарч байна.
Зураг 13, Хүн амын тоо, жилийн дундаж өсөлтийн хувь, 1Б, 2Б хувилбараар 2015-2045(("Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо"), 2016.)
Тооцооны “1Б” хувилбараар 2035 он хүртэл хүн амын жилийн дундаж өсөлтийн хурд багавтар буурч цаашид өсөх хандлагатай гарсан байна. Харин “2Б” хувилбараар эхний хувилбартай ижил хандлагатай байгаа бөгөөд 2045 онд жилийн дундаж өсөлтийн хувь 1.80 болохоор тооцоологдсон байна. Монгол Улсын хүн ам 1962 онд 1 сая, 1988 онд 2 сая, 2015 онд 3 саяд хүрч байсан бол бидний тооцооллоор 2031 онд 4 сая, 2045 онд 5 саяд хүрнэ гэж тооцоологдсон байна. Үүнээс үзэхэд хүн ам 1 саяаар нэмэгдэх хугацаа харилцан адилгүй байна. Тухайлбал, 1962 оноос 1988 он хүртэл 26 жил болсон бол 1988 оноос 2015 он хүртэл 25 жил, харин 2015 оноос 2031 хүртэл 16 жилийн хугацаанд Монгол Улсын харьяат хүн ам 4 саяд хүрэх тооцоолол нь төрөлтийн түвшин төдийлөн буухгүй, урт хугацаандаа өсөлттэй байна гэж таамагласантай холбоотой.
12
("Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо"), 2016.
Б.Баясгалан M.GE18D012 3.2. Аймаг нийслэлийн хэтийн тооцооны дүн Аймаг, нийслэлийн хүн амын хэтийн тооцооны үр дүнгээс харахад бүх аймгийн хүн амын тоо тогтмол өсөх төлөвтэй байна. Энэ нь хүн амын төрөлтийн түвшин өндөр таамагласантай холбоотой. Аймаг, нийслэлийн хүн амын хэтийн тооцоог хийхдээ төрөлтийн түвшнээр ангилсан бүлэг үүсгэн тооцоолсон билээ. Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Ховд зэрэг баруун гурван аймаг хамгийн өндөр төрөлтийн түвшинтэй байсан тул хүн амын тоо нилээд нэмэгдэж тооцогдсон байна. ("Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо"), 2016.
Зураг 14. Аймаг, нийлэлийн хүн амын тоо 2015-2045 он ("Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо"), 2016. Аймаг, нийслэлийн хүн амын өсөлт бүх аймагт жигд өндөр байна. Төв, Сэлэнгэ аймгийн хүн амын жилийн дундаж өсөлтийн хувь бага зэргийн бууралттай байснаа 2045 онд өсөлттэй гарсан байна. Аймаг, нийслэлийн хүн амын хүйсийн харьцаа аймаг бүрт харилцан адилгүй байна. Хүн амын хүйсийн харьцаа 2045 онд бүх бүсүүдэд 101-102 болж байна.
15
ДҮГНЭЛТ ХХ зуунд Монгол улсын хүн ам эрчимтэй өссөн юм. 1935 оноос 2010 он хүртэл нийт 9 удаа хүн амын тооллого явуулсан гэж үздэг. 1918 онд Оросын эрдэмтэн И.М.Майский шинжилгээний анги Монгол улсын хүн амыг тоолж 647.5 мянга хүн амтай гэж үзсэн. Монгол Улсын хүн амын тоо 2019 оны жилийн эцсийн байдлаар 3сая296.9 мянга болж, өмнөх оноос 58.4 мянган хүнээр нэмэгдэж, жилийн дундаж өсөлт 1.8 хувь болжээ. Монгол Улсын нийт хүн амын 49.1 хувь нь эрэгтэйчүүд, 50.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Хүйсийн харьцаа буюу 100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоо 97 байна. Монгол Улс нь нэг хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт ногдох хүний тоогоор дэлхийн бусад улс оронтой харьцуулахад сийрэг суурьшилтай. Нэг хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт ногдох хүний тоо 2019 онд 2.1 болжээ. 2019 оны нийт хүн амыг насны бүлгээр авч үзвэл 31.5 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, 64.4 хувийг 15-64 насны хүн ам, 4.1 хувийг 65 ба түүнээс дээш насны хүн ам эзэлж байна. 2019 онд нийт өрхийн тоо 897.4 мянга болж өмнөх оноос 2.9 (0.3%) мянган өрхөөр өссөн байна. Улсын дунджаар нэг өрхөд 3.6 хүн ногдож байна. Нийт 20.0 мянган хос 2019 онд гэрлэлтээ бүртгүүлж, 4.3 мянган гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 1.6 мянган хүүхэд үрчлэгджээ. Шилжих хөдөлгөөнд оролцогчдыг аймаг, нийслэлээр авч үзвэл Өмнөговь, Дорноговь аймгууд, Улаанбаатар хотод шилжин ирэгчид олон байна Монгол Улсын хүн амын 2015-2045 оны хэтийн тооцооны үр дүнгээс дараах дүгнэлтүүд гарч байна. Монгол Улсын хүн ам 1962 онд 1 сая, 1988 онд 2 сая, 2015 онд 3 сая хүрч байсан бол бидний тооцоололоор 2031 онд 4 сая, 2045 онд 5 сая хүрнэ гэж тооцоологдож байна. Монгол Улсын хүн амын тоог насны бүтцээр харахад 0-14 насны хүүхдийн эзлэх хувь 30 орчим хувьтай байхаар байна. Төрөлтийн түвшин өсөх хандлагатай таамагласан учраас хүн амын тоонд эзлэх хүүхдүүдийн хувийн жин буурахааргүй байна. Харин 65-аас дээш настай хөгшчүүдийн эзлэх хувийн жин тодорхой хувиар өсөхөөр байна. Тухайлбал, 2015 онд 65-аас дээш насныхан нийт хүн амын 3 хувийг эзэлж байсан бол 2045 онд 9 хувь болж 3 дахин нэмэгдэхээр байна. Монгол Улсын хүн амаар тооцсон дундаж хувилбараар хүйсийн харьцаа 2015 онд 96.3 хувь байснаа 2045 онд 96.5 хувь болж тогтвортой байна. Аймаг, нийслэлийн хүн амын хэтийн тооцоогоор аймгуудын хүн амын тоо бүх аймагт жигд өсөхөөр тооцоологдсон байна. Учир нь хүн амын төрөлтийн түвшиний таамаглал өсөлттэй байгаа нь энэхүү тооцоонд нөлөөлсөн. Түүнчлэн баруун аймгуудын хүн амын тоо бусад аймгуудаас нилээдгүй өндөр өсөлттэй байна. Эдгээр аймгуудын төрөлтийн түвшин улсын дүнгээс өндөр буюу төрөлтийн түвшинээр ангилсан бүлгийн хамгийн өндөр төрөлтийн түвшинтэй аймгууд учраас ийнхүү таамаглажээ.
Б.Баясгалан M.GE18D012
НОМ ЗҮЙ Ж, А., Амгалан.А, & Г, С. (2009). Монголын Нийгмийн Эдийн Засгийн Газарзүй. УБ. Хүн амын өсөлт, өөрчлөлт, хандлагын судалгаа(2016) https://www.esan.mn ("Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо"), 2016. Хүн амын салбарын танилцуулга 2018(2018) https://www.esan.mn -с эш татав. “Хүн ам ба хөгжил” Олон Улсын бага хурал инфографик(2019) https://www.esan.mn -с эш татав. Хүн ам зүйн гарын авлага(1993) https://www.esan.mn -с эш татав. https://mongoltoli.mn/history/h/712 https://burtgel.gov.mn/ i
i
17