Data Loading...
durem-juram-mgl Flipbook PDF
durem-juram-mgl
533 Views
235 Downloads
FLIP PDF 1.86MB
ЧИНГИС ХААНЫ НЭРЭМЖИТ ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ЖУРАМ, ЗААВРЫН ЭМХТГЭЛ (Албан хэрэгцээнд зориулав)
УЛААНБААТАР ХОТ 2017 ОН
1
ГАРЧИГ
1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12. 13. 14. 15. 16. 17. 18. 19. 20. 21. 22. 23. 24. 25. 26. 27. 28. 29. 30. 31. 32. 33. 34. 35. 36. 37. 38. 39. 40. 41. 42. 43. 44. 45.
Их Засаг Олон Улсын Их Сургуулийн дүрэм ИЗОУИС-ийн Сургалтын журам ИЗОУИС-ийн лекц, семинарын хичээл явуулах болон оюутны мэдлэг, чадварыг дүгнэх заавар Оюутны ирцийг бүртгэх Шалгалтын явцыг хянах, дүгнэх журам Шалгалтын үнэлгээтэй холбоотой гомдлыг барагдуулах журам Шалгалтаас хоцорсон оюутны асуудлыг шийдвэрлэх Сертификат (диплом, гэрчилгээ)-ыг баталгаажуулах журам 2017-2018 оны хичээлийн жилд их засаг оуис-д оюутан элсүүлэх журам.. Элсэгчдэд танилцуулга хийх журам. Элсэгчдийг бүртгэх журам. Их Засаг ОУИС-ийн оюутан элсүүлэх хөтөлбөрүүд /мэргэжил/. Эрдмийн зөвлөлийн ажиллах журам. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг дээшлүүлэх зарим арга хэмжээний тухай Ректорын тушаал. ИЗОУИС-ийн эрдэм шинжилгээний их семинар зохион байгуулах журам Хүндэт доктор, хүндэт профессор цол олгох журам. ИЗОУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам. ИЗОУИС-д ажилтан шалгаруулж авах журам Багшийн албан тушаалын зэрэглэлийн шалгуур үзүүлэлт. Багшийн албан тушаалын зэрэглэл олгох журам. Багш , ажилчдын хөгжлийг дэмжих журам ИЗОУИС-ийн Ажлын гүйцэтгэлийн үнэлгээг шалгах журам. ИЗОУИС-ийн Багшийн ажлын үнэлгээний журам Хөдөлмөрийн гэрээний загвар. Ажил үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах журам Мэдээллийн аюулгүй байдлыг хангах журам. ИЗОУИС-ийн багш, ажилтны ёс зүйн дүрэм. Ёс зүйн зөрчлийг шийдвэрлэх журам ИЗОУИС-ийн оюутан суралцагчийн ёс зүйн дүрэм Айлган сүрдүүлэх, хүчирхийлэхээс сэргийлэх журам. Багш нарын зөвлөгөөний хурал хийх журам ИЗОУИС-ийн Оюутны хөгжлийг дэмжих журам. Амжилт ахиулах хөтөлбөр. ИЗОУИС-ийн оюутан сурагчдад цогц боловсрол, өв тэгш хүмүүжил олгох нэгдсэн хөтөлбөр. ИЗОУИС-ийн оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх журам. ИЗОУИС-ийн 18 насанд хүрээгүй оюутанд үйлчилгээ үзүүлэх журам. ИЗОУИС-ийн Хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үйлчилгээ үзүүлэх журам. Хөгжлийн бэрхшээлтэй оюутны үнэлгээнд шударга хандах заавар журам Хөдөлмөрт зуучлах журам. Оюутныг цагаар ажиллуулах гэрээ. Оюутнаас санал асуулга авах журам Оюутантай байгуулах гэрээний загвар ИЗОУИС-ийн чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх журам. Ариутгал, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх журам. ИЗОУИС-ийн Эрсдэлийн үнэлгээ хийлгэх журам.
2
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО: Их Засаг ОУИС мэдлэгийг үйлдвэрлэгч, баялгийг бүтээгчдийг төрүүлэх, оюутан суралцагчдын ажил амьдралын баталгааг хангахад чиглэгдсэн сургалт, судалгаа, инновацийн бүтээлч чадамжтай, судалгааны их сургууль байна.
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН АЛСЫН ХАРАА: Их Засаг олон улсын их сургууль (Их Засаг ОУИС) нь инноваци, технологийн үсрэнгүй хөгжлийн үлгэр загвар болсон үндэсний түүх соёлын тэргүүлэх, орчин үеийн даяаршлагдсан их сургууль байна. Инноваци, нано технологийг хөгжүүлсэн орчин үеийн их сургуулийн хувьд Их Засаг ОУИС нь улс үндэстнийхээ нийтлэг эрх ашиг сонирхлын төлөө нийгэмд эерэг өөрчлөлтүүдийг бүтээх зарчмыг баримтласан нийгмийн хариуцлагатай их сургууль байна. Их Засаг ОУИС нь сургалт хүмүүжил, эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа олон улсын ач холбогдлийг бататгахын тулд гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж, дэлхийн хэмжээний сургуулийн шаардлагыг хангаж ёс зүйн зарчмыг ямагт баримтлаж ажиллана.
БИДНИЙ УРИА “Их Засаг” хэмээх бренд нэрээр гоёцгооё
3
Удирдах Зөвлөлийн 2017 оны 10-р сарын 20-ны өдрийн 05 тоот тогтоолын хавсралт.
ЧИНГИС ХААНЫ НЭРЭМЖИТ ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ДҮРЭМ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл. Дүрмийн зорилго: 1.1 Чингис хааны нэрэмжит Их засаг Олон улсын их сургууль /цаашид Их Засаг ОУИС гэх/-ийн удирдлагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, багш, ажилтан, суралцагчийн эрх үүрэг, ажиллах суралцахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Их Засаг ОУИС нь гадаад, дотоодын их, дээд сургууль, бусад байгууллагатай хамтын ажиллагаагаа тогтоох, өргөжүүлэн хөгжүүлэх чиглэл бүхий хувь оруулсан хөрөнгө нь тодорхой хувьцаанд хуваагддаг, хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилдаг, ашгийн төлөө боловсролын байгууллага мөн. 3 дугаар зүйл. Их Засаг ОУИС-ийг үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн Намсрайн Ням -Осор бөгөөд Их Засаг ОУИС-ийн санхүүгийн үйл ажиллагааг ”Их Засаг ОУИС ХХК” эрхлэн гүйцэтгэнэ. 4 дүгээр зүйл. Их Засаг ОУИС нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, бусад хууль тогтоомж болон сургуулийн дүрмийг удирдлага болгон сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг, дэргэдээ эрдэм шинжилгээ туршилтын бааз бүхий сургуулиа хөгжүүлэх зорилгоор бизнесийн үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө байгууллага мөн. 5 дугаар зүйл. Их Засаг ОУИС нь Бакалавр, магистр, докторын сургалт явуулдаг дээд боловсролын байгууллага мөн. 6 дугаар зүйл. Их Засаг ОУИС-ийг үүсгэн байгуулагч болон дүрэмд өөрчлөлт орсон, дүрмийн сан, оршин байрлах газар өөрчлөгдсөн бол энэ тухай холбогдох байгууллагад 14 хоногийн дотор албан бичгээр мэдэгдэж, улсын бүртгэлд бүртгүүлнэ. 7 дугаар зүйл. Их Засаг ОУИС-д олгосон сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 3 сарын өмнө, хугацаа сунгуулах тухай хүсэлтээ төрийн захиргааны төв байгууллагад хууль тогтоомжийн дагуу гаргана. 8 дугаар зүйл. Их Засаг ОУИС-ийн хөдөлмөрийн дотоод журам, багш ажилтан, оюутан суралцагчдын ёс зүйн дүрэм, оюутны парламентын дүрэм, бусад дүрэм, журам нь энэхүү дүрмийн салшгүй хэсэг мөн. 9 дүгээр зүйл. Их Засаг ОУИС-ийн салбар болон харъяа сургууль нь энэхүү дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан Их Засаг ОУИС-ийн хөдөлмөрийн дотоод журам, багш ажилтан, оюутан суралцагчдын ёс зүйн дүрэм, бусад дүрэм, журмыг мөрдлөг болгон ажиллана. 10 дугаар зүйл. Тус сургууль нь Их Британы Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр Олон улсад магадлан итгэмжлэгдсэн “Их засаг Олон улсын их сургууль” гэсэн тэмдэг, ректорын тушаал, албан бичгийн хэвлэмэл хуудастай байхаас гадна билэгдлийг илэрхийлсэн цагаан сүлд, туг далбаа, эмблем, Чингис хааны хөшөө, одон, медаль, өргөмжлөл, сүлд дуутай байна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ: БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 11 дүгээр зүйл. Их Засаг Олон Улсын Их Сургуулийн алсын хараа: Их Засаг олон улсын их сургууль (Их Засаг ОУИС) нь инноваци, технологийн үсрэнгүй хөгжлийн үлгэр загвар болсон үндэсний түүх соёлын тэргүүлэх, орчин үеийн даяарчлагдсан их сургууль байна. Инноваци, нано технологийг хөгжүүлсэн орчин үеийн их сургуулийн хувьд Их Засаг ОУИС нь улс үндэстнийхээ нийтлэг эрх ашиг сонирхлын төлөө нийгэмд эерэг өөрчлөлтүүдийг бүтээх зарчмыг баримталсан нийгмийн хариуцлагатай их сургууль байна.
4
Их Засаг ОУИС нь сургалт хүмүүжил, эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа олон улсын ач холбогдлийг бататгахын тулд гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж, дэлхийн хэмжээний сургуулийн шаардлагыг хангаж ёс зүйн зарчмыг ямагт баримтлаж ажиллана. Их засаг Олон улсын их сургуулийн эрхэм зорилго: Их Засаг ОУИС мэдлэгийг үйлдвэрлэгч, баялгийг бүтээгчдийг төрүүлэх оюутан суралцагчдын ажил, амьдралын баталгааг хангахад чиглэгдсэн сургалт, судалгаа, инновацийн бүтээлч чадамжтай, судалгааны их сургууль байна. 12 дугаар зүйл. Их Засаг ОУИС-ийн бүтэц нь дор дурдсан хэлбэрээр зохион байгуулагдана.Үүнд: А/ Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний баг; Б/ Оюутны үйлчилгээний төв; В/ Хөтөлбөрийн хороо; Г/ Шалгалтын хороо; Д/ Салбар сургууль: - Хууль зүйн сургууль; - Үндэсний инженер технологийн сургууль; - Чингис-Соосэ олон улсын харилцааны сургууль; - Санхүү,эдийн засгийн сургууль; - Мэргэжил сургалтын төв; - Боловсрол, соёл урлагийн сургууль; - Анагаах ухааны сургууль; - Эрдмийн сургууль; Харъяа сургууль: - Дүрслэх урлаг, дизайн технологийн сургууль; - Их засаг лицей сургууль; Е/ Их засаг Олон улсын их сургуулийн цогцолборууд - I цогцолбор БЗД 4-р хороо; - II цогцолбор СХД 5-р хороо; Ё/ Их засаг Олон улсын их сургуулийн туслан дэмжих үйлчилгээний байгууллагууд 1. I цогцолборын спорт зал; 2. II цогцолборын спорт зал; 3. I цогцолборын оюутны байр; 4. II цогцолборын оюутны байр; 5. I цогцолборын кино театр; 6. II цогцолбор соёлын төв; 7. Инновацын төв; 8. ҮИТС-ийн барилга инженерийн лаборатори; 9. Химийн сургалтын лаборатори, 10. Геодези зураг зүйн лаборатори; 11. Цахилгааны инженерийн сургалтын лаборатори; 12.Гурван хэмжээст хэвлэлийн лаборатори; 13. Зочид буудал, зочлох үйлчилгээний лаборатори; 14. Англи хэлний сургалтын төв; 15. Хүний бие физиологийн лаборатори, 16. Уламжлалт ангаах ухааны лаборатори; 17.Шүүх хуралдааны танхим; 18. Криминалисткийн шинжилгээний лаборатори, химийн лаборатори; 19. БНСУ-ын Дэгү их сургуультай хамтарсан Солонгос хэлний сургалтын төв; 20. Японы КИОТО ГАКУЭН их сургуультай хамтарсан онлайн сургалтын төв; 21. Хууль зүйн сургуулийн Клиник сургалтын төв; 22. Боловсрол соёл урлагийн сургуулийн дуу бичлэгийн студи; 23. “Их засаг” харуул хамгаалалтын алба;
5
24. Төв номын сан; 25. Хууль зүйн сургуулийн номын сан; 26. EVENT HALL /Эвент хол/; 27. Чингис Соосэ цогцолборын номын сан; 28. “Их Засаг” сонин; 29. “Их засаг” сэтгүүл; 30. www.ikhzasag@ [email protected], www.ikhzasag.edu.mn; 31. I цогцолборын 1, 2-р зоогийн газрууд; 32. II цогцолборын зоогийн газар; 33. Их засаг Олон улсын их сургуулийн компьютерийн лабораториуд. Ж/ Салбар сургуулийн сургалт, санхүү, эдийн засаг, хүний нөөц, элсэлт, төгсөлт, статистик, мэдээ судалгааны асуудлыг Их Засаг ОУИС-ийн холбогдох газар, албад хариуцан гүйцэтгэнэ. З/ Харьяа сургуулиудаас Их Засаг ОУИС-ийн өмнө хүлээх үүрэг: 1. Их Засаг ОУИС-ийн Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд тусгагдсан мэргэжлээр сургалт явуулахгүй байх; 2. Сургуулийн сургалтын дүрэм журам Их Засаг ОУИС-ийн дүрэм журамд нийцсэн байх; 3. Шаардлагатай тохиолдолд сургуулийнхаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг Их Засаг ОУИС-ийн Захирлуудын зөвлөлд тогтмол танилцуулж үнэлэлт дүгнэлт гаргуулах; 4. Хичээлийн жилийн улирлын эхэнд болон төгсгөлд Оюутны статистик тоон мэдээг Сургалтын нэгдсэн албанд тогтмол өгч байх 5. Багш, оюутны мэдээллийг Их Засаг ОУИС-д ашиглагддаг “X CLOUD” программд оруулсан байх; 6. Оюутны шилжилт хөдөлгөөний мэдээ, мэдээллийг сар бүр 5 үзүүлэлтээр /Жилийн чөлөө авсан, жилийн чөлөөнөөс ирсэн, шилжиж ирсэн, сургуулиас гарсан, сургуулиас хасагдсан/ Сургалтын нэгдсэн албанд ирүүлж байх. 7. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний багийн /цаашид АГҮБ гэх/ шалгалтын удирдамжийн дагуу сургалтын үйл ажиллагаандаа хөндлөнгийн хяналт шалгалтыг оруулах. 8. Багшлах боловсон хүчнийг ажилд авахдаа Их Засаг ОУИС-д баримталдаг бодлого шаардлагад нийцсэн иргэнийг төв сургуулийн Хүний нөөцийн албатай зөвшилцөн ажилд сонгон шалгаруулж авах. 9. Диплом захиалах ба хэвлэлтийн үйл ажиллагааг төгсөлтийн шалгалтынкомиссын хяналтын дор гүйцэтгэнэ. 13 дугаар зүйл. I проректорын эрхлэх асуудалд “Шалгалтын хороо”, “Сургалтын нэгдсэн алба”, “Хөтөлбөрийн хороо”; Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректорын эрхлэх асуудалд “Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний баг”, “Оюутны үйлчилгээний төв”, “Дотоод ажил, хууль хяналтын алба” хамаарна. ГУРАВДУГААР БҮЛЭГ.СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ 14 дүгээр зүйл. Их Засаг ОУИС-ийн удирдах дээд байгууллага нь Удирдах зөвлөлийн хурал мөн. 15 дугаар зүйл. Их Засаг ОУИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг сонгох асуудлыг Удирдах зөвлөл шийднэ. 16 дугаарзүйл. Их засаг Олон улсын их сургуулийн Удирдах зөвлөл “Боловсролын тухай” багц хуулийг мөрдлөг болгон дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд: 16.1 Сургуулийг хөгжүүлэх бодлого, алсын хараа, эрхэм зорилго, стратеги төлөвлөгөө, сургуулийн дүрмийг хэлэлцэн батлах, нэмэлт өөрчлөлт оруулах; 16.2 Сургуулийн бүтэц зохион байгуулалт, багш, ажилтны орон тоо, цалингийн хэмжээг тогтоох; 16.3 Жилийн төсвийн хуваарилалтыг баталж, зарцуулалтад хяналт тавих; 16.4 Сургалтын төлбөр, оюутны байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох; 16.5 Элсэлтийн хяналтын тоог тогтоох; 16.6 Сургуулийн санхүүгийн үйл ажиллагааны тайлан тэнцлийг авч хэлэлцэх; 17 дугаар зүйл. Удирдах зөвлөл нь ажиллах журмаа хурлаараа хэлэлцэн батална. 18 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байна. 19 дүгээр зүйл. Удирдах зөвлөлийг аль нэг үүсгэн байгуулагч даргалах бөгөөд орон тооны бус нарийн бичгийн даргатай байж болно.
6
20 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгож болох бөгөөд түүний хэмжээг Удирдах зөвлөлийн хурлаас тогтооно. 21 дүгээр зүйл. Шинээр сонгогдсон оюутны парламентын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч оюутны парламентын даргыг батламжилна ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. РЕКТОР 22 дугаар зүйл. Их Засаг ОУИС-ийн ректор Дээд боловсролын тухай Монгол Улсын хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу дор дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд: 22.1 Их Засаг ОУИС-ийн эрхэм зорилго, алсын хараа, дүрэм, дотоод журмыг боловсруулан батлуулж биелэлтийг хангуулах; 22.2 Ректор нь эрдмийн зөвлөл, захиргааны зөвлөл, захирлуудын зөвлөлийн гишүүдийг томилж, тэдгээрийн ажиллах чиглэлийг тогтооно. 22.3 I проректор, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор, Аж ахуй үйлчилгээ эрхэлсэн захирал, Гадаад харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн захирлуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолтыг батлаж биелэлтийг тооцож ажиллана. 22.4 Ректор нь дэргэдээ Эрдмийн зөвлөлийг байгуулж ажиллуулна. 22.5 Сургуулийн чанарын баталгаажуулалтыг хангах төлөвлөгөөг боловсруулж батлан биелэлтийг тооцож ажиллана. 22.6 Сургуулийн багш, ажилтныг шилж сонгон, оновчтой байршуулах, сургаж дадлагажуулах, тэдний мэргэжлийн түвшин, үйл ажиллагааны үр дүнг үнэлж, дүгнэнэ. 22.7 Дээд боловсролын тухай хууль тогтоомж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журмуудыг хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч шийдвэр гаргах бөгөөд Ректорын шийдвэр тушаал хэлбэртэй байна. 22.8 Сургуулийн дүрэм, дотоод журам, ёс зүйн дүрэм, бусад журам зааврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангахад Захиргааны зөвлөл, захирлуудын зөвлөлийн хурлуудын үйл ажиллагааг чиглүүлнэ. 22.9 Захиргааны зөвлөлийн хурлаар Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хууль, төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр, бусад дүрэм, зааврын биелэлт, түүнийг хэрэгжүүлэх асуудлуудыг хэлэлцэнэ. 22.10 Багш, ажилтан, оюутан суралцагчдын ёс зүйн дүрмийг боловсронгуй болгож, багш ажилтан, оюутан суралцагчдийн өдөр тутмын амьдралын хэм хэмжээ болгон мөрдүүлэхэд онцгой анхаарч ажиллана. 22.11 Багш, ажилтны нийгмийн халамжийн бодлого боловсруулж мөрдөнө. 22.12 Сургуулийн дэргэд нүүдлийн соёл иргэншлийн академийг байгуулж ажиллуулна. 22.13 Оюутан суралцагчдад “Цогц боловсрол олгох, хувь хүний чадамжийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж ажиллана. 22.14 Ректор нь Их Засаг ОУИС-ийг гадаад, дотоодод итгэмжлэлгүйгээр төлөөлнө. ТАВДУГААР БҮЛЭГ. ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ 23 дугаар зүйл. Эрдмийн зөвлөл нь ИЗОУИС-ийн ректорт эрдэм шинжилгээ, судалгааны ажилтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь эрдэм судалгаа арга зүйн зөвлөгөө өгөх, үндсэн үүрэгтэй эрдэмтдийн хамтын удирдлагын байгууллага мөн. Эрдмийн зөвлөлийн зорилго нь: Тус сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоох, түүний онол-арга зүйн түвшин, ач холбогдол, үр дүнг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах, сургалтын чанар, стандартыг сайжруулахтай холбогдсон асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгөхөд оршино. 24 дүгээр зүйл. Эрдмийн зөвлөлийг тус сургуулийн эрдмийн зэрэг цолтой багш, судлаачид болон бусад их, дээд сургууль, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын тэргүүлэх эрдэмтэд, судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр ректорын тушаалаар байгуулах ба үйл ажиллагааг нь тусдаа журмаар зохицуулна. 25 дугаар зүйл. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд: 25.1 Их Засаг ОУИС-ийн хэмжээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг тогтоон хэрэгжүүлэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах; 25.2 Профессор, багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд арга зүйн зөвлөгөө өгөх; 25.3 Магистр, докторын сургалтыг мэргэжлийн удирдлагаар хангах; 25.4 Сургуулийн хөгжлийн стратеги, эрхэм зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх арга зам, тэдгээрийн шинжлэх ухааны үндэслэлийг тодорхойлох;
7
25.5 Сургалтыг боловсронгуй болгох, чанарыг сайжруулах, багш нарыг хөгжүүлэх арга замыг тодорхойлох; 25.6 Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлүүдийн гишүүнээр ажиллах; 25.7 Их засаг ОУИС-ийн хүндэт доктор, хүндэт профессор цол олгох, тус сургуулийн болзол хангасан багш, ажилтанд профессор, дэд профессор цол олгох шийдвэр гаргах. ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛ 26 дугаар зүйл. Захиргааны зөвлөл нь Ректорт хууль тогтоомж болон энэхүү дүрэмд тодорхойлсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зөвлөх, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. 27 дугаар зүйл. Захиргааны зөвлөлийн үйл ажиллагаа нь хурал байх бөгөөд улиралд нэгээс доошгүй удаа хуралдана. 28 дугаар зүйл. Захиргааны зөвлөлийн хурлаар дор дурдсан асуудлыг хэлэлцэн дүгнэлт, санал гаргана. Үүнд: 28.1 Сургуулийг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, тэдгээрийн хэрэгжилт, үр дүн, ач холбогдол, хэрэглэгчдийнхээ эрэлт шаардлага, тэдний санал хүсэлтэд хийсэн мониторингийн дүн; 28.2 Ректор, проректор, салбар болон харъяа сургууль, хөтөлбөрийн багийн үйл ажиллагааны тайлан,мэдээлэл; 28.3 Сургуулийн хөрөнгө, санхүүгийн төлөвлөлт, ашиглалт, хадгалалт, хамгаалалт; 28.4 Элсэлтийн бодлого, төлөвлөлт; 28.5 Шинээр мэргэжил олгох тухай; 28.6 Салбар болон харъяа сургууль, сургалт үйлдвэрлэлийн цогцолбор төв зэргийг байгуулах, үйл ажиллагааных нь чиглэл, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх тухай; 28.7 Хүний нөөц /боловсон хүчний асуудал/-ийн бодлого, хангалт, чадавх; 28.8 Багш, ажилтан, суралцагчдын урамшуулал, шагналын асуудал; 28.9 Төлбөрт үйлчилгээ түүний хэмжээг тогтоох; 28.10 Сургуулийн гадаад харилцааг хөгжүүлэх асуудал; 28.11 Бусад; 29 дүгээр зүйл. Захиргааны зөвлөлийн гишүүдийн ирц 70 хувьд хүрсэн тохиолдолд хурал хүчин төгөлдөр байх бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг Ректорын тушаалаар баталгаажуулна.
ДОЛООДУГААР БҮЛЭГ. ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ 30 дугаар зүйл. Захирлуудын зөвлөлийн хурлаар сургуулийг хөгжүүлэх, сургуулийн дүрэм, дотоод журам, сургалт-эрдэм шинжилгээний ажлын биелэлт, чанар, үр дүн, ач холбогдлын талаар харилцан мэдээлэл солилцох, сургалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, доголдлыг арилгах арга замыг зөвлөлдөн тогтоож, дэмжлэг үзүүлэхэд үйл ажиллагаа нь чиглэгдэх бөгөөд сар тутам хуралдуулна. 31 дүгээр зүйл. Захирлуудын зөвлөлийн хурлаар Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний багаас /цаашид АГҮБ гэх/ хийсэн шалгалтын дүн, дүрэм журмуудын хэрэгжилт, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар захирал, декан, хөтөлбөрийн удирдагч, мэргэжилтнүүдийн сонсгол, мэдээллийг хэлэлцэнэ.АГҮБ-ын ажиллах журмыг тусдаа журмаар зохицуулна. 32 дугаар зүйл. Захиргааны зөвлөлийн хурал, Захирлуудын зөвлөлийн хурлыг Ректор удирдаж, хурлын бэлтгэл, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлыг Дотоод ажил, хууль хяналтын албаны дарга хариуцна. НАЙМДУГААР БҮЛЭГ. УДИРДЛАГЫН БҮТЭЦ 33 дугаар зүйл. I проректор нь , Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор болон бусад бүх захирал, удирдах ажилтны үйл ажиллагааг удирдан чиглүүлнэ. Санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, өдөр тутмын удирдлагаар хангах, сургалтын үйл ажиллагааны үндсэн зарчмыг тодорхойлж, “Шалгалтын хороо”, “Хөтөлбөрийн хороо”, Сургалтын нэгдсэн албыг удирдан чиглүүлэх зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгтэй. 34 дүгээр зүйл. Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор нь I проректорын удирдлагад ажиллах ба “Оюутны үйлчилгээний төв”, Дотоод ажил, хууль хяналтын алба, АГҮБ-г ахлаж сургуулийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих, сургуулийн хэмжээнд эрдэм шинжилгээ, инновацийн бодлогыг хариуцаж ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
8
35 дугаар зүйл. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал нь сургуулийн гадаад болон дотоод харилцааг бэхжүүлэх ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ. 36 дугаар зүйл. Аж ахуй, үйлчилгээ эрхэлсэн захирал нь Сургуулийн Аж ахуй үйлчилгээний ажлыг өдөр тутмын удирдлагаар хангаж, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, дулаан цахилгаан, цэвэр, бохир усны хангамжийн найдвартай ажиллагааг хангах, хичээлийн байр бусад объектуудад шаардлагатай засвар, үйлчилгээг төлөвлөж хэрэгжүүлэх зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ. 37 дугаар зүйл. Санхүү эрхэлсэн захирал нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, ректорын баталсан дүрэм, журам, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, орлогыг цаг хугацаанд нь төвлөрүүлж, төлөвлөгөө, төсөв зохиох, санхүүгийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулж, төсвийг оновчтой зарцуулах, үр ашгийг дээшлүүлэх зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ. 38 дугаар зүйл. Дотоод ажил, хууль хяналтын албаны дарга нь сургуулийн дотоод ажил, хууль эрх зүйн асуудалтай холбоотой бүхий л асуудал, гэрээ, дүрэм, журмын төсөл боловсруулах, удирдлагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, компанийг шүүхэд төлөөлөх, харуул хамгаалалтыг сайжруулах зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ. 39 дүгээр зүйл. Хүний нөөцийн албаны дарга нь хүний нөөцийнбодлого боловсруулж хэрэгжүүлэх, хүний нөөцийн менежментийн хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, дүгнэх, хөгжүүлэх, хүний нөөцийн талаар гарах Ректорын тушаал, шийдвэр, журам зааврын төслийг боловсруулах, биелэлтэд нь хяналт тавьж, дүгнэж мэдээлэх зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ. 40 дүгээр зүйл. Маркетингийн албаны дарга нь Маркетингийн төлөвлөгөө боловсруулах, маркетингийн үйл ажиллагааг хариуцаж сургуулиас зохиогдох аливаа урлаг, соёл, спортын олон талт үйл ажиллагаа болон олон нийтийн ажлыг төлөвлөх, бэлтгэлийг хангаж, зохион байгуулах зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ. 41 дүгээр зүйл. Цогцолбор хариуцсан захирал нь цогцолборын болон өөрт харьяалагдах Салбар болон харъяа сургуулийн хэмжээнд удирдлага зохион байгуулалт, дотоод ажил, сургалт-эрдэм шинжилгээ, соёл-хүмүүжил, аж ахуй, бусад үйл ажиллагааг нэгдмэл шуурхай удирдлагаар хангах, ИЗОУИС-ийн алсын хараа, эрхэм зорилго, стратеги болон мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлийг нэгтгэн дүгнэх, Ректор, бусад удирдах ажилтанд дэмжлэг туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй. 42 дугаарзүйл. Их Засаг ОУИСийн цогцолборын удирдлага нь цогцолбор хариуцсан захирал,салбар, харъяа сургуулиудын захирал, декан, курсийн багш, аж ахуй үйлчилгээний менежер, бүлэг, аравтын дарга гэсэн бүтэцтэй байна. 43 дугаар зүйл. Эрдэмтэн нарийн бичгийн дарга нь Эрдмийн зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж үйл ажиллагааг ньзохион байгуулах, хөтөлбөрийн удирдагч болон профессорын багийг удирдлага, зөвлөмжөөр хангах, Профессор, багш нарын Эрдэм шинжилгээ судалгааны ажилд арга зүйн зөвлөгөө өгч, явцад нь хяналт тавих зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ. 44 дүгээр зүйл. Сургалтын нэгдсэн албаны дарга нь сургалтын нэгдсэн бодлого боловсруулж батлуулах, элсэлт, төгсөлтийг зохион байгуулах, хичээлийн хуваарь, биелэлтэнд хяналт тавьж мөрдүүлэх, суралцагчдын нэгдсэн тоо бүртгэлийг нарийвчлан гаргах, оюутны шилжилт хөдөлгөөн, элсэгч, төгсөгчдийн бүртгэлийг нэгтгэн судалгаа дүгнэлт гаргах зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ. 45 дугаар зүйл. Ерөнхий нягтлан бодогч нь Их Засаг ОУИС-ийн нягтлан бодох бүртгэлийн тогтолцоог төлөвлөж, зохион байгуулахын зэрэгцээ бүртгэлийн болон санхүүгийн баримтууд нь ня-бо бүртгэлийн тогтсон стандартад нийцсэн, үнэн зөв эсэхийг нягтлан шалгаж, дүгнэлт гаргах зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
9
46 дугаар зүйл. Салбар болон харъяа сургуулийн Захирал нь тухайн сургуулийн хэмжээнд удирдлага зохион байгуулалт, дотоод ажил, Ректорын тушаал, шийдвэр, журам зааврын хэрэгжилт, сургалт хүмүүжил, эрдэм шинжилгээ, цогц боловсрол, хувь хүний чадамжийг дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийн биелэлт, аж ахуй зохион байгуулалт, соёл олон нийтийн ажлыг өдөр тутмын удирдлагаар хангаж, биелэлт үр дүнг нь тооцох зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ. 47 дүгээр зүйл. Эрдмийн сургуулийн захирал нь Эрдмийн сургуульд докторант, магистрантуудыг элсүүлэх, сургалт-эрдэм шинжилгээний ажлыг өндөр түвшинд зохион байгуулах, шалгалт, төгсөлтийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ. 48 дугаар зүйл. Декан нь сургалт хүмүүжил, цогц боловсрол олгох, хувь хүний чадамжийг дээшлүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт, эрдэм шинжилгээ, соёл, олон нийтийн ажилд оюутан суралцагсдыг идэвхтэй оролцуулах, тэдний мэдлэг, чадвар, төлөвшилийн ахиц өөрчлөлтийн түвшинд үнэлгээ өгөх, дээрх чиглэлүүдээр зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, аж ахуйн болон бусад бүх чиглэлээр салбар, харъяа сургуулийн захирлын өдөр тутмын үйл ажиллагаанд туслах үндсэн үүрэгтэй. 49 дүгээр зүйл. Хөтөлбөрийн зөвлөх болон удирдагч нь сургалт, эрдэм шинжилгээний ажлын үндсэн нэгж болсон хөтөлбөрийн багийг удирдаж, сургуулийн захирал, деканы өдөр тутмын үйл ажиллагаанд туслах чиг үүрэг бүхий удирдах ажилтан мөн. 50 дугаар зүйл. Курсийн багш нь хуваарилсан чиглэлийн дагуу тодорхой бүлгийг хариуцан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ. ЕС ДҮГЭЭР БҮЛЭГ . БУСАД БАЙГУУЛЛАГА 51 дүгээр зүйл. Их Засаг ОУИС нь багш, ажилтан, оюутан, суралцагчийн ёс зүйн дүрэмтэй, дүрмийн дагуу байгуулагдсан ёс зүйн хороотой байх ба ёс зүйн хороог 11-13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, багш, ажилтны ёс зүйн зөрчлийг авч хэлэлцэн, тухайн зөрчил гаргагчид хүлээлгэх хариуцлагыг хорооны гишүүдийн нууц санал хураалтаар ногдуулна. 52 дугаар зүйл. Их Засаг ОУИС-ийн цогцолборуудад оюутан, суралцагчийн ёс зүйн хороо ажиллана. Ёс зүйн хороог цогцолборын захирал тэргүүлж, бүрэлдэхүүнд нь төв аппаратын багш, ажилтан, салбар болон харъяа, сургуулиудын декан, оюутны парламент, оюутны гүйцэтгэх хорооны төлөөлөгчдөөс оролцуулна. 53 дугаар зүйл. Ёс зүйн дүрмийг хэлэлцэн батлах асуудал Удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд ёс зүйн хорооны гишүүдийг Ректорын тушаалаар томилж, чөлөөлнө. 54 дүгээр зүйл. Их Засаг ОУИС-ийн дэргэд Оюутан парламент ажиллана. Оюутан парламент нь Их Засаг ОУИС-ийн оюутны төв байгууллага мөн. 55 дугаарзүйл. Оюутан парламентын дүрэм, сонгуулийн журмыг Удирдах зөвлөл батлах ба оюутан парламентийн чуулганаар парламентийн дарга болон оюутны холбооны тэргүүнийг сонгон батална. 56 дугаар зүйл. Их Засаг ОУИС-ийн Их Засаг, Чингис Соосэ цогцолборт Оюутны гүйцэтгэх хороо ажиллах ба Оюутны гүйцэтгэх хороо нь тус бүр 15-аас доошгүй гишүүнтэй байна. Оюутны гүйцэтгэх хорооны гишүүдийг салбар болон харъяа сургуулийн захирал, деканууд нэр дэвшүүлж, цогцолбор хариуцсан захирал өргөн мэдүүлж, ректорын тушаалаар баталгаажуулна. 57 дугаар зүйл.Оюутны үйлчилгээний төв ажиллах ба уг төвийн үйл ажиллагаа болон өргөдөл гомдол хүлээн авах, хариу өгөх журмыг тусгайлан Ректорын тушаалаар батална. 58 дугаар зүйл.Их Засаг ОУИС нь бүлэг, аравтын зохион байгуулалттай байх бөгөөд оюутан өөрийн сургуульд бүлэг, аравтын зохион байгуулалтад харьяалагдана. Хичээл зааж буй багш нь бүлгийн болон аравтын дарга, декан, салбар болон харъяа сургуулийн захирлын туслалцаа дэмжлэгийг авч, хамтран ажиллах үүрэгтэй. 59 дүгээрзүйл. Их Засаг ОУИС-ийн дэргэд суралцагчдын хүмүүжил, төлөвшил, нийгмийн идэвхэд ач тусаа өгөх чиглэл зорилгоор “Нүүдлийн соёл иргэншлийн академи”, “Малчдын алдар” холбоо, “Их Засаг” Төгсөгчдийн холбоо, “Оюутны парламент”, аймгуудын оюутны нутгийн зөвлөл, оюутны сайн дурын үүсгэл санаачлагын бусад байгууллага ажиллаж болно. 60 дугаар зүйл. Тус сургуулийн дэргэд ажиллаж буй төрийн бус байгууллагуудтай сургуулийн захиргаа гэрээ байгуулж, хамтран ажиллана. Гэрээ байгуулаагүй төрийн бус байгууллага сургуулийн дэргэд ажиллахыг үл зөвшөөрнө. АРАВДУГААР БҮЛЭГ. БАГШ, СУРАЛЦАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ 61 дүгээр зүйл. Их Засаг ОУИС-д мэргэжлийн хичээлийг магистр болон түүнээс дээш зэрэгтэй багш заана.
10
62 дугаар зүйл. Багш нарын 85-аас доошгүй хувь нь орон тооны багш байна. 63 дугаарзүйл. Сургуульд дадлагажигч багш, багш, ахлах багш, дэд профессор, профессор гэсэн багшийн албан тушаалын зэрэглэл байна. 64 дүгээр зүйл. Тодорхой шалгуурыг хангасан багшийг албан тушаалын зэрэглэл ахиулах асуудлыг Ректорын тушаалаар тухай бүрд шийдвэрлэнэ. Харин эрдэм шинжилгээний ажил эрхлээгүй, ёс зүйн зөрчил гаргасанаас хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй багшийг албан тушаалын зэрэглэл ахиулахгүй. 65 дугаар зүйл. Багш, суралцагч нь Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд заасан эрх, үүрэгтэй бөгөөд багшийн эрх, үүргийг ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд нэмж тусгаж болно. А.Суралцагчийн эрх: 65.1. Суралцах нөхцөлөөр хангуулах; 65.2. Хичээлийн хөтөлбөр болон багшийг сонгож суралцах; 65.3. Сургууль, багшийн үйл ажиллагаатай холбоотой санал, шүүмжлэл гаргах; 65.4. Суралцах хугацаа, нөхцөлийн талаар санал, хүсэлт, гомдолгаргах; 65.5. Хуулийн хүрээнд тусламж авах, хөнгөлөлт эдлэх; 65.6. Хөдөлмөрийн зах зээл дээр ажлаа чөлөөтэй сонгох; 65.7. Сургалтын төлбөр, хандивын талаар мэдээлэл авах, хяналт тавих; 65.8. Хичээлийн байр, номын сан, сургалтын бусад хэрэгслийг ашиглах; 65.9. Зарим хичээлийг бусад сургуульд биелүүлсэн кредит цагийн хэмжээгээр тооцуулах, биеэ даан судалж дүгнүүлэх; 65.10. Эрдэм шинжилгээний семинар, хуралд оролцох; 65.11. Бүтээлээ хэвлүүлэх болон бакалаврын диплом бичсэн тохиолдолд төгсөлтийн 1 шалгалтаас чөлөөлөгдөх; 65.12. Сургуулийн аливаа асуудлыг шийдвэрлэхэд шууд болон төлөөлөн оролцох; 65.13. Магистрант нь оюутанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, тэдний дадлагын ажлыг удирдах; 65.14. Хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй оюутан, суралцагчийн эрх ашгийг тусгайлан журам гаргаж зохицуулна. Б. Суралцагчийн үүрэг: 65.14. Сургалтын төлөвлөгөөний агуулгыг бүрэн эзэмших; 65.15. Багшийн тавьсан шаардлага, өгсөн үүргийг биелүүлэх; 65.16. Сургуулийн үндсэн дүрэм, дотоод журам, оюутан суралцагчийн ёс зүйн дүрмийг хүндэтгэн сахих; 65.17. Сургалтын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх; 65.18. Оюутан Эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх буюу анги дэвшихдээ курсын ажил болон эссе бичих зэрэг судалгааны ажил хийх үүрэгтэй бөгөөд үр дүнг тооцуулна. 66 дугаар зүйл. Багш, ажилтныг ажилд авах, оюутан элсүүлэх 66.1.Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар багш, ажилтныг ажилд авахдаа ярилцлага хийх, зохих шалгалт авсаны үндсэн дээр сонгон шалгаруулж, багш, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулна. 66.2. Оюутны хувьд Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог давсан нийтлэг шалгуурыг баримтлах бөгөөд Ректорын тушаалаар оюутныг төлбөрөөс чөлөөлж болно. 67 дугаар зүйл. Багш, ажилтан, оюутны ажиллах, хичээллэх дэг, шагнал урамшил олгох, гэрээний үүргээ биелүүлээгүй багш, оюутанд хүлээлгэх хариуцлагыг тус сургуулийн дотоод журамд заасны дагуу шийдвэрлэнэ. АРВАННЭГ ДҮГЭЭР БҮЛЭГ. СУРГУУЛИЙН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСАГ 68 дугаар зүйл. Их Засаг ОУИС-ийн дүрмийн сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ: Үүнд: 68.1. Оюутны сургалтын төлбөр; 68.2. Аж ахуйн нэгж, байгууллагын хандив; 68.3. Иргэдийн хандив; 68.4. Зээл тусламж; 68.5. Үүсгэн байгуулагчийн оруулсан хөрөнгө; 68.6. Бусад;
11
69 дүгээр зүйл. Их Засаг ОУИС нь боловсролын болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Хуульчдын холбооноос дээд боловсролын талаар баримтлах бодлого, чиглэлийг үндэслэж сургуулийн материаллаг бааз, хангамжийг сайжруулах хэтийн болон ойрын зорилтыг тодорхойлно. 70 дугаар зүйл. Их Засаг ОУИС нь багш, ажилтан, оюутны ажиллах, суралцах аятай таатай нөхцөл боломжийг бүрдүүлж, тэдэнд зориулан стандартын шаардлагад нийцсэн хичээлийн байр танхим, шаардагдах мэргэжлийн холбогдолтой номын фонд бүхий номын сан, оюутны хөгжлийн төв, компьютер- интернет төв, канон, бусад техник хэрэгсэл, амралтын өрөө, биеийн тамирын заал, оюутны дотуур байр, нийтийн хоолны газрыг ажиллуулна. 71 дүгээр зүйл. Их Засаг ОУИС-ийн бүлэг, аравтын хүмүүжил, соёл олон нийтийн ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор курсийн багшид сар бүр тодорхой хэмжээний санхүүжилт олгох бөгөөд санхүүжилтийн тооцоог жилээр гаргаж санхүү бүртгэл, эдийн засгийн албатай хийнэ. 72 дугаар зүйл. Их Засаг ОУИС нь эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлнэ. 73 дугаар зүйл. Их Засаг ОУИС нь сургалтын зардлыг дүрмийн сангийн эх үүсвэр, нийт дүнгээс үндэслэн, жил бүр төсөвлөн баталж мөрдөнө. 74 дүгээр зүйл. Дүрмийн сангийн хэмжээ, ашиг орлогоос үндэслэн багш, ажилтан, оюутны нийгмийн асуудлыг шийдвэрлэх тусгай сан байгуулан ажиллаж болно. 75 дугаар зүйл. Их Засаг ОУИС-ийн санхүүгийн үйл ажиллагаанд жил тутамд санхүүгийн Аудитын байгууллагаар шалгалт хийлгэж, дүнг нийтэд ил тод мэдээлнэ. 76 дүгээр зүйл. Оюутны төлбөрийн хэмжээг бусад их дээд сургуулийн дундаж жишгээс хэтрүүлэхгүй байхаар тооцож, батлан мөрдөнө. 77 дугаар зүйл. Багш, ажилтан, ажиллагчдын цалин, хангамж, хөнгөлөлт, нэмэгдэл хөлсийг ижил төрлийн бусад сургуулийн зардлын түвшинд байхаар жил бүрийн хичээлийн жилийн эхэнд шинэчлэн тогтоож мөрдүүлнэ. АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ. СУРГУУЛИЙГ ТАТАН БУУЛГАХ 78 дугаар зүйл. Их Засаг ОУИС-ийн үйл ажиллагааг Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үндэслэлээр татан буулгаж, үйл ажиллагааг зогсоож болно. 79 дүгээр зүйл. Сургуулийг татан буулгасан тухай шийдвэр гарснаас хойш 45 хоногийн дотор Улсын бүртгэлийн газар бүртгүүлж, бүртгэлээс хасуулсанаар татан буугдсан гэж үзнэ. 80 дугаар зүйл. Сургуулийг татан буулгасантай холбогдон гарсан маргааныг шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэнэ. 81 дүгээр зүйл. Сургуулийг татан буулгасан тохиолдолд эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлөх, арилгахтай холбогдсон асуудлыг Монгол Улсын иргэний хууль, бусад хууль тогтоомжид заасан журмаар шийдвэрлэнэ. -оОо-
12
Их засаг ОУИС-ийн ректорын 2015.11.11-ний А/187 тоот тушаалаар батлав.
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1.1. Монгол Улсын Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд нийцүүлэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журмыг үндэслэн Их засаг Олон улсын их сургууль (цаашид Их засаг ОУИС гэнэ)-д дээд боловсролын бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалт зохион байгуулахад энэ журмыг мөрдөнө. 1.2. Их засаг ОУИС-ийн багш, суралцагч (оюутан, магистрант, докторант), сургалтанд оролцогч бусад этгээд энэхүү журмыг мөрдөнө. 1.3. Бакалаврын зэрэг олгох сургалтын зорилго нь бүрэн дунд боловсролтой иргэнийг нийгмийн идэвхтэй гишүүн байхад зайлшгүй шаардлагатай бүтээлч, логик сэтгэлгээтэй, санаачилгатай, шинжлэх ухаанч шийдвэр гаргадаг, нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны суурь мэдлэг эзэмшсэн, ёс зүйтэй, мэргэжлийн мэдлэг, ур чадвартай дээд боловсролтой иргэн болгон төлөвшүүлэхэд оршино. 1.4. Магистрын зэрэг олгох сургалтын зорилго нь бакалаврын боловсролтой иргэнд сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, инновацийн хүрээнд мэргэжлийн чадварлаг боловсрол эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний удирдагч, зөвлөхийн удирдлагаар судалгаа шинжилгээний ажлыг ахисан түвшинд хийж, судалж буй асуудлаар шинжлэх ухааны үндэслэлтэй шийдлийн хувилбар боловсруулж, оновчтой сонголт хийхэд шаардагдах мэдлэг, чадвар, ёс суртахуун төлөвшүүлэхэд оршино. 1.5. Докторын зэрэг олгох сургалтын зорилго нь магистрын зэрэгтэй иргэнд бие даан судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэж, шинжлэх ухааны онол арга зүй, хэрэглээний хөгжилд хувь нэмэр оруулах, мэдлэгийг бүтээгдэхүүн болгон хөрвүүлэх, өөрийгөө болон бусдыг хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, ёс зүйг төлөвшүүлэхэд оршино. 1.6. Их засаг ОУИС-ийн бакалаврын зэрэг олгох сургалт нь өдөр, орой, эчнээ; магистрын зэрэг олгох сургалт нь өдөр, эчнээ; докторын зэрэг олгох сургалт нь өдөр, эчнээ, экстернат хэлбэртэй байна. 1.7. Бакалавр, магистр, докторын сургалтыг цахим болон зайны сургалтын хэлбэрээр зохион байгуулж болно. 1.8. Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал Их засаг ОУИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулж болно. 1.9. Журмын нэр томьёо 1.9.1. Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын гэсэн шатлалтай байна. 1.9.2. Дипломын ба бакалаврын зэрэг. Дээд боловсролын анхан шатны зэрэг бөгөөд эдгээр шатлалд суралцагчийг оюутан гэнэ. 1.9.3. Магистрын зэрэг. Дээд боловсролын бакалаврын дараах шатны зэрэг бөгөөд энэ шатлалд суралцагчийг магистрант гэнэ. 1.9.4. Докторын зэрэг. Дээд боловсролын магистрын дараах шатны зэрэг бөгөөд энэ шатлалд суралцагчийг докторант гэнэ. 1.9.5. Суралцагч. Оюутан, магистрант, докторантыг нийтэд нь суралцагч гэнэ. 1.9.6. Хичээлийн цаг. 50 минут байх ба хоёр цагийн хичээлийг дунд нь завсарлагагүйгээр 90 минутад багтаан явуулж болно. 1.9.7. Хөтөлбөр (Curriculum). Хоорондоо уялдаа холбоотой бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдсэн (хөтөлбөрийн танилцуулга, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, сургалтын арга зүй, суралцах орчин, элсэгчдэд тавих шаардлага, багшид тавих шаардлага, төгсөгчдийн эзэмших ур чадвар, суралцагчийн үнэлгээ, чанарын баталгаажуулалт, удирдлагын мэдээллийн систем, харилцаа хамтын ажиллагаа) тодорхой шатны боловсролын зэрэг (degree) олгоход нийцүүлсэн суралцагчийн суралцах хөтөлбөр.
13
1.9.8. Үндсэн мэргэжил (Major). Оюутны суралцах үндсэн чиглэл буюу тухайн шинжлэх ухааны тодорхой мэдлэг, чадвар, дадлыг заавал болон сонгон суралцах хэлбэрээр бакалаврын зэрэг олгох түвшинд эзэмшүүлэх зорилготой хөтөлбөр. 1.9.9. Хавсарга мэргэжил (Minor). Тодорхой болзол хангасан оюутанд суралцаж байгаа үндсэн мэргэжлийн зэрэгцээ өөр мэргэжлээр системтэй мэдлэг эзэмшүүлэх зорилготой хөтөлбөр. 1.9.10. Хос мэргэжил (Double Major). Оюутанд хоёр өөр чиглэлээр давхар мэргэжил эзэмшүүлэх зорилготой хөтөлбөр. 1.9.11. Гүнзгийрэн мэргэжих (Track). Үндсэн мэргэжлийн дагуу гүнзгийрэн судлахад чиглэсэн багц хичээл. 1.9.12. Сургалтын төлөвлөгөө. Хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд судлах хичээлийн жагсаалт, агуулгын багтаамж, дараалал, дадлагын төрлийг хамтад нь тусгасан баримт бичиг. 1.9.13. Хичээлийн хөтөлбөр. Сургалтын төлөвлөгөөнд тусгасан хичээл тус бүрийн индекс, суралцагчийн эзэмшвэл зохих онолын ба практик мэдлэг, чадварын агуулга, сэдэвчилсэн төлөвлөгөө, үнэлгээ, арга зүй, тухайн хичээлийн багтаамж/багц цаг, ашиглавал зохих ном, сурах бичиг, эх сурвалжийн жагсаалтыг тодорхойлсон баримт бичиг. 1.9.14. Хичээлийн индекс. Хичээл тус бүр тусгай ялгах дугаар буюу индекстэй байна. Индекс нь тухайн шинжлэх ухааны салбарын ерөнхий нэрний эхний 4 үсэг 9 (англиар) ба 3 оронтой тооноос бүрдэх бөгөөд эхний тоо нь уг хичээлийн түвшнийг, дараагийн 2 тоо нь хичээлийн дугаар (хичээл хоорондын залгамж холбоо, дэс дарааллыг харгалзан тогтоогдсон)-ыг илэрхийлнэ. Үүнд: 100-199 дугаартай бол ерөнхий суурь хичээл 200-499 дугаартай бол бакалаврын хөтөлбөрийн хичээл 700-799 дугаартай бол магистрын хөтөлбөрийн хичээл 800-899 дугаартай бол докторын хичээл гэж ялгана. Их засаг ОУИС-д заах хичээлүүдийн нэр, индекс давхцахгүй. 1.9.15. Ерөнхий суурь (General Education) хичээл. Их засаг ОУИС-ийн бакалаврын сургалтад тавигдах суурь шаардлагыг хангахад чиглэсэн, эзэмшсэн суурь мэдлэг, ур чадвараа амьдралд бүтээлчээр бодитой ашиглах дадал олгох үндсэн зорилго бүхий дээд боловсролын суурь судлагдахуун. 1.9.16. Мэргэжлийн суурь (Core) хичээл. Суралцагчид суралцах үндсэн чиглэлийнх нь шинжлэх ухааны суурь мэдлэгийг олгох, тухайн салбарт асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх мэдлэг, чадварыг эзэмшүүлэх, мэргэжлийн ёс зүй, эрх зүйн суурь ойлголтыг өгөх зорилготой заавал болон сонгон судлах хичээл. 1.9.17. Мэргэжлийн хичээл (Major course). Тодорхой мэргэжлийн мэдлэг ур чадвар өгөхөд чиглэсэн, оюутанд шинжлэх ухаан, мэргэжлийн чиглэл, салбараар төвлөрч, гүнзгийрэн судлах боломж олгодог заавал болон сонгон судлах хичээл. 1.9.18. Заавал судлах (Compulsory) хичээл. Тухайн хөтөлбөрийн хувьд зайлшгүй судлах шаардлагатай хичээл. 1.9.19. Сонгон судлах (Elective) хичээл. Тухайн хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний бүлэг бүрээр авбал зохих багц цагийг судлах зорилгоор тодорхой бүлэг хичээлээс суралцагч өөрөө сонгон судлах хичээл. 1.9.20. Залгамж (Prerequisite) хичээл. Тодорхой хичээлийг судлахаас өмнө амжилттай судалсан байвал зохих хичээл. 1.9.21. Лекцийн хичээл. Шинжлэх ухааны онолын суурь мэдлэгийг системтэй өгөх зорилготой багшийн тайлбарлан ярих болон сургалтын бусад дэвшилтэт технологи, арга, хэрэгслийг хэрэглэж буй сургалтын хэлбэр юм. 1.9.22. Семинарын хичээл. Онолын материалыг гүнзгийрүүлэн судлах, ерөнхийлөн дүгнэх, сэтгэхүйн шүүмжлэлт шинжийг хөгжүүлэх, мэдлэг хуримтлуулах, бүтээлч санаачилга болон ур чадварт суралцах, эргэцүүлэл хийх, өөрийн үзэл бодлыг үндэслэлтэй хамгаалах, илэрхийлэх дадал чадвар олгоход чиглэсэн сургалтын хэлбэр юм. 1.9.23. Лабораторийн хичээл. Анги, лабораторид багшийн тусламжтайгаар суралцагч онолын мэдлэгийг бодит амьдралын үйл ажиллагаанд чиглэсэн туршилт дээр үндэслэн дадлага олгох буюу ажлын ур чадвар эзэмшүүлэх хичээл. Тус хичээл нь лаборатори доторх багаж төхөөрөмж хэрэглэх, лабораторийн тайлан бичих, өгөгдөлд дүн шинжилгээ хийх гэх мэт бие даалтын хэлбэрийг агуулж болно. 1.9.24. Дадлага. Хамтарсан сургалт, сургууль байгууллага хоорондын гэрээний дагуу олгож буй дадлага, дагалдан судлах зэргээр мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх зорилготой. 1.9.25. Багц цаг (Credit) нь боловсролын агуулгын багтаамжийг жиших нэгж бөгөөд суралцагчийн суралцах ачаалал, багшийн сургалтын ажлын хэмжээ, сургалтын төлбөрийг тогтоох үндсэн хэмжүүр, дээд боловсролын зэрэг олгох сургалтад тавигдах нийтлэг шаардлага, сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын харилцааг зохицуулах үндэслэл болно. 1.9.26. Хичээлийн багц цаг нь хичээлийн агуулгыг илэрхийлэх бүхэл тоо байх бөгөөд хэмжээ нь долоо хоногт тухайн хичээлийг судлах цаг, хэлбэрээс хамаарна. Суралцагчийн нэг долоо хоногт сурах үйл ажиллагаанд зарцуулах дараах багц бүрийг нэг багц цаг гэж тодорхойлно. Үүнд: ➢ Лекцийн 1 цаг + оюутны бие даан суралцах 2 цаг;
14
➢ Cеминарын 2 цаг + оюутны бие даан суралцах 1 цаг; ➢ Лабораторийн хичээлийн 3 цаг; ➢ Дадлага, бакалаврын судалгааны ажил зэрэг сургалтын бусад хэлбэрээр оюутны сурах үйл ажиллагаанд зарцуулах 48 цагийг нэг багц цагтай дүйцүүлж тооцно. 1.9.27. Суралцагчийн тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварын үнэлгээ. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн агуулгыг суралцагч хичээлийн явцад болон эцэст хэрхэн судалж эзэмшсэнийг харуулах нэгдсэн үзүүлэлт. Үнэлгээ нь хэмжилтийн хувьд 3 “хувьчилсан оноо”, “үсгээр илтгэсэн дүн”, “тоогоор илтгэсэн дүн” гэсэн хэлбэртэй байна. 1.9.28. Хувьчилсан оноо. Тухайн хичээлээр оюутны хийж гүйцэтгэх ёстой болон бие даан суралцах үйл ажиллагааны биелэлт, эзэмшвэл зохих мэдлэг, чадварын төвшнийг 100% гэж үзэж, гүйцэтгэлийг нь түүнтэй харьцуулж үнэлсэн тоо. Үнэлгээ нь явцын (formative) ба улирлын (summative) үнэлгээ гэсэн хоёр хэсгээс тогтох бөгөөд тэдгээр нь бүхэл тоогоор илэрхийлэгдэнэ. 1.9.29. Үсгээр илтгэсэн дүн нь оюутны мэдлэг, чадварын төвшнийг илэрхийлэх A, B, C, D, F үсгээр тэмдэглэх үнэлгээ юм. Эдгээр үсгээр илтгэсэн дүнд 4.0, 3.7, 3.4, 3.0, 2.7, 2.4, 2.0, 1.7, 1.3, 1.0, 0.7, 0 гэсэн тоогоор илтгэсэн дүнг харгалзуулж болно. 1.9.30. Явцын үнэлгээ. Тухайн хичээлийн явцад оюутан эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг олж авахын тулд хэрхэн хөдөлмөрлөснийг үнэлэх үзүүлэлт. 1.9.31. Улирлын шалгалт. Тухайн хичээлийг судалж дууссаны дараа оюутан уг хичээлийн хөтөлбөрт заагдсан мэдлэг, чадварыг хэрхэн эзэмшсэнийг үнэлэх гол үзүүлэлт. 1.9.32. Төгсөлтийн шалгалт. Боловсролын зэрэг олгох хөтөлбөрийг бүрэн судалсан суралцагчийн тухайн хөтөлбөрөөр эзэмшсэн мэдлэг, ур чадвар нь Их засаг ОУИС-ийн төгсөгчдөд тавих шаардлагад нийцсэн эсэхийг үнэлэх гол үзүүлэлт 1.9.33. Голч оноо. Багц цаг бүхий хичээл бүрээр оюутны авсан оноог багц цагаар нь үржүүлж, тэдгээрийн нийлбэрийг багц цагийн нийлбэрт хуваасан (арифметикийн жигнэсэн дундаж) үзүүлэлт. 1.9.34. Голч дүн. Оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын тоон болон чанарын үнэлгээний нэгдэл бөгөөд голч онооны адил аргачлалаар бодно. 1.9.35. Дадлагын хичээл. Оюутны танхимын сургалтаар эзэмшсэн онолын мэдлэг, чадварыг практик үйл ажиллагаатай холбон, бататган гүнзгийрүүлэх зорилгоор үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, хээрийн нөхцөлд тусгайлан зохион байгуулах сургалтын хэлбэр. 1.9.36. Бакалаврын судалгааны ажил. Бакалаврын сургалтын агуулгыг дүүргэж буй оюутан тухайн үндсэн мэргэшлээр бакалаврын зэргийн дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардагдах мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэнээ баталгаажуулах, судалгаа шинжилгээний ажлын суурь мэдлэг, чадвар эзэмших зорилгоор хийж болох судалгааны ажил юм. 1.9.37. Сургалтын төв алба. Их засаг ОУИС-ийн Сургалтын нэгдсэн алба. 1.9.38. Салбар сургалтын алба. Бүрэлдэхүүн болон харьяа сургуулийн сургалтын алба. 1.9.39. Элсэлтийн ерөнхий шалгалт. Их, дээд сургуульд элсэхийг хүсэгчдийн мэдлэг, суралцах чадвар, авьяасыг тодорхойлон, тухайн их, дээд сургуулийн түвшин, элсэлтийн шаардлагыг хангасан суралцагчийг сургуулийн нөөц бололцоо, хүчин чадалд зохицсон хяналтын тоонд багтаан шалгаруулах зорилготой шалгалт юм. Уг шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс нэгдсэн байдлаар зохион байгуулна. 1.9.40. Элсэлтийн мэргэжлийн шалгалт. Магистр, докторын болон бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт элсэхийг хүсэгчдийн мэдлэг, чадварыг тодорхойлох, цаашид тухайн түвшинд суралцах болон судалгааны ажил хийх чадвартай эсэхийг тодорхойлох ерөнхий шалгалт юм ХОЁР. СУРГАЛТЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Их засаг ОУИС-д дээд боловсролын зэрэг олгох сургалтын ажлыг Сургалтын нэгдсэн алба болон бүрэлдэхүүн, харьяа сургуулийн сургалтын алба Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Их засаг ОУИС-ийн дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөн, удирдлагаар хангаж, зохион байгуулна. 2.2. Сургалтын нэгдсэн алба нь Их засаг ОУИС-ийн хөтөлбөрийн хэрэгжилтийг холбогдох дүрэм журмын дагуу зохион байгуулах, суралцагчийн сурах үйл ажиллагааг дэмжиж, шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж ажиллана. 2.3. Сургалтын нэгдсэн алба дараах чиг үүрэгтэй. Үүнд: 2.3.1. Бакалавр, магистр, докторын сургалтын агуулга, хэлбэр, зохион байгуулалтын асуудлыг сургалтын стандартад нийцүүлэн төлөвлөж, хэрэгжилтэд хяналт тавьж, сургалтын тасралтгүй үйл ажиллагааг хангана. 2.3.2. Сургалтын чанарын удирдлагыг хэрэгжүүлж, сургалтын хөтөлбөр, хөтөлбөрийн стандарт болон сургалтын технологийн хэрэгжилтэд мониторинг хийнэ. 2.3.3. Сургалтын үйл ажиллагаа болон суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадвар, сэтгэл ханамжийн байдалд үнэлгээ хийж, дүгнэлт гаргана.
2.1.
15
2.3.4. 2.3.5. 2.3.6.
Багшийн сургалтын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийг хянаж дүгнэлт хийнэ. Цахим болон зайны сургалтын үйл ажиллагааг зохион байгуулна. Суралцагчийн сурах үйл ажиллагааг удирдан явуулах, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулна.
Сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахад Их засаг ОУИС-ийн холбогдох бусад нэгжийн оролцоо Сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахад нэгжүүд уялдаа холбоотой, хариуцлагатай хамтран ажиллаж холбогдох дүрэм журамд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, эргэн тайлагнаж ажиллана. 2.4.2. Бүрэлдэхүүн, харьяа сургууль, хөтөлбөрийн баг нь: 2.4.2.1. Багш нарын цагийн ачааллыг цаг тухайд нь СБЗГ-т гаргаж өгөх. 2.4.2.2. Баталсан хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу сургалт явуулах; 2.4.2.3. Суралцагчдыг цаг хугацаанд нь бодитой үнэн, зөв үнэлж, дүнг цаг тухайд нь сургалтын мэдээллийн системд оруулах үйл ажиллагаанд хяналт тавих; 2.4.2.4. Хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг батлагдсан дүрэм журам, зааврын дагуу цаг тухайд нь боловсруулах, сайжруулах; 2.4.2.5. Эрдэм шинжилгээний хурал, их семинар зэрэг суралцагчдын хүсэл сонирхолд нийцсэн ажлуудыг зохион байгуулах; 2.4.2.6. Хичээлийн хэвийн үйл ажиллагаа, багш профессорын хичээлийн болон зөвлөгөө өгөх цаг, суралцагчийн хичээлийн оролцоонд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах; 2.4.2.7. Суралцагчдаас социологийн судалгаа авах болон суралцагчдын дүнд статистик боловсруулалт хийж, үр дүнд үндэслэн хичээлийн чанарт хяналт тавьж сайжруулах; 2.4.2.8. Багш, ажилтныг хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах тоног төхөөрөмж, бусад шаардлагатай эд зүйлсээр хангах зэрэг ажлыг хариуцан ажиллана. 2.4.3. Эрдмийн сургуулийн сургалтын алба нь:
2.4. 2.4.1.
2.4.3.1. Судалгааны үйл ажиллагааны хүрээнд магистрант, докторант оюутны эрдэм шинжилгээний ажлын чанар, үр дүнг сайжруулах, сургалтын болон судалгааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2.4.3.2. Магистрант, докторантын эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх нийтлэг аргачлал боловсруулж, үнэлэх. 2.4.3.3. Магистрын ажил, докторын диссертацид тавих стандарт боловсруулах, үнэлэх. 2.4.3.4. Докторын диссертаци хамгаалуулах зөвлөлтэй ажиллах бодлого, журам боловсруулж, хэрэгжилтэнд хяналт тавина. 2.4.4. Эрдэм шинжилгээ, инновацийн алба нь: 2.4.4.1. Эрдэм шинжилгээний хурал, их семинар зэрэг суралцагчдын дунд зохиогдох эрдэм шинжилгээний ажлыг холбогдох хөтөлбөрийн баг, сургуулиудтай хамтран зохион байгуулах; 2.4.4.2. Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэлийг хэвлүүлж холбогдох нэгжүүдэд тараах зэрэг ажлуудыг хариуцна. 2.4.5. Санхүү, эдийн засгийн газар нь: 2.4.5.1. Сургалтын төлбөртэй холбоотой санал хүсэлтийг холбогдох дүрэм журмын дагуу шийдвэрлүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах; 2.4.5.2. Сургалтын төлбөр, бүртгэлийн хураамжтай холбоотой мэдээллийг сургалтын мэдээллийн системд цаг тухайд нь оруулах; 2.4.5.3. Сургалтын төлбөр, бүртгэлийн хураамжтай холбоотой мэдээлэл, тайланг цаг тухайд нь гаргах; 2.4.6. Гадаад харилцааны алба нь: 2.4.6.1. Их засаг ОУИС-д суралцах гадаадын суралцагч, судлаач болон ажиллах гадаад багш нарын визтэй холбоотой асуудлыг хариуцаж цаг тухай бүрт холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх; 2.4.6.2. Гадаад багш, суралцагчийг тосч авах, байрлуулах, зөвлөгөө өгөх, тэдний санал хүсэлтийг цаг тухайд нь шийдвэрлүүлэх зэрэг бусад үйлчилгээг үзүүлэх; 2.4.6.3. Гадаад суралцагчтай холбоотой мэдээллийг сургуулийн цахим хуудсанд байршуулж мэдээллийг тогтмол шинэчлэх зэрэг ажлыг хариуцна. 2.4.7 Инженерийн алба нь: 2.4.7.1. Сургалтын мэдээллийн системийг Их засаг ОУИС-ийн сургалтын шаардлагад нийцүүлэн тасралтгүй хөгжүүлж сайжруулах; 2.4.7.2. Сургалтын мэдээллийн системийн хэвийн үйл ажиллагааг техник, технологийн нөхцөлөөр хангах; 2.4.7.3. Сургалтын мэдээллийн систем, мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах; 2.4.7.4. Сургалттай холбоотой статистик мэдээллээр хангах;
16
Аж ахуй, үйлчилгээний алба нь: 2.4.8.1. Анги танхимын засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж, сургалтын техник, тоног төхөөрөмжөөр хангаж хэвийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах; 2.4.8.2. Сургуулийн эмнэлэг нь холбогдох дүрэм, журам, стандартын дагуу хичээлийн болон дотуур байранд ариун цэвэр, эрүүл ахуйн үзлэгийг тогтмол хийж, холбогдох ажилтнуудад заавар зөвлөгөө өгөх, Их засаг ОУИС-ийн багш, ажилтан, суралцагчдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлнэ. 2.4.8.
ГУРАВ. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Хөтөлбөр нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан, дээд боловсролын зэрэг олгох хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг хангасан байна. 3.2. Хөтөлбөр нь ерөнхий танилцуулга, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, сургалтын арга зүй, суралцах орчин, элсэгчдэд тавих шаардлага багшид тавих шаардлага, төгсөгчдийн эзэмших ур чадвар, суралцагчийн үнэлгээ, хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт, удирдлагын мэдээллийн систем, харилцаа хамтын ажиллагаа болон бусад нэмэлт мэдээллээс бүрдэнэ. 3.3. Хөтөлбөрийг бакалаврын түвшинд өдөр, орой, эчнээ хэлбэрээр үндсэн, хос болон хавсарга мэргэжил олгох, магистрын түвшинд өдөр, эчнээ хэлбэрээр судалгааны болон мэргэжлийн, докторын түвшинд өдөр, эчнээ, экстернат хэлбэрээр боловсруулна. 3.4. Их засаг ОУИС-д зөвхөн хөтөлбөрийн хороогоор батлагдсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 3.5. Сургалтын хөтөлбөр боловсруулах, батлах, өөрчлөх үйл явцыг Их засаг ОУИС-ийн хөтөлбөрийн хорооны журмаар зохицуулна.
3.1.
Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн агуулга, шаардлага 3.6.1. Дээд боловсролын Бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь “ерөнхий суурь” (General education), “мэргэжлийн суурь” (Соге), “мэргэжлийн” (Маjог) болон “чөлөөт сонголт” (Free elective) гэсэн бүтэцтэй байна.
3.6.
Хөтөлбөрийн бүрдэл хэсгийн нэр
Тайлбар
Ерөнхий суурь (General Дээд боловсролын үндэс буюу ойлгомжтой ярих, бичих тоон болон тоон бус education)- Их засаг ОУИС-ийн мэдээллийг боловсруулах; олон ургальч үзэл баримтлалын учир шалтгааныг таньж шаардлага мэдэх, бусад мэргэжлийн хүмүүстэй үр дүнтэй хамтарч ажиллах, харилцан суралцах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой заавал болон сонгон суралцах хичээлүүд байна.
Мэргэжлийн суурь (Соге)Бүрэлдэхүүн сургуулийн шаардлага
Хөтөлбөрийн суурь мэдлэг, мэргэжлийн чиглэлийн анхдагч ур чадварыг эзэмшүүлэх, мэргэжлийн ёс зүй, эрх зүйн суурь ойлголтыг өгөх зорилготой заавал болон сонгон судлах хичээлүүд байна.
Мэргэжлийн (Маjог)
Оюутны суралцах үндсэн мэргэжлийн тодорхой мэдлэг, чадвар, дадлыг олгох, заавал болон сонгон суралцах хичээлүүд байна.
Чөлөөт сонголт (Free elective)
Оюутан хавсарга болон хос мэргэжил эзэмших, хүссэн хичээлээ сонгон үзэхэд зориулагдсан хичээлүүд байна. Тухайн хичээл нь залгамж холбоотой бол өмнөх хичээлийг заавал үзсэн байна.
3.6.1.
Бакалаврын хөтөлбөрийн багц цагийг дараах байдлаар хуваарилна. Цуглуулах багц цаг Тайлбар
Ерөнхий суурь Мэргэжлийн суурь
30 30
17
Мэргэжлийн Чөлөөт сонголт НИЙТ Хавсарга мэргэжил
58 2 120 30
Хос мэргэжил
180
Орой, эчнээ
90
120 багц цаг бол бакалаврын зэрэг авахад шаардагдах хамгийн доод хэмжээ бөгөөд хөтөлбөрийн шаардлагаас үүдэн нэмэгдэж болно. Мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдээс бүрдэнэ. Ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдээс бүрдэнэ. Хоёр хөтөлбөрт ижил хичээл байвал аль алинд нь багц цагийг дүйцүүлэн тооцно. Бакалаврын түвшинд эзэмшсэн мэргэжил болон суралцах мэргэжлээсээ хамааран суралцах багц цагийн хэмжээ өөрчлөгдөж болно.
3.6.2. Бакалаврын өдрийн хөтөлбөрт суралцаж байгаа оюутан хөтөлбөрийн шаардлага хангасан тохиолдолд хавсарга мэргэжлээр суралцах боломжтой. 3.6.3. Оюутан тухайн хөтөлбөрүүдийн шаардлага хангасан тохиолдолд хос мэргэжлээр элсэн суралцах боломжтой. 3.6.4. Ерөнхий суурь хичээлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шаардлагад нийцүүлэн Их засаг ОУИС-ийн хөтөлбөрийн хорооны журмын дагуу боловсруулж батлах бөгөөд дараах агуулгын чиглэлтэй байна. Үүнд: 3.6.5. Агуулгын чиглэл Хүрэх үр дүн 1.
Байгалийн ухаан
Байгалийн юмс үзэгдлийн мөн чанар, шинжлэх ухааны үзэл баримтлалыг ойлгож тайлбарлах, мэдээлэлд шинжлэх ухаанчаар хандах, таамаглал дэвшүүлэх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх чадвар эзэмшүүлэх
2.
Хүмүүнлэгийн ухаан
Сэтгэлгээний түүхийг танин мэдэх, философи, уран зохиолын бичвэрт дүн шинжилгээ хийх чадвар, урлаг, гоо зүйн сэтгэлгээг хөгжүүлэх, ёс зүйн үнэлэмжийг төлөвшүүлэх
3.
Нийгмийн ухаан
Нийгэм, эдийн засаг, засаглал, соёлын олон талт-байдал, хүмүүсийн харилцаа, зан үйлийг танин мэдэх, бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагад суралцуулах.
4.
Иргэний боловсрол
Монголын түүх, соёл, улс төр, эдийн засаг, эрх зүй хүний үндсэн эрх, хувь хүний төлөвшил, хөгжлийн талаар суралцах
5.
Судалгаа шинжилгээний арга зүй
Тоон болон чанарын мэдээ баримтанд шинжилгээ хийж үнэлэх, логик сэтгэлгээ хөгжүүлэх, шалтгаан үр дагаварын холбоог тогтоох, процессыг загварчлах, асуудал тодорхойлох чадвар эзэмшүүлэх
6.
Яриа, бичгийн ур чадвар
Яриа бичгийн өөрийгөө илэрхийлэх ур чадвар, эрдэм шинжилгээний бичлэгийн чадвар эзэмшүүлэх
18
7.
Англи хэл, бусад хэл
Англи хэл (бусад хэл)-ээр мэргэжлийн эх сурвалжийг ашиглаж чаддаг байх
8.
Биеийн тамир, эрүүл ахуйн
Бие бялдраа хөгжүүлэх, эрүүл амьдрах ухаанд суралцах, эрсдэл гамшгийн үед аюулгүй байдлаа хангах, анхан шатны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх
3.6.6. Бүрэлдэхүүн сургуулийн ерөнхий суурь хичээлийн агуулгын чиглэл бүрээс үзэх багц цагийн хэмжээг Их засаг ОУИСийн хөтөлбөрийн хороо батална. 3.6.7. Мэргэжлийн суурь (бүрэлдэхүүн сургуулийн шаардлага) хичээлийн багц цагт тухайн бүрэлдэхүүн сургуулийн санал болгож буй мэргэжлийн суурь мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, мэргэжлийн ёс зүй болон бусад суурь ойлголтыг өгөх зорилготой хичээлүүд орно. 3.6.8. Мэргэжлийн хичээл нь бакалаврын зэрэг олгох сургалтын төлөвлөгөөний мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлээс бүрдэнэ. Мэргэжлийн хичээлийн багц цагт тухайн мэргэжлийн эзэмшвэл зохих шинжлэх ухааны мэдлэг, шаардагдах ур чадвар, дадлыг олгох заавал болон сонгон судлах хичээлүүд орно. 3.6.9. Хавсарга мэргэжил олгох хөтөлбөр нь оюутныг хөдөлмөрийн зах зээлд давуу боломжтой оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэх бөгөөд нийт 30 багц цаг (мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээл)-аас багагүй байна. Үндсэн мэргэжлийн зэрэгцээ хавсарга мэргэжил эзэмшиж байгаа оюутан бакалаврын зэрэг авахад шаардагдах нийт багц цаг 130-аас багагүй байна. 3.6.10. Хос мэргэжлийг эзэмшихдээ суралцах гэж буй хөтөлбөрүүдийнхээ шаардлагыг хангаж, ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийг судална. Хос мэргэжил эзэмшиж байгаа оюутан хоёр бакалаврын зэрэг авахад шаардагдах нийт багц цагийн хэмжээ 180 багц цагаас багагүй байна. 3.6.11. Оюутан суралцаж буй үндсэн мэргэжлийнхээ сургалтын төлөвлөгөөн дэх ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлийг бүрэн судалж, мэргэжлийн хичээлийн багц цагийн 1/3-ийг амжилттай цуглуулсан, суралцсан хугацааны голч дүн 2.8аас дээш байх шаардлагыг хангасан тохиолдолд хавсарга мэргэжлээр суралцах хүсэлт гаргаж болно. Магистрын зэрэг олгох хетөлбөрийн агуулга, шаардлага Дээд боловсролын магистрын зэрэг олгох хөтөлбөр нь мэргэжлийн суурь, мэргэшүүлэх, удирдагч багшийн удирдлага дор хийх эрдэм шинжилгээний ажил, дадлага, магистрын ажил гэсэн бүтэцтэй байна. 3.7.2. Магистрын хөтөлбөрүүдэд тухайн чиглэлээс өөр бакалаврын боловсрол эзэмшсэн элсэгчдэд зориулсан хөтөлбөр боловсруулж болно. Хөтөлбөрийн нийт багц цаг 15 хүртэл байх бөгөөд тухайн шинжлэх ухааны бакалаврын түвшний мэргэжлийн суурь хичээлүүдээс бүрдэнэ. 3.7.3. Судалгааны болон мэргэжлийн магистрын хөтөлбөрийн багц цагийг дараах байдлаар хуваарилна.
3.7. 3.7.1.
Хөтөлбөрийн агуулга
Мэргэжлийн хичээл 4 багц цаг
суурь
Мэргэжлийн хичээл Мэргэшүүлэх хичээл
Судалгааны магистр 4 багц цаг 1. Шинжлэх ухааны судалгааны арга зүй 2 багц цаг 2. Салбар шинжлэх ухааны судалгааны арга зүй 2 багц цаг Судалгааны асуудал боловсруулах, таамаглал дэвшүүлэх, харьцуулсан судалгаа анализ хийх, зүй тогтол, харилцан хамаарлыг загварчлах, шинэ санаа гаргах, тоон болон чанарын шинжилгээ судалгаа хийх, дүгнэн боловсруулах, тайлагнах ур чадвар 8 багц цаг 12 багц цаг
Мэргэжлийн магистр 4 багц цаг Үүнээс 2 багц цаг Шинжлэх ухааны судалгааны арга зүй 2 багц цаг Харилцааны чадвар (харилцааны стратеги, бүтцийг ойлгодог, бичгийн, электрон, мультимедиа, график дүрслэлээр болон яриа, бичгээр тайлагнах, хүнтэй харилцах) эзэмшүүлэх хичээл
8 багц цаг 20 багц цаг
19
Эрдэм шинжилгээний ажил
3 багц цагУдирдагч багшийн удирдлага дор судалгааны туслахаар ажиллах, мэргэжлийн сэтгүүлд бүтээл хэвлүүлсэн байна.
Магистрын ажил
5 багц цаг
Мэргэжлийн дадлага 4 багц цаг (мэргэжлийн шалгалтанд бэлдэх модуль сургалтууд) 0 Мэргэжлийн нэгдсэн шалгалт (Мэргэшсэн нягтлан бодогч, хуульчийн гэх мэт) Багц цаг тооцохгүй
Нийт багц цаг
32 багц цаг
36 багц цаг
Магистрант нь нийт судлах багц цагийн 20 багц цагийг судалсны дараа гадаад хэлний шалгалт өгнө. Магистрын эрдэм шинжилгээний ажлын багц цагийг удирдагч багшийн удирдлага дор судалгааны туслахаар ажиллаж, мэргэжлийн сэтгүүлд бүтээлээ хэвлүүлж цуглуулсан байх шаардлагатай. 3.7.6. Магистрын ажил нь профессор багшийн удирдлага дор магистрант бие даан эрдэм шинжилгээний судалгаа хийж, тэнхимд урьдчилсан байдлаар болон магистрын ажлыг хамгаалуулах комисст хамгаалах судалгааны ажил юм. Бүрэлдэхүүн сургуулийн онцлог, тухайн хөтөлбөрөөр олгох цогц чадамжийн шаардлагаас хамааран магистрын ажилд патент, биеэ даасан үзэсгэлэн, бизнес төлөвлөгөө, эрх зүйн бодлогын судалгааг оруулж болно. 3.7.7. Салбар дундын хөтөлбөрийн нийт багц цаг 36-40 байх бөгөөд дараах байдлаар хуваарилна. Хөтөлбөрийн агуулга Салбар дундын Салбар дундын мэргэжлийн магистр судлаач магистр
3.7.4. 3.7.5.
Судалгааны арга зүй
4 багц цаг
4 багц цаг, үүнээс Шинжлэх ухааны судалгааны арга зүй 2 багц цаг Харилцааны чадвар эзэмшүүлэх хичээл 2 багц цаг
Мэргэжлийн суурь хичээл
8 багц цаг
14 багц цаг
Мэргэжлийн гадаад хэл
0
0
Мэргэшүүлэх хичээл
16 багц цаг
18 багц цаг
Эрдэм шинжилгээний ажил
3 багц цаг
Мэргэжлийн дадлага 4 багц цаг
Магистрын ажил
5 багц цаг Мэргэжлийн нэгдсэн шалгалт (багц цагт орохгүй)
Нийт багц цаг
36 багц цаг
40 багц цаг
Докторын зэрэг олгох хөтөлбөрийн агуулга, шаардлага Докторын зэрэг олгох хөтөлбөр нь мэргэжлийн суурь, мэргэшүүлэх, мэргэжлийн сонгон судлах, удирдагч багшийн удирдлага дор хийх эрдэм шинжилгээний ажил, докторын диссертаци гэсэн бүтэцтэй байна. 3.8.2. Докторын хөтөлбөрийн багц цагийг дараах байдлаар хуваарилна.
3.8. 3.8.1.
Хөтөлбөрийн агуулга Мэргэжлийн хичээл
Докторын хөтөлбөр 12 багц цаг.
20
Мэргэшүүлэх хичээл
18 багц цаг, үүнээс 12 багц цагийг докторын хөтөлбөрийг хариуцсан тэнхимээс, 6 багц цагийг бусад тэнхим, сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиудаас сонгоно.
Эрдэм шинжилгээний ажил
6 багц цаг, удирдагч багшийн удирдлага дор 2-3 багц цагийг судалгааны сэдвийн дагуух, бакалаврын хичээлийг зааж туслах багшаар ажилласан байх, багшийн судалгаа төсөлд оролцож туслах судлаачаар ажиллаж 3-аас доошгүй багц цаг цуглуулсан байх.
Диссертаци
24 багц цаг
Нийт багц цаг
60 багц цаг
Докторант нь мэргэжлийн хичээлийн багц цагийг амжилттай судалсны дараа докторын судалгааны ажлыг эхлүүлэхийн өмнө нэгдсэн шалгалт өгнө. Нэгдсэн шалгалт авах бүрэлдэхүүн, хуваарийг Эрдмийн сургуулийн захирал батална. 3.8.4. Докторын эрдэм шинжилгээний ажлын багц цагийг докторант удирдагч багшийн удирдлага дор сургалтын туслах ажилтнаар ажиллаж бакалаврын лекц, семинарын хичээл заах, удирдагч багшийн удирдлага дор судалгааны туслахаар ажиллах, удирдагч багштай хамтарч хийсэн судалгааны ажлын үр дүнг дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй болон бусад хөндлөнгийн хянан магадлагаа хийгддэг мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж цуглуулсан байх шаардлагатай. 3.8.5. Магистр, докторын эрдэм шинжилгээний багц цаг, магистрын судалгааны ажил, докторын диссертацийг тухайн сургалтын хөтөлбөрийн дагуу тооцно.
3.8.3.
ДӨРӨВ. СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Сургалтын зохион байгуулалтын нийтлэг шаардлага 4.1.1. Хичээлийн жилийн эхэнд Их засаг ОУИС-ийн сургалтын үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөг Сургалтын нэгдсэн алба боловсруулж, I проректор батална. 4.1.2. Хичээлийн жил нь намар, хавар гэсэн үндсэн хоёр улиралтай, зуны буюу нэмэлт улиралтай байна. 4.1.3. Хичээлийн улирал бакалаврын хөтөлбөрийн хувьд танхимын сургалтын хугацаа 16 (лекц, семинар, мэдлэг ур чадвараа үнэлүүлэх, явцын шалгалтыг агуулна), шалгалтын 3, нийт 19 долоо хоног, магистр, докторын хөтөлбөрийн хувьд танхимын 10, судалгааны 4, шалгалтын 1 нийт 15 долоо хоногтой байна. 4.1.4. Хичээлийн төрөл хэлбэрээс шалтгаалж нэг багц цагийг өөр өөрөөр тооцох бөгөөд дараах хувилбарын аль нэгийг харгалзах төрлийн хичээлд хөтөлбөрийн баг боловсруулан батална.
4.1.
Хувилбар
Хичээлийн 7 хоногт зааж болох хэлбэр
Тайлбар
1
Зөвхөн лекц
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлийн онолын мэдлэг олгоход чиглэсэн хичээлүүдийг энэ хувилбараар орох нь зохимжтой /Ерөнхий суурь/.
2
Лекц, семинар эсвэл лаборатори хосолсон Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлийн /багц цагийн харьцаа 2:1/ онолын мэдлэг, туршилт, практик дээр үндэслэн ур чадвар, дадал, олгоход чиглэсэн хичээлүүдийг энэ
21
3
Лекц, семинар эсвэл лаборатори хосолсон хувилбараар орох нь зохимжтой /Ерөнхий суурь, /багц цагийн харьцаа 1:2/ Мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээл/.
4
Зөвхөн семинар эсвэл лаборатори
5
Танхимд 48 цагаас доошгүй заах лекц, Гадаад, дотоодын зочин багшийн хичээлүүдийг энэ семинар, лабораторийн хичээл хувилбараар орох нь зохимжтой. / Богино хугацаанд заах хичээл /
Байгалийн ухааны чиглэлийн, туршилт, практик, судалгаан дээр үндэслэн ур чадвар, дадал олгоход чиглэсэн хичээлүүдийг энэ хувилбараар орох нь зохимжтой. /Ерөнхий суурийн гадаад хэлний хичээл, мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээл /
Элсэлтийн үйл ажиллагаа Их засаг ОУИС-д бакалавр, магистр, докторын хөтөлбөрт оюутан элсүүлэх үйл ажиллагааг жил бүрийн элсэлтийн журмаар зохицуулна. 4.2.2. Их засаг ОУИС-д хос мэргэжлээр оюутан элсүүлж болно. 4.2.3. Их засаг ОУИС-д суралцагч элсүүлэх шийдвэрийг Ректорын тушаалаар баталгаажуулна. 4.2.4. Гадаадын иргэнийг Их засаг ОУИС-д элсүүлэх асуудлыг тусгай журмаар зохицуулна. 4.2.5. Суралцагч дотоод, гадаадын их, дээд сургуулиас болон тус их сургуулийн аль нэг үндсэн мэргэжлийн хөтөлбөрөөс нөгөөд шилжин суралцаж болно. Энэ асуудлыг “Суралцагч шилжүүлэн суралцуулах” журмаар зохицуулна.
4.2. 4.2.1.
Бакалаврын элсэлт Бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийг жилд 1 удаа зохион байгуулна. Бакалаврын эчнээ хөтөлбөрийн элсэлтийг жилд 1-2 удаа зохион байгуулна. Бүрэн дунд боловсролтой, элсэлтийн ерөнхий шалгалтыг зохих журмын дагуу амжилттай өгч, элсэх эрх авч баталгаажуулсан элсэгчийг Их засаг ОУИС-ийн бакалаврын хөтөлбөрт өдрөөр суралцуулна. 4.2.5.4. Бакалаврын зэрэгтэй, элсэлтийн шалгалтыг амжилттай өгч, элсэх эрх авч баталгаажуулсан элсэгчийг Их засаг ОУИСийн бакалаврын хөтөлбөрт орой, эчнээ хэлбэрээр суралцуулахаар элсүүлнэ. 4.2.5.5. Бакалаврын зэрэгтэй иргэн өөр мэргэжлээр өдрийн хөтөлбөрт суралцах хүсэлтэй бол элсэлтийн ерөнхий шалгалт өгч элсэнэ. Элссэний дараа өмнө нь бакалаврын зэрэг эзэмшихдээ судалсан хичээлээс 30 хүртэл багц цагийг дүйцүүлэн тооцуулж болох бөгөөд үүнийг Сургалтын нэгдсэн алба хариуцан зохион байгуулна.
4.2.6. 4.2.5.1. 4.2.5.2. 4.2.5.3.
4.2.7. Магистр, докторын элсэлт 4.2.6.1. Магистр, докторын хөтөлбөрийн элсэлтийг жилд 1-2 удаа зохион байгуулна. 4.2.6.2. Тухайн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, элсэлтийн шалгалтыг амжилттай өгч, бусад шаардлагыг биелүүлж элсэх эрх авсан элсэгчийг Их засаг ОУИС-ийн магистрын хөтөлбөрт суралцуулна. 4.2.6.3. Тухайн мэргэжлээр магистрын хөтөлбөрийг амжилттай дүүргэж магистрын зэрэг авсан, элсэлтийн шалгалтыг амжилттай өгч, бусад шаардлагыг биелүүлж элсэх эрх авсан элсэгчийг Их засаг ОУИС-ийн докторын хөтөлбөрт суралцуулна. 4.2.6.4. Өмнө эзэмшсэн бакалаврын мэргэжил нь өөр чиглэлтэй, элсэлтийн шалгалтанд тэнцсэн иргэдийг нөхцөлтэй элсүүлэх
22
бөгөөд журмын 3.7.2-д заасан хөтөлбөрийг амжилттай дүүргэсний дараа үндсэн магистрын хөтөлбөрт суралцуулна. 4.2.6.5. Магистр, докторын хөтөлбөрт бүртгүүлэгчийн тоо цөөн, анги бүрдэх боломжгүй тохиолдолд тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэхийг Эрдмийн сургуулийн сургалтын алба шийднэ. 4.2.6.6. Зохих болзол хангасан докторантыг эрдмийн зөвлөлийн шийдвэрээр экстернат хэлбэрт шилжүүлэх бөгөөд сургуулийн Ректорын тушаалаар баталгаажуулна. Үүнд: • Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад сургалт, эрдэм шинжилгээний ажлыг 8-аас дээш жил хийсэн туршлагатай, • Эрдэм шинжилгээ, сургалтын 15-аас доошгүй бүтээл хэвлэн нийтлүүлсэн, үр дүн нь диссертацид орохгүй бүтээлүүд нь мэргэжлийн ба мэргэшүүлэх хичээлүүдийн багц цагтай дүйцүүлэн тооцох боломжтой, • Агуулга нь докторын диссертацийн 75 дээш хувийг хангахуйц бүтээл бичиж бэлэн болгосон. 4.2.6.7. Экстернатаар суралцахыг хүссэн докторантын эрдэм шинжилгээний ажлын агуулга, чанар, үр дүнгийн талаар үнэлгээ өгч, бүтээлээр нь тооцох багц цагийг тодорхойлж, суралцах болзол хангасан тухай эрдмийн зөвлөлийн шийдвэр гарсан байна.
4.3. Бакалаврын сургалтын онцлог 4.3.1. Хавсарга мэргэжлийн хөтөлбөр сонгох 4.3.1.1. Журмын 3.6.11-д заасан шаардлагыг хангасан бакалаврын өдрийн хөтөлбөрийн оюутан хавсарга мэргэжлээр сурах хүсэлтээ харьяалагдах сургуулийн захиргаанд тухайн хичээлийн жилийн 1 болон 6 дугаар сард багтаан гаргана. 4.3.1.2. Хавсарга мэргэжлээр суралцах хүсэлтийг бүрэлдэхүүн сургуулиудын саналыг үндэслэн Их засаг ОУИС-ийн Ректорын тушаалаар баталгаажуулна. 4.3.1.3. Хавсарга мэргэжлээр суралцуулах шийдвэр гарсны дараа тухайн оюутанд хичээл сонгох эрхийг олгоно. 4.3.2. Хос мэргэжлийн хөтөлбөрөөр суралцах 4.3.2.1. Их засаг ОУИС-аас санал болгосон хос мэргэжлийн хөтөлбөрт элсэн хоёр мэргэжлээр давхар суралцаж болно. Магистр, докторын зэрэг олгох сургалт Магистрант, докторант нь элссэн эхний улиралд багтаан Эрдмийн сургуулийн баталсан ганцаарчилсан төлөвлөгөөний үлгэрчилсэн загварын дагуу сургалтын төлөвлөгөө боловсруулж, Эрдмийн сургуулийн сургалтын албаны даргаар баталгаажуулна. 4.4.2. Суралцагчийн саналд тулгуурлан суралцагч нэг бүрээр удирдагч багшийг томилох саналыг магистрантын элссэн улиралд багтаан магистрын хөтөлбөрийн удирдагч боловсруулж, сургалтын албаар баталгаажуулна. 4.4.3. Суралцагчийн саналд тулгуурлан суралцагч нэг бүрээр удирдагч багшийг томилох саналыг докторантын элссэн улиралд багтаан мэргэжлийн тэнхим, хөтөлбөрийн удирдагч боловсруулж, Эрдмийн зөвлөлөөр баталгаажуулна. 4.4.4. Магистрант, докторантын удирдагч, хичээл заах багш докторын зэрэгтэй байна. 4.4.5. Удирдагч багш нь магистрант, докторантын судалгааны ажлын сэдэв, судалгааны ажлын төлөвлөгөөг чиглүүлэн тогтоож, биелэлтийг нь хянаж, туршилт хийх, задлан шинжлэх, туршилтын дүнг боловсруулах, өгүүлэл бичих, илтгэл тавих зэргийг удирдан чиглүүлэх үүрэгтэй. Удирдагч багш магистрын ажил, докторын диссертаци бичихэд зөвлөн, түүний агуулга, чанар, судалгааны ажлын үр дүнгийн шинжлэх ухааны үнэн зөв байдал, хууль эрхийн хүрээнд хийгдсэн эсэхийг хянаж, удирдагчийн хувиар хариуцлага хүлээнэ. 4.4.6. Магистрант, докторант нь магистрын ажил, докторын диссертацийн сэдэв, сэдвийн дагуу судалгаа хийх төлөвлөгөөг удирдагчтай зөвшилцөн боловсруулна. 4.4.7. Магистрант, докторант нь удирдагч багшаа өөрчлөх хүсэлт гаргавал холбогдох хөтөлбөрийн удирдагч, удирдагч профессорын саналыг үндэслэн шийдвэрлэнэ. 4.4.8. Экстернат хэлбэрээр суралцах докторантын мэргэших хичээлийн 18 хүртэлх багц цагийг бүтээлүүдээр нь дүйцүүлэн тооцож болно. Дүйцүүлэн тооцож болох цагийг Эрдмийн сургуулийн захирлын томилсон комисс үнэлж, сургуулийн эрдмийн зөвлөлөөр батлуулна. Дүйцүүлэн тооцож болох бүтээлд: - Үр дүн нь диссертацийн ажилд орохгүй, эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэн нийтлүүлсэн өгүүлэл, - Их сургуулийн сурах бичиг, - Хэвлүүлсэн монографи, - Зохион бүтээсэн багаж төхөөрөмж, тогтоосон стандарт, патент, - Байгуулсан эрдэм шинжилгээний лаборатори, эрдэм шинжилгээний музей, - Зарим боловсруулалт (компьютерийн программ, газрын зураг карт, хуулийн төсөл, бизнесийн кейс судалгаа албан ёсоор улсын хэмжээнд мөрдөж буй аргачлал, стандарт гэх мэт).
4.4. 4.4.1.
23
Суралцагчийн судалгааны чиглэлээр зайлшгүй судлах шаардлагатай мэргэшүүлэх хичээлийг Их засаг ОУИС-д заадаггүй бол удирдагч багшийн зөвшөөрлөөр Их засаг ОУИС-тай гэрээтэй магадлан итгэмжлэгдсэн их сургууль, үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хүрээлэн, төвд 6 хүртэлх багц цагийг судалж болно. Ийм хэлбэрээр судалсан хичээлийн дүнг тухайн байгууллагаас албан ёсоор ирүүлсэн багц цаг, дүнгийн тодорхойлолтыг үндэслэн тооцно. Бусад холбогдох асуудлыг гэрээний дагуу шийдвэрлэнэ.
4.4.9.
Хичээл сургалт Их засаг ОУИС-д заах нэг хичээлийн агуулга нэг улиралд багтаан заагдах боломжтой байна. Агуулгын багтаамж ихтэйгээс хоёр, түүнээс дээш улиралд заахаар баталсан тохиолдолд хичээлийг агуулгын залгамж холбоо бүхий тусдаа хичээлүүдэд хувааж, тус бүрд нь нэр, индекс, багц цаг онооно. 4.5.2. Хөтөлбөрийн зөвлөх багшийг хичээлийн жил бүр Ректорын тушаалаар томилно. Хөтөлбөрийн зөвлөх багш тухайн хичээлийн жилд элссэн бүх оюутанд сургалтын үйл ажиллагаа, хөтөлбөртэй холбоотой зөвлөгөө өгнө. 4.5.3. Хичээлийн хөтөлбөрийн стандарт, хувилбарыг багш бүр мөрдөхийн зэрэгцээ мэдлэг, туршлагадаа тулгуурлан, судалж буй оюутнуудын мэргэжлийн онцлог, эрэлтэд нийцүүлж баяжуулан заана. 4.5.4. Бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн баг батлагдсан хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг болох сургалтын төлөвлөгөө, дараагийн улиралд заах хичээлийн шинэчилсэн хөтөлбөрийг тухайн улирлын 14 дэх долоо хоногийн дотор Сургалтын нэгдсэн албанд өгнө. 4.5.5. Бакалаврын хөтөлбөрийн хувьд оюутан улиралд дунжаар 15 багц цагийн хичээл судлах нь зохимжтой бөгөөд судалбал зохих багц цагийн доод хэмжээ 12, дээд хэмжээ 21 байна. 4.5.6. Магистрын хөтөлбөрийн хувьд улиралд дунджаар 10 багц цагийн хичээл судлах нь зохимжтой бөгөөд судалбал зохих багц цагийн дээд хэмжээ 12 байна. Докторын хөтөлбөрийн хувьд улиралд дунджаар 10 (эчнээ бол 6) багц цагийн хичээл судлах нь зохимжтой бөгөөд судалбал зохих багц цагийн дээд хэмжээ 15 байна. 4.5.7. Хөтөлбөрийн баг хичээлийн саналыг үндэслэж 15, 16 дахь долоо хоногт багтаан хичээл орох багшийг эцэслэн тодорхойлж, СБЗГ-т баталгаажуулж өгнө. 4.5.8. Хөтөлбөрийн багийн саналыг үндэслэн бүрэлдэхүүн сургуулийн захирал дараагийн улиралд орох хичээл, заах багшийн нэр, анги танхим, цаг бүхий хичээлийн хуваарийг улирлын шалгалтын хугацаанд бэлэн болгоно. Хичээлийн хуваарийг I проректор батална. 4.5.9. Анги бүрдэлт бакалаврын хөтөлбөрийн хувьд 20, лабораторийн хичээл 25, мэргэжлийн суурь лекцийн хичээл 50, мэргэжлийн семинар, лабораторийн хичээл 15-аас багагүй, магистрын хөтөлбөрийн хувьд 5, докторын хөтөлбөрийн хувьд 3-аас доошгүй суралцагчтай байх нь зохимжтой. 4.5.10. Анги бүрдээгүй тохиолдолд сонгон суралцах хичээл бол өөр ижил төстэй хичээлийг санал болгох, мэргэжлийн заавал үзэх хичээл бол хөтөлбөрийн багийн саналыг үндэслэн бүрэлдэхүүн, харьяа сургуулийн захирал шийднэ. 4.5.11. Багш тухайн улиралд зааж буй хичээл тус бүрээр хуваарийн дагуу суралцагчид зөвлөгөө өгнө.
4.5. 4.5.1.
Суралцагчийн мэдлэг, чадварын үнэлгээ Хичээлээр эзэмшсэн суралцагчийн мэдлэг, чадварыг үнэлэхдээ тэдний бие даан суралцах үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, хөгжүүлэх, оюутны сурах, багшийн сургах хариуцлагыг өндөржүүлэх зарчмыг удирдлага болгох бөгөөд үнэлгээ шинжлэх ухааны үндэстэй, бодитой, шударга, ил тод байна. 4.6.2. Суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх гол хэлбэр нь шалгалт байна. 4.6.3. Суралцагчийн сурлагын чанарыг улирал бүрийн, мөн нийт суралцсан хугацааны голч оноо болон голч дүнгээр тодорхойлно. Голч оноо, голч дүнг бодохдоо багц цаг бүхий хичээл бүрээр оюутны авсан оноо/дүнг харгалзах багц цагаар нь үржүүлж, тэдгээрийн нийлбэрийг багц цагийн нийлбэрт хувааж (арифметикийн жинлэсэн дундаж), таслалаас хойш нэг орны нарийвчлалтай бодож гаргана. 4.6.4. Суралцагч улирал бүр тухайн улирлын, мөн нийт суралцсан хугацааны голч оноо болон голч дүнтэйгээ танилцан, сурлагынхаа байдалд үнэлэлт дүгнэлт хийнэ. 4.6.5. Суралцагчийн голч оноо, голч дүнг улирал, хичээлийн жил, суралцсан хугацаа, мэргэжлийн хөтөлбөр, бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд суралцагчийг байр эзлүүлэхэд ашиглах буюу оюутанд хавсарга мэргэжил эзэмшүүлэх, суралцагчийг шагнах, тэтгэлэг олгохоор тодорхойлох, төгсгөх, оюутан солилцооны хөтөлбөрт хамруулах, магистр, докторын хөтөлбөрт үргэлжлүүлэн сургах зэрэгт гол үзүүлэлт болгоно. 4.6.6. Журмын 4.8-ийн дагуу хөндлөнгийн шалгалт авч болно.
4.6. 4.6.1.
24
Семинар, лабораторийн хичээл, судалгааны ажил бусад бие даалтын ажлаар олсон мэдлэг, чадварыг үнэлэхэд төсөл, тайлан хамгаалалт, явцын шалгалт, тест, курсын ажил болон тэдгээртэй дүйцэх бусад хэлбэрийг ашиглана. 4.6.8. Мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлээр хийх дадлагад багц цаг харгалзуулсан бол тэдгээрийн тайлангийн хамгаалалтыг шалгалтын нэгэн адил үзэж оноогоор үнэлнэ. Дадлагын тайланг Ректорын тушаалаар батлагдсан комисс хамгаалуулна. 4.6.10. Суралцагчийн тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварын үнэлгээ 4.6.10.1. Хичээлийн явцад хөтөлбөрийн хорооны гишүүд түүвэр байдлаар хичээлд сууж хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж Их засаг ОУИС-ийн Захиргааны зөвлөл болон Захирлуудын зөвлөлд тайлагнана. 4.6.10.2. Оюутны бие даалтын үйл ажиллагааг удирдан зөвлөгөө өгөх тогтмол цаг тогтоох бөгөөд хуваарийн дагуу багш нар оюутантай ажиллаж зөвлөгөө өгөх ажлыг улирлын турш зохион байгуулна. 4.6.10.3. Ерөнхий суурийн англи хэлний хичээлийн агуулгын шаардлагыг хангасан мэдлэгтэй суралцагч нь тухайн чиглэлээр гадаад хэлний төвд шалгалт өгч эсвэл ТОЕFL, IELTS-ийн харгалзах түвшний онооноос дээш оноотой бол дүйцүүлэн тооцуулж болно. 4.6.10.4. Их засаг ОУИС-ийн дэргэдэх математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Их засаг лицей сургууль, Их засаг Политехникийн коллежийг төгссөн сурагч ерөнхий суурь хичээлийн байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны багцаас гүнзгийрүүлэн судалсан 85-аас дээш үнэлгээтэй хичээлүүдийг дүйцүүлэн тооцуулж болно. 4.6.10.5. Тухайн хичээлээр суралцагчийн улирлын туршид эзэмшсэн мэдлэг, чадварын үнэлгээг гаргахдаа оюутны хичээлийн явцын идэвх оролцоо, ирц, товчлол тэмдэглэл, бие даалтын үнэлгээ, улирал дундын шалгалтын үнэлгээ, улирлын шалгалтын үнэлгээ тус бүрийг зохих хэмжээгээр тооцон “Их засаг ОУИС-ийн лекц, семинарын хичээл явуулах болон оюутны мэдлэг, чадварыг дүгнэх заавар” (Хавсралт 1)-ын дагуу 100 оноогоор үнэлнэ. 4.6.10.6. Хичээлд 60 ба түүнээс дээш оноо авсан суралцагчийг уг хичээлийн агуулгыг судалж, багц цагийг биелүүлсэн гэж үзнэ. Харин 60-аас бага оноо авсан суралцагчийг “хангалтгүй” суралцсан буюу тухайн хичээлийн багц цагийг биелүүлээгүй гэж үзнэ. 4.6.10.7. Хувьчилсан оноо ба тоогоор илтгэсэн дүнгийн хоорондын холбоо дараах хэлбэртэй байна.Үүнд:
4.6.7.
Хувьчилсан оноо 96-100
Тоогоор илтгэсэн дүн 4.0
91-95
3.7
88-90
3.4
84-87
3.0
81-83
2.7
78-80
2.4
74-77
2
71-73
1.7
68-70
1.3
64-67
1
60-63
0.7
0-59
0
4.6.10.8. Магистрын хөтөлбөрийн хувьд мэргэжлийн гадаад хэл, мэдээлэл зүйн хичээлийн агуулгын шаардлагыг хангасан мэдлэгтэй суралцагч нь тухайн чиглэлээр шалгалт дүйцүүлэн тооцуулж болно. 4.6.10.9. Магистр, докторын эрдэм шинжилгээний ажлын багц цагийг тооцох комиссыг магистр, докторын хөтөлбөрийн удирдагчийн саналыг үндэслэн Эрдмийн сургуулийн захирал баталгаажуулна. 4.7. Шалгалтын үйл ажиллагаа 4.7.1. Шалгалтын үнэлгээ нь суралцагчийн тухайн хичээлийн туршид эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг эзэмшсэн эсэхийг үнэлэн тогтоох үзүүлэлт юм. 4.7.2. Багш шалгалтын үнэлгээг хэрхэн үнэлж дүгнэхээ хичээлийн эхэнд оюутнуудад мэдэгдсэн байна. 4.7.3. Шалгалт нь улирал дундын, улирлын, анги дэвших, оноо ахиулах, төгсөлтийн гэсэн хэлбэрүүдтэй байна. 4.7.4. Улирал дундын болон улирлын шалгалтыг улирлын хугацаанд 1 удаа тус тус авна. 4.7.5. Улирал дундын шалгалтыг 4 дэх семинарын хичээлийн цаг дээр 90 минутын хугацаанд уламжлалт хэлбэрээр бичгээр
25
авна. 1 бүлэгт өдөрт хоёроос дээшгүй улирал дундын шалгалт авахаар зохицуулалт хийнэ. Улирал дундын шалгалтыг оюутан бүр өгсөн байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай бол холбогдох бичиг баримтыг үндэслэн нөхөн өгч болно. 4.7.8. Улирал дундын шалгалтын нийт асуулт нь 40 байх бөгөөд улирал дундын шалгалтын билетийн асуултыг сонгох боломжтой байдлаар 10 асуулттайгаар 3-4 хувилбараар боловсруулж оюутан бүрт тараана. Билетийн 10 асуултаас оюутан 8 асуултыг сонгон хариулж дүгнүүлнэ. 1 асуултыг 0-2,5 оноогоор дүгнэнэ. 4.7.9. Улирал дундын шалгалтын оноог багш дараах үнэлгээг баримтлан тоон болон үсгэн үнэлгээгээр дүгнэнэ. 17-20 A 14-16.9 B 11-13.9 C 8-10.9 D 0-7.9 F 4.7.10. Шалгагч багш улирал дундын шалгалтын дүнгийн хуудсыг шалгалт авснаас хойш гурав хоногт багтаан бүрэлдэхүүн, харьяа сургуулийн захиралд хүлээлгэн өгч, тухайн бүлгийн журналд дүнг заавал тэмдэглэнэ. 4.7.11. Багш улирал дундын шалгалтын дүнг оюутнуудад заавал танилцуулж, анализ хийнэ. 4.7.12. Улирал дундын шалгалтын явцад оюутан хариуцсан багш болон декан, захирал хяналт тавина. 4.7.13. Улирал дундын шалгалтын нэгдсэн дүнг бүлэг, хөтөлбөрийн баг, бүрэлдэхүүн харьяа сургуулиар гаргаж, Сургалтын бодлого зохицуулалтын газарт ирүүлнэ. 4.7.14. Улирлын шалгалтыг тест болон бусад хэлбэрээр авна. 4.7.15. Суралцагч шалгалт өгөхдөө заавал сурлагын дэвтэртэй ирнэ. 4.7.16. Улирлын шалгалтын асуултыг шалгалт авахаас 14 хоногийн өмнө мэргэжлийн хөтөлбөрийн багийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, оюутнуудад тарааж өгсөн байх бөгөөд асуултын доор шалгалтанд уншиж бэлтгэх эх сурвалжийг заавал заана. 4.7.17. Тестийн шалгалтыг ассистент багштайгаар, хоёроос доошгүй хувилбараар 30 онооны тестээр 30 минутын хугацаанд авна. 4.7.18. Тухайн хичээлийн тестийн санг бүрэлдэхүүн, харьяа сургуулийн сургалтын алба бүрдүүлсэн байвал зохино. 4.7.19. Уламжлалт хэлбэрээр авах шалгалтыг ассистент багштайгаар авах бөгөөд 3 асуулт бүхий билетийн хүрээнд оюутнуудыг зургаа зургаагаар оруулан бичүүлж, дараа нь индэр дээрээс ярьж хамгаалах боломжтой байдлаар зохион байгуулж авна. 4.7.20. Шалгагч багш уламжлалт хэлбэрээр авсан улирлын шалгалтын дүнг шалгалт авсан тухайн өдөртөө, тестийн хэлбэрээр авсан улирлын шалгалтын дүнг 3 хоногийн дотор бүрэлдэхүүн, харьяа сургуулийн захиралд хүлээлгэж өгөх ба сургалтын мэдээллийн системд оруулах үүрэгтэй. 4.7.21. Хичээлийн дүнг сургалтын мэдээллийн системд заасан хугацаанд оруулаагүй бол багшид хариуцлага тооцох үндэслэл болно. 4.7.22. Шалгалтын хуудас нь дүнгийн засваргүй, суурь оноог зөв гаргасан, ирцийн (-1) оноог хасч тооцсон, шалгалтанд ороогүй оюутны шалтгааныг тодорхой бичиж, амжилт чанарыг нь дүгнэж гаргасан, шалгагч болон ассистент багш гарын үсгээ зурсан байх шаардлагатай. 4.7.23. Анги дэвших шалгалт нь тухайн хичээлийн жилийн II улирлын хичээлүүдэд хамаарна. 4.7.24. Анги дэвших шалгалтыг уламжлалт арга буюу аман болон бичгийн хэлбэрийг хослуулан авна. 4.7.25. Анги дэвших шалгалтыг урьдчилан өгөх эсэх асуудлыг тухайн оюутны үндэслэл бүхий өргөдөл, бусад нотлох баримтанд үндэслэн бүрэлдэхүүн, харьяа сургуулийн захирал болон кампусын захирал шийдвэрлэнэ. 4.7.26. Хэрэв 3-аас дээш хичээлийн шалгалтанд тэнцээгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалтанд ороогүй тохиолдолд анги дэвшүүлэн сургахгүй бөгөөд жилийн чөлөө олгоно. Хэрэв суралцагч хүсэлт гаргавал Оюутан суралцагчийн ёс зүйн хорооны хурлаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хурлын шийдвэрийг үндэслэн кредит цагийн төлбөртэйгээр шалгалтыг дахин авна. Хэрэв кредит цагийн төлбөр төлөөгүй, дахин авч буй шалгалтанд амжилтгүй дүн үзүүлсэн (тэнцээгүй) бол тухайн курст нь улируулан суралцуулна. 4.7.27. Оюутан улирлын шалгалтанд F үнэлгээтэй шалгагдсан буюу шалтгаангүйгээр шалгалт тасалсан тохиолдолд дахин шалгалт; хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалтанд ороогүй, тэр нь тодорхой нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тохиолдолд нөхөн шалгалт; тус сургуульд зохих журмын дагуу шилжиж ирсэн болон жилийн чөлөө авч үргэлжлүүлэн суралцаж байгаа
4.7.6. 4.7.7.
26
тохиолдолд сургалтын төлөвлөгөөний зөрүү хичээлүүдийг бие даалт, даалгавар авч судлах замаар зөрүү шалгалт-ыг тус тус авна. 4.7.28. Дахин болон нөхөн шалгалтыг хичээл заагч багш, шалгагч багш тухайн шалгалтыг авсан хэлбэрийн дагуу авч, дахин шалгалтын үнэлгээг 75 /С/ үнэлгээнээс хэтрүүлэхгүй, нөхөн шалгалтын хувьд зохих үнэлгээг тооцож шалгалтын хуудсанд дүнг бичнэ. Зөрүү шалгалтыг ИЗОУИСургуулийн Ректорын тушаалаар батлагдсан комиссын гишүүн багш нар өөрийн тэнхимд хамаарах хичээл болон чиглэлийн дагуу оюутны бие даан судалсан хичээл, хийсэн бие даалт, гэрийн даалгаварт үндэслэн зохих үнэлгээг тооцож шалгалтын хуудсанд дүнг бичнэ. 4.7.29. Эчнээ хэлбэрээр суралцаж буй суралцагчийн хувьд шалгалтыг улирлын төгсгөлд, эсвэл дараагийн улирлын эхэнд зохион байгуулна. Суралцагч бие даалт гүйцэтгэх даалгаврын биелэлтийг шалгалт эхлэхээс 7 хоногийн өмнө шалгагч багшид ирүүлсэн байна. 4.7.30. Шалгалт авах хэлбэр, даалгаврын (асуултын) тоо, түүний агуулга, бүтэц, хариулт бэлтгэх хугацаа зэргийг багш сургах арга зүйн үүднээс нарийн төлөвлөж, боловсруулсан байна. Улирлын шалгалтын үйл ажиллагаанд хөтөлбөрийн удирдагч, сургалтын алба хяналт тавина. 4.7.31. Улирлын шалгалт авахдаа хичээлээр эзэмшүүлсэн мэдлэг, ур чадварыг шалгах даалгавар (асуулт), асуудал шийдвэрлүүлэх зэрэг бүтээлч хэлбэрийг ашиглаж болно. 4.7.32. Шалгалт авч байх үед баримтлах дэг журмыг (оюутны тухай мэдээллийн чанартай заавал бичих зүйлийг дурдсан байх /нэр, сургууль, курс, бүлэг, даалгаврын хувилбар гэх мэт/, хэдий хугацаа шаардагдах, хариултыг хэрхэн тэмдэглэх, дасгал бүрийн дээд оноог заах, шалгалтын явцад текст, хичээлийн тэмдэглэл, тооны машин гэх мэт зүйлс ашиглаж болох эсэх гэх мэт) шалгагч багш нарын баг тогтооно. 4.7.33. Шалгалтын дэг журам (бусдаас хуулах, бусдыг өөрийн нэрээр шалгалтанд оруулах, зөвшөөрөгдөөгүй ном, дэвтэр ашиглах зэрэг) зөрчсөн суралцагчийн шалгалтын материалыг шалгагч багш хураан авч, протокол хөтлөн, F дүн тавьж, ёс суртахууны зөрчил гаргасанд тооцож, уг зөрчил давтагдвал Кампусын оюутан суралцагчийн ёс зүйн хорооны хурлаар хэлэлцүүлнэ. 4.7.34. Лекцийн 16 цагтай хичээлийн улирлын шалгалтын асуулт 60-аас доошгүй, лекцийн 24 цагтай хичээлийн улирлын шалгалтын асуулт 80-аас доошгүй, лекцийн 32 цагтай хичээлийн улирлын шалгалтын асуулт 100-аас доошгүй байна. Төгсөлтийн шалгалтын асуулт 160-аас доошгүй байна. 4.7.35. Шалгалтын асуулт нь тухайн хичээлийн хөтөлбөрийн агуулгыг бүрэн хангасан байх бөгөөд хөтөлбөрийн багийн хурлаар хэлэлцүүлж хөтөлбөрийн удирдагчаар батлуулсан байна. 4.7.36. Шалгалт авах багш шалгалтын асуултыг оюутан, бүрэлдэхүүн сургуулийн харьяа захирал болон канонд өгч байршуулна. 4.7.37. Улирал дундын шалгалтын болон улирлын, анги дэвших, төгсөлтийн шалгалтын асуулт, амжилттай /А үнэлгээтэй/ шалгагдсан оюутны нэрсийг бүрэлдэхүүн, харьяа сургуулийн мэдээллийн самбаруудад байршуулсан байвал зохино. 4.7.38. Багш семинарын даалгаврыг тогтмол өгч дүгнээгүй, улирал дундын шалгалтанд оюутан нэг бүрийг бэлтгүүлээгүй, улирал дундын шалгалтын болон улирлын шалгалтын асуултыг буруу дүгнэсэн, ухуулга яриа хийж сэтгэл зүйн бэлтгэл хангаагүй шалгалт авсан тохиолдолд бүлгийн нийт оюутны 75 хувийн, эсвэл кампусын захирал, бүрэлдэхүүн, харьяа сургуулийн захирлын саналаар шалгалтыг хүчингүйд тооцож, дахин шалгалт авахуулж болно. 4.7.39. Оноо ахиулах шалгалт нь төгсөх курсын оюутнуудад хамаарах бөгөөд 4 жилд 1 удаа 3 хүртэл хичээлээр өгч болно. Шалгагдсан оюутнуудын шалгалтын үсгэн үнэлгээг нэг дүнгээр л ахиулах бөгөөд оноо ахиулах шалгалтанд амжилтгүй дүгнэгдвэл өмнөх шалгалтын дүнг хэвээр тооцно. 4.7.40. Төгсөлтийн шалгалт авах асуудлыг сургалтын төлөвлөгөөгөөр зохицуулна. Сургалтын нэгдсэн алба төгсөлтийн шалгалтын хуваарийг гаргаж, I проректороор батлуулна. 4.7.41. Төгсөлтийн шалгалт авах дэг, комиссын бүрэлдэхүүнийг Ректорын тушаалаар батална. 4.7.42. Төгсөлтийн шалгалтнаас оюутныг чөлөөлөх болон зохих зөвшөөрөлгүйгээр шалгалтыг урьдчилан авахыг хориглоно. Харин хүндэтгэн үзэх шалтгаантай бол оюутны үндэслэл бүхий өргөдөл, харьяа болон бүрэлдэхүүний сургуулийн захирлын тодорхойлолтыг үндэслэн төгсөлтийн шалгалтын комисс дараагийн бүлэгтэй шалгалтанд оруулж болох бөгөөд хэрэв уг шалгалтыг тухайн бүлэгтэй хамт өгөөгүй бол шалгалт тасалсанд тооцно. 4.7.43. Төгсөлтийн шалгалтыг кредит цагт тооцохгүй, тусгай журмаар зохицуулах бөгөөд шалгалтын үеэр шалгалттай холбогдсон нэмэлт журам, заавар гарсан бол түүнийг энэ журмын нэгэн адил дагаж мөрдөнө. 4.8. Хөндлөнгийн шалгалт 4.8.1. Бүрэлдэхүүн, харьяа сургуулийн захирлын шийдвэрээр байгуулсан комисс болон Сургалтын нэгдсэн албанаас
27
суралцагчийн судалж мэдлэг, чадвараа шалгуулсан хичээлээр хөндлөнгийн шалгалт зохион байгуулан авч болно. Дүнгийн талаарх гомдлыг барагдуулах 4.9.1. Суралцагч хичээлийн дүнгийн гомдолтой бол тухайн хичээлийг судалсны дараагийн улирлын эхний 10 хоногийн дотор сургалтын албанд хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлнэ. Шаардлагатай тохиолдолд бүрэлдэхүүн, харьяа сургуулийн захирлын шийдвэрээр комисс байгуулж шийдвэрлүүлнэ. 4.9.2. Бүрэлдэхүүн, харьяа сургуулийн захирлын шийдвэрээр байгуулсан комисс гомдол гаргасан суралцагчийн шалгалтын материал, уг шалгалтын материалыг үнэлж дүгнэхэд баримталсан зарчим, хэрэглэсэн арга зүй, хэрэглэгдэхүүн (бодлого, тестийн хариу зөв эсэх гэх мэт)-ийг хянан магадалж, дахин үнэлсний үндсэн дээр зохих дүгнэлтийг гаргана. Хэрэв комиссын дүгнэлтээр шалгалтын материалыг шударга бус үнэлж дүгнэсэн гэж үзвэл комиссын өгсөн үнэлгээг (суралцагчийн өмнө нь авсан үнэлгээнээс өндөр эсвэл бага байсан ч) эцсийн үнэлгээгээр тооцно 4.10. Суралцагч чөлөө авах, үргэлжлүүлэн суралцах, сургуулиас чөлөөлөгдөх 4.10.1. Суралцагч чөлөө авах 4.10.1.1. Суралцагч хүндэтгэн үзэх шалтгаанаар 1 сараас дээш хугацаагаар хичээлд сууж чадахгүйд хүрвэл чөлөө авах хүсэлтээ бүрэлдэхүүн, харьяа сургуулийн захиргаанд бичгээр гаргана. 4.10.1.2. Чөлөө олгох тухай шийдвэрийг сургуулийн Ректорын тушаалаар баталгаажуулна. Суралцагчийн суралцах хугацаанд олгох чөлөөний нийт хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна. 4.10.1.3. Суралцагчийн чөлөөтэй байсан хугацааг суралцсан хугацаанд тооцохгүй. 4.10.1.4. Суралцагч хүндэтгэн үзэх шалтгаанаар 14 хоногоос богино хугацаагаар чөлөө авах бол хүсэлтээ бичгээр гаргаж, бүрэлдэхүүн, харьяа сургуулийн захирал шийдвэрлэнэ. 4.10.1.5. Суралцагч хүндэтгэн үзэх шалтгаанаар 15-30 хоногийн хугацаагаар чөлөө авах бол хүсэлтээ бичгээр гаргаж, кампусын захирал шийдвэрлэнэ. 4.10.2. Суралцагч үргэлжлүүлэн суралцах 4.10.2.1. Чөлөөний хугацаа дууссан суралцагч улирлын хичээл эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө үргэлжлүүлэн суралцах өргөдлөө бүрэлдэхүүн, харьяа сургуулийн захиргаанд өгч, сургуулийн захирлын тушаал, шийдвэрээр үргэлжлүүлэн суралцах эрх нээгдэнэ. 4.10.3. Сургуулиас гарах 4.10.3.1. Суралцагч сургуулиас гарах тухай хүсэлт гаргасан тохиолдолд сургуулиас бүрмөсөн чөлөөлөх тухай Их засаг ОУИСийн Ректорын тушаал гарсны дараа тойрох хуудас зуруулж холбогдох тооцоог дуусгана. 4.10.3.2. Суралцагчийг дараах шалтгаанаар бүрэлдэхүүн, харьяа сургуулийн захиргааны зөвлөлийн шийдвэрээр Их засаг ОУИС-ийн Ректорын тушаалаар сургуулиас хасна. Үүнд: • Чөлөөний хугацаа дуусаад тогтоосон хугацаанд ирээгүй бөгөөд чөлөөг сунгах хүсэлт гаргаагүй, • Суралцах үлдсэн хугацаанд нийт багц цагийг амжилттай цуглуулах боломжгүй болсон, • Эзэмшсэн мэдлэг, чадвараа үнэлүүлэхдээ хуурч мэхлэх, дүнгийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх зэрэг зөрчил гаргасан, • Гэмт хэрэг, ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан нь хууль, хяналтын байгууллагаар тогтоогдсон. 4.10.3.3. Кампусын оюутан суралцагчийн ёс зүйн хорооны шийдвэрийг үндэслэн Их засаг ОУИС-ийн Ректорын тушаалаар суралцагчийг сургуулиас хасаж болно. 4.10.3.4. Суралцагч сургуулиас хасагдах тохиолдолд өөрт нь албан ёсоор мэдэгдэх ба ямар ч төлбөрийг буцааж олгохгүй. Сургуулиас хасагдах нөхцөл бүрдсэн бөгөөд холбоо барих боломжгүй тохиолдолд сургуулиас хасах үндэслэл болно. 4.11. Төгсөлт 4.11.1. Төгсөлтийн үйл ажиллагаа 4.11.1.1. Төгсөлтийг төгсөлтийн комисс зохион байгуулна. 4.11.1.2. Төгсөлтийн төв комиссын даргаар I проректор, нарийн бичгийн даргаар Сургалтын нэгдсэн албаны дарга, гишүүнээр ЭШИЭ эрхэлсэн проректор, Сургалтын нэгдсэн албаны мэргэжилтнүүд, салбар комиссын даргаар бүрэлдэхүүн, харьяа сургуулийн захирал, гишүүнээр хөтөлбөрийн удирдагч, багш нарыг Их засаг ОУИС-ийн Ректорын тушаалаар тус тус томилно. 4.11.1.3. Төгсөлтийн төв комисс Их засаг ОУИС-ийн хэмжээнд, салбар комисс тухайн бүрэлдэхүүн, харьяа сургуулийн хэмжээнд төгсөлтийн үйл ажиллагааг ерөнхий удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллана. 4.11.1.4. Төгсөлтийн төв болон салбар комисс төгсөлт дууссаны дараа тайлан бичиж, сургуулийн Ректорт өгөх бөгөөд бэлтгэж байгаа мэргэжилтний чанарын түвшин, сургалтын агуулга, технологийн талаар дүгнэлт өгч, цаашид анхаарах асуудлын талаар тодорхой санал, зөвлөмж оруулсан байвал зохино. 4.11.1.5. Төгсөлт жилд хоёр удаа хавар, намрын улиралд явагдана.
4.9.
28
4.11.1.6. Сургалтын алба тухайн улиралд төгсөх суралцагчийн нэрсийг гаргаж сургуулийн захирлын баталгаажуулна. 4.11.1.7. Төгсөлтийн салбар комисс тухайн улиралд төгсөх суралцагчийн нэрсийн жагсаалтыг комисст төгсөх улирлын 6 дугаар долоо хоногт ирүүлнэ.
шийдвэрээр төгсөлтийн
төв
4.11.2. Төгсөгчдөд тавих шаардлага 4.11.2.1. Төгсөгч нь Их засаг ОУИС-д зохих журмын дагуу Ректорын тушаалаар элссэн байна. 4.11.2.2. Бакалаврын сургалтын төлөвлөгөөн дэх тус журмын 3.6.2-д заасан багц цагийн хуваарилалтыг биелүүлж, 120-оос доошгүй багц цаг цуглуулсан, сургууль салбар, хөтөлбөрийн багаас холбогдох дүрэм, журмын хүрээнд тавьсан тусгай шаардлагуудыг биелүүлсэн оюутанд дээд боловсролын бакалаврын зэрэг олгож төгсгөнө. 4.11.2.3. Бакалаврын сургалтын төлөвлөгөөн дэх ерөнхий суурь, мэргэжлийн суурь хичээлийг бүрэн, мөн мэргэжлийн зарим хичээлийг судалж 90-ээс доошгүй багц цаг цуглуулан, хүндэтгэх шалтгааны улмаас төгсөх хүсэлт гаргасан оюутанд дээд боловсролын дипломын зэрэг олгож болно. Дипломын зэргээр төгсөгч нь төгссөнөөсөө хойш 3 жилийн дотор тухайн мэргэжлээр элсэлтийн шалгалтгүйгээр үргэлжлүүлэн суралцаж, багц цагаа амжилттай судалж гүйцээн журмын дагуу бакалаврын зэрэг авч болно. 4.11.2.4. Төгсөгч хавсарга мэргэжлээр суралцах тохиолдолд сургууль/салбар, хөтөлбөрийн багаас холбогдох дүрэм, журмын хүрээнд тавьсан тусгай шаардлагуудыг биелүүлсэн байна. 4.11.2.5. Хос мэргэжлээр амжилттай суралцсан оюутанд мэргэжил тус бүрээр бакалаврын диплом олгоно. 4.11.2.6. Магистрант сургалтын төлөвлөгөөг бүрэн биелүүлж, гадаад хэлний шалгалтаа өгсөн, магистрын ажлаа тэнхимд урьдчилан хэлэлцүүлсэн тухай хөтөлбөрийн багийн дүгнэлтийг үндэслэн, магистрын зэрэг хамгаалуулахыг зөвшөөрсөн тухай бүрэлдэхүүн сургуулийн захирлын шийдвэр гаргаж, магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлд уламжилна. 4.11.2.7. Магистрын сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийг бүрэн судалж, сургууль/салбар, хөтөлбөрийн багаас холбогдох дүрэм, журмын хүрээнд тавьсан тусгай шаардлагуудыг биелүүлсэн, мэргэжлийн магистрын хувьд 36, судалгааны магистрын хувьд 34-өөс доошгүй багц цуглуулсан суралцагчийг дээд боловсролын магистрын зэргээр төгсгөнө. 4.11.2.8. Докторант сургалтын төлөвлөгөөг бүрэн биелүүлж, докторын зэрэг горилсон диссертацийн ажлаа тэнхим, бүрэлдэхүүн сургууль салбар, мэргэжлийн эрдэмтэдийн өргөтгөсөн семинарт урьдчилан хэлэлцүүлсэн тухай дүгнэлт гарган докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд уламжилна. Семинарын товыг нийтэд зарлаж, нээлттэй хийнэ. Семинараас диссертацид мэргэжлийн дүгнэлт хийж, хуралдааны протокол гаргах ба энэ нь докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд Их засаг ОУИС-аас гаргаж өгөх дүгнэлтийн нэг үндэслэл болно. 4.11.2.9. Докторын диссертацийг монгол хэлээр бичнэ. Диссертацийн тухай товч танилцуулгыг англи хэлээр 3 хуудаст багтаан бичиж, диссертацийн эцэст хавсаргана. Горилогчийн хүсэлт, докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүн дийлэнх олонхийн зөвшөөрснөөр диссертацийн ажлыг англи хэлээр бичүүлж, хамгаалалтыг англи хэлээр явуулж болно. Энэ тохиолдолд диссертацийн тухай товч танилцуулгыг монгол хэлээр бичнэ. 4.11.2.10. Бакалаврын судалгааны ажил, магистрын судалгааны ажил, докторын диссертацийг Ректорын тушаалаар батлагдсан загварын дагуу бичиж, хэвлүүлнэ. 4.11.2.11. Докторын сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийг бүрэн судалж, сургууль салбар, хөтөлбөрийн багаас холбогдох дүрэм, журмын хүрээнд тавьсан тусгай шаардлагуудыг биелүүлсэн, 60-аас доошгүй багц цуглуулсан, докторын диссертациа амжилттай хамгаалсан суралцагчийг дээд боловсролын докторын зэргээр төгсгөнө. 4.11.2.12. Бакалаврын зэрэг горилогчийн суралцсан хугацааны голч дүн 2.0 ба түүнээс их, магистр, докторын зэрэг горилогчийн суралцсан хугацааны голч дүн 2.3 ба түүнээс их байна. 4.11.2.13. Төгсөгч нь сургалтын төлбөрийн болон бусад тооцоогүй байна. 4.11.3. Төгсөлтийн бичиг баримт 4.11.3.1. Энэхүү журмын дагуу амжилттай сурч, дээд боловсролын бакалавр, магистр, докторын зэргийн болзол хангасан суралцагчийг төгсөлтийн салбар комиссын шийдвэрийг үндэслэн, Их засаг ОУИС-ийн Ректорын тушаалаар төгсгөн, мэргэжил, боловсролын зэрэг, түүнийг гэрчлэх төгсөлтийн баримт бичиг болох диплом, энгэрийн тэмдэг олгоно. 4.11.3.2. Бакалаврын зэргийн диплом нь Их засаг ОУИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, Их засаг ОУИС-ийн Ректор, төгсөлтийн комиссын дарга, бүрэлдэхүүн, харьяа сургуулийн захирлын гарын үсэг, Их засаг ОУИС-ийн тамга тэмдгээр баталгаажих ба дугаар, бүртгэлийн дугаартай байна. 4.11.3.3. Магистр, докторын зэргийн диплом нь Их засаг ОУИС-ийн удирдах зөвлөлийн дарга, Их засаг ОУИС-ийн Ректор, хамгаалуулах зөвлөлийн дарга, Эрдмийн сургуулийн захирлын гарын үсэг, Их засаг ОУИС-ийн тамга тэмдгээр баталгаажих ба (мэргэжлийн магистрын хувьд хамгаалуулах зөвлөлөөр орохгүй тул даргын гарын үсэг шаардлагагүй) дугаар, бүртгэлийн
29
дугаартай байна. 4.11.3.4. Диплом хавсралттай байх ба хавсралтанд эзэмшсэн үндсэн болон хавсарга мэргэжил, гүнзгийрэн судалсан чиглэл, суралцах хугацаанд амжилттай судалсан хичээлүүд, тэдгээрийн багц цаг, голч дүн ба оноог бичихээс гадна эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрт нийцүүлэн бусад бичиглэлийг хийж болно. Хавсралтыг Их засаг ОУИС-ийн Ректор, Сургалтын нэгдсэн албаны дарга болон бүрэлдэхүүн, харьяа сургуулийн захирлын гарын үсэг, Их засаг ОУИС-ийн тамга тэмдгээр баталгаажуулна. 4.11.3.5. Диплом, хавсралтын загварыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. 4.11.3.6. Үндсэн чиглэлээсээ гадна хавсарга мэргэжлээр суралцсан тохиолдолд боловсролын давхар зэрэг, диплом олгохгүй. 4.11.3.7. Бакалаврын оюутны хувьд суралцах дээд хугацаанд судалбал зохих хичээлийг бүрэн судалсан ч суралцсан хугацааны голч дүн 2-оос доош оюутанд Их засаг ОУИС-ийн тухайн мэргэжлийн хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд заагдсан бүх хичээл судалсныг гэрчилсэн тусгай бичиг баримт олгож болно. 4.11.3.8. Магистрант, докторант сургалтын багц цагаа хугацаандаа цуглуулсан боловч магистрын ажил, диссертаци бичих багц цагаа биелүүлж амжаагүй бол Их засаг ОУИС-ийн магистр/докторын сургалт дүүргэсэн тухай Ректорын тушаал гаргаж, гэрчилгээ олгоно. Магистрант оюутны сургалтын багц цаг энэхүү гэрчилгээг авснаас хойш 3 жил, докторант оюутны сургалтын багц цаг энэхүү гэрчилгээг авснаас хойш 5 жил хүчинтэй байх ба энэ хугацаанд эрдэм шинжилгээний багц цагаа гүйцээн магистрын ажил, докторын диссертаци бичиж хамгаалах эрхтэй байна. 4.11.3.9. Төгсөлтийн комисс төгсөж байгаа суралцагчтай холбоотой дараах материалыг сургуулийн архивт бүрдүүлж өгнө. Үүнд: • Төгсөлтийн салбар комиссын хурлын шийдвэр • Төгсөгчдөд диплом олгосон бүртгэлийн хуулбар (мэргэжлийн хөтөлбөрөөр) • Хамгаалуулах зөвлөлийн хуралдааны протокол, тогтоол • Дипломын хуулбар • Сурлагын дүнгийн эх хувь • Суралцагчийн үнэмлэх • Сурлагын дэвтэр • Тойрох хуудас 4.11.3.10. Төгсөлтийн баримт бичгийг үрэгдүүлсэн тохиолдолд архивын материалыг үндэслэн зөвхөн дипломыг нөхөн олгох бөгөөд үүнийг тусгай журмаар зохицуулна. Харин комиссын буруутай үйл ажиллагааны улмаас диплом дахин олгох асуудлыг тухайн үед мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцүүлэн төгсөлтийн хугацаанд шийдвэрлэнэ. 4.11.3.11. Төгсөгч төгсөлттэй (диплом, энгэрийн тэмдэг, дипломын хавтас, ёслолын хувцас гэх мэт) холбоотой хураамж төлнө. 4.11.3.12. Төгсөлтийн баримт бичгийг засварлах буюу хуурамчаар үйлдвэл буруутай этгээд хуулийн хариуцлага хүлээнэ. 4.11.4. Төгсөлтийн ёслол 4.11.4.1. Төгсөгчдөд Их засаг ОУИС-ийн диплом, энгэрийн тэмдгийг баяр ёслолын байдалд хүндэтгэлтэйгээр гардуулна. Энэ ёслолын үед Их засаг ОУИС-ийн Ректорын тушаалыг уншиж сонсгоно. 4.11.4.2. Төгсөлтийн ёслолын арга хэмжээнд төгсөгчид, тэдний найз нөхөд, эцэг эхийн төлөөллийг оролцуулан эрдмийн баяр болгон тэмдэглэнэ. 4.12. Сургалтын төлбөр 4.12.1. Сургалтын төлбөр нь судлах хичээлийн багц цагийн төлбөрөөс бүрдэнэ. 4.12.2. Багц цагийн төлбөр нь сургалттай холбоотой шууд зардлаас бүрдэнэ. Энэ нь оюутны сурах үйл ажиллагаанд шууд холбоотой сургалтын үйлчилгээ бөгөөд багш профессорууд, сургалтын албаны ажилтнуудын цалин хөлс, үйл ажиллагааны зардал, хээрийн болон үйлдвэрлэлийн дадлага, сургалтын үйлчилгээний ажилчдын цалин хөлс, хичээл практик, эрдэм шинжилгээний хурал семинарын зардал, оюутны академик үйлчилгээ, оюутны тэтгэлэг, олимпиад, оюутны дунд зохиогддог бүх төрлийн уралдаан тэмцээний зардал, гадаад багш болон багшийн үйл ажиллагаа, хөгжлийг дэмжих зардал, интернэт, сургалтын тоног төхөөрөмж, эд хогшлын зардал зэргийг санхүүжүүлнэ. 4.12.3. Магистрант, докторантын эрдэм шинжилгээний ажлын багц цагийн төлбөр нь лаборатори, судалгааны тоног төхөөрөмжийн зардал, лабораторийн ажилтны зардал,эрдэм шинжилгээний хурал, семинарын зардал, магистрант, докторантын судалгааны ажлын хэлэлцүүлэг, санал, зөвлөмж өгсөн эрдэмтдийн ажлын хөлс зэргийг санхүүжүүлнэ. 4.12.4. Багц цагийн төлбөр нь бүрэлдэхүүн, харьяа сургууль салбар хөтөлбөр, түвшингээрээ өөр өөр байж болно. 4.12.5. Нөхцөлтэй элсэн суралцагч нь бакалаврын түвшний хичээл судалбал бакалаврын түвшний багц цагийн төлбөр төлнө.
30
4.12.6. Суралцагч сургалтын төлбөрөөс гадна төгсөлт, дотуур байр болон бусад нэмэлт үйлчилгээтэй холбоотой төлбөр, хураамжийг тухай бүр төлнө. 4.12.7. Зохих шалгуур хангасан суралцагч нь байгууллага, хувь хүн олгодог сургалтын төлбөрийн тэтгэлэг, урамшуулалд хамрагдах боломжтой. 4.12.8. Хичээлийн багц цагийн төлбөрийн хэмжээг жил бүр шинэчлэн тогтоож, Их засаг ОУИС-ийн Удирдах зөвлөл батлах ба тухайн хичээлийн жилийн хугацаанд өөрчлөхгүй. 4.12.9. Энэ журмын хүрээнд суралцагчаас авах сургалтын үйлчилгээтэй холбоотой төлбөр, хураамжийн хэмжээг санхүү, эдийн засгийн газраас боловсруулж хичээлийн жил эхлэхээс өмнө Их засаг ОУИС-ийн Ректорын тушаалаар баталгаажуулан мөрдүүлнэ. 4.13. Сургуулиас олгох албан бичиг баримт, лавлагаа 4.13.1. Их засаг ОУИС-ийн бүрэлдэхүүн сургуульд суралцагчаар элсүүлэх тухай Ректорын тушаал гарсны дараа суралцагчдад суралцагчийн үнэмлэх, сурлагын дэвтрийг зохих төлбөртэйгөөр олгоно. Үнэмлэх, сурлагын дэвтрээ үрэгдүүлсэн тохиолдолд зохих төлбөрийг төлж нөхөн авч болно. 4.13.2. Энэхүү журмын дагуу амжилттай сурч, дээд боловсролын бакалавр, магистр, докторын зэргийн болзол хангасан суралцагчийг төгсөхөд тухайн боловсролын зэрэг, түүнийг гэрчлэх баримт бичиг, энгэрийн тэмдэг олгоно. Дипломын хавсралт дахь дүнгийн жагсаалтад суралцагчийн хангалтгүй судалсан хичээлийн дүнг оруулахгүй. 4.13.3. Суралцагчийн лавлагаа, тодорхойлолтын загварыг Сургалтын нэгдсэн албанаас батлах бөгөөд дараах хугацаанд олгоно. Бичиг баримтын нэр, төрөл
Олгох алба
Хугацаа
Их засаг ОУИС-ийн суралцагч мөн болох тухай, дүнгийн албан ёсны тодорхойлолт
Сургалтын алба
Ажлын 1 хоногт
Суралцаж байсан тодорхойлолт
Сургалтын алба
Ажлын 3 хоногг
үеийн
дүнгийн
албан
ёсны
Төгссөн тухай тодорхойлолт, дипломын хавсралт дахь дүнгийн албан ёсны магадлагаа Сургалтын нэгдсэн алба Суралцагчийн үнэмлэх хаяж гээгдүүлсэн тохиолдолд нөхөн авах Диплом нөхөн олгох
Ажлын 3 хоногт
Ажлын 5 хоногт
Улиралд 1 удаа
4.13.4. Албан ёсны бичиг баримтыг олгохдоо тухайн суралцагч, төгсөгчид өөрт нь өгөх бөгөөд өөрөө ирж авах боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно. Үүнээс бусад тохиолдолд өөр хүнд өгөхийг хориглоно. 4.13.5. Албан ёсны бичиг баримтыг олгохдоо холбогдох журамд заасан зохих хэмжээний хураамж авна. 4.14. Журмын хэрэгжилтийн хяналт, үнэлгээ 4.14.1. Энэ журмын хэрэгжилтэд Сургалтын нэгдсэн алба тогтмол хяналт тавьж, үнэлгээ хийн, үр дүнг нь сургалтанд оролцогч талуудад мэдээлж, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулахад ашиглана. 4.14.2. Журмын хэрэгжилтийн хяналт, үнэлгээг Их засаг ОУИС-ийн бүтцийн болон бусад нэгжээс тогтмол болон тогтмол бус хугацаанд гаргадаг сургалтын бичиг баримт, тайлан, судалгаа, суралцагч, багш, ажилтан, төгсөгч, ажил олгогчдыг хамруулсан санал асуулга, хөндлөнгийн шалгалтын дүн зэрэгт тулгуурлан хийнэ.
31
ИЗОУИС-ИЙН ЛЕКЦ, СЕМИНАРЫН ХИЧЭЭЛ ЯВУУЛАХ БОЛОН ОЮУТНЫ МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ ДҮГНЭХ ЗААВАР
1.1.
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ Лекц, семинарын хичээлийг явуулахдаа Их засаг ОУИС-ийн сургалтын журам болон энэхүү зааврыг баримтална.
ХОЁР. ЛЕКЦ, СЕМИНАРЫН ХИЧЭЭЛ ЯВУУЛАХ 2.1. Лекцийн хичээл 2.1.1.Лекцийн агуулга нь оюутнуудын сурах идэвх сонирхлыг өрнүүлж, цаашид эрдэм шинжилгээ судалгааны ажил бичих, бие даан суралцах сэдлийг төрүүлж тухайн хичээлээр оюутнуудад системтэй, суурь онолын мэдлэг олгоход чиглэгдэнэ. 2.1.2.Сургалтын төлөвлөгөөнд тусгасан цагийг үндэслэн лекцийн багш хичээлийн хөтөлбөрийг боловсруулна. 2.1.3.Боловсруулсан хичээлийн хөтөлбөрийг хөтөлбөрийн багийн хурлаар хэлэлцүүлэн батлуулна. Хичээлийн хөтөлбөр, конспектыг батлуулаагүй буюу хөтөлбөр, конспектгүй багш лекц, семинарын хичээл орохыг хориглоно. 2.1.4.Лекцийн хичээлийн онолын мэдлэг нь дор дурдсан шаардлага хангасан байна. Тухайн хичээлийн талаарх тулгуур ойлголтууд, эрдэмтдийн дүгнэлт, үзэл баримтлалуудыг чиглэмж болгон харьцуулах, мөн өөрийн болон гадаадын улс орнуудын улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны өөрчлөлт шинэчлэлтийг тусган баяжуулсан байна. Ном зохиол, сурах бичиг, өгүүлэл, нийтлэлээс ашигласан ишлэл, зүүлт, жишээ, тайлбар, нэр томъёог авч хэрэглэсэн судалгаа, тоо баримтаар нотолсон байна. Системтэй мэдлэг олгохуйц дотоод уялдаа холбоо, дэс дараалал түүнчлэн хэл найруулга, бичгийн соёлын шаардлагыг хангасан байна. Лекц боловсруулсан багшийн өөрийнх нь онолын үзэл, чиглэл, судалгааг тодорхой хэмжээнд агуулсан байх бөгөөд лекцийн агуулга нь нуршуу, ойлгомжгүй, хөтөлбөрийн шаардлага хангахгүй түүнчлэн багш өөрийн үзэл баримтлалыг оюутнуудад тулгасан шинжтэй байж болохгүй. 2.1.5.Лекцийн хичээлийн үндсэн хэлбэр нь багш дангаар лекц унших үйл ажиллагаа байх бөгөөд орчин үеийн техник хэрэгсэл ашиглан уламжлалт болон электрон хэлбэрээр холбогдох схем, үзүүлэн таниулах материал, практик жишээ баримтыг иш татан, оюутанд онолын цэгцтэй мэдлэгийг олгоно. 2.1.6.Лекцийн хичээлийн онцлогоос хамааран: Мини лекц Дангаар болон хамтран унших лекц Тойм лекц Эрдэм шинжилгээний хурал Уншигчдын бага хурал Эрдэмтэн, судлаачдыг урьж лекц уншуулах зэрэг хэлбэрээр явагдаж болно. 2.2. Семинарын хичээл 2.2.1.Семинарын хичээл нь шинжлэх ухааны үндэслэл бүхий онолын мэдлэгийг оюутны бие даасан бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан гүнзгийрүүлэн судалж, эзэмшүүлэх зорилгоор: -
Үйлдвэрлэлийн дадлагын баазууд дээр хичээллэх Харилцан ярилцах, илтгэл хэлэлцүүлэх Тест зохиолгох болон тест бөглүүлэх Бодлого зохиож бодуулах
32
Судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулах Бие даалтын ажлыг шалгах Эх зохиолын тэмдэглэл хийлгэх Заавал унших ном зохиолыг уншиж судлуулах Товчлол, тэмдэглэл шалгах Эссэ бичүүлэх Бичгийн ажил хийж үнэлгээ өгөх зэрэг хэлбэрийг өргөн ашиглаж, аль болох нийт оюутныг хамрах, оюутан бүртэй тулж ажиллах, шинэ мэдээллийг эрж хайх, боловсруулах, дүгнэлт хийх дадал чадварыг нь хөгжүүлэх, сургалтын дэвшилтэт шинэ арга хэлбэрийг сонгон хэрэглэсэн, сонирхолтой, үр дүнтэй арга дээр тулгуурласан байвал зохино. 2.2.2.Семинарын хичээлийн төлөвлөгөөг тухайн семинарын хичээлийг удирдан явуулж буй багш боловсруулж, хөтөлбөрийн удирдагчаар батлуулсан байна. 2.2.3.Семинарын хичээлийн төлөвлөгөөнд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд: Оюутны ирц бүртгэх Бүлэг зохион байгуулалт Гэрийн даалгавар шалгах буюу эх зохиолын товчлолыг шалгах, өмнөх хичээлийн агуулгыг дүгнэж, шинэ хичээлийн зорилтыг тодорхойлох ГУРАВ. ОЮУТНЫ МЭДЛЭГ ЧАДВАРЫГ ДҮГНЭХ 3.1. Бакалаврын өдрийн ангийн оюутны мэдлэг чадварын үнэлгээ 3.1.1.Тухайн хичээлээр оюутны улирлын дүнг гаргахдаа кредит цагийн 100 онооны системээр дүгнэх бөгөөд дараах аргачлалыг баримтална. Үүнд: - Улирлын шалгалт -30 оноо - Суурь оноо -70 оноо байна. Үүнд: Улирал дундын шалгалт 20 хүртэл оноо Бие даалт 12 хүртэл оноо Лекцийн ирц 12 хүртэл оноо Семинарын оролцооны нийт оноо 26 хүртэл. Үүнд: Товчлол тэмдэглэл -8 хүртэл оноо Семинарын ирц- 8 хүртэл оноо Семинарын идэвх- 10 хүртэл оноо 3.1.2.Хичээл тасалсан 1 пар хичээл тутамд ирцийн онооноос -1 оноо хасаж тооцно. Суурь оноо 40 оноо хүрээгүй бол 6 хүртэл онооны реферат, бие даалтын ажлыг хийлгэж оноог нэмэгдүүлнэ. 3.1.3.Өвчтөй, чөлөөтөй оюутнуудын ирцийн оноог чөлөөний хуудас, сургуулийн эмчээр баталгаажуулсан актыг үндэслэн 0,5 оноогоор тооцно. 3.1.4.Гадаад хэлний хичээлийн ирцийн 20 оноог орж байгаа хичээлийн тоонд хувааж хичээлд суусан оюутнуудыг оноожуулах бөгөөд тасалсан 1 пар хичээл тутамд суурь онооноос 1 оноо хасаж тооцно. 3.1.5.Семинарын хичээл дээр семинарын даалгаврыг дүгнэж оноо өгөхийн зэрэгцээ хичээлийн тэмдэглэлийг шалгаж, оюутны семинарын хичээлд оролцож буй идэвх, оролцоо, мэдлэг чадвар, дадлыг оноогоор дүгнэн журналд тэмдэглэнэ. 3.1.6.Кампус, бүрэлдэхүүн, харьяа сургуулийн захирлын тодорхойлолтоор сургуулийн дотоод журамд заасан үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон 1 бүлгийн 3-аас илүүгүй оюутанд улиралд 10 хүртэл урамшууллын оноог өгч суурь оноон дээр нэмж дүгнэж болно. Урамшууллын оноог бүрэлдэхүүн, харьяа сургуулийн захирлын тодорхойлолтыг үндэслэн кампусын захирлын тушаалаар олгоно. 1 оюутанд 3 хүртэл хичээлээр урамшууллын оноо өгч болно. 3.1.7.Оюутан бүрийн цогц боловсрол, ёс зүйн үнэлгээг бүрэлдэхүүн, харьяа сургуулийн захирал 10, декан 30, бүлэг удирдсан болон курс хариуцсан багш 20, бүлгийн дарга 20, аравтын дарга 20, нийт 100 хүртэл оноогоор улирал тутам дүгнэж сурлагын дэвтэрт бичнэ. 3.2. Эчнээ, магистрантантур, докторантурт суралцагчийн мэдлэг чадварын үнэлгээ 3.2.1.Эчнээ, магистрантур, докторантурт суралцагчдын суурь оноог 70 оноогоор дүгнэх бөгөөд дараах онооноос бүрдэнэ. Үүнд: - Ирцийн оноо 30 оноо - Хичээлийн тэмдэглэл 10 оноо - Бие даалтын ажил 30 оноо -Улирлын шалгалт 30 оноо 3.2.2. Ирцийн оноог хичээлд бүрэн суусан тохиолдолд өгөх бөгөөд 1 пар хичээлийн таслалтыг -1 оноогоор дүгнэнэ.
33
3.2.3. Лекцийн тэмдэглэл дутуу тохиолдолд лекцийн хичээлийн тэмдэглэлийн 10 онооноос хасч тооцно.
ШАЛГАЛТЫН ЯВЦЫГ ХЯНАХ, ДҮГНЭХ ЖУРАМ 1. Оршил 1.1 Энэхүү журмыг сургуулийн хөтөлбөр болон чанарын менежер, зохион байгуулагч нар сургуулийн бүх төлөөллийн зөвлөгөө, дүрэм журмыг үндэслэн гаргав. 1.2 Энэхүү журмыг 2014 оны 1-р сарын 22-нд Сургуулийн Удирлагын баг дахин шинэчилсэн болно. 2. Хамрах хүрээ Энэхүү журмыг бүх төрлийн шалгалт болон үнэлгээнд дагаж мөрдөнө. 3. Ерөнхий үүрэг хариуцлага Сургалт бодлого зохицуулалтын газар сургуулийн хэмжээнд явагдаж байгаа шалгалтыг хянах, журмыг мөрдлөгө болгох явцад ерөнхийд нь хяналтыг хэрэгжүүлнэ. 4. Тодорхой үүрэг хариуцлага 4.1 Тодорхой хүрээнд Чанарын Менежер доорх үүрэгтэй: 4.1.1 Шалгалтын зөвлөлийн мөрдлөгө болгох дүрмийг гаргах 4.1.2 Шалгалтын зөвлөл болон Сургуулийн дүрэм журмын дагуу шалгалт хянах үүргийг биелүүлж, хэрэгжүүлэх хүнийг шалгагч багшаар томилох 4.1.3 Сургуулийн хэмжээнд шалгалтанд хяналт тавих шалгагч багш нарт зориулсан шаардлагатай сургалтыг зохион байгуулах 4.1.4 Шалгалтын Зөвлөлийн шаардлага, зөвлөмжийг Хөтөлбөрийн зохицуулагчид хүргэх 4.1.5 Сургуулийн хэмжээнд шалгалтуудыг үр дүнтэй, өгөөжтэй зохион байгуулах 5. Төлөөлөн ажиллах тухай 5.1 Чанарын Менежер нь өөрийн өдөр тутмын шалгах үйл ажиллагааг Хөтөлбөрийн баг болон оюутныг дэмжих албаар төлөөлүүлэн хийлгэж болно. 6. Үйл явц 6.1 Чанарын Менежер нь шалгалтын хуваарийг урьдчилсан байдлаар гаргах бэлтгэл ажлыг хийх бөгөөд гаднаас авагдах шалгалтын талаар Шалгалтын зөвлөлөөр дамжуулан мэдэгдсэн байна. 6.2 Чанарын Менежер нь хуваарийг урьдчилсан байдлаар гаргаж Хөтөлбөрийн зохицуулагчид өгч тэдний хүсэлтийн дагуу хуваарийг засаж, зөв болгоно. 6.3 Хөтөлбөрийн багаас өөрсдийн хөтөлбөрийн хүрээнд дотоод шалгалт авах хүсэлт гаргасан тохиолдолд Чанарын Менежер нь шалгалтын урьдчилсан хуваарь дээр нэмж оруулна. 6.4 Чанарын Менежер нь батлагдсан Шалгалтын хуваарийг оюутнуудад хүргэх, мэдээллийн самбарт байрлуулах, вэбсайтад тавих зэрэг ажлыг зохион байгуулна. 6.5 Хөтөлбөрийн зохицуулагч нь Чанарын Менежерт шалгагч багшаар ажиллах боломжтой багш нарыг санал болгоно. 6.6 Чанарын Менежер нь түр хугацаанд амралттай байгаа багш нартай уулзаж шалгалт авахтай холбоотой үүрэг хариуцлагыг хэлж өгнө. 6.7 Шалгалтанд багш нарын баг болон мэргэжилтний зөвлөгөө шаардлагатай тохиолдолд хөтөлбөрийн зохицуулагч түр хугацаанд, цагаар ажиллах багш нарыг олох эсвэл байгаа багш нарт илүү цагийн мөнгө олгон ажилуулах ажлыг зохион байгуулна. 7. Шалгагч багш нарын бүртгэл
34
7.1 6.6 хэсгийг хэрэгжүүлэхийн тулд Чанарын Менежер нь шалгалт авах боломжтой багш нарын шинэчилсэн бүртгэлийг гаргана. 8.
Шалгалт авах байр
8.1 Чанарын Менежер нь шалгалт авах байр болон шалгалтын төвөөс шаардсан зохих тооны шалгагч багш нараар хангах тал дээр Удирдлагын болон Санхүүгийн зохицуулагчтай хамтарч ажиллана. 9. Хяналт 9.1 Сургууль дээр шалгалт үр дүнтэй явагдаж байгаа эсэхэд Чанарын Менежер хяналт тавьж, хариуцаж ажиллана.
ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ГОМДЛЫГ БАРАГДУУЛАХ ЖУРАМ ИЗОУИС –ийн дүрэм журам болон дотоодын шалгалт, үнэлэмжтэй санал нийлэхгүй тохиолдолд оюутнууд энэхүү журмыг хэрэглэнэ. Гомдол хүсэлт нь сургалтын албанд бүртгэгдсэн байх бөгөөд барагдуулалт нь гадны болон дотоодын шалгалт хийдэг хүмүүст ил тод мэдээлэгдэнэ. ИЗОУИС-ийн сургалтын алба болон АГҮБ нь дараах журмыг гаргав: 1.
2.
3.
4. 5. 6.
7. 8. 9.
Сургуулийн хяналтын комисс нь дараах гишүүдээс бүрдэнэ. • Сургуулийн сургалт эрхэлсэн захирал • Удирдах ажилтан, хүний нөөцийн албаны дарга • Сургуулийн багш ажилчдын төлөөлөл • Хөтөлбөрийн менежментийн багийн гишүүн Комисст доорх хүмүүсийг оруулахгүй. • Гомдол мэдүүлэх үйл ажиллагаанд оролцсон хүн • Гомдол гаргагч оюутантай хамт ажиллаж байгаа ажилтан Оюутан нь өөрийн бүлгийн багш юм уу эсвэл сургалтын зохион байгуулагчаас тухайн асуудлыг юун түрүүнд шийдэж өгөхийг хүссэн сэдвээр дотоодын шалгалтын үнэлгээнд гомдол мэдүүлж болно. Хэрэв оюутан гомдол санал гаргахаар шийдсэн бол оюутны санал хүсэлт гаргах анкетыг бөглөх ёстой бөгөөд оюутан хариуцсан багшид уламжлана. 3-р хэсэгт хамаарах асуудал нь оюутан хариуцсан багшаар дамжиж өргөдөл гомдол хариуцсан ажилтанд хүргэж бүртгүүлсэнээс хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрийн хариуг авна. Онцгой тохиолдолд өргөдөл гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 20 хоногт багтаан асуудлыг шийдвэрлэн барагдуулна. Оюутны гомдол хүсэлтийг шийдвэрлэх комиссын хурлын тухай мэдээллийг ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө оюутан хүлээн авах ёстой. Уг мэдэгдэлд хурал хэзээ, хаана болох , өдөр, сар, цагийг заасан байна. Оюутан доорх эрх эдэлнэ. • Хуралд өөрийн биеэр оролцох; • Бичгээр мэдэгдэл гаргах ; • Гэрчтэй оролцох ; • Өөр хүнээр төлөөлүүлэх ; • Хэлэлцүүлгийн туршид байх ; • Орчуулагч хөлслөх ; Хэрэв оюутан хэн нэгнийг гэрчээр оролцуулах, өөр хүнээр төлөөлүүлэх болвол тэдгээрийн нэрсийг оюутан хариуцсан багшид хурал болохоос ажлын 3 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх ёстой. Хэлэлцүүлгийн явцад тухайн асуудлаар комисс эцсийн шийд гаргахад оюутан оролцох эрх байхгүй. Тухайн асуудал хэлэлцэх хурлын товыг оюутан хариуцсан багшид ажлын таван өдрөөс багагүй хугацааны өмнө бичгээр мэдэгдэнэ. Мэдэгдэл нь дараах зүйлсийг агуулсан байна.
35
• Өдөр, цаг, хурал болох газар • Оюутны гомдол хүсэлтийн гол утга, үндэслэл • Багш болон холбогдох оюутан тайлбар хийх эрхтэйг • Бичгээр танилцуулга хийх • Хуралд биеэр оролцох • Бусад хүнийг гэрчээр дуудах 10. Комисс тухайн асуудлаар эцсийн шийд хэлэлцэхэд багш болон өргөдөл гаргагч оюутан оролцох эрх байхгүй. 11. Хуралд оюутан өөрийн биеэр оролцоогүй ба тэрээр ирж чадахгүй талаар ямар нэгэн хүндэтгэх шалтгаан хэлээгүй эсвэл хуралд холбоотой багш ирээгүй бол хурал үргэлжлэх бөгөөд комиссийн шийдвэр хүчинтэй байна. 12. Гомдол хүсэлтийг комисс хүлээж авсаны дараа өргөдлийг хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана. o Өргөдөл хүсэлтийг хүлээн авах o Өргөдөл хүсэлтийг цуцлах o Зөв гэж үзсэн бусад шийдвэрийг гаргах 13. Нарийн бичгийн дарга o Ажлын таван өдөрт багтаан комиссоос гаргасан шийдвэрийг оюутан болон холбогдох багшид бичгээр мэдэгдэх o Гарсан шийдвэр тайлбарыг оюутанд мэдээлэх o Оюутны гомдол хүсэлтийг хүлээж аваагүй тохиолдолд тухайн оюутан сургуулийн захиралд давж заалдах эрхтэйг мэдээлэх 14. Сургуулийн захирлаас гаргасан бичгэн шийдвэрийг доорх журмаар оюутанд хүргүүлнэ. o Оюутанд өөрт нь хүргэх o Сургуульд тэмдэглэгдсэн тухайн оюутны хамгийн сүүлийн хаяг руу баталгаат шуудангаар илгээх. Энэ нь тухайн оюутан шийдвэрийг яг цаг тухайд нь хүлээж авсан гэдгийг баталгаажуулахын тулд юм. 15. Эцсийн шийд гарсаны дараа тухайн оюутан давж заалдах шинэ хоёрдогч баталгаа олоогүй тохиолдолд давж заалдах хүсэлт гаргах эрхгүй. 16. Энэ тохиолдолд сургуулийн захирлын гаргасан шийдвэр эцсийн шийдвэр байна. Ийм учраас тухайн сургууль давж заалдах үйл явцыг зөв хөтлөн явуулах ба тухайн оюутныг анхны байдалдаа буцаж орох боломжоор хангах ёстой.
36
ШАЛГАЛТААС ХОЦОРСОН ОЮУТНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ 1.
“Хүндэтгэх шалтгаан” гэж юуг хэлэх вэ?
Хүндэтгэх шалтгаан гэдэг нь шалгалтын үеэр түр хугацаанд өвчтэй, гэмтэлтэй эсвэл бие нь тавгүйгээс шалгалт өгч чадаагүй оюутнуудыг оноожуулах шалгалтын дараа хийгдэх зохицуулалт юм. Хүндэтгэх шалтгаан гэдэг нь нэг талаар оюун санааны болон бие бялдрын хувьд бэрхшээлтэй, энэ нь шалгалтанд нь нөлөөлж болох оюутнуудад туслах арга болно. Эдгээр оюутнуудын дүн дээр бага хэмжээний зохицуулалт хийж болно. Хэрэв хэт өндөр оноо өгвөл энэ нь шалгалтын стандартад нийцэхгүй. Шалгалт нь оюутны мэдлэг, чадварыг хэмждэг. Оюутанд өгч буй дүн нь оюутны мэдлэгийн түвшинд тохирсон байна. 2. “Ямар оюутнуудыг хүндэтгэх шалтгаантай гэж үзэх вэ?” Доорх тохиодолд оюутнуудыг хүндэтгэх шалтгаантай гэж үзнэ. Үүнд: 2.1 Оюутан хичээлдээ бүрэн хамрагдсан, шалгалтанд сайн бэлдсэн хэдий ч шалгалт өгч байх эсвэл даалгавар гүйцэтгэж байх үед оюутнаас үл хамаарах нөхцөл байдал үүссэн тохиодолд хүндэтгэх шалтгаантай гэж үзнэ. Үүнд: 2.1.1 Шалгалтын үеэр түр хугацаанд өвдөж, гэмтсэн; 2.1.2 Шалгалтын үеэр гашуудал тохиолдсон; 2.1.3 Шалгалтын үеэр улс оронд дотоодын хямрал үүссэн; 2.1.4 Шалгалтын үеэр хүндэтгэн үзэх саад гарсан ; 2.1.5 Шалгалтын үеэр тохиолдсон бусад санамсаргүй үйлдэл: Үүнд: Өөр шалгалтын хуудас тараагдсан, алдаатай шалгалтын материал тараагдсан, техник төхөөрөмжийн алдаа, шалгалтын материалыг хугацаанд нь тараагаагүй гэх мэт 2.1.6 Шалгалтын үеэр олон улсын чанартай спортын болон бусад уралдаан тэмцээнд оролцсон, жишээ нь өөрийн улсыг төлөөлөн хөл бөмбөгийн юм уу хоккейн олон улсын чанартай тэмцээнд орсон гэх мэт 2.1.7 Сургууль урьдчилж шалгалт өгөх зохицуулалт хийгээгүй; 2.2 Оюутнууд урьдчилан бэлдсэн ч буруу хичээл сонгосон тохиолдолд эрх бүхий байгууллагын санал дээр үндэслэн хүндэтгэх шалгаантай гэж үзнэ. Албан ёсны батлагдсан төвүүдийн хувьд зөв хичээл зааж байгаа эсэхээ хянаж баталгаажуулах нь тэдний үүрэг хариуцлагын асуудал юм.Ийм тохиолдол гараагүй бол оюутнуудыг хүндэтгэх шалтгаантай гэж үзэхгүй. Дээрх тохиодол бүрийг эрх бүхий байгууллага нягтлан шалгана. 2.3 Хэрэв оюутны шалгалтын үр дүнд доорх зүйлс нөлөөлсөн тохиолдолд оюутныг хүндэтгэх шалтгаантай гэж үзэхгүй. Үүнд: 2.3.1 Шалгалтын үеэр өвдсөн эсвэл хүнд нөхцөл байдал үүссээгүй л бол урт хугацааны турш өвчтэй байсан эсвэл өөр ямар нэгэн шалтаг гарсан; 2.3.2 Шалгалтын үеэр хоног хураах нь давхацсан эсвэл шүүхэд дуудагдаж, байцаалт өгч байгаа биш бол шалгалт болохоос сараас өмнө гашуудал гарсан тохиолдолд 2.3.3 Шалгалтын үеэр гэрээ нүүлгэх, амрах (солилцооны хөтөлбөрт хамрагдсан, ) зэрэг хувийн ажил гарсан тохиолдолд; 2.3.4 Бусад оюутнууд шалгалтын үеэр бүдүүлэг авир гаргасан эсвэл утсаар шалгалтанд саад учруулсан тохиолдолд;
37
Гэмт хэрэг үйлдсэн эсвэл гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдаж байгаа тохиолдолд; Архидан согтуурсан эсвэл зөвшөөрөл бүртгэлгүй эм (мансууруулах бодис) хэрэглэсэн; Сургуулийн дотоод журам зөрчсөн; Сургууль ямар нэгэн шалтгаанаас болж оюутныг шалгалтанд сайн бэлдүүлээгүй тохиолдолд; Багш дутагдалтай, барилгын ажил явагдаж байсан эсвэл техник хэрэгсэл, материаллаг бааз дутуу тохиолдолд; Хичээлийн хуваарыг буруу харсан, шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд; Шалгалтын даалгаврыг сайн уншаагүйгээс болж буруу асуултанд хариулсан; Хурим, амралт зэрэг хувийн асуудлыг шалгалтын хугацаатай давхцуулсан; Хянуулаагүй шалгалтын материал, курсын ажил хураалгасан, Бүх шалгалтаа өгөөгүй ; Хичээлд тогтмол суугаагүй; Хөгжлийн бэрхшээлтэй ч шалгалтын үеэр өвчин нь нөлөөлөөгүй эсвэл хүндрээгүй тохиолдолд (урьдчилан зохицуулсан байх); 2.3.17 Сургууль шалгалтыг хугацаанд нь зохион байгуулаагүй 3. Шалтгалт өгсөн ч хангалттай дүн аваагүй оюутнуудын хувьд: 3.1 Хүндэтгэх шалтгаантай гэж үзсэн тохиолдолд оноо нэмж өгнө. Хэдэн оноо нэмэх нь цаг хугацаа, өвчний шинж байдал болон ямар зовлон тохиолдсон зэргээс хамаарна. Шалгалт, курсын ажил зэрэг дээр хамгийн дээд тал нь нийт онооны 5%тай тэнцэх хэмжээний оноо нэмж өгөх боломжтой. 3.2 Шийдвэрийг эрх бүхий байгууллага (awarding body) хэд хэдэн хүчин зүйл дээр үндэслэн гаргана. 3.3 Шалгалтын үеэр гарсан эрүүл мэндийн ноцтой биш шалтаг, хувийн шинжтэй жижиг асуудлыг хүндэтгэн үзэх шалтгаанд оруулахгүй. 2.3.5 2.3.6 2.3.7 2.3.8 2.3.9 2.3.10 2.3.11 2.3.12 2.3.13 2.3.14 2.3.15 2.3.16
38
ОЮУТНЫ ИРЦИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ Хичээлд тогтмол суух нь сургалтын чухал шаардлага бөгөөд энэ нь ИЗОУИС-ийн үйл ажиллагаатай шууд холбоотой юм. Оюутан нэг өдрийн хичээл таслахад олон шинэ зүйлээс хоцордог.Тиймээс хичээл тасалсан хариуцлагыг оюутан өөрөө хүлээнэ. Сургууль нь оюутанд ямар нэгэн бэрхшээл тулгарсан тохиодолд тусалж дэмжих бөгөөд хичээлд бүрэн суух тал дээр дэмжиж ажилна. 1. 2.
Оюутан 3 өдрийн турш хичээл тасалвал сургууль бичгээр сануулга өгнө. (энэ нь эхний сануулга болно) Оюутан 5 өдрийн турш хичээл тасалсан тохиолдолд сургуулиас чөлөөлөх тухай эцсийн сануулга авна. Хичээлээс чөлөөлөх тухай сануулга авсан оюутан цаашид хичээлд суух хүсэлтээ сургуулийн ректор (захирал)-д бичгээр гаргана. Сургуулийн сургуулийн ректор (захирал)-д оюутны хичээлд суух хүсэлтийг дараах тохиолдолд хүлээн авна. Үүнд: 1. Эмнэлгийн магадлагаатай, 2. Гэр бүлд гачигдал гарсан, 3. Шашны үйл ажиллагаанд оролцсон, 4. ИЗОУИС -аас зохион байгуулж буй хөтөлбөрт хамрагдсан, 5. Хойшлуулж болохгүй эмчийн зөвөлгөөнөөр орсон, 6. Шүүхэд дуудагдсан, 7. Сургуулиас түр чөлөөлсөн, 8. сургуулийн ректор (захирал)-ын зөвшөөрөлтэй бусад шалтгаан орно.
Оюутнууд хичээлд тогтмол, таслалтгүй суух үүрэгтэй. Энэхүү журмыг зөрчсөн оюутныг сургуулиас чөлөөлнө. Хичээлд суугаагүй оюутнууд : Оюутан нь өвдсөн тохиолдолд Сургуулийн сургалтын албаны ажилтанд мэдэгдэх бөгөөд 3-аас дээш хоног өвдсөн бол хичээлд ирэхдээ эмчийн магадлагаа авч ирнэ. Хэрэв 4 болон түүнээс дээш хоног өвдсөн тохиолдолд сургуулийн сургалтын албаны ажилтанд мэдэгдэж хичээл ордог багш нараас даалгавар авна. Даалгавар авч гүйцэтгэх нь оюутнуудын үүрэг юм. Хичээлд тогтмол оролцох нь сурлагын чанар амжилтанд чухал нөлөөлтэй.Тиймээс оюутнууд шалтгаангүйгээр хичээлд ирээгүй тохиолдолд Сургуульд мэдэгдэх шаардлагaтай бөгөөд холбогдох утасны дугаар зэргийг тэмдэглүүлсэн байна. Амралт: Сургуулийн багш, ажилчид оюутныг өдөр бүр хичээлд тогтмол хамруулах талаар анхаарч ажиллах ба хичээл таслахгүй байхын ач холбогдлыг ойлгуулна. Тиймээс хичээл үргэлжилж байх хугацаанд оюутнууд амрахыг зөвшөөрөхгүй. Оюутнууд сургуулийн хуваарьт амралтаар амрах бөгөөд ингэснээр хичээлээс хоцрохгүй суралцах боломж бүрдэнэ.
39
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ОЮУТНЫ ҮНЭЛГЭЭНД ШУДАРГА ХАНДАХ ЗААВАР ИЗОУИС –ийн дотоод журмын холбогдох зүйл заалтуудыг үндэслэн энэхүү зааврыг гаргав. 2013 онд ИЗОУИС ийн дотоод журамд хөгжлийн бэрхшээлтэй, тахир дутуу хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх талаар тодорхой заасан. Төрөлхийн буюу урт хугацааны өвчин эмгэгтэй хүн гэдэгт харах, сонсох, ярих эрхтний гэмтэл согогтой хүнийг оруулж ойлгоно. Тэдэнд зориулсан тусгай хөтөлбөр гарган мөрдөх нь зүйтэй. • Урт хугацаагаар өвчилсөн хүн, тухайлбал хавдар, чихрийн шижин г.м хүндрэлтэй нөхцлийг хэлнэ. • Богино хугацааны өвчин эмгэгт түр хугацаагаар халуурах, хамрын ханиад хүрэх г.м. ИЗОУИС нь хөгжлийн бэрхшээлтэй, урт хугацааны болон богино хугацааны өвчин эмгэгтэй оюутнууддаа туслах дэмжих тал дээр анхаарч ажиллавал зохино. Тэдний дунд орчин нөхцлийн судалгаа хийн сургалтын болон сургалтын орчны тал дээр гачигдаж тулгамдаж буй хүндрэлтэй асуудлуудыг олж илрүүлэх, түүнээс гарах арга замыг шийдвэрлэх нь сургууль багш нарын үүрэг мөн. Мөн санал асуулгын аргаар тэдний саналыг хүлээн авч удирдлагуудад дамжуулан шуурхай шийдвэрлүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй. Тухайлбал шалгалт, шүүлэг авах үед тэдэнд тусгай зориулалтын хэрэглэл материал бэлдэж өгөх, сонсголын бэрхшээлтэй оюутнуудад сонсох чагнах даалгаврыг нь хасч өгөх, дэргэд нь сууж шалгалтын өгөгдсөн асуулт даалгаврыг нь бүрэн ойлгуулж өгөх, биеийн байдлыг нь ажиглах, нэмэлт цаг гаргаж өгөх зэргээр хүнлэг энэрэнгүй хандвал зохино. ИЗОУИС-д тусгай хөтөлбөр шаардлагатай оюутнуудын гадаад хэлний мэдлэгийг бусдаас хоцроохгүй байх хэмжээнд онцгойлон анхаарах хэрэгтэй.
40
СЕРТИФИКАТ (ДИПЛОМ, ГЭРЧИЛГЭЭ)-ыг БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ
1. Үндсэн хэсэг 1.1 Энэ журмыг холбогдох заавар дүрэмтэй нийцүүлэн боловсруулж ИЗОУИС -ийн удирдах зөвлөлийн 2014 оны 1-р сарын 21ны хурлаар оруулж батлуулсан болно. 2. Хамрах хүрээ 2.1. Энэхүү журам нь ИЗОУИС -ийн бүх мэргэжлийн хөтөлбөрт хамаарна. Дээд боловсраолын тодорхой шатны хөтөлбөрийн агуулга эзэмшсэнийг гэрчилсэн сертификат(диплом)-ыг төгсөгчдэд олгоно. 3. Хэрэгжилтийн хариуцлага Журмын хэрэгжилтийг зохион байгуулах , түүнд тавих хяналтыг сургалтын албаны дарга, сургуулийн доторх бүрэлдхүүний сургуулийн захирал биечлэн хариуцна. Төгсөгчдөд олгох сертификат (диплом, гэрчилгээ)-ын материалыг холбогдох журмын дагуу хянаж бүрдүүлэх , баталгаажуулах болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад захиалга өгч зөвшөөрөл авах, захиалах ажлыг сургалтын бодлого зохицуулалтын газар гүйцэтгэнэ. 4.1 ИЗОУИС- нь сертификат(диплом)-ын захиалгыг удирдах дээд байгууллагад хүргүүлэх албан хүсэлтэд сургуулийн ректороос гадна сургалт бодлого зохицуулалтын газрын даргын гарын үсэг зуралцсан байх шаардлагатай. 4.2 сертификат(диплом, гэрчилгээ) авах захиалга хүсэлтийг яаманд тавихад дараах зүйлийг анхаарна. Үүнд: •
• •
Багш нь оюутны хичээл бүрийн явцын дүн, бие даалт, шалгалтын материал болон бусад мэдээллийг хичээл дуусах хүртэл гаргаж ИЗОУИС-н Ректорын нарийн бичигт нэг хувийг, нэг хувийг сургалтын албаны даргад хүлээлгэн өгнө. ИЗОУИС-ийн захиргааны тухайн асуудал хариуцсан ажилтан оюутны дүнгийн мэдээллийг нэгтгэнэ. Сургалтын бодлого зохицуулалтын газар нь үндсэн эх материалыг зохих журмын дагуу хамгаалж хадгалах үүргийг хүлээнэ. Энэхүү журмыг зөрчсөн боловсролын байгууллага, албан тушаалтан, иргэнд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
41
АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ТАСРАЛТГҮЙ САЙЖРУУЛАХ ЖУРАМ Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 1.1.
1.2.
Их Засаг Олон Улсын Их Сургуулийн үүсгэн байгуулагч (хувьцаа эзэмшигч), удирдлагатай сайтар зөвшилцсөний үндсэн дээр сургалтын үйл ажиллагааны талаар баримтлах бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчмыг Сургалтын нэгдсэн алба тодорхойлно. ИЗОУИС суралцах боломж болон сургалтын таатай орчныг чанарын өндөр түвшинд бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлж байгаа нь суралцагчид, ажилтан албан хаагчид, байгууллагын эрх ашигт бүрэн нийцэж байна. Уг бодлогын хүрээнд сургуулиас тавигдаж буй зорилтыг биелүүлэхэд хамт олны дэмжлэг ямар байгаагаас чанар үр дүн нь ихээхэн шалтгаална. II. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦАР ХҮРЭЭ
2.1 Энэхүү журам нь ИЗОУИС–ийн бүх ажилтан, албан хаагчид болон түр ажилтнуудын хүрээнд хэрэгжинэ. III. БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ 3.1 Уг журмыг амжилттай хэрэгжүүлэх асуудлыг Чанарын менежер болон Сургалтын бодлого зохицуулалтын газар хариуцаж зохион байгуулна. IV. ТАНИЛЦУУЛГА 4.1 ИЗОУИС-ийн эрхэм зорилго: “Төр нийгмийн бодлого, улс эх орны хөгжилд нөлөөлөхүйц эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чадавхитай, гадаад, дотоодын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөн ажиллах чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэдэг олон улсын жишиг стандарт чанарын шаардлагад дүйцсэн сургалттай, үндэсний түүх, соёлоо дээдлэгч их сургууль байна”. V. ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ДЭС ДАРААЛАЛ 5.1 Чанар гэсэн ойлголт нь ИЗОУИС-ийн дараах үйл ажиллагаагаар баталгаажна: ➢ Сургалтын төлөвлөгөө; ➢ ИЗОУИС–ийн материаллаг бааз, сургалтын орчин; ➢ Туслан дэмжих үйлчилгээ; ➢ Үйлчилгээний өргөжилт; ➢ Түншлэлийн байдал, 5.2 Бүх түвшинд зохих стандартуудыг ханган биелүүлэх, хөтөлбөрийг нягтлан үзэх, төлөвлөгөөт зорилтыг тодорхойлох болон эдгээр стандарт, даалгаврын хүрээнд ажлын гүйцэтгэлийг дүгнэх нь байнгын өсөлт дэвшилд хүрэх боломжийг бүрдүүлнэ. 5.3 ИЗОУИС-аас гаргасан дүрэм журмууд нь эдгээр стандарт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх бөгөөд эдгээрийг сургууль, ажилтнууд, багшлах бүрэлдэхүүн болон оюутан суралцагчид даган мөрдөх ёстой.
42
VI. ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА 6.1 Хүн бүр өөрийн ажил үүргийн хүрээнд чанарыг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй. 6.2 Багш, ажилтнууд нь суралцагчдад мэдлэг чадвар олгох ажлын чанарыг хариуцна. 6.3 Бүх баг, хамт олон чанарын баталгаажилтын үйл ажиллагааны талаар зохих мэдээлэлтэй байж хэрэгжүүлэх асуудлыг удирдах ажилтнууд хариуцан зохион байгуулж хяналт тавьж ажиллана. Чанарын асуудал хариуцсан зохицуулагч, удирдагч, хөтөлбөрийн зохицуулагч болон ИЗОУИС-ийн удирдах ажилтнууд дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд: • Сургалтын хөтөлбөр төдийгүй нийт хамт олон ИЗОУИС-ийн хэмжээнд чанарын баталгаажуулалтыг хангах үйл ажиллагааны хэрэгжилтийг тооцох, сурталчлах, тусалж дэмжих. • ИЗОУИС-ийн Хөгжил дэвшлийн төлөвлөгөөнд тусгагдсан тодорхой зорилт, үйл ажиллагааг үндэслэн хамт олонтой зөвлөлдсөний үндсэн дээр Чанарын баталгаажуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах. Уг төлөвлөгөөг бүтэн жилийн хугацаанд гүйцэтгэхээр хийж гүйцэтгэлийн үр дүнг нягталж үзсэн байх. • Уг төлөвлөгөөний зохицуулагч болон сургалт эрхэлсэн захирал удирдах зөвлөлд хэрэгжилтийг тайлагнах бөгөөд байнгын өсөлт дэвшлийг хангахын тулд тэд хяналт шалгалтын удирдамжийг боловсруулж, чанарын баталгаажилтын стратеги, чанарын хяналтын үйл явцыг хэрэгжүүлж ажиллана. • Сургалт хариуцсан захирал, сургалт бодлого зохицуулалтын газар болон Чанарын зохицуулагч нар ИЗОУИС-ийн хэмжээнд чанарын асуудлыг бүрэн хариуцна. VII. ШАЛГАЛТЫН ҮЙЛ ЯВЦ 7.1. Тэнхмийн баг оюутнуудад дээд зэргийн чанар гэсэн ойлголт төсөөллийг өгөхийн зэрэгцээ тэнхмийн эрхлэгчийн удирдлага зааварчилгын дагуу зохих чанарын баталгаажилтын стратегийн хэрэгжилтийг боловсруулж дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулна. 7.2. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ: o Нөхцөл байдлыг үнэлэх, шинээр заагдах хичээлийн холбогдолтой асуудлыг хэлэлцэх, амьдралд ач холбогдол багатай зарим хичээлийг хасах. o Хэрэгжүүлэх ажлын чиг үүргийн хүрээнд ажлын гүйцэтгэлийг дүгнэх, элсэлт, төгсөлтийн үр дүнг тооцох, амжилтын түвшин (Анги улирах, ололт амжилт, ахиц дэвшил, )-д судалгаатай ажиллах, o Тэнхмийн хэмжээнд чанарын үнэлгээний хөтөлбөрийг бүтээлчээр баяжуулж хэрэгжүүлэх. o Зохих хөтөлбөрийн хүрээнд өөрийн үнэлгээний тайланг авч хэлэлцэх. o Төлөвлөсөн үйл ажиллагааг амжилтад хүргэх, мониторинг хийх, ээлжит зорилтуудыг тодорхойлох. 7.3 ИЗОУИС-ийн Удирдах зөвлөл, сургуулийн захиргаа урьдчилан төлөвлөсөний үндсэн дээр салбар нэгжүүдэд чанарын стандарт ба стратегийг боловсруулах буюу мониторинг хийнэ. 7.4 Туслан дэмжих үйлчилгээг зохицуулах зөвлөл чанарын бодлогыг ИЗОУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад хэрэгжүүлэх, энэ ажилд үнэлэлт дүгнэлт хийх эрхийг эдэлнэ. 7.5 Стандартын хэрэгжилтийг хариуцсан комисс ИЗОУИС-ийн үйлчилгээний бүх салбарын зорилт, эдгээрт гарсан амжилт ололттой холбоотой асуудлуудын чанарт үнэлгээ дүгнэлт хийнэ. Уг комисс бүрэлдэхүүний сургуулиуд, Хөтөлбөрийн зохицуулагч нартай хамтран хэлэлцэж хэрэгжүүлэх шаардлагатай, ахиц дэвшилд хүргэхүйц асуудлуудыг тодорхойлж ажиллана. 7.6 Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний баг ИЗОУИС-ийн хэмжээнд стратеги зорилтыг чанарын удирдлагатай уялдуулан хэрэгжүүлэхэд хяналт тавин туслан дэмжиж ажиллах үүрэгтэй. 7.7 Эрдмийн Зөвлөл сургалтын стандартыг сайжруулахтай холбоотой асуудлуудаар мэргэжлийн зөвлөгөө өгөх үүргийг хүлээнэ. 7.8 Сургалтын нэгдсэн алба, Хүний нөөц, чанарын албад дараах асуудлуудад зөвшөөрөл олгох, мониторинг хийх, тайлан гаргах эрхтэй: o ИЗОУИС-ийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн үзүүлэлтүүд; o Сургалтын Албаны хурлын тэмдэглэлүүд, сургалтын төлөвлөгөө болон чанарын асуудлуудтай холбоотой материал; o Стандартын дүгнэлтийн комиссын ажлын үр дүн; o Оюутнуудаас гаргасан санал гомдлын барагдуулалт; o ИЗОУИС-ийн Сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хийгдсэн шалгалтын тайлангууд; o ИЗОУИС-ийн дүрэм журмууд, тэдгээрийн хүчинтэй байх хугацаа болон оюутан, багш, ажилтан, байгууллагын эрх ашигт нийцэж буй байдал;
43
VIII. ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН СТРАТЕГИ 8.1 Хөтөлбөрийн болон Анги нэгжүүдийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын гүйцэтгэлийн үзүүлэлтүүд ба үр дүнгийн тайлангийн дагуу ИЗОУИС-ийн ололт амжилтад мониторинг хийнэ. 8.2 Хэрэглэгчдийнхээ эрэлт шаардлага, тэдний санал хүсэлтэд хийх мониторингийн тогтолцоог боловсронгуй болгох. Эдгээр нь дараах арга замаар шийдвэрлэгдэнэ: o Хичээлүүдийн хэрэгжилтэд өгөгдөх үнэлэлт дүгнэлт; o Хоцрогдолтой оюутнуудтай ажиллах байдал; o Багш, оюутнуудын судалгаа; o Хувьцаа эзэмшигчид, ажилтнуудын судалгаа; o Стандартын Үнэлгээний Комисс; o Дотоодын шалгалт, түүний үйл явц; o Оюутан суралцагчдын дүрэм; o Багш нарын талаар баримтлах бодлогын хүрээнд хэрэгжүүлэх судалгаа, үнэлгээний үйл явц; o Өөрийн үнэлгээний тайлан ба хөгжлийн төлөвлөгөө; Санал гомдол хүлээн авах үйл явц нь оюутнууд ба хэрэглэгчдэд санал хүсэлтээ нууц байдалд гаргах боломжийг олгоно. 8.3 Оюутнуудын ганцаарчилсан сургалтад хамрагдах хүсэлттэй уялдуулан багшлах бүрэлдэхүүний судалгааг жил бүр гаргах, тэднийг хөгжүүлэх, ямар хичээлээр илүү их туслалцаа шаардагдаж буйг тодорхойлох. 8.4 ИЗОУИС-ийн стратеги зорилтуудын ололт амжилтад тус дэм болох үүднээс хувь хүмүүсийн дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг тодорхойлох, нийт ажилтнуудын ажлыг жил бүр дүгнэх. 8.5 ИЗОУИС-ийн үйл ажиллагаа, үйлчилгээний бүх салбарын ажлын өөрийн үнэлгээг гаргах. Энэ нь бүтэн жилийн үйл ажиллагааны гол зангилаа асуудал бөгөөд дараах байдлаар хэрэгжинэ: ➢ ИЗОУИС-д өөрийн давуу болон сул талыг тогтоох боломж олгоно. ➢ Тодорхой үүрэг даалгавруудыг зохих хугацаанд нь хийж гүйцэтгэх ажиллагааг тодорхойлж зохих удирдлагаар хангах. ➢ ИЗОУИС-ийн хэмжээнд хэрэглэгдэж буй чанарын баталгаажуулалтын стратегийн ололт амжилт, нийт ажилтнуудын үүрэг хариуцлагын талаар мэдээлэх. IX. ЭРГЭХ ХОЛБООНЫ МЕХАНИЗМУУД 9.1 Чанарын баталгаажуулалтын үйл явцад бий болсон асуудлуудын дагуу чанарын стратегийг сайжруулах үйл ажиллагааг дараах хурлуудаар авч хэлэлцэн мониторинг хийнэ: ➢ Тэнхмийн хурлууд: ➢ Дотоодын ба хөндлөнгийн байгууллагын шалгалтын мөрөөр авах арга хэмжээг зохих шат шатанд нь хэлэлцэх ➢ Сургалтын албадын хурлууд. ➢ Эрдмийн Зөвлөлийн хуралдаан. ➢ Хөтөлбөрийн хэрэгжилтийн жилийн дүнгийн хурал. ➢ Нийт бүрэлдэхүүн, Сургалтын төлөвлөгөө ба чанарын хорооны хурал. ➢ Хэрэглэгчдийн санал хүсэлт ба ерөнхий зөвлөлдөх хуралдаанууд, яаралтай үед шуурхай зөвлөгөөн ➢ Хөндлөнгийн Магадлан Итгэмжлэл ба үнэлгээ. 9.2 Сургалтын алба, Чанарын зохицуулагч болон багш нарт амаар болон бичгээр ирсэн мэдээллийн дагуу Чанарын асуудал эрхэлсэн хорооноос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар багш, оюутнуудад эргэж мэдээлэх. ДҮГНЭЛТ ИЗОУИС -ийн чанарын баталгаажуулалтын журам нь: ИЗОУИС-ийн оюутнууд, багш ажилтнуудын сэтгэл ханамжийг тогтвортой байлгах, тэдний боловсрол, сургалт, ажлын хүсэл эрмэлзэл, ололт амжилтыг хангах хамгийн үр дүнтэй арга хэлбэрийг бүх эх үүсвэр, үйлчилгээний хүрээнд зохион байгуулан хэрэгжүүлэхэд оршино.
44
Удирдах Зөвлөлийн 2017.10.20-ны өдрийн 06 тоот тогтоолын хавсралт.
ИХ ЗАСАГ ОУИС-ийн ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1.
2. 3.
Хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь ИХ ЗАСАГ ОУИС-ийн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогийг харгалзан Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, сургуулийн дүрмийн хүрээнд захиргаа, багш, ажилтны эрх үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын хөдөлмөрийн харилцаа, ИЗОУИС-н дотоод үйл ажиллагааг зохицуулахад оршино. Дотоод журмын биелэлтэнд ИЗОУИС-н захиргаа болон багш, ажилтан, суралцагсад хяналт тавих эрхтэй. Энэхүү журмыг ИЗОУИС-н удирдлага, нийт профессор багш, ажилтан, ажиллагсад дагаж мөрдөх үүрэгтэй.
Хоёр. Ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх 2.1.
2.2.
ИЗОУИС-н Хүний нөөцийн алба нь ажилтныг ажилд авахдаа ажлын байрны тодорхойлолтод заасан боловсрол, мэдлэг, мэргэжил, ажлын туршлага, ажил гүйцэтгэх чадвар, зан төлөв, эрүүл мэнд зэргийг харгалзан ярилцлага хийх, шалгалт авсаны үндсэн дээр Ректорт танилцуулан хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэнэ. Ажилтан дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1)
Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл, хувь хүний намтар бүхий анкет;
2)
Боловсрол, мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээний эх хувь, түүний баталгаажуулсан хуулбар;
3)
Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
4) Шаардлагатай бол урьд ажиллаж байсан байгууллагын болон эмнэлэг, хууль хяналтын байгууллагын тодорхойлолт, сонгон шалгаруулалтын дүн; 5)
бусад шаардлагатай баримт бичиг зэрэг болно. 2.3. 2.4. 2.5.
Багш, ажилтныг ажилд авахдаа Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, нэг хувийг ажилтанд өгнө. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн Ректорын тушаал гаргаж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийнэ. Сургууль, нэгжүүд орон тоо гарсан тухай бүр Хүний нөөцийн албанд мэдэгдэж тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлана.
45
2.6.
2.7. 2.8.
2.9. 2.10.
2.11. 2.12. 2.13.
2.14.
2.15.
Шинээр орон тоо гаргаж байгаа тохиолдолд тухайн орон тоог бий болгох үндэслэл, шаардлага болон албан тушаалын тодорхойлолтыг Хүний нөөцийн албанд ирүүлэх ба асуудлыг Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Шинээр ажилтан авах асуудлыг Ректорын тушаалаар шийдвэрлэнэ. Багш, ажилтныг ажилд авахдаа ИЗОУИС-н дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолтыг нэг бүрчлэн танилцуулж, шаардлагатай бол гүйцэтгэх ажил үүргийн чиг баримжаа олгох сургалт, семинарыг явуулна. Ажилтныг томилогдсон өдрөөс нь эхлэн ажлын газрын үнэмлэх олгож, холбогдох баримт материалыг актаар, эд хөрөнгийг картаар хүлээлгэн өгнө. Анх ажилд орж байгаа ажилтны албан тушаалын онцлогийг харгалзан 3 сар хүртэл хугацаатай туршилтын журмаар ажиллуулж болно. Туршилтын хугацаа дуусмагц идэвхитэй сайн ажилласан ажилтны хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, жинхлэн ажиллуулах тухай Ректорын тушаал гаргана. Туршилтаар ажиллах хугацаанд ажлын үр дүнгийн нэмэгдэл хөлс, урамшуулал олгохгүй. Дадлагажигч багшаар ажиллуулах хугацаа 2-3 жил байна. Ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг бүрэн ашиглах, түр чөлөөтэй байгаа хүний хариуцсан ажил үүргийг тасралтгүй явуулах зэрэг зорилгоор зарим ажилтныг хавсран ажиллуулах буюу түр хугацаагаар гэрээгээр хүн авч ажиллуулж болно. Профессор, багш, ажилтан, ажилчдыг ажил, албан тушаалаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хууль, ИЗОУИС-н хөдөлмөрийн дотоод журам, Багш ажилтны ёс зүйн дүрэмд заасан үндэслэлээр, Ректорын болон захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцална. Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас чөлөөлөх тухай шийдвэрт заах бөгөөд тойрох хуудсаар тооцоо хийсний дараа хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж, хүлээлгэн өгнө.
Гурав. Ажил олгогчийн эрх, үүрэг 3.1 Багш, ажилтнуудын хөдөлмөрийг оновчтой зөв зохион байгуулах, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцөлөөр хангах, ажил үүргээ биелүүлэхэд нь шаардлагатай тавилга, техник, хэрэгсэл, материалаар хангах; 3.2
Хамтын болон хөдөлмөрийн гэрээнд заагдсан үүргийг хугацаанд нь биелүүлэх;
3.3 Цалин хөлс, бусад нэмэгдэл, урамшууллыг тогтоосон хугацаанд олгох, цалин хөлс, урамшууллын тогтолцоо түүнийг олгох хэлбэрийг боловсронгуй болгох талаар санаачлагатай ажиллах; 3.4 ИЗОУИС-н хэмжээнд хөдөлмөрийн сахилга, соёл, дэг журам, зохион байгуулалтыг сайжруулах, амжилт гаргасан багш, ажилтныг урамшуулахын зэрэгцээ хууль тогтоомж, хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд сахилгын шийтгэл ногдуулах; 3.5 Багш, ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил албан тушаал хавсран болон хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, албан тушаалын тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн, илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгох; 3.6 Багш ажилтан мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх; 3.7 Ажилтны ар гэрт гачигдал тохиолдсон үед зохих журмын дагуу тэтгэмж тусламж үзүүлэх; 3.8 Албан тушаалын тодорхойлолт болон журам, зааврыг боловсруулж батлах, албан тушаалд хүмүүсийг томилж, чөлөөлөх, албан үүргийн ачаалал, өөрчлөлтийн байдлыг үндэслэн багш, ажилтнуудын албан тушаалын цалингийн хэмжээ, нэмэгдлийг тогтоох;
46
3.9 Багш ажилтны дунд ажил хэрэгч, бүтээлч, эв нэгдэлтэй уур амьсгал бий болгох, тэдний зүгээс гаргасан сургууль, хамт олны ажилд тустай идэвхи санаачлагыг бүх талаар дэмжих, шүүмжлэл санал хүсэлтийн мөрөөр шуурхай арга хэмжээ авч хариуг мэдэгдэх; 3.10 ИЗОУИС-н хэмжээнд мөрдөгдөх дүрэм, журмуудыг хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж, хууль, дүрэм, журам болон багш ажилтан, суралцагчидтай байгуулсан гэрээ, их сургуулийн дүрэм энэхүү журам болон бусад журам зааврын биелэлтэнд хяналт тавих; Дөрөв. Багш, ажилтны эрх, үүрэг 4.1 Холбогдох хууль тогтоомж, ИЗОУИС-н дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ болон бусад журам, зааврын дагуу хүлээсэн үүргээ цаг тухайд нь чанартай биелүүлэх; 4.2 Ажлын цаг, хичээлийн хуваарийг нарийн чанд мөрдөж, өөрийн мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажилд шинэлэг дэвшилттэй арга технологи нэвтрүүлэх, эцсийн үр дүнг дээшлүүлэхэд байнга анхаарч ажиллах; 4.3 Ажлын байранд эзэмшиж, ашиглаж байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бусад эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, ажлын байрны эмх цэгц, ариун цэвэр, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагад нийцүүлэн ажиллах; 4.4 Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтанд зохих шийтгэл оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэнэ. 4.5 Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд эзэмшиж байсан тавилга, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бусад эд материалыг хүлээлгэн өгч, зохих журмын дагуу холбогдох тооцоог хийж дуусгах; 4.6 Багш, ажилтнууд хууль тогтоомж, дүрэм журамд заасны дагуу чөлөө авах, нийгэм ахуйн хөнгөлөлт эдлэх, хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулах асуудлаар сургуулийн удирдлагад тодорхой санал тавьж, хариу авах, шийдвэрлүүлэх эрхтэй. 4.7 ИЗОУИС-ийн багш-ажилтны хувьд судлаач байх үүрэгтэй бөгөөд энэ үүргийн хүрээнд хичээлийн жилд хоёроос цөөнгүй эрдэм шинжилгээний бүтээл гаргаж үр дүнг тооцуулна. Тав. Ажлын цаг 5.1. 5.2. 5.3. 5.4. 5.5. 5.6. 5.7.
5.8.
ИЗОУИС-н захиргааны ажил өглөө 09.00 цагт эхэлж, 18.00 цагт дуусна. Үдийн завсарлага 13.00-14.00 цагийн хооронд үргэлжилнэ. Ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг, 7 хоногийн ажлын цаг нь 40 байна. Үндсэн сургалтыг удирдлагын мэдээллийн системээр зохион байгуулна. Хичээлийн нэг удаагийн үргэлжлэх хугацаа 90 минут, завсарлах хугацаа 10 минут, их завсарлага 30 минут байна. Ажлын онцлогтой холбоотойгоор зарим багш, ажилтны ажлын цаг өөрөөр тогтоогдож болох бөгөөд уг асуудлыг тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна. Багшийн жилд заах хичээлийн норм, ачааллыг тусдаа журмаар зохицуулна. Ажилтан бүр ажилдаа ирэх, тарахдаа тогтоосон журмын дагуу бүртгүүлж, ажлын цагаар гарахдаа болон захиргаанаас чөлөө авсан тухайгаа шууд харъяалах албан тушаалтанд мэдэгдэж, байх газрын хаяг, холбоо барих утасны дугаарыг захирлын туслах, нэгждээ мэдэгдэнэ. Профессор, багш ажилтнууд орон нутагт ажиллах тохиолдолд тэдгээрийн ажлын удирдамжийг үндэслэн томилолт олгоно.
47
5.9.
Томилолтоор ажилласан профессор, багш, ажилтан нь томилолтын хугацаа дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор холбогдох тооцоог хийж, ажлын үр дүнг холбогдох албан тушаалтанд танилцуулна.
Зургаа. Амралтын цаг, ажлаас түр чөлөөлөх Багш, ажилтан, оюутан нь 7 хоногт 2 өдрийн амралтаас гадна, хууль тогтоомжид заасан баярын өдрүүдэд зохих амралт эдэлнэ. 6.2. Багш, ажилтан нь хичээлийн жилийн их завсарлага буюу 7, 8 дугаар сард дор дурдсан хугацаанд багтааж ээлжийн амралтыг эдэлнэ.Үүнд: - Тасралтгүй 11 сар ажилласан багшид ажлын 48 өдрийн, ажилтан ажиллагсдад Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу амралтыг олгоно. - 11 сар хүрэхгүй хугацаагаар ажилласан багш, ажилтны хувьд ажилласан хугацаанд нь ногдуулж амралтыг тооцно. - Зуны амралтын хугацаанд биеэр эдлэх амралтаа аваагүй нөхцөлд өвлийн амралтын хугацаанд нөхөн эдэлж болно. 6.3. Амралтын хугацаанд дадлага удирдсан багшид зохих цалин хөлс олгоно. 6.4. Профессор, багш ажилтнуудыг дараахь үндэслэлээр захиргааны санаачлагаар ажлаас түр чөлөөлж, ажил албан тушаалыг хэвээр хадгална. Үүнд: Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон. Доктор хамгаалах зорилгоор 6 сар хүртэлх хугацааны бүтээлийн чөлөө авсан болон 3 сар хүртэлх хугацаанд сургалтанд хамрагдахаар болсон. 6.1.
➢ ➢
Долоо. Чөлөө олгох 7.1. 7.2. 7.2.1. 7.2.2. 7.2.3. 7.2.4. •
• • • 7.2.5.
7.2.6. 7.3. 7.4.
Профессор, багш ажилтны хүсэлтээр амьдралын гачигдалтай байдлыг харгалзан сургууль, шууд харъяалах удирдах ажилтны тодорхойлолтыг үндэслэн Ректорын тушаалаар нэг жил хүртэл хугацаагаар цалингүй чөлөө олгож болно. Чөлөө олгохдоо дараахь зарчмыг баримтална. Үүнд: Багш, ажилтны гаргасан хүсэлтийг харгалзан ажлын 5 хүртэл хоногийн цалингүй чөлөөг Сургуулийн захирал чөлөөний хуудсаар олгоно. Тухайн багш, ажилтны бичгээр гаргасан хүсэлт, түүнд заасан шалтгаан, нотлох баримт зэргийг үндэслэн тухайн багш, ажилтанд ажлын 5 хоногоос дээш хугацааны цалингүй чөлөөг I проректорын шийдвэрээр олгоно. Профессор, багш нарт 3 сараас дээш хугацааны цалингүй чөлөө болон цалинтай чөлөөг /үндсэн цалинтай тэнцэх/ Ректорын тушаалаар олгоно. Цалинтай чөлөөг 1 хүртэл сарын хугацаагаар олгоно. Дараах тохиолдолд цалинтай чөлөө олгож болно. Үүнд: Өөрөө болон эхнэр, нөхөр, төрсөн эцэг, эх, үр хүүхэд хүндээр өвчилсөн тохиолдолд эмчилгээнд явах, асарч сувилах, эмчилгээнд авч явах, галын болон байгалийн гэнэтийн аюул, осолд өртсөн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд 1 сар хүртэл; Шинээр гэр болж хуримлах үед ажлын 5 хүртэл өдөр; Эхнэр, нөхөр, хүүхэд, эцэг, эх, ах, эгч, дүү нь нас барсан тохиолдолд ажлын 5 хүртэл өдөр; Эхнэр нь амаржсан бол ажлын 5 хүртэл өдөр; Хөдөлмөрийн тухай хуулийн 106-р зүйлийг үндэслэн 3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд /3 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг/-ийн хүсэлтийг үндэслэн хүүхэд асрах чөлөө олгоно. Хүүхэд асрах чөлөөг Ректорын тушаалаар олгож, нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийж байна. Профессор, багшид бүтээлийн чөлөө олгох асуудлыг “Бүтээлийн чөлөө олгох журам”-ын дагуу шийдвэрлэнэ. Чөлөөний эхлэх, дуусах хугацааг тухайн ажилтныг харъяалах газар, нэгжийн удирдлага болон сургуулийн захирал бүртгэж тооцно. Чөлөөний хугацааг 1 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлбэл ажил тасалсанд тооцож сахилгын шийтгэл хүлээлгэнэ.
48
Найм. Цалин хөлс, шагнал урамшуулал 8.1.
8.2. ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢
8.3.
Профессор, багш ажилтанд хийж гүйцэтгэсэн ажил, түүний үр дүнг тооцож хөдөлмөрийн хөлсийг сар бүрийн 15, 30ны дотор 2 удаа олгоно. Баяр ёслолын болон бусад хүндэтгэх шалтгаанаар энэ хугацаа нь 1-2 хоногийн өмнө, хойно байж болно. Эрхэлсэн ажилдаа бүтээлч, санаачлагатай ажиллаж, ажлын амжилт бүтээл нь байнга өсч буй профессор, багш ажилтан, ажилчдыг Ректорын тушаалаар дор дурьдсан хэлбэрээр шагнаж урамшуулна. Үүнд: Төрийн одон медаль, улсын цол, гадаадын болон олон улсын болон олон нийтийн байгууллагын шагналд тодорхойлох; Засгийн газрын болон бусад дээд байгууллагын шагналд тодорхойлох; “Хүндэт профессор” цол олгох; Чингис хааны Алдрын одон болон Алдрын од” алтан медаль; Алтан, Мөнгөн гэрэгэ; “Их засаг” алт, мөнгөн медаль; “Буянт үйлстэн” цол, тэмдэг олгох; Бүтээлээр нь эрдэм шинжилгээний хурал, семинар хийх, хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх, нэрэмжит хичээл явуулах; Гадаад, дотоодын чанартай олон улсын арга хэмжээнд оролцуулах; Гадаадын их, дээд сургуулиудтай байгуулсан гэрээний дагуу, багш оюутан солилцох арга хэмжээнд хамруулах; “Билгүүн номч”, “Номч мэргэн академич” цол, өргөмжлөл хүртээх; Сургуулийн хүндэт дэвтэрт бичиж, гэрчилгээ олгох; Чингисийн цагаан сүлдний өмнө зургийг нь авахуулж дурсгах; Сургуулийн хүндэт жуух бичгээр шагнах; Сургуулийн хүндэт үнэмлэхээр шагнах; Их засаг сонины онцлох хүн, шилдэг багш, уран илтгэгч багш, шилдэг бүлгийн багш, оюутнаар шалгаруулах зэрэг болно. Хүндэт шагнал, цол олгох журмыг Захиргааны зөвлөлийн саналыг үндэслэн Ректорын тушаалаар баталж мөрдүүлнэ.
Ес. Ажлын байранд тавигдах шаардлага 9.1.
1)
ИЗОУИС-д ажиллаж байгаа багш, ажилтнууд нь зан суртахуун, соёл, ёс зүйн ажиллана. Үүнд:
дараахь хэм хэмжээг баримталж
Багш, ажилтнууд ажлын байрандаа зөв боловсон хувцаслаж, хувийн соёлыг эрхэмлэн сахина.
2) Багш, ажилтнууд нь оюутан суралцагчид болон бусад хүмүүстэй зөв боловсон харьцаж, харилцааны соёлыг эрхэмлэж ажиллана. 3) Удирдах ба удирдуулах ёс зарчмыг хүндэтгэн удирдах албан тушаалтнуудтай зөв боловсон харьцаж, тэднээс өгсөн үүрэг даалгавар, зөвлөмжийг дагаж мөрдөн биелэлтийг эргэж тайлагнадаг байна. 4) Багш, ажилтнууд нь ажлын байрандаа бусадтай зүй бусаар харьцаж маргах, доромжлох зэрэг зохисгүй харьцаа гаргахгүй ажиллавал зохино. 5) Багш, ажилтнууд нь ажлын байрныхаа эмх цэгц, ариун цэвэр, соёлжилтын хувьд бусдад үлгэр дууриалтай байхаар зохион байгуулна. Арав. Профессор, багш ажилтанд үзүүлэх тэтгэмж, тусламж
49
1.
2.
Профессор, багш ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөрийг олгоно. Профессор, багш, ажилтанд олгох тэтгэмж, тусламжийн хэлбэр, хэмжээг Ректорын тушаалаар тухай бүрд тогтоож байна.
Арваннэг. Сахилгын зөрчил гаргасан багш, ажилтанд хүлээлгэх хариуцлага 11.1.
Хөдөлмөрийн дотоод журам, Багш, ажилтны ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй профессор, багш ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ИЗОУИС-ийн Ректорын тушаалаар дор дурьдсан сахилгын шийтгэл ногдуулна. Үүнд:
1)
Сануулах;
2)
Хөдөлмөрийн хөлсийг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
3)
Ажлаас халах.
11.2. Хөдөлмөрийн хуульд заасан дээрх шийтгэлийн төрлүүдээс гадна багшийн албан тушаалын зэрэглэл бууруулах шийтгэл хүлээлгэж болно. 11.3. Дараахь зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож, олгогчийн санаачлагаар шууд цуцална. Үүнд: ➢ ➢
➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢
ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил
Сахилгын шийтгэлийг нэг жилийн дотор 2 ба түүнээс дээш удаа хүлээсэн; Ажлын байранд согтууруулах болон мансууруулах зүйл хэрэглэсэн, согтуурч мансуурсан байдалтай ажилд ирсэн, ажлын байранд бусдыг хэл амаар доромжилж нэр хүндийг нь гутаах, айлган сүрдүүлэх зэргээр байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан; Байгууллага, хувь хүний эд хөрөнгө, мөнгийг хулгайлсан, хулгайлахыг завдсан, бусад хэлбэрээр ашиглан шамшигдуулсан, эд хөрөнгийг эвдэж гэмтээсэн, сүйтгэсэн; Үүрэгт ажлаа гүйцэтгэх явцдаа бусдад давуу байдал олгох зорилгоор дурсгалын зүйл, шан харамж, шагнал, урамшуулал авсан нь нотлогдсон; Ажил олгогчийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг унагах, байгууллагын нууцыг задруулах, худал мэдээлэх зэргээр байгууллагын эрх ашиг, сонирхолд нөлөөлөх үр дагавар бий болгосон; Компанийн удирдлага, удирдах албан тушаалтны өгсөн үүрэг, даалгаврыг хүлээж авахаас татгалзсан, тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, бусдыг үүрэг, даалгавар биелүүлэхгүй байхыг өдөөн турхирсан; хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан, эсвэл хуанлийн 1 сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал; компанид ажилд орох зорилгоор бичиг баримтыг хуурамчаар үйлдэж мэдүүлсэн, өөрийн тухай хуурамч мэдээлэл өгсөн бол; Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгод ашигласан, зөвшөөрөлгүйгээр байгууллагын компьютерийн санамжинд байгаа мэдээлэл болон тоо баримтыг устгасан, хуулбарлаж авсан; Гадаадад болон орон нутагт томилолтоор болон сургалтаар явахдаа архидан согтуурч нийгмийн дэг журам алдагдуулсан, зөрчил гаргасан нь нотлогдсон; Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс гэм буруутай болох талаар шийдвэр гарсан зэрэг тохиолдолд ажлаас нь шууд хална.
11.4. Дараахь үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно. Үүнд: 1)
Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй;
50
2)
Сургалтын технологи, элсэлт, төгсөлтийн шалгалтын журмыг санаатай зөрчсөн;
3)
бусдыг хуурч мэхэлсэн, хүнийг ялгаварлан гадуурхсан, айлган сүрдүүлсэн;
4)
бусдыг гүтгэх, доромжлох, зүй ёсны шаардлагыг эс тоомсорлож эсэргүүцэх;
5)
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын цагаас удаа дараа хоцорсон;
6)
Захиргаанаас баталсан бусад дүрэм, журам, заавар болон Ректорын тушаал, шийдвэрийг зөрчсөн;
7) албан үүрэгтээ хайнга хандаж байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан; 8) бусдыг далайлган сүрдүүлсэн, заналхийлсэн, уурлаж хашхирч байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан зэрэг болно. 11.5. Бусад зөрчлийн төрлийг багш, оюутны ёс зүйн дүрэмд нэг бүрчлэн зааж өгнө. 11.6. Багш, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа дараахь зарчмыг удирдлага болгоно. 1. 2. 3. 4.
5. 6. 7. 8.
Анх удаа сахилгын зөрчил гаргасан буюу зөрчлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан ажилтныг сануулах арга хэмжээ авах; Ноцтой зөрчлөөс бусад зөрчил гаргасан, ажлаас хоцорсон зөрчлийг давтан гаргасан, бага бус хэмжээний хохирол учруулсан бол цалинг бууруулна. Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, сахилгын ноцтой зөрчил гаргасан, үлэмж хэмжээний хохирол учруулсан, шинээр ажилд орсон хүн туршилтын хугацаанд ажил тасалсан зэрэг тохиолдолд ажлаас халах арга хэмжээ авна. Өөрийн буруугаас сургуульд эд хөрөнгийн хохирол учруулсан багш, ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэнэ. Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх ажил, албан тушаалын жагсаалтыг Ректорын тушаалаар баталгаажуулна. Нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй. Хичээл тасалсан, хожимдсон багшийн цалин хөлснөөс тасалсан цагийн хөлсийг буцаан суутгана. Албан тушаалтнууд багш, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэрийг гаргахдаа холбогдох нотлох баримтыг үнэн зөв бүрдүүлсэн байна. Сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг холбогдох газар, сургууль, Багш, ажилтны ёс зүйн хороо, профессорын баг, нэгжийн удирдах албан тушаалтнаас захиргаанд тавих эрхтэй.
51
ИЗОУИС-д АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВАХ ЖУРАМ 1.Нийтлэг үндэслэл Бодит, үе шаттай сонгон шалгаруулалт нь ажилд орохыг горилогчдод шударга, тэгш хандах боломжоор хангах, байгууллага хохирол хүлээх, алдаанаас зайлсхийх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь зохих түвшингийн ур чадвар, туршлага, мэргэшил бүхий иргэнийг сонгон авах зорилготой. Сонгон шалгаруулах журам нь ИЗОУИС(МРА)-ийн дотоод журмын салшгүй бүрэлдхүүн хэсэг болно. 2.Сонгон шалгаруулалтад тэгш хандах боломжийг хангах ИЗОУИС -нь ажилд орох шалгаруулалтанд орох иргэдэд арьс өнгө, яс үндэс, нас хүйс, нийгмийн байдал, жирэмсэн, хөдөлмөрийн чадваргүй, шашин шүтлэг зэргийг үл харгалзан ижил тэгш хандана. Бүх ажилчин, албан хаагч нь ажилд орох тэгш боломжийн журмыг мөрдөнө. Уг журам нь ажлын байрны тэгш мөрдлөгийг шударгаар хэрэгжүүлж. хувь хүн болон нийгмийн ямарч бүлгийг шууд болон шууд бусаар ялгаварлан гадуурхахын эсрэг байна. Үүргийг ажилтан бүр хүлээж, түүний чанар, үр дүнгийн төлөө шударга үнэлгээ авах боломжоор хангагдана. 3.Сонгон шалгаруулалтад тэгш хандах явцад хяналт тавих нь Ажилтан албан хаагчдын хувийн мэдээллийг найдвартай хадгална. 4. Боловсон хүчин ажилд авах Зар мэдээний дагуу ажилд орох өргөдөл гаргасан хүнтэй эхлээд ИЗОУИС-ийн хүний нөөцийн алба танилцана. ИЗОУИС-ийн хүний нөөцийн алба уг ажлын байранд тавигдах шаардлагыг хангах иргэнийг зөв оновчтой сонгон шалгаруулж, шийдвэр гаргах түвшинд танилцуулах үүрэг хүлээнэ. 5. Ажлын тодорхойлолт Ажилд орох өргөдөлтэй танилцсаны дараа хүний нөөцийн албаны менежер ажилд тодорхойлох асуултыг бөглүүлж ажилд орох өргөдлийг хүлээж авна. Ажилд орохыг хүсэж өргөдөл гаргасан хүн бүрийг ярилцлагад оруулж амжилттай ажиллах нөхцлийг бүрдүүлнэ. Эмэгтэй хүн, яс үндэс, ахмад настан, тахир дутуу хүмүүсийн сул талыг үл харгалзан хуулийн дагуу ажилд орох өргөдлүүдийг шударгаар авч хэлэлцэнэ. 6. Шинээр ажилд авах зар сурталчилгаа
52
ИЗОУИС олон нийтийн хэвлэл мэдээлэлд шинээр ажилд хүн авах зар гаргахаасаа өмнө дотоод боловсон хүчин болох бүх ажилчиддаа шинээр бий болсон бүх албан тушаалыг танилцуулна. Дотоодын боловсон хүчин тус албан тушаалд тохирвол уг хүнийг шаардлагатай сургалтанд хамруулж дадлагажуулан албан тушаал ахиулна. Энэ нөхцөл бүрдээгүй тохиолдолд ИЗОУИС олон нийтийн хэвлэл мэдээлэлд шинээр ажилд авах зар гаргана. Үүнд: Боловсон хүчин зуучлах агентлагууд болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орно. Ажилд авах зар хуулийн дагуу шударга байна. 7. Сонгон шалгаруулалт Тус албан тушаалд тохирох хүнийг сонгон шалгаруулахдаа доорх зүйлсийг анхаарна. • • •
Ажлын шаардлагыг хангахуйц заасан мэргэжлийг эзэмшсэн байна. Тус шалгуурт нийцсэн мэдээллийг ажилд орохыг хүссэн өргөдөл гаргагч өргөдөлдөө /CV/тодорхой тусгасан байна. Сонгогдсон өргөдөл гаргагчийг ярилцлагад урина.
Нэг албан тушаалд өрсөлдсөн олон хүн байвал өргөдөл гаргагч нарыг тухайн ажлын байранд хэн нь илүү тохирох вэ гэдгийг сонгох зорилгоор хүснэгтийн дагуу анкет бөглөж судална.
ИЗОУИС–д ажилд орохыг хүсч өргөдөл гаргагчид олон нийтийн хэвлэл мэдээлэл болон боловсон хүчин зуучлагч агентлагын тусламжтайгаар хүний нөөцийн албанд өргөдлөө ирүүлсэн тохиолдолд ажилд авах эсэх шийдвэрийг аль болох богино хугацаанд гаргуулахыг зорино. ИЗОУИС хүсэлт гаргасан хүмүүст бичгээр мэдэгдэнэ. 8. Ажилд орох ярилцлага 8.1 Ярилцлагад бэлтгэх Хүний нөөцийн менежер боловсон хүчний ярилцлагын товыг тогтооно. Ажилд орохыг хүсэгчидтэй ярилцлагын цагийг харилцан тохирно. Асуултанд хэрхэн хариулах, бодол санаагаа хэрхэн төвлөрүүлэх хугацааг тэдэнд олгоно. Ярилцлагад ажилд орохыг хүсч өргөдөл гаргагчийн биеийн хөдөлгөөн, нүүрний хувирал гэх мэтийг гол болгож үзэхгүй. Тус хүн ажлын шаардлагыг хангасан байх шаардлагатай. Ярилцлаганы хэв маягийг зөвхөн ажлын зорилгод чиглүүлнэ. Ярилцлагыг шаардлагатай бол бичиж тэмдэглэнэ. Ярилцлагад бэлтгэхдээ доорх зүйлсийг анхаарна. • • •
Тус өргөдөл гаргагч уг албан тушаалд тохирох хэсгийг нарийн тодорхойлно. Жишээ нь: Өргөдөл гаргагчийн чадварыг тусгайлан тэмдэглэнэ. Өргөдөлд дурдсан ажлыг боломжийг тус албан тушаалд тохируулан лавлаж ололт амжилт бүтээлийг нарийн харна. Ярилцлагын асуултыг нарийн боловсруулж тодорхой бэлдэнэ. Асуултууд нь тухайн мэргэжлийн шаардлага онцлогийг гаргахад чиглэнэ.
8.2 Ярилцлагын үед Ярилцлагад орохын өмнө өргөдөл гаргагч загвар асуултуудыг авч танилцсан байх хэрэгтэй бөгөөд тавьсан асуултанд хариулахдаа гол анхаарлаа хандуулах нь зүйтэй. • • • •
Ярилцлагад орж буй нэр дэвшигч бүрт нэгэн ижил асуултын стратегийг ашиглах, ажилд хамаатай бус ялгаварлан гадуурхсан гэж үзэж болохуйц хувийн мэдээлэл, үзэл бодлыг тодруулах зүйлийг асуух хэрэггүй. Та асуултандаа хэсэгчлэн буюу илүү тодорхой хариултыг хүлээн авах шаардлагатай бол дэлгэрэнгүй байдлаар танилцаж болно. Асуултууд нь тодорхой хариулт авах боломжийг бүрдүүлсэн байх шаардлагатай. Энгийн “тийм” , “үгүй” гэсэн хариулт авах асуулт тавихыг аль болох цээрлэвэл зохино.
8.3 Ярилцлагын дараа
53
• • • • •
•
Нэр дэвшигч тус бүрийн талаарх тэмдэглэлийг үзэж үнэлгээний маягтыг бөглөнө. Энэ нь тухайн нэр дэвшигчийг сонгох эс сонгохтой холбогдсон эцсийн шийдвэр гаргахад чухал үндэслэл болно. Нэр дэвшигч бүрийн талаар авсан нэмэлт мэдээллийг хооронд харьцуулж дахин ажлын байрны тодорхойлолтыг бий болгоход ашиглана. ИЗОУИС –ийн багийн ажлын хэв маяг, зорилго зорилтууд тэдэнд нийцэж буй эсэх талаар нэр дэвшигч бүрт зориулсан үнэлгээ хийх. Хэдийгээр энэ нь гол үндэслэл болох ч аль нэг нэр дэвшигчийг ялгаварлан гадуурхах байр сууринаас хандаж болохгүй. Ажил олгогч тал ярилцлагын ямар нэгэн асуудлын талаар дутуу ойлголт авсан эсвэл тодруулах шаардлага байвал нэр дэвшигчээ ярилцагад дахин урих буюу утсаар холбоо барьж болно. Ямар ажил санал болгох, энэ нь зөв байх болно гэдэгт харилцан итгэлцэх түвшинд зохицуулагдах ёстой. Нэр дэвшигчдийг онож зөв сонгохыг боломжийн хирээр хурдан хийх хэрэгтэй. Хойшлуулах нь та хамгийн сайн нэр дэвшигчдээ алдаж болох талтайг анхаарах.
9. Ажлын Санал Хамгийн зөв зүйтэй нэр дэвшигчээ зөв сонгож, шийдвэр гаргагчаар баталгаажуулсан байхын учир ажил эрхлэлтийн нөхцөл, мөн хугацааг хүний нөөцийн менежер оновчтой тогтоосон байх хэрэгтэй. Таны сонгосон нэр дэвшигчид санал болгосон цалингийн хэмжээ нь нэр дэвшигчийн хайж байгаа цалингийн төвшинд ойролцоо байх ёстой гэдгийг санаж байх, мөн төсөв ба цалингийн хэлбэлзлийн хүрээ зөвшөөрөгдсөн хэмжээнд байна. ИЗОУИС дотор үл ойлголцол үүсгэхгүй байх энэ нь ажил эрхлэлтэд хамаарагдах хууль , дүрэм журмын хүрээнд байлгахын тулд адил үүрэгтэй ажлын байранд байгаа албан хаагчдын цалинг тодорхой мэдэж байх үүрэгтэй Нэр дэвшигчийн саналыг эхлээд сонссон байж болно. Ажил эрхлэлтийн гэрээг дэлгэрүүлж , харилцан тохирсон байх хэрэгтэй. 10. Тодорхойлолт ИЗОУИС шаардлагатай ажлын байрны хоёр тодорхойлолтыг ажил хайгчдад санал болгож болно. Ажил олгогчдын зүгээс өргөдөл гаргагчаас өмнөх болон одоогийн ажил байдлын тодорхойлолтыг шаарддаг.Тухайн хүн сургуулиас тодорхой шалтгааны улмаас жилийн чөлөө авсан тохиолдолд ажил байдлын тодорхойлолт хийж өгөхийг хүлээн зөвшөөрдөг. Тодорхойлолт гаргагч нь тухайн хүний ажил байдлын тодорхойлолтыг хийхдээ эзнийх нь хүсэлтийг харгалзан тодорхойлохоос бус, өргөдөл гаргагчийн зөвшөөрөлгүйгээр тодорхойлолт гаргахгүй. ИЗОУИС -ийн төгсөх ангийн оюутнууд дээрх шаардлагын дагуу урьдчилан ажил байдлын тодорхойлолтыг хийлгэж авдаг. Тухайн өргөдөл гаргагч нь тодорхойлтон дээр бичсэн зүйлтэй урьдчилан танилцаж хүлээн зөвшөөрснөө илэрхийлэн гарын үсэг зурсан байна. Тодорхойлолт нь стандартын дагуу бичгээр үйлдэгдэх ба шаардлагатай үед лавлан тодруулах зүйл гарч болох тул холбогдох утасны дугаартай байдаг. Хэрвээ тухайн тодорхойлолтон дээрх мэдээлэл хангалтгүй байгаа бол ИЗОУИС нэмэлт мэдээллийг өгөх болно. 11. Мэргэжлийн үнэмлэх Бүх өргөдөл гаргагчаас мэргэжлийн үнэмлэхний эх хувь болон хуулбарласан хувийн аль алиныг нь шаардана. Ажил эрхлэгч мэргэжлийн үнэмлэх нь үнэн бодитой, ямар нэгэн цаг хугацааны зөрчилгүй байх хэрэгтэй. Хэрвээ тухайн ажил эрхлэгч мэргэжлийн үнэмлэхийг хуурамчаар үйлдвэл ИЗОУИС тушаал бууруулах, ажлаас чөлөөлөх, хувь хүний хариуцлага хүлээлгэх хураан авах хүртэл арга хэмжээ авдаг. 12. Боловсон хүчний бүртгэл ба түүнтэй холбоотой дүрэм журам Хүний нөөцийн менежер боловсон хүчний асуудлыг хариуцна.Ажилтан бүрт дараах бичиг баримт байх ёстой. • • • • • • •
Хөдөлмөрийн гэрээ Ажил байдлын тодорхойлолт Гэр бүлийн байдал, үндэс угсаа Гэрийн хаяг (утасны дугаар) Цахим үнэмлэхний хуулбар Мэргэжлийн дипломын хуулбар Үйл ажиллагааны төлөвлөгөө
54
• •
Сургалтын бичиг баримт Үр дүнгийн үнэлгээний баримт бичиг
Эдгээр бичиг баримтууд зөвхөн хүний нөөцийн менежерт хадгалагдана. Электрон хэлбэрт сургалтын хэрэглэгдэхүүн тусгай бүртгэлтэй байна.Эдгээр мэдээллүүдийг ажилтны хувийн хэрэгт хавсаргасан байна.Нягтлан бодогч ажилтны цалингийн тооцоог гаргаж цалинг олгоно.Ажилтан жил бүр мэдээллээ баталгаажуулж гарын үсэг зурна. 13.Санал гомдол гаргах журам Үйл ажиллагааны явцад шударга бусаар хандагдсан гэж үзвэл тухайн этгээд санал гомдол хүлээн авах зөвлөлд хандана. Ажиллах хугацаандаа зайлшгүй шаардлагаар санал хүсэлт гаргах бол холбогдох түвшний удирдлагад хандаж болно.
БАГШ , АЖИЛЧДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖУРАМ Үндэслэл 1.1 Хүний нөөцийн албанаас их сургуулийг үүсгэн байгуулагчид болон хувьцаа эзэмшигчдийн зөвлөгөө, тогтоосон дүрэм журмыг баримтлан уг албан баримтыг боловсруулав. 1.2 Энэхүү журмыг Удирдах зөвлөлийн 2013.01.22-ны хурлаар хэлэлцэж шинэчлэн баталсан болно. 2. Хамрах хүрээ 2.1 Уг журам нь ИЗОУИС-ийн үндсэн болон цагийн багш ажилчид , түр албан хаагчдад хамаарна. Мөн ИЗОУИС-нь бүх албан хаагчдын мэргэжлийн чадварыг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж ажиллана. 2.2 Уг журмыг хэрэглэх явцдаа хуримтлуулсан туршлага үнэлгээндээ үндэслэн тухай бүрт нь шинэчлэн сайжруулалт хийж байна. 3. Хэрэгжилт 3.1 Уг журмын хэрэгжилтийг Сургалтын нэгдсэн алба, хүний нөөцийн албатай хамтран зохион байгуулж , хагас бүтэн жилээр дүгнэж ажиллана. 4. Зорилго 4.1 ИЗОУИС-ийн эрхэм зорилго, стратегийн зорилтыг хэрэгжүүлэх. 4.2 Багш ажилчдын мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлж, улмаар тэдний ажлын бүтээмж чанарыг сайжруулах. 4.3 ИЗОУИС-ийн үүрэг нь багш, албан хаагчдыг тасралтгүй өсөн хөгжих боломж дэмжлэгээр хангах явдал юм. 5. Эрх тэгш үйлчлэх боломж 5.1 Уг журам нь үндсэн багш ажилчид , цагийн багш, түр албан хаагч бүрт тэгш үйлчилнэ. ИЗОУИС-ийн одоогийн болон цаашдын өсөн нэмэгдэх хэрэгцээ шаардлагыг хангахын тулд нийт багш, албан хаагчдын чадварыг байнга дээшлүүлэх. 5.2 ИЗОУИС-ийн эрх тэгш үйлчлэх журам нь багш албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлнэ. 5.3 Хөгжлийн бэрхшээлтэй албан хаагчдаа тэдний онцлог, боломжоос нь шалтгаалж сургалт семинарт хамруулахгүй байж болохгүй. 6. Хэрэгжилтийн хамрах хүрээ 6.1 Уг журам нь ИЗОУИС-ийн үндсэн болон цагийн багш, албан хаагчдад нэгэн адил хамаарна. 6.2 Мөн түр ажилчдад ИЗОУИС-ийн энэхүү дүрэм журмыг хэрэгжүүлэх боломжийг олгоно. 7.
Үүрэг хариуцлага
55
7.1 ИЗОУИС-ийн захиргаа нь багш, ажилчдыг хөгжүүлэх , дэмжих бодлогыг хэрэгжүүлэхийг үндсэн үүрэг хэмээн үзнэ. 7.2 ИЗОУИС-ийн Удирдах зөвлөл нь уг бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангах үүрэг хүлээнэ. 7.3 Эрдмийн зөвлөлийн дарга нь дараах үүрэгтэй: • Үйлчилгээний сайжруулалтыг дэмжих. • Багш, ажилчдын мэргэжлийн чадварыг дээшлүүлэх сургалтуудыг төлөвлөх • Багш, ажилчдын мэргэжлийн чадварыг дээшлүүлэх сургалтуудын төсвийг гаргах • Гадна болон дотны мэдээллийн хэрэгслийг ашиглан багш, албан хаагчидтаа зориулсан сургалт явуулахыг зөвшөөрөх. • Багш, ажилчдыг сургалт явуулах мэдээллээр хангах, багш ажилчдын мэргэжлийн чадамжийг дээшлүүлсэн дүнгийн талаарх нэгдсэн мэдээлэл гаргах. • Сургалтын бэлтгэл ажил болон явцад тавих хяналтыг хэрэгжүүлэх. Сургуулийн захирал нь дараах үүрэг хүлээнэ: • • •
Багш, ажилчдын мэргэжлийн чадварыг дээшлүүлэх сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж таниулах, уг сургалтыг сургуулийнхаа стратеги бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх. Жил бүр багш, ажилчдын ажлын төлөвлөгөөнд үнэлгээ дүгнэлт өгөх, сургалт семинарын явц, үр дүнд дүн шилжилгээ хийх. Хурал цуглааныг цаг тухай бүрт нь зохион байгуулах.
7.6 Багш, албан хаагчдын хүлээх үүрэг: •
8.
9.
ИЗОУИС-ийн эрхэм зорилго, бодлогод нийцүүлэн хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн сайжруулах. • Мэргэжлийн чадвар, заах арга зүйгээ боловсронгуй болгоход хувийн хариуцлагатай хандах • Сургалт, семинарт хамрагдан олж авсан мэдлэг чадвараа цаашид хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж ажиллах, • Багш ажилчдыг хөгжүүлэх үйл ажиллагаанд өдрийн үнэлэлт дүгнэлт өгөх. • ИЗОУИС-ийн захирлын баталсан “Багш, ажилтныг хөгжүүлэх өдрүүд” сургалтанд хамрагдах. Багш , ажилчдыг хөгжүүлэх сургалтын тодорхойлолт ИЗОУИС-нь багш ажилчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх дараах үйл ажиллагаануудыг явуулна: • Мэргэжил дээшлүүлэх гадна болон дотнын сургалт, семинарт багш, албан хаагчдаа хамруулах. • Сургалтын хөтөлбөрийг боловсронгүй болгож шинэчлэх асуудлын талаар хэлэлцэх уулзалт, семинарыг зохион байгуулах. • Бие даан мэдлэг, боловсролоо дээшлүүлэх судалгааны ажил хийх, ном гарын авлага хэвлүүлэх боломж олгох. • Гадна, дотнын зөвлөгч багш нарын сургалт зохион байгуулах. • Сургалт явуулах, зөвлөгөө өгөх. • Багаар ажиллах боломж олгох. Багш, ажилчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх. 9.1 Багш, ажилчид нь батлагдсан сургалт семинарт оролцохоор болвол дараах санхүүгийн хөнгөлөлтүүдийг үзүүлнэ. Үүнд: • Сургалт семинарын төлбөр, • Ажлын байрнаас гадуур сургалт семинарт хамрагдах бол аялалын зардал олгох, • Байр, хоолны зардал , 9.2 Материаллаг зүйл болон бусад нэмэлт зүйлсийг шаардлагатай гэж үзвэл багтаана. 9.3 Багш, ажилчдыг хөгжүүлэх сургалтанд гарах зардлыг сургууль хариуцна: • • •
Сургагч, зөвлөгч багш нар Сургагч багш нарын унааны зардал Сургалтанд ашиглагдах материалууд
56
•
Ус , ундаа болон байр хоолны зардал.
9.4 Урт хугацааны сургалтын санхүүгийн дэмжлэг нь тухайн жилдээ хүчинтэй байна. 9.5 Сургалтанд анх удаа хамрагдаж байгаа үндсэн багш нарт санхүүгийн хөнгөлөлт үзүүлнэ. 9.6 Цагийн багш нарын хувьд 7 хоногт 1 цаг багшийн сургалтанд хамрагдаж болох бөгөөд сургалтын төлбөрийг хэрхэн суралцсан үр дүнг нь харгалзан буцаан олгож болно. 9.7 Хэрэв багш нар нь мэргэжлийн чадвараа дээшлүүлсэн гэж үзвэл уг сургалтанд суухгүй байх хүсэлтээ тавьж болно. 9.8 Хэрэв ажилчид нь мэргэжлийн чадвараа тухайн түвшинд дээшлүүлсэн гэж үзвэл уг сургалтанд суухгүй байх хүсэлт гаргаж болно. 9.9 Сургалт, семинарын хөнгөлөлтөнд хамрагдаж байгаа багш, ажилчид нь дараах зүйлсийг баримтлана: • Сургалтанд хамрагдагч нь ажлын байрны шаардлага, дүрмийг зөрчихгүй байх, ажлын цагийн алдагдал гаргахгүй байх; • Төлөвлөгдсөн арга хэмжээнүүдэд цаг тухай бүрт нь оролцож байх; • Багш, ажилчдын ажлын цагаас гадуурх сургалтын нэмэлт шаардлагуудыг биелүүлэх; • Сургалтанд гарах унааны болон бусад нэмэлт зардлуудыг төлөхийг зөвшөөөрөх; • Сургалтанд хамрагдагч нь сургалтын бүхий л шаардлагуудыг дагаж мөрдөх хэрэгтэй; • Сургалт явуулах тохиромжтой газрыг сонгох; 9.10 Цагийн багш болон түр ажилчид нь мэргэжил дээшлүүлэх 1 цаг 30 минутийн сургалтанд хамрагдаж 1 цагийн мөнгийг төлөх эрх олгох. Уг зөвшөөрлийг Сургалт бодлого зохицуулалтын газар гаргана. 9.11 Мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан багш, ажилчид нь сургалтыг дуусгахгүй орхих эсвэл сургалтанд суугаад жилийн дотор сургуулиас гарах болвол төлбөрийг нөхөн төлнө. 10. Удирлага болон сургалтын нөөц боломж 10.1 ИЗОУИС-ийн багш, ажилчдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх журам, удирдлага, сургалтын нөөц боломжийн талаарх асуудлуудыг ИЗОУИС-ийн стратеги төлөвлөгөөнд тусгана. 10.2 Удирдах зөвлөл нь сургалттай холбоотой мэдээлэл, нууцлал, тайлан тооцоо зэргийг хариуцна. 10.3 Багш, ажилчдын мэргэжлийн чадварыг хөгжүүлэх сургалтын үр дүнг байнга сайжруулах бодлого барих 10.4 Багш, ажилчдын мэргэжлийн чадварыг хөгжүүлэх сургалтын тайланг гаргах бөгөөд үүнээс дараах зүйлсийг харж болно. • Сургалт үр дүнтэй зохион байгуулагдсан эсэх • Сургалтын үр дүнг үнэлэх
57
АЙЛГАН СҮРДҮҮЛЭХ, ХҮЧИРХИЙЛЭХЭЭС СЭРГИЙЛЭХ ЖУРАМ Нэг. ЭНЭХҮҮ БОДЛОГЫН ЗОРИЛГО НЬ ИЗОУИС түүний бүрэлдэхүүн, харьяа, салбар сургуулиудын хэмжээнд хэн нэгнийг ялгаварлан гадуурхах , дарамтлах үйлдлээс сэргийлэх, энэ талаар багш ажилтан, оюутан суралцагчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, ялгаварлан гадуурхах, дарамтлах үзлийн эсрэг тавьсан их сургуулийн хоригийн талаарх бодлогыг тодорхойлох, Монгол улсын үндсэн хуулинд тусгагдсан хүний эрхийн баталгааг хангах , эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, сурч боловсрох эрхийг баталгаажуулахад чиглэгдэнэ. Хоёр. Хамрагдах хүрээ- ИЗОУИС түүний салбар бүрэлдэхүүн сургуулиудын оюутнууд ажилчин албан хаагч ,зочид төлөөлөгчид болон цогцолборуудын гэрээт ажилчдад хамаарна. Хариуцах алба- ИЗОУИС-ийн Хүний нөөцийн алба, салбар сургуулиудын захирал. ЗОРИЛГО - ИЗОУИС түүний салбар бүрэлдэхүүн сургуулиудын ялгаварлан гадуурхах , дарамтлах үйлдлээс сэргийлэх бодлого, ажилчин албан хаагч, оюутан суралцагчдын үүрэг хариуцлага, ялгаварлан гадуурхах , дарамтлах үзлийн эсрэг тавьсан Их Сургуулийн хоригийн талаарх бодлогыг тодорхойлоход оршино. Энэхүү бодлого нь эрх зүй, хөдөлмөрийн эрүүл ахуйн хувьд аюулгүй,Үндсэн хуулийн шаардлагад нийцсэн байна. Гурав.ТОДОРХОЙЛОЛТ 3.1.Гадуурхал гэдэг ойлголтод доорх зүй бус зан харьцааг хамруулж үзнэ. а/ хүнийг гомдоох, доромжлох,үл тоон басамжлах, айлган сүрдүүлэх б/ хүнийг айлган сүрдүүлэх, гутаан доромжлох шалтгааныг сэдэж тийм нөхцөл байдалд оруулах Үндсэн хуулиар доорх гадуурхлын хэлбэрүүдийг ялгаварлан гадуурхах үзэлд хамааруулна. Үүнд : - Насаар - Тахир дутуу байдал / хөдөлмөрийн бэрхшээлтэй болон ДОХ-н вирус тээсэн / - Гэрлэлтийн байдлаар - Жирэмсэн болон жирэмслэх боломжтой эсэх - Бэлгийн гадуурхал / бэлгийн дарамт үзүүлэх / 3.2.Дарамтлал нь хүнийг айлган сүрдүүлэх, дорд үзэх, гутаан доромжлох тэдний эрүүл мэнд , аюулгүй амар тайван байдлыг/ ялангуяа сэтгэл санааны амгалан тайван байдал / эрсдэлд оруулах болчимгүй зан чанараар тодорхойлогдоно. 3.3. Хавчин гадуурхах үзэл нь хүнийг гомдол шүүмжлэл гаргахад оролцсоных нь төлөө гаргах зүй бус харьцаа юм. 3.4. Ялгаварлан гадуурхах гэдэг нь тухайн хүн бусад хүмүүсээс нас, тахир дутуу байдал, хүйсийн хуваарилалт,арьс өнгө, шашин шүтлэг, бэлгийн хандлагаараа гадуурхагдахыг хэлнэ. Дөрөв. ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА
58
4.1. Ажилчин албан хаагч, оюутан суралцагчид нь бусдын ялгаатай тал болон эрхийг хүндэтгэж, зан харьцааны зохих ёс зүйг сахина. 4.2. Ажилчин албан хаагч, оюутан суралцагчид нь гомдлыг үнэн зөв бодитой гаргана. 4.3. Менежер болон хяналтын шатны албан хаагчид доорх үүргийг хүлээнэ. Үүнд: а/ Гадуурхах, дарамтлахын эсрэг их сургуулийн бодлогыг сайн мэддэг байна. б/ Тэдний хяналтан дор ажиллах ажилчин албан хаагч, оюутан суралцагчид нь ялгаварлан гадуурхах дарамтлах үзлийг тэвчихгүй гэдгийг ухамсарлаж байгаа эсэхэд хяналт тавина. в/ Анги танхим болон ажлын байранд хүлээн зөвшөөрөгдсөн харилцааны стандарт үргэлж мөрдөгдөнө. г/ Гомдол гаргаагүй ч ямар нэгэн доромжлох , айлган сүрдүүлэх байдал үзүүлсэн үйл явдлыг эрт илрүүлэх д/ Гадуурхаж дарамталсан талаарх асуудал гомдлыг их сургуулийн дүрэм журмын дагуу шуурхай шударга оновчтой шийдвэрлэнэ. е/ Гадуурхсан, дарамталсан дээрэлхсэн талаарх гомдолтой холбоотой асуудлаар Хүний нөөцийн Албаны даргаас шаардлагатай тохиолдолд зөвлөгөө авах ё/ Хавчин гадуурхахаас сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, гадуурхаж айлган сүрдүүлсэн, гутаан доромжилсон зэрэгтэй холбоотой гомдлуудад яаралтай хариу өгөх ТАВ. МӨРДӨХ ЖУРАМ 5.1. ИЗОУИС , түүний салбар бүрэлдэхүүн сургуулиуд ямар нэгэн гадуурхалгүй ажлын болон сурах орчныг бүрдүүлэх зорилготой ажиллах ба ажилчин албан хаагч, оюутан суралцагч бүрийг өөрийгөө хүндлэх, аливаад хүндэтгэлтэй байх талыг дэмжиж ажиллана. 5.2. Их сургуультай холбоотой аливаа нэгэн үйл ажиллагааны хүрээнд олон нийтийн байгууллагын гишүүд, оюутан сурагчид ,албан хаагчдыг гадуурхах явдал нь хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд энэ нь их сургуулийн ажлын байр болон сургалтын орчинд бодлогын эсрэг зүйл мөн. 5.3. Дарамтлах, ялгаварлан гадуурхах явдал нь ноцтой хэрэгт тооцогдох бөгөөд доорх журмыг сахина. а/ Гомдлыг зохих ёсны зарчмын дагуу нэн даруй шийдвэрлэнэ. б/ Гомдлыг шийдвэрлэх явцад нууцыг чандлан хадгална. в/ Дарамтлах ялгаварлан гадуурхах байдал улам ноцтой цааш үргэлжилсээр байгаа тохиолдолд сахилгын арга хэмжээг авна. г/ Гомдол гаргагчыг хавчин гадуурхахыг хориглоно. 5.4. Их Сургууль нь дээрх журмын талаар ажилчин албан хаагч, оюутан суралцагчдад мэдээлэх ба менежер, хяналтын албаны ажилчид энэ бодлогын хүрээнд үүрэг хариуцлагаа ухамсарлаж ажиллана. ЗУРГАА. ДАРАМТЛАХ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХЫН ЭСРЭГ ИХ СУРГУУЛИАС ТАВИХ ХОРИГ 6.1. Дарамтлах, ялгаварлан гадуурхахын ямар нэгэн хэлбэрийг ёс зүйн зөрчилд тооцох ба оюутан суралцагчын ёс зүйн дүрмийн дагуу сахилгын арга хэмжээг авна. 6.2. Гадуурхлын талаарх гомдол саналыг шийдвэрлэх асуудалд Их Сургуулиас ерөнхийдөө албан бусаар онцгой анхаарах ба дараах тохиолдолд албан ёсоор авч үзнэ. а/ Зөрчил олон дахин давтагдсан; б/ Сэжиг бүхий зан гаргаж ёс зүйн ноцтой зөрчил гэж тооцогдсон тохиолдолд в/ Үндэслэлгүй гаргасан гомдол саналуудад; г/ Гомдол гаргасныхаа төлөө удаа дараа хавчин гадуурхагдаж байгаа гомдол мэдүүлэгчийн асуудалд; 6.3. Дарамтлах, ялгаварлан гадуурхахын эсрэг бодлогыг зөрчсөн тохиолдолд шууд уучлал хүсэх,албан ёсоор сануулах,зөвлөгөө өгөх, ангийг солих, торгох, албан тушаал бууруулах, ажлаас халах, түр чөлөөлөх, сургуулиас хөөх зэрэг шийтгэлийн арга хэмжээг авна. ДОЛОО. ДАРАМТЛАХ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХТАЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖИТ АРГА ЗАМУУД Дарамтлагдаж, ялгаварлан гадуурхагдаж байгаагаа мэдэрсэн ажилчин албан хаагч, оюутан суралцагчид уг асуудлыг хайхрахгүй өнгөрч болохгүй. Эхлээд тухайн хүнд нөгөө хүний үзүүлж буй зан байдал тааламжгүй, түрэмгий шинжтэй, сэтгэлийг нь шаналгаж байвал энэ талаар тодорхой хэлэх нь зүйтэй. Хэрэв ажилчин албан хаагч, оюутан суралцагчдад энэ арга нь таатай бус үр дүнгүй байвал зөвлөгөө авах хэрэгтэй. Дарамтлах, ялгаварлан гадуурхахтай холбоотой гомдол асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн боломжит арга замууд ажилчин албан хаагч, оюутан суралцагчдад бий. Үүнд:
59
а/ Оюутны асуудал эрхэлсэн зохих шатны менежер, ИЗОУИС, түүний салбар бүрэлдхүүн сургуулиудын захирлуудаас зөвлөгөө авах б/ Их Сургуулийн зохих шатны менежер ялангуяа хүний нөөцийн албаны дарга эсвэл бусад эрх мэдэл бүхий хүмүүст асуудлаа танилцуулах в/ Их Сургуульд бичгэн хэлбэрээр гомдол гаргах г/ Ажилчид болон оюутны байгууллагын төлөөлөл, оюутны холбоодтой харьцах д/ Халдлагад өртөж гэмтэж бэртсэн тохиолдолд цагдаагийн газарт мэдэгдэх Гадуурхалтай холбоотой гарсан асуудал тодорхой бус тохиолдолд нууцыг хадгалах ёстой. Дарамтлагдаж ,ялгаварлан гадуурхагдсан хүн сэтгэлийн шаналал, стресст хурдан ордог. Албан хаагчдын хувьд ажилчдад туслах хөтөлбөр, оюутны хувьд оюутны үйлчилгээний байгууллагаар дамжуулан сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой.
Удирдах Зөвлөлийн 2017оны 10 дугаар сарын 20-ны 06 тоот тогтоолын хавсралт. ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАГШИЙН АЖЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Энэ журмаар ИЗОУИС-ийн профессор багшийн ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргийн хүрээнд гүйцэтгэх сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн болон мэргэжлийн бусад ажил үйлчилгээний чиглэлээр гүйцэтгэх ажлыг төлөвлөх, гүйцэтгэлийг тооцоход энэ журам үйлчилнэ. Хоёр. Профессор, багшийн хичээлийн жилд гүйцэтгэх ажлын хэмжээ 2.1. ИЗОУИС-ийн профессор багш нь дараах 3 төрлийн ажил гүйцэтгэх үүрэгтэй. Үүнд: А. Танхимын сургалт. /цаашид А цаг гэнэ/; Лекцийн 16 цагийн хичээл, семинарын 32 цагийн хичээлийг 1 кредит гэж тооцно. Б. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх, инновацийн чиглэлийн ажил үйлчилгээ. /цаашид Б цаг гэнэ/; С. Бусад ажил. /танхимын гадуурх сургалт, мэргэжлийн үйлчилгээ, соёл, олон нийтийн ажил, үйлчилгээ г.м/ цаашид С цаг гэнэ. 2.2. Багшийн хөдөлмөрийг кредит тогтолцоонд нийцүүлэн багц цаг буюу кредит цагаар үнэлнэ.
60
2.3. Хөтөлбөрийн удирдагч нь хичээлийн жилийн эхэнд багш нарынхаа сургалт, судалгааны ажлын ноогдлыг 2 хувь үйлдэн, сургуулийн захирлаар батлуулж Сургалтын нэгдсэн албанд 10 сарын 01-ний дотор ирүүлнэ. 2.4. Багш болон удирдах албан тушаалтны сургалт, заах аргын үйл ажиллагааны танхимын цагийн “А” цаг, эрдэм шинжилгээний цагийг “Б” цаг, мэргэжлийн болон бусад үйлчилгээ, олон нийтийн үйл ажиллагааны цагийг “С” цаг гэж тооцон албан тушаалын зэрэглэлээс хамаарч нэг хичээлийн жилд гүйцэтгэх ажил нь 2.5-д зааснаар нийт30 кредит цагийн хэмжээтэй байна.
2.5. Багшийн жилд гүйцэтгэх ажлын төрөл, норм /кредит цагаар/
Багшийн албан тушаалын зэрэглэл Профессор Дэд профессор Ахлах багш Багш Дадлагажигч багш
“А” цаг 15 16 17 18 17
“Б” цаг 10 8 7 6 3
“С” цаг 5 6 6 6 10
2.6. Профессор, багшийн ажлын норм дахь А,Б,С цагийг тусад нь тооцох ба А, Б багц цагаас С цагткредит шилжүүлж болох бол С цагаас А, Б цагт шилжүүлэхгүй. 2.7. Бакалаврын сургалтын лекцийн хичээлийг зохион байгуулахдаа танхимын багтаамж, оюутны тоог харгалзан төлөвлөх бөгөөд 80оюутныг хамгийн зохистой гэж үзэх бөгөөд 81-100 оюутанд лекц уншсан бол харгалзах коэффицент 1.2, 101-160 оюутанд лекц уншсан бол харгалзах коэффицент 1.3, 161-200 оюутанд лекц уншсан бол харгалзах коэффицент 1.5 байна. 2.8. Магистрын сургалтын лекцийн хичээлийн бүлгийн тоог тогтоохдоо сонгосон оюутны тоог 40-д харьцуулж тооцох бол дадлага, семинарын хичээлийг 20, лабораторийн хичээлийг 10 оюутнаар бүлэглэнэ. 2.9. Докторын сургалтын лекцийн хичээлийн бүлгийн тоог тогтоохдоо сонгосон оюутны тоог 20-д харьцуулж тооцох бол дадлагын хичээлийг 10, лабораторийн хичээлийг 5 оюутнаар бүлэглэнэ. 2.10. Багш нь “А” цагийн жилийн ажлын нормыг 30 хүртэлх кредитээр давуулан гүйцэтгэж болох ба энэхүү илүү гүйцэтгэсэн кредитэд илүү цагийн хөлс олгоно. Кредит цагийн үнэлгээг жил бүр шинэчлэн тогтооно. 2.11. Хэдийгээр багш нь А цагийг илүү гүйцэтгэсэн боловч Б цагийг биелүүлээгүй буюу дутуу биелүүлсэн бол илүү цагийн хөлс олгохгүй бөгөөд урьдчилан олгосон тохиолдолд амралтын мөнгөнөөс суутган авна. 2.12. А болон Бцагийг илүү гүйцэтгэсэн боловч С цагаа биелүүлээгүй бол А болон Б цагийн илүү кредитийг С цаг руу шилжүүлж тооцох бөгөөд С цаг нь багшийн хувьд үүрэг учир цагийн хөлс тооцохгүй. 2.13. А цагийн үнэлгээнд дараах ажлыг нэмж оруулж тооцно. ➢ ➢ ➢ ➢ ➢
Шалгалт авах уламжлалт хэлбэрээр буюу амаар шалгалт авах- 1 бүлэгт 6 цаг; Тестийн шалгалт авах- 3 цаг; Шалгалтанд ассисент багшаар суух-1 бүлэгт 2 цаг; Улсын шалгалтын комисст орж ажилласан бол 6 цаг; Үйлдвэрлэлийн дадлагын тайлан хамгаалалтанд суусан бол 1 бүлэгт 4 цагийг тус тус тооцож болно.
Гурав. Багшийн “Б” цагт хамаарах ажил, үйлчилгээний хэмжээ
61
3.1. А,Б, С цагийн тооцоо зөвхөн тухайн хичээлийн жилд хамаарах бөгөөд илүү кредит цаг нь дараагийн жилд шилжихгүй. 3.2. Профессор, багш нь мэргэжлийн үйлчилгээний цагт хамаарах ажлаар Б цагийн нормоо биелүүлсэн хэдий ч жилд 2 удаа эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, илтгэл тавих үүргээс чөлөөлөгдөхгүй. 3.3. ИЗОУИС-ийн хэмжээнд багш нарын Б цагийн тооцоог бүрэлдэхүүн сургуулийн захирал гаргаж Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректороор хянуулсны үндсэн дээр Санхүүгийн албанаас багшийн хөдөлмөрийн илүү цагийн хөлсийг тооцож олгоно. 3.4. Эрдэм шинжилгээний бүтээл: дд 1 2 3 4 5 6
Тооцох ажлын хэлбэр, үзүүлэлт ШУ-ны докторын ажил Ph.Dдокторын ажил Нэг сэдэвт бүтээл хэвлүүлсэн Гарын авлага хэвлүүлсэн Сурах бичиг хэвлүүлсэн Мэргэжлийн сурах бичиг, гарын авлага орчуулж хэвлүүлсэн
Хэмжээ 1 ажил
Хэвлэлийн хуудас
кредит 10 8 2 хх =1 кр 3 хх=1 кр
3.5. Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж хэвлүүлэх: дд 1 2 3
Тооцох ажлын хэлбэр, үзүүлэлт Олон улсын хэмжээнд Улсын хэмжээнд Нэрэмжит болон сургуулийн хооронд эсвэл Их засаг ОУИС-н хэмжээнд
Хэмжээ 1 илтгэл
кредит 4 2 1
3.6. Эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх: дд 1 2 3 4
Тооцох ажлын хэлбэр, үзүүлэлт Imfact factor-тойгадаадын сэтгүүлд хэвлүүлсэн Imfact factor-гүй гадаадын мэргэжлийн сэтгүүлд Дотоодын мэргэжлийн сэтгүүлд Сургууль болон хүрээлэнгийн сэтгүүлд
Хэмжээ
кредит 8 4
1 өгүүлэл 2 1
3.7. Оюуны өмчийн бүтээл, эрх нь баталгаажсан технологи дд
1 2 3 4 5
Тооцох ажлын хэлбэр, үзүүлэлт Шинэ бүтээл (патент): Гадаадад эрхийн хамгаалалт хийгдсэн Дотоодод эрхийн хамгаалалт хийгдсэн Ашигтай загвар Эрх бүхий байгууллагаар баталгаажсан технологи, бүтээгдэхүүн Стандарт /MNS/ боловсруулж батлуулсан Заавар зөвлөмж
Хэмжээ
кредит
1 бүтээл
6 4 3 2
1 стандарт 1 бүтээл
2 1
62
3.8. Б цагт тооцох бусад ажил
дд 1 2 3 4 5 6
7 8 9 10
11 12 13 14 15 16 17 18 19 20 21
Тооцох ажлын хэлбэр, үзүүлэлт Докторант удирдаж хамгаалуулах Магистрант удирдаж хамгаалуулах Бакалаврын ажил удирдаж хамгаалуулах Илтгэл тавих оюутныг удирдаж олон улсад эхний 3 байранд орсон бол Илтгэл тавих оюутныг удирдаж улсад 1,2 дугаар байранд орсон, хэвлүүлсэн Карл Попер, Парламентийн болон шүүхийн мэтгэлцээний тэмцээнд багийг удирдаж эхний 3 байранд шалгарсан бол Хичээлийн хөтөлбөр шинээр боловсруулж тооцуулсан E-book, e-test,e-хичээлийн материал бэлтгэсэн
үр
1 хүн
4 1 1 2
1 баг 2 хүртэл багш 1 хичээл
2 0.5
Иж бүрэн 1 ширхэг 3 хх 1 жилд
Гарын авлага, сурах бичгийн редактороор ажилласан Сургуулийн Эрдмийн зөвлөлийн болон профессорын багийн гишүүнээр ажилласан
Магистр, бакалавр, докторын хамгаалалтын зөвлөлд ажилласан Мэргэжлийн хичээлээр мэдлэг сорих тэмцээн зохион байгуулах Хуулийн төсөл боловсруулах багийн гишүүнээр ажиллаж уг төсөл батлагдсан Тухайн хичээлээр иж бүрэн бодлого тестийн сан бүрдүүлсэн бол
кредит
1
дүнг
Улс болон олон улсын хэмжээний ЭШБХ-г зохион байгуулсан, шүүгчээр ажилласан ИЗОУИС-д мөрдөгдөх дүрэм, журмын төслийг шинээр боловсруулсан Магистр, докторын ажилд шүүмж бичсэн Гадаадын их дээд сургуультай хамтран төсөл хэрэгжүүлсэн ИЗОУИС-ийн санхүүжилттэй төсөл, сэдэвт ажил, инновацийн төсөл удирдах, гүйцэтгэх Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээр сургуульд мөнгөн болон материаллаг хөрөнгө оруулалт хийх. ИЗОУИС-ийн их семинарыг удирдах, илтгэл хэлэлцүүлэх
Хэмжээ
0.5 1 1
1 хүн 1 хурал
1
1 журам /дүрэм/
1
1 ажил
0.5 2 2
1 төсөл 2 1 хурал 1 илтгэл Хичээлийн жилд 1 хүн
1 1 1
Хичээл бүрд
1
1 хууль
1
Иж бүрэн 1 ширхэг
1
Дөрөв. Албан тушаалын онцлог, норм Албан тушаал ЭШИЭ проректор Эрдэмтэн нарийн бичгийн дарга
А цаг 6 6
Б цаг 10 10
С цаг 4 4
63
Цогцолборын болон сургуулийн захирал Хөтөлбөрийн зөвлөх Сургалтын нэгдсэн албаны дарга
4
4
12
8 6
8 6
4 8
Тав. Бусад ажил буюу С цаг. 5.1. ИЗОУИС-ийн профессор багш нь сургууль, хамт олноос зохион байгуулсан олон нийт, соёл, боловсролын үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй бөгөөд хэрхэн оролцсоноо зохих баримтаар тайлагнана. 5.2. Цогцолборын болон сургуулийн захирал нь ИЗОУИС-ийн профессор дурьдсанаар тооцож үнэлнэ.
багш нарын
С цагийн үнэлгээг дор
5.3. Хэрэв багш С цагийн тооцооны талаар Цогцолборын болон сургуулийн захиралтай санал нийлэхгүй бол маркетингийн албаны дарга, улмаар ЭШИЭ проректорт гомдлоо гаргаж шийдвэрлүүлнэ. 5.4. С цагийн дараах төрлүүдийг журамласан бөгөөд Цогцолборын болон сургуулийн захирал нь багшийн идэвх оноог өөр байдлаар үнэлэх боломжтой гэж үзвэл дор дурьдагдаагүй ажлыг 0.5-2 кредит цагаар үнэлж тайлбараа ЭШИЭ проректорт ирүүлж болох бөгөөд захирлын саналыг үндэслэлтэй гэж үзвэл С цагт тооцно. ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, өдөр тутмын сонинд ИЗОУИС-г сурталчлах болон шинжлэх ухаан танин мэдэхүйн чиглэлээр ярилцлага өгөх, арга зүйн зөвлөгөө өгсөн - 1 кредит; Үндэсний зөвлөхөөр ажиллах, урилгаар лекц унших -1 кр; ИЗОУИС-н хэмжээнд ажлын хэсэг, зөвлөл, комиссын гишүүнээр ажилласан- 0.5 кр; Сургуульд тодорхой хэмжээний орлого оруулах ажил үйлчилгээ гүйцэтгэсэн, нийгэм ард иргэдийн дунд сургуулийн нэр хүндийг өргөхөд хувь нэмэр оруулахуйц бусад ажил гүйцэтгэх -1 кр; ИЗОУИС-д хамааралтай урлаг, уран сайхны зохиол, бүтээл туурвих, бүтээлийн үзэсгэлэн гаргасан- 1кр; Эрдэм шинжилгээний лаборатори, кабинет, тоног төхөөрөмж, мэдээллийн сан хариуцаж ажиллах-1 кр; Урлаг, спортын их наадамд оюутнуудыг хариуцаж оролцуулсан бол -0.5 кр; Мэргэжлийн уралдаан, тэмцээнд баг удирдаж оролцуулах- 1 кр; ИЗОУИС-ийн олон нийттэй харилцах харилцааг хөгжүүлэх, сургуулийн нийгэмд гүйцэтгэх үүргийн дагуу төрөл бүхий сургалт явуулахад оролцох, зохион байгуулсан-1 кр; Төлбөрийн чадваргүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн туслалцаа үзүүлсэн бол 1 хүнд - 0.2 кр; Оюутантай ажиллаж зөвлөгөө өгсөн, тэдний үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, дугуйлан хичээллүүлсэн- 1 кр; Хичээлийн шинэ жилийн нээлт, төгсөлтийн үйл ажиллагаа, угтах 7 хоног, бусад төстэй үйл ажиллагааг зохион байгуулсан- 1 кр; Багшийн хичээлд сууж туршлага солилцсон бол 1 хичээлд суухад 0.1 кр; Төр,засгийн бодлого, шийдвэрийн төсөлд шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмж, санал, дүгнэлт гаргах, аж ахуйн нэгж байгууллагын захиалгаар бодлогын баримт бичиг, илтгэл, төсөл боловсруулах- нэг ажилд 1 кр;
64
ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ 2017 оны ....сарын....
Дугаар.......
Улаанбаатар хот
Энэхүү гэрээг нэг талаас Чингис хааны нэрэмжит “Их Засаг Олон улсын их сургууль” ХХК-ийн харъяа ....................................................................-г төлөөлж захирал................ ......... ......./цаашид ажил олгогч гэх/ нөгөө талаас... ....... ..... ..... овогтой.........................................../цаашид ажилтан гэх/ нар харилцан тохиролцож Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21-24 дүгээр зүйл, ИЗОУИС-ийн дүрэм, холбогдох журмыг үндэслэн харилцан тохиролцож дараах нөхцөлүүдээр байгуулав. НЭГ. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ 1.1. 1.2. 1.3. 1.4. 1.5.
Ажлын байрны буюу албан тушаалын нэр: ...................................... Ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил, үүрэг ................. ............. Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ................... Хөдөлмөрийн нөхцөл : хэвийн бусад / / Хөдөлмөрийн гэрээний хугацаа:.................................. ХОЁР. АЖИЛ ОЛГОГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
2.1. Ажил олгогчийн эрх 2.1.1. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг батлаж мөрдүүлэх, холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг ажилтнаас шаардах; 2.1.2
Ректорын баталсан тушаал, компаний дотоод журам, ИЗОУИС-ийн багш, ажилтны ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах, учирсан хохирлыг ажилтнаар төлүүлэх;
65
2.1.3
Ажилтны бакалавр, магистрын диплом болон бусад боловсролын гэрчилгээ, бичиг баримтыг тогтвортой ажиллах баталгаа болгон Хүний нөөцийн албанд хадгалах;
2.1.4
Ажилтныг туршилтын 3 хүртэлх сарын хугацаатай ажиллуулж үр дүнг харгалзаж ажилд томилох эсэхийг шийдвэрлэх;
2.1.5
Ажлын онцлогоос шалтгаалан ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөр ажилд шилжүүлэх зэрэг эрхийг эдэлнэ.
2.2.
Ажил олгогчийн үүрэг:
2.2.1.
Ажлын байрны дулаан, агааржуулалт, гэрэлтүүлэг зэрэг ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үндсэн шаардлага, стандартыг хангах; Ажилтны мэдлэг чадвар, идэвх зүтгэл, ажлын дадлага туршлагыг харгалзан үндсэн болон нэмэгдэл цалинг тогтоож, сард 2 удаа хувааж олгох; Ажлын гүйцэтгэл, үр дүн, бүтээлийг үндэслэн ажилтанд шагнал, нэмэгдэл олгох, төрийн шагналд тодорхойлох; Байгууллага хариуцахаар хуульд заасан нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх; Ажилтан, албан хаагчдын дунд зохиогдох урлаг, спорт, идэвхитэй амралтын арга хэмжээний зардлыг төлөвлөж хэрэгжүүлэх;
2.2.2. 2.2.3. 2.2.4. 2.2.5.
ГУРАВ. АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ. 3.1. Ажилтны эрх 3.1.1. 3.1.2. 3.1.3. 3.1.4. 3.1.5.
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрлөх нөхцлөөр хангуулах; Ажил олгогчоос хууль болон дүрэм, гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах; Хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол гаргах; Хөдөлмөрийн дотоод журмын дагуу цалинтай болон цалингүй чөлөө авах, эмчлүүлж сувилуулах, шагнуулах, хөнгөлөлт, тусламж эдлэх; Хөдөлмөрийн дотоод журам, гэрээнд заасны дагуу цалингийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс авах эрхтэй.
3.2. Ажилтны үүрэг Боловсролын тухай болон Хөдөлмөрийн хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам болон ИЗОУИСийн Ректорын тушаалыг чанд мөрдөж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх; 3.2.2. Үнэнч шударга ажиллаж, компаний дотоод журам, бусад журмаар тогтоосон дэг журмыг мөрдөж ажиллах, ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүрэгт ажлаа хугацаанд нь, чанартай гүйцэтгэж үр дүнг тайлагнах; 3.2.3. Ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, хариуцсан эд хөрөнгө, техник хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах, бүрэн бүтэн байлгах, ариг гамтай хэрэглэх; 3.2.4. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам, зааврыг үйл ажиллагаандаа чанд сахин биелүүлэх; 3.2.5. Байгууллагад дагаж мөрддөг үнэт зүйлс, зарчим, ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэх, хуулиар тогтоосон нууцад хамаарах мэдээлэлтэй харьцсан тохиолдолд нууцыг хадгалах; 3.2.6. Ажлаас халагдсан тохиолдолд ашиглаж байсан эд хөрөнгө, техник хэрэгсэл, бичиг баримт, судалгаа, танилцуулга, тооцоо, төлөвлөгөө зэргийг биетээр болон файлаар хүлээлгэн өгөх; 3.2.7. Ажлын байр, орчиндоо дэг журмыг сахиж, эмх цэгцтэй, соёлтой, цэвэр байдлыг эрхэмлэж ажил хэрэгч байдлаар хувцаслах, хамт олны дунд эвсэг нөхөрсөг, зан байдлыг сахиж багаар ажиллаж байгууллагынхаа нэр хүндийг эрхэмлэн дээдлэх; 3.2.8. ИЗОУИСийнбагшажилтныхувьдсудлаачбайхүүрэгтэйбөгөөдэнэүүргийнхүрээндхичээлийнжилдхоёроосцөөнгүйэрдэмш инжилгээнийбүтээлгаргажүрдүнгтооцуулна. /ажилтандхамаарахгүй/ 3.2.1.
ДӨРӨВ. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГ ДУУСГАВАР БОЛГОХ, ЦУЦЛАХ ҮНДЭСЛЭЛ
66
4.1
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно.
4.2. Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр цуцална. Үүнд: 4.2.1 санаачлагаар;
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үндэслэлээр ажилтан, ажил олгогчийн
4.2.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр ажил олгогчийн санаачлагаар; 4.2.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “ноцтой зөрчил” гэдэгт дараах зөрчлийг ойлгоно. Үүнд: ➢ ➢
➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢
Сахилгын шийтгэлийг нэг жилийн дотор 2 ба түүнээс дээш удаа хүлээсэн; Ажлын байранд согтууруулах болон мансууруулах зүйл хэрэглэсэн, согтуурч мансуурсан байдалтай ажилд ирсэн, ажлын байранд бусдыг хэл амаар доромжилж нэр хүндийг нь гутаах, айлган сүрдүүлэх зэргээр байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан; Байгууллага, хувь хүний эд хөрөнгө, мөнгийг хулгайлсан, хулгайлахыг завдсан, бусад хэлбэрээр ашиглан шамшигдуулсан, эд хөрөнгийг эвдэж гэмтээсэн, сүйтгэсэн; Үүрэгт ажлаа гүйцэтгэх явцдаа бусдад давуу байдал олгох зорилгоор дурсгалын зүйл, шан харамж, шагнал, урамшуулал авсан нь нотлогдсон; Ажил олгогчийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг унагах, байгууллагын нууцыг задруулах, худал мэдээлэх зэргээр байгууллагын эрх ашиг, сонирхолд нөлөөлөх үр дагавар бий болгосон; Компанийн удирдлага, удирдах албан тушаалтны өгсөн үүрэг, даалгаврыг хүлээж авахаас татгалзсан, тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, бусдыг үүрэг, даалгавар биелүүлэхгүй байхыг өдөөн турхирсан; хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан, эсвэл хуанлийн 1 сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал; компанид ажилд орох зорилгоор бичиг баримтыг хуурамчаар үйлдэж мэдүүлсэн, өөрийн тухай хуурамч мэдээлэл өгсөн бол; Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгод ашигласан, зөвшөөрөлгүйгээр байгууллагын компьютерийн санамжинд байгаа мэдээлэл болон тоо баримтыг устгасан, хуулбарлаж авсан; Гадаадад болон орон нутагт томилолтоор болон сургалтаар явахдаа архидан согтуурч нийгмийн дэг журам алдагдуулсан, зөрчил гаргасан нь нотлогдсон; Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс гэм буруутай болох талаар шийдвэр гарсан зэрэг тохиолдолд ажлаас нь шууд хална.
ТАВ. БУСАД ЗҮЙЛ 5.1.
Гэрээнд талууд гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болно.
5.2
Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас гэрээг цуцлах талаар санал тавиагүй бол гэрээг дахин нэг жилээр сунгагдсанд тооцно.
5.3
Гэрээнд орсон нэмэлт өөрчлөлтийг тухай бүр хавсралтад тусгаж, гэрээ байгуулагч талууд гарын үсэг зурж баталгаажуулна.
5.4
Гэрээнд тусгагдаагүй асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн дотоод журмын дагуу зохцуулна.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН
67
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЖУРАМ ИЗОУИС нь үйл ажиллагааныхаа хүрээнд багш, ажилчид, оюутан суралцагчтай холбоотой тодорхой мэдээллүүдийг авч хадгална. Мэдээллийг боловсруулснаар ажилчдыг ажилд авах, цалин олгох, хичээлийг зохион байгуулах, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахад ач холбогдолтой. Хуулийн хүрээнд мэдээллийг шударгаар ашиглаж, аюулгүй газар хадгалж, бусдад дамжуулахгүй байх шаардлагатай. Үүний тулд сургууль нь Байгууллага хамгаалах тухай хууль 1995 онд тусгагдсан Мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарчмыг хэрэгжүүлнэ. Үүнд тусгагдснаар хувь хүний тухай мэдээллийг: -
Шударга, хуулийн дагуу ашиглах ба тусгай нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд ашиглахгүй байх, Тодорхой болон хуулийн зорилгоор ашиглах бөгөөд уг зорилгоос өөр нөхцөлд ашиглахгүй байх Дээрх зорилгод нийцүүлэн шаардлагатай хэмжээний мэдээллийг өгөх, илүү мэдээлэл өгөхгүй байх, Мэдээлэл нь үнэн зөв, шинэчлэгдэж байх, Шаардлагагүй тохиолдолд мэдээллийг устгах Мэдээллийг мэдээлэл боловсруулах зааврын дагуу боловсруулах, Мэдээллийг хууль бусаар нэвтрэх, алдах, устгах зэрэг эрсдлээс сэргийлсэн найдвартай, аюулгүй нөхцөлд хадгалах,
Ажилтны үүрэг, хариуцлага -
Сургуульд ажил эрхлэлттэй холбоотой үнэн зөв, сүүлийн үеийн мэдээлэл өгөх, Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд сургуульд мэдэгдэх (гэрийн хаяг өөрчлөгдсөн г.м) Сургуульд байнга мэдээллээ өгч байх Буруу мэдээлэл байгаа тохиолдолд сургуульд мэдэгдэх. Ажилтан сургуульд буруу мэдээлэл өгсөн тохиодолд сургууль хариуцлага хүлээхгүй. Ажилтан өөрийн ажлын хүрээнд бусад хүмүүсийн талаар (жич: оюутнуудын курсын ажил, тэдний чадварын талаар, бусад сургуулийн талаарх мэдээлэл, болон хувь хүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг) мэдээлэл авах шаардлага гарсан тохиолдолд ажилтанд зориулсан зааварчилгааг мөрдлөг болгоно.
Мэдээллийн аюулгүй байдал
68
Бүх ажилчид доорх үүргийг хүлээнэ: Өөрсдөд байгаа хувийн мэдээллийг найдвартай хадгалах, Гуравдагч этгээдэд хувийн мэдээллийг аман болон бичгэн хэлбэрээр, эсвэл санаандгүй байдлаар задруулахгүй байх, Ажилтан мэдээлэлийг зөвшөөрөлгүй задруулсан, эсвэл дээр дурдсан шаардлагыг дагаж мөрдөөгүй тохиолдолд ёс зүйн зөрчил гаргасан гэж үзнэ. Хувь хүний мэдээллийг цоожтой өрөө болон шүүгээнд хадгалах ба хэрэв компьютер дээр байгаа эсвэл зөөвөрлөх шаардлага гарсан тохиолдолд заавал нэвтрэх нууц үг хийж хамгаална, Хувь хүний мэдээллийг ажилтны гэрт хэвлэсэн болон электрон хэлбэрээр эсвэл хувийн комюьтер болон бусад зөөврийн төхөөрөмж дээр хэзээ ч хадгалахгүй байх, Зайлшгүй тохиолдлоор хувь хүний мэдээллийг ажилтны гэрт хэвлэсэн болон электрон хэлбэрээр эсвэл хувийн комюьтер болон бусад зөөврийн төхөөрөмж дээр хадгалах шаардлага гарсан тохиолдолд Сургалтын албаны даргатай энэ талаар зөвшилцөн, энэхүү журамд гарсан аюулгүй байдлын зааварчилгааг мөрдлөг болгоно. Зөөврийн электрон төхөөрөмж дээр хадгалагдаж байгаа мэдээллийн аюулгүй байдлыг эдгээр төхөөрөмжийг хариуцан ажилдаг ажилтан хариуцна. Уг ажилтан нь: Мэдээллийг хадгалах тохиромжтой нөөцтэй байх, Нууцлалтай мэдээллийг шифрлэх, Нууцлал бүхий мэдээллийг шифрлэх, хамгаалах талаар сургуулийн захирал болон тэнхмийн эрхлэгчтэй ярилцалгүй зөөвөрлөн, хуулахгүй байх, Нууцлал бүхий мэдээлэл агуулсан электрон төхөөрөмжүүд болох зөөврийн компьютер, компьютер (уян диск, флаш, СД) зэргийг хараа хяналтгүй, эзэнгүй орхихгүй байх зэргийг хариуцан ажиллана. Өндөр нууцлал бүхий зарим мэдээллийг, жишээ нь цалингийн мэдээлэл, багш, ажилчид оюутнуудын гэрийн хаяг, ёс зүйн болон үнэлгээтэй холбоотой мэдээлэл мөн банкны данстай холбоотой мэдээллүүдийг гэрлүүгээ авч явж огт болохгүй. Зөвхөн Ректорын зөшөөрөлтэй тохиолдолд болно. Сургууль нь ажилчдаас харшилдаг эм тариа, астам, сахарын өвчтэй эсэх эрүүл мэндийн талаарх мэдээллийг авна. Сургууль нь уг мэдээллийг хувь хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, мөн яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай болсон тохиолдолд ашиглана. Тиймээс, шинээр орж буй ажилчид болон оюутнууд тодорхой хэмжээний мэдээллийг багтаасан хуудсанд (Process form) гарын үсэг зурах шаардлагатай байдаг. Гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд ажилд болон сургуульд авахаас татгалзаж болно. Нууцлал бүхий мэдээллийг авах тухай Зарим тохиолдолд хувь хүний эрүүл мэнд, ял шийтгэл эдэлж байсан тухай, арьсны өнгө, хүйс, гэр бүлийн байдал зэрэгтэй холбоотой мэдэээллийг авах шаардлага гардаг. Эмийн чөлөөтэй үед цалин олгох журам, хүн бүр тэгш эрхтэй байх журам зэрэг дүрэм журам сургуульд байдаг нь хүн бүрийн хувьд эрсдэлгүй газар гэдгийг баталж өгдөг. Учир нь эдгээр мэдээлэл нь нууцлал бүхий хувь хүний хувьд эмзэг мэдээлэл байдаг бөгөөд үүнээс үүдэн санаа сэтгэлээр унах магадлалтай байдаг. Ажилтан болон оюутнууд сургуульд энэ тухай мэдээллийг өгөх шаардлагатай. Онцын шалтгаангүйгээр уг мэдээллийг өгөхөөс татгалзсан тохиолдолд Сургууль ажилд авах, сургуульд элсүүлэхээс татгалзаж болно. Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг мэдээлэл хянагчаас авах боломжтой.
69
Ректорын 2012.03.26-ны 1/237 тоот тушаалын хавсралтаар батлав. ИЗОУИС-ИЙН БАГШИЙН АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛ ОЛГОХ ЖУРАМ Нэг.Нийтлэг үндэслэл 1.1 Их Засаг Олон Улсын Их сургуулийн бүх шатны багшийн албан тушаалын орон тоонд багш сонгон шалгаруулах, тэднийг тасралтгүй хөгжүүлэх, чадваржуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно. 1.2 Их Засаг олон улсын их сургуулийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш гэсэн таван шатлалтай байна. 1.3 Цогцолбор, харъяа болон бүрэлдэхүүний сургуулийн захиргаа багш бүртэй хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулан биелэлтийг тогтмол хянан шинжилж, үнэлгээ өгч, тэднийг чадваржуулах, хөгжүүлэх ажлыг зохион байгуулна. 1.4 Багш нь энэхүү журамд заасан шаардлагыг мөрдөж ажиллахын зэрэгцээ түүний биелэлтэд өөрийн үнэлгээ хийж, ажлын үр дүнгээ бодитой тайлагнан албан тушаалын зэрэглэл ахих саналаа ажиллаж байгаа сургуулийнхаа удирдлагад тавьж зохих журмаар шийдвэрлүүлэх үүрэг хүлээнэ. 1.5 Энэхүү журам нь багшлах боловсон хүчний талаар Их Засаголон улсын их сургуулийн баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үндэслэл болно. Хоёр. Багшид тавигдах ерөнхий шаардлага 2.1 Ерөнхий соёл, харилцааны чадвар • Үндсэн хууль, Боловсролын тухай болон бусад хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бүх шатны аливаа шийдвэр, дүрэм, журам, стандартыг чанд мөрддөг, сурталчилан таниулдаг байх • Суралцагчийн хөгжил төлөвшлийн өсөлтийг хангах, сургалтын үйл явцыг шинжлэх ухааны үндэстэй төлөвлөж зохион байгуулах, эрхэлсэн ажлынхаа чанар, үр дүнг ажил олгогчийн өмнө бүрэн хариуцдаг байх. • Сурган хүмүүжүүлэх арга барил, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлдэг байх. • Хамт олны дунд эвсэг нөхөрсөг харьцаа, хамтач уур амьсгал төлөвшүүлэх
2.2 Мэргэжлийн чадвар
70
• Багшлах эрх (сертификат) авсан байхаас гадна магистраас доошгүй боловсролын зэрэгтэй байх; • Боловсрол судлал,сэтгэл судлалын ухааны мэдлэг эзэмшсэн байх; • Суралцагчийн хүчин зүйл, нөөц бололцоог бүрэн дүүрэн дайчлан илрүүлж, хөгжүүлэх хэмжээний үлгэр дуурайлалтай байх; • Сургалтын техник хэрэгсэл,харилцаа холбоо,мэдээллийн салбарын амжилтыг өөрийн ажил хөдөлмөр, амьдрал ахуйдаа өргөн хэрэглэх дадал чадвартай байх; • Эрдэм шинжилгээ,судалгааны ажлын арга барил эзэмшсэн байх.
2.3 Бүтээлч чадвар • Сургалтын шинэ дэвшилт арга технологиос суралцах өөриймшүүлж эзэмших,үр дүнг тооцох, сургалтын таатай орчин бүрдүүлэх талаар санал санаачлага гаргах,энэ чиглэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох; • Хөдөлмөрийн бүтээмж, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, зардал төсөв хэмнэх, ашигтай ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар бусдад үлгэрлэн нөлөөлөх.
Гурав. Тус сургуульд ажиллаж байгаа багш нь доор дурдсан албан тушаалын зэрэглэлтэй байх бөгөөд тэдгээрт дараах шаардлага тавигдана. Үүнд: А) Профессор 3.1.1. Эрдэм шинжилгээний бүтээл туурвихын сацуу төсөлт ажил,эрдэм шинжилгээний хурал,семинар удирдах зэргээр судалгааны ажлын менежментийг эзэмшсэн байх, 3.1.2 .Багш нарыг шинэ чухал мэдээллээр хангах, залуу багш, докторант, магистрантыг дагуулах буюу удирдах замаар тэднийг багшлах ур чадвар, эрдэм шинжилгээний ажлын арга барилд сургадаг байх. • Эрхэлсэн ажлын туршлагатай,магистр болон докторын зэрэгтэй байх; • Багшид тавигдах шаардлагуудыг бүрэн биелүүлдэг, үлгэр жишээч байх; • Танхим, нэгж хамт олныг удирдан зохион байгуулагч үр дүнгийн төлөө хариуцлагахүлээх өндөр ухамсартай байх.
Б) Дэд профессор • Эрдэм шинжилгээний бүтээл туурвихийн сацуу төсөлт ажилд оролцдог,эрдэм шинжилгээний хурал семинар удирддаг байх; • Залуу багш нар,докторант,магистрантыг дагуулах буюу удирдах замаар тэднийг багшлах ур чадвар,эрдэм шинжилгээний ажлын арга барилд сургадаг байх; • Эрхэлсэн ажлын туршлагатай, магистр болон докторын зэрэгтэй байх; • Багшид тавигдах ерөнхий шаардлагуудыг бүрэн биелүүлдэг,бусдыг үлгэрлэн дагуулдаг байх; • Тэнхим, нэгж, хамт олныг удирдан зохион байгуулагч байх. В) Ахлах багш • Тодорхой чиглэлээр судалгаа хийдэг,эрдэм шинжилгээний төсөлт ажил,хурал семинарт биечлэн оролцдог байх; • Салбар нэгжийн хүрээнд сүргалт,эрдэм шинжилгээний ажлыг чанартай гүйцэтгэх чадвараа тодорхой үр дүнгээр харуулсан байх; • Магистраас дээш зэрэгтэй байх; • Багшид тавигдах нийтлэг шаардлагыг бүрэн биелүүлдэг,бусдыг үлгэрлэн дагуулдаг байх. Г) Багш • Тодорхой чиглэлээр судалгаа хийдэг, эрдэм шинжилгээний төсөлт ажил, хурал семинарт биечлэн оролцдог байх; • Үндсэн нэгжийн хүрээнд сургалт,эрдэм шинжилгээний ажлыг чанартай гүйцэтгэх чадвараа тодорхой үр дүнгээр харуулсан байх; • Оюутныг удирдах ажлын дадлага,туршлага,ур чадвар,эрдэм шинжилгээний ажлын арга барилд сургадаг байх. Д) Дадлагажигч багш • Тодорхой чиглэлээр судалгаа хийх хэмжээний бэлтгэлтэй байх;
71
• Оюутны суурь буюу дадлагын хичээлийг албан ёсны удирдагчийн зөвлөгөөний дагуучанарын өндөр түвшинд заадаг байх; • Үндсэн нэгжийн хүрээнд сургалт хүмүүжлийн ажлыг чанартай гүйцэтгэх чадвартай болохоо тодорхой үр дүнгээр харуулсан байх; • Мэргэжлээрээ болон боловсрол судлалын чиглэлээр бакалавраас доошгүй дээд боловсролын зэрэгтэй, мэргэжлийн хичээлийн дүн сайнаас дээш буюу ”B”-ээс доошгүй үнэлгээтэй байх.
Дөрөв. Багшид албан тушаалын зэрэглэл олгох 4.1 Сургуулийн захиргаа хичээлийн жилийн төгсгөлд багш бүрээр үйл ажиллагааны үр дүнгийн тайланг нь хамгаалуулж түүний хариуцсан ажлын чанар үр дүнгээр үнэлгээжүүлсний дагуу багшийн албан тушаалын зэрэглэлийн шалгуур үзүүлэлтийг хангасан багш нарт албан тушаалын зэрэглэл тогтоолгох саналаа ЭШИЭ проректорт оруулж хэлэлцүүлнэ. 4.2 ЭШИЭ проректор санал гаргасаны дагуу Ректорын тушаал гарч үндсэн багшид албан тушаалын зэрэглэл олгох асуудлыг шийдвэрлэнэ. 4.3. Багш нарт олгосон албан тушаалын зэрэглэл нь 2 жилийн хугацаанд хүчинтэй байна. Тав. Багшийн албан тушаалын зэрэглэл бууруулах 5.1 Дараах тохиолдолд багшийн албан тушаалын зэрэглэл бууруулж болно. Үүнд: • • • •
Боловсролын мэргэжлийн буюу хяналтын байгууллага, аттестатчилалын шалгалтаар хангалтгүй дүн үзүүлсэн. Хөдөлмөрийн хууль, сургуулийн дүрэм, дотоод журмыг ноцтой зөрчсөн. Багш ажилтны ёс зүйн хорооны хурлаар хоёрдах удаагаа орсон, ёс зүйн дүрэмд заасан зөрчлийг давтан гаргасан. Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн.
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАГШИЙН АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
№
1
2
Албан тушаалын зэрэглэл
Профессор
Дэд профессор
Шалгуур үзүүлэлт
-
Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан 5-аас доошгүй магистр эсвэл 1 боловсролын докторын ажил удирдаж хамгаалуулсан 10-аас доошгүй бүтээл туурвил нийтлүүлсэн Сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлсэн
-
Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан 3 ба түүнээс дээш магистрын ажил удирдаж хамгаалуулсан 8-аас доошгүй бүтээл туурвил нийтлүүлсэн Сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлсэн
72
-
Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан Магистр буюу түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой Дадлагажигч багш, багш нарт заах арга, ур чадвар, сурган хүмүүжүүлэх ажлын туршлагатай, зөвлөмж өгөх чадвартай Бичиж нийтлүүлсэн бүтээлийн жагсаалттай
-
Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан Магистрын зэрэгтэй Үндсэн мэргэжлээрээ хичээл заах болзол шалгуурыг хангасан Дадлагажигч багшид сургалт заах арга зүйн зөвлөмж өгөх чадвартай
-
Их дээд сургуулийг амжилттай төгссөн Багшлах, эрдэм шинжилгээний судалгааны ажил хийх сонирхолтой Магистрантурт суралцах болзол хангасан буюу суралцаж байгаа, магистр зэрэгтэй Гадаад хэл компьютерийн зохих мэдлэгтэй Багшлах эрхтэй
Ахлах багш
3
Багш
4
Дадлагажигч багш 5
Ректорын 2017 оны 10-р сарын 25-ны өдрийн А/86 тоот тушаалын хавсралт. ИХ ЗАСАГ ОУИС-ИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ШАЛГАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл 1.1.
1.2.
ИХ ЗАСАГ ОУИС-н Багш, ажилтан, ажиллагсдын ажлын гүйцэтгэлийг тогтмол шалгадаг үр дүнтэй системийг бий болгох, ИЗОУИС-ийн хэмжээнд Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Сургуулийн дүрэм, бусад журмын хэрэгжилтийг хангах зорилгоор Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний багийг /цаашид АГҮБ гэх/ байнга ажиллуулах, шалгалтыг ямар чиглэлээр хэрхэн явуулж үр дүнг тооцох, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний талаар тайлагнах явцад үүссэн харилцааг энэ журмаар зохицуулна. АГҮБ-аас цогцолбор, түүний харьяа болон бүрэлдэхүүний сургуулийн удирдлага, багш нарын сургалт, эрдэм шинжилгээний ажлын удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт, үр дүнг холбогдох баримт бичиг, тайлан, мэдээ, судалгааны дүнтэй танилцаж, зөвлөн тусалж, үнэлгээ дүгнэлт өгнө. ХОЁР. АГҮБ-н бүтэц, бүрэлдэхүүн
2.1. АГҮБ нь байнгын ажиллагаатай, ИЗОУИС-н орон тооны бус нэгж бөгөөд хичээлийн жилийн эхэнд Ректорын тушаалаар АГҮБ-н ахлагч, дэд ахлагч, нарийн бичгийн дарга болон гишүүдийг шинээр томилно. 2.2. АГҮБ-н ахлагч нь ИЗОУИС-н Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор байх бол дэд ахлагч нь Дотоод ажил, хууль хяналтын албаны дарга, нарийн бичгийн дарга нь Хүний нөөцийн албаны дарга байх бөгөөд гишүүдэд дараах албан тушаалтнууд хамаарна. Үүнд: • • • • • •
Аж ахуй, үйлчилгээ эрхэлсэн захирал; Гадаад харилцаа эрхэлсэн захирал; Сургалтын нэгдсэн албаны дарга, мэргэжилтэн; Маркетингийн албаны дарга; Ерөнхий нягтлан бодогч; Инженерийн албаны дарга;
73
• • •
Харуул хамгаалалтын албаны дарга; Цогцолборын захирлууд; Архивын эрхлэгч нар багтсан 13-15 хүний бүрэлдэхүүнтэй байна.
2.3. Шаардлагатай тохиолдолд дээрх албан тушаалтнуудаас гадна бусад удирдах албан тушаалтан, багш, оюутны төлөөлийг АГҮБ-н шалгалтын бүрэлдэхүүнд оролцуулах эсэх асуудлыг Ректорын тушаалаар шийдвэрлэнэ. 2.4. АГҮБ хангалтгүй ажилласан гэж Ректор үзвэл шалтгааныг тодруулсаны үндсэн дээр ахлагч, дэд ахлагч, нарийн бичгийн дарга болон гишүүдийн заримыг өөрчилж шинэ бүрэлдэхүүнийг томилж болно. Гурав. АГҮБ-н шалгалтын удирдамж, хугацаа, өөрийн үнэлгээний тайлан 3.1. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтад цогцолборын болон бүрэлдэхүүний сургуулийн захирал, декан, оюутан хариуцсан багш, бүлгийн багш, үндсэн багш нарыг хамруулан сар бүр зохион байгуулна. 3.2. Тухайн сард хийгдэх шалгалт бүрийн өмнө АГҮБ-н ахлагч удирдамжийг шинэчлэн гаргаж Ректороор батлуулсан байна. 3.3. Шалгалтын удирдамжинд АГҮБ-н гишүүдийн гүйцэтгэх чиг үүргийг нарийвчлан зааж өгнө. 3.4. АГҮБ-н шалгалтын удирдамжийг Ректороор батлуулсаны дараа ахлагч удирдамжийг сургуулийн захирлууд руу илгээх ба цогцолборын болон бүрэлдэхүүний сургуулийн захирлууд удирдамжийн дагуу өөрийн үнэлгээний тайлангаа бэлдэнэ. 3.5. АГҮБ-н шалгалт сургуулийн өөрийн үнэлгээний тайлан дээр суурилах бөгөөд өөрийн үнэлгээний тайлан гаргаагүй, тайлан гаргасан ч тайлагнаагүй ажилд оноо тооцохгүй. 3.6. Багш, оюутнуудын амралттай байдаг тухайн оны 7,8 дугаар сард АГҮБ-н шалгалтыг хийхгүй. 3.7. АГҮБ-г ажиллах боломж, нөхцлөөр хангах үүргийг Сургуулийн удирдлага хүлээх бөгөөд шаардлагатай төсөв, зардлыг тухай бүрд нь шийдвэрлэнэ. Дөрөв. АГҮБ-н шалгалтын хамрах хүрээ 4.1. ИЗОУИС-н бүрэлдэхүүн сургуулиудын хэмжээнд хууль тогтоомж болон сургуулийн дүрэм, бусад журам, Ректорын тушаал хэрхэн хэрэгжиж байгааг шалгах үндсэн зорилгоос гадна АГҮБ-н шалгалтын үйл ажиллагаа дараах нарийвчилсан чиглэлтэй байна. Үүнд: 4.2. Сургалтын орчны стандарт • Сургуулийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлэг, цэвэрлэгээ; • Анги танхим, лекцийн зал, кабинетуудын тохижилт, эд аж ахуйн бүрэн бүтэн байдал, цэвэрлэгээний түвшин; • Компьютер, лаборатори, лингафоны кабинет анги, танхимд ашиглаж байгаа техник хэрэгсэл, TV, хөгжим зэргийн бэлэн байдал, хүрэлцээ хангамж, ашиглалт үйлчилгээ; • Ариутгал, халдваргүйжүүлэлтийг стандартын дагуу хийж байгаа эсэх; • Сургуулийн халаалт, халуун ус, цэвэр ус, цахилгаан хангамжийн байдал; • Галын аюулгүй байдлыг хангасан эсэх, аварын хаалга онгойж байгаа эсэх; • Цогцолбор, сургуулиудын зоогийн газар, буфетүүдийн ариун цэвэр эрүүл ахуйн асуудал; 4.3. Сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа • Батлагдсан хуваарь, төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу хичээл зааж байгаа байдал; • Оюутны ирцийг байнга бүртгэж, идэвхийн оноог өгч, дүгнэж буй байдал; • Сургалтын үйл ажиллагаатай холбогдсон баримт бичиг /журнал, дүнгийн хүснэгт/-ийн хөтлөлт, бүрэн байдал; • Улирал дундын шалгалт, улирлын шалгалт, улсын шалгалтын асуулт, билет, тестийн боловсруулалт; • Оюутантай ажиллах өдөр багш нар сургууль дээр ажиллаж оюутнуудад давтлага, зөвлөгөө өгсөн байдал; • Бүлэг удирдсан багшийн оюутантай ажилладаг ажиллагаа, түүний үр дүн; • Мэндлэх хүндлэх ёс, энгэрийн тэмдэг зүүх ажлыг хэвшүүлсэн байдал;
74
• Цогц боловсрол, хувь хүний чадамжийг дээшлүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт. • Сургалтын нэгдсэн програмд оюутнуудын дүн, мэдээлэл оруулсан талаар бүртгэл тооцоо, дүн оруулаагүй багш байгаа эсэхэд хяналт тавьсан байдал. 4.4. Багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чадавх • Шинжлэх ухаан, технологийн санхүүжилтээр хийгддэг эрдэм шинжилгээний төсөл, сэдэвт ажил болон байгууллага, аж ахуйн нэгжийн захиалга, гэрээгээр гүйцэтгэдэг ажил, гадаадын сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарсан төсөл, хөтөлбөрт профессор, багш нарын оролцоо; • Эрдэм шинжилгээний илтгэл /гадаад, дотоод, сургуулийн хэмжээнд/ бэлтгэн хэлэлцүүлсэн, хэвлүүлсэн багшийн судалгаа; • Ном, сурах бичиг, гарын авлага боловсруулсан, хэвлүүлсэн, хянан тохиолдуулсан багшийн судалгаа; • Бакалавр,магистрын ажил удирдсан, шүүмж бичсэн багшийн судалгаа; • Оюутны судалгааны ажлыг удирдан эрдэм шинжилгээний хурал /гадаад, дотоод, сургуулийн хэмжээнд/-д оролцуулсан байдал; • Оюутныг бакалаврын судалгааны ажилд оролцуулсан байдал; 4.5. Хөтөлбөрийн удирдагчийн ажлын гүйцэтгэл • Хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн сайжруулсан үр дүн; • Бусад багшийн хичээлд сууж, тэмдэглэл хөтөлсөн байдал; • Оюутны бие даалтын ажлыг үнэлж, дүгнэсэн байдал; • Курсын болон дипломын ажлын бүртгэл, гүйцэтгэлийн үнэлгээ; • Сургалт, хүмүүжлийн ажлын нэгдсэн графикт тусгасан тэнхмийн ажлын үр дүн, мэргэжлийн хичээлээр оюутны дунд уралдаан, тэмцээн зохион байгуулсан байдал; • Мэргэжил дээшлүүлэх сургалт семинарт тэнхмийн багш нар хамрагдсан, өөрийгөө хөгжүүлсэн байдал; • Мэргэжлийн кабинет байгуулж, хичээл сургалтандаа үр дүнтэй ашиглаж буй байдал; • Сургууль, мэргэжил сурталчлах ажилд тэнхмийн багш нар үр бүтээлтэй оролцсон байдал. 4.6. Сургуулийн захирлын ажлын гүйцэтгэл • Багш, оюутны хичээлийн ирцийг бүрдүүлэх талаар зохиосон ажил, үр дүн; • Оюутны сургалтын төлбөрийн барагдуулалт; • Оюутантай байгуулсан гэрээ, 1-р курсэд элсэн орсон оюутны бичиг баримтын бүрдүүлэлт, судалгаа; • Хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх; • Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа; • Декан, тэнхмийн эрхлэгч, багш нарын үр дүнгийн гэрээний биелэлтийн явцтай танилцсан, зөвлөсөн байдал; • Төгсөгчдийн ажил эрхлэлтийн талаарх судалгаа, дүгнэлт, төгсөгчдийн салбар холбооны үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажил; • Ижил төрлийн сургуулийн үйл ажиллагааг судалж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх талаар хийж байгаа ажил, үр дүн; • Мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллаж буй байдал; • Номын сан болон электрон номын санг мэргэжлийн номоор хангасан байдал; • Сургалтын таатай орчин бүрдүүлэх талаар санаачилж хийсэн бүтээлч ажил; • Сургууль, тэнхмээс зохион байгуулсан ажлаа сурталчилж буй байдал /TV, хэвлэл, вэбсайт, Facebook г.м./; • Бүрэлдэхүүний сургуулийнхаа Facebook группээр оюутнуудтай харьцаж, мэдээлэл хүргэж буй байдал. 4.7. Цогцолборын захирлын ажлын гүйцэтгэл • Багш, ажилтан, оюутан суралцагчдын ёс зүйн зөрчлийн болон технологийн зөрчлийн бүртгэл, хурлын тэмдэглэлтэй танилцах; • Сургалтын төлбөр төлөлтийн ахиц, үр дүн; • Оюутны ирцийн мэдээг сараар нэгтгэн гаргасан тооцоо, судалгаа, мөрөөр нь зохиосон ажил, үр дүн; • Дотуур байр, номын сан, аж ахуй, үйлчилгээний ажлыг удирдлагаар хангасан байдал; • Цогцолборын хэмжээнд хэрэг зөрчилгүй хамт олон болох чиглэлээр зохиосон ажил, үр дүн;
75
• Оюутны өөрийн удирдлагын байгууллагатай хамтран ажилласан байдал, тэдэнтэй салбарын тэргүүлэх хүмүүстэй тогтмол уулзуулж, яриа таниулга хийлгэж буй байдал. • Спорт заал, соёлын төв, номын сангийн тохижилт, соёлжилт, ариун цэвэр, байнгын үйл ажиллагааны тогтмолжилт; • Ректорын тушаал, өгсөн үүрэг даалгавар, удирдах ажилтны зөвлөгөөний шийдвэрийг хэрэгжүүлсэн байдал; 4.8. Дээрх чиглэлээс өөр асуудлаар шалгалт хийх шаардлагатай гэж АГҮБ-н гишүүд үзсэн тохиолдолд /жишээ нь: Архивт өгөх өмнөх улирлын материалуудыг цэгцэлж товьёогжуулан хүлээлгэн өгсөн байдал г.м/ тухайн сарын удирдамжиндаа шалгах асуудлыг нэг бүрчлэн нэмж тусгана. Тав. АГҮБ-н шалгалтыг дүгнэх, үр дүнг тайлагнах 5.1. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний баг хичээлийн жилийн эхнээс сард 1 удаа нэгдсэн шалгалтыг явуулж АГҮБ-н ахлагч нь шалгалтын үр дүнгийн талаар Захирлуудын зөвлөлийн хуралд тайлагнана. 5.2. АГҮБ-ийн шалгалтын үзүүлэлт бүрд хангалттай /4-5 оноо/, дундаж /2-3 оноо/, хангалтгүй /0-1 оноо/ үнэлгээ өгнө. Оюутан, суралцагчдын ирц, сургалтын төлбөр төлөлтийг онцгойлон авч үзэх бөгөөд хичээл таслалт 3 хувьтай бол -1 оноо, 4-10 хувьтай бол -2-3 оноо, 11-ээс дээш хувийн таслалттай бол -5 оноог тухайн сургуулийн авсан нийт онооноос хасаж тооцно. Төлбөр төлөлтийн хүрвэл зохих түвшин, үнэлгээний талаар Санхүүгийн албанаас үнэлэмж гаргаж өгсний дагуу сургуулиудыг дүгнэнэ. 5.3. Нэгдсэн дүнгээр сургуулиудыг байр эзлүүлэх бөгөөд тэргүүлэгч сургууль нь 80-аас дээш хувийн амжилт үзүүлсэн байвал зохино. Тэргүүлсэн сургуульд улаан туг, харин сүүл мушгисан сургуульд ажлаа сайжруулахыг шаардсан хөх туг гардуулна. Хичээлийн хагас, бүтэн жилээр АГҮБ-ийн дүнг нэгтгэн шилдэг сургуулийг шалгаруулж, тэргүүн байр эзэлсэн сургуулийн захирал, деканыг БНХАУ эсвэл ОХУ-д аялах эрхийн бичгээр болон бусад хэлбэрээр шагнаж урамшуулна.
-оОо-
76
Удирдах Зөвлөлийн 2017 оны 10-р сарын 20-ны өдрийн 06 тоот тогтоолын хавсралт.
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. 1.2.
1.3. 1.4.
Энэхүү дүрмийн зорилго нь сургалт, судалгааны ажлын дээд төвшний стандартыг хангахын тулд багшийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, зан үйлийг тогтоон хэвшүүлж, багшийн нэр төрийг хамгаалахад оршино. ИЗОУИС-ийн багш, ажилтнууд дагаж мөрдөхөөр баталсан ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг ямар нэгэн байдлаар зөрчиж, улмаар уг зөрчил нь сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэнэ. Багш, ажилтны ёс зүйн зөрчилд хариуцлага ногдуулах асуудлыг тус сургуулийн Ректорын тушаалаар томилогдсон Ёс зүйн хороо хэрэгжүүлнэ. Ёс зүйн хороо нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай багц хуулиуд, ИЗОУИС-ийн дүрэм, журмын хэрэгжилт, сургуулийн эрхэм зорилго, зорилтыг амжилттай хэрэгжүүлэх, багш ажилтны сургуулийн захиргаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний биелэлт, ажлын байрны тодорхойлолт болон эрдэмтэн багшийн андгай тангарагийн хэрэгжилтийг хангахад гол ажлаа чиглүүлнэ. ХОЁР. ЁС ЗҮЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН
2.1. Ёс зүйн хорооны дүрмийг батлах эрх ИЗОУИС-ийн удирдах зөвлөлд, ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг томилох, шинэчлэх асуудлыг Ректорын тушаалаар шийдвэрлэнэ. 2.2.
Ёс зүйн хороо нь дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.
2.3.
Ёс зүйн хорооны дарга нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд: 2.3.1. Ёс зүйн хорооны хурлыг зарлан хуралдуулж, удирдан явуулах; 2.3.2.Ёс зүйн хорооны дүрэмд өөрчлөлт оруулах саналаа Ректорт танилцуулсаны үндсэн дээр Удирдах зөвлөлд оруулах;
77
2.4.
2.5.
2.6.
2.3.3. Ёс зүйн хорооны дэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг удирдлага, мэдээллээр хангаж ажиллах; 2.3.4. Ёс зүйн хорооны хурлаас гарсан шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллах. Ёс зүйн хорооны дэд дарга нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд: 2.4.1. Ёс зүйн хорооны даргын эзгүйд түүнийг орлох; 2.4.2. Ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллах; 2.4.3. Ёс зүйн хорооны хурлын хүмүүжүүлэх ач холбогдлыг өндөржүүлэх; 2.4.4. Ёс зүйн хорооны даргад зөвлөж, нарийн бичгийн даргыг өдөр тутмын удирдлагаар хангана. Ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ 2.5.1. Ёс зүйн хорооны хурлын бэлтгэл ажлыг хангах; 2.5.2. Хурлаар хэлэлцэх асуудлыг төлөвлөж дарга, гишүүдэд танилцуулах; 2.5.3. Ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл хөтлөх; 2.5.4. Хурлаас гарсан шийдвэрийн биелэлтийг хангах; 2.5.5. Ёс зүйн хорооны хурлаар орсон багш, ажилтанд ногдуулсан сахилгын шийтгэлийн талаар сүүлийн 3-аас доошгүй жилийн харьцуулсан судалгааг хөтлөх. Ёс зүйн хорооны гишүүний үүрэг: 2.6.1. Ёс зүйн хорооны хурлыг таслахгүй байх; 2.6.2. Ёс зүйн хорооны хурал дээр яригдсан зүйлс, нууц санал хураалтын дүнгийн тухай мэдээллийг нууцлах; 2.6.3. Ёс зүйн хорооны хурал дээр гишүүд асууж танилцах, үг хэлэхдээ зарчимч, шударга байр суурийг баримтлаж санал өгөх.
ГУРАВ. ЁС ЗҮЙН ХОРООНЫ ХУРЛЫН ДЭГ
3.1. Ёс зүйн хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байх бөгөөд шаардлага гарсан тохиолдол бүрт даргын шийдвэрээр хуралдана.
3.2.
Дүрэмд заагдсан зөрчил гаргасан багш, ажилтныг хурлаар авч хэлэлцэх бөгөөд ёс зүйн хорооны гишүүдийн гуравны хоёр нь оролцсон тохиолдолд хурлын ирцийг хүчинтэйд тооцно.
3.3.
Ёс зүйн хорооны гишүүд хэлэлцэж байгаа багш, ажилтанд ногдуулах хариуцлагын талаар талаарх саналаа нууцаар гаргана.
3.4. 3.5. 3.6. 3.7.
Тооллогын комисс сонгуулийг явуулж, хайрцгийг задлан саналуудыг тоолно
3.8.
Шинжээчийг ёс зүйн хорооны дарга томилох бөгөөд шинжээч нь болсон асуудлыг 7 хоногт багтаан шалгаж, дүгнэлт гарган Ёс зүйн хорооны хурлаар хэлэлцүүлнэ.
3.9.
Ёс зүйн хорооны хуралд шинжээчийг байлцуулах эсэхийг Ёс зүйн хорооны дарга, гишүүдийн саналыг харгалзан шийдвэрлэх бөгөөд шинжээчээс асуулт асууж болно.
3.10.
Ёс зүйн хорооны гишүүнээр ахлуулсан шинжээчийн багийн бүрэлдэхүүнд ажлын гүйцэтгэлийн үнэлгээний багийн төлөөлөл, цогцолбор хариуцсан захирал, бүрэлдэхүүний болон харъяа сургуулийн захирал, хөтөлбөрийн удирдагч, декан, багш нар орж ажиллаж болно.
3.11.
Хурлын үйл ажиллагаа шинжээчийн багийн дүгнэлт, зөрчил гаргасан багш, ажилтны тайлбарыг сонсон, асууж танилцах, тодруулга авах, санал хураалт явуулж үр дүнг танилцуулах хэлбэрээр явагдана.
3.12.
Хурлын шийдвэр нь хорооны гишүүдийн нууц санал хураалтаар олонхийн саналаар гарах учраас хорооны гишүүд багш ажилтнаас гаргасан зөрчлийн талаар нь асууж танилцах, тодруулга авах, зөрчлийг нь ойлгуулах, оногдуулах хариуцлагын үр дагаврын талаар тайлбарлаж өгнө.
3.13.
Ёс зүйн хорооны хурлаас гарсан шийдвэрийг Ректорт танилцуулах бөгөөд Ректорын тушаалаар багш, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулна.
Тооллогын комисс тооллогын дүнг хорооны гишүүдэд танилцуулна Ёс зүйн хорооны дарга тооллогын комиссын дүнг хорооны гишүүдэд танилцуулж баталгаажуулна. Багш, ажилтан гаргасан ёс зүйн зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд тайлбар гаргаж шинжээч томилуулахыг шаардах эрхтэй..
78
Ёс зүйн хорооны гишүүн нь ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж илэрсэн зөрчил, гаргасан гомдлыг ёс зүйн хорооны хурлаар оруулж шийдвэрлүүлэх, ёс зүйн дүрмээ сурталчлах, хурлын шийдвэрийг танилцуулах үүрэгтэй.
3.14.
ДӨРӨВ. ХУРЛААС ГАРАХ ШИЙДВЭР, БИЕЛЭЛТИЙГ ХАНГАХ 4.1.
Ёс зүйн дүрмийг нийт багш, ажилтнуудад ойлгуулан сурталчилж, мөрдүүлэх бөгөөд зөрчил ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцэн дүрэмд заасан хариуцлагыг ногдуулах саналаа Ректорт уламжилна.
4.2.
Багш, ажилтны гаргасан зөрчлийг мэдсээр байж нуун дарагдуулсан албан тушаалтанд дүрэмд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Зөрчил гаргасан багш, ажилтныг хуралд оролцуулах арга хэмжээ авах бөгөөд зөрчилд холбогдсон багш, ажилтан хуралд ирээгүй нь хурал хойшлох үндэслэл болохгүй. Ёс зүйн хорооны гишүүн сахилгын зөрчил гаргавал гишүүний эрхийг нь хасаж, дүрэмд заасан хариуцлага хүлээлгэнэ. Ёс зүйн хорооны гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд 2 удаа оролцоогүй, хуралд идэвхи зүтгэлгүй оролцсон, шинжээчийн багт орж ажиллахаас татгалзсан, дүрэмд заасан бусад чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол ёс зүйн хорооны даргын саналыг үндэслэн Ректорын тушаалаар эргүүлэн татна. Ёс зүйн хорооны хурлын шийдвэрийг зөвшөөрөхгүй этгээд Ректорт давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Ректор шийдвэрийг өөрчлөх хүчингүй болгох бүрэн эрхтэй. Ёс зүйн дүрмийн дагуу хариуцлага хүлээсэн багш, ажилтан нь шийтгэл хүлээсэн өдрөөс хойш 12 сарын хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол шийтгэлгүйд тооцно. Багшийн зэрэглэл бууруулах хариуцлагыг жилийн хугацаатай хүлээлгэнэ. Ёс зүйн зөрчил гаргаж хорооны хурлаар орж, дүрэмд заагдсан шийтгэл хүлээсэн тохиолдолд тухайн хичээлийн жилд гадаадын ямар нэг сургалт, семинарт оролцуулах, шагнал урамшуулал олгох, багшийн зэрэглэл ахиулах тухай асуудлыг авч хэлэлцэхгүй болно. Ёс зүйн хороо нь өөрийн сантай байх бөгөөд ёс зүйн зөрчилд оногдох цалингийн суутгалаар тухайн сангийн хөрөнгө бүрдэнэ. Ректорын гаргасан тушаал шийдвэрийг биелүүлээгүй явдал нь санаатай үйлдэл гэж үзэж сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Ахлах курсын оюутнууд доод курсын оюутнуудаа дарамтлах, сургууль, дотуур байрны орчинд согтууруулах ундаатай холбогдсон ноцтой зөрчил гаргасныг онцгойлон авч үзэж багш, ажилтны ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцэн ОСЁЗн дүрэмд заасан хариуцлагыг ногдуулж болно.
4.3. 4.4. 4.5.
4.6.
4.7. 4.8.
4.9. 4.10. 4.11.
ТАВ. БАГШ АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙН ХЭЛБЭРҮҮД, ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА А.Багшлах үүргээ хэрэгжүүлэхэд тавих ёс зүйн хэм хэмжээ Багш нь оюутан, суралцагчдаа бүтээлчээр, бие даан суралцах чадвар эзэмшүүлэхэд анхаарч, суралцагч сурахын төлөө чөлөөтэй эрэл хайгуул хийхэд дэмжлэг үзүүлнэ. Багш хичээлээ мэргэжлийн дээд төвшинд заана. Багш суралцагчид хувь хүний нь хувьд хүндэтгэл үзүүлэн тэднийг сурах үйл ажиллагааг чиглүүлэн удирдагч, зөвлөгч байх ёстой. Багш суралцагчийн мэдлэг чадвар, хүчин чармайлтыг бодитой, шударга үнэлдэг байна. Багш суралцагч хоорондын харилцаанд итгэл, хүндэтгэлийг эрхэмлэнэ. Суралцагчийг дарамтлах, ялгаварлан гадуурхахаас зайлсхийнэ. Б.
ЗӨРЧЛИЙН ХЭЛБЭРҮҮД
1.
Боловсролын яамнаас баталсан үнэлгээний болон улирал, улирал дундын шалгалт авах журмыг давтан зөрчсөн, шалгалтын материал, дүнгийн системийн нууцлалыг задалсан, шалгалт өгөөгүй болон шалгалтанд амжилтгүй дүн үзүүлсэн оюутанд гэрчилгээ олгосон
ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
Сануулах болон 3 хүртэлх сарын цалинг 20 хүртэл хувиар бууруулах
79
А.XCloud оюутны дүнгийн программд оюутны дүнг буруу оруулсан тохиолдолд 2. Б. 2 удаа буруу оруулсан тохиолдолд XCloud программд багш дүнгээ цаг хугацаанд нь оруулаагүй тохиолдолд 3.
4.
5.
6.
7.
Шаардсаар байтал үл тоомсорлож 10 болон түүнээс дээш хоног хэтрүүлсэн XCloud оюутны дүнгийн программд оюутны дүнг 3 болон түүнээс дээш удаа буруу оруулсан, оюутны дүнг засах оролдлого хийсэн, дүнг зассан тохиолдолд
3 хүртэл сарын цалинг 20 хувиар бууруулах, багшийн зэрэглэл бууруулах болон санаатай үйлдэл, ноцтой үр дагавартай гэж үзвэл хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл
Конспектгүй, конспектоо батлуулалгүй хичээл заасан, хөтөлбөрөө тухайн сургуулийн захиргаанд өгөөгүй зөрчлийг давтан гаргасан, хичээлийн хөтөлбөрт багтаагүй хичээл заасан Журналын тэмдэглэл хөтлөөгүй, журнал засварласан, оюутны ирцийг бүртгэж, оноог дүгнээгүй, тэдний сурлага хөдөлмөрийг шударга үнэлээгүй зөрчлийг давтан гаргасан Хичээлийн болон бэлтгэлийн цагаас хоцорсон, лекц, семинарын хичээлийн бэлтгэлийг чанаргүй хийсэн, технологийн зөрчлүүдийг давтан гаргасан
8.
Зохих зөвшөөрөл авалгүйгээр параар хичээл тасалсан /шалгалт тасалсан/
9.
Багшийн ёс зүйг умартаж, оюутнуудад садар самуун явдлыг сурталчилсан, садар самуун явдалд уруу татсан
Сануулах болон 3 хүртэлх сарын цалинг 20 хүртэл хувиар бууруулах, багшийн болон албан тушаалын зэрэглэл бууруулах
Оюутны сургалтын төлбөр, тэмцээн уралдааны шагнал, мөнгөн хуримтлалыг шударга бусаар 10. зарцуулсан, хувьдаа ашигласан Хичээлийн дундуур хичээл орхиж гарсан, цагаас нь эрт завсарлуулсан, хичээл дээр бохь зажилсан, гар утас 11. хэрэглэсэн зөрчил гаргасан Оноо, дүн нэмэгдүүлэх үйл явцад хувийн эрх ашгийн үүднээс хандсан болон бусад зорилгоор оюутанд зүй 12. бус шаардлага тавьсан Журнал, ведмость болон оюутны бичиг баримтыг үрэгдүүлсэн, зохих журмын дагуу албажуулж, хадгалаагүй, архивт шилжүүлэх бичиг баримтыг зохих 13. журмын дагуу шилжүүлээгүй, хуурамч баримт бичиг хэрэглэсэн
Сануулах болон 3 хүртэл сарын цалинг 20 хүртэл хувиар бууруулах, багшийн болон албан тушаалын зэрэглэл бууруулах
80
Сургуулийн захиргааны шийдвэр, удирдах ажилтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хичээлийн 14. хуваарийг дур мэдэн өөрчилсөн, хуваарийн дагуу хичээл ороогүй. Сургууль хамт олны эсрэг ухуулга яриа хийсэн, худал 15. мэдээлэл тараасан, багш ажилтны нэр төр, алдар хүндэд халдсан
Сануулах болон 3 хүртэлх сарын цалинг 20 хүртэл хувиар бууруулах, багшийн болон албан тушаалын зэрэглэл бууруулах, хөдөлмөрийн гэрээ цуцлах
Харилцаандаа бүдүүлэг үг хэллэг хэрэглэсэн, харааж 16. доромжилсон, хамт олны дотор үлгэргүй байдал гаргасан Удирдах ажилтан хамт олон, багшийн нэрийг нотлох баримт, үндэслэлгүйгээр унагах буруу ташаа мэдээлэл 17. өгөх, ийм мэдээллийг илтгэл сонсголд оруулсан Хичээлийн хуваарийг алдаатай хийснээс сургалтын технологийн зөрчил гарсан, оюутнуудын сурлагын 18. амжилтыг ахиулах талаар хуваарийн дагуу ажиллаагүй Багш нарын хичээлд суух лимитийг хангаагүй, даасан курсээ удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй 19. биелүүлсэн, сургуулиас зохион явуулж буй соёл олон нийтийн ажлыг тасалсан
Сануулах болон 3 хүртэл сарын цалинг 20 хүртэл хувиар бууруулах, багшийн зэрэглэлийг бууруулах
Багш, ажилтан, оюутны ёс зүйн зөрчлийг мэдсээр 20. байж нуун дарагдуулсан Сургуулийн удирдлага оюутныг бүртгэх журмыг хэрэгжүүлээгүй, ямар нэг бүртгэл хийгдээгүй 21. оюутныг элсүүлсэн, хариуцсан ажлын холбогдолтой мэдээ тайланг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, буруу ташаа гаргасан Ведмость дээр засвар хийсэн, засвартай баримт хүлээн авсан, төгсөлтийн дүнгийн жагсаалтыг санаатай зассан буюу хайхрамжгүйгээс алдаатай бичиж 22. ирүүлэх, сурлагаар тэнцэхгүй оюутанд гэрчилгээ олгосон Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуугаар ажил үүрэг гүйцэтгэсэн, ажлын байранд 23. архи согтууруулах ундаа үнэртүүлж ирсэн, нийтийн байранд архи ууж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан Сургуулийн үнэт цаас, гэрчилгээ, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ашигласан, зуучилсан, зарж борлуулсан, БСШУЯ-ны зөвшөөрөлгүй гэрчилгээ 24. олгосон, тамга тэмдэг, удирдлагуудын гарын үсгийг дуурайлган үйлдэж ашигласан
81
Сургууль, хамт олны өмч хөрөнгийг хувьдаа ашигласан, учруулсан хохирлоо барагдуулаагүй, өмч 25. хөрөнгөнд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй Сургууль, хамт олны эрх ашигт харш үзэл бодол болон аливаа шашиныг сурталчилсан, сурталчлахад дэмжлэг 26. үзүүлсэн
27.
Албан үүргээ урвуулан ашигласан, авлига авсан, оюутнуудад ном сурах бичиг, үзвэрийн билет шахсан, хууль бусаар мөнгө татсан, бэлэг сэлт авсан
3 хүртэл сарын цалинг 20 хүртэл хувиар бууруулах, багшийн зэрэглэл бууруулах Хөдөлмөрийн гэрээ цуцлах
Сургууль хамт олны эв нэгдэл, нэр хүндэд 28. хохирол учруулах элдэв үйлдэл хийсэн
хор
Хичээлийн жилийн хугацаанд багш ажилтны ёс зүйн 29. хорооны хурлаар 2 удаа орсон Сургуулийн дүрэм журмыг ноцтой зөрчсөн, удирдах ажилтан дүрэм журмыг хэрэгжүүлэх ажлыг 30. хангалтгүй зохион байгуулсан Бусдын оюуны өмчийг хууль бусаар ашигласан
3 хүртэл сарын цалинг 20 хүртэл хувиар бууруулах болон албан тушаал бууруулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах
31. Зохих чөлөө зөвшөөрөл авалгүйгээр ажил тасалсан, эсвэл байнга хоцорсон нь нийлбэрээрээ 8 цагтай 32. тэнцэж байвал Ректор, проректор, эрхэлсэн захирлуудын утсыг 3 33. удаа аваагүй, тасалсан, хариу өгөөгүй. Сургууль дээр утаат тамхи татсан, тамхины иш хаях 34. зэргээр буруу үлгэр дуурайлал үзүүлсэн Багш нарын Зөвлөгөөний хурлын гишүүнээр 35. сонгогдсон атлаа шалтгаангүйгээр хурал тасалсан
Сануулах болон 3 хүртэлх сарын цалинг 20 хүртэл хувиар бууруулах, багшийн болон албан тушаалын зэрэглэл бууруулах
ЗУРГАА. БАГШ НАРТ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЖ ЦАЛИНГААС СУУТГАЛ ХИЙХ ХЭМЖЭЭ
д/д
Үзүүлэлт
Цалингаас суутгал хийх хэмжээ
1.
Семинар, лекцэнд оролцвол зохих оюутны 20-30% нь хичээл тасалсан.
20.000-40.000 төг
2.
Сургуулиас зохион байгуулж буй хурлыг тасалсан
20.000 төг
3.
Жижүүр багшийн үүргийг хангалтгүй гүйцэтгэсэн.
15.000 төг
82
4.
Соёл олон нийтийн болон бусад арга хэмжээнд оролцолгүй тасалсан
20.000 төг
ДОЛОО. “ИХ ЗАСАГ ЛИЦЕЙ” СУРГУУЛИЙН БАГШ НАРЫГ ЁС ЗҮЙН ХОРООНЫ ХУРЛААР АВЧ ХЭЛЭЛЦЭХ ЗӨРЧЛИЙН ХЭЛБЭРҮҮД
№
ЗӨРЧЛИЙН ХЭЛБЭРҮҮД
1.
Хичээл явуулах журам зааврыг зөрчсөн, шаардлагыг хангаагүй зөрчлийг гаргасан
2.
Журналын болон хичээлийн тэмдэглэлийг хөтлөөгүй, гүйцэтгэх захирал сургалтын менежер, тэнхмийн эрхлэгчээр батлуулаагүй конспектоор буюу конспектгүйгээр хичээл заасан
3.
Хичээлээ сонирхолтой заах талаар санаачлага гарган ажиллаагүй, сурагчдын ирц нь 50 хувиас доош байсан зөрчил гаргасан
4.
Сурлага, сахилга батаар хоцорч яваа сурагчдад давтлага өгөөгүй, тэдэнтэй ганцаарчлан ажиллаагүй, сурагчийн сурлага хөдөлмөрийг зөв шударга үнэлээгүй
5.
Сурагчдыг гадаад үзэмж, суралцах чадвар, амьдралын боломжоор нь ялгаварлаж харьцсан, хамт олны эв нэгдэлд хор хохирол учруулсан, элдэв цуу яриа гаргасан
6.
Сургууль хамт олны эрх ашгийг хөндсөн, сургуулийн үндсэн дүрэм, дотоод журмыг зөрчсөн элдэв зөрчилтэй эвлэрч, нуун дарагдуулсан
7.
Суралцагчийн хувийн нууцыг хамт олонд нь дэлгэсэн, тэдний нэр хүнд, үзэл бодлыг үл хүндэтгэн басамжилж доромжилон, дарамталсан, сургуулийн орчинд болон хичээл зааж буй үедээ сургууль хамт олны эсрэг ухуулга яриа хийсэн.
8.
Багш хүний ёс зүйг дээдлэн бүх нөхцөл байдалд биеэр үлгэрлэн манлайлах үүргээ биелүүлээгүй /хичээл дээр бохь зажилсан, албаны бус хувцасласан, тамхи татсан, гар утас хэрэглэсэн/
9.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цагийн хуваарийн дагуу хичээл ороогүй, хичээл орхиж гарсан, цагаас эрт завсарлуулсан, хичээлийн болон бэлтгэлийн цагаас хоцрох, таслах зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан /Ажилтнууд ажил тасалсан/
10.
Сургууль анги бүлэг, хамт олны ажилд сурагчид тэдний эцэг эхийн төлөөллийг нээлттэй тэгш оролцуулаагүй, сурагчид, эцэг эхчүүдэд ном сурах бичиг тулган зарсан, хууль бусаар мөнгө татсан, бэлэг сэлт авсан
11.
сургалтын
ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА технологийн
Сургуулийн удирдлагуудаас тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй
Сануулах болон 3 хүртэлх сарын цалинг 20 хүртэл хувиар бууруулах
3 хүртэл сарын цалинг 20 хүртэл хувиар бууруулах
83
12.
Сургууль, хамт олны эд хөрөнгө, сургалтын төлбөр зэргийг хувьдаа ашигласан
13.
Сурагчид, эцэг эхчүүд болон хамт ажиллагчидтай зүй бусаар харьцсан, бүдүүлэг үг хэллэг хэрэглэсэн, харааж доромжилсон
14.
Ажлын байранд согтууруулах ундаа үнэртүүлж ирсэн, архидан согтуурсан, согтуугаар ажил үүрэг гүйцэтгэсэн, сургууль, хамт олны эрх ашигт харшилсан үзэл бодол, садар самуун явдал, шашин суртахууныг сурталчилсан.
15.
Сургуулийн үнэт цаас, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, зуучилсан, тамга тэмдэг ашигласан сургууль,өөрийн буруутай үйлдлийн улмаас сургууль хамт олны өмч хөрөнгөнд хохирол учируулсан, учируулсан хохирлоо барагдуулаагүй
16.
Багш нарын хичээлд суух лимитыг хангаагүй, даасан анги бүлгээ удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчлийг удаа дараа гаргасан
17.
Ангийн журнал болон сурагчдын бичиг баримтыг үрэгдүүлсэн
18.
Сургуулийн дүрэм журмыг зөрчсөн, сургуулийн захиргаанаас зохион байгуулсан хичээл, сургалт, семинар, олон нийтийн ажлаас хоцорсон, тасалсан зөрчлийг удаа дараа гаргасан удирдах ажилтан дүрэм журмыг хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулсан
19.
Багш, ажилтан сурагчдын ёс зүйн зөрчлийг мэдсээр байж нуун дарагдуулсан, эвсэж дагалдсан
20.
Хамт олон, багш, ажилтны нэрийг унагах, буруу ташаа мэдээлэл тараасан
болон хөдөлмөрийн гэрээг цуцлах
3 хүртэл сарын цалинг 20 хүртэл хувиар бууруулах хөдөлмөрийн гэрээ цуцлах
НАЙМ. ТЭМҮҮЖИН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРЫГ ЁС ЗҮЙН ХОРООНЫ ХУРЛААР АВЧ ХЭЛЭЛЦЭХ ЗӨРЧЛИЙН ХЭЛБЭРҮҮД
№
ЗӨРЧЛИЙН ХЭЛБЭРҮҮД
1.
Хичээл, хөгжүүлэх үйл ажиллагаа явуулах журам зааврыг зөрчсөн, Цэцэрлэгийн эрлэгчийн баталсан конспектгүйгээр хичээл заасан, сургалтын технологийн шаардлагыг хангаагүй зөрчлийг удаа дараа гаргасан
2.
Журналын болон хичээлэх үйл ажиллагааны тэмдэглэлийг хөтлөөгүй, хичээл, хөгжүүлэх үйл ажиллагааг сонирхолтой хэлбэрээр явуулах талаар санаачлага гаргаж ажиллаагүй, хүүхдүүдийн ирц нь 60-аас доош хувь байсан зөрчлийг удаа дараа гаргасан
ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
Сануулах болон 3 хүртэл сарын цалинг 20 хүртэл хувиар бууруулах
84
3.
Хүүхдүүдыг гадаад үзэмж, суралцах чадвар, амьдралын боломжоор нь ялгаварлаж харьцсан, хамт олны эв нэгдэлд хор хохирол учруулсан, элдэв цуу яриа удаа дараа гаргасан зөрчлийг удаа дараа гаргасан
4.
Цэцэрлэгийн орчинд болон хичээл зааж буй үедээ цэцэрлэг хамт олны эсрэг ухуулга яриа хийсэн, багш хүний ёс зүйг дээдлэн бүх нөхцөл байдалд биеэр үлгэрлэн манлайлах үүргээ биелүүлээгүй /хичээл дээр бохь зажилсан, албаны бус хувцасласан, гар утас хэрэглэсэн
5.
Хичээл, хөгжүүлэх ажлын бэлтгэлийн цагаас удаа дараа хоцорсон /хичээл, хүмүүжлийн ажил эхлэхээс 20 минутын өмнө ирж зохих бэлтгэлийг хангана.
6.
Цэцэрлэгээс зохион байгуулсан ажилд бүлэг, тэдний эцэг эхийн төлөөллийг нээлттэй тэгш оролцуулаагүй зөрчлийг удаа дараа гаргасан
7.
Цэцэрлэгийн удирдлагуудаас тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй
8.
Эцэг эхчүүдээс мөнгө татсан, бэлэг сэлт авсан, хүүхдүүдийн сургалтын төлбөрийг хувьдаа ашигласан
9.
Цэцэрлэг хамт олны эд хөрөнгөнд учруулсан хохирлоо барагдуулаагүй.
10.
Цэцэрлэг, хамт олны эд хөрөнгийг хулгайлсан, хувьдаа ашигласан. Цэцэрлэг, хамт олны эрх ашигт харшилсан үзэл бодол, шашин суртахууныг сурталчилсан.
11.
Хүүхэд, эцэг эхчүүд болон хамт ажиллагчидтай зүй бусаар харьцсан, бүдүүлэг үг хэллэг хэрэглэсэн, харааж доромжилсон, зодож цохисон
12.
Ажлын байранд архидан согтуурсан, согтуугаар ажил үүрэг гүйцэтгэсэн, архи согтууруулах ундаа үнэртүүлж ажлын байранд ирсэн
13.
Цэцрлэгийн захиргаанаас зохион байгуулсан болон зарласан хичээл, сургалт, семинар, олон нийтийн ажлаас хоцорсон, тасалсан зөрчлийг удаа дараа гаргасан.
14.
Хүүхдүүдийг хараа хяналгүй орхиж гарсан
15.
Зохих чөлөө зөвшөөрөл авалгүй ажил тасалсан
16.
Сургууль, цэцэрлэгийн дүрэм журмыг удаа дараа зөрчсөн, удирдах ажилтан дүрэм журмыг хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулсан
17.
Багш, ажилтаны ёс зүйн зөрчлийг мэдсээр байж нуун дарагдуулсан, эвсэж дагалдсан
18.
Удирдах ажилтан хамт олон, багшийн нэрийг нотлох баримт, үндэслэлгүйгээр унагах, буруу ташаа мэдээлэл тараасан
3 хүртэл сарын цалинг 20 хүртэл хувиар бууруулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах
3 хүртэл сарын цалинг 20 хүртэл хувиар бууруулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах
3 хүртэл сарын цалинг 20 хувиар бууруулах, хөдөлмөрийн гэрээ цуцлах
85
ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ 1.
Ёс зүйн дүрэм зөрчих
Сургуулийн хэмжээнд багш, ажилтан, оюутнууд дагаж мөрдөхөөр ИЗОУИС-ийн Удирдах зөвлөлөөс баталсан ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг ямар нэгэн байдлаар зөрчиж, улмаар уг зөрчил нь сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах үйлдлийг ёс зүйн дүрэм зөрчих гэнэ. Ёс зүйн дүрэм зөрчсөн багш ажилтны үйлдэл нь дараах хэлбэрүүдтэй байна. Үүнд: • • • • • • • • • • • •
Боловсролын Яамнаас баталсан үнэлгээний журмыг зөрчих; Сургуулийн удирдлага нь оюутнуудыг бүртгэх журмыг хэрэгжүүлэхгүй байх; Оюутныг дүгнэх батлагдсан журмыг мөрдөхгүй байх; Сурлагаар тэнцэхгүй оюутанд гэрчилгээ олгох; Хичээлийн хөтөлбөрт багтаагүй хичээл оруулах; Ямар нэгэн бүртгэл хийгдээгүй оюутныг элсүүлэх; Шалгалт өгөөгүй болон шалгалтанд амжилтгүй дүн авсан оюутанд гэрчилгээ олгох; Шалгалтын материал болон дүнгийн системийн нууцлалыг задлах; Хуурамч баримт бичиг хэрэглэх; Оюутны өөрийн хийсэн ажил биш гэдгийг мэдсэн ч түүнийг зөвшөөрөх; Хуурамч гэрчилгээ ашиглах; Боловсролын яамны зөвшөөрөлгүй гэрчилгээ олгох.
Ёс зүйн дүрэм зөрчсөн оюутны үйлдэл нь дараах хэлбэрүүдтэй байна. Үүнд: • • • • • • • •
Шалгалтанд хуулах; Бусад эх сурвалжийн нэр, номын жагсаалтыг бичилгүйгээр курсийн ажил болон дипломын ажилдаа оруулах; Курсын ажил болон дипломын ажлаа өөр хүнээр хийлгэх; Сурлагын дэвтрийн дүнг засах; Гэрчилгээг дуурайлгаж хийх; Шалгагч багш нарын зааварчилгааг зөрчих; Шалгалтанд зөвшөөрөгдөхгүй материал авч орох; Гэрчилгээний дүнг өөрчлөх. 2.
Ерөнхий зүйл
ИЗОУИС нь оюутан болон багш ажилтны ёс зүйн дүрэмтэй байна. Шалгалтын явцад оюутнууд ямар нэгэн саад учруулах, гомдол гаргах эрх байхгүй. Харин их сургуулийн удирдлага болон сургуулийн багш ажилтан нь шалгалтын ноцтой үр дагавраас хамаарч тухайн шалгалтыг түр зогсоож болно. Их сургууль нь ёс зүйн алдаа гаргасан оюутнуудыг сургуулиас хасах мөн цаашид тухайн оюутнуудыг дахин элсүүлэхгүй байх эрхтэй. 3.
Сургуулийн хариуцлага
86
ИЗОУИС-ийн захиргаа нь ёс зүйн зөрчил гаргасан багш, ажилтныг шалгах үүрэг хүлээнэ. • • • •
Сургуулийн удирлага нь ёс зүйн зөрчил гаргасан багш ажилтанд сануулга өгөх эсвэл хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авч болно. Багш, ажилтан болон оюутнуудын гаргасан ёс зүйн зөрчлийг арилгуулах Багш, ажилтан болон оюутнууд нь гаргасан алдаа дутагдлаа шударгаар хүлээн зөвшөөрвөл тэдэнд алдаагаа засах боломж олгох. Ёс зүйн зөрчил гаргасан гэж сэжиглэгдэж байгаа багш, ажилтан нь буруугүй гэсэн нотлох баримтаа бичгээр мэдээлж болно. 4.
Ёс зүйн зөрчил гаргагчид хүлээлгэх хариуцлага
ИЗОУИС-ийн захиргаа нь багш, ажилтан, оюутнуудад ёс зүйн дүрмийн эмхэтгэлийг тарааж, судлах боломж олгоно. Их сургууль нь ёс зүйн зөрчилтөй холбоотой бүх мэдээллүүдийг шалгах бөгөөд холбогдох хүмүүст үүнтэй холбоотой мэдээллийг өгнө. Ёс зүйн зөрчил гаргасан үйлдэл нотлогдоогүй, мөн ёс зүйн зөрчил гаргасан холбогдох хүмүүс нь алдаагаа зассан тохиолдолд сургуулийн удирдлага энэ тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Сургуулийн удирдлагаас ёс зүйн алдаа гаргасан нь нотлогдсон багш, ажилтан, оюутанд Ёс зүйн дүрэм-д заасан хариуцлага ногдуулах бөгөөд шаарлагатай зөвлөгөөг өгнө. 5.
Өргөдөл гаргах
Багш, ажилтан, оюутнууд нь ёс зүйн зөрчлийг шалгаад гаргасан шийдвэр, ноогдуулсан шийтгэлийн талаар сургуулийн удирдах хүмүүст гомдол гаргаж болно. Сургуулийн удирдлага болон хариуцсан албан тушаалтан уг гомдлыг хүлээн авч эцсийн шийдвэрийг зохих журмын дагууд гаргана. 6.
Ёс зүйн дүрмийн зөрчлийг шалгаж, шийдвэр гаргах
Гомдол гаргагч нь ёс зүйн дүрмийн зөрчлийн маягтыг бөглөж сургуулийн удирдлагаар гарын үсэг зуруулж баталгаажуулна. Их сургууль нь ёс зүйн алдаа гаргасан гэсэн дээрх баримтанд үндэслэн шалгалт явуулах эрхтэй. Ёс зүйн дүрмийн зөрчлийн маягт ирсэнээр сургуулийн захиргаа тусгай комисс томилон шалгалт явуулна. Тухайн шалгалтыг 1 сарын хугацааны дотор явуулах бөгөөд шалгалтын комисст их сургуулийн ажилтнуудаас гадна өөр байгууллагаас шалгагч гишүүнийг оролцуулж болно. Шалгалтын комисс эцсийн тайланд доорх зүйлсийг багтаана: • • • • •
Гомдлын үндэслэл Шалгалтын явц Нотлох баримтыг цуглуулсан байдал Цугларсан нотлох баримтанд үнэлэлт, дүгнэлт өгөх Гаргасан зөрчил дутагдал дахин давтагдахаас сэргийлж зөвлөгөө өгсөн байдал
Энэхүү тайланг шалгалт явуулсан комиссийн гишүүд гаргах бөгөөд шаардлагатай гэж үзвэл гадны шалгагч тусгайлсан тайлан бичиж болно. Шалгалтаар тухайн багш, ажилтан, оюутан буруутай нь нотлогдвол хөдөлмөрийн гэрээ цуцлах, сургуулиас хасах хүртэл арга хэмжээ авна.
87
Удирдах зөвлөлийн 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолын хавсралт
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН СУРАЛЦАГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
1.5.
1.6.
1.7.
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ Сургуулийн оюутан, суралцагчид дагаж мөрдөхөөр ИЗОУИС-ийн Удирдах зөвлөлөөс баталсан ёсзүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг ямар нэгэн байдлаар зөрчиж, улмаар уг зөрчил нь сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах үйлдлийг ёс зүйн дүрэм зөрчих гэнэ. Оюутан суралцагчдын ёс зүйн зөрчлийн улмаас сургууль, хамт олонд учирсан хохирлыг нөхөн барагдуулж, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэн ёс зүйн зөрчлийг таслан зогсооход оюутан суралцагчдын ёс зүйн дүрмийн үндсэн зорилгоор оршино. Оюутан суралцагчдын ёс зүйн хорооны оюутан суралцагчийн ёс зүйн зөрчлийн улмаас сургууль, хамт олны хэвийн үйл ажиллагаанд учирсан хохирлыг нөхөн барагдуулах ажлыг хариуцаж, МонголУлсын боловсролын тухай багц хуулиуд ИЗОУИС-ийн дүрэм, журмын хэрэгжилт, сургуулийн эрхэм зорилго, зорилт оюутан суралцагчийн сургуулийн захиргаатай байгуулсан гэрээ болон андгай тангарагийн биелэлтийг хэрэгжүүлнэ.
ХОЁР. ЁС ЗҮЙН ХОРОО, ТҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮН 2.1. Ёс зүйн хороог байгуулах, татан буулгах, ёс зүйн хорооны дүрмийг батлах, дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг ИЗОУИСийн Удирдах зөвлөл, Цогцолбор, бүрэлдэхүүний болон харъяа, салбар сургуулийн ёс зүйн хорооны дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг Цогцолбор, бүрэлдэхүүн, харъяа, салбар сургуулийн захирлуудын санал болгосноор 9 гишүүнтэй бол 3 нь, 7 хүртэл гишүүнтэй бол 2 нь оюутан суралцагч байхаар тооцон Ректорын тушаалаар баталгаажуулна. Хойшлуулшгүй тохиолдолд ректор ОСЁЗ-н дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тухай Удирдах зөвлөлийн хуралд танилцуулна. 2.2. Оюутан суралцагсадын ёс зүйн хороо нь бүрэлдэхүүний болон харъяа, Салбар сургуулийн дэргэдэх оюутан суралцагсадын ёс зүйн хороо, цогцолборын дэргэдэх оюутан суралцагсадын ёс зүйн хороо гэсэн хоёр шаттай байна 2.3 Ёс зүйн хорооны дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ. 2.4 Ёс зүйн хорооны дарга нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 2.4.1 Ёс зүйн хорооны хурлыг зарлан хуралдуулж, удирдан явуулах 2.4.2 Ёс зүйн дүрмийн талаар ректорын ажлын албаар дамжуулан удирдах зөвлөлд санал оруулах 2.4.3 Ёс зүйн хорооны дэд дарга, нарийн бичгийн дарга гишүүдийг удирдлагаар хангаж ажиллах 2.4.4 Ёс зүйн хорооны хурлаас гарсан шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллах 2.4.5 Дүрэмд заагдсан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх 2.4.6 Ёс зүйн хорооны дэд дарга нь ёс зүйн хорооны даргын эзгүйд түүний эрх үүргийг хэрэгжүүлнэ 2.5 Ёс зүйн хорооны дэд дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ 2.5.1 Ёс зүйн хорооны хурлыг оюутан суралцагчын ёс зүйн дүрмийн дагуу удирдан явуулах 2.5.2 Ёс зүйн хорооны шийдвэрийг нууц санал хураалтаар явуулах зарчмыг чанд баримтлах 2.5.3 Төв аппаратын төлөөллийг хангаж ёс зүйн хорооны үйл ажиллагаа дүрмийн хэрэгжилтийг хариуцна.
88
2.5.4 Ёс зүйн хорооны даргад зөвлөж нарийн бичгийн даргыг удирдлага, чиглэлээр хангана. 2.5.5 Ёс зүйн хорооны хурлаас гарсан шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллана. 2.5.6 Ёс зүйн хорооны дэд дарга нь ёс зүйн хорооны даргын эзгүйд түүний эрх үүргийг хэрэгжүүлнэ. 2.6 Ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ 2.6.1 Ёс зүйн хорооны хурлын бэлтгэл ажлыг хангах 2.6.2 Хурлаар хэлэлцэх асуудлыг төлөвлөж, дарга, гишүүдэд танилцуулах 2.6.3 Ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл хөтлөх 2.6.4 Хурлаас гарсан шийдвэрийн биелэлтийг хангах 2.7 Ёс зүйн хорооны гишүүн нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ 2.7.1 Ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчилөөр нь хандсан өргөдөл гомдлыг ёс зүйн хорооны хурлаар оруулж хэлэлцүүлэх 2.7.2 Ёс зүйн хорооны хурал дээр гишүүд асууж танилцах, үг хэлэхдээ зарчимч, шударга байр суурийг чанд баримтлах 2.7.3 Ёс зүйн хорооны хурал дээр яригдсан зүйлс, нууц санал хураалтын дүнгийн тухай мэдээллийг нууцлах
ГУРАВ. ЁС ЗҮЙН ХОРООНЫ ХУРАЛ
3.1.
Ёс зүйн хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь “Хорооны хурал” байх ба шаардлага гарсан тохиолдол бүрд даргын шийдвэрээр зарлан хуралдуулах бөгөөд нэг удаагийн хурлаас 20-оос дээшгүй оюутны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
3.2.
Хурлаар дүрэмд заагдсан зөрчил гаргасан оюутан, суралцагчийг авч хэлэлцэх бөгөөд ёс зүйн хорооны гишүүдийн гуравны хоёр нь оролцсон тохиолдолд хурлын ирцийг хүчинтэйд тооцно.
3.3.
Ёс зүйн хорооны гишүүд ёс зүйн зөрчил гаргсан оюутан, суралцагчид ногдуулах хариуцлагын талаар гаргах саналаа нууцаар гаргаж саналын хайрцагт хийнэ.
3.4. 3.5.
Тооллогын комисс саналын хайрцгийг задлан саналуудыг тоолж дүнг гишүүдэд танилцуулж баталгаажуулна.
3.6.
Хурлын үйл ажиллагаа гагцхүү шинжээчдийн багийн дүгнэлт, тайлбарыг сонсох, асууж танилцах, тодруулга авах, санал хураалт явуулж дүнг танилцуулах хэлбэрээр явагдана.
3.7.
Хурлын шийдвэр нь хорооны гишүүдийн нууц санал хураалтын дүнг үндэслэн гарах учраас хорооны гишүүд зөрчил гаргасан оюутан суралцагчаас асууж танилцах, тодруулга авах, зөрчлийг нь ойлгуулах, ногдуулж буй хариуцлага гарцаагүй гэдгийг тайлбарлахаас бусад хэлбэрээр үг хэлэх, зөрчил гаргасан хүнийг дэмжих, буруу шаах зэргээр санал бодлоо илэрхийлж үл болно.
3.8.
Оюутан суралцагчийн гаргасан ёс зүйн зөрчлийн тухай асуудлыг хорооны гишүүнээр ахлуулсан шинжээчийн баг шалгаж дүгнэлт гарган, хурлаар хэлэлцүүлнэ.
3.9.
Ёс зүйн хорооны гишүүнээр ахлуулсан шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд тухайн оюутны харьяа болон бүрэлдэхүүний сургуулийн захирал, декан, оюутан хариуцсан багш, оюутны парламент, оюутны гүйцэтгэх хорооны гишүүн орж ажиллаж болно.
3.10.
Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнийг ёс зүйн хорооны даргын шийдвэрээр томилж, асуудлыг 24 цагийн дотор шалгуулж дүгнэлт гаргуулна.
3.11.
Оюутныг сургуулиас хассан, жилийн чөлөө олгосон ёс зүйн хорооны шийдвэрийг ректорт нэн даруй танилцуулах бөгөөд ректор ёс зүйн хорооны шийдвэрийг өөрчилж болно.
Хурлаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж, гишүүд асуулт асууж, тодруулга авч болно. Дүрэмд заагдсан зөрчлийг гаргасан тухайн оюутан суралцагчийг хурлаар ороход бүлэг, аравтын дарга нар нь хамт орж ёс зүйн хорооны гишүүдийн асуултад хариулна.
ДӨРӨВ. ОСЁЗХ-НЫ ХАРЪЯАЛАН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 4.1. Бүрэлдэхүүний болон харъяа, салбар сургуулийн дэргэдэх ОСЁЗХ-гоор энэ дүрмийн зургаа дугаар зүйлийн 1.1-1.10-т заасан зөрчлүүдийг авч хэлэлцэн мөн зүйлд заасан хариуцлагыг ногдуулна. 4.2. Цогцолборын дэргэдэх ОСЁЗХ-нь энэ дүрмийн зургаа дугаар зүйлийн 2.1-2.8, 3.1-3.19-д заасан зөрчлүүдийг авч хэлэлцэн мөн зүйлд заасан хариуцлагыг ногдуулна. ТАВ. БУСАД АСУУДАЛ
89
5.1 Энэхүү дүрмийг нийт оюутан, суралцагчдад ойлгуулан сурталчилж, мөрдүүлэх асуудлыг тухайн сургуулийн захирал, декан хариуцан зохион байгуулж, зөрчил гаргасан оюутан суралцагчийг ёс зүйн хорооны хуралд биечлэн оролцуулах үүрэг хүлээнэ. 5.2 Ёс зүйн хорооны хурлаар орох оюутан суралцагчидад ЁЗХ-ны хурал хэдийд хаана болох талаар урьдчилан мэдэгдэнэ. Энэ тохиолдолд зөрчил гаргасан оюутан хуралд ирээгүй нь ЁЗХ-ны хурлаас шийдвэр гаргахад нөлөөлөхгүй. 5.3 Оюутан суралцагчийн гаргасан зөрчлийг мэдсээр байж нуун дарагдуулсан багш, ажилтаны үйлдэл нь Багш ажилтны ёс зүйн дүрэмд заасны дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. 5.4 Ёс зүйн хорооны гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд 2 удаа оролцоогүй бол гишүүний эрхийг түдгэлзүүлж эгүүлэн татна. 5.5 Ёс зүйн дүрмийн дагуу хариуцлага хүлээсэн оюутан суралцагч нь шийтгэл хүлээсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол шийтгэлгүйд тооцно. 5.6 Ёс зүйн зөрчил гаргаж, сургууль хамт олонд материалын ба материалын бус хохирол учруулсан оюутан суралцагчаас нөхөн төлбөр төлүүлэх асуудлыг ёс зүйн дүрмээр зохицуулна. 5.7 Ёс зүйн зөрчилд оногдуулсан нөхөн төлбөрийг хурлын шийдвэр гарсанаас хойш 7 хоногийн дотор барагдуулах бөгөөд хугацаа өнгөрсөн бол ёс зүйн хариуцлагаас зайлсхийсэн гэж үзэн дүрмийн зургаадугаар зүйлийн 3.10-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ. 5.8 Ёс зүйн хороо нь өөрийн сантай байх бөгөөд ёс зүйн зөрчилд ногдуулсан кредит цагийн нөхөн төлбөрөөс санхүүжнэ. 5.9 Ахлах курсын оюутнууд доод курсын оюутнуудаа дарамтлах, сургууль, дотуур байрны орчинд согтууруулах ундаатай холбогдсон ноцтой зөрчил гаргасаныг онцгойлон авч үзэж багш, ажилтны ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцэн энэ дүрмийн зургаа дугаар зүйлийн 3.18-д заасан хариуцлагыг ногдуулж болно.
ЗУРГАА. ОЮУТАН СУРАЛЦАГЧИЙН ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙН ХЭЛБЭРҮҮД БА ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА №
Сургууль, хамт олонд учирсан хохирол, зөрчлийн хэлбэрүүд
Нөхөн төлбөрийн хэмжээ, хүлээлгэх хариуцлага
Нэг
1.1
Улиралд 30-40 хүртэл цагийн хичээл тасалж, оюутан хариуцсан багш, деканы үүрэг, зөвлөмжийг биелүүлээгүй
1.2
Хичээл дээр бохь зажилсан, гар утас хэрэглэсэн, үймүүлж шуугин бусдын анхаарлыг сарниулах зэргээр хичээлд саад учруулсан
1.3
Сургуулийн орчинд тамхи татсан, тамхины иш, хаягдал, шүлс зэргийг хаясан
хог
1.4
Энгэрийн тэмдгээ зүүгээгүй зөрчлийг удаа дараа гаргасан
1.5
Хичээлийн дундуур танхимаас зөвшөөрөлгүй гарсан, жижүүр оюутны үүргийг гүйцэтгээгүй тасалсан
1.6
Уншлагын танхимд аравтаар хичээл давтах зэргээр номын сангийн чимээгүй орчныг алдагдуулан бусдын анхаарлыг саринуулж үйлмүүлсэн, шалгалтанд хуулсан
1.7
Дотуур байранд оройн 23 цагаас хойш орж ирсэн, байрын багшийн зөвшөөрөлгүйгээр 2-оос дээш удаа гадуур хоносон зөрчлийг давтан гаргасан
Сануулах болон 2.5 хүртэл кредит цагийн нөхөн төлбөр ногдуулах. /Энэ нь ОСЁЗХны ёс зүйн зөрчлийн бүртгэлд бүртгэгдэх бөгөөд бүртгүүлэх асуудлыг тухайн сургуулийн захирал хариуцна/
90
1.8
Ажилтнуудын хөдөлмөрийг үл хүндэтгэн ялгавартай хандсан, тэдний тавьсан шаардлагыг эсэргүүцсэн
1.9
Хичээлээс хоцорсон зөрчлийг удаа дараа гаргасан
1.10
Бусдыг санаатай гүтгэсэн, нэр төрийг нь гутаасан, хамт олны дотор хов жив хутгаж, үндэслэлгүй цуу яриа гаргасан
1.11
Багш, удирдах ажилтны өөдөөс хэрэлдсэн, үл хүндэтгэсэн, цээртэй үг хэрэглэж бусдыг хэл амаар доромжилсон
1.12
Шалгалтанд бусдаас хуулсан
1.13
Курсын ажил болон дипломын ажлаа хэн нэгнээр хийлгэсэн
1.14
Шалгалтанд зөвшөөрөлгүй материал авч орж ирсэн
1.15
Бусад эх сурвалжийн нэр, номын жагсаалтыг бичилгүйгээр курсын ажил болон дипломын ажилдаа оруулсан
Сануулах болон 2.5 хүртэл кредит цагийн нөхөн төлбөр ногдуулах
Ямар нэг хэлбэрээр бусдыг дарамталсан, ялгаварлан гадуурхсан
1.16
Хоёр 2.1
Дотуур байрны цонхоор орж, гарсан
2.2
Бусдын эд зүйлсийг зөвшөөрөлгүй авсан нь тогтоогдсон боловч энэ үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж үзсэн тохиолдол
2.3
Хэрүүл, зодоон хийж, сургууль, дотуур байрны орчинд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, багшажилтнытавьсан зүйёснышаардлагыгүл биелүүлж эсэргүүцсэн
2.4
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дахин болон нөхөн, зөрүү шалгалтыг хугацаанд нь өгөөгүй, бусад эх сурвалжийн нэр, номын жагсаалтыг бичилгүйгээр курсын болон дипломын ажилдаа оруулсан, дээрх ажлуудаа өөр хэн нэгнээр хийлэгсэн, гэрчилгээ, сурлагын дэвтрийн дүнг зассан, гэрчлгээг дуурайлгаж хийсэн, шалгагч багш нарын зааварчилгааг зөрчсөн, шалгалтанд зөвшөөрөлгүй материал авч орсон
2.5 хүртэл кредит цагийн нөхөн төлбөр ногдуулах, дотуур байрнаас гаргах, жилийн чөлөө олгох
91
2.5
Хамт олны дунд оршин буй буруутай үйл ажиллагаа, дутагдал, доголдлыг нуун дарагдуулсан Гурав
3.1
Сургуулийн эд хогшил, номын сангийн номын хуудас, техник хэрэгсэл, ширээ сандал зэргийг гэмтээсэн, үрэгдүүлсэн
3.2
Улиралд 40-50 цагийн хичээл тасалж, багш нарын зөвлөлгөөнөөс өгсөн үүрэг, зөвлөмжийг биелүүлээгүй
3.3
Аливаа харгис бурангуй үзэл бодол болон шашны үйл ажиллагаа, садар самуун явдлыг сурталчилсан болон сурталчилахад дэмжлэг үзүүлсэн
3.4
Тэмцээн уралдааны шагнал болон бүлгийн фондыг зүй бусаар зарцуулсан, хувьдаа ашигласан
3.5
Ёс зүйн зөрчилд оногдуулсан кредит цагийн нөхөн төлбөрийг төлж барагдуулаагүй
3.6
Байгууллагын болон хувь хүний нууцад халдаж задруулсан
3.7
Сонгуульт үүрэг, албан тушаалаа урвуулан ашигласан, сургууль хамт олны эсрэг ухуулга, яриа хийсэн
3.8
Сургууль болон оюутны дотуур байр, түүний орчинд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, энэ үедээ сургууль, оюутны байранд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, нийгмийн хэв журмын зөрчил гаргасан
3.9
Бусдыг айлган сүрдүүлж дарамталсан, эрх чөлөөнд нь халдсан
3.10
Сургуулийн дүрэм, журмыг удаа дараа ноцтой зөрчсөн
➢ ➢
3.5хүртэл кредит цагийн нөхөн төлбөр ногдуулах, жилийн чөлөө олгох, дотуур байрнаас гаргах, сургуулиас хасах.
1 кредит цагийн үнэлгээг Санхүү, эдийн засгийн гаазар тухайн хичээлийн жилд шинэчлэн тогтоож байна. Оюутан суралцагчийн ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэгдэх оюутан нь өмнө нь зөрчил гаргаж байсан бол бүлгийн хурал болон деканы зөвлөл, багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцэгдсэн байвал зохино.
92
Ректорын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/83 тоот тушаалын хавсралт
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ХУРАЛ ХИЙХ ЖУРАМ НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
ИЗОУИС-ийн оюутан, суралцагсад сургуулийн дүрэм журам, тогтоосон хэм хэмжээг ямар нэгэн байдлаар зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тохиолдолд харъяа болон салбар сургуулийн багш нарын зөвлөгөөний хурлаар урьдчилан хэлэлцүүлж шийдвэр гаргахтай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна. 1.9. Энэ журам нь ИЗОУИС-ийн оюутан, суралцагчийн Ёс зүйн дүрэмтэй салшгүй холбоотой бөгөөд тодорхойгүй зохицуулалт гарвал ОСЁЗД-г удирдлага болгон тайлбарлана. 1.10. Оюутан, суралцагчийн Ёс зүйн дүрэмд заасан зөрчлийн бүхий л хэлбэр болон Зөрчлийн хуульд заасан зөрчил гаргасан оюутан, суралцагчийг Багш нарын зөвлөгөөний хурлаар оруулж хэлэлцүүлнэ. 1.11. Оюутан, суралцагчдыг Ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэхийн өмнөх шат нь багш нарын зөвлөгөөний хурлаар асуудлыг нь хэлэлцүүлэх бөгөөд энэ нь зөрчил гаргасан этгээдэд ухааруулж ойлгуулах, цаашид тэднийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх ажлын үндсэн хэлбэр болно. 1.8.
ХОЁР. БАГШ НАРЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ХУРЛЫН БҮРЭЛДЭХҮҮН 2.1. ИЗОУИС-ийн харъяа болон салбар сургуулийн багш нарын 50 хүртэл хувийг оролцуулсан Багш нарын зөвлөгөөний хуралд суух багш нарын нэрсийг сургуулийн захирал нь Цогцолбор хариуцсан захиралд санал болгож батлуулна. 2.2. Багш нарын зөвлөгөөний хурлыг ИЗОУИС-ийн оюутан, суралцагчийн гаргасан зөрчлийн шинж байдлаас хамааран Ёс зүйн хороонд шилжүүлэх болон сануулах шийтгэл оногдуулах шийдвэрийн нэгийг гаргана. 2.3. Багш нарын зөвлөгөөний хурлыг харъяа болон салбар сургуулийн декан удирдах бөгөөд Зөвлөгөөний гишүүн багш нарын олонх цугларсанаар хурлыг эхлүүлнэ. 2.4. Багш нарын зөвлөгөөний хурлын нарийн бичгийн даргыг багш нарын дундаас сонгох ба деканы эзгүйд хурлыг даргалах, хурлын тэмдэглэлийг хадгалах, хурлыг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 2.5. Багш нарын зөвлөгөөний хурлын нарийн бичгийн даргыг эзгүйд декан нь багш нараас нэр заан хурлын тэмдэглэлийг бичүүлнэ. ГУРАВ. БАГШ НАРЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ХУРЛЫН ДЭГ 3.1. Багш нарын зөвлөгөөний үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байх бөгөөд 7 хоног бүр тогтмол хуралдаж дотоод ажил болон ёс зүйн зөрчилд холбогдсон оюутны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 3.2. Хурлыг декан нээж үг хэлэх ба зөрчилд холбогдсон оюутан, суралцагчийн гаргасан зөрчлийн талаар нарийн бичгийн дарга товч танилцуулга хийнэ.
93
3.3. Зөрчилд холбогдсон оюутан, суралцагчийг хуралд заавал байлгах үүргийг курс хариуцсан багш хүлээх ба зөрчилд холбогдогч нь тайлбараа бичгээр урьдчилан гаргаж болно. 3.4. Зөвлөгөөнд оролцож байгаа багш бүр идэвхитэй оролцож асуулт тавих, санал дүгнэлтээ илэрхийлэх үүрэгтэй. 3.5. Гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа, зөрчил гаргасаныг нотлох баримт хангалтгүй, зөрчлийн шинж байдал ноцтой тохиолдолд багш нарын зөвлөгөөний хурлаас уг оюутан, суралцагчийн асуудлыг Ёс зүйн хороогоор хэлэлцүүлэхээр шилжүүлэх шийдвэр гаргана. 3.6 Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зөрчлийн шинж байдал нь хөнгөн, бусдад хор уршиг учруулаагүй тохиолдолд Багш нарын зөвлөгөөний хурлаас оюутан, суралцагчид сануулах шийтгэл ногдуулна. 3.7. Багш нарын зөвлөгөөний хурал дээр багш нар үзэл бодлоо нээлттэй илэрхийлж нээлттэй санал хураалтаар шийдвэр гаргана. 3.8. Багш нарын зөвлөгөөний хурал нь тухайн өдрийн хуралдаанаа хэрхэн ямар үе шаттайгаар явуулах талаараа зөвлөлдөж дэгээ өөрсдөө тогтоож болно. ДӨРӨВ. БУСАД АСУУДАЛ 4.1. Багш нарын Зөвлөгөөний хуралд оролцсон багш нарын хөдөлмөрийг C цагт тооцох ба декан нь хуралд суусан ирцийг бүртгэнэ. 4.2. Багш нарын Зөвлөгөөний хуралд гишүүнээр сонгогдсон атлаа шалтгаангүйгээр хурал тасалсан багшид декан эхний удаа сануулна, дахин тасалсан бол сахилгын хариуцлага ногдуулахаар БАЁЗ-н хороонд асуудлыг нь шилжүүлж өөр багшийг сонгоно. 4.3. Багш нарын Зөвлөгөөний хурлын тэмдэглэлд нарийн бичгийн дарга болон декан гарын үсэг зурж баталгаажуулна. 4.4. Хурлын тэмдэглэлийг 2 хувь үйлдэж нэг хувийг сургуульд хадгалах бол нөгөө хувийг Оюутан, суралцагчийн ёс зүйн хороонд хүргүүлнэ. 4.5. Багш нарын Зөвлөгөөний хурлыг камертай өрөөнд хийх нь зохистой бөгөөд хуралдааны бичлэгийг 1 жил хүртэл хугацаанд хадгална. Маргаан гарсан тохиодолд бичлэгийг үзэж асуудлыг шийдвэрлэнэ. 4.6. Тухайн сургуульд бичлэг хийх камер бүхий өрөө тасалгаа байхгүй тохиолдолд гэрэл зураг, дуу дүрс бичлэгээр хурлын үйл явцыг баримтжуулж тэмдэглэлд хавсаргана.
94
Удирдах Зөвлөлийн 2017 оны 10 сарын 20-ны 06 тоот тогтоолын хавсралт.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖУРАМ НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1.1
1.2 1.3 1.4 1.5 1.6
Их Засаг Олон Улсын их сургууль /цаашид ИЗОУИС гэх/-ийн Оюутны хөгжлийг дэмжихжурам нь Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, ИЗОУИС-ийн дүрмийн хүрээнд ИЗОУИС-д оюутан, суралцагч элсүүлэх, сургах, сургуулиас чөлөөлөх,суралцах таатай нөхцөл боломжоор хангагдах, оюутныг дэмжих үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулна. Тус сургуулийн үндсэн үйлчлүүлэгчид нь оюутан, суралцагчид учраас тэдний нийтлэг эрх ашгийг эрхэмлэн дээдлэх бодлогыг тууштай баримтална. Оюутан, суралцагчийн ёс зүйн дүрэм нь энэ журмын салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд дүрэмд заагдсан хариуцлага хүлээлгэнэ. Энэ журам болон гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт нь оюутанд үзүүлэх хөнгөлөлт, шагнал, урамшуулал олгох, мөн түүнчлэн тэдэнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Оюутны хөгжлийг дэмжих журмыг ИЗОУИС-ийн цогцолбор, салбар, харьяа сургуулиудын хэмжээнд дагаж мөрдөнө. Энэ журмыг сургуулийн нийт багш, ажилтан, оюутан, суралцагч дагаж мөрдөх бөгөөд биелэлтэд нь хяналт тавих үүргийг Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний баг, цогцолбор, харьяа, салбар сургуулийн удирдлагын баг, оюутны байгууллага хариуцан гүйцэтгэнэ.
ХОЁР.ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ЦУЦЛАХ 2.1 Сургуульд оюутан элсүүлэхдээ Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Элсэлтийн шалгалтын үлгэрчилсэн журам”, ИЗОУИС-ийн Элсэгчдийг бүртгэх журам, элсэгчдэд танилцуулга хийх журам зэргийг үндэслэн Ректорын тушаалаар баталсан элсэлтийн комисс ажиллаж тухайн хичээлийн жилд суралцах оюутныг элсүүлэх ажлыг зохион байгуулж, бүрдүүлэх баримт бичиг, бусад шаардагдах болзол нөхцөлийг нийтэд ил тод зарлан мэдээлсний үндсэн дээр шалгаруулна. 2.2 Бүрэлдэхүүний болон харьяа, салбар сургуулийн захирал, декан сургуульд элсэгч оюутан, магистрант, докторантуудтай суралцах хугацааны гэрээ байгуулж, Ректорын тушаалаар баталгаажуулна. 2.3 Суралцагчтай байгуулах гэрээнд нөхцөл, болзлыг тодорхой заахаас гадна дор дурдсан тохиолдолд захиргааны санаачлагаар сургуулиас хасна. Үүнд: а. Сургуулийн дүрэм, гэрээ болон журмаар хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бол сургалтын төлбөрийг буцааж олгохгүйгээр; б. Анги дэвших шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн оюутан, дараа жилийн хичээл эхлэхээс өмнө шалгалтаа нөхөн өгөөгүй;
95
2.4 Оюутан 3 хичээлийн улирал дундын шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн бол улирлын болон анги дэвших шалгалт өгөх эрхгүй. Дахин шалгалт өгөхийн өмнө тухайн багшаар хичээл заалгасан бол цагийн тооцоог үндэслэн тогтоосон журмын дагуу нөхөн төлбөр төлнө. 2.5 Хүүхэд төрүүлсэн, хүндээр өвчилсөн бусад хүндэтгэн үзэх шалтгаантай оюутанд нэг сар хүртэл хугацаатай чөлөө олгож болно. Энэ хугацааны хичээлийг оюутан бие дааж нөхөн эзэмшинэ. Чөлөөний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд жилийн чөлөө олгоно. 2.6 Сургуулиас хасах оюутны асуудлыг Цогцолборын дэргэдэх Оюутан, суралцагчийн ёс зүйн хороо болон Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Ректорын тушаалаар эцэслэн шийдвэрлэнэ. 3.7 Оюутан өвчний буюу гачигдлын улмаас дараагийн хичээлийн жил хүртэл хугацаагаар жилийн чөлөө авч болох хэдий ч анги улирна. Жилийн чөлөө олгох шийдвэрийг Ректорын тушаалаар баталгаажуулна. 3.8 Анги дэвших болон элсэлт, төгсөлтийн шалгалтыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмыг үндэслэн зохион байгуулж дүгнэнэ. 3.9 Суралцагчийн сургалтын төлбөрт тооцогдоогүй боловч суралцах үйл ажиллагаатай нь холбоотой нэмэлт төлбөр шаардах үйлчилгээг тусгай журмаар зохицуулна. ГУРАВ. ХИЧЭЭЛИЙН ЦАГ, АМРАЛТЫН ХУВААРЬ 3.1. Оюутны хичээллэх өдөр ажлын 5 өдөр байна. I,II, III, IV дамжааны оюутан бие даалтын өдөртэй байж болно. 3.2. Хичээллэх цагийг сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг үндэслэн сургуулийн захиргаанаас тогтоож, хичээлийн хуваариар зохицуулна. 3.3. Хичээлийг Их засаг, Чингис Соосэ цогцолборт 09.00 цагаас эхлэн 90 минут тутамд 10 минутын завсарлагаатай явуулна. Хичээлийн их завсарлагаа өдөрт 30 минут байх бөгөөд хичээлийн нийт үргэлжлэх хугацаа нь 4 пар буюу 8 цагаас хэтрэхгүй байна. 3.4. Хичээл эхлэх, завсарлах цагийг жижүүр цахилгаан хонхоор нийтэд дохио өгч зохицуулна. 3.5. Хичээллэх анги, танхимыг тухайн сургуулийн захирал зохицуулна. 3.6. Хичээлд гадны хүмүүс суух бол тухайн сургуулийн захирлаас зөвшөөрөл авна. 3.7. Хичээлийн ирцийн бүртгэлийг декан, оюутан хариуцсан багш, бүлгийн багш, оюутны гүйцэтгэх хорооны гишүүн, бүлэг, аравтын дарга нар шалгаж тооцож байна. 3.8. Оюутны ирцийг тухайн хичээлийг зааж, семинарыг удирдаж байгаа багш нь журмын дагуу бүртгэнэ. Ирцийн мэдээг оюутан хариуцсан багшид өдөр тутам өгнө. 3.9. Тухайн хичээлийг заах багш цагтаа ирээгүй, хожимдсон, түүнчлэн хичээлийн цаг дуусаагүй байхад завсарлуулсан тохиолдолд багш ажилтны ёс зүйн дүрмийн дагуу хариуцлага хүлээнэ. 3.10. ИЗОУИС-ийн оюутан, суралцагч нь 7 хоногт 2 өдрийн амралтаас гадна, хууль тогтоомжид заасан баярын өдрүүдэд болон зуны 7,8 дугаар саруудад амралтаа эдэлнэ.
ДӨРӨВ. СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ШАГНАЛ, БИЛЭГДЭЛ, УРАМШУУЛАЛ,ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖ, ТЭТГЭЛЭГ 4.1 Их Засаг Олон Улсын их сургууль нь дараах хүндэтгэлийн шагналтай байх бөгөөдсургуулийн захирлын саналыг үндэслэн оюутан, суралцагчийгРекторын тушаалаар шагнана. Үүнд: - Чингис хааны Алдрын одон; - “Чингис хааны Алдрын од” алтан медаль; - Алтан,мөнгөн гэрэгэ; - “Их засаг” алт, мөнгөн медаль; - “Тэргүүний оюутан”, “Тэргүүний сурагч” медаль; - “Буянт үйлстэн” цол, тэмдэг; 4.2 Сурлага хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан оюутан, суралцагчдыг Сургуулийн захирлын саналыг үндэслэн Ректорын тушаалаар дор дурдсан хэлбэрээр урамшуулна. - Гадаад, дотоодын чанартай олон улсын арга хэмжээнд оролцуулах; - Гадаадын их, дээд сургуулиудтай байгуулсан гэрээний дагууоюутан солилцох арга хэмжээнд хамруулах; - Их засаг сонины онцлох хүн, уран илтгэгч оюутнаар шалгаруулах;
96
-
Чингисийн цагаан сүлдний өмнө зургийг нь авахуулж дурсгах; Сургуулийн хүндэт дэвтэрт бичиж, гэрчилгээ олгох; Сургуулийн хүндэт жуух бичиг, хүндэт үнэмлэхээр шагнах; Төр, олон нийтийн болон төрийн захиргааны байгууллага, салбарын шагналд тодорхойлох зэрэг болно.
4.3. Оюутан, суралцагчид дараах хөнгөлөлт, тусламж үзүүлнэ. Үүнд: • • •
• • • • • • • •
“Супер студент” реалити шоунд шалгарсан 10 хүртэл оюутныг гадаадын их, дээд сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцуулах; Нэг хичээлийн жилд нэг гэр бүлээс тус сургуульд 2 оюутан сурвал эхний хүүхдийн төлбөрөөс 10 хувь, 2 дахь хүүхдийн төлбөрөөс 5 хувь тус тус хөнгөлнө; Элсэлтийн ерөнхий шалгалтанд 800 оноо авсан элсэгчийг 1 дүгээр курсийн сургалтын төлбөрөөс бүрэн, 750-799 оноо авсан элсэгчийг 1 дүгээр курсийн сургалтын төлбөрөөс 50 хувь, 700-749 оноо авсан элсэгчийг 1 дүгээр курсийн сургалтын төлбөрөөс 20 хувь, 650-699 оноо авсан элсэгчийг 1 дүгээр курсийн сургалтын төлбөрөөс 10 хувь тус тус хөнгөлнө; Их засаг Лицей сургуулийн төгсөгчдийг эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 10 хувь хөнгөлнө; Хоёр хичээлийн жилд А дүнтэй суралцвал дараагийн 1 жилийн сургалтын төлбөрөөс 10 хувь хөнгөлнө; Гурван хичээлийн жилд А дүнтэй суралцвал Чингис хааны нэрэмжит тэтгэлэг олгоно. /тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 20 хувь хөнгөлнө/ Оны шилдэг 10 оюутны нэгээр шалгарсан бол ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 20 хувь хувь хөнгөлнө; Бүтэн өнчин хүүхдийн эхний жилийн оюутны байрны төлбөрийг 10 хувь хөнгөлнө; Оюутны дотуур байранд амьдардаг оюутан нэг улирал А дүнтэй суралцвал 2 дугаар улирлын байрны төлбөрийг 10 хувь хөнгөлнө; Бүтэн өнчин хүүхдийн эхний жилийн оюутны байрны төлбөрийг 10 хувь хөнгөлнө; Нэг оюутан дээрх хөнгөлөлтүүдийг давхардуулан эдлэхгүй бөгөөд хичээлийн жилийн дундуур сургуулиас эсвэл байрнаас гарвал хөнгөлөлтөнд хамаарахгүй.
ТАВ. СУРГУУЛИЙН БАЙР, ОРЧИНД ДАГАЖ МӨРДӨХ ДЭГ 5.1. Оюутан, суралцагсад нь сургуулийн байр, хичээлийн анги, танхим, гадна орчинд дор дурдсан дэг журмыг чандлан сахина. Үүнд: 5.1.1. Хичээлийн болон оюутны байрны орчинд ариун цэврийг дээд зэргээр сахиж, хог, хаягдлыг зориулалтын саванд хийж байх. 5.1.2. Техник, хэрэгсэл, эд зүйлийг эвдрэл гэмтэлгүй ашиглах. 5.2. Хориглох зүйл: ➢ Хичээлийн байранд чанга ярих, үймж шуугих, гүйлдэх, дуу хөгжим тавих, хичээллэж байгаа хүмүүсийн үйл ажиллагаанд саад тотгор учруулах; ➢ Сургуулийн анги, танхимд гадуур хувцастай зорчих, хана туурга налах, ширээ, цонхны тавцан дээр суух, коридор, шатыг хааж зогсох, анги танхим, байрнаас сургуулийн ном,эд зүйлийг зөвшөөрөлгүй авч гарах буюу зөөж шилжүүлэх; ➢ Хуваарилсан анги, танхим, байрыг солих, зориулалтын бусаар ашиглах, элдэв зүйл эрээчиж бичих, эд зүйл гаднаас оруулж тавих; ➢ Хичээлийн байрны орчимд тамхи татах, хог, цаас, шүлс зэрэг бохир зүйлээ хаях; ➢ Хичээлийн байр, орчимд согтууруулах ундаа хэрэглэх, ажил, хичээлдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирэх; ➢ Бусадтай зүй бусаар харилцах, хэрүүл маргаан үүсгэх, цээртэй үг хэлэх; ➢ Бусдын тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэх, үйлчлэгч, жижүүрийн хөдөлмөрийг үл хүндэтгэх; ➢ Хуулиар тогтоосон журам, сургуулийн хэвийн үйл ажиллагааны эсрэг чиглэсэн ухуулга яриа хийх; ➢ Байр орчны аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон журмыг биелүүлэхээс татгалзах, энэ талаар тавьсан шаардлагыг эсэргүүцэх; ➢ Дарамтлах, ялгаварлан гадуурхах ямар нэг үйлдэл гаргах; ➢ Бусад ёс зүйн зөрчлийн төрлүүдийг оюутан, суралцагчийн Ёс зүйн дүрэмд тусгайлан заана.
97
5.3.
Гадуурхлын талаарх гомдол, саналыг шийдвэрлэх асуудалд ИЗОУИС-н захиргаанаасонцгойлон анхаарч албан ёсоор авч үзнэ. Үүнд: а/ зөрчил дахин давтагдсан; б/ тэвчишгүй орчин, нөхцөл үүсгэсэн; в/бэлгийн харьцааны шинжтэй үг үйлдэл гаргаж, тийм санал тавьсан; г/гомдол гаргасны төлөө хавчин гадуурхагдаж байгаа гомдол мэдүүлэгчийн асуудал.
5.4. Дарамтлах, ялгаварлан гадуурхахын эсрэг ИЗОУИС-ийн бодлогыг зөрчсөн тохиолдолд нийтийн өмнө уучлал хүсэх, албан ёсоор сануулах, зөвлөгөө өгөх, ангийг солих, торгох, албан тушаал бууруулах, түр чөлөөлөх, сургуулиас хөөх зэрэг шийтгэлийн арга хэмжээг авна. 5.5. Дарамтлах, ялгаварлан гадуурхах үйлдлийгЁс зүйн хорооны хурлаар оруулан хэлэлцүүлж буруутай этгээдэд зохих хариуцлага ногдуулан учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ. ЗУРГАА. ОЮУТАН ПАРЛАМЕНТ 6.1. Их Засаг ОУИС-ийн дэргэд Оюутан парламент ажиллана.Оюутан парламент нь Их Засаг ОУИС-ийн оюутны төв байгууллага бөгөөд Оюутан парламентын дүрэм, сонгуулийн журмыг Удирдах зөвлөл батална. 6.2.Оюутан парламентын гишүүд Их Засаг ОУИС-ийн цагаан сүлдэд хүндэтгэл үзүүлж, андгай тангараг өргөн бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. 6.3.Парламентын гишүүнд итгэл үзүүлэхэсэх асуудлаар оюутны дунд санал асуулга явуулж, нийт сонгогчийн 50-иас дээш хувийн саналаар эргүүлэн татаж болно. Оюутан парламент нь аливаа шийдвэрийг чуулганы тогтоолоор баталгаажуулна. 6.4.Оюутан парламентын чуулганаар парламентын дарга болон оюутны холбооны тэргүүнийг сонгон батална. 6.5.Оюутан парламент нь зөвхөн өөрийн чуулганаар хэлэлцэж батлагдсан асуудлын хүрээнд холбогдох байгууллагуудад асуудал тавьж болно.
ДОЛОО. ОЮУТНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРОО, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 7.1. Их Засаг ОУИС-ийнИх Засаг, Чингис Соосэ цогцолборт Оюутны гүйцэтгэх хороо ажиллана. 7.2. Оюутны гүйцэтгэх хороо тус бүр 15 хүртэл гишүүнтэй байна. Оюутны гүйцэтгэх хорооны гишүүдийг салбар болон харьяа сургуулийн захирал, деканууд нэр дэвшүүлж, цогцолбор хариуцсан захирал өргөн мэдүүлж,Ректорын тушаалаар баталгаажуулна. 7.3.Оюутны гүйцэтгэх хороо нь цогцолбор хариуцсан захирлын өдөр тутмын удирдлагад ажиллаж, сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангахад сургуулийн захиргаанд туслаж хамтран ажиллана 7.4.Оюутны гүйцэтгэх хорооны дарга, дэд даргыг цогцолбор хариуцсан захирал томилно. 7.5. Их Засаг ОУИС нь бүлэг, аравтын зохион байгуулалттай байх бөгөөд оюутан өөрийн сургуульд бүлэг, аравтын зохион байгуулалтад харьяалагдана. Хичээл зааж буй багш нь бүлгийн болон аравтын дарга, декан,салбар болон харьяа сургуулийн захирлын туслалцаа дэмжлэгийг авч, хамтран ажиллах үүрэгтэй. 7.6. Бүлэг, аравтын даргыг тухайн бүлэг, аравтын оюутны санал хураалтаар дэвшүүлэн сонгоно.Бүлэг,аравтын даргад нэр дэвшигчийг салбар болон харьяа сургуулийн захирал батламжлах бөгөөд хэрэв бүлэг, аравтын даргаар сонгогдсон боловч батламжлагдаагүй тохиолдолд дахин санал хураалт явуулж, өөр оюутныг сонгоно. 7.7.Тухайн сургуулийн захирал нь бүлэг, аравтын оюутнуудын саналыг 3 хүртэл удаа хүчингүй болгож, батламжлахгүй байх эрхтэй. 7.8. Бүлэг, аравтын дарга дараахчиг үүргийг гүйцэтгэнэ. Үүнд: ➢ Оюутны ирцийг өдөр, цаг минутаар нарийвчлан бүртгэх; ➢ Лекц, семинарын товчлол тэмдэглэлийг тогтмол шалгаж, дутууг гүйцээлгэх; ➢ Семинарын хичээлийн бэлтгэлийг бүрэн хангуулах; /Рефератыг бичүүлж, илтгэлийг бэлтгүүлсэн байх/ ➢ Сургуулийн бодлого зорилтыг оюутан нэг бүрд хүргэн сурталчилж, оюутны эрэлт хүсэлтийг зохих шатны удирдлагад уламжлах; ➢ Сургуулийн дүрэм, дотоод журам, оюутан, суралцагчийн ёс зүйн дүрэм, хичээл сургалтын холбогдолтой тушаал, зааврыг бүх оюутанд сурталчилан таниулах; ➢ Оюутны дэлгэрэнгүй судалгаа, хаягийн бүртгэл хийж эцэг, эх, ах дүү, төрөл төрөгсөдтэй нь танилцаж, ойр дотно хамтран ажиллах;
98
➢ ➢
Хамт олны эрх ашигт үл нийцэх элдэвүйлдэлгаргуулахгүй байж, бичил хамт олныг зөв төлөвшүүлэх; Бүлэг, аравтын оюутныг урлаг, спорт, соёл хүмүүжлийн ажилд жигд хамруулж, хэрэг зөрчилгүй, архи тамхи хэрэглэдэггүй,өндөрёс суртахуунтай, зөв шударга хүмүүжилтэй, эх оронч үзэлтэй хамт олон болгохын төлөө ажиллах; Сургуулиа төгсөөд үргэлж бие биедээ тусалж, насан туршид хамтран ажиллах андгай тангараг өргөн үерхэл нөхөрлөлдөө үнэнч явах ухамсар сэтгэлгээг бий болгох;
➢
7.9. Бүлэг, аравтын даргын сонгуулийг хичээлийн жилд нэг удаа явуулна. Бүлэг аравтын дарга сургуулиас ямар нэгэн шалтгаанаар гарсан,ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байна гэж үзвэл бүлэг, аравтын даргыг өөрчилж, бүлгийн багш хамт олны саналыг үндэслэн дахин сонгууль явуулна. 7.10.Монгол орны зах хязгаар нутгаас ирж суралцаж байгаа оюутанд тавих анхаарал халамжийг дээшлүүлэх, тэднийг төлөөлөх байгууллага бий болгож, аймаг орон нутгийн төр захиргааны байгууллага, тэднээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, нутаг орны нэр бүхий хүмүүстэй харилцаа холбоо тогтоолгож, нутаг усны ахан дүүс, элгэнсадныхэлхээ холбоог бэхжүүлэх, оюутан залуусыг нутаг орных нь ахмад хүмүүсийн хөдөлмөрч, хичээнгүй, сайн сайхан уламжлалаар хүмүүжүүлэх зорилгыг иш үндэс болгож, ИЗОУИС-ийн дэргэд аймгуудын оюутны нутгийн зөвлөл байгуулж, сургуулийн захиргаатай гэрээ байгуулж ажиллана.
НАЙМ. ОЮУТНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
8.1. 8.1.1. 8.1.2.
Оюутны үйлчилгээний төв нь тусдаа өрөөтэй байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд: Оюутан, суралцагсдын боловсрол эзэмших, хөгжих үйл явцыг бүх талаар дэмжиж, зөвлөж ажиллах; Оюутан, суралцагсдын гаргасан санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч холбогдох албан тушаалтанд дамжуулах, зохих хариу өгсөн талаар хяналт тавих;
8.1.3.
Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг удирдлагаар хангах, цагийн болон дадлагын, байнгын ажлын байрыг судлах, зуучлах;
8.1.4.
Оюутныг улсын хэмжээний, сургуулийн болон бусад байгууллагын тэтгэлэг, мэргэжил, мэдлэг ур чадварын уралдаан тэмцээн, олимпиадын талаарх мэдээллээр хангах, хамруулах, оролцуулах ажлыг зохион байгуулах, уг асуудлаар санал дүгнэлт, зөвлөмж гаргах, шагнал урамшуулалд тодорхойлох;
8.1.5.
Оюутан, суралцагсдад зориулсан соёл, спорт, урлаг, олон нийтийн арга хэмжээг тэдний танин мэдэхүй, бие бялдар, гоо зүй, харилцаа, төлөвшилийг дээшлүүлэх зорилгоор төлөвлөн зохион байгуулах зэрэг болно.
99
АМЖИЛТ АХИУЛАХ ХӨТӨЛБӨР
1. Дундаж гэдэг нь “C”-ээс доош үнэлгээг хэлнэ. 2. Бүрэлдэхүүний болон салбар сургуулиуд дундчуудын бүртгэл, судалгааг улирал тутам гаргаж, дүн шинжилгээ хийж ажиллах. 3. Сургууль бүр дундчуудтай уулзалт хийж, туршлагатай багш нараар яриа, таниулга хийлгэх, амлалт үүрэг авах уулах зэргээр ажиллах. 4. Сургууль бүр дундчуудын тоог бууруулах зорилт дэвшүүлж ажиллах. 5. Дундчуудад тухайн сургуулийн захирал, деканууд хоцорч яваа хичээл, сэдвээр нь давтлага өгүүлэх ажлыг зохион байгуулах. 6. Семинарын хичээл дээр дундчуудыг онцлон асууж үнэлгээ өгч хэвших. 7. Дундчуудын ирцийг тусгайлан бүртгэж дүн шинжилгээ хийх. 8. Улирал дундын болон улирлын шалгалтын ирцийг гаргахдаа дундчууд шалгалтанд хэрхэн хамрагдсан байдлыг судлах. 9. Улирал дундын шалгалт өгөөгүй дундчуудыг тусгайлан дуудаж дахин авахуулах ажлыг зохион байгуулах. 10. Сургуулиудын ажлыг дүгнэхдээ дундчуудтай хэрхэн ажиллаж, ямар үр дүнд хүрснийг нь харгалзан дүгнэх. 11. Хоцорсон, тасалсан оюутнаар хичээлийг нь заавал нөхүүлдэг байх зарчмыг мөрдлөг болгох. 12. Дундчуудтай хэрхэн ажиллаж байгааг нь харгалзаж багш нарын ажлыг дүгнэх. 13. Семинарын хичээл, улирал дундын шалгалт, улирлын, анги дэвших шалгалтуудын сэтгэл зүйн бэлтгэлийг урьдаас хангуулж, шалгалтыг маш чанартай авах. 14. Хоцорч яваа бүлэг, аравтуудтай тусгайлан ажиллах. 15. Улирал дундын шалгалтад дунд, муу дүн авсан оюутнуудтай тулж ажиллах. Жич: Дундчуудтай ажиллахгүйгээр дүнг шууд өргөж тавьдаг зохисгүй хандлага гаргаж болохгүй.
100
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДАД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭХ ЖУРАМ 1. 2. 3. 4.
ИЗОУИС-ийн оюутнуудад хичээлийн жилд 1 удаа сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ. Энэхүү хөнгөлөлтөд хамрагдах оюутнуудын судалгааг Санхүү эдийн засгийн газар салбар сургуулиудаас гаргуулан авна. Энэхүү судалгаанд хамрагдсан оюутнууд холбогдох сум, хороо, дүүргийн лавлагааг авч ирсэн тохиолдолд сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамруулна. Сургалтийн төлбөрийн хөнгөлөлт эдлэх оюутнуудад Санхүү эдийн засгийн газраас сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх эрхийн бичиг олгоно.
СУРГУУЛИАС ОЮУТАНД ҮЗҮҮЛЖ БУЙ ХӨНГӨЛӨЛТҮҮД
1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12. 13.
“Супер студент” реалити шоунд шалгарсан 10 оюутныг жил бүр АНУ, Япон, Солонгосын их дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлгээр суралцуулна. Ерөнхий шалгалтанд 800 оноо авсан элсэгчдийг нэгдүгээр курсын сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө. Ерөнхий шалгалтанд 700-аас дээш оноо авсан элсэгчдийг нэгдүгээр курсын сургалтын төлбөрөөс 50 хувь хөнгөлнө. Ерөнхий шалгалтанд 600-аас дээш оноо авсан элсэгчдийг нэгдүгээр курсын сургалтын төлбөрөөс 20 хувь хөнгөлнө. Нэг хичээлийн жилд нэг гэр бүлээс тус сургуульд 2 оюутан сурвал нийт сургалтын төлбөрийн 10 хувь, 3 оюутан сурвал нийт сургалтын төлбөрөөс 15 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Тус сургуульд элссэн ихэр хүүхдүүдийн нэгдүгээр курсын сургалтын төлбөрийг 15 хувь хөнгөлнө. Оюутан нь суралцаж байх хугацаандаа тив, дэлхий, олон улсын хэмжээний уралдаан тэмцээнд I-III байр эзэлвэл сургалтын төлбөрийн 15 хувийн хөнгөлөлт эдлүүлнэ. Их Засаг Лицей сургуулийн төгсөгчид тус сургуульд элсэн орвол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 15 хувь хөнгөлнө. Их Засаг МСҮТ-н төгсөгчид тус сургуульд элсэн орвол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 15 хувь хөнгөлнө. 5 улирал дараалан А дүнтэй суралцвал Чингис хааны нэрэмжит тэтгэлэг олгоно. /Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 20 хувь хөнгөлнө/ Баруун 7 аймгаас элсэгчдийг эхний хичээлийн жилд оюутны дотуур байранд үнэ төлбөргүй суулгана. Хагас өнчин элсэгчдийн 1-р курсийн төлбөрөөс 10 хувь хөнгөлнө. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн нэг хүүхдийн 1-р курсийн сургалтын төлбөрөөс 10 % хөнгөлнө.
101
14. 18 нас хүрээгүй элсэгчдийг оюутны байранд тусгай өрөөнд байрлуулж оюутны байрны төлбөрөөс 30 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. 15. Сургуулиа 3-с дээш голч оноотой төгссөн төгсөгчиддөө 20 %-ийн хөнгөлөлттэй нөхцлөөр магистрантурт сургана. 16. Сургуулиа 2,8-с дээш голч оноотой төгссөн төгсөгчиддөө 20%-ийн хөнгөлөлттэй нөхцлөөр эчнээ ангид суралцуулна. 17. 2-с дээш жилийн өмнө төгссөн бакалаврын төгсөгчдийг сургуулийнхаа магистрантурт 10 %-ийн хөнгөлөлттэй суралцуулна.
ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ИЗОУИС-Д АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА 1. 2. 3. 4. 5. 6.
7. 8.
Их Засаг МСҮТ суралцагсадыг БНСУ-ын Кёнин их сургуулийн коллежид 1 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцлөөр суралцуулна. Японы ISI Олон улсын боловсролын коллежтай хамтран Их Засаг АУС-ийн оюутнуудыг сургуулиа төгссөний дараа Японы эмнэлэгүүдэд өндөр цалинтай ажиллуулна. Их Засаг АУС-ийн багш нарыг Японд 1-3 жил хүртэл хугацаагаар ажиллуулна. Аялал жуулчлалын салбарын оюутнуудыг төгссөнийх нь дараа Японы аялал жуулчлал, зочид буудлын газруудад өндөр цалинтай ажиллуулна. Японы “Юкай резорт” компанитай байгуулсан гэрээний дагуу 32 оюутныг Японы 5 одтой зочид буудалд 1 жилийн хугацаатай цалинтай дадлага хийлгэнэ. “Юкай резорт” компанид цалинтай дадлага хийх сонгон шалгаруулалтанд Их засаг Олон улсын их сургуулийн 60 оюутан тэнцээд Япон хэлний сургалтад хамрагдаж байна. эдгээр оюутнууд ирэх оны 06-р сард Японд ажиллахаар мордсон. Их Засаг Лицей сургуулийн 12-р анги төгсөгчдийг Японы их дээд сургуулиудад хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэн сургана. ИЗОУИС жил бүр “Супер Студент” тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж уг төсөлд шалгарсан 52 оюутныг АНУ, Япон, БНСУ-ын их дээд сургуулиудад 100% хөнгөлөлттэй нөхцлөөр суралцуулж байна.
-оОо-
102
2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ИХ ЗАСАГ ОУИС-Д ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл 1.1 Энэхүү журмыг Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013.03.18-ны А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-нд нийцүүлэн боловсруулав. 1.2 ИЗОУИС-д оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад харилцааг энэ журмаар зохицуулна. 1.3 Аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх үйл ажиллагаагаймаг, орон нутагт томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулна. 1.4 Улаанбаатар хот дах элсэлтийн үйл ажиллагааг оюутан элсүүлэх журмын дагуу ИЗОУИС-ийн Улаанбаатар хотоос элсэлт авах хотын комисс зохион байгуулна. 1.5 ИЗОУИС нь нүүдлийн соёл иргэншлийн тулгуур төвийн хувьд хөдөө орон нутгаас оюутан түлхүү элсүүлэх бодлогыг баримтална. 1.6 Төрийн захиргааны байгууллагын захиалга, зах зээлийн эрэлт, хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргийг харгалзан удирдах зөвлөлөөс тогтоосон хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ. 1.7 Энэхүү журам болон элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой нэмэлт мэдээллийг www.ikhzasag@ [email protected], www.ikhzasag.edu.mn портал сайт болон www.facebook.com/ikhzasag/гэсэн фэйсбүүк хаягаар авч болно. Хоёр. Оюутан элсүүлэх хөтөлбөр мэргэжлийн чиглэл 2.1 Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан элсэлтийн ерөнхий шалгалтын оноог үндэслэн оюутан элсүүлнэ. 2.2 Гадаадын болон гадаад суралцах иргэд ИЗОУИС-д элсүүлэхэд монгол улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй дүйцэх бичиг баримтыг үндэслэнэ. 2.3 Дараах хөтөлбөр, мэргэжлүүд дээр оюутан элсүүлэх бөгөөд хөтөлбөр, мэргэжлийн чиглэл тус бүрд харгалзах хичээлүүдийн аль нэгээр элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байна. Гурав. Элсэлтийн бүртгэл, мэргэжил, сонголт 3.1 Элсэлтийн бүртгэл, мэргэжил сонголтыг Улаанбаатар хотод 2017.07.01-нээс 07 дугаар сарын 10-ныг дуустал явуулна. Бүртгэл, мэргэжил сонголтыг www.ikhzasag.edu.mn хаягаар болон ИЗОУИС-ийн хичээлийн төв байранд дээрх өдрүүдэд явагдана. 3.2 Хөдөө орон нутгаас элсэхийг хүсэгчдийн хувьд энэхүү журмын 2.2 дэх хэсэгт заасан элсэлтийн ерөнхий шалгалт босго оноог хангасан төгсөгчдийг бүртгэнэ.
103
3.3 Элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.Үүнд: -
ИЗОУИС-д элсэхийг хүсэгчдийн бүртгэлийн хуудас Ерөнхий шалгалтын хуудас Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, диплом Суралцагчийн хувийн хэрэг Иргэний үнэмлэхний хуулбар Чээж зураг 3% Журмын 4.1-4.4 дахь заалтуудад хамаарах болзлыг хангасан бол зохих баримт бичгийн баталгаажуулсан хуулбар Бүртгэлийн хураамж 5000 төгрөг, нэг хураамжаар бүх бүлгүүдэд бүртгүүлэх боломжтой.
Дөрөв. Элсэлтийн хөнгөлөлттэй нөхцөл 4.1 Олон улсын болон улсын олимпиадад эхний 1-10 дугаар байр, бүс, аймгийн хэмжээний олимпиад, уралдаанд эхний 1-10 дугаар байранд шалгарагсдыг олимпиадад оролцсон чиглэлийн дагуу шууд элсүүлэн суралцуулах бөгөөд улсаас тогтоосон ерөнхий шалгалтын оноонд оноо нь хүрсэн байна. 4.2 Гүнзгийрүүлсэн сургалттай ангиудаас ерөнхий шалгалтын оноо 450-ээс дээш оноо авсан сурагчид өөрийн хөтөлбөр, мэргэжлээр элсэх боломжтой. 4.3 Урлаг, спортын гоц авъяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний байранд шалгарагсдыг ерөнхий шалгалтын чиглэл, улсын хэмжээний ЭЕШ-ын босго оноо (400)-г харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна. 4.4 Хөдөө орон нутаг дахь салбарын мэргэжилтний хангамж, эрэлт, хэрэгцээ, үе дамжсан мэргэжил өвлөх сонирхол зэргийг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр оюутан элсүүлнэ. Үүнд элсэхийг хүсэгчийн хувийн өргөдөл, орон нутгийн засаг захиргааны тодорхойлолт, дэмжлэг, улсаас тогтоосон ерөнхий шалгалтын оноог хангасан байдал зэргийг үндэслэл болгоно. 4.5 Ерөнхий шалгалтанд 800 оноо авсан элсэгчдийг 1 дүгээр курсын сургалтын төлбөрөөс бүрэн, 700-аас дээш оноо авсан элсэгчдийг 50 хувь, 600-аас дээш оноо авсан элсэгчдийг 20 хувь тус тус хөнгөлнө. 4.6 Нэг хичээлийн жилд нэг гэр бүлээс тус сургуульд 2 оюутан сурвал нийт сургалтын төлбөрийн 10 хувь, 3 оюутан сурвал нийт сургалтын төлбөрөөс 15 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. 4.7 Тус сургуульд элссэн ихэр хүүхдүүдийн нэгдүгээр курсын сургалтын төлбөрийг 15 хувь хөнгөлнө. 4.8 Их Засаг Лицей сургуулийн төгсөгчид тус сургуульд элсэн орвол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 15 хувь хөнгөлнө. 4.9 Их Засаг МСҮТ-н төгсөгчид тус сургуульд элсэн орвол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 15 хувь хөнгөлнө. 4.10 Баруун 7 аймгаас элсэгчдийг эхний хичээлийн жилд оюутны дотуур байранд үнэ төлбөргүй суулгана. 4.11 Хагас өнчин амьдралын боломжгүй элсэгчдийн I курсын төлбөрөөс 10 % хөнгөлнө. Тав. Бусад 5.1 Олон улсын хамтарсан хөтөлбөрүүдэд суралцах элсэгч нь элсэлтийн журамд заасны дагуу өөрийн сонирхсон мэргэжлийн ангид суралцахын зэрэгцээ Гадаад хэлний төвөөс зохион байгуулах гадаад хэлний сургалтад хамрагдана. 5.2 Гадаад хэлний нэмэлт сургалтад хамрагдсан оюутан зохих болзлыг хангасан тохиолдолд хамтын ажиллагаатай гадаадын их, дээд сургуульд хос хөтөлбөрөөр элсэн суралцуулна. 5.3 Бакалаврын зэргийн боловсролтой иргэн дараагийн дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол өмнө нь төгссөн сургуулийн дээд боловсролын дипломыг нь үндэслэн элсүүлнэ.
104
5.4 ИЗОУИС-д суралцах эрхийн бичиг авч сургалтын төлбөрийн зохих хувийг төлсөн элсэгчийг бүртгэнэ. 2017 оны 08 дугаар сарын 28-наас 30-ны хооронд буюу “0” долоо хоногт хичээл сонголт хийгдэнэ. 5.5 Суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг элсэн суралцахаас татгалзсан гэж үзэн элсэх эрхийг хүчингүйд тооцно. Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4-р хороо Б.Доржийн гудамж Их засаг Олон улсын их сургууль
E –mail: www.ikhzasag@ [email protected], www.ikhzasag.edu.mn www.facebook.com/ikhzasag/,www.facebook.com/amgalan.batdorj.50 Утас: 70157768, 88115634, 99295353 Факс: 70155736
105
ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ Шинээр бүртгэл a. Шинэ оюутнууд Шаардагдах материал 1. Паспортны зориулалтын хэмжээтэй цээж зураг, 2 хувь 2. Боловсролын гэрчилгээний хуулбар 3. Иргэний үнэмлэхний хуулбар – хувийн мэдээлэл, виза болон бусад зүйлс I. Бүх шинэ сурагчдын шалгуур нь сонгосон ангийхаа хүрээнд байх. II. Сургуульд элсэхэд шаардлагатай материалууд эх хувиараа ба хуулбараар байх. III. Бусад сургуулиас ИЗОУИС-д шилжин суралцах оюутнууд тухайн сургуулиас чөлөөлсөн шийдвэр батламжийг авчирч өгнө. IV. Анкетийг шилжүүлэн дамжуулсан тохиолдолд түүнийг дахин хянаж баталгаажуулсан байна. 1.
2.Шаардлага хангаагүй материалыг хүлээн авахгүй. I. Өргөдөл болон материал хүлээж авч буй газар бүх шаардлагатай зүйлсийг танилцуулсан байх II. Шаардлагатай гэж үзвэл элсэгчийн суралцах курсыг доошлуулах III.
Санхүүгийн үүрэг хариуцлагын хүрээнд тохиролцсон байх
IV.
Элсэлтийн шаардлага хангаагүй элсэгчийг хүлээн авахгүй байх
V. Элсэгч ярилцлаганд орж хэлний түвшингөө шалгуулах ёстой. Шалгалтын дүнгээс хамаарч аль курст суралцах нь шийдвэрлэгдэнэ. Мөн энэ дүнг сурагчийн хувийн хэрэгт хийнэ. 3. Нэмэлт мэдээлэл: Элсэгчд доорх мэдээллийг өгсөн байх шаардлагатай. I. ИЗОУИС-д элсэхээр хүсэлт гаргасан суралцагчдын анкет болон бүх материалын мэдээлэл нь үнэн зөв болохыг баталж гарын үсэг зурна. II. Хэрэв элсэгчийн өгсөн мэдээлэл хуурамч байвал элсэгч тухайн хуурамч мэдээллийнхээ бүх хариуцлагыг хүлээнэ. 4.Санхүүгийн асуудал: I. Элсэгч ИЗОУИС-тай тохиролцсоны дагуу төлбөрийг төлөх ба санхүүгийн үүрэг хариуцлага хүлээнэ. II. ИЗОУИС нь хуулийн дагуу элсэгчдийн бүртгэл элсэлт, санхүүгийн бусад асуудалд өөрчлөлт оруулах эрхтэй. III. Зарим тохиолдолд эдгээр өөрчлөлтүүд бүртгэл болон элсэлтийнхээ үйл явцыг гүйцэлдүүлсэн оюутнуудад хамааралгүй.
106
IV. Төлбөрийг буцааж олгох асуудлыг холбогдох журмаар шийдвэрлэнэ. 5.Төлбөр төлөлт: I. Элсэгч нь сургалтынхаа төлбөрийг ИЗОУИС –тай байгуулсан гэрээнд заасан ёсоор хийнэ. II. Элсэгч нь 12 сар болон түүнээс дээш хугацаанд сурахаар зөвшөөрөгдсөн тохиолдолд төлбөрийг хэсэгчлэн төлж болно. III. Хэсэгчилсэн төлбөр төлөлт нь нэмэлт төлбөр шаарддаг. IV. Төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр сонгосон суралцагч нэмэлт төлбөрийг дуустал төлж болно. V. Хэсэгчилсэн төлбөрийг хариуцсан этгээд нь өөр зүйлд буруу ашигласан тохиолдолд хариуцлага хүлээх ба тухайн төлбөрийг 14 хоногийн дотор төлж барагдуулсан байна. 6. Суралцахаас татгалзуулах: А. Элсэгч нь өөрийн хүслээр дараах тохиолдолд
суралцахаас татгалзаж болно.
I. Визний асуудал шийдэгдээгүйн улмаас Монголд суралцах боломжгүй II. Хувийн хүндэтгэх шалтгааны улмаас суралцахгүй болсон шийдвэрээ хичээл эхлэхээс дор хаяж дөрвөн 7 хоногийн өмнө мэдэгдэнэ. Хичээл эхлэх хугацааны зөрчил гаргасан тохиолдолд нэмэлт торгууль ноогдуулна. III. Хичээл эхэлсэн тохиолдолд сургуулиас гарах хүсэлтийг Ректорт өргөдөл гарган шийдвэрлүүлнэ. B. Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас сонгосон курсын хичээлийг судалж чадахгүй тохиолдолд элсэгчийг татгалзуулна. Энэ тохиолдолд боломжит хувилбар хичээлийг санал болгоно. Энэ нь төлбөрийн буцаан олголтонд хамаарахгүй. 7. Оюутны бичиг баримт I. Бүх элсэгчид элсэлтийн маягтыг бөглөсөн байна. II. ИЗОУИС-д суралцахаар сонгосон оюутнууд өргөдлийн маягт болон бусад бичиг баримтыг ярилцлага болон англи хэлний шалгалт өгөхдөө авчирсан байх. Эдгээр бичиг баримт суралцагчийн хувийн хэрэгт хадгалагдана. III. Сурах явцын үнэлэлт нь суралцагчийн хувийн хэрэгт байнга баяжилт болж орно.
107
ЭЛСЭГЧДЭД ТАНИЛЦУУЛГА ХИЙХ ЖУРАМ Шинэ оюутанд ИЗОУИС-ийн дүрэм, журам болон үйл ажиллагааг сайтар танин мэдүүлэх явдал чухал. Танилцах зорилго нь суралцагчдад сонгосон хөтөлбөрийн талаар бүрэн ойлголт өгөх, түүний агуулга, дүгнэх аргууд, заах, сурах арга болон тэдэнд шинэ суралцах орчинд дасахад тусална. Танилцуулах төлөвлөгөө нь хүн бүрийн нийтлэг хэрэгцээнд зориулагдсан байх ба хичээлийн жилийн эхэнд 1-3 өдрийн хугацаанд явагдана. Багш, элсэлтийн ажилчдын хийх ажил Элсэгчдийн нийтлэг хэрэгцээнд тохируулан танилцуулга мэдээллийг хийх хэрэгтэй ба оюутны гарын авлагад тэдгээрийг багтаан оруулсан байна. Жагсаалт • • • • • • • • • • • • •
Бүртгэл ( зөвхөн элсэгчдэд хамаарна.) Мэргэжлийн жагсаалт Оюутны гарын авлага, элсэлтийн материалыг танилцуулж гарын үсэг зуруулан хариуцсан багшид буцаан өгөх, Семестрийн хугацаа, амралтууд Хичээлийн хуваарь Эрүүл мэнд аюулгүй байдал Хичээлийн агуулга, кредитийн задаргаа Сургалтын төлбөр, төлбөрийн хөнгөлөлт Үнэлгээний систем Нөөц боломж Давтлага, бие даалт Оюутан солилцооны хөтөлбөр Оюутны санал хүсэлт
Танилцах хяналтын хуудас Танилцах төлөвлөгөөний эхлэх хугацаа ............... Оюутны нэр................................
Үндсэн зүйл
Үйл ажиллагаа
Дууссан тийм / үгүй / тайлбар
108
Эрүүл мэнд аюулгүй байдал
Аюулгүй ажиллагааны журам , карт, санал хүсэлт гаргах журам, дэмжлэг зөвлөмжүүд байна.
Дүрэм /журам
Сургуулийн байр ашиглах, оюутанд хамаатай материалуудыг тайлбарлах
Хичээлтэй холбогдолтой мэдээллүүд өгөх хичээлийн мэдээлэл
Бүх хамааралтай
Материалуудыг гүйцээн жагсаан бүртгэх
Багш:.................................................. гарын үсэг ..............................................
109
Их Засаг ОУИС-ийн оюутан элсүүлэх хөтөлбөрүүд /мэргэжил/ Их Засаг Хууль зүйн сургууль №
Хөтөлбөрийн нэр
1
Эрх зүй
2
Аюулгүй байдал
Мэргэжил
Ерөнхий шалгалтын чиглэл
Эрх зүй
Нийгмийн тухай мэдлэг, монгол хэл
Аюулгүй байдал-хууль сахиулах
Нийгмийн тухай мэдлэг, ур чадвар
Их засаг- Анагаах ухааны сургууль Хөтөлбөрийннэр 1 2 3
4 5 6
Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан / Хүний их эмч/ Нүүр ам судлал /Нүүр амны их эмч/ Уламжлалт анагаах ухаан /Уламжлалт анагаахын их эмч/ Сувилахуй / Сувилахуйн арга зүйч/ Эм зүйч / Эм зүйч / Нийтийн эрүүл мэнд
Мэргэжил
Ерөнхий шалгалтын чиглэл Их эмч
Шүдний их эмч Хими, Биологи Уламжлалтын их эмч
Сувилагч Эм зүйч Эрүүл ахуйч
Хими, Нийгэм
110
Чингис-Соосэ олон улсын харилцааны сургууль №
Хөтөлбөрийн нэр
1
Олон улсын Эрх зүй
Олон улсын эрх зүй
2
Олон улсын харилцаа
Гадаад харилцааны ажилтан
3
Эрх зүй / Их Засаг Хууль зүйн сургуулийн салбар/
Эрх зүй / Их Засаг Хууль зүйн сургуулийн салбар/
4
Худалдаа
5 6
Олон улс, орон судлал Гадаад хэлний орчуулга
Мэргэжил
Ерөнхий шалгалтын чиглэл
Гадаад худалдаа гаалийн менежмент, олон улсын худалдаа эдийн засаг Японхэл, Солонгос хэл, Хятад хэл орон судлал
Нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл
Математик
Нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл, монгол хэл
Англи, япон хэлний орчуулагч
Их Засаг Үндэсний инженер технологийн сургууль №
Хөтөлбөрийннэр
1 Барилгы нинженер 2
Мэргэжил Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер Авто замын барилгын инженер
3
Дулааны инженер
Дулааны инженер
4 5 6
Цахилгааны инженер Хүрээлэн буй орчны инженер Гарзын үнэлгээ, кадастр, төлөвлөлт
7
Компьютерийн программ хангамж
8
График дизайн
9
Компьютерийн инженер
10
Нано шинжлэх ухаан, инженерчлэл
Цахилгааны инженер Сантехникийн инженер Газар зохион байгуулалт Компьютерийн программ хангамж Компьютерийн график дизайн Сүлжээний инженер Нано шинжлэх ухаан, инженерчлэл Байгалийн аялал жуулчлал Гадаад хэл аялал жуулчлал Зочид буудал зоогийн газрын менежер Аялал жуулчлалын менежмент Түүхч
11 Аялал жуулчлал 12 15
Зочлох үйлчилгээ
16
Аялал жуулчлалын менежмент Түүх
Ерөнхий шалгалтын чиглэл
Математик, физик
Математик, физик
Нийгмийн тухай мэдлэг, газар зүй
111
Түүх археологи
Их Засаг Театр урлагийн сургууль №
Хөтөлбөрийн нэр
Мэргэжил
1
Сэтгүүл зүй
Сэтгүүлч
2
Жүжиглэх урлаг
Жүжигчин
3
Зурагавалт
4
Найруулах урлаг Багш, урлагийн боловсрол
5
Кино телевиз, хэвлэлийн зураг авалт /Оператор/ Найруулагч Багш, дуу хөгжмийн Багш, соёл урлагийн
Ерөнхий шалгалтын чиглэл
Нийгмийн тухай мэдлэг, монгол хэл
Нийгмийн тухай мэдлэг
Их Засаг Санхүү эдийн засгийн сургууль
№
Хөтөлбөрийн нэр
1
Санхүү, банк
2 5 6
Нягтлан бодох бүртгэл Бинесийнудирдлага Менежмент
7
Эдийн засаг
Мэргэжил
Ерөнхий шалгалтын чиглэл
Санхүү, банкны ажилтан Нягтлан бодох бүртгэл Бизнесийнудирдлага Санхүү банкны менежмент Банкны эдийн засаг Гааль татварын эдийн засаг
Математик
Жэсан-Чингис хаан гадаад хэл соёлын сургууль №
Хөтөлбөрийннэр
Мэргэжил
1
Банкны эдийн засагнябо
Банкны эдийн засаг-нябо
2
Эдийн засаг
Даатгалын эдийн засаг
3 4
6
7
Сургуулийн өмнөх боловсролын багш Багш, бага ангийн Багш, байгалийн ухааны боловсрол
Багш, урлагийн боловсрол
Багш, сургуулийн өмнөх боловсрол Багш, бага ангийн Багш, физикийн Багш, математикийн Багш, газар зүй байгалийн шинжлэлийн Багш, дүрслэх урлаг, зурагзүй- дизайн Багш, технологийн Багш, дүрслэх урлаг-технологийн Багш, биеийн тамирын
Ерөнхий шалгалтын чиглэл Математик
Нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл, монгол хэл, математик Математик, физик Математик Математик, газарзүй Математик Нийгмийн тухай мэдлэг
112
Их Засаг ОУИС-ийн харъяаДүрслэх урлаг дизайн технологийн сургууль №
Хөтөлбөрийн нэр
Мэргэжил
1
Архитектур
Архитектур
2
Хувцасны дизайн
Хувцасны дизайн
3
Уран зураг
Уран зураг
4
Интерьер дизайн
Интерьер дизайн
5
Уран баримал
Уран баримал
6 7 8 9 10
Хот бүс нутгийн төлөвлөлт Зураасан зураг Түүх, соёлын зүйлсийн сэргээн засварлалт Үйлдвэрлэлийндизай н График дизайн
Ерөнхий шалгалтын чиглэл Ур чадвар, Математик, Монгол хэл, эсвэл аль нэг гадаад хэл
Ур чадвар,Түүх нийгмийн тухай мэдлэг, Монгол хэл эсвэл гадаад х
Ур чадвар, Түүх-нийгмийн тухай мэдлэг эсвэл байгалийн ухааны хичээлүүд
Хот бүс нутгийн төлөвлөлт
Ур чадвар, Математик, Монгол хэл, эсвэл аль нэг гадаад хэл
Зураасан зураг
Ур чадвар,Түүх нийгмийн тухай мэдлэг, Монгол хэл эсвэл гадаад х
Түүх, соёлын зүйлсийн сэргээн засварлалт
Ур чадвар,Түүх нийгмийн тухай мэдлэг, Монгол хэл эсвэл гадаад х
Үйлдвэрлэлийн дизайн
Ур чадвар,Түүх нийгмийн тухай мэдлэг, Монгол хэл эсвэл гадаад х
График дизайн
Ур чадвар, Математик, түүх нийгмийн тухай мэдлэг
-оОо-
Ректорын 2017 оны 10-р сарын 23-ны өдрийн А/85 тоот тушаалын хавсралт 1
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН АРВАННАЙМАН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОЮУТАНД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ Их Засаг Олон Улсын их сургуульд сурч байгаа 18 насанд хүрээгүй оюутанд үйлчилгээ үзүүлэх журам нь Монгол Улсын Боловсролын багц хууль, Иргэний хууль, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль, ИЗОУИС-ийн дүрмийн хүрээнд насанд хүрээгүй оюутны эрх ашгийг хамгаалах, эрүүл ая тухтай амьдрах, сурах орчинг бүрдүүлэх, цогц боловсрол олгох болон бусад эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой. ХОЁР. 18 НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОЮУТНЫ ЭРХ, ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТ
113
2.1. Энэ журам нь ИЗОУИС-д 18 насанд хүрээгүй байхдаа элссэн оюутанд хамаарах бөгөөд насанд хүрсэний дараа бусад оюутны адил эрх эдлэж үүрэг хүлээнэ. 2.2. Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд зааснаар 18 нас хүрээгүй оюутан нь хүүхэд гэж тооцогдож хууль болон ИЗОУИС-ийн дүрэм, энэ журамд заасан хамгаалалт, хөнгөлөлт эдлэх эрхтэй. 2.3. ИЗОУИС-д насанд хүрээгүй оюутны эрхийн хамгаалалт нь оюутан бүрийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зорилготой олон талт, цогц, мэргэшсэн үйл ажиллагаанаас бүрдэнэ. 2.4. ИЗОУИС-д 18 насанд хүрээгүй байхдаа элссэн оюутанд онцгой анхаарал хандуулж байгаагийн илрэл нь энэ журам бөгөөд тэд бусад оюутнуудын эдлэх эрхийг эдлэхээс гадна дараах эрх, хөнгөлөлтийг эдэлнэ. Үүнд: ➢ Хөдөө орон нутгаас ирсэн 18 насанд хүрээгүй оюутан нь дотуур байраар тэргүүн ээлжинд хангагдах, амьдрах орон байр нь тогтвортой байх; ➢ дотуур байранд хүүхдийн эрхийг бүхий л талаар ханган, үзэл бодлыг нь сонсож, оролцоог ханган эрх ашгийг хамгаалах; ➢ Дотуур байрны орчинд хүүхдийн эрх зөрчигдөхгүй байх, хүүхдүүдийн эцэг эх асран хамгаалах хүмүүстэй холбоо барих бүртгэл хийж харьцаж байх; ➢ Ялгаварлан гадуурхагдах, дарамтанд өртөхгүй байх, өртсөн тохиолдолд хохирлыг буруутай этгээдээс гаргуулах, хуулийн байгууллагад хандах асуудалд нь туслалцаа үзүүлэх; ➢ Хамт олон найз нөхдийн дунд өөрийгөө зөвөөр илэрхийлэх бусдад дээрлэхүүлэхгүй байх нөхцлөөр хангуулах; ➢ Сурч боловсрох нөхцлөөр хангуулах, эсэн мэнд амьдрах; ➢ Хүүхдүүдийн ачаалал даах чадвар, аюулгүй байдлыг хангах хичээл, амралтын цагт нь анхаарал тавьж ажиллах; ➢ Курс, анги хариуцсан багш нар насанд хүрээгүй оюутантай сар бүр уулзаж ярилцаж асуудлыг тодорхойлох; ➢ Авъяас чадвараа нээн хөгжүүлэхэд эцэг эхийн болон багш сурган хүмүүжүүлэгчдийн дэмжлэгийг авах зэрэг болно. ГУРАВ. НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОЮУТНЫ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ 3.1. Багш нар, эцэг эхчүүд 18 нас хүрээгүй оюутан болж байгаа хүүхдүүдэд тавих хараа хяналт асаргаа, тусламжийг байнга үзүүлж тэдэнд хүүхдийн эрх хамгааллын талаар ойлголт өгч сурах хөдөлмөрийг нь дэмжин туслана. 3.2. ИЗОУИС-ийн бүрэлдэхүүний салбар, харъяа сургуулийн багш нарын хүүхдийн эрх хамгааллын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тэдэнд сургалт явуулах замаар хандлагыг өөрчлөх; 3.3.
3.4. 3.5. 3.6. 3.7.
Дээд боловсролын орчинд 18 нас хүрээгүй хүүхдүүд насанд хүрсэн хүмүүстэй хамт байна гэдгийг бодолцож, эрэгтэй хүүхэд нь архидан согтуурах, тамхи татах, харин эмэгтэй хүүхэд жирэмсэн болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг байнга авах; Компьютер тоглоомын газруудаар чөлөөт цагаа өнгөрөөж, түүнд донтох, гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх талаар урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх; Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хүүхдүүд яаж хэрхэн ашиглах талаарх мэдээлэл зөвлөлгөө өгөх; Цахим орчны халдлагад өртөхгүй байх, болгоомжлох зөвлөлгөө мэдээлэл өгөх зэрэг болно. Насанд хүрээгүй оюутны эрхийг хангах, асуудлыг шийдвэрлэх дараах арга замууд байна. Үүнд: ➢ Оюутныг чиглүүлэх, зөвлөх үйлчилгээ; ➢ Дотуур байрны үйлчилгээ; ➢ Оюутны тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ; ➢ Оюутны сайн дурын ажил, нийгмийн үйлчилгээ; ➢ Соёл, спорт, эрүүл мэндийн үйлчилгээ; ➢ Оюутныг хөгжүүлэх клуб, дугуйлан дамжааны үйлчилгээ зэргээр дамжуулан хэрэгжүүлнэ.
114
Ректорын 2017 оны 10-р сарын 23.-ны өдрийн А/85 тоот тушаалын хавсралт 2
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬД СУРЧ БАЙГАА ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ОЮУТАНД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1.1.
1.2.
1.3.
Их Засаг Олон Улсын их сургуульд сурч байгаа хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үйлчилгээ үзүүлэх журам нь Монгол Улсын Боловсролын багц хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, ИЗОУИС-ийн дүрмийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй оюутны эрх ашгийг хамгаалах, эрүүл энх, ая тухтай сурах орчинг бүрдүүлэх, цогц боловсрол олгох болон бусад эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна. ИЗОУИС-н хэмжээнд “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээ” буюу хөгжлийн бэрхшээлтэй хүнд нийгмийн амьдралд тэгш оролцох боломжийг бүрдүүлж, гэр бүл, хамт олны дунд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхийг зорилго болгоно. Сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт нийцүүлэн авьяас билэг, бүтээлч чанар, оюуны болон бие бялдарын чадварыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр, орчныг бий болгохыг зорилт гэж үзнэ. ХОЁР. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
115
2.1. Энэ журам нь ИЗОУИС-д элссэн болон суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй оюутанд хамаарах бөгөөд тэднийг хөгжлийн бэрхшээлтэй байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно. 2.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хэлнэ. 2.3. Хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхах гэдэг нь ИЗОУИС-н хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй оюутныг иргэний үндсэн эрх, эрх чөлөөг бусадтай адил тэгш эдлэх, хөгжилд хувь нэмрээ оруулах, тохирох хэрэглэгдэхүүнээр хангагдах боломжийг үгүйсгэх, хязгаарлах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. 2.4. Хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан багш, оюутанд Ёс зүйн дүрэмд заасан сахилгын шийтгэл ногдуулах бөгөөд ноцтой болон давтан үйлдэл гаргасан бол оюутныг сургуулиас хөөх, багш ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл хариуцлага тооцно. 2.5. ИЗОУИС-н хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй оюутны талаарх судалгааг Хүний нөөцийн алба болон харъяа сургуулийн захирлууд байнга хийж мэдээллийг шинэчилж байна. 2.6. Хөгжлийн бэрхшээлтэй оюутан бусад оюутны эдлэх эрхийг эдлэхээс гадна дараах эрхийг эдэлнэ. Үүнд: ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢ ➢
Дотуур байраар тэргүүн ээлжинд хангагдах, амьдрах орон байр нь тогтвортой байх; дотуур байранд Хөгжлийн бэрхшээлтэй оюутны эрхийг бүхий л талаар ханган, үзэл бодлыг нь сонсож, оролцоог ханган эрх ашгийг хамгаалах; Дотуур байрны орчинд Хөгжлийн бэрхшээлтэй оюутны эрх зөрчигдөхгүй байх, тэдний эцэг эх асран хамгаалах хүмүүстэй холбоо барих бүртгэл хийж харьцаж байх; Ялгаварлан гадуурхагдах, дарамтанд өртөхгүй байх, өртсөн тохиолдолд хохирлыг буруутай этгээдээс гаргуулах, хуулийн байгууллагад хандах асуудалд нь туслалцаа үзүүлэх; Хамт олон найз нөхдийн дунд өөрийгөө зөвөөр илэрхийлэх бусдад дээрлэхүүлэхгүй байх нөхцлөөр хангуулах; Сурч боловсрох нөхцлөөр хангуулах, эсэн мэнд амьдрах; Хөгжлийн бэрхшээлтэй оюутны ачаалал даах чадвар, аюулгүй байдлыг хангах хичээл, амралтын цагт нь анхаарал тавьж ажиллах; Курс, анги хариуцсан багш нар Хөгжлийн бэрхшээлтэй оюутантай сар бүр уулзаж ярилцаж асуудлыг тодорхойлох; Авъяас чадвараа нээн хөгжүүлэхэд эцэг эхийн болон багш сурган хүмүүжүүлэгчдийн дэмжлэгийг авах зэрэг болно.
ГУРАВ. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ОЮУТНЫ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
3.1. ИЗОУИС-н нийт багш, ажилтнууд Хөгжлийн бэрхшээлтэй оюутанд онцгой анхаарал хандуулж тэдэнд тавих тавих хараа хяналт асаргаа, тусламжийг байнга үзүүлж дэмжин туслах үүрэгтэй. 3.2. Сургуулийн орчин, ялангуяа хичээлийн байранд орж гарах гарцыг хөгжлийн бэрхшээлтэй буюу тэргэнцэртэй оюутныг орж гарахад зориулсан шаттай болгох; 3.3. Сургуулийн гаднах зогсоолд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан автомашины зогсоолыг нүүрэн талын эгнээнд гаргаж зориулалтын тэмдэг, тэмдэглэгээ хийх; 3.4. Хичээлийн байрны бие засах өрөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тусгай өрөө гаргаж зураг өлгөх, уг өрөөнд татаж босох зориулалттай бариул суурилуулах; 3.5. Анги, танхим бүрд хөгжлийн бэрхшээлтэй оюутан суух зориулалттай ширээг хамгийн эхний эгнээнд гаргаж зураг, тэмдэглэгээ хийх зэргээр ая тухтай суралцах орчинг бүрдүүлэхийг хичээж ажиллана.
116
Ректорын 2017 оны 10-р сарын 16-ны А/82 тоот тушаалын хавсралтаар батлав. ХӨДӨЛМӨРТ ЗУУЧЛАХ ЖУРАМ НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ, ЗОРИЛГО
1.1.
1.2.
Их Засаг Олон Улсын их сургуулийн оюутан, суралцагчийг хөдөлмөрт зуучлах журам нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай болон бусад хууль тогтоомж, ИЗОУИС-ийн дүрмийн хүрээнд оюутан, суралцагч, төгсөгчийг ажлын байранд зуучлах, суралцангаа ажиллах таатай нөхцөл боломжоор хангагдах, оюутныг дэмжих үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулна. ИЗОУИС-ийн үйл ажиллагаа, бодлогын гол чиглэл нь оюутан, суралцагч, төгсөгчийг түр болон байнгын ажлын байранд зуучлах, ажил олгогчтой холбож өгөх, өөрсдийн төгсөгчдийн давуу талыг сурталчлахад оршино. ХОЁР. Хөдөлмөр зуучлалын үйл ажиллагааны хүрээ
2.1. ИЗОУИС-ийн удирдлага, хүний нөөцийн албаны зүгээс оюутан, суралцагч, төгсөгчийг байнгын болон түр ажлын байранд зуучлах ажлыг байнга зохион байгуулна. 2.2. ИЗОУИС-ийн оюутны үйлчилгээний төв нь оюутан, суралцагчийг хөдөлмөрт зуучлах үйл ажиллагаанд туслах чиг үүрэгтэй оролцоно.
117
2.3. Хүний нөөцийн алба нь оюутны үйлчилгээний төвтэй байнга хамтран ажиллаж ажил олгогчдыг бүртгэж холбоо тогтоох, шаардлагатай мэдээллээр ажил хайгчийг хангах, оюутныг түх ажилд бүртгэх, зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ. 2.4. Сургуулийн веб хуудсанд хөдөлмөрт зуучлах талаар булан нээж оюутнуудад мэдээлэл түгээх үүргийг ИЗОУИСийн удирдлага, инженерийн алба хариуцна. 2.5. Ажил олгогчтой холбоо тогтоосны үндсэн дээр дадлагажих сургалтыг зохион байгуулах, тэдний хүсэлтээр цалин хөлсгүй дадлагажих боломжийг судлаж хэрэгжүүлэх ажлыг байнга зохион байгуулахаас гадна дараах үйл ажиллагааг оюутны үйлчилгээний төв явуулна. Үүнд: ➢ Ажил олгогчдыг сургуулийн үйл ажиллагаатай танилцуулах; ➢ Төгсөгч, ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгаа авч, үнэлгээ дүгнэлт хийж, удирдлага, алба нэгжүүдэд мэдээлэх; ➢ Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг гаргах; ➢ Ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулах; ➢ Сургуулиа сурталчлах өдөрлөг зохион байгуулах; ➢ Төгсөгчдийг ажлын байранд зуучлах, төгсөгчдийн уулзалт семинарийг зохион байгуулах; 2.6. Ажлын байрны саналыг сургуулийн вэб сайтаар дамжуулан мэдээлэх зэрэг болно.
Гурав. ИЗОУИС дээр Хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаа явуулах этгээд 3.1. ИЗОУИС-ийн оюутны үйлчилгээний төвийн дэргэд “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” ажиллана. 3.2. “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” нь оюутны сайн дурын үйл ажиллагаа бөгөөд бүрэлдэхүүн нь курс хариуцсан багш нар болон оюутнуудын төлөөлөл оролцсон 10-15 хүний бүрэлдэхүүнтэй байна. 3.3. Тус төв нь төгсөгчид болон оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, ажлын дадлага олгох, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон журмын 2.5 дахь хэсэгт заасан үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй. 3.4. “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” нь үйл ажиллагааны зардлаа баримтаар нотлож Хүний нөөцийн албанд хичээлийн жилийн эцэст өгөх ба Санхүүгийн алба уг баримтыг хянаж холбогдох зардлыг нөхөн олгоно. Дөрөв. Бусад зүйл 4.1. ИЗОУИС дээр Ажлын байрны нээлттэй өдөрлөгийг хичээлийн хоёроос доошгүй удаа зохион байгуулна. 4.2. Сургуулиа сурталчлах болон ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах зардлын тооцоог ИЗОУИС-ийн оюутны үйлчилгээний төвөөс гаргаж санхүүгийн албанд хянуулах ба Ректорын тушаалаар холбогдох зардлын асуудлыг шийдвэрлэнэ. 4.3. Хөдөлмөр зуучийн үйл ажиллагаа нь сайн санааны үндсэн дээр хийгдэх ажил учир ажилласан оюутнуудад хөлс олгохгүй, харин үйл ажиллагааны үр дүнг харгалзан зарим тохиолдолд урамшуулал олгож болно.
ОЮУТНЫГ ЦАГААР АЖИЛЛУУЛАХ ГЭРЭЭ 2017 оны ....сарын....-ны өдөр
№....
Улаанбаатар хот
Энэхүү гэрээг нэг талаас “Их Засаг Олон улсын их сургууль” /цаашид ажил олгогч гэх/-ийг төлөөлж аж ахуй эрхэлсэн захирал П.Чинбат, нөгөө талаас ......................дүүргийн .....-р хороо..................................тоотод оршин суух хаягтай тус
118
сургуулийн ......р дамжааны оюутан ........................ ... овогтой............................./цаашид ажилтан гэх/ нар нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 233 дугаар зүйл, Иргэний хуулийн 359-368 дугаар зүйлүүдийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулав. Нэг. Гэрээний ерөнхий үндэслэл 1.1. Энэхүү гэрээгээр Их Засаг Олон улсын их сургуулийн оюутанд нарийн мэргэжил шаардахгүй хөдөлмөр эрхүүлж цагийн хөлс олгох, тэдний аж амьдралыг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулна. Цагийн ажил хийж байгаа оюутны ажлын цаг, гүйцэтгэсэн ажлын үр дүнг харгалзан 1 цагт 1430-2000 хүртэл төгрөгийн хөлс олгоно. 1.2. Оюутнаар хийлгэх ажил нь сургуулийн орчинд зүлэг мод тарих, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, орчны хогийг цэвэрлэх, бүтээн байгуулалттай холбоотой газар шорооны ажил хийх, анги танхимыг будаж засварлах, цэвэрлэхтэй холбоотой ажлууд байна. Хоёр. Гэрээний хугацаа 2.1. Гэрээг 2017 оны..... –р сарын ....... өдрөөс 2017 ...оны......-р сарын.......-ны өдөр хүртэл ...... цаг /хоногийн/ хугацаагаар байгуулав. 2.2. Гэрээний хугацаа дуусмагц ажил олгогч гэрээг дуусгавар болгох эрхтэй. 2.3. Гэрээний хугацаа 7 хоногоос хэтэрч болохгүй. Гурав. Ажил олгогчийн эрх, үүрэг 3.1 Их Засаг Олон улсын их сургуулийн цагаар ажиллах хүсэлт гаргасан оюутны саналыг салбар сургуулийн декан хүлээн авч аж ахуй эрхэлсэн захиралд хүргүүлэх ба ажил гарсан тохиолдолд гэрээ байгуулж цагийн хөлсийг төлж ажиллуулна. 3.2. ИЗОУИС-н аж ахуй эрхэлсэн захирал нь тухайн оюутны ажиллах газар, орчинг зааж өгч ажилд оруулах, ажлын гүйцэтгэлийг үнэлэн хөлс олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ. 3.3. Гэрээ байгуулсан ажилтны хүсэлтээр цалин хөлсний тухай тодорхойлолтыг гаргаж өгч болно. 3.4 Ажлын хөлсийг ажлын үр дүнг харгалзан тухайн өдрийн ажлын цаг дуусах үед олгоно. 2.5 Ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай багаж, хэрэгслээр хангана. 2.6. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг хангуулж ажиллах, хяналт тавих зэрэг болно. Дөрөв. Ажилтны эрх, үүрэг 4.1 Энэ гэрээний 1.2 дугаар зүйлд заасан ажлуудын аль нэгийг гэрээнд заасан хугацаанд чанартай хийж хүлээлгэн өгнө. 4.2 Цагийг үр бүтээлтэй ашиглах, өдрөөр ажиллаж байгаа тохиолдолд цайны цагаар амарч хооллох эрхтэй. 4.3 Олгосон эд хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг журмын дагуу ашиглах, гэрээ дуусгавар болох үедээ эргүүлэн тушааж тооцоо хийх үүрэгтэй. 4.4 ИЗОУИС-н дүрэм, журам болон хууль тогтоомжийг зөрчихгүй ажиллах үүрэгтэй бөгөөд аж ахуй эрхэлсэн захирлын шийдвэрт гомдолтой байгаа бол Ректорт хандаж асуудал тавих эрхтэй. 4.5 Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны горим алдагдсанаас шалтгаалж гэмтэж бэртсэн бол эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй. Тав . Гэрээг цуцлах, маргаан шийдвэрлэх 5.1 Ажилтан нь эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, үүргээ хангалтгүй биелүүлсэн, хүсэлтээрээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, ажлын байранд болон ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн бол ажил олгогч гэрээг дангаараа цуцлаж хийсэн ажилд нь тохирсон хөлсийг олгоно.
119
5.2. Гэрээнээс үүссэн маргааныг 2 тал харилцан ойлголцлын үндсэн дээр шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд чадахгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ. Зургаа. Бусад зүйл 6.1 Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална 6.2 Талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.Гэрээнд нэмэлт өөрчлөлтийг зөвхөн бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурснаар баталгаажна. ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН: Ажил олгогч:
Оюутан /ажилтан/:
Ректорын 2012.03.26-ны 1/237 тоот тушаалын хавсралтаар батлав.
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ Чингис хааны нэрэмжит Их Засаг олон улсын их сургууль /цаашид ИЗОУИС гэх/-ийн Эрдмийн зөвлөл нь Монгол улсын “Дээд боловсролын тухай ” хууль, түүнд нийцүүлэн баталсан “ ИЗОУИС-ийн Үндсэн дүрэм” - ийн хүрээнд тус их сургуулийн сургалт - эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол, аргазүйн түвшин, ач холбогдол, үр дүнг хэлэлцэн, санал, дүгнэлт гаргах зорилго бүхий хамтын удирдлагын эрдмийн байгууллага мөн.
ХОЁР. ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
2.1 Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Эрдмийн зөвлөлийн хурал байна. 2.2 Эрдмийн зөвлөл нь эрдэм шинжилгээ, сургалтын ажлын чиглэл, зохион байгуулалт, түүний онол, аргазүйн түвшин,
120
ач холбогдол, шийдвэрлэх арга зам, үр дүнг хэлэлцэж, санал дүгнэлт гаргаж байна. Мөн түүнчлэн : а. Сургуулийн хэмжээнд мөрдөх журам, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын талаар; б. Сургуулийн хөгжлийн стратеги болон мастер төлөвлөгөө, түүний хэрэгжилт, үр дүнгийн талаар; в. Эрдэм шинжилгээ, сургалт-үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын зорилго, бодлого чиглэлийг тогтоох, хэрэгжүүлэх талаар; г. Эрдэм шинжилгээний ажлын санхүүжилтийн эх үүсвэр олох, багш нар, эрдэм шинжилгээний багуудын судалгааны ажлыг дэмжих талаар; д. Гадаадын болон дотоодын боловсрол, шинжлэх ухааны байгууллага, бусад этгээдтэй хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулах; хэрэгжүүлж байгаа төслийн явц, үр дүнгийн талаар; е. ИЗОУИС-ийн хүндэт профессор, хүндэт доктор, профессор, дэд профессор цол олгох, тус сургуулийн хүндэт цол, шагнал бий болгох талаар; ж. Улс орны эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжил, бодлого, судалгааны чиглэл зэрэг Төр засгийн дээд байгууллагад өргөн барих олон талт асуудлын талаар боловсруулсан хөтөлбөр, санал дүгнэлт, зөвлөмж, хуулийн төслийн талаар тус тус хэлэлцэж, санал дүгнэлт гарган, Удирдах зөвлөлд асуудал оруулж, Захиргааны зөвлөлд ажил үүргийн чиглэл, зөвлөмж өгч ажиллана. 2.3 Эрдмийн эөвлөлийн гишүүний боловсруулж дэвшүүлсэн асуудлыг нийт гишүүний гуравны нэгээс доошгүй хувь нь дэмжсэн тохиолдолд хэлэлцэн шийдвэрлэнэ. 2.4 Төр засгийн удирдах дээд байгууллага болон олон улсын нэр хүнд бүхий байгууллага, бусад их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн саналыг үндэслэн, Эрдмийн зөвлөлийн эрх хэмжээний хүрээнд багтах асуудлыг хэлэлцэн шийдвэр, санал дүгнэлт гаргана. 2.5 Эрдмийн зөвлөлд эрдэм шинжилгээний бүтээл хэлэлцүүлэх, эрдмийн цолд нэр хэлэлцүүлгийн хураамж авч болно.
дэвшүүлэхтэй холбогдуулан,
ГУРАВ. ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН УДИРДЛАГА, БҮРЭЛДЭХҮҮН
3.1 Эрдмийн зөвлөл нь дарга, дэд дарга, эрдэмтэн нарийн бичгийн даргатай байна. 3.2 Эрдэмтэн нарийн бичгийн дарга нь хуралд бэлтгэх, Эрдмийн зөвлөлийн тогтоол шийдвэрийн биелэлтийн үр дүнг гаргаж, мэдээлэх болон бичиг хэргийг хариуцна. 3.3 Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн даргыг Ректорын тушаалаар томилно. 3.4 Эрдэмтэн нарийн бичгийн даргаар эрдмийн зэрэг цолтой гишүүнийг ажиллуулах бөгөөд сургалтын ачааллыг зохих хувиар хөнгөлөх буюу ажлын үр дүнг харгалзан тодорхой хувиар цалинжуулж болно.
цагийн
3.5 Эрдмийн зөвлөлийн гишүүн нь сургалт эрдэм шинжилгээний ажлын туршлагатай, эрдмийн зэрэг, цолтой, боловсрол, шинжлэх ухааны байгууллагад ажиллаж байгаа тэргүүлэх эрдэмтэн байна. Эрдмийн зөвлөлийн гишүүн ёслолын өмсгөлтэй байна. 3.6 ИЗОУИС-ийн Эрдмийн эөвлөлийн гишүүдийг бүрэлдэхүүний болон харъяа сургуулийн эрдмийн зэрэг, цолтой профессор багш нараас сонгох ба Эрдмийн зөвлөлийн гишүүдийн тооны тодорхой хувьд гадны байгууллагын эрдэмтдийг оруулж болно.
121
3.7 ИЗОУИС-ийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг Ректор батална. 3.8 Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг хоёр жил тутамд шинэчилж болох ба орон гарсан тухай бүр нөхөн томилж байна. 3.9 Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг боловсруулах, санал дүгнэлт гаргах зорилгоор Эрдмийн зөвлөлийн дэргэд эрдэм шинжилгээ, сургалт, санхүү эдийн засгийн дэд зөвлөл ажиллуулж болно.
ДӨРӨВ. ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ 4.1 Эрдмийн зөвлөлийн гишүүн дараахи эрх эдэлнэ. Үүнд: а. Эрдмийн зөвлөлд хэлэлцэж байгаа асуудлын талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх б. Эрдмийн эөвлөлөөр хэлэлцэж байгаа асуудлыг шийдвэрлэхэд саналын эрхтэй оролцох в. Сургуулийн үйл ажиллагаатай шууд холбоотой аливаа асуудлыг Эрдмийн зөвлөлд хэлэлцүүлэхээр санал оруулах г. Эрдмийн зөвлөлийн тогтоол, шийдвэрийн биелэлттэй танилцах, шалгах д. Сургуулийн хэмжээний зөрчил дутагдалтай аливаа асуудлын талаар эрдмийн зөвлөлийн дарга болон холбогдох проректор, бүрэлдэхүүний нэгжийн удирдлагад санал, дүгнэлт гаргаж шийдвэрлүүлэх е. Эрдмийн зөвлөлийн гишүүнээс татгалзах 4.2 Эрдмийн зөвлөлийн гишүүн дараахи үүрэг хүлээнэ. Үүнд: : а. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцох б. Хэлэлцэж байгаа асуудлаар цөөнх болсон боловч Эрдмийн зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар баталсан шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах талаар санаачилга гаргах, биечлэн оролцох ТАВ. ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫ ДЭГ, ШИЙДВЭР ГАРГАХ 5.1 Эрдмийн зөвлөлийн хуралдааныг Эрдмийн зөвлөлийн дарга даргална. 5.2 Даргын эзгүйд хуралдах шаардлагатай бол Эрдмийн зөвлөлийн дэд дарга даргална. 5.3 Эрдмийн зөвлөл хурлаа бүх гишүүдийн 3/4-аас доошгүй хувийн ирцтэй хийнэ. Хуралдааны хэлэлцэх асуудал, шийдвэрийн төсөл зэрэг холбогдох баримт бичгийг хурал эхлэхээс хоёр хоногийн өмнө тараана. 5.4 Эрдмийн зөвлөлийн хуралд үг хэлэх, шаардлагатай тайлбар өгөх зөвшөөрлийг хурлын дарга олгоно. 5.5 Эрдмийн зөвлөл хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргаж, тэмдэглэл хөтлөх бөгөөд хэлэлцэж буй асуудлыг ил ба нууц санал хураалтын алинаар шийдвэрлэхийг тухайн үеийн хуралдааны дотоод журмаар тогтооно. 5.6 Дэд профессор, профессор цол олгох тухай Эрдмийн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг санал хураалтад оролцсон гишүүдийн 3/4 хувийн, бусад шийдвэрийг олонхийн саналаар хүчинтэйд тооцно.
Ректорын тушаал.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг
122
дээшлүүлэх зарим арга хэмжээний тухай
ИЗОУИС-ийн харъяа сургуулиудын нийт профессор, багш нарын ажлын ачааллыг нягтруулах, мэдлэг чадвар, мэргэшлийн түвшингээ байнга дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор ИЗОУИСийн дүрмийн 4 дүгээр бүлгийн 22.7 дүгээр зүйлийг удирдлага болгон тус тус ТУШААХ нь: 1. ИЗОУИС-ийн харьяа сургуулиудын нийт профессор, багш нар нь тодорхой сэдвээр судалгаа хийх шаардлагатай бөгөөд энэ зорилтын хүрээнд жилд хоёроос доошгүй эрдэм шинжилгээний бүтээл туурвиж үр дүнг тооцуулж байх; 2. Тухайн хичээлийн жилд судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлээгүй, үр дүнг тооцуулаагүй багш нарыг шагналд тодорхойлохгүй, багшийн албан тушаалын зэрэглэлийг нэмэгдүүлэхгүй бөгөөд хоёр жил дараалан эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлээгүй, багшийн зэрэглэлийг бууруулах болон хөдөлмөрийн гэрээг сунгахгүй байхыг харьяа сургуулийн захирлуудад; 3. Магистрын сургалтанд хичээл зааж байгаа болон магистрын дипломын ажил удирдаж байгаа багш нар нь тухайн салбарын докторын зэрэгтэй эсвэл дэд профессороос дээш цолтой байх гэсэн ИЗОУИСийн магистрын сургалтын журмын заалтыг 2017-2018 оны хичээлийн жилээс хэлбэрэлтгүй сахиж ажиллахыг Эрдмийн сургуулийн захиралд; 4. ИЗОУИС-ийн Ректорын 2007.11.13-ны өдрийн 1/70 тоот тушаалаар баталсан ИЗОУИС-ийн магистрын сургалтын журмын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор магистрант нь судалгааны ажил буюу магистрын дипломын ажил бичихгүй тохиолдолд бусад сургуулийн жишгээр Судалгааны их семинарт 2 удаа илтгэл тавьж нэгдсэн шалгалтын өмнө үр дүнг тооцуулж байхаар тогтоосугай. 5. Бакалаврын дипломын ажил бичихийг сургуулийн захиргаа бүхий л талаар дэмжих бодлогын хүрээнд нийт төгсөгчдийн гуравны нэг нь дипломын ажил бичиж хамгаалж байх, бакалаврын дипломын ажил бичсэн оюутныг төгсөлтийн нэг шалгалтаас чөлөөлж байхыг салбар сургуулийн захирлуудад; 6. Профессор багш нарын гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг /Б цаг/ тооцох журмыг шинэчлэн боловсруулахыг эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректорт; 7. Тус сургуульд ашиглагдаж байгаа сурах бичгүүдийн жагсаалтыг гаргаж, цаашид сурах бичгийн хангамжийг сайжруулах талаар асуудал боловсруулах; 8. Тус сургуульд сүүлийн 5 жилд хамгаалсан магистрын дипломын ажлын сэдэв, агуулга, давхцал, бичлэгийн стандарт, бакалаврын сургалтын төлөвлөгөө болон хичээлийн хөтөлбөрт үнэлгээ (экспертиз) хийж улмаар эрдэм шинжилгээний ажлын стандартыг боловсруулах ажлыг эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор болон эрдэмтэн нарийн бичгийн дарга нарт тус тус үүрэг болгосугай. 9. Судалгааны их семинар явуулах журмыг хавсралтаар баталсугай.
123
ИЗОУИС-ийн Ректорын 2017 оны 09 дүгээр сарын 12 -ны өдрийн А/61 тоот тушаалын хавсралт
“ИХ ЗАСАГ” ОУИС-Н ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИХ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ Нэг. Ерөнхий зүйл. ИЗОУИС-д суралцаж буй докторант, магистрант болон багш нарын эрдэм шинжилгээний ажлын онол, практикийн түвшинг дээшлүүлэх, судалгааны ажлыг эрчимжүүлэх, суралцагсдын судалгааны ажлыг чиглүүлэх, судалгааны арга барил эзэмшихэд нь туслах, магистрант бүрийг эрдэм шинжилгээний ажил хийлгэх зорилгоор ИЗОУИС-д Эрдэм шинжилгээний их семинар зохион явуулахад энэ журам үйлчилнэ. Хоёр. Их семинар зохион байгуулах 2.1. Эрдэм шинжилгээний их семинарыг Эрдмийн сургууль болон профессорын баг хамтран зохион байгуулах ба хурлыг ИЗОУИС-н Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор удирдана. 2.2. Их семинараар тус сургуульд суралцаж буй бүх докторант болон магистрын зэрэг хамгаалахгүй төгсөх магистрант бүр тодорхой сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ. 2.3. Бакалаврын дипломын ажил бичсэн оюутан, тодорхой сэдвээр магистрын зэрэг хамгаалахаар судалгаа явуулж байгаа магистрант нь хүсэлтээрээ судалгааны ажлын үр дүнгээ их семинарт хэлэлцүүлж болно.
124
2.4. Эрдэм шинжилгээний их семинарыг хичээлийн жилд хоёроос доошгүй удаа явуулах ба нэг удаагийн семинараар 20 хүртэл илтгэлийг хэлэлцэнэ. 2.5. Эрдэм шинжилгээний их семинарт профессорын багийн гишүүдээс гадна хэлэлцэх ажлын сэдэв, чиглэлд холбогдох мэргэжлийн эрдэмтдийг урьж оролцуулж болно. 2.6. Их семинарт хэлэлцүүлэх бүтээл, илтгэлийг долоогоос доошгүй хоногийн өмнө Эрдмийн сургуулийн сургалтын албанд хүлээн авах ба их семинар болохоос гурваас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ. Гурав. Үр дүнг тооцох 3.1. Хэлэлцүүлсэн бүтээл, илтгэл шаардлага хангасан гэж үзсэн тохиолдолд судалгааны ажил бичээгүй магистрантыг нэгдсэн шалгалтанд оруулах, докторантыг урьдчилсан хамгаалалтанд оруулах тухай протокол гаргана. 3.2. Магистрын дипломын ажил бичээгүй магистрант нь Их семинарт илтгэл тавиагүй тохиолдолд диплом олгохгүй бөгөөд их семинарт хэлэлцүүлсэн илтгэл нь 1 кредит цагтай тэнцэнэ. 3.3. Эрдэм шинжилгээний их семинарт урилгаар оролцсон эрдэмтэн судлаач нарт цагийн хөлсийг тооцож олгох бол профессорын багийн гишүүдийн Б цагт тооцно.
“ИХ ЗАСАГ” ОУИС-ИЙН ХҮНДЭТ ДОКТОР, ХҮНДЭТ ПРОФЕССОР ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ НЭГ. ИЗОУИС-ИЙН ХҮНДЭТ ДОКТОР ЦОЛ ЕРӨНХИЙ ЗҮЙЛ Олон улс ба Монгол Улсын төр, нийгэм, шинжлэх ухаан, технологи, боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн зүтгэлтэн, төрийн өндөр албан тушаалтан, нэрт бизнесмен, эрдэмтдэд хүндэт доктор цол олгож болно. ХҮНДЭТ ЦОЛНЫ ТОДОРХОЙЛОЛТ “ИХ ЗАСАГ” ОУИС-ийн “Хүндэт доктор” цол нь ИЗОУИС-ийн тэргүүн дээд шагнал юм. ХҮНДЭТ ЦОЛ ОЛГОХ САЛБАР “ИХ ЗАСАГ” ОУИС-ийн Хүндэт доктор цолыг дараахь чиглэлээр олгож болно. Үүнд: -
нийгэм, хүмүүнлэгийн; хууль эрх зүйн; техник технологийн; эдийн засаг, менежментийн; хэл шинжлэлийн; байгалийн ухааны;
125
-
анагаах ухааны; олон улс, гадаад харилцааны зэрэг болно.
ХҮНДЭТ ДОКТОР ЦОЛНЫ БОЛЗОЛ ИЗОУИС-ийн Хүндэт доктор цолыг дараахь болзол хангасан гадаад, дотоодын иргэнд олгоно. Үүнд: -
Монгол Улсын болон ИЗОУИС-ийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан; Дэлхий дахины хэмжээнд гавъяатай үйл хэрэг бүтээсэн; Шинжлэх ухаан, технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан; Үндэсний үйлдвэрлэл, бизнесийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан; Дээд боловсролын өөрчлөлт, шинэчлэлд онцгой хувь нэмэр оруулсан.
Хүндэт доктор цол олгох санал гаргах: -
Төр, засгийн газрын урилгаар айлчилж байгаа, айлчлахаар төлөвлөж буй гадаад улсын төрийн тэргүүн, өндөр албан тушаалтны хувьд төр, засгийн холбогдох байгууллага болон ИЗОУИС-ийн удирдлагаас гаргасан санал; Нобелийн шагналт эрдэмтэд, нэрт хүмүүс, ИЗОУИС-ийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын хүмүүсийн талаар ИЗОУИС-ийн удирдлага, салбар сургуулиудаас гаргасан санал; Монгол Улсын нэр хүнд бүхий төрийн өндөр албан тушаалтан, эрдэмтэд, бизнесийн хүрээний хүмүүсийн талаар ИЗОУИС-ийн удирдлага, салбар сургуулиудын удирдлагаас гаргасан санал.
Саналыг хэлэлцэх: Хүндэт доктор цол олгох саналыг гаргасан этгээд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд: -
Тухайн нэр дэвшигчийн товч намтар; Товч танилцуулга; Үндэслэл
Хүндэт доктор цол олгох талаар Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн даргад ирүүлсэн саналыг Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор нягтлан үзсэний үндсэн дээр Эрдмийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, хуралд хүрэлцэн ирсэн гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд Хүндэт доктор цол олгох шийдвэр гаргана. Хүндэт доктор цолны диплом дээр ИЗОУИС-ийн Ректор буюу Эрдмийн зөвлөлийн дарга гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулна. Дипломны дугаар нь тухайн он, дараа нь 001 гэсэн дугаарлалтаас эхлээд 10 хүртэл байна. (жишээ нь 2017001, 2018001 г.м) ХОЁР. “ИХ ЗАСАГ” ОУИС-ийн ХҮНДЭТ ПРОФЕССОР ЦОЛ Ерөнхий зүйл ИЗОУИС болон тухайн салбар шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан дотоод, гадаадын эрдэмтэн, судлаач, тус сургуульд олон жил үр бүтээлтэй ажиллаж буй багш нарт Хүндэт профессор цол олгож болно. Хүндэт цолны тодорхойлолт: ИЗОУИС-ийн Хүндэт профессор цол бол сургуулийн дээд шагнал юм. Хүндэт профессор цол олгох салбар:
126
ИЗОУИС-ийн Хүндэт профессор цолыг шинжлэх ухааны бүх чиглэлээр олгож болно. Хүндэт профессор цолны болзол: ИЗОУИС-ийн Хүндэт профессор цолыг дараах болзол хангасан гадаад, дотоодын иргэнд олгоно. Үүнд: -
Тухайн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан; Шинжлэх ухааны тодорхой салбараар үндэсний эрдэмтэн, судлаачид бэлтгэсэн; ИЗОУИС-ийн хөгжилд оюуны болон материаллаг бодит хувь нэмрээ оруулсан; Тус сургуульд 25 жилээс дээш жил багшилсан болон сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан.
Хүндэт профессор цол олгох санал гаргах: -
Манай оронд айлчлах, ажиллахаар төлөвлөж буй гадаадын эрдэмтэн судлаач нарын талаар ИЗОУИС-ийн удирдлагаас гаргасан санал; ИЗОУИС-ийн хөгжилд оюуны болон материаллаг хувь нэмэр оруулсан гадаад дотоодын иргэний талаар ИЗОУИС-ийн удирдлага, салбар сургуулийн захирлаас гаргасан санал; Тус сургуульд олон жилийн турш үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүсийн талаар ИЗОУИС-ийн удирдлага, салбар сургуулийн захирлаас гаргасан санал.
Саналыг Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн даргад хурал болохоос нэг сарын өмнө ирүүлнэ. Саналыг хэлэлцэх: Хүндэт профессор цол олгох саналыг гаргасан этгээд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. -
Тухайн нэр дэвшигчийн товч намтар; Товч танилцуулга; Үндэслэл.
Хүндэт профессор цол олгох талаар ирүүлсэн саналыг Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор нягталж, шаардлага хангасан гэж үзвэл Эрдмийн зөвлөлийн хуралд танилцуулна. Эрдмийн зөвлөлийн хуралд хүрэлцэн ирсэн гишүүдийн олонх дэмжсэнээр хүндэт профессор цол олгох шийдвэр гаргана. Хүндэт профессор цолны диплом дээр ИЗОУИС-ийн Ректор буюу Эрдмийн зөвлөлийн дарга гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулна. Дипломны дугаар нь тухайн он, дараа нь 01 гэсэн дугаарлалтаас эхлээд 10 хүртэл байна. (жишээ нь 201701, 201801 г.м) байна.
ГУРАВ. ХҮНДЭТ ДОКТОР, ХҮНДЭТ ПРОФЕССОР ЦОЛ ОЛГОХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ ДЭГ Хүндэт доктор болон хүндэт профессорын намтар, ёслолын ажиллагааны урилга, хөтөлбөрийг хэвлэж тараасан байна. -
Ёслолын үйл ажиллагааг нээж ИЗОУИС-ийн ректор үг хэлнэ.
Эрдмийн зөвлөлийн шийдвэрийг Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга уншиж Хүндэт докторыг /хүндэт профессор/ танилцуулна.
127
-
Ректор хүндэт докторт цолны өмсгөл өмсгөж, диплом гардуулж, медаль зүүж өгнө
-
Хүндэт профессорт зөвхөн диплом гардуулна
-
Хүндэт доктор, профессорт хадаг, мөнгөн аягатай сүү, цэцэг барих
-
Хүндэт докторт баяр хүргэж Ректор үг хэлнэ
-
Хүндэт доктор /хүндэт профессор/ үг хэлэх
-
Дурсгалын зураг авахуулсанаар албан ёсны ажиллагаа өндөрлөнө.
ИХ ЗАСАГ ОУИС-ИЙН ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.
1.2.
1.3. 1.4.
Үйлчлүүлэгчээ дээдэлсэн үйлчилгээг олон улсын стандартын шаардлагын түвшинд хүргэхийг хичээж багш, ажилчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, ажлын цаг ашиглалтыг сайжруулах, тэдний харьцаа хандлагыг сайжруулах, мэдлэг мэргэжилийг нь дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулах, ажлын байрны тав тухтай орчинг бий болгох, ажлын хамт олны эв нэгдлийг хангах, шинэ техник технологийг нэвтрүүлэх арга аргачилалд сургах зэрэг ажлуудыг хийснээр үйлчлүүлэгчдээ олон улсын стандартын шаардлагыг хангасан сэтгэлд нийцсэн үйлчилгээгээр үйлчлэхэд энэ журам чиглэгдэнэ. Их Засаг ОУИС-ийн чанарын удирдлагын тогтолцоо нь олон улсын 9001:2015/ MNS 9001:2016 стандартад нийцсэн, бүрэн хэмжээгээр баримтжуулсан тогтолцоо байх буюу байгууллага дээр явагдаж буй үйл явцууд, дүрэм, журам, удирдамж, стандарт арга, аргачлалууд кодлогдон эмхлэгдэж цэгцэрсэн байх шаардлагатай. Уг стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болно гэдэг нь Их Засаг ОУИС-ийн үйлчилгээ, сургалт-эрдэм шинжилгээний ажил олон улсын түвшинд хүрсэн байх ёстой гэсэн зорилт юм. Журмын зорилго нь хэрэглэгч, үйлчлүүлэгчийн болон холбогдох хуулийн зохицуулалтын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтвортой нийлүүлэх чадвартайгаа харуулах, сургалт-эрдэм шинжилгээний ажлыг тогтмол сайжруулах үйл явц бүхий чанарын удирлагын тогтолцоог үр нөлөөтэй хэрэглэх замаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд оршино. Хоёр. Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх үе шатууд
128
2.1. 2.2.
2.3. 2.4.
2.5.
2.6.
2.7.
Их Засаг ОУИС-д Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх нь байгууллагын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах, тогтвортой хөгжлийн санаачлагын суурь бий болгоход тустай стратеги шийдвэр мөн. Байнга өөрчлөгдөж байгаа орчинд шаардлагыг тогтвортой хангах, үйл ажиллагаагаа ирээдүйн хэрэгцээ ба хүлээлтэд чиглүүлэх асуудал нь байгууллагын өмнө сорилт болгож байгаа учир үйлчилгээний чанарт эрс өөрчлөлт, инноваци хийх, дахин зохион байгуулах зэргээр өмнөх алдааг засах, байнга сайжруулах арга хэмжээ авах үе шатаар хэрэгжүүлнэ. Их Засаг ОУИС нь “MNS ISO 9001-2016” Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажлыг хүрээнд баталгаажуулалтын гэрчилгээг 2018-2019 оны хичээлийн жилд багтаан авсан байх зорилтыг тавьж байна. Чанарын удирдлагын тогтолцооны стандартын баталгаажуулалтын гэрчилгээ авах ажлын хүрээнд бэлтгэл ажлыг зохион байгуулах, холбогдох журмыг батлаж хэрэгжүүлэх, хариуцсан албан тушаалтныг томилох ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Их Засаг ОУИС нь PDCA буюу “Төлөвлө-Гүйцэтгэ-Шалга-Сайжруул” мөчлөгийн арга барилыг ашигласнаар үйл явцыг хангалттай нөөц, зохих удирдлагаар хангах, мөн сайжруулах боломжийг тодорхойлж, улмаар хэрэгжүүлэх бололцоотой болно. Байгууллага эрсдэлд суурилсан сэтгэлгээний арга барил хэрэглэсэнээр үйл явц, чанарын удирдлагын тогтолцоог, төлөвлөсөн үр дүнгээс хазайхад хүргэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь хэрэгжүүлсэнээр сөрөг үр дагаварыг бууруулах, буй болсон боломжийг бүрэн ашиглах нөхцлөөр хангана. Чанарын удирдлага нь чанарын төлөвлөлт хийх, чанарын баталгаажуулалт хийх, бодлого боловсруулах, бодлогыг мэдээлэх, хяналт тавих зэрэг үе шатуудыг дамжина. Гурав. Чанарын хяналтын тогтолцоо
3.1. Их Засаг ОУИС-ийн
чанарын удирдлага нь мэдлэг, чадвартай хүний нөөцийг зах зээлд нийлүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээ, үр дүн гаргахад чиглэгдэнэ.
3.2. Байнга
биш тохиолддог асуудлыг шийдэхдээ чанарын хяналтын үйл явцыг хэрэглэнэ. Чанарын хяналт бол одоогийн гүйцэтгэлийг үнэлэн, стандарттай харьцуулан ялгаатай байдлыг арилгах чиглэлээр ажиллах явдал юм.
3.3. Чанарын хяналт явуулахдаа баримт бичгийн судалгаа хийх, санал асуулга явуулах, давтамжийн тархалт,
хяналтын
хүснэгт гэх зэрэг статистикийн аргуудыг ашиглана.
3.4. Хяналтыг явуулахдаа тухайн асуудлыг судлах,
учир шалтгааныг олсоны үндсэн дээр шийдвэрлэх арга замыг
сонгон хэрэгжүүлэх гэсэн дарааллаар явуулна.
3.5. Чанарын хяналт явуулахдаа
нийтээр нь хянаж цагдах бус учир шалтгааныг нь олох, үйлчилгээний тогтолцоог тасралтгүй байнга сайжруулах, Ажилтнууддаа өөрийгөө маш идэвхтэй хөгжүүлэх суралцах орчныг бүрдүүлж сургалт хийх орчин үеийн арга аргачлалыг хэрэглэх, айж, бэрхшээдэг орчныг арилгах, Ажилтнууд болон тасаг нэгжийн хоорондын саадыг арилгах зэрэг зарчмыг баримтална.
Дөрөв. Чанарын баталгаажуулалтыг хангахад чиглэгдсэн дотоод болон гадаад хяналтын үйл ажиллагаа
3.1. 3.2. 3.3. 3.4.
Их Засаг ОУИС дээр чанарын баталгаажуулалтыг хангахад чиглэгдсэн дотоод хяналтыг “Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний баг” /цаашид АГҮБ гэх/ гүйцэтгэх бөгөөд АГҮБ-н ажиллах журмыг тусдаа журмаар зохицуулна. АГҮБ-н шалгалтыг тус сургуульд байнга явуулж ирсэн бөгөөд шинэ журам батлагдсантай холбогдуулан салбар сургууль өөрийн үнэлгээний тайлангаа ирүүлэх шаардлагатай. Чанарын баталгаажуулалтыг хангахад чиглэгдсэн гадаад хяналтыг Стандарт хэмжилзүйн газар, Аудитын байгууллага, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл болон BAC хэрэгжүүлнэ. Стандарт хэмжилзүйн газрын хувьд Чанарын удирдлагын тогтолцоог авсаныг батламжлах, цаашид хөгжүүлэх тохиолдолд Аудитаар хөндлөнгийн шинжилгээ хийлгэх замаар хяналтыг хэрэгжүүлнэ.
129
3.5.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл болон BAC -ийн тухайд магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан тохиолдол бүрд өөрийн үнэлгээний тайлангаа бэлдэж хяналт, шалгалтаар баталгаажуулна.
Ректорын 2017 оны 10-р сарын 23-ны өдрийн А/84 тоот тушаалын хавсралт
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН АРИУТГАЛ, ЦЭВЭРЛЭГЭЭ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙХ ЖУРАМ 1.
Нийтлэг үндэслэл 1.1 Их засаг олон улсын их сургуулийн хэмжээнд ариун цэврийг сахин, цэвэр үзэмжтэй байлгах, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол чанартай хийж, багш, оюутан, ажиллагсдыг аливаа өвчин, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тав тухтай суралцах, ажиллах нөхцөл бололцоогоор хангахад журмын зорилго оршино. 1.2 Энэхүү журмыг ИЗОУИС-ийн салбар болон харъяа сургуулиуд, цэцэрлэг, дотуур байруудад мөрдөх ба MNS-5161-2, MNS-5514 болон бусад холбогдох стандартуудыг баримтлаж шалгана. 1.3 Сургуулийн байранд түрээсийн гэрээгээр ажилладаг зоогийн газар, буфет болон оюутанд үйлчилдэг хэсгүүдэд дагаж мөрдөнө. 1.4 Ариутгал, халдваргүйжүүлэлтийг тус сургуульд сар бүр тогтмол шалгаж байх үүрэгтэй ба уг үйл ажиллагаанд сургуулийн эмнэлгийн салбар хяналт тавина.
130
1.5. Журмын хэрэгжилтэд цогцолбор хариуцсан захирлууд байнгын хяналт тавих бол АГҮБ сар бүр хяналт тавьж тайландаа тусгайлан оруулна. 2.
Хэрэгжүүлэх ажил 2.1 Ариутгал халдваргүйжүүлэлт, шавьж устгал зэрэгт тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудтай гэрээ хийж хамтран ажиллах; 2.2
Цогцолборын болон салбар сургуулийн халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх;
захирлууд
өөрийн
байранд
ариутгал,
2.3 Чанарын шаардлага хангасан, шинжилгээний бичигтэй цэвэрлэгээ халдваргүйтгэлийн бодис ашиглах; 2.4 Байгууллагын нийт талбай хэмжээний стандартад шаардлага хангасан тоогоор цэвэрлэгээ, үйлчилгээний ажилчинтай байх; 2.5 Цэвэрлэгээний ажилтнуудыг стандарт хангасан цэвэрлэгээний материал, хувцас хэрэглэлээр хангах; 2.6 Түрээслэгч байгууллагууд нь өөрийн объектийн ариутгал, халдваргүйтгэл шавьж мэрэгч устгалыг хариуцан ажиллах; 2.7 Салбар сургуулиудын цэвэрлэгээний хяналтын хуудас ажиллуулах, хяналтын хуудсыг нүдэнд ил байрлуулах; 2.8 Салбар сургуулийн захирал, декан, их эмч, сувилагч дотуур байранд хяналт тавьж, хуудсыг хөтлөх; 2.9 Халдварт өвчин дэгдэлтийн үед болон хуваарийн дагуу сургуулийн эмнэлгээс ариутгал, халдваргүйтгэлийг тухай бүр хийх зэрэг болно.
Ректорын 2017 оны 10-р сарын 26 -ны өдрийн А/87 тоот тушаалын хавсралт.
ИХ ЗАСАГ ОУИС-ИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Тус сургуулийн удирдлагын нэг төрөл нь эрсдэлийн удирдлага бөгөөд эрсдэл нь ИЗОУИС-ийн стратеги зорилго, зорилтуудыг хангахад учирч болох (саад тотгор, эсхүл илүү боломж буюу ердийн үйл ажиллагааг савлуулахад хүргэдэг хэвийн бус хохирол, үр дагавар) нөлөөлөл гэж үзнэ. 1.2. ИЗОУИС-д эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлсэнээр энэ нөлөөллийг хор хөнөөлтэй эсэх, эсхүл илүү боломж олгохоор байна уу гэдгийг таньж, хэмжиж, түүнд тохирсон арга хэмжээг хэрэгжүүлэх байдлаар зорилгоо биелүүлэхийн тулд ашиглана. 1.3. Эрсдэлийн үнэлгээг тус сургууль салбар бүрээр хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар 4 жил тутамд нэг удаа хийлгэнэ. Тухайлбал, санхүүгийн эрсдэлийн үнэлгээг аудитын байгууллагаар г.м. Хоёр. Эрсдэлийн удирдлагын үйл явц 2.1. Эрсдэлийн үнэлгээний үйлчилгээ нь эрсдэлийн үнэлгээ хийх, үнэлгээний баримт бичиг боловсруулах, эрсдэлийн менежментийн сургалт хийх, арга зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг хамарна.
131
2.2. Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдэлийн үнэлгээ бол ажилчдын эрүүл, аюулгүй байдлыг хангаж, тэднийг хамгаалах, осол эндэгдлээс үүдэлтэй бизнесийн зардлыг хянах нөхцлийг бүрдүүлэх чухал хэрэгсэл юм. Эрсдэлийн үйл явц нь: • • • • • • • •
Байгууллагын онцлог эрсдэлээ таньж, тодорхойлох, ойлгох; Эрсдэлийг хэмжих шалгуурыг тодорхой болгох; Тогтоосон шалгуурын дагуу эрсдэлийн нөлөөллөө хэмжих; Эрсдэлийн матрикс гаргаж, харилцан хамаарал, тооны ба чанарын шинж чанарыг ялгах, харилцан уялдааг тодорхойлох; Тодорхойлсон эрсдэлийн түвшинг ангилж зэрэглэх; Зэрэглэлийн дагуу хариу арга хэмжээг тодорхойлох; Мониторинг хийж, хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөг дүгнэх; Дахин эрсдэлээ үнэлэх гэсэн тасралтгүй гинжин үйл явц байна.
Гурав. Эрсдэлийн ангилал 3.1. ИЗОУИС нь чиг үүргийн дагуу хэвийн үйл ажиллагаагаа хангахад дараах үндсэн эрсдэлийг авч үзнэ. Үүнд: • • • •
Төсөв, санхүүгийн эрсдэл; Үйл ажиллагааны эрсдэл; Нийцлийн буюу эрх зүй, зохицуулалтын эрсдэл; Гадаад хүчин зүйлсийн буюу давагдашгүй хүчин зүйлийн эрсдэл.
3.2. Төсөв, санхүүгийн эрсдэл. • • • • • • • • •
Эд хөрөнгө дутсан, үрэгдсэн, зориулалтын бусаар хэрэглэсэн, байгаа эд хөрөнгө шаардлага хангахгүй зэргээс шалтгаалж сургуулийн үйл ажиллагаанд доголдол үүссэн; Мөнгөн хөрөнгө дутсан, алдагдал хүлээсэн, нөөцгүй болсон, өдөр тутмын санхүү, төлбөр тооцоонд саатал гарсан; Орлого буурсан, орлогын төлөвлөгөө тасалдсан, орлогоо зөв зарцуулаагүйгээс санхүүгийн хүндрэл гарсан; Авлага ихэссэн, өр төлбөр хуримтлагдсан; Батлагдсан төсвийг хэтрүүлдэг; Зардлыг хэмнэх бодлого муу бөгөөд зардлын баримтжуулалт хангалтгүй; Удирдлагын шийдвэр гаргалт муу; Хөрөнгө оруулалтыг зөв тооцох; Нягтлан бодох бүртгэлийн стандартыг зөв мөрдөөгүй зэрэг болно.
3.3. Үйл ажиллагааны эрсдэл • • • • • • • • • •
Санхүүгийн төлбөр тооцоо саатсанаас үйл ажиллагаа саатсан, тасалдсан; Санхүү бүртгэл, тайлан мэдээ хуулийн хугацаанд тогтмол үнэн зөв хийгддэггүй; Санхүүгийн тайлан мэдээг хурдан, үнэн бодитой боловсруулах чадамжгүй; Санхүүгийн үйл ажиллагаанд ёс зүйгүй үйлдэл, хандлага буруу байдал илэрсэн; Орон тоо хангалтгүй, эсхүл ур чадвартай боловсон хүчин дутагдалтай, албан хаагчид тогтвор суурьшилгүй байх; Багш, ажилтны ажлаа хэвийн явуулах орчин, нийгмийн хамгаалал муу; Цалингийн систем үр нөлөө муутай, ажлын ачаалал, хариуцлагатай уялддаггүй; Нарийн мэргэжлийн боловсон хүчнийг аутсорлоход хүндрэл гардаг; Үнэ өртөгийн судалгаа хангалтгүй хийгдсэнээс төсөв дутдаг; Гарч болох эрсдэлүүдийг таньж, оновчтой урьдчилан сэргийлэх ажил хийгддэггүйгээс өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл гарч, үйл ажиллагаа доголддог;
132
• •
Байгууллагын үйл ажиллагааг бүрэн хамарсан хяналтын тогтолцоо хэвшээгүй, хийх аргачлал дутуугаас үйл ажиллагааны доголдол давтагдаж эрсдэл гардаг; Үйл ажиллагааны үе шат бүрд цаг үеийн хяналт тавих хариуцлагын хувиарлалт хийдэлтэй эсвэл тодорхойгүйгээс алдаа дутагдалд хариуцлага тооцох боломжгүй болж эзэнгүйдэл үүсдэг.
3.4. Нийцлийн буюу эрх зүй, зохицуулалтын эрсдэл • • • •
•
Зорилгоо хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц төсөв баталдаггүй, төсөв танагддаг; Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжууд хоорондоо зөрчилтэй, дагаж мөрдөхөд хүндрэл учирдаг; Засгийн газрын бүтэц өөрчлөгдөхөд харъяа байгууллагын чиг үүрэг өөрчлөгдөж үйл ажиллагаа явуулахад шаардлагатай санхүү, хөрөнгө, хүний нөөцийн дахин хувиарлалт хийгдэхгүй үйл ажиллагааны доголдол үүсдэг; Дотоод хяналт, хөндлөнгийн үнэлгээ, олон нийтийн санаа бодол, нэр хүндийг хамгаалах ажил бүх түвшинд харилцан уялдаатай, хариуцлагын эрэмбэ дараа байхгүйгээс үл ойлголцол, эмх замбараагүй байдал, эрх зүйн шаардлагатай зохицуулалтын орчин бүрдээгүй байх зэрэг болно. Эрсдэл болон зөрчил хоёр нь ялгаатай бөгөөд багш ажилтан хууль тогтоомж зөрчсөн бол эрсдэл биш, харин хуулийн тодорхой зүйлийг амьдралд хэрэглэх боломжгүйгээс нийтлэг зөрчдөг бол тухайн хууль тогтоомжийн зөрчилтэй байдлыг нийцлийн эрсдэлд оруулан тооцно.
Дөрөв. Эрсдэлийн матрикс үүсгэх 4.1. Дээрх эрсдэлүүд гарах болсон шалтгаан уш сурвалжийг шинжлэн судлаж, нөлөөллийн цар хэмжээ буюу хэр олон удаа давтагддаг магадлалаар нь зэрэглэлийн матрикс гаргах түгээмэл аргачлалыг ИЗОУИС-д хэрэглэнэ. 4.2. Магадлалын зэрэглэл тогтоох хугацаа тус сургууль дээр 4 жил байх бөгөөд энэ хугацаанд эрсдэл хэр олон удаа тохиолдсоноор нь авч үзнэ. 4.3. Хэдийгээр тухай эрсдэл энэ хугацаанд бүртгэгдээгүй боловч гарах боломжтой, нөхцөл бүрдсэн гэж үзвэл эрсдэлийн ангилалд оруулна. 4.4. Магадлалыг давтамжаар нь маш ховор тохиолдох, заримдаа тохиолдох, байнга тохиолддог гэж ангилна. 4.5. Магадлалыг чанарын талаас нь зэрэглэхдээ тухайн эрсдэл гарах шалтгаан эх сурвалж нь тохиолдоод байгаа тооноос гадна ямар үед гараад байна, цаг үеийн онцлогоос шалтгаалж байна уу, эсхү нөхцөл байдлыг шинжилж үзэхэд цаашид давтагдах шалтгаан байна уу гэдгээр нь дараах зэрэглэлийг хийж оноонд хамруулж болно. Үүнд: • • • • •
Эрсдэл гарах бараг боломжгүй, онцгой тохиолдолд гарна; Ийм эрсдэл гарч байсан удаатай, гэхдээ дахих нөхцөл бага; Эрсдэл заримдаа гардаг ч шалтгаан нь баттай бус; Эрсдэл үнэлгээг хамруулсан хугацаанд байнга гардаг, цаашид гарах; Эрсдэл тодорхой давтамжтой гардаг, цаашид гарах бүрэн боломжтой.
4.6. Эрсдэлийн нөлөөллийг хэмжихдээ санхүү, мөнгөөр хэмжигдэж байгаа бол шуул эрсдэлд тооцно, харин мөнгөөр шууд тооцож болохгүй эрх зүйн, үйл ажиллагааны, гадаад орчны эрсдэлийг эрсдэлд тооцох эсэхийг хариуцсан мэргэжилтний саналаар сургуулийн удирдлага шийдвэрлэнэ.
133
134