Data Loading...

биеийн жин Flipbook PDF

биеийн жин


123 Views
70 Downloads
FLIP PDF 400.07KB

DOWNLOAD FLIP

REPORT DMCA

БИЕИЙН ЖИН

1. Биеийн жин 2. Биеийн хэвийн жин 3. Байвал зохих эрүүл жинв 4. Биеийн жингийн индекс 5. Таргалалт Биеийн жин зарим хүмүүсийн хувьд ярихад хэцүү, эсвэл ичгэвтэр сэдэв байж болох юм. Гэхдээ биеийн жинг барих нь урт хугацаандаа эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Биеийн жин их байх, хэт их байх нь эрүүл мэндэд хортой, тодорхой эрсдэл агуулдагтай адил жин бага байх нь мөн эрсдэлтэй байдаг. Хүмүүс биеийн жин их байх, бага байх гэдгийг ямар харагдаж байгаа вэ гэдэгтээ их анхаардаг. Илүү жинтэй байх нь даралт ихсэх, чихрийн шижин, зүрхний элдэв өвчин, нуруу болон үе мөчний өвчин, зарим төрлийн хорт хавдар болон эрүүл мэндийн эрсдэлийн асуудлуудын эхлэл болдог. Хэт таргалалтаас сэргийлж, эрүүл жин барих хамгийн сайн арга бол зохистой хооллолт, байнгын дасгал хийх явдал юм. Бага жинтэй байх нь та зохих амин дэм болон эрдэс бодис авч чадахгүй байгаагийн шинж болох бөгөөд хүний дархлааны системийг сулруулж өвчин эмгэгт өртөмтгий болгодог. Жин дутуу байх нь ясны нягтралыг бууруулах магдлалыг нэмэгдүүлдэг бөгөөд нас ахих тусам ясны сийрэгжилт үүсэн нөхцлийг нэмэгдүүлдэг. Туранхай байх нь хооллолтын эмгэгтэй шууд холбоотой байдаг. Тамих татах нь хооллох дуршилыг бууруулж жин алдагдуулж, хоол тэжээлийн дутагдалд оруулж болно. Сэтгэл гутрал, чихрийн үижин болон бусад өвчнүүджин хэт алдах, хоол тэжээлийн дутагдалд хүргэж болдог. Биеийн жинг тодорхойлоход биеийн жин хэр хүнд байгаа нь бус биеийн жингийн хэдэн хувийг өөх эзэлж байна гэдэг нь чухал юм. Биеийн тамирын дасгал хийдэг насанд хүрсэн эрэгтэй хүний биеийн жингийн ойролцоогоор 15 хувь нь эсийн гаднах ус, 16 хувь нь өөх тос, 43 хувь нь булчин байдаг бол биеийн жин нь хэвийн эмэгтэй хүний өөхөн эдийн хэмжээ эрэгтэй хүнийхээс ойролцоогоор хоёр дахин их байна. Биеийн жин хэвийн эмэгтэй хүний булчингийн хэмжээ эрэгтэй хүнийхээс бага ажиглагддаг. Дундажаар эмэгтэй хүний биеийн жингийн 25 хувь, эрэгтэй хүний биеийн жингийн 15 хувийг өөх эзлэх ёстой байдаг байна. Биеийн зөвхөн хэсэг газрын өөхийг дасгалаар арилгах боломжгүй харин хэсэг газрын булчинг чангалан нарийсгах боломжтой. Жин хасах хамгийн шилдэг арга бол дасгалыг хоолны дэглэмтэй хослуулан хийх явдал юм. Биеийн жин багасахтай холбоотой бүх арга

хэмжээ нь үндсэндээ өөх тосыг хорогдуулахад л чиглэгддэг. Гэсэн хэдийн ч эрүүл байхад эрчүүдэд 3-6 хувиас доошгүй, эмэгтэйчүүдэд 8-12 хувиас доошгүй хэмжээний өөхөн эд хэрэгтэй байдаг. Биеийн жинг байвал зохих эрүүл жин, биеийн жингийн индекс, бүсэлхийн тойргийн хэмжээ, биеийн жинг үнэлэх антропотетрийн хэмжилтээр тодорхойлж үнэлгээ өгч болдог. Биеийн зохистой /идеал/ жин Энэ бол магадлалын хувьд урт наслалтын хамгийн дээд хязгаартай илүү дүйцсэн, биеийн хэвийн жингийн үзүүлэлтээс хэдэн хувиар бага жин юм. Биеийн хэвийн жин Биеийн жин хэвийн хүмүүс өөхөн эдийн илүүдэлтэй хүмүүстэй харьцуулбал зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал бага байдаг. Хүүхэд ба насанд хүрэгчдийн биеийн жинг жинлэх аргаар тогтооно. Хүүхдийн биеийн жинг насанд нь харьцуулах, насанд хүрэгсдийн биеийн жинг өндөрт нь харьцуулан тооцох аргуудыг хэрэглэж биеийн жинд үнэлгээ өгдөг. Та өөрийн биеийн өндөрт тохирсон байвал зохих эрүүл жингээ хялбар аргаар тооцон олох боломжтой. Байвал зохих эрүүл жин Эрүүл жин =биеийн өндрийн квадрат утга (М2)× 22 тогтмол тоо Жишээ нь: 155,6 см (1.56м) өндөртэй хүний байвал зохих эрүүл жинг олцгооё. Эрүүл жин=(1.56×1.56)×22=2.43*22=53.5кг Үнэлгээ: 155,6 см өндөртэй хүн 53,5 кг жинтэй байвал хамгийн тохиромжтой гэж үзнэ. Биеийн өндөрт тохирсон жингийн дээд хязгаар Биеийн жингийн дээд хязгаар= Өндрийн квадрат утга(М2)× 24,9/тогтмол тоо/ Жишээ нь: 155,6 см (1.56м) өндөртэй хүний биеийн жингийн дээд хязгаарыг олцгооё. Биеийн жингийн дээд хязгаар=(1.56×1.56)×24,9=2.43*24,9=60,5кг Үнэлгээ: 155,6 см өндөртэй хүний биеийн жингийн дээд хязгаар 60,5кг жинтэй байна. Биеийн өндөрт тохирсон жингийн доод хязгаар Биеийн жингийн доод хязгаар= Өндрийн квадрат утга(М2)× 18,5/тогтмол тоо/ Жишээ нь: 155,6 см (1.56м) өндөртэй хүний биеийн жингийн доод хязгаарыг олцгооё. Биеийн жингийн доод хязгаар=(1.56×1.56)×18,5=2.43*18,5=44,9кг Үнэлгээ: 155,6 см өндөртэй хүний биеийн жингийн доод хязгаар 44,9кг жинтэй байна.

Биеийн жингийн индекс Биеийн жин ба өндрийг хэмжин биеийн жингийн индексийг олно. БЖИ-ийг олохдоо биеийн жин ба өндийг үнэн зөв тодорхойлох шаардлагатай. Тухайн хүний биеийн жин өндрийг харьцуулж, биед агуулагдах өөхлөг эдийн хэмжээг тогтооходБЖИ-ийг ашигладаг. БЖИ-ийг тухайн хүний кг-аар илэрхийлсэн биеийн жингийн утгыг метрээр илэрхийлсэн өндрийн квадрат утгад харьцууж олно. БЖИ=Биеийн жин (кг) : Биеийн өндөр (M2) Биеийн жингийн үнэлгээ: 40.0 Таргалалт III зэрэг гэж үзнэ.

Жишээ 1: Биеийн өндөр – 150см, жин 54,6 кг хүний БЖИ-г тооцон олцгооё. БЖИ=54.6:(1.5*1.5)=54.6:2.25=24.26 хэвийн жинтэй гэж үзнэ. Хэмжихэд анхаарах зүйл: •

Баталгаат жин, өндөр хэмжигч хэрэглэ



Жингээ өглөө босоод бие зассаны дараа эсвэл хоол цай хэрэглэхийн өмнө, эсвэл хоол цай хэрэглэснээс хойш 2-3 цагийн дараа хэмжинэ

Биеийн жингийн индекс тодорхойлох хүснэгт:

Таргалалт Тодорхой шалтгаангүйгээр хэт таргалах нь хүний биеийн үйл ажиллагааны нэгдлийг алдагдуулснаас үүссэн өвчин гэж үзэх болсон байна. Учир нь хүний хоногт хоол тэжээлээр авсан илчлэг нь мөн тэр хугацаанд амьдрал, ажил хөдөлмөртөө зарцуулсан энергитэй яг тэнцдэггүй юм гэхэд ойролцоо байх ёстой. Тэгэл илчлэг ихтэй хоол идэж түүнийгээ тэр хэмжээгээр нь зарцуулж чадаагүй буюу хөдөлгөөн багадснаас илүүдсэн илчлэг бүхий нүүрс ус, өөх тос болж арьсан дор хуримтлагдан хүн таргалж эхэлдэг.

Эрүүл мэндийн үзүүлэлтийн нэг үзүүлэлт болох илүүдэл жин ба таргалалт нь халдварт бус өвчний завсрын эрсдэлт хүчин зүйлд хамаардаг. Илүүдэл жин, таргалалтыг БЖИ мөн бүсэлхий ба ташааны харьцаа зэрэг шалгуур үзүүлэлтээр тодорхойлдог. Төвийн таргалалтаар зүрх судасны өвчинд өртөх эрсдлийг мөн илэрүүлдэг. Биед агуулагдах өөхлөг эдийн хэмжээ ихтэй хүмүүсийн эзлэх хувь нас ахих тусам нэмэгдэж байгааг судалгаагаар нотолжээ. Таргалалт удамжихгүй гэхдээ хоол ундны удамшсан хэрэглээ, орчин байдаг тул удмаараа тарган гэж эндүүрч ойлгодог. Мөн турах гэж маш их хэмжээгээр хоолыг сойдог. Энэ нь туйлын буруу зүйл юм. Бие организм хэдийн чинээ өлсөнө дараа нь төдий чинээ хоолыг шаарддаг. Энэ нь таргалалтад шууд нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ жин хасахаар шийдсэн бол аажимаар удаан хугацаанд багасгах хэрэгтэй. Ингэхдээ өөхөн эд хуримтлагдах биеийн хэсгүүдийн байршил болох андроид буюу алиман хэлбэртэй галбир, эсвэл гинекоид буюу лийрэн хэлбэртэй галбирын хэв шинжийг харгалзан үзэх нь зүйтэй. Биеийн жин хэвийн хэмжээнээс хэр зэрэг илүү байгаа болон бие махбодод

өөх тос байх хэмжээнээс аль хир ихээр агуулагдаж байгааг пүгнэн гаргаж болно. Энэ хэмжигдэхүүн нь хүний биеийн арьсан дор хуримтлагдсан өөхлөг эдийн хэмжээг тогтоож төвийн таргалатыг илэрүүлэх ач холбогдолтой. Төвийн таргалалт нь хүний биеийн их бие, хэвлий орчимд хуримтлагдсан өөхлөг эдийн хэмжээгээр тодорхойлогдоно. - Бие махбодод өөхлөг эд хуримтлагдан биеийн жин байва зохих хэмжээнээс нэмэгдэхийг таргалалт гэнэ.

- Таргалалтын зохиолох шалтгааны 80 хүртлэх хувь нь хоол, хүнсийг бие махбодын шаардлагаас хэтрүүлэн хэрэглэх явдал юм. - Бусадтохиолдолд дотоод шүүрлийн булчирхайн эмгэг, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны хямрал, удамшлын чанартай шалтгааны улмаас таргалах тохиолдол байдаг. - Таргалалтын үед мэдрэлийн болон ялангуяа зүрх судасны тогтолцооны үйл ажиллагаа ихээхэн хямардаг. - Таргалалтын эхэн үед биед онцын зовиур илэрдэггүй. - Улмаар биеийн жин нэмэгдэх тусам толгой өвдөх, зүрх хатгуулах, амьсгаадах, амархан ядардаг болох шинж тэмдэг илэрдэг. - Таргалатыг эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх нь илүү хялбар юм ТА ЯМАР ТӨРЛИЙН ТАРГАЛАЛТТАЙ ВЭ? Илүүдэл гоолиг

жингээ сайхан

хасаж, галбиртай

болно гэдэг үнэн хэрэгтээ амархан.

Олон

мянган

төрлийн судалгаа, туршилт, хэдэн

сая

зөвлөгөөг

хүссэнээрээ олж авч болно. Гэхдээ

аливаа

зааврыг

дагаж

зөвлөгөө, мөрдөхөөс

өмнө өөрт тохирох эсэхийг мэдэх

шаардлагатай.

бүрийн шалтгаан,

Хүн

таргалалтын биеийн

онцлог,

шинэ зүйл хүлээж авах, дасан зохицох чадвар харилцан адилгүй. Таргалалттай хүмүүсийг биеийн галбираар нь үндсэн зургаан хэлбэрт ангилдаг.

Харин та аль ангилалд багтах вэ? БИЕИЙН ДЭЭД ХЭСГИЙН ТАРГАЛАЛТ Шалтгаан: Биеийн шатааж буй калориос илүү хэмжээний калори авдаг хүмүүс ийм төрлийн таргалалттай болдог. Товчхондоо бол та их иддэг бөгөөд хөдөлгөөний дутагдалтай. Арга зам: •

Аэробикийн дасгал хөдөлгөөн хийх нь хамгийн оновчтой. Өдөрт ядаж 30 минут алхах, гүйх, усанд сэлэх зэргээр идэвхтэй байснаар хялбархан жин хасаж чадна.



Цэвэршүүлсэн

сахар,

сахарын

агууламж

өндөртэй

бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаанаас бүрмөсөн татгалзах нь зүйтэй. Ийм төрлийн хоол, хүнс таныг цатгахгүй, тэгсэн хэрнээ шаардлагагүй калори биедээ хуримтлуулж байна гэсэн үг. ХЭВЛИЙН ДООД ХЭСГИЙН ТАРГАЛАЛТ Шалтгаан: Хэвлийн доод хэсэг, давсаг орчмоор таргалалттай хүмүүсийн нэг шалтгаан нь стресс, сэтгэл гутрал, уур бухимдал байдаг. Арга зам: •

Сэтгэл тавгүйтүүлж, бухимдал төрүүлдэг зүйлсээс аль болох холхон байж, өөртөө амар амгалан байдлыг бий болго. “Стрессийн даавар” гэгддэг кортизол нь хэвлийн орчимд өөх хуримтлагдахад нөлөөлдөг. Йогоор хичээллэж, амьсгалын дасгал хийх хэрэгтэй.



Ногоон цай уу. Өөх шатаагч байгалийн хүчтэй эд. Түүнчлэн ганц аяга халуун цай тайвшрахад ч эерэг нөлөөтэй.

БИЕИЙН ДООД ХЭСГИЙН ТАРГАЛАЛТ Шалтгаан: Таны хоолны зуршилд глютен давамгайлж байгааг илтгэнэ. Хэрэв та бүдүүн гуя, шилбэндээ дургүй бол хоол хүнсэндээ анхаарч, глютен агуулаагүй бүтээгдэхүүн хэрэглэхийг хичээгээрэй. Арга зам: •

Уулын өөд өгсөж, шатаар дээш алхаж гарч хэвшээрэй. Энэ нь гуяны өөхийг хайлуулах, хөлийн булчинг хөгжүүлэх үр дүнтэй.



Өглөөний цайг хэзээ ч уулгүй өнгөрч болохгүй. Ингэснээр бодисын солилцоо өглөөний цагаар идэвхтэй явагдаж, өдрийн туршид өлсөж, эцэстээ орой их идсэнээр өндөрлөдөг.

“ХИЙЛСЭН ГҮЗЭЭ” Шалтгаан: Дарс, шар айраг гээд таны согтууруулах ундааны хэрэглээ хэмжээнээсээ хэтэрчээ гэж ойлгож болно. Хавтгай гэдэстэй болохыг хүсвэл ууж, идэхдээ жаахан анхаарах шаардлагатай болох нь. Арга зам: •

Нэн түрүүнд алкоголийн хэрэглээгээ багасга. Зөвхөн хэвлийн таргалалт гэлтгүй эрүүл мэндэд ч хэрэгтэй.



Нэг удаад идэх хоолны хэмжээг багасгаж, аль болох бага багаар олон удаа хоолло. Ингэснээр бодисын солилцоо сайжирч, эрч хүч ч нэмэгдэх болно.

ӨГЗӨГ, ШИЛБЭ ОРЧМЫН ТАРГАЛАЛТ, ХАВАН Шалтгаан: Энэ проблем эмэгтэйчүүдэд голдуу тохиолдоно. Мөн венийн судасны өргөсөлттэй, эсвэл жирэмсэн эмэгтэйчүүд ийм байх нь элбэг. Арга зам: •

Хавагнахаас сэргийлэхийн тулд давстай, шорвог хүнснээс татгалзах нь зүйтэй.



30 минутаас илүү удаан хугацаагаар суухаас зайлсхий. Суугаа ажил хийдэг бол 30 минут тутамд босч, алхаж байх хэрэгтэй. Хөлөө үл ялиг өргөөд хэвтэх боломжтой бол хэсэг хугацаад тэгж амрах нь зүйтэй.

ГЭДЭС, НУРУУНЫ ТАРГАЛАЛТ Шалтгаан: Хөдөлгөөн дутагдалтай шууд холбон тайлбарлаж болно. Тиймээс яг одооноос эхлээд дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй байх хэрэгтэй. Арга зам: •

Хангалттай сайн нойр авах хэрэгтэй. Нойргүйдлээс болж дааврын

тэнцвэр

алдагдаж,

улмаар хоолны

дуршил

ихэссэнээр жин нэмдэг. Гэтэл энэ тохиолдолд биед хуримтлагдаж буй илүүдэл жин гол төлөв гэдэс, хэвлий, нуруу орчмыг хамардаг байна. •

Эслэгийн агууламж өндөртэй хоол, хүнс хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр хоолны дуршил буурна.