Data Loading...

Муруй замыг хөдөлгөөн Flipbook PDF

Муруй замыг хөдөлгөөн


176 Views
83 Downloads
FLIP PDF 510.95KB

DOWNLOAD FLIP

REPORT DMCA

Муруй замыг хөдөлгөөн 1. 2 минутанд 180 эргэлт хийж биеийн давтамж ба үеийг олно уу? (1.5 Гц, 0.67 с) 2. Тойргоор эргэж буй материал цэгийн эргэлтийн үе 2 с бол 1.5 минутанд эргэх эргэлтийн тоо болон давтамжийг олно уу? (45, 0.5 с) 3. Тойргоор эргэж буй биеийн байрлал 2 с хугацаанд 1200 өнцгөөр шилжсэн бол эргэлтийн үеийг ол. (6 c) 4. 20 см радиустай тойргоор жигд эргэх биеийн өнцөг хурд 10 рад/с бол түүний шугаман хурдыг олно уу? (2 м/с) 5. Өнцөг хурд нь 8 рад/с байх бие 6 см радиустай тойргоор эргэж буй бол түүний төвд тэмүүлэх хурдатгалыг олно уу? (3.84 м/с2) 6. 5 м радиустай тойргоор эргэж байгаа биеийн хурдатгал 3.2 м/с2 бол өнцөг болон шугаман хурдыг ол. (0.8 рад/с, 4 м/с) 7. Тойргоор жигд эргэж байгаа цэгийн эргэлтын үе 10 с, 2 с бол өнцөг хурд болон давтамжийг ол. (0.628 рад/с, 3.14 рад/с, 0.1 Гц, 0.5 Гц) 8. Дугуйны эргэлтийн давтамж 20 Гц бол түүний эргэлтийн үе , өнцөг хурдыг олно уу? (0.05 с, 125.6 рад/с) 9. Уралдааны машин 300 м радиустай тойрог замаар 108 км/ц тогтмол хурдтай явсан бол түүний төвд тэмүүлэх хурдатгалыг олно уу? (3 м/с2) 10. Бие 1 м радиустай тойргоор 5 рад/с өнцөг хурдтайгаар жигд эргэж байна. Энэ биеийн давтамж, шугаман хурд болон төвд тэмүүлэх хурдатгалыг ол. ( 0.8 Гц, 5 м/с, 25 м/с2) 11. Тойргоор эргэх биеийн өнцөг хурд 20 рад/с, шугаман хурд 60 м/с бол түүний муруйлтын радиус болон үеийг олно уу? (3 м, 0.314 с) 12. 10 см радиустай тойргоор жигд хөдлөх бие 12 с –д нэг бүтэн эргэж байв. 10 с-д шилжих шилжилтийг ол. (0.1 м) 13. Биеийн диаметр 60 см, давтамж нь 0.5 Гц бол биеийн төвд тэмүүлэх хурдатгалыг ол. (5.96 м/с2 ) 14. 4п рад/с өнцөг хурдтай дугуй хичнээн хугацаанд 120 эргэлт хийх вэ? (60 с)

Хүндийн хүчний орон дахь биеийн хөдөлгөөн 15. Биеийн хөдөлгөөнийг чөлөөт унаж буй хөдөлгөөн гэж үзээд хүснэгтийг нөхнө үү? Хэмжигдэхүүний нэр Хэмжилт1 Хэмжилт2 Хэмжилт3 Хэмжилт4 Хэмжилт5 Хугацаа (c) 1 2 3 4 5 Газарт хүрэх үеийн хурд (м/с) Өндөр (м) 16. 45 м өндрөөс чөлөөт уналт хийсэн бие ямар хугацаанд газар унах вэ? Газарт унах үеийн хурдыг ол. (3 с, 30 м/с) 17. Бөмбөг 5 с-ын хугацаанд газар унасан бол ямар өндрөөс унасан бэ? (125 м) 18. 320 м өндрөөс чөлөөт уналт хийсэн бие ямар хугацаанд газар унах вэ? (8 с) 19. Бөмбөг 2 с-ийн хугацаанд газар унасан бол ямар өндрөөс унасан бэ? Газарт унах үеийн хурдыг ол. (20 м, 20 м/с) 20. 80 м өндрөөс чөлөөт уналт хийсэн бие замынхаа эхний хагасыг ямар хугацаанд туулах вэ? Тухайн эгшин дэх хурдыг ол. (2.82 с, 28.2 м/с) 21. Газарт хүрэх үеийн хурд нь 24 м/с байхын тулд бие ямар өндрөөс чөлөөт уналт хийсэн байх вэ? (28.8 м) 22. Хурд нь 12 м/с байхад бие газраас 8 м өндөрт байв. Бие ямар өндрөөс чөлөөт уналт хийсэн байх вэ? (15.2 м) 23. Чөлөөтэй унасан бие 1.6 с-ийн дараа газраас 2 м зайд байсан бол ямар өндрөөс унасан бэ? (14.8 м )

24. Бие чөлөөтэй унаж өндрийнхөө хагаст хүрэх үед хурд нь 28 м/с болсон бол бие ямар өндрөөс унасан бэ? (78.4 м) 25. 20 м өндөр байшингийн дээврээс биеийг унагаахад байшингийн хажуугаар жигд хөдөлж буй ачааны машин дээр унав. Биеийг унагаах агшинд машин байшингаас 20 м зайд байсан бол машины хурдыг ол. (36 км/ц) 26. Зурагт биеийг эгц дээш шидсэн хөдөлгөөний хурд хугацааны хамаарлын графикыг харуулав. Бие ямар хурдтайгаар ямар хугацаанд газарт унах вэ? 27. 18 м/с хурдтайгаар эгц дээш шидсэн бөмбөг ямар хугацаанд хөөрөлтийн дээд цэгтээ хүрэх вэ? (1.8 с ) 28. 5 с өнгөрөхөд 4 м/с хурдтай байхын тулд биеийг анх ямар хурдтай эгц дээш шидэх вэ? (54 м/с) 29. 40 м/с хурдтайгаар эгц дээш харвасан сум 3 с-ын хугацаанд ямар өндөрт гарах вэ? (75 м) 30. Эгц дээш 30 м/с хурдтай шидсэн бие ямар хугацааны дараа 25 м өндөрт гарах вэ? (1 с, 5 с) 31. Байшингийн дээврээс хэвтээ чигт 4 м/с хурдтай шидсэн бие 12 м зайд унав. a) Бие босоо тэнхлэгийн дагуу ямар хөдөлгөөн хийх вэ? b) Бие хэвтээ тэнхлэгийн дагуу ямар хөдөлгөөн хийх вэ? c) Биеийн газарт унах хугацааг олно уу? (3 c) 32. 20 м өндөр барилгын дээврээс хэвтээ чигт 6 м/с хурдтай шидсэн тоосгоны хэлтэрхий газарт унахдаа ямар хугацаа зарцуулж ямар зайд унах вэ? a) Бие хэвтээ тэнхлэгийн дагуу ямар хөдөлгөөн хийх вэ? b) Бие босоо тэнхлэгийн дагуу ямар хөдөлгөөн хийх вэ? c) Биеийн газарт унах хугацааг олно уу? (2 c) d) Ямар зайд унах вэ? (12 м ) 33. 16 м өндөр хавцал дээрээс хэвтээ чигт шидсэн 6 м/с хурдтай шидсэн чулуу ямар хугацаанд газарт унах вэ? Чулуу хавцлын ёроолоос ямар зайд унах вэ? (1.8 c, 10.8 м) 34. Зурагт хэвтээ чигт өнцөг үүсгэн шидсэн биеийн хөдөлгөөний траекторийг харуулжээ. О цэг хөдөлгөөн эхэлсэн цэг, А цэг хөөрөлтийн дээд цэг, В цэг биеийн газарт унасан цэг. a) Бие траекторийн ОА хэсэгт босоо тэнхлэгийн дагуу ямар хөдөлгөөн хийх вэ? b) Бие траекторийн ОА хэсэгт хэвтээ тэнхлэгийн дагуу ямар хөдөлгөөн хийх вэ? c) Бие траекторийн АВ хэсэгт босоо тэнхлэгийн дагуу ямар хөдөлгөөн хийх вэ? d) Бие траекторийн АВ хэсэгт хэвтээ тэнхлэгийн дагуу ямар хөдөлгөөн хийх вэ? e) ОА ба АВ хэсгүүдэд дэх биеийн хурдатгал болон чиглэлийг тодорхойл. 35. Биеийг хэвтээ чигт 300 өнцгөөр 20 м/с анхны хурдтай шидсэн бол уг хурдны босоо болон хэвтээ байгуулагчуудыг олно уу? (10 м/с, 17.4 м/с) 36. Хэвтээ чигт 600 өнцгөөр чулууны шидсэн бол уг хурдны босоо байгуулагч V0y=17.2 м/с. Чулууны анхны хурдыг ол? (20 м/с) 37. Хэвтээ чигт өнцөг үүсгэн шидсэн чулууны хурдны босоо байгуулагч V0y=12 м/с. Хэвтээ байгуулагч V0х=5 м/с Чулууны анхны хурд ба шидсэн өнцгийг ол. (13 м/с, α=arcsin12/13) 38. Биеийг хэвтээ чигт 450 өнцгөөр 20 м/с хурдтай шидэв. a) Чулууны анхны хурдны босоо болон хэвтээ байгуулагчуудыг ол. b) Чулууны хөөрөх хугацааг олно уу? (1.42 c) c) Хөөрөх өндрийг олно уу? (10 м) d) Газарт унахдаа ямар хугацаа зарцуулах вэ? e) Тусгалын зайг олно уу? (40 м) 39. Бөмбөгийг хэвтээ чигт 300 өнцгөөр 40 м/с хурдтай шидэв. a) Чулууны анхны хурдны босоо болон хэвтээ байгуулагчуудыг ол. b) Бөмбөгний хөөрөх хугацааг олно уу? (2 c)

40. 41. 42. 43. 44. 45.

c) Хэдэн м өндөрт хөөрөх вэ? (20 м) d) Ямар хугацааны дараа газарт унах вэ? e) Хэр хол зайд унах вэ? (138.4 м) 0 Чулууг 30 өнцгөөр 22 м/с хурдтай шидэхэд ямар хугацааны дараа 2 м өндөрт байх вэ? (0.3 c ба 2.1 с ) Биеийг 600 өнцгөөр 32 м/с хурдтай шидэхэд ямар хугацааны дараа 3 м өндөрт байх вэ? Хэвтээ чигт өнцөг үүсгэн шидсэн биеийн унах зайг 4 дахин ихэсгэхийн тулд анхны хурдыг хэрхэн өөрчлөх вэ? (2 дахин) Хэвтээ чигт өнцөг үүсгэн шидсэн биеийн хурдыг 5 дахин ихэсгэхэд тулд хөөрөх өндөр нь хэрхэн өөрчлөгдөх вэ? Биеийг 450 өнцгөөр шидэхэд 4 с-ын дараа 40√2 м зайд газарт унасан бол түүнийг ямар хурдаар шидсэн бэ? 30 м/с хурдаар хэвтээ чигт α өнцгөөр шидэхэд 2 с-д хөөрөлтийн дээд цэгтээ хүрсэн ба 60 м зайд газарт унасан бол өнцгийн хэмжээ ол. (600 )

Хүч ба харилцан үйлчлэл

109

46. 47.

Зураг дээрх хүчнүүдийн нийлбэр хүчний хэмжээ ба чиглэлийг олно уу? (46 Н зүүн зүг, 9 Н зүүн зүг ) F1=3 Н F2=4 Н F3=2 Н хүчнүүд зурагт үзүүлснээр үйлчилж байв. Эдгээр хүчнүүдийн тэнцүү үйлчлэгч хүчний хэмжээ ба чиглэлийг ол. (5 Н, ................... 3.6, …………………………… ) 48. Хэвтээ хавтгай дээр оршиж буй биед биед 3-н өөр хүч үйлчилсэнийг зурагт үзүүлэв. Нэг нүдний зай 10 Н бол Эдгээр хүчнүүдийн тэнцүү үйлчлэгч хүчний модуль ба чиглэлийг олно уу? (31.62 Н, зүүн хойд зүг) 49. 60 Н ба 40 Н хүчнүүдийн нийлбэр хүчийг хоорондоо 300, 450, 600 өнцөг үүсгэсэн тохиолдлуудад тооцоолно

110

111

уу? 50. 20, 26, ба 8 Н хүчнүүдийн нийлбэр хүч нь 10 Н гарч байхаар хүчнүүдийг дүрсэлж зур. 51. 8, 20, 4 болон 25 Н хүчнүүдийн нийлбэр хүч нь 13 Н гарч байхаар хүчнүүдийг дүрсэлж зур. 52. Зураг үзүүлсэн хүчнүүдийн нийлбэр хүчийг ол. (20.6 H, 25 H)

53. Машин зүүн зүг рүү тогтмол хурдтай явж байв. Машинд үйлчилж байгаа нийлбэр хүч хаашаа чиглэх вэ? Тайлбар бичнэ үү? 54. 3 кг масстай бие 60 м/с2 хурдатгалтай баруун зүг хөдлөж байв. Түүнд хурдатгал олгосон хүчний хэмжээ ба чиглэлийг олно уу? (180 Н, баруун) 55. 20 кг масстай ган бөмбөрцгийг 60 Н хүчээр хойд зүг рүү өнхрүүлэв. Бөмбөрцгийн хурдатгалын хэмжээ ба чиглэлийг олно уу? (3 м/с2, .........................) 56. 500 гр масстай дугуйг 2 Н хүчээр үйлчилж хурдатгал олгосон бол хурдатгалын хэмжээ ба чиглэлийг олно уу? (4 м/с2, .......................................)

57. 2000 Н хүчээр машиныг 50 м/с2 хурдатгалтай болгожээ. Машин ямар масстай байсан бэ? 58. 100 кг масстай биед 50 Н хүчээр үйлчилжээ. Биеийн хурдатгалын хэмжээг ол. (0.05 м/с2) 59. 200 гр масстай бөмбөгөнд 5 Н хүчээр үйлчлэх, 2 тн масстай машинд 500 Н хүчээр үйлчлэх хоёр тохиолдлын хурдатгалын хэмжээг жишнэ үү? 60. 6 кг масстай биед 0.48 м/с2 хурдатгал олгосон хүчээр 8 кг масстай биед ямар хурдатгал олгох вэ? (0.36 м/с2) 61. 100 Н хүчээр тэргэнцэрт үйлчлэхэд 2.5 м/с2 хурдатгалтай хөдөлжээ. Тэргэнцэр дээр 10 кг ачаа ачаад мөн хүчээр үйлчлэхэд ямар хурдатгалтай хөдлөх вэ? (2 м/с2) 62. Машины масс 5 тн ба хөдөлгөөний хурдатгал нь 0.3 м/с2 байв. Ачаа ачсаны дараа хурдатгал 0.2 м/с2 болсон бол ачааны массыг олно уу? (2500 кг) 63. Дэлхий хиймэл дагуулыг 60 Н хүчээр татаж байгаа бол хиймэл дагуул дэлхийг татах хүчээр үйлчлэх үү? 64. 60 кг масстай хүүхэд ба 90 кг масстай том хүн хоёр мөсөн дээр тэшүүртэй өөд өөдөөсөө гараараа тулаад зогсож байв. Хүүхэд том хүнийг 30 Н хүчээр түлхэхэд тус бүр ямар хурдатгалтай болох вэ? (0.5 м/с2, 0.33 м/с2) 65. 2.5 гр масстай бие тогтмол хүчний үйлчлэлээр хөдөлж эхний секундэд 25 см зам явав. Биед үйлчлэх хүчийг ол. (1.25 мН) 66. Толигор тэгш гадаргуу дээр зогсож байсан ямар масстай биед 0.5 Н хүчээр үйлчлэхэд 10 с-ын хугацаанд 40 м зам туулах вэ? (1.25 кг) 67. Сурагч Насанжаргал биед үйлчлэх хүч болон хурдатгалын хамаарлыг судлах зорилгоор хэдэн хэмжилт хийжээ. Хэмжилтийг хүснэгтээр харуулав. Хоосон нүдийг гүйцээж бөглөж судалгааны хэмжилтийг гүйцээнэ үү? m (кг) 0.090

S (м) 0.80

0.030 16

t (с) 2.0 1.0 0.1

a (м/с2 )

F=ma (H)

1.0

2,0 0.006 4.0

2.0

m (кг) 0.02

S (м) 50

0.3 49

t (с) 1.0 4.0 0.5

a (м/с2 ) 0.5

F=ma (Н) 10.0

1.0 2.0

60.0

68. m1= 2 кг ба m2= 4 кг масстай хоёр ачааг эргэвч дээгүүр утсаар холбожээ. Ачаанд үйлчлэх нийлбэр хүчийг олно уу? (0)

69. Зурагт үзүүлсэн хэвтээ болон налуу хавтгай дээр хөдөлгөөнгүй байгаа хоёр ачаанд үйлчлэх хүчийг дүрслэн зурна уу? 70. 2 тн масстай машин явж байгаад гэнэт тоормозлосны улмаас зогссон. Үрэлтийн коэффицент 0.5 a) Машинд үйлчлэх хүчнүүдийг дүрслэн зурна уу? b) Дугуй ба замын хоорондох үрэлтийн хүчийг ол. (10 кН) 71. 25 кг масстай ачаанд хэвтээ чигт хүчээр үйлчлэхэд, ачаа тайван байсан. a) Ачаанд үйлчлэх хүчнүүдийг дүрслэн зурна уу? b) Ачаа ба гадаргуугийн хоорондох үрэлтийн хүчийг олно уу? ҮК=0.2 (50 Н) 72. 15 тн масстай машин 0.7 м/с2 хурдатгалтай хөдөлнө. a) Машинд үйлчлэх хүчнүүдийг дүрслэн зурна уу?

b) ҮК=0.3 бол зүтгэх хүчийг ол. (55 кН)

73.

74. 75.

76.

77. 78. 79.

80. 81.

82. 83.

2 кг масстай тэргэнцэр F хүчээр үйлчилж байгааг зурагт харуулав. a) Тэргэнцэрт үйлчлэх хүчнүүдийг дүрслэн зурна уу? b) 5 м/с2 хурдатгалтай хөдлөхийн тулд F хүчний хэмжээ ямар байх вэ? тэргэнцэр ба гадаргуу хоёрын хоорондох үрэлтийн хүч 6 н. (16 Н) Зураг дээр ачаанд хэвтээ чигт α=300 өнцөг үүсгэн F=12 Н хүчээр үйлчилнэ. F хүчний Х ба У тэнхлэг дээрх байгуулагчийн хэмжээг олно уу? (10.32 Н, 6 Н) 500 гр масстай биеийг 4 Н хүчээр үйлчлэхэд 1 м/с2 хурдатгалтай хөдөлжээ. a) Биед үйлчлэх хүчнүүдийг дүрслэн зурна уу? b) Бие ба гадаргуу хоёрын хоорондох үрэлтийн хүч болон үрэлтийн коэффициентийг олно уу? (3.5 Н, 0.7) 20 м/с хурдтай машин гэрлэн дохионы усмаас тоормозлож эхлэв. a) Машины хөдөлгөөний шинжийг нэрлэнэ үү? b) Машинд үйлчлэх хүчнүүдийг дүрслэн зурна уу? c) Машин ямар хугацаанд зогсох вэ? Үрэлтийн коэффициент 0.5 (4 с) Ямар масстай биед 6 H хүчээр үйлчлэхэд 0.5 м/с2 хурдатгалтай хөдлөх вэ? Бие ба гадаргуу хоёрын хоорондох үрэлтийн хүч 2 Н. (8 кг) Ачаанд хэвтээ чигт 300 өнцгөөр хамгийн багадаа 100 Н хүчээр үйлчлэхэд ачаа хөдөлдөггүй бол үрэлтийн хүчийг олно уу? (86 Н) Уулын уруу m масстай цаначин гулсана. Уулын налуугийн өнцөг 300. a) Цаначинд үйлчлэх хүчнүүдийг дүрслэн зурна уу? b) Реакцын хүчний томьёог гаргана уу? c) Үрэлтийн хүчний томьёог гаргана уу? d) Цана ба цасны хоорондох үрэлтийн коэффициент 0.2 бол цаначны хурдатгалыг олно уу? (0.33 м/с2 ) Налуу хавтгай дээр 800 гр ачаа хөдөлгөөнгүй байрлана. Налуугийн зүгээс ачаанд үйлчлэх хүчийг олно уу? Налуугийн өнцөг 600. (4 Н ) 230 өнцөг бүхий налуу хавтгайгаар 2 кг масстай банз жигд гулсана. a) Банзанд үйлчлэх хүчнүүдийг дүрслэн зурна уу? b) Реакцын хүчнийг олно уу? c) Үрэлтийн хүчнийг олно уу? (7.8 Н) d) үрэлтийн коэффициентыг олно уу? (0.42) e) Банзны хурдатгал олно уу? 5 кг масстай бие 300 өнцөг бүхий налуу хавтгайд хөдөлгөөнгүй байхын тулд хурдатгал, үрэлтийн коэффициент болон үрэлтийн хүч нь ямар байх вэ? (0.57, 25 Н) Уулын налуугийн өнцөг 300 бол анх тайван байсан чарга 8 с хугацаанд ямар зам туулах вэ? ҮК = 2

1 √3

(24

м) 84. Кранаар 250 кг ачааг тогтмол хурдтайгаар эгц дээш өргөжээ. Ачааны хурдатгал болон ачааг өргөх хүчийг ол. (0, 2.5 кН) 85. 20 кг масстай ачааг 2 м/с2 хурдатгалтайгаар эгц дээш нь татжээ. a) Ачаанд үйлчлэх хүчнүүдийг дүрслэн зурна уу?

86. 87. 88. 89. 90. 91. 92. 93. 94.

95. 96. 97. 98. 99.

b) Утасны татах хүчийг олно уу? (240 Н) Ачааг 1 м/с2 хурдатгалтайгаар дээш татахад татлага олсны хүч нь 220 Н байсан бол ачааны массыг ол. (2 кг) Цахилгаан шатанд 80 кг масстай хүн зогсож байв. Шат 1 м/с2 хурдатгалтайгаар доош хөдлөх үед хүн шатанд ямар хүчээр үйлчлэх вэ? (720 Н) Ачааг 2 м/с2 хурдатгалтайгаар доош буулгахад татлага олсны хүч нь 320 Н байсан бол ачааны массыг ол. (4 кг) 4 тн масстай трактор гүдгэр гүүрэн дээгүүр 2 м/с2 хурдатгалтай явж буй бол гүүрийн зүгээс тракторт үйлчлэх хүчийг олно уу? Үрэлт тооцохгүй. (32 кН) Нуман гүүрэн дээгүүр 4 м/с2 хурдатгалтай явж буй машинд гүүрийн зүгээс үйлчлэх хүчийг олно уу? Машины масс 5 тн 100 м муруйлтын радиус бүхий гүдгэр гүүрэн дунд хэсэгт машины хурд 36 км/ц явж буй үед гүүрийн зүгээс үйлчлэх хүчийг олно уу? Машины масс 5 тн (45 кН) Хотгор гүүрэн дээгүүр 2 м/с2 хурдатгалтай явж буй машинд гүүрийн зүгээс үйлчлэх хүчийг олно уу? Машины масс 2 тн (24 кН) Ачаанд хэвтээ чигт 300 өнцөг үүсгэн 50 Н хүчээр үйлчилсэн бол уг хүчний хэвтээ ба босоо тэнхлэгийн дагуух хүчийг олно уу? (43 Н, 25 Н) 60 см ба 40 см хүчний мөр бүхий хөшүүргийн урт мөр дээр 20 Н жинтэй ачаа тавьсан бол хөшүүргийг тэнцвэрт оруулахын тулд богино мөр дээр ямар жинтэй ачаа тавих вэ? (30 Н)

Зурагт үзүүлсэн хөшүүргийн урт мөр дээр ямар хүчээр үйлчлэх вэ? (60 Н) Тэргэнцэр ачааны хамт 90 кг бол хүний өргөх хүчийг олно уу?(360 Н) Зурагт үзүүлсэн пүршинд ямар хүч үүсэх вэ? (160 Н) Хөшүүргийн мөрүүдийн харьцаа 4:1 бөгөөд бага хүчний 20 Н бол их хүчийг ол. (80 Н) Үл хөдлөх эргэвчээр 50 кг ачааг дээш өргөсөн бол ачааг өргөхөд зарцуулсан хүчний хэмжээг ол.

100. Зурагт үзүүлсэн F хүчний мөр 20 см ба хөшүүргийн урт 60 см бол F хүчийг ол. (120 H) 101. Зурагт үзүүлсэн ачаа ба F хүч үйлчлэх цэгийн хоорондох зай 30 см ба хөшүүргийн урт 50 см бол F хүчийг ол. (2 H) 102. Зурагт үзүүлсэн 1 кг ачааны тулгуураас 10 см, F хүч 16 см, 3 кг масстай ачаа 30 см зайтай байгаа бол F хүчийг ол. (50 H)

103. Нэг ширхэг хөдлөх эргэвчээр 32 кг ачааг дээш өргөсөн бол ачааг өргөхөд зарцуулсан хүчний хэмжээг ол. 104. Зурагт үзүүлсэн эргэвчийн системд 100 Н жинтэй ачаа дүүжилсэн бол түүнийг татах хүч ямар байх вэ?

Хэрэв ачааг 20 см өндөрт өргөж байгаа бол олсны шилжих уртыг ол. 105. Эргэвчийн системүүд 20 Н хүчээр татаж байгаа бол ачааны масс болон жинг ол. (8 кг, 80 Н) 106. m1=5 кг (1;1), m2=10кг (3;1) m3=15 кг (1;6) цэгүүдэд байрлалтай биеүдийн массын төвийг ол. 107. 1.5 тн масстай машин 20 м/с хурдтай, 250 кг масстай мотоцикль 16 м/с хурдтай хөдөлж байгаа бол уг системын массын төвийн хурдыг ол. 108. Босоо савааны масс 2 кг ба урт нь 0.5 см, хэвтээ савааны масс 4 ба урт нь 1 м бол системийн хүндийн төвийг ол. (1/3, 1/6) 109. Пүршийг 3.6 см болтол агшаахын тулд ямар хүчээр үйлчлэх вэ? Хат нь 200 Н/м (7.2 Н) 110. Пүршийг 0.01 м-ээр сунгахын тулд 50 Н хүчээр үйлчилжээ. Пүршний хатыг ол. (5000 Н/м) 111. 50 Н хүчээр пүршийг 0.1 м-ээр агшаасан бол 80 Н хүчээр хэдэн см-ээр агшаах вэ? (0.16 м) 112. Пүршийг 8.4 см –ээр сунгахын тулд ямар хүчээр үйлчлэх вэ? Пүршний хат 28 Н/м (2.4 Н) 113. 100 Н/м хаттай пүрш 0- 0.02 м хүртэл сунгахад харимхай хүч ямар болох вэ? Хүч ба шилжилтийн график зур. 114. 5 кг ачааг пүршин жингээр жинлэхэд пүршний ямар хэмжээгээр агших вэ? Пүршний хат 1000 Н/м (0.05 м) 115. Ямар масстай ачааг пүршин жингээр жинлэхэд пүрш 0.4 м хэмжээгээр агших вэ? Пүршний хат 800 Н/м (24 кг) 116. Сурагч Энх-Амгалан таталцлын хуулийг судлах зорилгоор хэдэн хэмжилт хийжээ. Хэмжилтийг хүснэгтээр харуулав. № Хэмжигдэхүүний нэр Хэмжилтийн тоо 1 2 3 4 1 Зай (м) 0.10 0.40 0.70 1.0 2 Масс (гр) 1200 3 Масс (гр) 400 4 Хүч (н) a)

Хэмжилт бүрт харгалзах таталцлын хүчний хэмжээг олно уу? 𝛾 = 6.67 ∗ 10−11

Н∗м2 кг2

b) Хүч болон зайн хамаарлын графикийг зурна уу? 117. 3*106 ба 6*106 масстай жижиг солируудын хоорондох зай 1.5*108 м бол тэдгээрийн хоорондын таталцлын Н∗м2

хүчийг ол. 𝛾 = 6.67 ∗ 10−11 кг2 118. 10000 кг ба 8000 кг масс бүхий биеүдийн таталцлын хүчийг ол. Тэдгээрийн хоорондын зай 2500 м 119. Дэлхий ба сарны гравитацийн таталцлын хүчийг олно уу? Дэлхийн масс 6*1024 кг, сарны масс 7*1022 кг ба тэдгээрийн төвүүдийн масс 384000 км. 120. 2*1015кг ба 9*1017кг масстай жижиг гарагуудын хоорондох таталцлын хүч 1334 кН бол тэдгээрийн хоорондын зайг ол. (3*108 м )

121. Хоёр биеийг анхныхаас нь 3 дахин хол зайд ба байрлуулбал тэдгээрийн харилцан үйлчлэлийн хүч нь хэрхэн өөрчлөгдөх вэ? (9 дахин багасна.) 122. Хоёр биеийг анхныхаас нь 5 дахин ойр зайд ба байрлуулбал тэдгээрийн харилцан үйлчлэлийн хүч нь хэрхэн өөрчлөгдөх вэ? (25 дахин ихэснэ.) 123. Хоёр биеийн массыг анхныхаас нь нэгийн нь 2 дахин, нөгөөг нь 3 дахин багасгахад тэдгээрийн харилцан үйлчлэлийн хүч нь хэрхэн өөрчлөгдөх вэ? (6 дахин багасна.) 124. Нэгэн гараг одыг R радиустай тойргоор эргэнэ. Одны масс өөрчлөгдөхгүйгээр эзэлхүүн нь 10%-иар багассан бол гараг болон одны хоорондох зайг ол. 125. Ангараг гарагын чөлөөт уналтын хурдатгалыг тодорхойл. Масс 6.43*1023 кг, радиус 3.38*106 м (3.75 м/с2 ) 126. Дэлхийн Нарыг тойрох шугаман хурдыг ол. Мн=1.98*1030 кг, R=1.49*1011 м, 𝛾 = 6.67 ∗ 10−11

Н∗м2 кг2

(29.8

км/с) 127. А, В, С гарагуудын массуудын харьцаа 1:3:4, А ба В гарагуудын хоорондох зай В ба С гарагуудын хоорондох зайнаас 4 дахин бага. FAB/FBC харьцааг ол. (4) 128. Нэгэн гарагын дундаж нягтыг тодорхойл. М=2.1*1020 кг, R=1.4*107 м, 𝛾 = 6.67 ∗ 10−11

Н∗м2 кг2

g=8 м/с2 (20.5

г/см3) Дэлхийг тойрон эргэх хиймэл дагуулын өнцөг хурдыг олно уу? Дэлхийн масс 6*1024 кг, хоорондох зай нь 6400 км. (3.12 рад/с)