Data Loading...

УРГАМЛЫН БИЕЭР БОДИС ЗӨӨГДӨХ НЬ Flipbook PDF

УРГАМЛЫН БИЕЭР БОДИС ЗӨӨГДӨХ НЬ


148 Views
45 Downloads
FLIP PDF NAN

DOWNLOAD FLIP

REPORT DMCA

УРГАМЛЫН ДАМЖУУЛАХ ЭД Дамжуулах эд нь газрын хөрснөөс ус ба уусмал байдалтай шим тэжээлийн бодисыг хүлээн авах, тэдгээр бодисыг ишээр дамжуулан бусад эрхтэнд хүргэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл дамжуулах эд нь ургамлын бие доторх бодисын шилжилт, зөөвөрлөлтийг өгсөх болон уруудах гэсэн 2 чиглэлээр хангадаг. Ургамлын үндэс газрын хөрснөөс ус ба уусмал байдалтай шим тэжээ лийн бодисыг хүлээн авах, тэдгээр бодисыг ишээр дамжуулан бус ад эрхтэнд дамжуулах гүйдлийг хөөрөх гүйдэл гэнэ. Энэ нь модлогийн трахей, трахейд хэмээх цорго хоол ойгоор явагддаг.

Хөөргөх гүйдлээр очсон ус, навчинд хүлээн авсан нүүрстөрөгчийн х ий нарны гэрлийн нөлөөнд фотосинтезийн процесс явагдсаны үр дүнд орган ик нэгдлийг уусгаж навчнаас ургамлын бусад хэсгүүдэд дамжуулах гүйдлийг уруудах гүйдэл гэнэ. Энэ нь долонгийн шигшүүрт хоолойгоор дамжин явагддаг. Шигшүүрт хоолой нь трахейг бодвол амьд нарийхан эсээс тогтоно. Модлогийн гуурс (ксилем): Хөөргөх эд буюу модлог (ксилем) Хөөргөх эд буюу модлог нь ургамлын дамжуулах эдийн нэг чухал э лемент бөгөөд анх 1858 онд Германы эрдэмтэн В.Нэгели ксилем буюу модлог гэж нэрлэсэн. - Модлогийн эдэд трахей, трахейд, модлогийн паренхим, модлогийн ширхэг, модлогийн цацраг зэрэг элементүүд хамаарагдана. - Модлогийг гарал үүслээр нь анхдагч, хоёрдогч гэж ялгадаг. Долонгийн шигшүүрт хоолой (флоэм): Уруудах эд буюу долон /флоэм/ 1858 онд Германы эрдэмтэн В.Нэгели флоэм буюу долон гэж нэр лэсэн. Долон ишинд модлогийг хүрээлж, харин навчинд голдуу мо длогийн доод талд байрлана. Долонгийн хэсэгт шигшүүрт хоолой, дагуул эс, долонгийн паренхим, долонгийн ширхэг зэрэг элементүүд хамаарагдана.

Долонг гарал үүслээр нь: - Анхдагч (протофлоэм) - Хоёрдогч (метафлоэм) гэж ялгадаг. Анхдагч долон нь прокамбийгаас, 2догч долон нь камбигаас тус тус үүсдэг. Трахей: Ургамлын иш, үндэсний төв хэсэгт бие бие дээрээ давхарлан байрладаг уртаашаа сунасан хэд хэдэн босоо эсийн хоорондох хана нь уусаж үгүй болсноос трахей буюу цорго /гуурс/ үүснэ. Гуурсыг босоогоороо эгнэсэн паренхим эсүүд үүсгэх бөгөөд тэдгээрийн хөндлөн ханууд эвдэрсэн байдаг. Эс хоорондын хөндлөн ханууд нь бүрэн алга болж эсвэл сүвждэг. Ингэж зэрэгцээ эсүүдийн хооронд чөлөөтэй нэг суваг нээгддэг. Энэ үед тэдгээрийн доторхи агууламж уусаж алга болно. Эсийн ханын зузаарлаараа гуурс нь мушгиа, цагираг, шаталсан, шигшүүрт мөн сүвэрхэг хэмээн ялгардаг. Трахейд: Эсийн хана нь ихэвчлэн тууш зузаарсан, хана нь уусаж алга болдоггүй учраас трахейн адил нэвт хөндий цорго биш бөгөөд зэрэгцээ орших трахейдын эсүүдтэй тууш ханандаа байх эмжээрт сүвээр харьцдаг. Трахейдын эсийн хана цагираг, спирал буюу мушгиа эсвэл шат маягийн хэлбэрээр зузаардаг. Ингэж зузаарах биологийн үүрэг нь органик бодисыг ашигтай зөөвөрлөхийн тулд гуурс сунаж уян хатан байхгүй байхад оршино. Трахейдын өөр нэг үүрэг нь механик үүрэг юм. Нүцгэн

үртэн зарим цэцэгт ургамлын модлог эдэд тусгай механик эд байдаггүй бөгөөд ишний бат бөх чанарыг трахейд хангадаг. Долонгийн шигшүүрт хоолой

Ургамлын үндэс газрын хөрснөөс ус ба уусмал байдалтай шим тэжээлийн бодисыг хүлээн авах, тэдгээр бодисыг ишээр дамжуулан бусад эрхтэнд дамжуулах гүйдлийг хөөрөх гүйдэл гэнэ. Энэ нь модлогийн трахей, трахейд хэмээх цорго хоолойгоор явагддаг. Хөөргөх гүйдлээр очсон ус, навчинд хүлээн авсан нүүрстөрөгчийн хий нарны гэрлийн нөлөөнд фотосинтезийн процесс явагдсаны үр дүнд органик нэгдлийг уусгаж навчнаас ургамлын бусад хэсгүүдэд дамжуулах гүйдлийг уруудах гүйдэл гэнэ. Энэ нь долонгийн шигшүүрт хоолойгоор дамжин явагддаг. Шигшүүрт хоолой нь трахейг бодвол амьд нарийхан эсээс тогтоно. Шигшүүрт хоолой: Уруудах гүйдэл шигшүүрт хоолойгоор явагдах бөгөөд энэ хоолой нь хагас амьд эсүүдээс тогтдог ба эсийн хана нь эхлээд нимгэн байж байгаад сүүлдээ зузаарах боловч модождоггүй. Түүний эсүүдийн тууш уулзварын хөндлөн хананд шигшүүр хэлбэртэй олон тооны нүх сүв оршдог тул шигшүүрт хоолой гэж нэрлэдэг. Шигшүүрт хоолойн вегетацийн нэг улиралын турш богино хугацаанд үүргээ гүйцэтгэх бөгөөд цөөн тохиолдолд /далдуу модонд/ хэдэн жил үйл ажиллагаагаа явуулах чадвартай байдаг. Флоэм болон ксилем нь хамтдаа дамжуулах багцийг үүсгэнэ. Дамжуулах багц гэдэг нь хоорондоо нягт холбоо бүхий хэд хэдэн эдийн бөөгнөрөл юм. Түүний бүрэлдэхүүнд дамжуулах эд (модлог, долон), тулгуур эд(склеренхим, склерейд, колленхим), үндсэн эд, бүрэлдүүлэх эд оролцоно.

Дамжуулах багц нь хөөргөх ба уруудах гүйдлээр дамжин өнгөрөх шим тэжээлийн бодисын шилжилтийг зохицуулах үүрэгтэй. Ихэнх ургамлын дамжуулах багц зууван дугуй юмуу өндөг хэлбэртэй байдаг.

Дамжуулах багц: Флоэм болон ксилем нь хамтдаа дамжуулах багцийг үүсгэх бөгөөд ус болон тэжээлийн бодисыг зөөвөрлөх үүрэг гүйцэтгэхээс гадна ургамлын тэнхлэгийн эрхтнүүдийн хатуу араг яс болж бүтцийн үүргийг давхар биелүүлдэг. Дамжуулах багц гэдэг нь хоорондоо нягт холбоо бүхий хэд хэдэн эдийн бөөгнөрөл юм. Түүний бүрэлдэхүүнд дамжуулах эд (модлог, долон), тулгуур эд(склеренхим, склерейд, колленхим), үндсэн эд, бүрэлдүүлэх эд оролцоно. Дамжуулах багц нь хөөргөх ба уруудах гүйдлээр дамжин өнгөрөх шим тэжээлийн бодисын шилжилтийг зохицуулах үүрэгтэй. Дамжуулах багцны модлог ба долонгийн ширхэгийн байрлалыг харгалзан 4 үндсэн хэлбэр болгон хуваадаг. 1-зэрэгцээ(коллатераль) 2хос зэрэгцээ(биколлатераль) 3, 4-төвлөрсөн(концентр) 5-цацраг (радиаль) цэгээр флоэмийг, хараар ксилемийг тэмдэглэв. Дамжуулах багцын нэг тал флоэмээс, нөгөө тал бүрдсэн байвал түүнийг коллатераль дамжуулах багц гэнэ. Ксилем нь ишний гол руу флоэм нь холтос талд байрлана. Энэ нь нэг ба хос талт үрт ургамалд түгээмэл тохиолдоно. Дамжуулах багцны модлогийн 2 талд долон байрлаж байвал түүнийг биколлатераль дамжуулах багц гэнэ. Энэ нь хулууны төрлийн ургамалд элбэг тохиолдоно. Дамжуулах багцны модлог ба долонгийн аль нэг нь нөгөөгийнхөө гадуур хүрээлж тогтсон байвал концентр (төвлөрсөн) дамжуулах багц гэнэ. Дамжуулах багцны модлог нь төвдөө байрлаж хэд хэдэн цацраг үүсгэж энэ цацрагуудын хооронд долонгийн хэсэг хэсэг эд байрлаж байвал радиаль (цацраг) дамжуулах багц гэнэ. Дамжуулах багцны бүрэлдэхүүнд төрүүлэх эд байгаа эсэхийг харгалзан хаалттай ба нээлттэй дамжуулах багц ялгана.

Хаалттай дамжуулах багц: нь нэг талт үрт ургамалд тохиолдох бөгөөд модлог долонгийн завсраар зуламын давхраа байхгүй учраас дамжуулах багцын элемåнтүүд нэмэгдэж бүдүүрэх бололцоогүй байдаг. Нээлттэй дамжуулах багц: долон модлогийн завсраар зулам хэмээх төрүүлэх эд оршиж модлог ба долонгийн шинэ элемэнтүүдийг төрүүлж байдаг учраас олонх хос талт үрт ургамлын иш бүдүүрч өсдөг.