Data Loading...
gariin avlaga Flipbook PDF
gariin avlaga
469 Views
720 Downloads
FLIP PDF 1.01MB
Улсын тэргүүний 84-р сургуулийн Биологийн багш Т. Нямхүү
Гарын авлага
2015 он 1
ОРШИЛ
“Биологи” гэдэг нэр томъёог анх 1797 онд Немецийн анатомич професор Т. Руз хэрэглэсэн хэдий ч өнө эртний шинжлэх ухаан юм. Биологийн шинжлэх ухаан нь амьд байгалийн тухай өргөн дэлгэр ойлголтыг өөртөө багтаасан байдаг. Биологийн шинжлэх ухаан хөгжихийн хирээр олон шинэ салбарууд үүсэн бий болж, түүний хамрах хүрээ нь өргөжин тэлсээр байна. Түүний нэг нь яахын аргагүй эс судлалын шинжлэх ухаан мөнөөс мөн. Тийм ч учраас би “эс судлал” хэмээх бяцхан гарын авлагыг бүтээлээ. Энэхүү гарын авлагыг их, дээд сургуульд элсэгчид болон их, дээд сургуулиудын мэргэжилийн бус ангийнхан, биологи сонирхогчдод зориулан эс судлалын үндсэн ухагдахуун, ойлголт, нэр томъёог аль болох
ойлгомжтой
хэлбэрээр
бичихийн
тулд
зураг,
хүснэгт,схемүүдийг түлхүү оруулсан. Ингэснээрээ эсийн янз бүрийн үзэгдэл үйл явц болон тэдгээрийн хоорондын уялдаа холбоог хялбарчилан мэдлэгээ системтэй ойлгоход дөхөм болох юм. Мөн уг гарын авлагыг судалж түүний агуулгыг эзэмшиж чадсанаар бусад материалаас дэлгэрүүлэн ойлгоход тус дөхөм болох юм.
Бэлтгэсэн: БЗД-н 84-р сургуулийн Биологийн багш Т. Нямхүү
2
Гарчиг Эс судлалын үндэс 1.1 1.2 1.3 • • • • • • • • • • • • • • • •
Эсийн онол …………………………………………………...4-5 Эсийн ангилал………………………………………………..5-6 Эсийн бүтэц…………………………………………………...7 Бүрхүүл………………………………………………………7-9 Цитозоль………………………………………………………9 Эрхтэнцэрүүд………………………………………………...10 Бөөм.......................................................................................10-11 Эндоплазмын тор..................................................................11-13 Рибосом.....................................................................................13 Гольджийн аппарат..................................................................14 Лизосом…………………………………………………….14-15 Митохондри………………………………………………..15-16 Пластид……………………………………………………..16-17 Эсийн төв……………………………………………………..17 Эсийн тулгуур..........................................................................18 Шилбүүр ба сормуус................................................................19 Вакуоль......................................................................................19 Эсийн оршихуун...................................................................19-21 Ном зүй.....................................................................................22
3
Эс судлалын үндэс Эс гэдэг нь “cytos” үр өндөг гэсэн латин үгнээс гаралтай. Эсийг судалдаг шинжлэх ухааныг цитологи гэдэг. Цитологийн шинжлэх ухааны судлах зүйл 1. 2. 3. 4. 5. 6.
Эсийн бүтэц Эсийн үйл ажиллагаа Эсийн химийн найрлага Эсийн молекул биологи Эсийн үржил, хөгжил Эсийн орчиндоо дасан зохицох зохилдлогоо
1.1 Эсийн онол 1665 онд Английн эрдэмтэн Р.Гук ургамлын нимгэн зүслэгийг микроскопоор харж торлог бүтэцтэй болохыг тогтоон торлогийн нэг үүр тус бүрийг эс гэж анх нэрлэсэн.1674-1683 онд Голландын эрдэмтэн А.Левенгук цусны улаан эс, эгэл биетэн, олон эст амьтан, ургамлын биеийн эсийг 270 дахин өсгөгч линзээр анх харж илрүүлсэн. 1833 онд Английн эрдэмтэн Р. Броун ургамлын эсэд орших бөөрөнхий цул биетийг илрүүлэн бөөм гэж илрүүлсэн.18381839 онд Т.Шванн, М.Шлейден нар өмнөх 200-д жилийн туршид хуримтлагдсан эсийн судалгааны үр дүнг нэгтгэж хоёр дүрэмтэй эсийн онолыг боловсруулсан. Энэ онолоор: 1. Эс нь ургамал, амьтны бүтцийн нэгж мөн. 2. Эсийн үрэил нь ургамал, амьтны өсөлтийн үндэс болно гэж тодорхойлсон.Эсийн онол нь XIX зууны томоохон онолын нэг байсан. Энэ онолын ач холбогдол нь амьд биеийн эст бүтцийн төсөөтэй байдлыг үндэслэн амьтан, ургамлын гарал үүсэл нэг болохыг тодорхой харуулсанд оршино. Эсийн бүтэц, үйл ажиллагаа, хөгжлийн талаар хуримтлагдсан сүүлийн үеийн шинэ баримт мэдээ нь эсийн тухай онол баяжуулж өгсөн. Р.Вирхов 1858 онд эс бүхэн эсээс үүсэлтэй гэсэн томъёоллоор баяжигдсан. Орчин үеийг эсийн онолыг дараах байдлаар тодорхойлдог Үүнд: 1. Эс бол амьд биеийн бүтэц, үйл ажиллагааны үндсэн нэгж бөгөөд амьд бие бүхэн эсээс бүрддэг. 4
2. Бүх амьд биеийн эс химийн бүрэлдэхүүн, бүтэц, үйл ажиллагаагаараа хоорондоо адил төстэй байдаг. 3. Эсийн үржил хуваагдах замаар явагддаг. Шинэ эс бүр эх эсээс хуваагдлын дүнд үүсдэг. Эс бүхэн өсөх, үржих, амьсалах, ялгаруулах, эрчим хүч авч ашиглах, хувиргах гадны нөлөөнд хариу үйлдэл үзүүлэх зэрэг амьд биеийн бүхийл шинж чанарыг бие даан үзүүлж чаддаг.
1.2 Эсийн ангилал Эст бүтэц
Эукариот эс (жинхэнэ бөөìтөй)
Прокариот эс (жинхэнэ бөөмгүй)
Прокариот эс эгэл бүтэцтэй, эртний шинж төрхийг хадагласан эс юм. Прокариот гэсэн үг нь pro–угтвар, идэвхгүй, kapion-бөөм гэсэн грек үгнээс гаралтай. Прокариотуудын эсийн бөөм гадуураа бүрхүүлгүй байдаг. Өөрөөр хэлбэл ийм эсүүдийн удамшлын материал (нуклейн хүчил) цитоплазмдаа хөвж явах бөгөөд бөөмийн мембран байдаггүй. Прокариот оргаизмд бактер, хөх ногоон замаг багтана. Тод ялгарах бөөмтэй, янз бүрийн үүрэг гүйцэтгэх олон эрхтэнцэрүүдтэй эсийг эукариот буюу жинхэнэ бөөмт эс гэдэг. Euжинхэнэ, karion-бөөм гэсэн грек үгнээс үүсэлтэй. Жинхэнэ бөөм нь гадуураа мембран бүрхүүлтэй учир цитоплазмаасаа тусгаарлагдсан байна. Эукариотод бусад замгууд, мөөг, бүх ногоон замгууд, амьтад хамаарна. Анхны эукариот бие 3 тэр бум жилийн өмнө прокариотоос үүссэн гэж үздэг.
5
Прокариот, эукариот эсийн үндсэн ялгааг хүснэгт 1-д үзүүлэв. № 1 2
Шинж чанар Эсийн хэмжээ Хэлбэр
3
ДНХ
4
Хромосом
Прокариот Голч нь 0.5-5 мкм Нэг эст ба утаслаг Цитоплазмд орших цагирган ДНХ байхгүй
5
Уургийн нийлэгжил
Рибосом 70S ба түүнээс жижиг. ЭП байхгүй
Эрхтэнцэрүүд
Эрхтэнцэрүүд цөөн тэдний нэг нь ч мембраны бүрхүүл байхгүй. Цитоплазмд рибосом агуулагдана
Олон төрлийн эрхтэнцэртэй Митохондри, хлоропласт зэрэг давхар мембран бүрхүүлтэй.
Эсийн хана
Хатуу полисахарид ба амин хүчлийг агуулдаг. Бэхжүүлэгч нь муреин юм.
Ургамал мөөгний эсийн хана хатуу полисахаридаас тогтоно. Бэхжүүлэгч нь ургамалд целлюлоз, мөөгөнд хитин юм.
6
7
8 9 10
Амьсгал Тэжээл хүлээн авах арга Мэжээл боловсруулах вакуоль
11
Үржил
12
Хэлбэр
Бактерийнх мизосомд, хөх ногоон замгийнх плазман мембранд явагдана. Эсийн мембранд шингээнэ.
Эукариот 40 мкм хүртэл голчтой Жинхэнэ олон эст Бөөмөн дотор орших бие биеэ ороосон ДНХ Байна Рибосом нь 80S том. Рибосом ЭП-д бэхлэгдэж байна
Митохондрид явагдах аэроб амьсгалтай. Фагацитоз ба пиноцитоз
Байхгүй
Байна.
Бэлгийн (коньюгаци)ба бэлэг бус үржлээр үржинэ. Өөрчлөгдөхгүй зºв бүтэцтэй.
Бэлгийн (коньюгаци)ба бэлэг бус үржлээр үржинэ
6
Өөрчлөгдөнө.
1.3 Эсийн бүтэц Амьд бие бүхэн эсээс тогтдог ба амьд биеийг бүрдүүлж буй эсүүд нь бүтцээрээ ерөнхийдөө төстэй. Олон эст бие махбодийн эсүүд бүтцээрээ ижил төстэй ч харилцан адилгүй үүрэг гүйцэтгэдэг учраас тухайн үүрэгтээ зохицож өөр өөр хэлбэртэй болсон байдаг. Тухайлбал мэдрэлийн эс сэрэл дамжуулах үүрэг бүхий олон сэртэнтэй байхад цусны эс судсаар урсах үед үрэлтийг бага үүсгэдэг хамгийн тохиромжтой хэлбэр болох бөмбөлөг хэлбэртэй болсон байдаг. Амьтны эсүүд эхэвчлэн зууван, дугуй, бөмбөлөг ургамлын эсүүд олон өнцөгт хэлбэртэй. Эсийн дундаж хэмжээ хэдэн арван миллмикрометр (мкм) байхын зэрэгцээ заримдаа түүнээс жижиг эсвэл том байдаг. Жишээ нь хүний тунгалагийн эс 10 мкм голчтой байхад мэдрэлийн эсийн сэртэн 1 метр илүү урт байдаг. Эукариот эсийн бүтцийг дараах үндсэн 4 хэсэгт хуваана.
Эукариот эсийн бүтэц Плазман мембран (бүрхүүл)
Оршихуун
Эрхтэнцэрүүд
Цитоплазм
I Бүрхүүл
Эслэг (ургамлын эс)
Гадаад давхараа Уураг (амьтны эс)
Бүрхүүл Плазман мембран
7
Уураг- өөх тос
1. Гадаад давхраа Эсийн төрөл Ургамлын эс
Амьтны эс
Хүснэгт-2
Бүтэц Гадаад давхраа нь эслэгээс тогтдог учир ургамлын эс ихэвчлэн олон өнцөгт хэлбэртэй байна Давхраа нь уургаас тогтдог учраас ихэвчлэн зууван дугуй хэлбэртэй байдаг.
Үүрэг а. Ургамлын эсийн хатуу бат бөх шинж чанарыг хадгална. б. Ургамлын эсийг хамгаална. а. Эсийн уян хатан шинж чанарыг хадгална. б. Амьтны эсийг хамгаална.
Хүснэгт-3
2. Плазман мембран (ПМ) Бүтэц
Үүрэг
1935 онд Давсон, Даниелли нар плазман мембраны хамгийн анхны загдарыг гаргасан. Тэд плазман мембран нь “ уураг-өөх тос-уураг”-ийн молекулаас тогтсон 3 давхраатай. ПМ-ын өөх тос нь цэнэгтэй толгойгоо уураг руу харуулж, сүүлээрээ нийлж 2 эгнээг үүсгэдэг байна. ПМ нь 7-10 нм зузаантай. 1972 онд Сангер, николсон нар ПМ-ын “Шингэн мокайзын загварыг гаргасан. Энэ загвар нь ПМ-ыг уураг ба липидээс тогтсон гэсэн өмнөх судлаачдын загварыг үгүйсгээгүй. Харин ПМ-ын бүтцэд ордог уураг нь липидын молекулыг гадна ба дотор талаас аитүү хучиж байрлаагүй уураг нь липидын молекулд янз байрлалаар оршино гэж үзсэн. ПМ-ын бүтцийг 3 ангилдаг. 1. Захын уураг-Өөх тосны молекулын гадна ба дотор талд байлаж байгаа уураг юм. 2. Хагас интеграл уураг-Өөх тосны молекулын дунд уургийн молекул байрладаг. 3. Интеграл уураг-өөх тосны молекулыг уургийн молекул нэвт сүлбэж байрладаг.
1. ПМ нь эсийг хүрээлэн байгаа орчноос тусгаарлаж гэмтлээс хамгаална. 2. Эсийн бодис болон энергийн солилцоонд ПМ чухал үүрэгтэй. ПМ-ын найрлагад оролцдог уургийн молекулууд нь цитоплазм руу ион, молекулыг нэвтрүүлэх бяцхан нүх сүвүүдийг үүсгэнэ. ПМ-ын уургийн нүх сүвээр бодис ялган нэвтрүүлэх чадварыг хагас нэврүүлэх чанар гэнэ. Түүгээр бага молекултай нэгдлүүд нэвтэрдэг. 3. Эс ПМ-аараа гадаад орчин, хажуу эстэйгээ харьцаж байдаг. 4. ПМ-ын мэдрэмтгий эсүүд гадны цочролыг хүлээн авч эсэд дамжуулснаар эс орчны өөрчлөлтөд хурдан хариу өгнө. 5. Эдүүдийг бүрдүүлж буйэсүүдийн хоорондын холбоог хангана. 6. Эсийн хэлбэрийг тогтворжуулж эсийн хөдөлгөөнд оролцоно. 7. бага зэргийн гэмтлийн дараа хурдан нөхөгдөх чадвартай.
8
Эсийн плазман мембранаар хоол тэжээлийн зүйл орохдоо фагацитози, пинацитозийн замаар ордог. Жишээ нь амёб, эвглэн зэрэг нэг эстнүүд фагацитозийн замаар хооллоно. Энгийн бага молекултай нэгдлүүд, шингэн бодисууд эсэд нэвтрэхдээ пиноцитозийн замаар ордог. Эсийн плазман мембранаар хэрэгцээгүй бодис ялгарах үзэгдлийг экзоцитози гэдэг. II Цитозоль Цитозоль нь эсийн дотоод орчныг дүүргэдэг урсамтгай хагас шингэн орчин юм. Цитозольд эрхтэнцэрүүд хөвж харин энгийн бага молекулт нэгдлүүд уусмал байдалтайгаар агуулагддаг. Цитоплазмийн физик, химиийн чанар
Хүснэгт-4
Физик шинж чанар Хими шинж чанар Өнгөгүй тунгалаг, каллойд 75-85% ус, 10-12% уураг, амин хүчил, 4-6% хагас шингэн нүүрс ус, 2-3% өөх тос, липид, 1% органик биш бодис Глюкоз, амин хүчил зэрэг энгийн бага молекулт нэгдлүүд усанд сайн үүсдаг тул уусмалын байдлаар цитоплазмид оршино. Харин уураг, полисахарид, гиликоген зэрэг өндөр молекулт нэгдлүүд нь сускез байдлаар үлдэг
9
III Эрхтэнцэрүүд Эсиийн цитоплазмд тодорхой үүрэгтэй, тодорхой үйл ажиллагаа явуулж, үүрэг гүйцэтгэдэг эрхтэнцэрүүд оршино. Эрхтэнцэрүүдийн тоо, хэлбэр тухайн эсийн бие махбодид гүйцэтгэх үүргээс хамаарч харилцан адилгүй байдаг. Эрхтэнцэрүүдийг гүйцэтгэх үүргээр нь дараах байдлаар ангилна. Ерөнхий
Бөөм, эндоплазмийн тор, Гольджийн аппарат, лизосом, рибосом, митохондри
Эрхтэнцэр Тусгай
Шилбүүр, сормуус, сүүл, хөхлөг
Эрхтэнцэрүүдийг плазман мембраныг дараах байдлаар ангилна. Хүснэгт -5 Эрхтэнцэрүүдийн мембран Плазман мембран Давхар плазман мембрантай Дан плазман мембрантай Плазман мембрангүй
Эрхтэнцэрүүд Бөөм, пластид, митохондри Эндоплазмийн тор, гольджийн аппарат Центроиль, рибосом
1. Бөөм Бөөмхөн дотор эсийн удамшлийн материалын ихэнх хэсэг хадгалагдаж эсийн бүтэц үйл ажиллагааг хянаж удирддаг. Бөөмийн удамшлийн материал генд агуулагдах ба генүүд хромосомын дагуу цуварч байрладаг. Бөөмийн бүрхүүл Эсийн бөөм
Бөөмийн шингэн бөөмхөн
10
Бөөмийн бүтэц, үүрэг
Хүснэгт-6
Бүтэц Бөөм нь бөөрөнхий, зууван хэлбэртэй, эсийн тодорх хамгийн том эрхтэнцэр, дунджаар 10 мкм хэмжээтэй. Бөөмийн бүрхүүл- бөөмийн дотоод орчныг цитоплазмаас тусгаарласан хоёр давхар мембран юм. Энэ нь эсийн плазманын адил уураг-өөх тосны молекулаас тогтоно. Бөөмийн бүрхүүл дээр 80-90 нм өргөнтэй сүвүүд орших ба энэ нь бөөм цитоплазмын хоорондох бодисын солилцоог хангана. Бөөмийн шингэн гель хэлбэртэй бөөмийн дотоод орчин юм. Түүнд хроматин, бөөмхөн, ион, уураг, амин хүчил, нуклеотид, ферментүүд зэрэг олон янзын химийн нэгдлүүд ууссан уусаагүй ба коллойд байдлаар байна. Бөөмхөн- 1-10 мкм хэмжээтэй нягт бөөрөнхий бие, нэг бөөмд нэг юмуу арав гаруй бөөмхөн байж болно. Бөөмхөн РНХ ба уургийн бөөгнөрөл юм.
Үүрэг Эсийн бүтэц үйл ажиллагааг хянаж удирддаг. Удамшлын мэдээллийг хадгалах, дамжуулах
Бөөмхөнд орших хромосом нь ДНХ-ийн хоймсон мушгианы тасралтгүй үргэжилэх молекулаас тогтоно. ДНХ-ийн молекулын хоймсон мушгиа нь гистоны уургуудтай нийлж нуклеотидыг үүсгэнэ. Эдгээр утаслагууд тусгай уургуудын тусламжтайгаар эрчлэгдэн хроматины утаслагыг үүсгэх ба тэр нь цааш гогцоорон мушгиа хроматидыг үүсгэнэ. Хос хроматид холбогдож хромосом болно.
11
2. Эндоплазмын тор Эндоплазмын торыг дараах байдлаар 2 хуваана. Гөлгөр ЭТ
Рибосомгүй
Эндоплазмын тор Барзгар ЭТ
Эндоплазмын торын бүтэц, үүрэг Эрхтэнцэр
Эндоплазмын тор
БЭТ
ГЭТ
Бүтэц Бие биен дээрээ давхарлан тогтсон олон салаа суваг хөндий бүхий уутанцаруудаас тогтсон эрхтэнцэр Эндоплазмын торын гадаргуу дээр рибосом суусан бол барзгар эндоплазмын тор гэнэ. Эндоплазмын торын гадаргуу дээр рибосом суугаагүй бол гөлгөр эндоплазмын тор гэнэ.
12
Рибосомтой
Хүснэгт-7 Үүрэг Эсийн дотор шим бодис нийлэгжүүлэх тээвэрлэх үүрэгтэй.
Уураг нийлэгжүүлнэ.
Өөх тос, нүүрс ус нийлэгжинэ.
Гөлгөр эндоплазмын тор өөхний булчирхайн, элэгний эсүүдэд мөн ургамлын үрийн эсүүдэд их байдаг. Барзгар эндоплазмын тор булчирхай болон мэдрэлийн эсүүдэд ихээр агуулагдана. Сүлжээний суваг хоолойд нийлэгжсэн уураг, өөх тос, нүүрс ус бусад эрхтэнүүд зөөвөрлөгдөн тархдаг. 3. Рибосом Рибосомын бүтэц, үүрэг
хүснэгт-8
Бүтэц рРНХ болон рибосомын олон уургуудаас тогтсон 20 нм хэмжээтэй бяцхан эрхтэнцэр юм. Рибосом= рРНХ+уураг
Үүрэг Уураг нийлэгжүүлдэг.
Рибосом нь бүтцийн хувьд том, жижиг хоёр хэсгээс тогтоно. Хэсэг тус бүр бөөтхөнд үүсээд бөөмийн мембраны сүвээр гарч цитоплазмд ирсэний дараа уураг нийлэгжихийн өмнө хоорондоо нийлж рибосомыг үүсгэнэ. Зарим рибосомууд цитоплазмд дангаараа оршдог. Рибосомууд хэд хэдээрээ холбогдож полирибосом бодог.
13
4. Гольджийн аппарат Бүтэц үүрэг
хүснэгт-9
Бүтэц Бөөмийн ойролцоо байрладаг, төвдөө 2 талаасаа хавчгар бие биен дээрээ давхарласан 5-10 мкм хэмжээтэй эрхтэнцэр юм.
Үүрэг Тэжээлийн бодисыг зөөвөрлөж, ангилж, бүтцийн өөрчлөлт хийж плазман мембранд хүргэхээс гадна, Лизосом, шүүрлийн мөхлөгүүдийг үүсгэнэ.
Эндоплазмын торын гадаргуу дээр нийлэгжсэн өндөр молекултай нэгдлүүд гольджийн аппаратад зөөгдөн ирдэг. 5. Лизосом Лизосомын бүтэц,үүрэг Хүснэгт-10 Бүтэц Үүрэг Лизосом нь 0.2-0.5 мкм хэмжээтэй Лизосомд байгаа протеаза цермент мөхлөг бөгөөд ГП-аас үүсдэг. ГП-аас уургийг, нуклеаза фермент нуклейн дөнгөж үүссэн лизосомын анхдагч гэх хүчлийг, липиза липидийг тус тус ба эндоцитозын үр дүнд үүссэн энгийн бага моекул болгон задлах цэврүүтэй нийлсний дараа хоёрдогч үүрэгтэй. лизосомыг үүсгэнэ. Лизосом нь олон янзын ферментүүдийг боловсруулж задлах чадвартай 40 гариу ферментүүдийг агуулдаг. Лизосом нь бараг бүх эукариот эсүүдэд байдаг боловч фагоцитоз хийх чадвартай амьтны 14
эсийнхээс хэмжээгээрээ том вакуоль хэлбэрээрээ оршдог бол эгэл биетнүүдийн хувьд хоол боловсруулах хоосовч хэлбэрээр оршино. 6. Митохондри Энэ эрхтэнцэрийг эсийг энергээр хангагч станц гэж нэрлэдэг. Митохондрийн бүтэц, үүрэг
хүснэгт 11
Бүтэц Митохондри нь гадаад, дотоод давхар мембран бүрхүүлтэй, түүний гадаад мембран нь дотогшоо чиглэсэн олон нугалаастай байдаг. Энэ нугалаасыг крист, дотоод мембранаар хүрээлэгдсэн төв хөндийг матрикс гэнэ. Митохондрийн хэмжээ, хэлбэр тоо нь эсүүдэд харилцан адилгүй. Дунджаар 0.5 мкм өргөн, 7-10 мкм урт бөгөөд 1000 орчим тоотой байна.
Үүрэг ГФА-г нийлэгжүүлдэг эрхтэнцэр. Эсийн цитоплазмд глюкоз нь 4 шат дараалсан урвалын дүнд нүүрсхүчлийн хий болон ус болтлоо задрах үед завсрын бүтээгдэхүүн байдлаар ГФА үүснэ. Энэхүү 4 урвалын 3 үе шат нь миторондри дотор явагдана. Нийлэгжсэн ГФА нь ХФА болон нэг молекул фосфорын хүчлийг алдах үед их хэмжээний энерги ялгардаг. Ийм учраас митохондрийг энергийн станц гэж нэрлэдэг.
15
Кристийн эмх замбараатай байрласан атираа нугалаасуудаас нь эсийн хэрэгцээт ГФА-г нийлэгжүүлдэг эсийн амьсгал нэрлэдэг химийн дараалсан олон гинжин урвал явагдах гадаргууг олон дахин нэмэгдүүлж өгнө. Энд үүссэн энерги нь эсийн дотор шим бодисыг нийлэгжүүлэх, биеийн дулаан хадаглах, өсөх, хөгжих бусад үйл ажиллагаанд зарцуулагдана. 7. Пластидууд Энэ эрхтэнцэр зөвхөн ургамлын эсэд байна. Митохондритой бүтцийн хувьд мөстэй эрхтэнцэр юм. Пластидын бүтэц, үүрэг
Хүснэгт 12
Бүтэц 4-6 мкм голчтой, бөөрөнхий юмуу зээрэнцэг хэлбэрийн бие юм. Пластид нь гадаад, дотоод давхар мембран бүрхүүлтэй, гадаад мембран нь гөлгөр.
Пластид
Үүрэг Хлоропластад гэрэл нийлэгжилтийн процесс явуулна. Хлоропластад шавж дуудах, лейкопластад тэжээлийн бодис нөөцлөх үүрэгтэй.
Хлоропластид
Ногоон нөсөө агуулна. Навчинд байна
Хромоплатид
Улаан, улбар шар, шар өнгийн нөсөө агуулна. Цэцэг жимсэнд байна. Өнгөгүй нөсөө агуулна. Төмсний булцуу үрэнд байна.
лейкоплпастид
16
Хлоропластын дотор өөр хоорондоо болон дотоод мембрантай холбогдсон гран байна. Граны хөндийг стром гэнэ. Стромд ДНХ рибосом байдаг. Граны мембранд хлорофиллийн молекул байрлана. Хлорофилл нь нарны гэрлийн эрчил хүчийг ГФА-гийн эрчим хүчид хувиргаж фотосинтез явуулна. Дээд ургамлын навчны эсэд 40-60 хлоропласт байдаг. Пластидууд гэрэлтэй үед нэг нь нөгөөдөө шилжинэ. Жишээ нь: Лейропластид хлоропластидад- төмсний булцуу ногоон болох. Хлоропластидаас хромопластидад- ногоо навч шарлах. 8. Эсийн төв (Центроиль) Эсийн төвийн бүтэц, үүрэг
Хүснэгт 13
Бүтэц 0.3-0.5 мкм урттай, 0.2 мкм голчтой, бие биен дээрээ перпендикуляр байрласан хос бортгон хэлбэртэй эрхтэнцэр ба түүний ханыг гурав гурваараа хослосон есөн багц бичил гуурсууд үүсгэсэн байдаг. Бөөмийн ойролцоо оршдог.
17
Үүрэг Центроиль интерфазын G2 шатанд нийлэгжиж 2 болоод, профазын шатанд эсийн хоёр туйлруу салж өөр хоорондоо ээрүүлэн утаслагуудаар холбогдоно.
9. Эсийн тулгуур (хөдөлгөөний систем) Нэг болон олон эст амьд биеийн янз бүрийн эс хөдлөх чавдартай байна. Эсүүд орон зайд хөдөлж шилжих юмуу эсийн дотор эрхтэнцэрүүд шилжин хөдөлдөг. Цитоплазмд филаментүүд хэмээх маш нарийн зохион байгуулалттай сүлжээнээс тогтсон уургууд байдаг. Эдгээр филаментүүд эсийн тулгуур болж хэлбэрийг тогтоон барих, хөдөлгөөний үүрэгтэй.
Филамент
микрофиламент
Бичил савханцар
Филаментын бүтэц, үүрэг
Хүснэгт 14
филамент бүтэц Микрофилам 5-7 нм голчтой, янз бүрийн ент урттай савх хэлбэртэй, актин уургаас бүрддэг маш нарийн таслаг юм. Бичил савханцар
Завсрын филамент
Завсрын Филамент
Үүрэг Булчингийн эсийн ашигтай сулралтыг зохицуулна бусад эсийн тулгуур болж, хэлбэрийг тогтооно. Мөн эсийн доторх хөдөлгөөнд оролцоно. Микрофиламентын хамт эсийн тулгуур болж, хэлбэрийг тогтооно. Мөн эрхтэнцэр болон янз бүрийн бодисуудын шилжин нүүдлэхэд чиглүүлэгч болно.
24 нм голчтой, шулуун салаалаагүй бортгонцор хэлбэртэй, тубулин хэмээх нэг эгнээ уургуудаас тогтоно. Эсийн төв шилбүүр сормуусны найрлаганд оролцоно. 8-10 нм голчтой, хэд, хэдэн Бусад филаментуудын хамт эсийн янзын уургуудаас тогтсон, тулгуур болж, хэлбэрийг тогтооно. хатуу бат бөх тогтоцтой. Эрхтэнцэрүүдийг цитоплазм дотор тодорхой байрлал дээр бэхлэж тогтооно.
18
10. Шилбүүр ба сормуус Зарим биеийн эсүүд хөдөлгөөн хийхэд болон эсийн гадаргуугаар ямар нэг зүйлийг шилжүүлэхийн тулд ургацагтай болсон байдаг. Хэрэв ургацаг цөөхөн, эсийн хэмжээнээс олон дахин урт байвал шилбүүр гэнэ. Харин ургацаг тоогоор олон, богино, үстэй төстэй бол сормуус гэнэ. 11. Вакуоль Ургамлын эсийн нөөц тэжээлийг хадгалсан, эсийн төвд байрласан нэлээд том хэмжээтэй эрхтэнцэр. Вакуоль бөөм болон бусад эрхтэнцэрүүдийг эсийн хана руу шахаж байрлах ба энэ үед осмос даралт үүснэ. Бөөм болон эрхтэгцэрүүд вакуоль руу тодорхой даралтаар нөлөөлдөг. Түүнийг тургорыг даралт гэнэ. IV. Эсийн оршихуун Эсийн үйл ажиллагааны явцад цитоплазмд хуримтлагдаж(нийлэгжиж), дахин ашиглагдаж, (задарч) байдаг тогтворгүй бүтцийг оршихуун гэдэг. Тэжээлийн зориулалттай
Гликоген, уураг, цардуул, тос
Шүүрлийн зориулалттай
Эсэд нийлэгжээд эсээс ялгарна.
Оршихуун
Амьтны эсийн нөөц тэжээлийн бодис оршихуун хэлбэрээр хадгалагддаг бол ургамлын эсийн нөөц тэжээлийн бодис оршихуун хэлбэрээр хадгалагдана. Эукариот эсүүд бүтцийн хувьд хоорондоо төсөөтэй боловч, тодорхой ялгаатайбайдаг.
19
Ургамал, амьтны эсийн бүтэц Эсийн бүрнлдэхүүн хэсгүүд эрхтэнцэрүүд Плазман мембран
Цитоплазм Гөлгөр Эндоплазмын тор Барзгар эндоплазмын тор
Рибосом Митохондри Гольджийн аппарат
Лизосом
Бөөм
Хүснэгт 15
Бүтэц
Үүрэг
Өөх тосны хос давхрагаас тогтдог ба түүний дотор уураг байрладаг.
Зааглагч (эсийн гадаад, дотоод орчныг зааглах), тэжээлийн бодис дусал байдлаар (пиноцитоз), хэсэг байдлаар (фагоцитоз), эсвэл нэвчих замаар шингээх Эсийэ нэг бүхэл систем болгож үйл ажиллагааг зохицуулж байдаг. Нүүрс ус өөх тосны нийлэгжил явагддаг ба тэдгээрийг нөөцөлж зөөврөлдөг.
Эсийн дотоод хагас шингэн орчин Эсийн плазм дотор сүлжилдэн байрласан бүтцээрээ төстэй, мембраны торлог Эсийн цитоплазм дотор сүлжилдэн байрлансан бүтцээрээ төстэй, гадаргуу дээрээ рибосом агуулсан мембраны торлог РНХ ба уургаас тогтсон том бага хоёр хэсгээс бүрддэг үрлэн бие юм. Гадаа (гөлгөр), дотоод (крист) гэсэн хос мембран бүхий зууван биет Бөөмийн ойролцоо оршдог битүү мембранан нөөцлүүрийн цогцолбор юм. Эсийн янз бүрийн бодисыг задлагч ферментүүдийг агуулсан битүү мембрантай биенцэр юм. Олон тооны бөөмийн сүв бүхий хос мембранаар хучигдсан битүү нөөцлүүр юм.
20
Энэ торны гадаргуу дээр оршиж буй рибосомууд дээр уураг нийлэгждэг. Уургын нийлэгжил явуулдаг. Амьсгалын үед ГФА нийлэгжүүлдэг. Хуваагдаж үржих чадвартай. Өөх тос ба полисахарид нийлэгжүүлэх, бодис тэдгээрийн шүүрнл зөөвөрлөх, лизосом бий болгох. Мөхсөн эсийг задалж устгах, эсэд орсон хоол тэжээлийн бодисийг боловсруулах РНХ нийлэгжүүлдэг, генетикийн мэдээлэл хадгалж байдаг.
21
Ном зүй: 1. “БИОЛОГИ” МУБИС , ЭМШИУС Гүрбадам . А 2008 он 2. “ЕРӨНХИЙ ГЕНЕТИК” МУИС Хулан.Ж 2010он 3. www.google.com 4. www. далайд дусал.мн 5.Биологийн тайлбар толь
22
23
24