Data Loading...

ih yuan uls Flipbook PDF

ih yuan uls


119 Views
107 Downloads
FLIP PDF 2.03MB

DOWNLOAD FLIP

REPORT DMCA

ИХ ЮАНЬ УЛС (1271-1368) Д.ТУНГАЛАГ

АГУУЛГА 1. ИХ ЮАНЬ УЛС БАЙГУУЛАГДСАН НЬ 2. ХУБИЛАЙ ХААНЫ БОДЛОГО 3.ИХ ЮАНЬ УЛСЫН НИЙГЭМ СОЁЛ, ЭДИЙН ЗАСАГ 4. ХУБИЛАЙ ХААНЫ ЗАЛГАМЖЛАГЧДЫН ҮЕИЙН ИХ ЮАНЬ УЛС БА ИХ ЮАНЫ МӨХӨЛ

НЭГ. ИХ ЮАНЬ УЛС БАЙГУУЛАГДСАН НЬ

1260 ОНЫ 5 САРД ОРХОН ГОЛЫН ЭХЭНД ИХ ХУРАЛДАЙ БОЛЖ АРИГБӨХИЙГ ИХ МОНГОЛ УЛСЫН ХААНД ӨРГӨМЖИЛЖЭЭ. ҮҮНТЭЙ ДАВХЦАН ТУЛУЙН ДУНД ХҮҮ ХУБИЛАЙ 1260 ОНД 6-Р САРД КАЙПИН (上都)ХОТОД ӨӨРИЙГӨӨ ИХ МОНГОЛ УЛСЫН ХААНД ӨРГӨМЖИЛСӨН.

ХОЁР ХААН НЭГЭН ЗЭРЭГ ГАРЧ ИРСЭН НЬ МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭВ НЭГДЭЛД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙВ.

1260 онд өөрийн дүү Аригбөхийг ялж, монголын хаан ширээг эзлэн авсны дараа эзлэгдээгүй үлдсэн хятадын өмнөд хэсгийг байлдан дагуулж улмаар хятадаар төвлөх болсон тэр үеэс Хубилай өөрийн биеийг зөвхөн Mонголын хаан төдийгүй мөн хятадын хаан ширээг зүй ёсоор залгамжлагч мөн гэж үзсэн байна. Ийнхүү Хубилай хаан 1271 оны 1-р сараас “Их Монгол Улс” -ын нэрийг "Их Юан Улс“ болгон өөрчлөв.

ИХ ЮАНЬ УЛСЫН ГАЗАР НУТАГ

ХУБИЛАЙ ХААН ХААНЧЛАЛ /1271-1294/

ХУБИЛАЙ ХААН

Хубилай хаан Монголын эзэнт улсын 5 дахь хаан, Тулуйн хүү Хубилай 1215 онд Сорхугтани бэхи хатнаас төржээ. Хубилай хаан суух хугацаандаа өнөөгийн бидний оршиж буй нутаг дэвсгэрээс чанх урагш хүртэлх эх газрыг эрхшээлдээ оруулахаас гадна далайн дайн тулааныг олноор явуулж амжилт байгуулж байсан юм. Түүний япон аралруу хийсэн дайнаас бусад нь зохих үр дүнгээ өгсөн байна.

2.

ХУБИЛАЙ ХААНЫ БОДЛОГО

ХУБИЛАЙ ХААНЫ БОДЛОГО • Гадаад бодлогын хувьд • Өмнөд Сүн улс буюу Хятад орныг бүрмөсөн эзлэн авах бодлогыг баримталсан. Ингэхдээ тэрээр Сүн улсын дотор гарч байсан тариачдын бослого, ноёлогч бүлгийн хоорондын зөрчлийг ашиглахыг эрмэлзсэн. Улмаар Өмнөд Сүн улсыг 1279 онд мөхөөсөн байна. • Японыг байлдан эзлэх бодлогыг явуулж хэд хэдэн удаа довтолсон. Тухайлбал: 1265-1271 оны хооронд хэд хэдэн удаа элч илгээж Юаны харьяанд орохыг шаардаж байсан. Улмаар 1274, 1281 онуудад Япон руу цэрэг илгээсэн боловч амжилт олоогүй. • Зүүн өмнөд Азийг эзлэхэд ихээхэн анхаарал тавих болсон. Улмаар Аннам, Түвд, Бирм, Ява арлуудыг 1290-ээд он гэхэд бүрэн ноёрхолдоо оруулж чадсан.

ХУБИЛАЙ ХААНЫ БОДЛОГО

Дотоод бодлогын хувьд

Эзлэгдсэн орны бүх газар нутаг, хүн ам, хөрөнгө, баялаг, дайны олз зэргийг өөрсдийн өмч гэж үзэж өөрийн ураг төрлийн ноёд, түшмэд, жанжин нарт хувиарлан өгөх болсон. Хүн амаа дотор нь : I зэрэг-Монголчууд, II зэрэг-Өнгөт нүдтэн /уйгар, түрэг, перс гэх мэт/, III зэрэг-Умард хятадын хүн ам /Зүрчид, Кидан гэх мэт/, IV зэрэг-Өмнөд хятадын хүн ам /Өмнөд Сүн улсын иргэд/ гэж ангилсан.

Өрнө зүгийн худалдаачид, бичиг эрдмийн хүмүүс болон шашны номлогчдыг хүрэлцэн ирэхийг уриалах болсон. Хятадыг захирахдаа “Хятадыг хятадаар” бодлогыг баримталсан. Худалдаа арилжааг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байсан. /Дан ганц Хубилай төдийгүй дараа дараачийн хаад ч гэсэн энэ асуудлыг ихээхэн анхаарч байсан / Өртөөний албыг улам боловсронгуй болгосон. Энэ нь Марко Пологийн тэмдэглэлд тодорхой тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

ХУБИЛАЙ ХААНЫ БОДЛОГО Дотоод бодлогын хувьд • Хууль цаазыг нарийвчлан тогтоосон бөгөөд энэ нь Монголчуудын ноёрхлыг бэхжүүлэхэд чиглэгдэж байв. Тухайлбал: “Их Юань улсын нэвтэрхий хууль”, “Их Юань улсын хууль цаазын бичиг” зэрэг болно. • Улс орны хэрэг явдал, албан хэргийг “Дөрвөлжин бичиг”-ээр явуулахыг зарлигдсан. Өөрөөр хэлбэл, Монгол бичгийг халж төрийн бичгээр Дөрвөлжин бичгийг сонгосон. Уг бичгийг Хубилай хаан зарлигаар төрийн их багш Пагва лам зохиосон.

• Шашин номыг дэлгэрүүлэх талаар зарлиг гаргаж лам хуврагыг алба татвараас чөлөөлж, сүм хийдийг олноор бариулах болсон. “Хос ёсны онол” энэ үеэс бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн. • Юань гүрний харьяанд орсон ард түмнүүдийн эсэргүүцэл, тэмцлийг дарж, өөрсдийн байр суурийг бэхжүүлэхэд Юаны хаад ихээхэн чармайлтыг гаргах болсон.

3. ИХ ЮАНЬ УЛСЫН НИЙГЭМ СОЁЛ, ЭДИЙН ЗАСАГ

ИХ ЮАНЬ УЛСЫН НИЙГЭМ СОЁЛ, ЭДИЙН ЗАСАГ

Зам харилцаа • Юань улсын түүхийн нэгэн гайхамшиг бол Ханжoугаас Дайду хүртэл татсан усан суваг юм. Юань улсын үед татсан энэ сувгууд нь хятадын усан замын тээврийг 900км-р багасгаж чадсан нь маш гайхалтай хэрэг байсан юм.

• Далайн тээвэр Юань улсын үед хятадын далайн тээвэр урьд үзэгдээгүйгээр хөгжжээ. Тухайн үед гол мөрнөөр тээвэрлэх нь хуурай замаар тээвэрлэхээс хоёр дахин хямд, далайн тээврийн зардал нь гол мөрний тээврээс гурав дахин хямд байв. Юань улсын оргил үед далайн тээврийн онгоц 1800 давж байсан бөгөөд түүгээр жилд 330 гаруй түмэн таар будаа зөөдөг байв.

Их юань улсын цаасан мөнгө

Албан татвар • Албан татварын дүрмийг 1235 онд Өгөдэй хаан авч хэрэгжүүлжээ. Энэ систем нь үндсэндээ газрын албан татвар, хүн амын татвар байсан байна.Хүн амын татвар нь хүн бүрээс жилд хоёр таар будаа авна, Урчууд, Лам санаваартан, алдартай бичгийн хүмүүсийг хүн амын албан татвараас чөлөөлдөг байжээ. Татварын хүнд хэцүү нь өмнөд хэсэгт ноогдож байсан байна. Худалдааны нийт 32 төрлийн татвар авдаг байлаа.

ИХ ЮАНЬ УЛСЫН НИЙГЭМ СОЁЛ, ЭДИЙН ЗАСАГ

Бичиг үсэг • Боловсрол, Олон улсуудыг эгнээндээ нэгтгэсэн Хубилай хаан аль нэгний бичиг үсгийг дээгүүр тавих нь бусдын дургүйцлыг төрүүлж улмаар цаашлаад улс гүрний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзээд 1269 онд Пагва ламаар Дөрвөлжин бичгийг зохиолгосон.

ХУБИЛАЙ СЭЦЭН ХААНЫ ДӨРВӨЛЖИН БИЧГИЙН ДУРСГАЛ

• Бээжингийн хойд талд байгуулсан Ханбалиг (хааны хот) буюу Дайду (их нийслэл) хотод улсын судар шаштир зохиох хүрээлэн хэмээх монгол, хятад, перс, төвд зэрэг олон үндэстний түүхчдийг оролцуулсан тусгай байгууллага ажиллаж байсан бөгөөд энэ хүрээлэнг 1264 онд Хубилай хааны зарлигаар анх байгуулжээ.

4.

ХУБИЛАЙ ХААНЫ ЗАЛГАМЖЛАГЧИД БА ИХ ЮАНЫ МӨХӨЛ

Юань гүрний хаадууд

Өлзийт хаан Төмөр

Ашидхэв

Хүлэг хаан Хайсан

Хутагт хаан Хүслэн

Буянт хаан Аюурбарбад

Гэгээн хаан Шадбал

Есөнтөмөр

Заяат хаан Төвтөмөр

Эрдэнэцогт хаан Рэнчинбал

Тогоонтөмөр хаан

1

ЭХ ОРОН, ГАЛ ГОЛМТООСОО ХЭТ АЛСЛАГДАЖ ТҮШИЦ БААЗГҮЙ БОЛСОН.

2.

ЮАНЬ ГҮРНИЙГ ЗАЛГАМЖЛАГЧДЫН ХООРОНДЫН ТЭМЦЭЛ

3.

ХЯТАДЫН АРД ТҮМНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ ХОС ЁСНЫ ЗАРЧИМ АЛДАГДСАН ЗЭРГЭЭС ШАЛТГААЛАН МӨХСӨН БАЙНА

4.

Улаан алчууртны бослого Өмнөд хятадын Фүцзянь мужийн зэрэг газарт мөн олон газрыг хамарсан бослого хөдөлгөөн гарчээ. Хятадын ард түмэн ийнхүү бослого хөдөлгөөн гаргаж, монголын ноёрхлыг түлхэн унагаж, эрх чөлөө тусгаар тогтнолоо олохын төлөө эцэлт цуцалтүй махран тэмцэж байжээ. 1351 оны 5 сард Дээрх бослогын дүнд 1368 онд Тогоон төмөр тэргүүтэй хаад Хархорумд буцан ирснээр мөхсөн гэж үздэг.

6.

ИХ ЮАНЬ УЛС УУГУУЛ ЭХ НУТАГТАА ТӨВЛӨРСӨН НЬ