Data Loading...

MAT-200 Flipbook PDF

MAT-200


110 Views
77 Downloads
FLIP PDF 861.99KB

DOWNLOAD FLIP

REPORT DMCA

Бага боловсролын Математик шалгалтын тест 1. Ангийн сурагчдын 2 / 3 нь охид байв. Анги 12 хөвгүүдтэй бол ангийн сурагчдын тоог олоорой. 2. Ангийн сурагчдын 2 / 3 хөвгүүд байв. Анги 14 охидтой бол ангийн сурагчдын тоог олоорой. 3. Индүү 12450 төгрөгний үнэтэй, харин 12% хямдарвал ямар үнэтэй болох бэ? 4. Бараа 24850 төгрөгийн үнэтэй, харин 16% хямдарвал ямар үнэтэй болох бэ 5. Уулчид эхний өдөр туулах замынхаа 2 / 5 -ыг, хоёр дахь өдөр 0.3-ыг туулсан бол хэд дэх өдөр нь илүү зам туулсан бэ? 6. Аялагч эхний өдөр бүх замынхаа 3/5 -ыг, дараагийн өдөр бүх замын 0.7 хэсгийг туулсан бол хэд дэх өдөр илүү зам туулсан бэ? 7. Хоорондоо 75 км зайтай 2 сумаас унадаг дугуйтай 2 хүн уулзахаар нэгэн зэрэг угталцан гарчээ. Нэг нь цагт 12 км, нөгөө нь түүнээс цагт 2 км бага зам явсан бол 2 цагийн дараа тэдгээрийн хоорондох зай хэдэн километр болох вэ? 8. Хоорондоо 78 км зайтай 2 сумаас унадаг дугуйтай 2 хүн уулзахаар нэгэн зэрэг гарчээ. Нэг нь цагт 11 км, нөгөө нь түүнээс цаг тутамд 2 км илүү явсан бол 2 цагийн дараа тэдгээрийн хоорондох зай хэдэн километр болох вэ? 9. Ах дүү хоёр ижил үнэтэй дэвтэр худалдан авав. Ах нь 11, дүү нь 8 дэвтэр худалдан авч бүгд 4750 төгрөг төлсөн. Дүү нийт хэдэн төгрөг төлсөн бэ? 10. Эгч дүү хоёр ижил үнэтэй дэвтэр худалдан авав. Эгч нь 6, дүү нь 13 дэвтэр худалдан авч бүгд 6650 төгрөг төлөв. Эгч нийт хэдэн төгрөг төлсөн бэ? 11. Ногооны агуулах бүх ногооныхоо 2/5 -ыг ба үлдсэн ногооны 1/3 - ийг худалдахад 120 кг ногоо үлдэв. Агуулахад анх хэдэн килограмм ногоо байсан бэ? Бодлогоо хавтан эсвэл хэрчмээр зураглал хийж бодоорой. 12. Дэлгүүр бүх гурилынхаа 2/5 – ыг эхний өдөр, дараа нь үлдсэн гурилын 1/3 - ийг худалдаж 80 кг гурил үлдэв. Дэлгүүрт анх хэдэн килограмм гурил байсан бэ? Бодлогоо хавтан эсвэл хэрчмээр зураглал хийж бодоорой. 13. Хүснэгтэд өгсөн даалгаврыг гүйцэтгэж, дүгнэлтийг нөхөж бичээрэй. а. Хүснэгтэд нийт үнийг тооцоолж бичээрэй. б. Хүснэгтийг ажиглаад, дүгнэлт хийж, дараах үгсээс тохирохыг нөхөж бичээрэй. (үнэ, нийт үнэ) Барааны ..............................нэмэгдэхэд /тоо ширхэг тогтмол үед/ түүнд төлөх нийт үнэ ихэснэ. Тоо ширхэг Үнэ

15 400төг

15 600төг

15 800 төг

? ?

Нийт үнэ

?

?

?

?

14. Хүснэгтийг ажиглаад даалгаврыг гүйцэтгэж, дүгнэлтийг нөхөж бичээрэй. а. Хүснэгтэд нийт үнийг тооцоолж бичээрэй. б. Хүснэгтийг ажиглаад, дүгнэлт хийж, дараах үгсээс тохирохыг нөхөж бичээрэй. (тоо ширхэг, нийт үнэ) Барааны үнэ тогтмол үед түүний .........................нэмэгдэхэд төлөх нийт үнэ ихэснэ. Тоо ширхэг Үнэ Нийт үнэ

10 500төг ?

15 500төг ?

20 500 төг ?

? ? ?

15. Барааны үнэ 100% нэмэгдэж, дараа нь 30%-иар буурсан бол анхны үнээсээ хэдэн хувиар нэмэгдэх вэ? 16. Барааны үнэ 100% нэмэгдээд дараа нь 40%-иар буурсан бол анхны үнээсээ хэдэн хувиар нэмэгдэх вэ?

Хуудас 1/36

Бага боловсролын Математик шалгалтын тест 17. Компанийн бүх ажилчдын 40% нь эрэгтэйчүүд. Энэ нь эмэгтэй ажилчдаас 120-аар цөөн бол компани нийт хэдэн ажилчинтай вэ? 18. Үйлдвэрийн бүх ажилчдын 40% нь эмэгтэйчүүд. Энэ нь эрэгтэй ажилчдаас 100-аар цөөн бол энэ үйлдвэр нийт хэдэн ажилчинтай вэ? 19. Хоёр аялагч ижил хурдтай явав. Нэг аялагч 4 цаг, нөгөө нь 6 цаг явахдаа нэг нь нөгөөгөөсөө 100 км илүү зам туулсан. а. Бодлогын нөхцөлд тохирох асуулт бичээрэй. б. Бодлогоо бодох төлөвлөгөөг бичээрэй. в. Төлөвлөгөөний дагуу бодлогоо бодоорой. 20. Хоёр жуулчин цагт ижил хурдтай явав. Нэг аялагч 2 цаг, нөгөө нь 5 цаг явахдаа нэг нь нөгөөгөөсөө 60 км илүү зам туулсан. а. Бодлогын нөхцөлд тохирох асуулт бичээрэй. б. Бодлогоо бодох төлөвлөгөөг бичээрэй в. Төлөвлөгөөний дагуу бодлогоо бодоорой. 21. Дараах ноогдворын утгыг олоорой. 120 : 60 а. Ноогдвор илэрхийлэлд тохирох бодлого зохиож бичээрэй б. Бодлогоо хэрчмээр зураглаж үзүүлээрэй. 22. Дараах ноогдворын утгыг олоорой. 150 : 50 а. Ноогдвор илэрхийлэлд тохирох бодлого зохиож бичээрэй. б. Бодлогоо хэрчмээр зураглаж үзүүлээрэй. 23. Зураглалыг ажиглаад, даалгаврыг гүйцэтгээрэй.

а. Дээрх зураглалд тохирох бодлого зохиож бичээрэй. б. Өөрийн зохиосон бодлогоо бодоорой. 24. Хэмжээг өгсөн нэгжээр илэрхийлээрэй. а. 5 кг 250 г = ...... г в. 8 м кв = ... дм.кв б. 2343 г =......кг......г г. 7 га = ... м.кв 25. Хэмжээг өгсөн нэгжээр илэрхийлээрэй.

Хуудас 2/36

Бага боловсролын Математик шалгалтын тест а. 345см =......м......см в. 80 ар = .... м.кв б. 2м13см =.....см г. 4 м.кв = .... см.кв 26. 5см ирмэгтэй кубын бүтэн гадаргууг будахад 15г будаг хэрэглэсэн бол кубын 10см.кв талбай бүхий гадаргууг хэдэн грамм будгаар будах вэ? 27. 6 см ирмэгтэй кубын бүтэн гадаргууг будахад 36 г будаг хэрэглэсэн бол кубын 5см.кв талбай бүхий гадаргууг хэдэн грамм будгаар будах вэ? 28. Тэгш өнцөгт параллелепипедийн урт 12 см, өргөн нь 5см, өндөр уртаасаа 2 дахин богино бол түүний эзлэхүүний хэмжээг олоорой. 29. Тэгш өнцөгт параллелепипедийн урт 8 см, өндөр нь 5см, өргөн нь уртаасаа 2 дахин богино бол түүний эзлэхүүний хэмжээг олоорой. 30. Тэгш өнцөгтийн периметр 24 см бөгөөд үүнтэй ижил периметр бүхий квадратын талбайн хэмжээг олоорой. 31. Тэгш өнцөгтийн периметр 20 см бөгөөд үүнтэй ижил периметр бүхий квадратын талбайн хэмжээг олоорой. 32. Хичээл 40 минут үргэлжилж, 5 минут завсарладаг ба үдийн цай 30 минут үргэлжилдэг бол өглөө 8 цагт эхэлсэн 4 цагийн хичээл хэдэн цагт тарах вэ? 33. Нэг га газрын 2 / 5 той тэнцэх хэмжээний талбайд лууван тарив. Ямар хэмжээтэй газар лууван тарьсан бэ? 34. Нэг га газрын үнэ 90 сая төгрөг бол 0.07 га газар ямар үнэтэй байх вэ? 35. Нэг га газрын үнэ 80 сая төгрөг бол 0.07 га газар ямар үнэтэй байх вэ? хэсэгт нь ус хийв. Хэдэн литр ус хийсэн бэ? (1 дм.куб саванд 1 литр ус багтана гэж тооцох) 37. Хэрэв 10 см ба 7см талуудтай тэгш өнцөгтийн тал бүрийг 3 см-ээр хорогдуулбал тэгш өнцөгтийн талбайн хэмжээ хэдэн хувиар багасах вэ? 38. Хэрэв 15см ба 10см талуудтай тэгш өнцөгтийн тал бүрийг 3см-ээр хорогдуулбал тэгш өнцөгтийн талбайн хэмжээ хэдэн хувиар багасах вэ? 39. Квадрат хэлбэртэй ногооны талбайн нэг тал 300 м урттай ба нэг га тутмаас 1тонн хүнсний ногоо хураадаг бол хэдэн тонн ногоо хурааж авсан бэ? 40. Квадрат хэлбэртэй ногооны талбайн нэг тал 200 м урттай ба нэг га тутмаас 1тонн төмс хураадаг бол хэдэн тонн төмс хураасан бэ? 41. 4 литрийн багтаамжтай саванд 400мл ус байв. Савыг дүүргэхийн тулд 0.9 литрийн багтаамжтай жижиг саваар хэчнээн удаа ус нэмэх хэрэгтэй вэ 42. 3 литрийн багтаамжтай саванд 600мл ус байв. Савыг дүүргэхийн тулд 0.8 литрийн багтаамжтай жижиг саваар хэчнээн удаа ус нэмэх хэрэгтэй вэ? 43. Параллелепипедийн эзлэхүүн нь 90 см. куб, ирмэгүүд нь 3 см ба 5 см бол мэдэгдэхгүй байгаа ирмэг ба бүх ирмэгийн уртыг олж, параллелепипедийн бүтэн гадаргуугийн талбайг олоорой. 44. Параллелaпипедийн эзлэхүүн нь 72 см.куб, ирмэгүүд нь 3 см ба 4 см бол мэдэгдэхгүй байгаа ирмэг ба бүх ирмэгийн уртыг олж, параллелепипедийн бүтэн гадаргуугийн талбайг олоорой. 45. Тасалгааны урт 8 м, өргөн нь 6м, өндөр нь 3м, хаалга цонхны нийт талбайн хэмжээ 4 м.кв байв. Ханын нэг боодол цаас 8 м.кв ханыг бүрэх бол энэ тасалгааны хананд нийт хэдэн боодол цаас шаардлагатай вэ? 46. Тасалгааны урт 9 м, өргөн нь 4 м, өндөр нь 2 м, хаалга цонхны нийт талбайн хэмжээ 4 м.кв байв. Ханын нэг боодол цаас 8 м. кв ханыг бүрэх бол энэ тасалгааны хананд нийт хэдэн боодол цаас шаардлагатай вэ? 36. Куб хэлбэртэй савны ирмэг нь 20 см бөгөөд түүний 1/2 47. Том квадратын талбай 9 кв.м бол жижиг квадратын талбайг олоорой.

Хуудас 3/36

Бага боловсролын Математик шалгалтын тест

48. Тэгш өнцөгтийн өргөнийг 1 м-ээр ихэсгэж, уртыг нь 5 м-ээр багасгавал квадрат болох байв. Хэрэв тэгш өнцөгтийн талбай 91 кв.м бол квадратын талбайг ол. 49. Том дүрсийн талбай хэдэн кв.м вэ? Жижиг дүрсийн талбай хэдэн кв.мв вэ? Будагдсан дүрсийн талбай хэдэн кв.м вэ?

50. Тасалгааны шалны талбайн хэмжээ хэдэн кв.м вэ? Шалны талбайн 7/12 нь хэдэн кв.м вэ? Хэрэв 1 кв.м талбайг будахад 250 г будаг ордог бол 42кв.м талбайд хэдэн грамм будаг орох вэ? 51. Ангийн хананы урт 10 м, өндөр нь 3 м бөгөөд хананы талбайн хэмжээний 6/10- г будав. Хэрэв 1 кв.м талбайг будахад 325 г будаг ордог бол ямар хэмжээтэй будаг орсон бэ? 52. Квадратын талбайн хэмжээ 100см.кв. Энэ квадраттай ижил хүрээний урттай тэгш өнцөгтийн урт ба өргөний зөрүү нь 2 см бол талбай хэд вэ? 53. Тэгш өнцөгтийн урт ба өргөний нийлбэр 40 см бол хүрээний урт хэд вэ? Квадратын хүрээний урт 80 см бол талбай хэд вэ? 54. Килограмм бүр нь 5100 төгрөг ба 8000 төгрөгийн үнэтэй хоёр өөр чихэр худалдан авч 131000 төгрөг төлжээ. Хэрэв хоёр өөр чихэрнээс ижил хэмжээтэй авсан бол тус бүрд хэдэн төгрөг төлөх вэ? 55. Мориор цаг тутам 18 км явав. Хэрэв цаг тутам 24 км явбал хүрэх газраа 30 минутын өмнө очно. Морьтой хүн хэдэн километр явах ёстой байсан бэ? 56. Урт нь 12см байх тэгш өнцөгтийн 5 / 8 хэсгийг будсан байв. Будагдсан талбай 45см.кв бол тэгш өнцөгтийн өргөнийг ол. 57. Сумын бүх газрын 0.62 хэсэг нь тариалангийн газар, бусад газрын 0.4 нь нуга юм. Үлдсэн газрын 0.1-ээс бусад газар нь ой бөгөөд ой нь 123.12 га юм. Энэ сумын бүх газрын хэмжээг олоорой. 58. Тэгш өнцөгт хэлбэртэй ногооны талбайн урт нь 12 м, өргөн нь 6 м байв. Хэрэв түүний уртыг 2 м-ээр багасгаж, өргөнийг 3 м-ээр ихэсгэхэд талбайн хэмжээ хэдэн хувиар өөрчлөгдөх вэ? 59. Квадрат хэлбэртэй газрын нэг талын урт нь 25 м. Түүний нэг талыг нь 5 м-ээр ихэсгэхэд талбай хэдэн хувиар ихэсэх вэ? 60. Хоорондоо 1200 км зайтай 2 хотоос хоёр автомашин угталцан гараад 8 цагийн дараа уулзжээ. Хэрэв нэг нь 80 км/цаг хурдтай явсан бол нөгөө машины хурдыг ол. 61. Кубын ирмэг 3.5 дм. Ирмэгийн уртыг 0.5 дм-ээр ихэсгэвэл кубын эзлэхүүн хэрхэн өөрчлөгдөх вэ? 62. Тоосгоны урт 24 см, өргөн нь 12 см, зузаан нь 6 см бол 2500 ширхэг тоосгоны эзлэхүүнийг олж дециметр кубээр илэрхийлээрэй.

Хуудас 4/36

Бага боловсролын Математик шалгалтын тест 63. Ногооны нэг зооринд 429 т 510 кг , нөгөө зооринд түүний 2/5-тэй тэнцэх хэмжээний төмс хүнсний ногоо байв. Нийт хүнсний ногооны 55% нь төмс байсан бол нийт хэдэн килограмм төмс байсан бэ? 64. 100 л сүүнээс 4 кг цөцгийн тос гаргадаг бол 5000 л сүүнээс хэдэн килограмм цөцгийн тос гаргах вэ? 65. Тариаланч 350 га тариалангийн талбайн 7 / 10 –д төмс, үлдсэн талбайд лууван тарьжээ. Хэрэв га тус бүрээс 18 ц төмс, 13 ц лууван хураан авсан бол хураан авсан төмс, луувангаас хэдэн центнерээр их вэ? 66. Зургаан өнцөгт тус бүрийн периметр 24 см болно.

а. Дүрсүүдийн эргэн тойрны уртын хэмжээг олоорой. б. Уртын хэмжээг метрээр илэрхийлээрэй 67. Адил талт гурвалжин тус бүрийн периметр 36 см болно

а. Дүрсийн эргэн тойрны уртын хэмжээг олоорой б. Уртын хэмжээг дециметрээр 68. 27м х 16 м хэмжээтэй ханыг будах болов. 1 м.кв ханыг будахад 2800 төгрөгний будаг ордог бол нийт хэдэн төгрөг хэрэгтэй вэ? 69. Куб хэлбэртэй савны ирмэг нь 30 см бөгөөд түүний 3/9 хэсэгт нь ус хийв. Саванд хэдэн литр ус хийсэн бэ? 70. Үйлдлийг гүйцэтгээрэй. 42км036м:6+8км463м :3 = 71. Тэгш өнцөгтийн талбай нь 882кв.м. Нэг тал нь 63 м бол энэ тэгш өнцөгтийн приметрийг олоорой. 72. Хоорондоо 243 км зайтай газраас хоёр дугуйчин нэгэн зэрэг угталцан гарчээ. Нэг нь цагт 13 км явсан бөгөөд тэд 9 цагийн дараа уулзсан бол нөгөө нь цагт хэдэн км явсан бэ? 73. Кубын ирмэгийн урт 7 дм бол гүйцэд гадаргуугийн талбайг олоорой. 74. Зургаан өнцөгт тус бүрийн периметр 24 см болно. Зурагдсан дүрсийн периметрийг олоорой.

75. Периметр нь 28 см байх квадратыг зурж, талбайг олоорой. 76. Квадратын периметр 24.8 дм бол талбайн хэмжээг олоорой

Хуудас 5/36

Бага боловсролын Математик шалгалтын тест 77. Квадратын талбай 49м.кв. Түүний талыг 2м -ээр багасгавал талбай нь хэдэн м.кв-аар багасах вэ? 78. Дэлгүүрт 640 кг жимс байв. Түүний 4 / 10 нь алим, үлдэгдлийн 3 / 8 нь лийр, бусад нь тоор байсан бол тус бүрээс ямар хэмжээтэй байсан бэ? 79. Аялагч 3 өдөрт 325 км явах ёстой байв. Хэрэв бүх замын 2 / 5 -ыг эхний өдөр, үлдсэн замын 3 / 5 ыг хоёр дахь өдөр явсан бол гурав дахь өдөр хэдэн км явсан бэ? 80. Агуулахад 199т750 кг, нөгөө агуулахад түүнээс 48 т470 кг-аар бага төмс, хүнсний ногоо байв. Нийт хүнсний ногооны 2/5 нь төмс байсан бол хэдэн килограмм төмс байсан бэ? 81. 100л сүүнээс 4 кг цөцгийн тос гардаг бол 5000 л сүүнээс хэдэн килограмм цөцгийн тос гарах вэ? 82. Ачигч 4200кг гурилыг агуулахаас зөөв. Тэр эхний өдөр бүх гурилын 3 / 5-ийг, 2 дахь өдөр үлдсэний 20% зөөсөн бол 3 дахь өдөр хэдэн кг гурил зөөсөн бэ? 83. Квадратын талбай 81 кв.м .Түүний талыг 5м-ээр ихэсгэвэл талбай нь хэдэн кв.м-ээр ихсэх вэ? 84. Тэгш өнцөгт параллелепипедийн урт 24 дм, өргөн нь түүнээс 4 дахин бага, өндөр өргөнөөсөө 3 дахин их бол эзлэхүүнийг олоорой. 85. Тэгш өнцөгтийн талбай нь 40 м.кв, урт нь 8 м бол периметрийг олоорой 86. Үйлдлийг гүйцэтгээрэй. 13 цаг 16 мин : 4 – 1 цаг 39 мин = 87. Адил хажуут гурвалжны периметр 46 см, хажуу талын урт нь 14 см бол суурийн уртыг олоорой. 88. Периметр нь 28 см байх квадратыг зурж, талбайг олоорой. 89. Тэгш өнцөгт параллепипед савны урт нь 12 м, өргөн нь 5 м, өндөр нь 9 м байлаа. Уг савны 2/3 хэсгийг усаар дүүргэв. Хэдэн литр ус орсон бэ? 90. Дүрсийн талбайг олоорой.

91. . Болдынх 34х10 м хэмжээ бүхий ногоооныхоо талбайн уртыг 6 м-ээр, өргөнийг 5м-ээр ихэсгэв. Болдын ногооны талбай ямар хэмжээтэй болсон бэ? 92. 1 т хүртэл гүйцээж, хүснэгтийг нөхөөрэй.

93. Зорчигчид 5000 төгрөг байв. Тэр таксигаар 1 км зам явахад 800 төгрөг төлдөг. Тэгвэл зорчигч 4.8 км зам явахад хэдэн төгрөг төлөх вэ? Зорчигчид хариулт мөнгө ирэх үү. 94. Гурвалжны 3 оройг үсгээр нэрлэж бичээд, талуудыг хэмжиж бичээрэй. Энэ гурвалжинг талаар нь ангилж бичээрэй.

Хуудас 6/36

Бага боловсролын Математик шалгалтын тест

95. Гурвалжны 3 оройг үсгээр нэрлэж бичээд, талуудыг хэмжиж бичээрэй. Энэ гурвалжинг талаар нь ангилж бичээрэй.

96. а. Параллелепипедийн дэлгээсийг зураарай. б. Тэнцүү талбайтай талсуудыг ижил үсгээр тэмдэглээрэй.

97. а. Кубын дэлгээсийг зураарай. б. Тэнцүү талбайтай талсуудыг ижил үсгээр тэмдэглээрэй.

98. а. АВС гурвалжны 3 оройг нэрлэн бичээд, гурвалжинг аль нэг талынх нь хувьд тэгш хэмтэйгээр хувиргаж зураарай. б. Ямар талын хувьд тэгш хэмтэй зурсан бэ? нэрлэж бичээрэй.

99. АВС гурвалжинг зүүн гар тийш 3 нэгжээр паралелиар шилжүүлж, үүссэн дүрсийн А1 цэгийн координатыг бичээрэй. /1нэгж нь 2 нүдний урттайг анхаарах/

100. АВС гурвалжинг баруун гар тийш 3 нэгжээр паралелиар шилжүүлж, үүссэн дүрсийн В1 цэгийн координатыг бичээрэй. /1нэгж нь 2 нүдний урттайг анхаарах/

Хуудас 7/36

Бага боловсролын Математик шалгалтын тест

101. Параллелепипедийн ирмэгүүд 3 см, 4 см, 5 см бол бүх ирмэгийн уртыг тооцоолж, цэгийн оронд тохирох тоог бичээрэй.

Ирмэгийн тоо ............................ Оройн тоо ................................ Талсын тоо ................................ 102. Кубын ирмэг 4 см бол бүх ирмэгийн уртыг тооцоолж, цэгийн оронд тохирох тоог бичээрэй.

Ирмэгийн тоо............... Оройн тоо................... Талсын тоо................. 103. АВСD тэгш өнцөгт зурж, түүний харилцан параллель болон перпендикуляр талуудыг нэрлэж бичээрэй. 104. Тэгш өнцөгтийн талбай 96 см.кв байв.Түүний уртыг 3 дахин багасгаж, өргөнийг 2 дахин ихэсгэвэл квадрат үүсэх бол уг тэгш өнцөгтийн талуудыг олоорой. 105. Адил хажуут АВС гурвалжны суурийн нэг өнцгийн хэмжээ оройн өнцгийн хэмжээнээс 2 дахин их байв. а. АВС гурвалжны оройн өнцгийн хэмжээг олоорой. б. АВС гурвалжны суурийн 2 өнцгийн нийлбэрийг олоорой. г. АВС гурвалжныг өнцгөөр нь ангилж бичээрэй. 106. Адил хажуут гурвалжны суурийн нэг өнцгийн хэмжээ оройн өнцгийн хэмжээнээс 2 дахин бага байв. а. АВС гурвалжны оройн өнцгийн хэмжээг олоорой. б. АВС гурвалжны суурийн 2 өнцгийн нийлбэрийг олоорой. г. АВС гурвалжныг өнцгөөр нь ангилж бичээрэй. 107. Эдгээр квадрат дүрсүүд кубын дэлгээс болж чадах уу?

Хуудас 8/36

Бага боловсролын Математик шалгалтын тест

а. Яагаад гэдгийг тайлбарлан бичээрэй. б.Квадратуудыг эвлүүлж тэгш өнцөгт үүсэн зурж үзүүлээрэй. в. Эвлүүлж үүсгэсэн тэгш өнцөгтийн урт 10 см бол нэг квадрат дүрсийн талбайн хэмжээг oлоорой 108. АВС гурвалжныг дараах хувиргалтаар хувиргаарай.

а. АВС гурвалжныг АС талын хувьд тэгш хэмтэй зураарай. б. АВС гурвалжныг ВС талын хувьд тэгш хэмтэй хувиргахад эдгээр хоёр гурвалжин нийлээд тэгш өнцөгт үүснэ. (үгүй, тийм гэсэн үгийн доогуур тохирохыг зур) в. Гурвалжны оройн цэгүүд А(4;2) B(4;5) C(7;2) бол гурвалжныг АВ талын хувьд тэгш хэмтэй зурсан гурвалжны С1 цэгийн координатыг бичээрэй. 109. ВСО гурвалжныг дараах хувиргалтаар хувиргаарай.

а. ВСО гурвалжныг СВ талын хувьд тэгш хэмтэй зураарай. б. ВСО гурвалжныг СО талын хувьд тэгш хэмтэй хувиргахад эдгээр хоёр гурвалжин нийлээд тэгш өнцөгт үүснэ. (үгүй, тийм гэсэн үгийн доогуур тохирохыг зур) в. Гурвалжны оройн цэгүүд В(4;2) С(4;5) О(7;2) бол гурвалжныг ВС талын хувьд тэгш хэмтэй зурсан гурвалжны О1 цэгийн координатыг бичээрэй. 110. АВСD тэгш өнцөгтийг дараах хувиргалт, хөдөлгөөнийг хийгээрэй.

Хуудас 9/36

Бага боловсролын Математик шалгалтын тест

а. АВСD тэгш өнцөгтийг хэвтээ тэнхлэгийн хувьд тэгш хэмтэй зураарай. б. Дүрсийг В цэг дээр, цагийн зүүний дагуу, 90° эргүүлэлт хийж зураарай. в. АВСD тэгш өнцөгтийг хэвтээ тэнхлэгийн дагуу, баруун гар тийш, 5 нэгжээр зөөхөд үүсэх дүрсийн D1 цэгийн координатыг бичээрэй. 111. АВСD тэгш өнцөгтийг дараах хувиргалт, хөдөлгөөнийг хийж зураарай.

а. АВСD тэгш өнцөгтийг босоо тэнхлэгийн хувьд тэгш хэмтэй зураарай. б. Дүрсийг А цэг дээр, цагийн зүүний дагуу 90° эргүүлэлт хийж зураарай. в. АВСD тэгш өнцөгтийг хэвтээ тэнхлэгийн дагуу, баруун гар тийш 4 нэгжээр зөөхөд үүсэх дүрсийн D1 цэгийн координатыг бичээрэй. 112. АВСD тэгш өнцөгтөд дараах хувиргалт, хөдөлгөөнийг хийж зураарай.

а. АВСD тэгш өнцөгтийг АD талын хувьд тэгш хэмтэй зураарай. б. АВСD тэгш өнцөгтийг C цэг дээр, цагийн зүүний эсрэг 90° аар эргүүлэлт хийн зурж, үзүүлээрэй. в. Тэгш өнцөгтийн тэнхлэгийн тэгш хэмүүдийг зурж үзүүлээрэй. 113. Өгсөн дүрсүүдийг ажиглаж дараах нөхөх даалгавруудыг гүйцэтгээрэй.

а. Гурвалжингуудыг хүснэгтэд өгсөн шинжүүдээр ангилж, дугаарыг бичээрэй. б. Бүх талууд нь тэнцүү байх гурвалжинг ............................... гурвалжин гэнэ. в. 1 гэсэн дугаартай гурвалжин нь.........талт, ........өнцөгт гурвалжин юм.

Хуудас 10/36

Бага боловсролын Математик шалгалтын тест

114. Өгсөн дүрсүүдийг ажиглаж дараах нөхөх даалгаврыг гүйцэтгээрэй

а. Гурвалжингуудыг хүснэгтэд өгсөн шинжүүдээр ангилж, дугаарыг бичээрэй. б. Бүх өнцгүүд нь ...........байх гурвалжинг зөв гурвалжин гэнэ. в . 2 гэсэн дугаартай гурвалжин .........талт, ........өнцөгт гурвалжин юм.

115. А(2;3) В(2;7) С(8;7) D(8;3) цэгүүдийг тэмдэглэж, тэдгээрийг холбон үүссэн дүрсийн талбай ба хүрээний уртыг тооцоолж бичээрэй.

116. А(2;2) В(2;6) С(8;6) D(8;2) цэгүүдийг тэмдэглэж, тэдгээрийг холбон үүссэн дүрсийн талбай ба хүрээний уртыг тооцоолж бичээрэй

Хуудас 11/36

Бага боловсролын Математик шалгалтын тест

117. Талхны цех 560 000 төгрөгний цалинтай ажилчдынхаа цалинг 30%-иар нэмэх болов. а. Цалин хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ? б. Хэдэн төгрөгийн цалинтай болсон бэ? 118. Барилгын бетонон блокийн хэмжээсүүд 2м; 1,2м; 0,5м болно. 100 ширхэг ийм блок хийхэд хэчнээн куб.м бетон хэрэгтэй вэ? 119. Ямар тооны 25% нь 36 -тай тэнцүү байх вэ? 120. Үл мэдэгдэгчийг олоорой.

121. Илэрхийллийг бичээд,утгыг олоорой. 40.56 ба 2.45-ын нийлбэрийг 39.2 ба 2.95-ын ялгавраар багасгаад 2.8 дахин ихэсгээрэй. 122. 5а анги 40 сурагчтай. Түүний 45%-нь дугуйланд хамрагддаг бол хэдэн хүүхэд дугуйланд хамрагддаг вэ? 123. Хоёр тооны нийлбэр 240. Нэг нь нөгөөгөөс 4 дахин их бол уул хоёр тоог олоорой. 124. ( 2.4 + 0.35) + (1.2 – 0.84) илэрхийллийн утгыг олоорой. 125. В-ийн ямар утганд 2×в+8.9 тэгшитгэлийн утга 11.7-той тэнцүү байх вэ 126. Хоёр тооны арифметик дундаж 3120. Нэг тоо нь 3 дахин их бол эдгээр хоёр тоог олоорой 127. Өвөлжөөнд 350 мал байв. Түүний нь хонь, нь ямаа, бусад нь бод мал байв. а. Өвөлжөөнд хэчнээн бог мал байсан бэ? б. Өвөлжөөнд хэчнээн бод мал байсан бэ? в. Бог мал бод малаас хэд дахин олон байсан бэ?

Хуудас 12/36

Бага боловсролын Математик шалгалтын тест 128. Үйлдлийг гүйцэтгэж бүдүүвчийг нөхөөрэй.

129. Зүй тогтолыг ажиглаад харгалзах тоонуудыг олоорой.

130. Тэнцэтгэл бишийг үнэн байлгах бутархайд хамгийн ойр орших бүхэл тоонуудыг бичээрэй.

131. Зүй тогтлыг ажиглаад 1.25, 1.5, 1.75,

-д тохирох тоонуудыг бичээрэй.

, 2.25,

132. 10 ба 25-ын ерөнхий хуваагчдыг олоорой. 133. 20 ба 36 –гийн ерөнхий хуваагчдыг Эйллер-Веннийн диаграммаар дүрслээрэй. 134. Хоёр тооны арифметик дундаж нь 4650-тай тэнцүү. Нэг тоо нь нөгөөгөөс 4 дахин их бол эдгээр тоог олоорой 135. 1.5 ба 9.8-ын үржвэр 14.4 ба 3–ын ногдвороос хэдээр их вэ? 136. –тай тэнцүү 3 бутархай тоог бичээрэй. 137. а-гийн ямар утганд 3 × а+2.8 илэрхийлэл 11.8 –тай тэнцүү байх вэ? 138. 0- 6-гийн цифрээр 7 оронтой хамгийн их ба бага тоог үүсгээд ялгаврыг олоорой. 139. Хэрэв хасагдагчийг 2.07-оор нэмэгдүүлж ,хасагчийг 0.07-оор нэмэгдүүлбэл ялгавар хэрхэн өөрчлөгдөх вэ? 140. Тоон шулуун дээр (-1.5, 4) цэгүүдийг тэмдэглээд, хоорондоо хэдэн нэгж зайтай болохыг олоорой. 141. Дэлгэмэл өнцгийн 40% нь хэдэн градус болох вэ? 142. Хоёр хотын хоорондох зай 300 км. 1:5000000 масштабтай газрын зураг дээр энэ зайг ямар хэмжээтэй зурах вэ? 143. Улаанбаатар хотоос Цэцэрлэг хот хүртэлх 400 км замыг газрын зураг дээр 20 см урттай зурагдсан бол энэ газрын зургийн масштабыг олоорой. 144. Квадратын периметр нь 460 м бол талбайн

Хуудас 13/36

Бага боловсролын Математик шалгалтын тест

хэсэг нь ямар хэмжээтэй байх вэ? 145. 2 см ирмэгтэй кубын дэлгээсийг зурж, эзлэхүүнийг олоорой 146. Ямар биеийн дэлгээс вэ?

147. Өнцгийг нэрлээд, цагийг зөв харгалзуулаарай.

148. Өгсөн гурвалжинг босоо тэнхлэгийн хувьд тэгш хэмтэйгээр хувиргаарай.

149. Дараах зөв олон өнцөгт хэдэн тэгш хэмийн тэнхлэгтэй вэ? Зурж үзүүлээрэй.

150. Дараах зөв олон өнцөгт хэдэн тэгш хэмийн тэнхлэгтэй вэ? Зурж үзүүлээрэй.

Хуудас 14/36

Бага боловсролын Математик шалгалтын тест

151. Гурвалжинг баруун гар тийш 6 нэгжээр шилжүүлж зураарай.

152. АВС гурвалжныг цагийн зүүний дагуу С цэгийг тойруулан 90° -аар эргүүлж зураарай. Зурсан гурвалжны АВС цэгийн координатыг бич.

153. ОАВ гурвалжинг: а. Хэвтээ тэнхлэгийн дагуу зүүн гар тийш 5 нэгж зайд параллелиар зөөгөөрэй

154. АВСD тэгш өнцөгтийг хэвтээ тэнхлэгийн дагуу баруун гар тийш 2 нэгж, босоо тэнхлэгийн дагуу доош нь 1 нэгж зайд параллелиар зөөгөөрэй.

155. Өгсөн дүрсийг шулууний хувьд тэгш хэмтэйгээр зураарай.

Хуудас 15/36

Бага боловсролын Математик шалгалтын тест

156. Зургаан өнцөгт тус бүрийн периметр 24 см болно. Зурагдсан дүрсийн периметрийг олоорой.

157. Дараах зургийг ажиглан харилцан зэрэгцээ хэрчим, олон өнцөгтүүдийг нэрлэн бичээрэй.

158. Дараах зургийг ажиглан харилцан эгц хэрчмүүд ба хурц өнцгийг нэрлэн бичээрэй.

159. Дүрсийн талбай 72м.кв бол эргэн тойрны урт нь хэд вэ?

160. Хаалганы дунд байгаа хэсгүүдийн талбайн нийлбэр 32см.кв . Хаалганы хүрээний урт хэд вэ?

Хуудас 16/36

Бага боловсролын Математик шалгалтын тест 161. Өгсөн хэмжээг ашиглан тэгш өнцөгт параллелопипедын бүтэн гадаргуугийн талбайг олоорой.

162. Аравт хуваагддаг 2 оронтой тоо хэд байдаг вэ? 163. 50 төгрөгийг аравт ба хорьтын мөнгөн дэвсгэртээр хэдэн янзаар задалж болох вэ? Бүх боломжуудыг бичээрэй. 164. 10 кг ба 20 кг-ийн туухайгаар 50 кг будааг хэдэн янзаар жинлэж болох вэ? Бүх боломжуудыг бичээрэй. 165. 6 найз хоорондоо гар барив. Нийт гар барилтын тоог бүртгэж олоорой 166. 4 найз хоорондоо гар барив. Нийт гар барилтын тоог бүртгэж олоорой. 167. 5а анги 32, 5б анги 25, 5в анги 30, 5г анги 35 сурагчтай бол эдгээр мэдээллийг баганан диаграммаар дүрслэн үзүүлээрэй 168. 4а анги 12, 4б анги 8, 4в анги 14, 4г анги 15 мод тарьсан бол эдгээр мэдээллийг баганан диаграммаар дүрслэн үзүүлээрэй. 169. Ялгаатай хоёр шоог зэрэг орхиход нүднүүдийн тооны нийлбэр 7 байх боломжийн тоог олоорой. Хүснэгтэд бүртгээрэй.

170. Ялгаатай хоёр шоог зэрэг орхиход нүднүүдийн тооны нийлбэр 6 байх боломжийн тоог олоорой. Хүснэгтэд бүртгээрэй.

171. Дараах 2, 4, 6 гэсэн цифрүүдээр 3 оронтой тоо хэдийг бичиж болохыг модны загвараар тооцоолж, үзүүлээрэй. 172. Дараах 3, 5, 7 гэсэн цифрүүдээр 3 оронтой тоо хэдийг бичиж болохыг модны загвараар тооцоолж, олоорой. 173. Дүрсүүдийг ажиглаарай.

Хуудас 17/36

Бага боловсролын Математик шалгалтын тест а. Хүснэгтэд ангилж, дугаарыг бичээрэй. б. Улаан өнгөтэй бөгөөд 4 өнцөгт биш дүрсийн дугаарыг бичээрэй...

174. Дүрсүүдийг ажиглаарай. а. Хүснэгтэд ангилж дугаарыг бичээрэй б. Ногоон өнгөтэй бөгөөд гурвалжин дүрсийн дугаарыг бичээрэй.

175. Хоёр оронтой, 21 хүртэлх тоонуудаас а) тав ба аравт хуваагдах тоог Эйлер- Веннийн диаграммд байрлуулаарай. б) тав ба аравт зэрэг хуваагдах тоог бичээрэй. А:{5д хуваагдах тоонууд}, В: {10д хуваагдах тоонууд}

176. Хоёр оронтой, 20 хүртэлх тоонуудаас а) хоёр ба гуравт хуваагдах тоог Эйлер- Веннийн диаграммд байрлуулаарай. б) хоёр ба гуравт зэрэг хуваагдах тоог бичээрэй. А:{2д хуваагдах тоонууд}, В: {3т хуваагдах тоонууд}

Хуудас 18/36

Бага боловсролын Математик шалгалтын тест

177. Сурагчдын уншсан номын тоог хүснэгтэд бүртгэв. a) Өгөгдлийг баганан диаграммаар үзүүлж, б) асуулт зохион бичээд, в) тэр асуултандаа хариулж бичээрэй.

178. Сурагчдын тарьсан цэцгийн тоог хүснэгтэд бүртгэв. a) Өгөгдлийг баганан диаграммаар үзүүлж, б) асуулт зохион бичээд, в) тэр асуултандаа хариулж бичээрэй.

179. Дараах 15, 365, ,24, 231, 352, 900, 99 тоон өгөгдлийг өгсөн хүснэгт болон Эйлер-Веннийн диаграммд ангилж, үзүүлээрэй.

180. Дараах 21, 264, 32, 413, 243, 600, 68 тоон өгөгдлийг өгсөн хүснэгт болон Эйлер-Веннийн диаграммд ангилж, үзүүлээрэй.

181. Ангийн 40 сурагч математикийн шалгалтад A=12, B=16, C=8, D=4, F=0 дүгнэгдэв.

Хуудас 19/36

Бага боловсролын Математик шалгалтын тест a) Үнэлгээ тус бүрд сурагчдын эзлэх хувийг олоорой. б) Энэ мэдээллийг дараах дугуй диаграмм дээр дүрсэлж үзүүлээрэй. (Дугуйг 10 тэнцүү хэсэгт хуваасан ба 1 хэсэгт ногдох хувийг тооцоорой.)

182. Ангийн 40 сурагч эх хэлний шалгалтанд A=4, B=16, C=12, D=8, F=0 дүгнэгдэв. a) Үнэлгээ тус бүрд сурагчдын эзлэх хувийг олоорой. б) Энэ мэдээллийг дараах дугуй диаграмм дээр дүрсэлж үзүүлээрэй. (Дугуйг 10 тэнцүү хэсэгт хуваасан ба 1 хэсэгт ногдох хувийг тооцоорой

183. Өгсөн 11, -8, 25, 32, -19, 50, -1 тоон өгөгдлийг дараах хүснэгтэд ангилан үзүүлж, Эйлер-Веннийн диаграммд үзүүлээрэй.

184. Өгсөн -6, 25, 24 -17, 50, -12 тоон өгөгдлийг дараах хүснэгт болон Эйлер-Веннийн диаграммд ангилж, үзүүлээрэй.

Хуудас 20/36

Бага боловсролын Математик шалгалтын тест 185. Эйлер-Веннийн диаграммд байрлуулсан дүрсүүдийг ажиглаад, дараах даалгавруудыг гүйцэтгээрэй. а. Дүрсүүдийг өгсөн хүснэгтэд ангилан дугаарыг нь бичээрэй. Дараах 2 дүгнэлтийг нөхөж бичээрэй б . Гурав дугаартай дүрс нь......................ба ......................................дүрс. в. Дөрөв дугаартай дүрс нь .....................ба..................................... дүрс.

186. Монгол орны зарим уулсын өндрийг диаграммаар үзүүлэв. а. Отгонтэнгэр уулын өндөр ойролцоогоор хэдэн метр байна вэ? б. Алтай таван богд уул Богдхан уулнаас ойролцоогоор хэдэн метр өндөр байна вэ?

187. Шалгалтад оролцсон 25 сурагчдын авсан дүнг баганан диаграммаар үзүүлэв. Сурагчдын хэдэн хувь нь В дүн авсан бэ?

188. Хотын хүн ам ямар нийтийн тээвэр ашигладаг болохыг диаграммаар үзүүлэв. Хүн амын хэдэн хувь нь троллейбусаар зорчдог вэ?

Хуудас 21/36

Бага боловсролын Математик шалгалтын тест

189. Өгсөн цэгүүдийг хэрчмээр холбон зөв гурвалжин хэдийг үүсгэж болох вэ? Зурж үзүүл

190. Хуудас цаасыг 6 хэсэг болгон хуваав. Тэдгээрийн аль нэгийг нь дахин 6 хэсэг болгон хуваах гэх мэтээр үргэлжлүүлж 100 хэсэг цаас гарган авч болох уу? 191. Зүй тогтлыг ажиглан олж, хүснэгтийг нөхөөрэй.

192. 5-р ангийн бүлэг тус бүрийн сурагчдын тоог хүснэгтэд үзүүлэв.

а. Хүснэгтийг илэрхийлсэн багана диаграмм зураарай 193. 2-ын цифрийг 4 удаа үйлдлийн тэмдэг, хаалт хэрэглэн бодоод 5 гаргаарай. 194. 3000 ширхэг хонжворт сугалаанаас 15 нь хонжвортой бол нэг сугалаа авахад хонжвортой байх магадлалыг олоорой.

Хуудас 22/36

Бага боловсролын Математик шалгалтын тест

195. Энхээ, Болд, Ананд, Сугар нарын өндрийг диаграммаар харуулав. Тэдний нэрийг диаграммд бичээгүй. Ананд хамгийн өндөр, Энхээ хамгийн намхан, Сугар Болдоос өндөр гэдгийг мэдэж байв. Ананд Болдоос хэр өндөр вэ? Нэрсийг бичээрэй.

196. “Дараагийн тоо нь өмнөхөөсөө хоёр дахин ихэссэн” зүй тогтолтой тоо 10-ыг бичээрэй. 197. Одоо 14 настай хүү нь 5 жилийн өмнө эцгээсээ 5 дахин залуу байжээ. Эцгийн насыг ол. 198. Хүснэгтийг ажиглан Эйлер-Веннийн диаграммд үзүүл.

199. Дарааллын зүй тогтлыг илрүүлж дараагийн 2 тоог бичээрэй. 6912 , 9126 , 1269 , .... , ...... 200. 3.2 ; 5.8 ; 4 ; 8,8 ; 2,5 тоонууд өгөгджээ. а. Медианыг олоорой б. Эдгээр тоонуудын арифметик дундаж хэд вэ?

Хуудас 23/36

Бага боловсролын Математик шалгалтын тест ТҮЛХҮҮР №

Д№

Хариулт

1

1

36

2

2

2

42

2

3

3

10956 төгрөг

2

4

4

10794 төгрөг

2

5

5

I өдөр нь II өдрөөс илүү зам туулсан

2

6

6

II өдөр нь I өдрөөс илүү зам туулсан

2

7

7

31км

2

8

8

32 км

2

9

9

2000 төгрөг

2

10

10

2100 төгрөг

2

11

11

Анх 300 кг

3

12

12

Анх 200 кг

3

13

13

Барааны тоо ширхэг тогтмол үед үнэ нэмэгдэхэд түүнд төлөх нийт үнэ нэмэгдэнэ.

3

14

14

Барааны үнэ тогтмол үед түүний тоо ширхэг нь нэмэгдэхэд төлөх нийт үнэ ихэснэ.

3

15

15

Анх байснаасаа 40% хувиар нэмэгдэнэ

3

16

16

Анх байснаасаа 20% хувиар нэмэгдэнэ

3

17

17

600

3

18

18

500

3

19

19

Өөрийн зохиосон асуултанд бодолтоо зөв гүйцэтгэх

4

20

20

Өөрийн зохиосон асуултанд бодолтоо зөв гүйцэтгэх

4

21

21

Бүтээлч даалгавар

4

22

22

Бүтээлч даалгавар

4

23

23

Бүтээлч даалгавар

4

24

24

а. 5 кг 250 г = 5250 г б. 2343г = 2 кг 343г в. 8 м.кв = 800 дм.кв г. 7 га = 70000 м.кв

2

25

25

а. 345см = 3м 45 см б. 2м13см = 213 см в. 80 ар=800 м.кв г. 4 м.кв =40000 см.кв

2

26

26

5 см ирмэгтэй кубын бүтэн гадаргуун талбай 150см.кв бөгөөд 10 см.кв

2

Хуудас 24/36

Оноо

Бага боловсролын Математик шалгалтын тест талбайг будахад 1г будаг хэрэгтэй. 27

27

6 см ирмэгтэй кубын бүтэн гадаргуун талбай 180см.кв бөгөөд 5 см.кв талбайг будахад 1г будаг хэрэгтэй.

2

28

28

Өндөр нь 6 см, эзлэхүүн 360 см.куб

2

29

29

Өргөн нь 4 см, эзлэхүүн 160 см.куб

2

30

30

Квадратын тал нь 6 см, талбай 36см.кв

2

31

31

Квадратын тал 5 см, талбай 25 см.кв

2

32

32

11:20 цагт тарна.

2

33

33

Лууван тарьсан талбайн хэмжээ 4000 м.кв

2

34

34

0.07 га газар 6 300 000 төг

3

35

35

0.07 га газар 5 600 000 төг

3

36

36

4 л ус хийсэн

3

37

37

70 см.кв, 28 см.кв, 60%-аар багассан

4

38

38

150см.кв, 84 см.кв, 44%-аар багассан

4

39

39

S = 90 000 м.кв 9 тонн ногоо,

3

40

40

S = 40 000 м.кв 4 тонн төмс,

3

41

41

4000 мл багтаамжтай саванд 400 мл ус байсан, 900 мл саваар 4 удаа нийт 3600 мл ус нэмнэ.

3

42

42

3000 мл багтаамжтай саванд 600мл ус байсан, 800 мл саваар 3 удаа нийт 2400 мл ус нэмнэ.

3

43

43

Нөгөө ирмэг 6 см , бүх ирмэгийн урт 56 см, гадаргуугийн талбай 126 см.кв

3

44

44

Нөгөө ирмэг 6 см, бүх ирмэгийн урт 52 см гадаргуугийн талбай 108 см.кв

3

45

45

10 боодол

3

46

46

6 боодол

3

47

47

9кв.см: 2 = 4.5 кв.см жижиг квадратын талбай

2

48

48

Тэгш өнцөгтийн талбай 13м×7м=91кв.м 13м-5м=8м, 7м+1м=8м квадратын тал 8м×8м=64кв.м квадратын талбай

3

49

49

18м×36м=648кв.м 8м×15м= 120 кв.м 648кв.м-120кв.м= 528кв.м талбайтай

3

50

50

9м×8м=72кв.м 72кв.м:12×7= 42кв.м 72кв.м×250г= 18000 г будаг орно 42кв.м×250г=10500г будаг 18000г-10500г=750 .

3

51

51

10м×3м=30кв.м 30кв.м:10×6= 18кв.м 18 кв.м х 3 .

3

52

52

100кв.см:10=10см нэг талын урт Р=(10см+10см)·2=40см Р=40см тул (а+в)·2=40см:2=20см

3

53

53

40см·2=80 см хүрээний урт Квадратын нэг тал нь 80см:4=20 см болно Талбай нь 20см·20см=400кв.< .

3

54

54

5100 төг + 8000 төг = 13100 төг 131000 төг ÷ 13100 төг= 10 кг 5100 төг х 10 кг= 51000 төг 8000х10кг=80000 төг

3

Хуудас 25/36

Бага боловсролын Математик шалгалтын тест 55

55

Нэг цагт явах зөрүү 24км-18км=6 км 2цаг × 18км = 36 км 36км - 24 км = 12 км

3

56

56

12см:4=3см нэг будагдсан дүрсийн урт нь 45кв.см:5=9кв.см, нэг будагдсан дүрсийн талбай 9кв.см: 3см=3см нэг будагдсан дүрсийн өргөн 3см+3см=6 см тэгш өнцөгтийн өргөн

3

57

57

123.12 га:0.9·1=136.8 га (ой ба бусад газар) 136.8 га :0.6·1=228 га (нуга, ой, бусад газар) 228 га:0.38·1=600 га (сумын бүх газрын хэмжээ)

3

58

58

12м·6м= 72кв.м тэгш өнцөгтийн талбай

4

12м-2м=10м урт 6м+3м=9м өргөн 10м×9м=90кв.м үүссэн тэгш өнцөгтийн талбай 90кв.м-72кв.м=18кв.м 72кв.м нь 100% бол 18кв.м 25%-аар өөрчлөгдсөн. 59

59

25м× 25м =625м.кв 25м +5м= 30м 30м × 25м = 750 м.кв 750м.кв-625м.кв = 125м.кв

3

60

60

80км/цаг×8 цаг= 640км зам явсан 1200км-640км=560км зам явсан 560км:8цаг= 70км/цаг хурдтай явсан

3

61

61

3.5дм×3.5дм×3.5дм=42.875куб.дм эзлэхүүнтэй 3.5дм+0.5дм=4дм ирмэгтэй болно. 4дм×4дм×4дм=64куб.дм эзлэхүүнтэй болно   .

3

62

62

24см×12см×6см=1728куб.см болно 1728куб.см:1000куб.см=1.728куб.дм болно 1.728куб.дм×2500=4320куб.дм эзлэхүүнтэй

3

63

63

429510кг:5×2=171804кг төмс 429510кг+171804кг=601314кг хүнсний ногоо 601314кг:100×55=330722.7 кг төмс

3

64

64

5000л:100×4=200кг цөцгий гарган авна.

2

65

65

350га:10×7=245га-д төмс тарьсан. 350га-245га=105 га-д лууван тарьсан 245 га×18ц=4410ц төмс хураасан. 105 га×13ц=1365 ц лууван

3

66

66

24см:6=4см нэг талын урт а. 4см×18=72см дүрсийн хүрээний урт

3

б. 72см:100=0,72м 67

67

36см:3=12см нэг талын урт а. 12см×7=84см бүтсэн дүрсийн хүрээний урт

3

б.84см:10=8.4 дм 68

68

27м×16м=432кв.м ханын талбай 432кв.м×2800 төгрөг=1209600 төгрөгний будаг хэрэгтэй

2

69

69

30см×30см×30см=27000 куб.см эзлэхүүнтэй 27000куб.см:9×3=9000 куб.см,

3

Хуудас 26/36

Бага боловсролын Математик шалгалтын тест 1000куб.см:1000=1куб.дм болно. 9000 куб.см:1000=9 куб.дм 9 куб,дм*1=9 литр ус хийсэн. 70

70

9 км 827м

4

71

71

154 м

2

72

72

14 км

3

73

73

294дм.кв

2

74

74

56 м

2

75

75

49 см.кв

2

76

76

38.44дм.кв

2

77

77

24 м.кв-аар багасна

2

78

78

256 алим, 144 лийр, 240 бусад

3

79

79

78 км

3

80

80

151280 кг, 351030 кг, 140412кг төмс

3

81

81

200 кг

2

82

82

1344 кг

3

83

83

115 м.кв-аар ихэснэ

2

84

84

2592 дм.куб

3

85

85

26 м

2

86

86

100 мин

2

87

87

18см

2

88

88

49 см.кв

2

89

89

360 л

2

90

90

54 см.кв

2

91

91

600 м.кв

2

92

92

362 кг, 0.25т, 276кг 931г

3

93

93

1160 төгрөгийн хариулт авна.

2

94

94

Элдэв талт гурвалжин

2

95

95

Адил хажуут гурвалжин

2

96

96

2

Хуудас 27/36

Бага боловсролын Математик шалгалтын тест

97

97

2

98

98

2

99

99

A1 ( 9;2 )

2

100 100 А1 (15;2)

2

101 101 Параллелопипедийн бүх ирмэг 48 см

2

Ирмэгийн тоо 12, Оройн тоо 8, Талсын тоо 6 102 102 Кубын шинж чанарыг бичиж, биетийг нэрлэх.

2

Ирмэгийн тоо 12, Оройн тоо 8, Талсын тоо 6 103 103 параллель талууд......

2

перпендикуляр талууд.....

Хуудас 28/36

Бага боловсролын Математик шалгалтын тест 104 104 уртыг 3 дахин багасгахаас өмнө 24 см, өргөнийг хоёр дахин ихэсгэхээс өмнө 4 см байсан байна.

3

105 105 оройн өнцөг 36 градус, суурийн өнцгийн градусын нийлбэр 72+72 =144, хурц өнцөгт гурвалжин юм.

3

106 106

3

Суурийн өнцгийн нийлбэр 45+45 =90, оройн өнцөг 90 градус, тэгш өнцөгт гурвалжин юм.

107 107 2*10 хэмжээтэй тэгш өнцөгт зурж, талбайн хэмжээг 20 см.кв гэж тооцоолох

3

108 108

С1(4;2)

3

109 109

С1(4;2)

3

110 110

4

111 111

4

112 112

3

113 113

4

114 114

4

115 115

3

Хуудас 29/36

Бага боловсролын Математик шалгалтын тест

116 116

3

117 117 а.16800төг-өөр нэмэгдсэн.

2

б.576800 төг-ний цалинтай болсон. 118 118 120 м.куб бетон хэрэгтэй.

2

119 119 144

2

120 120

2

121 121 18.928

3

122 122 18 сурагч

2

123 123 48 ба 192

2

124 124 3.11

3

125 125 1.4

2

126 126 1560 ба 4680

3

127 127 280 бог, 70 бод, 4 дахин их

3

128 128 48, 3, 400

3

129 129 64, 12, 64

3

130 130 1 ба 2

2

131 131 2 ба 2.5

2

132 132 1;5

2

133 133 1, 2, 4

3

134 134 1860 ба 7440

3

135 135 9.9

3

136 136 9/12, 15/20, 18/24

2

137 137 3

2

138 138 5519754

2

139 139 2 -оор нэмэгдэнэ

2

140 140 5,5

2

Хуудас 30/36

Бага боловсролын Математик шалгалтын тест 141 141 72

2

142 142 1см-т 50 км багтана 300км:50км=6см (газрын зураг дээр зурагдах хэмжээ)

2

143 143 400км×100 000см=40 000 000 см 20:40 000 000=500 000 буюу 1см-т 5км газрыг багтааж зурсан байна 1:500 000 болно.

3

144 144 460м:4= 115м нэг талын урт 115м×115м=13225кв.м квадратын тал

3

145 145 2см×2см×2см=8куб.см эзлэхүүнтэй

2

146 146 Тэгш өнцөгт параллелопипедийн дэлгээс

2

147 147

4

148 148

2

149 149

3

150 150

3

151 151

3

152 152

3

Хуудас 31/36

Бага боловсролын Математик шалгалтын тест

153 153 O(5;0) B(0;3) A(-2; 5)

3

154 154

3

155 155

3

156 156 24см:6=4см нэг талын урт

2

4см×14=56см дүрсийн хүрээний урт 157 157 Харилцан зэрэгцээ хэрчмүүд: МЕ ба АС

3

МВЕ- гурвалжин, МЕСА- трапец, АВС- гурвалжин 158 158 Харилцан эгц хэрчмүүд АС ба ВЕ,

3

Өнцөг АВС, АЕС нь хурц 159 159

3

160 160

3

Хуудас 32/36

Бага боловсролын Математик шалгалтын тест

161 161 Sга=[(6м×4м)+(6м×3м)+(4м×3м)]×2=108м.кв бүтэн гадаргуугийн талбай

2

162 162 А.9

1

163 163 5´10, 3´10+20, 10+2´20

2

164 164 5х10, 3х10+20, 10+2х20

2

165 165

нийт 15 гар барилтын тоог бүртгэж олох

2

166 166

нийт 6 гар барилтын тоог бүртгэж олох

2

167 167

32, 25, 30, 35

2

168 168

12, 8, 14, 15

2

169 169 6 боломж

2

170 170

2

5 боломж

171 171 27

2

172 172 27

2

173 173

3

174 174

3

175 175

3

А∩В:{10; 20} 176 176

3

Хуудас 33/36

Бага боловсролын Математик шалгалтын тест 177 177 a) Өгөгдлийг баганан диаграммаар дүрслэн үзүүлнэ

4

б) асуулт зохион бичнэ в) өөрийн зохиосон асуултандаа хариулж бичнэ 178 178 a) Өгөгдлийг баганан диаграммаар дүрслэн үзүүлнэ

4

б) асуулт зохион бичнэ в) өөрийн зохиосон асуултдаа хариулж бичнэ 179 179

5

180 180

5

181 181

4

A=30% , B=40%, C=20%, D=10%, 182 182

4

A=10% , B=40%, C=30%, D=20%, 183 183

5

Хуудас 34/36

Бага боловсролын Математик шалгалтын тест

184 184

5

185 185

5

б. 3 дугаартай дүрс нь зөв ба гурвалжин дүрс. в. 4 дугаартай дүрс нь зөв биш ба гурвалжин биш (4 өнцөгт) дүрс. 186 186 а. Отгонтэнгэр уулын өндөр ойролцоогоор 4000 м.

2

б. Алтай таван богд 4300м, Богдхан уул 2200м 187 187 В дүн авсан 5 сурагч. Энэ нь 25 сурагчийг 100% гэж үзвэл 5 сурагч нь 20% болно.

2

188 188 Хотын нийт хүн амыг 100% гэж үзвэл 100%-8%-22%-12%-46%= 12% нь тролейбусаар зорчдог байна.

1

189 189

3

190 190 Болохгүй. Учир нь: 1-6 , 2-12, 3-18, 4-24, 5-30 гм 17-102 хэсэг цаас болно.

2

191 191

3

192 192

3

Хуудас 35/36

Бага боловсролын Математик шалгалтын тест

193 193 (2×2)+(2:2)=4+1=5

2

194 194 200-ны 1 магадлалтай

2

195 195

3

196 196 1; 2; 4; 8; 16; 32; 64; 128; 256; 512;

3

197 197 Одоо 14 настай хүү 5 жилийн өмнө 9 настай байсан ба эцэг нь 9×5= 45 настай байжээ.

3

198 198

3

199 199 2691, 6912

2

200 200 a. 5 b. 4.86

2 НИЙТ

Хуудас 36/36

Powered by TCPDF (www.tcpdf.org)

536