Data Loading...

Selbe weekly magzines Flipbook PDF

Selbe weekly magzines


118 Views
108 Downloads
FLIP PDF 969.72KB

DOWNLOAD FLIP

REPORT DMCA

SELBE WEEKLY Сэтгэлээ жолоодож, оюунаа дайчилан, өөрийгөө таньж ирээдүйгээ бүтээцгээе!

Issue #1 Nov 30, 2020

ИЛ ЗАХИДАЛ ИЛ ЗАХИДАЛ Сэлбэ сургуулийн эцэг эх асран хамгаалагч Танд энэ өдрийн мэнд хүргэе! Дэлхий нийтийг хамраад буй коронавирусийн цар тахлын улмаас хөл хорио тогтоогдон хичээл сургалтын үйл ажилагаа цахим хэлбэрт шилжээд хоёр долоо хонолоо. Энэ хугацаанд бид УОК, ЗГ, БСШУЯ болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагаагаа тасалдуулалгүй хичээлээ цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна. Улс орон даяар төдийгүй дэлхий нийтийг хамарсан энэхүү давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс болж сургалтын чанараа бууруулахгүй байхын тулд сургууль багш нар ихэд хичээн ажиллаж байгаа бөгөөд бид хичээлээ бэлтгэх, цахим хэлбэрт шилжүүлэх, цахим

ОНЦЛОХ МЭДЭЭ ЦАХИМ СУРГАЛТ

Сэлбэ сургууль цар тахлаас үүдэлтэй хөл хорины үеэр нийт 1,499,900 секундын хичээл заагаад байна. Хуудас 2

орчинд хүүхдүүдээ сургалтанд хамруулж сургах, гүйцэтгэл даалгаварт хяналт тавих, үнэлгээ зөвлөмж өгөх зэргээр жирийн үеийнхээс хэд дахин ачаалал нэмэгдэж ажиллаж байна. Гэсэн хэдий ч бид сургалтын чанар, хүүхдүүдийнхээ сурах хүсэл эрмэлзлийг алдахгүйн төлөө ажилласаар байна. Хүндрэл бэрхшээлтэй үеийг бүгдээрээ хамтдаа туулж, харилцан хүндлэл итгэлцлийг бий болгон ажиллах нь сургуулийн төдийгүй таны хүүхдийн ирээдүйд эерэг үр дүнтэй байх билээ. Иймд та бүхэн хүүхдийнхээ цахим хичээлд оролцох орчин нөхцөлийг бүрдүүлэн өгч хүүхдээ дэмжин ажиллана уу. Мөн төлбөртэй сургалтын гэрээнд заагдсан үүргийн дагуу энэ хичээлийн жилийн төлбөрөө төлж сургалтын болон

бусад үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна. Цаашид цар тахлаас үүдэлтэй хөл хорио сунжрах төлөвтэй байгаа ч бид цахим орчин дахь сургалтаа улам чамбайруулж, бүх хүчин чадал, нөөц бололцоогоо дайчлан цахим талбарт сурагчдынхаа оюуны дархлааг дэмжин ажиллах болно. Хамтдаа даван туулахаас өөр аргагүй энэ нөхцөл байдалд бидний тавьсан хүсэлтийг ухаалгаар хүлээн авч боломжоороо дэмжин ажиллахыг хичээнгүйлэн хүсэж байна. Гүнээ хүндэтгэсэн, Сэлбэ сургуулийн удирлагын баг

СЭЛБЭ ЗОЧНЫ ЦАГ ГООТИЙЗИЙН БАТШҮР

ИННОВАЦИ ЭХ САЙХАН ХЭЛ ШИНЖЛЭХ УХААН

Дэлхийн 4 том аудитын фирмийн нэг болох PWC-ийн эрсдэл үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн Г. Батшүр ахлах ангийнхантай яриа хийв. Хуудас 4

Сэлбэ сургууль сургалтын бүх шатанд инновацийг нэвтрүүлэн ажиллахыг хичээдэг ба ямар инноваци нэвтрүүлж байгааг сонирхоно уу. Хуудас 3

Хуудас 1

ЦАХИМ СУРГАЛТ

Цахим сургалтын хугацаа 1,994,400 секунд

Сэлбэ сургуулийн сургалт хариуцсан Захирал Энхтөрийн ЗОЛБОО

Багш нарын бэлтгэсэн цахим хэрэглэгдэхүүн болон контент- 121GB

Групп харилцан яриа 7,119 Сэлбэ сургууль нь ерөнхий үйл ажиллагаа, сургалт болон цахим хичээлдээ

• Хувь харилцан яриа 22,547

Selbe4you.com Microsoft 365 платформуудыг ашигладаг бөгөөд цар тахлын хөл хорионы үеэр цахим сургалтыг хэвийн явуулж байна. •

o o o o o o o o o o o o o o o o o o o o o o o

www.selbe4you.com платформын хувьд – 15 төрлийн модультай o o o o o o o

Assignments Chat Choice Database Feedback Forum Glossary

o o o o o o o o

H5P activity Lesson (LTI) External tool Quiz SCORM Survey Wiki Workshop

Багш сурагч ганцаарчилсан уулзалт 750 удаа

Calendar Class notebook Delve Word Excel Powerpoint Forms Kaizala Lists OneDrive OneNote Outlook People Planner Power Apps Power Automate Staff Notebook Stream Sway Teams ToDo WhateBoard Yammer

Цахим уулзалт 3,188 удаа

ЭЦЭГ ЭХ, СУРАГЧДЫН СЭТГЭГДЭЛ

Сайн байна уу? Танай сургуульд хүүхдүүдээ өгсөндөө сэтгэл хангалуун байгаа. Миний хүүхдэд анхаарал тавьж сэтгэл санаа болон дуртай зүйлийг нь олоход туслах юм байна гэж бодсон учир нь хүү маань юм хийж бүтээх их дуртай би дэмждэггүй байсан юм тэгсэн сэлбэд ороод дуртай зүйлээ хийгээд жаргалтай байхыг нь харсан. Бас асуудал гарахад хүүг минь буруутгаж биш яагаад ингэв гээд бидэнтэй ярилцаж ангийн багш сэтгэл зүйч нь хүртэл санаа тавьсанд би маш их баяртай байна.

Энэ хэцүү цагт үед цаг зав, сэтгэл зүтгэл, хөдөлмөр, эрч хүчээ зориулан ажиллаж байгаа багш нартаа баярлалаа. Сургуулиа санаж байгаа ч гэсэн цахим сургалт чанартай, ойлгомжтой, үр дүнтэй явагдаж байгаад баяртай байна. Та нартаа өдөр болгон талархлаа илэрхийлж чаддаггүйд ч энэ цар тахлын үед онцгойлон талархмаар байна. 11 а ангийн сурагчид

….. ангийн эцэг эхээс

Хуудас 2

СУРГАЛТЫН ИННОВАЦИ ЦОНХООР ШИРТЭХ ХАЙКУ

Сумъяасүрэнгийн БАТЗОРИГ /Сэлбэ сургуулийн Монгол хэл, уранзохиолын багш

Орчлонт ертөнцийн гоо сайхныг сэрж мэдрэх нь хүний анхдагч сайхан чанаруудын нэг. Цаг мөч, амьд байгальд оршин буй бүхэн өөрийн мөн чанар, өнгө будагтай. Тэрхүү өнгө будаг хувь бодгалийн сэтгэлд тусахдаа өөрийн оршин буй өнгөөрөө эсвэл хүртэн буй түүний сэтгэлийн өнгөтэй сүлэлдэн үнэмлэхүй гоо сайхнаа нээж байдаг. Ийн нээхийн нэгэн сонгодог жишээ нь “хайку шүлэг” билээ. Шинийг бүтээгчдийн “Сэлбэ” сургуулийн 11а ангийн сурагчдын бичсэн хайку шүлгийн анхны оролдлогыг та бүхэнд танилцуулж байна. Энд үй түмэн дуу чимээ, шахцалдсан олны дундаас хоосон аниргүйг олж анзаарсан, амар амгаланг эрж хайсан бүүр мэдэрч таньсан, ертөнцийн учир шалтгааны тухай бодлогоширсон, заримдаа гэгээн гуниг тээсэн мөрүүдийг сурагчид маань бичжээ. Хүлээн авна уу!

Салхинд савлаж буй модод Аниргүйд орших хашгираан Зүрхэнд минь сонсогдсонгүй Б.Гүнбилиг Навчны урсгал Машин өнгөрлөө Эргэлзээтэй амгалан Э.Буман-Эрдэм Нар халуу дүүгнэ Над руу эгц ширтэнэ Нэг нэгээр алга болно Г.Марал Галын дөл усыг нэвтлэхэд Хөгжмийн ая Байгальд сонсогдоно Б.Энгүүн Нар халуунаар төөнөн халж Нурууныхаа багыг хөнгөлөхөөр Замдаа би гарна Э.Алтанхундага Тайван бус Түрхрэх олны дундаас Тагтаа нисэв... Л.Чинтулга Дайны баатар Оршсоор, наран доор... Салхи хүртэл юунд гунив? Эрхэс Нүцгэн модон дээр Шаазгай суув Нар шараад байна. Нинжин

Үд дунд Нарны их халуун Дуусашгүй мэт... Б.Шихихутуг Нарны гэрэл Энгийн үргэлжлэхэд Гэгээрлийг олов. Мөнгөнсолонго Сүрлэг уулс Үүлс нүүхэд Амьдрал үхлийн хязгаар Б.Бэлгүтэй Шарлаж буй мод Шуугианд аниргүй Тэнд чи нуугдана А.Энхжин Салхинд найгах модод Зөвхөн навчис шаагина Харин би явахаас... Ч.Эмүжин Өнчин мод... Үнэнээс залхаж Үхлээс айв уу? С. Хүслэн

Хүрэлбаатарын ГЭРЭЛЦЭЦЭГ /Химийн багш/ ХИМИЙН ХИЧЭЭЛ ПРАКТИКТ Мэдлэгийг шалгалт өгөхөд биш, амьдралдаа хэрэглэхийн тулд эзэмшдэг. Залуу багш Х. Гэрэлцэцэг химийн хичээлийг онолын түвшинд заахаас гадна эзэмшсэн мэдлэгээ практикт хэрхэн хэрэглэх талаар хүүхдүүдээр сонирхолтой туршалтууд хийлгэдэг. Жишээ нь хүүхдүүд хичээл дээрээ өөрийн нэрийн гарын саван, уруул өнгөлөгч, ванны хөөс зэрэг ахуйн өргөн хэрэглээний бараа бүтээгдээхүүнүүдийг хийж туршдаг. Хуудас 3

СЭЛБЭ ЗОЧНЫ ЦАГ

ПОТЕНЦИАЛАА БҮРЭН АШИГЛАХ НЬ Сэлбэ сургуулийн ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх зорилготой Selbe Guest Speaker Series цахим уулзалтын анхны дугаар 2020 оны 11 сарын 25-нд зохиогдож 9,10,11-р ангийн сурагчид болоод багш нар идэвхитэй хамрагдлаа. Анхны дугаарын зочноор Баянхонгор аймагт ахлах сургуулиа дүүргээд Улаанбаатар цаашлаад АНУ-ын дэлхийн топ сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцаж, Дэлхийн банканд 10 гаруй жил ажиллахдаа 150 гаруй орны худалдааны цахим платформ үүсгэн байгуулсан Г. Батшүр Баянхонгор аймгаас эхэлсэн өөрийн түүхийг болон орчин үед ямар мэргэжлийн ур чадварууд эрэлттэй болж байгааг мөн big data, artificial intelligence-н чиг хандлагын талаар хоёр цаг гаруй ярилцлаа. Түүний хэлсэн зарим санаануудыг уншина уу. •

Хүнд бэрх цаг үеийг боломж болго. Би жишээ нь жирийн нэгэн хөдөөний охин байсан. Намайг их сургуульд орох жил манайх хотод нүүж ирсэн ба айлын хашаанд ядруухан амьдардаг байв. Аав маань архины хамааралтай, гэр бүл маань миний сургалтын төлбөрийг төлөх боломжгүй байсан тул надад гадаадын топ сургуулиудад сурна гэж мөрөөдөхөд бараг боломжгүй байсан. Гэвч би хувь заяатайгаа эвлэрч суулгүй гэрийнхээ ажлыг хийхээс гадна хүн бүр унтсаны дараа шөнө дөл хүртэл хичээлээ хийдэг байлаа. Заримдаа тог унтрахаар лаа эсвэл зомгол асааж хичээл хийдэг байсан. Одоо цар тахал болоод хүн бүр л хэцүү бэрхийг ярьж байна. Гэвч энэ нь нөгөө талаар өөрийгөө хөгжүүлэх хамгийн тохиромжтой цаг байж мэдэх юм. • Боломжгүй байсан ч хэзээ ч бүү бууж өг. Би англи хэл дөнгөж сурч байхдаа Америкаас ирсэн судлаач оюутнуудад орчуулга хийх ажлын зарын дагуу очиж ярилцлага өгсөн юм. Мэдээж миний англи хэл маш муу байсан тул би тэнцээгүй. Гэхдээ би бууж өгөөгүй. Тун удалгүй нөгөө оюутнууд надтай дахин ярилцлага хийсэн ба би хөдөөний хүүхэд тул орчуулагч төдийгүй та нарын хоол унд, гал түлш гээд бусад ажлуудыг хийх болно гэж хэлсэн нь тэдэнд таалагдаж би ажилд орж байв. Ингээд 3 сарын турш хөдөө орон нутгаар явж тэр судлаач хүүхдүүдэд үйлчилсэн. Үүний үр дүнд надад гадаадын топ сургуулиудад сурч болох юм байна гэсэн итгэл төрсөн. • Ямар ч үед өөдрөг байж зорилгоо зөв тодорхойл. Миний анхны сургууль надад 50 хувийн тэтгэлэг өгч би сэтгэлээр уналгүй бусад тэтгэлэг өгөх эх сурвалжуудыг тууштай хайсан. Профессор луугаа хүртэл захиа бичиж тэтгэлэг авч байв. • Хэн нэгнээс тусламж гуйх, мэдэхгүй зүйлсээ асуухдаа бүү нэрэлх. Америкт очихдоо би их ичимхий мөртлөө бардам хүүхэд байсан. Хүнээс мэдэхгүй зүйлээ асуух болон тусламж гуйж чаддаггүй байв. Харин нэг Америк найз маань нэрэлхүү зан ямар ч хэрэггүй гэдгийг хэлснээр би илүү нээлттэй, бусдаас тусламж авахдаа санаа зовдоггүй болсон. • Миний төлөө юу хийж чадах вэ биш би таны төлөө юу хийж чадах вэ гэсэн сэтгэлгээтэй болох. Тэтгэлгийн эссэ бичихдээ би дэлхийн хэдэн тэрбум хүүхдүүдээс би юугаараа ялгаатай, би эргээд нийгэмдээ юу өгч чадах вэ гэсэн сэтгэлгээгээр бичих хэрэгтэй. • Ирээдүйд ямар мэргэжил сонгосноос үл шалтгаалан технологийн мэдлэгтэй байх нь чухал. Жишээ нь big data, програмын код бичих, хиймэл оюун ухаан бидний амьдралын бүх талбарт хүчтэй орж ирж байна. Энэ талаар гүнзгий биш юм гэхэд тодорхой мэдлэгтэй байх ёстой. Мэдээж бүтээлч сэтгэгэлгээтэй бол маш том давуу тал болно. • Багаар ажиллаж сурах. Ажлын байран дээр ч сургууль дээр ч багаар ажиллах шаардлагатай болно. Бүх зүйлийг сайн хийх гэж хичээх хэрэггүй. Харин 1-2 зүйлийг маш сайн хийдэг байснаар багтай хувь нэмэр оруулах боломжтой болно. Мөн бусдыг ойлгодог, өөр соёлын хүмүүсийг хүлээн зөвшөөрдөг байх нь чухал. • Шаргуу хөдөлмөрлө гэхдээ бас сайн амар. Ажил амралтаа тэнцвэртэй авч явах нь чухал. Мэдээж тодорхой золиос байгаа. Сайн суралцахын тулд эрүүл байх ёстой. Эрүүл байхын тулд дасгал хөдөлгөөн хийх, зөв хооллох, агаар салхинд явах, амрах, хайртай хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрөөх гэх мэт зүйлсийг хийх хэрэгтэй.

Хуудас 4

Хүндэт зочин: ГООТИЙЗИЙН БАТШҮР Одоогийн ажил: PWC аудитын компанийн Эрсдэл, үнэлгээний газрын Ахлах мэргэжилтэн Өмнөх ажлууд: Дэлхийн банк - 10 гаруй жил SDC - Үүсгэн байгуулагч Төгссөн сургууль: BA in Economics, Cornell college MA in International economics Johns Hopkins University MA in Public Policy and Data analysis, Carnegie Mellon School