Data Loading...

Тоочимж эх-1 7-анги 4 сарын 09 Flipbook PDF

Тоочимж эх-1


164 Views
134 Downloads
FLIP PDF 920.07KB

DOWNLOAD FLIP

REPORT DMCA

Тоочимж эх Бэлтгэсэн: МХБУЗ-ын багш Б.Цэцэгмаа

Хичээлийн зорилго:  Эхийн хэв маягийг таних  Тоочимж эхийн шинжийг мэдэх  Тоочимж эхийн онцлогийг мэдэх  Тэмдэг нэрийг таньж, тоочимж эх зохион бичих

Гадаад болон дотоод шинжийг тоочин бичих Зохиолч ямар нэгэн бие хүний амьдралд тохиолдсон гоц гойд зүйл, амжилт ололтыг тодруулан гаргахдаа, тэр хүний зан төлөв, төрх байдал, үйл ажиллагаа зэргийг өөрийн ажиглалт, судалгаанд үндэслэн дүрслэн бичсэн нийтлэлийг хөрөг найруулал гэнэ. Гадаад шинж: Тухайн хүний гадаад төрх, нүүр царай, бие галбир, хувцаслалт, алхаа гишгээ гэх мэт бусдаас ялгарах онцлогийг дүрслэн бичнэ. Дотоод шинж: Уг хүний ааш зан, давтагдашгүй чанар, үзэл бодол, яриа хөөрөө зэрэг дотоод ертөнцийг нээн илрүүлж бичнэ.

...Жижигхэн цагаан гөлөг хамаг хүчээ гаргавч уснаас гарч чадахгүй тийчлэн гулсаж, норчихсон эцэнхий бие нь дагжин чичирч байлаа. Тэр гөлөг анхандаа цагаан өнгө, хар толботой, сул биетэй, муухай ядрангүй байсан боловч аажмаар өнгө зүс орж, тэнхрээд найман сарын дараа аврагчийнхаа зогсолтгүй арчлан хамгаалсны ачаар аятайхан хөөрхөн нохой болов. Урт чихтэй, сагсгар сүүлтэй ухаалаг нүдтэй нохой ажээ.

Нохойны гадаад шинжийг тоочин бич. Ямар нохой байсан бэ?

Тэмдэг нэр Өнгө зүс заасан утга

Хар толбо, цагаан өнгө

Хэлбэр дүрс заасан утга

Урт чих

Овор хэмжээ заасан утга

Жижигхэн гөлөг, сагсгар сүүл, эцэнхий бие

Шинж чанар заасан утга

Сул бие, муухай ядрангуй,

Дараах үгсэд –тай, -тэй, -той нөхцөлийг залгаж үүсмэл тэмдэг нэр бүтээгээрэй.

Цагаан өнгө тэй Хар толгой той Ухаалаг нүд тэй Сул бие тэй Урт чих тэй Сагсгар сүүл тэй

Зургийг ажиглан ярилцаарай. Дараа нь гарчиг өгч тоочин бичээрэй

Дараах өгүүлбэрүүдийн байрыг сэлгэж тонгоргох хувиргал хийгээрэй. Эрээн алаг далавчаараа гоёмсог эрвээхэй цэцгийн мандал тойрон эргэлдэнэ.

Эхийн хувиргал Эхийг хувиргах 4 арга байна. 1. Хураах 2. Дэлгэрүүлэх 3. Тонгоргох

4. Салаалах

Эхийг тонгоргох Эхийн бүрдэл хэсгийн байрыг солих хувиргал юм. Жишээ нь: “Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэдгийг “Алтан аяганаас ус ууна гэдэг нь амьд явсных” гэж тонгоргол хийж болно.

Эрээн алаг далавчаараа гоёмсог эрвээхэй цэцгийн мандал тойрон эргэлдэнэ.

Цэцгийн мандалд эрээн алаг далавчаараа гоёмсог эрвээхэй тойрон эргэлдэнэ.

Гэрийн даалгавар Өөрийн дуртай нэг амьтныг сонгон тухайн амьтныхаа талаар мэдээлэл цуглуулж, тоочимж эх зохион бичээрэй.