Data Loading...

Семинар 14 Flipbook PDF

Семинар 14


294 Views
224 Downloads
FLIP PDF 407.53KB

DOWNLOAD FLIP

REPORT DMCA

СЕМИНАР 14 Монголчуудын ахуй амьдралын уламжлалт ёс заншил, зан үйл Монгол хүмүүс найр хурим, наадам цэнгээнд ихээхэн дуртай ард түмэн бөгөөд түүнийгээ маш өргөн дэлгэр, ёслол төгөлдөр тэмдэглэдэг уламжлалтай. Монголчуудын баяр ёслолыг хувь хүнтэй холбоотой баяр наадам, цаг улиралтай холбоотой баяр наадам, аж ахуй эрхлэхтэй холбоотой баяр наадам, тэмдэглэлт үйл явдалтай холбоотой баяр цэнгэл гэж хуваан үзэж болмоор санагдана. Хувь хүнтэй холбоотой баяр ёслол. Шинэ хүн төрсний дараах хамгийн анхны ёслол бол угаалга хийх ёслол юм. Уг ёслол зөвхөн гэр орон, айл хотын дунд болдог бөгөөд тусгайлан зар тарааж зочид урьдаггүй байсан байна. Хүүхэд эх барьсан хүн хамгийн хүндэт зочин болдог байна. Тэрээр гэрийн хойморт залагдан с ууж, төрсөн эхэд зориулж төхөөрсөн шөлний хонины ууцыг хөнддөг ёс түгээмэл байсан байна. Эмэгтэй хүн ууц хөндөж, хувь түгээдэг заншил зөвхөн энэ тохиолдолд л байжээ. Хүүхдийн “авсан эх” угаалганд ирэхдээ гурван бүстэй нэхий өлгий хүүдээ авчирч бэлэглээд хүүхэд угаах зан үйлийг удирддаг. Боож авсан эх гардан эхлээд хар цай /цийдэм/-гаар хүүхдийг угаагаад дараа нь угаалганы цайллаганд зориулж чанасан махны /өвчүү, хош, хаа, шаант, чөмөг/ шөлөөр угаана. Төрүүлсэн эх нь угааж буй зүйлийг нь хийж өгдөг ёстой ажээ. Угаалга дууссаны дараа хүүхдийг өлгийдөөд шинэ хүнд нэр өгнө. Тусгайлан лам залсан бол сан тавиулаад, түүнээс нэр хүсэх нь ч бий. Ихэвчлэн өвөг эцэг, эцэг, эмэг эх, ээж, ах, эгч нар нь нэг нэг нэр бичээд будаа дүүргэсэн аяганд хийж сайтар хутгаад, зөөлөн сэгсэрч хамгийн түрүүнд цухуйж гарсан нэрийг сонгодог байна. Дараа нь хүүхдийн эцэг, эхийн аль нэг нь хүү бол баруун чихэнд нь, охин бол зүүн чихэнд нь гурван удаа шивнэн хэлээд дараа нь нийтэд зарладаг байна. Ингээд цайллагаа эхэлнэ. Эртний монголчууд

хүүхдийн

төрсөн

өдрийн

баярыг

жил

болгон

тэмдэглэдэггүй. Харин зарим нутагт зуны дэлгэр цагт хүүхдийн нэг насны ойг тэмдэглэдэг байна. Хотны дэргэд тусгай дэвсгэр дээр ойгоо тэмдэглэж буй хүүхдийг суулган нутгийн хамгийн нэр хүндтэй ахмад хүнийг урьдаг. Уригдсан зочин хүүхэд хандан миний нас, буяныг аваарай гэсэн ерөөл хэлдэг байна. Энэ ёслолын дараа идээ зоогоо өрж, айраг цагаагаа сөгнөөд зочдоо суулган найрладаг байна. Үүний дараа хот айлын хүүхдүүдэд хишиг өгч, нохойд хоол өгч баярлуулдаг байсан байна.

Хүүхдийн даахийг эрэгтэй хүүхдийн 3, 5 настайд нь “бугын дуунаар”, эмэгтэй хүүхдийн 4, 6 настайд “хөхөөн дуунаар” авч ёслон найрладаг байжээ. Ихэвчлэн шинийн 8, 15-нд даваа, баасан гаригт ёсолж, найрладаг байна. Найрын ширээг урьдчилан засаад хүүхдэд гоёлын дээл хувцасыг нь өмсүүлнэ. Хүүхдийн даахинд ивээл жилтэй, нутаг нэгадаа нэр хүнд бүхий хүн эхлэн гар хүрдэг уламжлалтай. Эхлээд даахийг модон хутгаар хусч буй дүр үзүүлээд дараа нь бариулд нь хадаг уясан хайчаар баруун шанаа юмуу магнайнаас нь эхлэн хайчлаад тусгай хадагт бооно. Хуран цугларсан хүмүүс бүгд ээлж дараагаар даахинд гар хүрэхдээ хүүхдийн толгойг мялааж бэлэг өгдөг байна. Эрэгтэй хүүхдийн толгойд салмай (магнайд нь үлдээсэн хэсэг үс), хөхөл үс (эвэр мэт үс) үлдээх нь бий. Хүүхдэд зориулсан аливаа ёслолын нэг онцлог бол цагаалга заавал бэлтгэдэг, харин архи хэрэглэдэггүй байсан явдал юм. Аливаа хүн нас биед хүрч өрх тусгаарлаж хурим найр хийх нь хувь хүний амьдралд тохиолддог тэмдэглэлт үйл явдлын нэг юм. Энэ тухай бид тусгайлан үзсэн тул энд оруулсангүй. Өндөр насны ой. Монголын уламжлалт заншлаар найн тав, ер, зуун насны ойг тэмдэглэж найр хийдэг байсан байна. Наян тавны найрыг ихэвчлэн зуны дэлгэр хийдэг байна. Өндөр насны ойн найрыг үр хүүхэд, төрөл садан нь нийлэн нутаг усныхаа ард олныг урьж өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Найрын эхэнд уг хүний хийсэн бүтээсэн ажил үйл, гавьяа шагналыг дурьдаад үр хүүхэд ач зээ нар нь хадаг идээ барьж, бусад хүмүүс баяр хүргэж, талархлын үг хэлж, бэлэг дурсгал гардуулна. Найр бусад найр, хуримтай адил явагдана. Цаг улиралтай холбоотой баяр цэнгэл. Монголчууд шинэ жилийн баярыг хаврын эхэн сард тэмдэглэдэг. Цагаан сар нь уламжлалт баяр наадмын хамгийн эртний хэлбэр юм. Цагаан сараа элбэг хангалуун, баяр хөөр, өлзий дэмбэрэлтэй тэмдэглэвэл тэр жилдээ юм бүхэн бүтэмжтэй, сайн сайхан хийморьлог байна хэмээн бэлгэшээдэг. Монголчууд цагаан сар, цагаан өнгийг аливаа хар, хоргүй цайлган сайхны бэлгэ тэмдэг гэж бэлгэшээдэг учраас цагаан идээний сар буюу цагаан сар гэж нэрлэжээ. Энэ баярын өдрийг хүн зон төр улсын амьдрал, үйлсийн нэг жилийн эхлэл гэж бэлгэшээн энэ өдөр чухам ямаршуу төрх байдалтай байна тэр жилдээ тиймэрхүү л өнгө аястай байна гэж үзэж сар шинийн баярыг угтаж өрх айл бүр өмсөх зүүх, уух идэхээс эхлүүлээд гэр орон, хашаа хороо, мал унаагаа хүртэл урьдчилан бэлтгэж элбэг хангалуун өнгөрүүлэхийг эрхэмлэдэг заншилтай. Хуучин жилийн хамгийн сүүлчийн өдрүүд болох хорин найман, хорин есний өдөр хашаа хороо, гэр орон, дээл хувцасаа угааж цэвэрлэн, идээ будаагаа бэлтгээд, гучны өдөр хуучин оноо үдэж мордуулах ёслол болдог. Үүнийг битүүн гэж нэрлэдэг

байна. Битүүний үдэш од түгэх үеэр гэртээ сан тавьж ариутгаад идээний дээжээс бурхан тэнгэр, газар дэлхий, гал голомтдоо өргөж, өнгөрсөн жилийн турш эрүүл энх, аз жаргал, баяр баясгаланг ивээсэнд талархаад дараа нь ахмад настан аав, ээжийндээ очиж битүүний амар амгаланг нь айлтгадаг байна. Битүүний үдэш од түгэх үеэр гэрийн гадаа багахан гал түлж, сан уугиулан бурхан болсон өвгөд дээдэсдээ идээ ундааны дээжээр тахил өргөж тэднийгээ мартаагүй, мартах ч үгүй ямагт санан дурсаж байна гэсэн санааг илэрхийлдэг байна. Мөн гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу юм уу цэвэр тунгалаг мөс тавьж сайн зүгийн эзэд сахиусны орон үүд хаалгаа нээлээ гэж бэлгэшээдэг, зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаалаа гэж санаж залбирдаг байна. Мөн зарим нутагт энэ үйлийг “Лхам” бурхан шинийн нэгний өглөө эрт айл бүрйин голомтыг эргэдэг түүний моринд зориулсан ундаа, өвс гэж ч бэлгэддэг. Битүүний идээ будаа бууз банш тэргүүтнийг битүүртлээ, ханатлаа идэж, үлгэр домог, сонин хачин зүйл ярилцаж шагаагаар алаг мэлхий, өрөх, морь, тэмээ уралдах, дөрвөн бэрх орхих, шатар даам тоглох зэргээр хөгжилдөн баясаж битүүний оройг тэмдэглэдэг уламжлалтай. Шинийн нэгний өглөө үүр манхайн цайхын үед гэрийн хүмүүс бүгдээрээ босч нүүр гараа угаагаад “хурмаст тэнгэртээ мөргөх” ёслол үйлддэг. Монголчууд эрт дээр цагаас хурмаст тэнгэрээ эцэг хэмээн дээдэлж залбиран мөргөдөг заншилтай. Гэрийнхээ өмнө жижигхэн гал түлж сан тавина. Шороо юм уу модоор жижигхэн овоо босгоно. Идээ будааныхаа дээжийг өргөж дөрвөн зүг найман зовхистоо хандан цацал өргөж гэрийн хүмүүс тэр жилийн сайн зүгээс эхлэн гурвантаа мөргөж ёсолдог. Дараа нь баруун ба өмнө зүг рүү мориор юм уу эсвэл явган явж мөрөө гаргадаг заншилтай. Ургахын улаан нарнаар хувцас хунараа өмсөж, товч бүчээ бүчлэн малгайгаа өмсөөд хамгийн ахмад настан, аав ээжтэйгээ хадаг мөнгө төгрөг юмуу торго дурдан барьж золгодог. Дараа нь ахас дээдсээсээ эхлэн гэр дотроо бүгдээрээ харилцан золголт хийдэг. Настангууд хөөргөөр тамхилж, гэрийн эзэгтэй юм уу бүсгүй цай аягалж, хамгийн өндөр настнаас эхлэн идээ будаа амсаж, банш, бууз иднэ. Дараа нь айл хөршөөрөө орж харилцан золгоно. Золгохдоо хадагтай ба хадаг барьж золгож болно. Эдийн манлай хадаг гэж бэлгэшээн хамгийн хүндтэй хүндээ хадаг барьж хадгаа бүрмөсөн өгнө. Хадагтай золговол хадгаа өгдөггүй ямагт өөртөө авч байдаг. Хадагтай золгохдоо хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулна. Золгох үедээ унжиж байгаа хадгаа хүний гар дээр тавьдаггүй, унжуулсан чигээрээ золгоно.

Сар шинээр өр шир, өс хонзон бодох, эв эегүй байх, үс авах, гадагш эд юм зээлдэх, эхнэр нөхөр хоёр хоорондоо золгох, зулаа хуучин галаар /цогоор/ асаах, шинийн 1, 2, 3-нд гадуур хонох, уйлах, хэрэлдэх, зодолдох, хог, үнс хаях, шинийн долоонд айлд очиж золгох, мал, ан амьтны амь таслах, бэлэг дэмбэрэлгүй үг, хараал, зүхэл хэлэх зэргийг муу ёр хэрэв иймэрхүү байвал тэр жилдээ ямар нэг гай барцад, үхэл зовлон, гарз гарлага тохиолдоно гэж ихэд жигшин цээрлэдэг өнө эртний уламжлалтай. Монголчууд эрт дээр үеэс эхлэн сар шинийн нэгний өглөөнөөс эхлэн гариг, од, өнгө махбодь болон тэр өдөр өглөөнөөс орой хүртэл ямаршуу байгааг сайтар ажиглаж ирж байгаа шинэ оны өнгө төрхийг мэддэг уламжлалтай. Шинийн нэгний өдөр өрнө зүгээс салхи гарвал амуу тариа хорхойд идэгдэх, умар зүгээс салхитай бол намар нь хур бороо элбэг, дорно зүгээс салхитай бол амуу тарианы ургац алдах, зүүн хойноос салхилбал өвчин тахалтай, зүүн өмнөөс салхилбал хур их, амуу тариа, төмс үр тариа арвин их, баруун өмнөөс салхилбал арвай будаа өнтэй гэх буюу энэ өдөр гэгээн тунгалаг, салхигүй байвал даян дэлхий амар түвшин, мал сүрэг үржиж тариа будаа, жимс элбэг байх ба хур салхи, манан будантай өдөр байвал мал сүрэг, тариа будаа жимс ногоонд халгаатай гэдэг. Бас огторгуйн өнгө зүс бараандуу, бүүдгэр байвал тариа ногоо сайн ургаж зун нь халуун, цагаандуу өнгөтэй байвал хүн малд халгаатай. Хардуу өнгөтэй байвал хур усны аюултай. Улаандуу өнгөтэй байвал гантай, ногоондуу байвал тариа ногоо муу ургана гэж шинждэг. Хаврын баяр. Малчин ардын хаврын баяр цэнгэл нь эртний монголчуудын байгаль ертөнцийг аргадан гуйж, саасан сүүгээ дээжлэн цацал өргөх ёстой холбоотойгоор эхэлдэг билээ. Цацал цацахын зэрэгцээ хаврын анхны уураг сүү, өрөм ааруул таргийг хот айл, саахалтынхандаа амсуулан солилцож, цагаан идээ гарсны болон анхны төл гарсны баярыг давхар тэмдэглэдэг байна.

Мөн нуур

цөөрөм элбэгтэй газар шувуун даллааг авдаг байсан бол говьд тэмээн даллага авч ёсолдог байсан байна. 1779 оноос эхлэн монгол орны оростой хил нийлсэн харуулын албаныхан тэр хавийн ард түмэн нийлж, урин цагийн эхэн буюу ханш нээх өдөр “Эв модны наадам” хэмээх баярыг хийж байжээ. Энэ нь “төө хэртэй урт, сөөм орчим өргөн, хуруу хэрийн зузаан хэмжээтэйгээр дөрвөлжлөн зассан хуш мод” байдаг бөгөөд хэдэн өнгийн будгаар өнгө ялган ар өвөр талд нь ойролцоох хоёр харуулын нэрийг монгол орос үсгээр бичсэн байдаг байна. Уг модыг хоёр хуваан хоёр тал авч яваад уламжлалт баярын үеэр эвээр нь нийлүүлэн “эв модны эв шиг зай завсаргү й, эвтэй найрамдалтай явцгаая” гэж тангараглан хундага өргөдөг байна. Энэ наадамд хоёр тал эртнээс бэлтгэдэг бөгөөд монголчууд сүү цагаан идээ, айраг, махан шүүс,

шимийн архи зэрэг идээний дээжээ, оросууд заншил ёсоор хүндэтгэлийн идээ болох талх, давс, өндөг, нэрмэл архи зэргээ авчирцгаан тусгайлан барьсан цайллаганы гэрт орж наргидаг байна. Мөн энэ наадамд морь уралдуулж, бөх барилдуулж, анчдын цэц шалган сур харвах зэргээр нааддаг байжээ. Төв халхын монголчууд намрын адаг сард “Цасны бэлэг” гэсэн наргианыг хийдэг байсан байна. Анхны цас орохын өмнө нутаг нугын хэдэн өрхийн эзэд цугларан нэгэн бичиг бүхий сугалааг сугалдаг нэг бичигт нь тэдний өдөр танайд цасны баяр хийнэ. Танайх төдий хэмжээний айраг, тэдэн лонх архи, тэдэн тогооны өрөм, хонины мах тэргүүтнийг чанаж бэлтгэ гэх мэтчилэн бичсэн байлаг байна. Хэнд тэр бичиг таарсан нь тодорхойгүй байх бөгөөд цас орох дөхөөд ирэхээр баярт оролцох айл бүр уяан дээрээ эмээлтэй морь бэлэн байлгана. Тэднийд хүн ирэхэд нохой хорьж өгөхөөс эхлэн сайтар ажиглана. Ирсэн хүн өөрт оногдсон бичгээ цай, айраг уух хоорондоо хаа нэг газар нууцаар тавьж мордон зугатна. Нууцаар тавих гэж оролдож байгаад баригдах юм уу, нөгөө айл бичгийг хайж олоод морины чадлаар хөөж гүйцвэл “цасны бэлэг” хэмээх найрыг бүтэлгүйдсэн айлд хийдэг байна. Баярт аль болохоор сайн бэлтгэж оролцохгүй бол харамч, нарийнаараа дуудуулдаг байна. Энэ наргиант баярыг одоо тэр бүр хийдэггүй байна. Аж ахуй эрхлэхтэй холбоотой баяр наадам. Монголчуудын амжиргааны гол сурвалж, баян чинээлэг амьдрахын эх үндэс болсон мал аж ахуй эрхлэхтэй холбоотой баяр цэнгэл ихэвчлэн зуны дэлгэр цагт болдог. Мал хөнгөлөх, саах зөрүүлэх, мал ноослох, хур бороо гуйх, гүүний үрс гаргах гэх мэт. Газар тариалан эрхлэхтэй холбоотой баяр намар ургац хураасны дараа болдог. Эдгээр баярын тухай аж ахуй эрхлэхтэй холбоотой ёс сэдэвт тодорхой бичсэн тул энд оруулсангүй. Тэмдэглэлт үйл явдалтай холбоотой баяр наадам. Монголын эртний эрийн гурван наадмыг “Бат-Оршил өргөх ёслолын наадам” буюу “Даншиг наадам” гэж нэрлэж байсан байна. 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын жил бүрийн 7 сарын 11, 12-нд төрийн их наадам болгон тэмдэглэдэг болсон байна. Наадмаар бөх барилдаж, морь уралдаж, сур харвадаг уламжлалтай. Энэ баяраас гадна монголчууд орчин үед улс тунхагласан өдөр, олон улсын эмэгтэйчүүдийн баяр, шинэ жил, гэр бүлийн баяр, мэргэжлийн баяруудыг өргөн тэмдэглэдэг юм. Хурим найрын дэг ёс Монголчуудын тэмдэглэдэг хурим найр тус бүрдээ дотоод дэг журам, ёс горимоо маш нарийн баримтлан, зохих ёсны ёслол, зан үйлээр гүйцэтгэгдэж иржээ. Шинэ гэрийн найранд эхлээд гэр мялаалгын ерөөл хэлж, тооно, хана, унь, баганад хувин дүүрэн сүүнээс цацал өргөсний дараа найраа эхэлдэг

уламжлалтай. Найр хуримын ерөнхий дэг журам, уламжлалт хэв заншил, ёс горимоос товч дурдъя. Найр хуримыг товлон зарласан тэр өдөр уригдсан зочид гийчид бүрэн цугларсны дараа бүгдийг гэрт орохыг урина. Зочид насны эрэмбээр суудлаа эзэлсний дараа цай, хоолоор дайлж, найрын зоогийн хамгийн тэргүүн хүндэтгэлийн идээ болох ууцаа хамгийн хүндэт хүнээрээ хөндүүлэн таллаж цугларсан бүх хүмүүст хувь түгээн хүртээгээд, ирсэн зочдод талархал илэрхийлнэ. Хэрэв хүмүүс бие биеэ сайн танихгүй бол танилцуулна. Дараа нь гэрийн эзнээс найр эхлэх болсныг мэдэгдээд нутаг хошуундаа нэр хүндтэй, даруу төлөв, шулуун шударга, ахмад эрэгтэй хүнээр найрын ёс горим, найрлагчдын дэг журмыг сахиулан, найрыг зохион байгуулж удирдах даргыг сонгох санал гарган сонгодог байна. Найрын дарга гэрийн хойморт суудал эзэлж, олны итгэлийг хүлээж, найрын даргын эрхийг эдэлж, найрыг ямар хугацаатай, ямар дэг журмаар явуулахаа тайлбарлаж, сархад түгээх нэг сөнчин, хоёр аягачийг томилдог байна. Найрлагчид хоёр тал болж хуваагдан насны эрэмбээр суух бөгөөд хүн бүр хувцасаа зөв өмсөж, найрын дэг ёсыг хатуу дагаж найрт идэвхтэй оролцох үүрэгтэй байдаг байна. Найрын бүх үйл явцыг найрын дарга удирдан явуулж өндөрлүүлэх бөгөөд хэрэв найрлагчдаас найрын дэг ёс зорчих, суудлаа солих, тамхи татах, зохисгүй хэл үг гаргах, чанга ярих, шуугиан тарих, аяны хундаганаас татгалзах зэрэг тохиолдолд айргаар торгон шийтгэж, сургамжийн үг хэлдэг байна. Найр эхлэхэд бүх хүмүүст гурван хул айраг уулгаж, жигд халаагаад ерөөлчөөс ерөөл хүсэж хултай айраг, хундагатай архины нэгийг хадагтай барьдаг байна. Ерөөл хэлсний дараа морин хуур тэргүүтэй хөгжмийн эгшгэнд урт, богинын дууг гоцлон дуулуулж, бадаг хооронд нийтээрээ “түрлэг” өргөн түрдэг байлаа. Найрыг ихэвчлэн “Түмний эх” дуугаар эхэлдэг ёс түгээмэл байсан байна. Дуу бүрийн завсраар “бага дугараа” хэмээн хултай айраг барина. Гурван дууны дараа “дагнаа” гэж их хулаар айраг юм уу, хундагатай айраг сөгнөнө. Найрын даргаас гадаалах зөвшөөрөл өгөөгүй байхад хэн ч гэрээс гардаггүй. Хэсэг завсарласны дараа найр хуучин дэгээр үргэлжлэх боловч дугарааг өөрийн саналаар хүртдэг байна. Найр өндөрлөх цаг болоход найрын дарга “Энх мэндийн дуу, Хантарган баахан хар, Хөхөө шувуу зэрэг найрын төгсгөлд дуулдаг уламжлалт дуугаар ая бариулж, гэрийн эзэн ерөөлчөөр сөнгөө ерөөлгөөд, найр хийх болсон шалтгаант зүйлийг ерөөлгөн мялаалгаад найраа өндөрлөдөг байна. Хөөлгийн дуу Морин чих хоёрхон шүү

Мордохын хундага гуравхан шүү Үнэгэн чих хоёрхон шүү Үдлэгийн хундага гуравхан шүү Хөлөглөж ирсэн хүлгүүд чинь Хөл нь баахан чиллээ шүү Тооно тэгнээгүй тором биш Тоглоомоос гараагүй хүүхэд биш Хойд газар хол шүү Хонгор галуу буцаж байна Холын ураг та нар минь Хурдан шалав мордох юм биш үү ? Дариганга хурим найрын төгсгөлд дуулдаг байв.