Data Loading...

Hicheel 2 Flipbook PDF

Hicheel 2


535 Views
213 Downloads
FLIP PDF 445.24KB

DOWNLOAD FLIP

REPORT DMCA

Хичээлийн нэр: Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй.

Багш: Ж.Шинэбаяр

Сэдэв: Сургалтын онол ба сургалтын ангилал

Цаг: 2

Хичээл №2

Огноо: 2018/1/30

1. Удиртгал Сургалтын сэтгэл судлаачид сургалтыг хэрхэн сурах тухай судалгаа болон туршилтаар тайлбарлан хөгжүүлсээр ирсэн. 19-р зууны сүүлчээр сургалтын онолуудыг хөгжүүлж эхлэсэн бөгөөд тэдний ихэнх нь амьтдын туршилтад тулгуурласан байдаг. 20-р зуунд эдгээр онолууд нь хоёр үндсэн хэлбэртэй болсон ба энэ нь бихеворизм ба когнитив онол юм. Сургалтын үнэлгээнд тохирсон сургалтын ангилал бол сургалтын таксаноми юм. Сургалтыг сэтгэл судлал, боловсрол судлалын үүднээс тайлбарладаг сурахуйн онолын гол гурван чиглэл бол бихеворизм, когнитизм, конструктивизм юм. Энэхүү хичээлээр зарим сургалтын онол ба сургалтын айн тухай авч үзнэ. 2. Зорилтууд  Бихеворизм ба когнитив онолыг ашиглаад хэрхэн сурах хэрэгтэйг тайлбарлах  Сургалтын 3-н айг тайлбарлан бичих. 3. Сургалтын онол 3.1. Бихеворист онол Тухайн онолуудыг онолуудыг хөгжүүлсэн сэтгэл судлаачдын баг үр дүнгээ үндсэндээ амьтад эсвэл хархнууд дээр туршиж гаргаж авсан байдаг. Туршилт нь өгөгдсөн тодорхой нөхцөлд гарцыг олж гарах гэх зэрэг даалгавар гүйцэтгүүлдэг байсан. Амьтад ямар нэгэн үйлдлийг тодорхой хугацаанд олон дахин давтаж гүйцэтгэснээр тодорхой зан төлвийн зураглал сурах эсвэл эзэмшдэг. Эдгээр онолуудын үндсэн санаа нь бодит ертөнц нь байгалийн хуульд захирагддагтай адилаар “Ертөнцийн үндсэн зарчим бол шалтгаан ба үр дагавар” гэдгийг өөрчлөхгүйгээр сургалтыг загварчлах юм. Энэ төрлийн онолууд нь хоорондоо нягт уялдаа холбоотой байдаг. Яагаад гэвэл эдгээр нь түлхэц (stimulus) эсвэл үйлдэл (action) ба амьтны хариу үйлдэл (response of animal)-ийн хоорондох хамааралд суурилсан байдаг. Хялбархнаар загварчлах юм бол S->R. Stimulus

Response

Нөхцөлдүүлэлтээр дамжуулан шинэ зан үйл эзэмшихийг сурахуй гэж үзэх нь бихеворизмын тулгуур зарчим (Пүрэвдорж, 2011). Сурахуйн онол нь зөн совин, нийгмийн дэмжлэг ажиглалт, санах ой, сонгодог ба үйлдлийн нөхцөлдүүлэлт зэрэг ойлголтуудыг хамардаг. Энэ онолын гол төлөөлөгчид нь Иван Петрович Павлов, Edward Lee Thorndike, John Broadus Watson, Burrhus Frederic Skinner нар юм. Дасгал: Бихеворизмын үндсэн үзэл санаа нь юу вэ? Дөхүүлэх хариулт: Бодит ертөнц, байгалийн хууль өөрчлөгдөхгүй. 3.2. Когнитив онол Когнитив онолуудыг бихеворизмын онолуудын хариу үйлдэлд тулгуурлан хөгжүүлсэн. Тэд сургалтын механик хандлагыг өөрчилж сургалтыг илүү цогц болгосон. Энэ онолын гол төлөөлөгчид нь Kohler Lewin ба Tolman нар юм. Үндсэн утга санаа нь мэдрэхүй, ойлголтыг агуулах оюун санаатай холбогддог. Хүмүүс мэдрэхүйгээр дамжуулан мэдээллийг авах бөгөөд уураг тархи боловсруулалт хийдэг. Боловсруулалт нь одоо ба өнгөрсөнд орчинтой харилцан үйлчлэлсэн ба ирээдүйг төсөөлсөн 1

Хичээлийн нэр: Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй.

Багш: Ж.Шинэбаяр

хадгалагдсан мэдээлэлтэй холбоотой. Когнитив онолууд нь харилцаа холбооны онолуудтай холбоотой. Даалгавар: Ч. Пүрэвдорж, Багшлахуйн менежмент номны 29-71 хуудасны агуулгыг унших. Блумийн таксаномийн тухай Англи хэлнээс унших: http://www.nwlink.com/~donclark/hrd/bloom.html 4. Сургалтын ай Сургалтын үндсэн асуудал нь сургалтыг хэрхэн зохион байгуулах вэ? гэдгээ тодорхойлох юм. Сургалтыг когнитив ай, аффектив ай, фсихомотор ай гэж 3-н төрөлд хувааж болох юм. 4.1. Когнитив ай Когнитив сургалтаар, мэдлэг, онол, зарчим ба бусад оюуны үйлүүдийн агуулгыг сурсан байх ёстой. Зан үйлийн 6-н түвшин нь когнитив сургалтаар тодорхойлогддог. Эдгээр 6-н түвшин нь: a. b. c. d. e. f.

Мэдлэг – энгийн баримтуудыг сэргээн санах Ойлголт – мэдээллийг тайлбарлах Хэрэглээ – мэдээллийг тухайн нөхцөл байдалд ашиглах Анализ – мэдээллийг хэсгүүдэд хуваах Синтез – элементүүдийг хооронд нь нэгтгэж шинэ санаа бий болгох Үнэлгээ – үнэлэх ба оролтын зорилтуудыг олох

Танин мэдэхүйн хамгийн дээд түвшин нь бодит нөхцөлд тохируулан мэдээллийг ашиглах чадварыг илэрхийлдэг. Харин хамгийн доод түвшин нь үйл явдал, огноо, нэр зэрэг баримтуудыг сэргээн санах чадвар юм. Эдгээрийн хооронд мэдээллийг хэрэглэх, хэсгүүдэд хуваах, анализ хийх чадварууд байна. Үүний утга санаа нь багш таны хичээлээр олгосон мэдээллийг суралцагч сэргээн санах, ойлголт болгон хөрвүүлэх, ямар нэгэн нөхцөлд ашиглах, задлан шинжлэх нэгтгэн дүгнэх, сургалтын зорилтуудаа дахин өөрчлөх үнэлгээ гэсэн үг юм. 4.2. Аффектив ай Энэ ай нь хэрхэн заах, сургалтын мэдрэмж ба хандлагыг үнэлэхтэй холбоотой. Сургалтын хандлага ба мэдрэмж нь харилцан яриа ба практик сургалтыг хамарна. Энэ айг 5-н түвшинтэйгээр авч үздэг. a. Хүлээн авах – суралцагчийн анхаарлыг татах b. Хариу үйлдэл үзүүлэх – суралцагчид хариу үйлдэл хийх c. Үнэлж цэгнэх үнэ цэнийг мэдрэх – өөрөө хариуцлагаа мэдэрч хандлагын байршил нь тогтох d. Зохион байгуулалт хийх – өөр өөр үнэт зүйлсээс зохицуулалт ба шийдвэр гаргах e. Үнэт зүйлсийн тогтолцоогоо тодорхойлох – шинэ санаа ба хандлагууд нь суралцагчийн нийт гүн ухааныг бүрдүүлэх 4.3. Фсихомотор ай Энэ ай нь булчингаар хийх үйлдлүүдэд голлон анхаардаг. Өөрөөр хэлбэл биеэр үйлдэх чадваруудыг хөгжүүлдэг. Зан үйл ба ур чадварын өөрчөлттэй илүү хамаатай. Энэ ай нь дараах бүлгүүдэд хуваагддаг: 2

Хичээлийн нэр: Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй.

Багш: Ж.Шинэбаяр

a. Бүтэн биеийн шилжилт-гар, мөр ба хөл b. Зохион байгуулалттай хөдөлгөөн-гар ба гарын хуруу, гар ба нүд, гар ба чих, нүд ба хөл гэх мэт c. Аман бус харилцаа-нүүрний илэрхийлэл, дохио зангаа, биеийн хөдөлгөөн d. Ярианы зан үйл-дуу гаргах, дуу ба дохио зангаа 5. Сургалтын айн харьцуулалт Зорилтууд Когнитив

Анги, бүлэг

Хэлбэр

Аффектив

Фсихомотор

Мэдлэг

Хандлага

Гүйцэтгэл

Мэдээлэл

Мэдрэмж

Чадвар

Том

Жижиг

Бүр том

Дундаж

Лекц

Сургалт

Ерөнхий Онол Заавар алагчилдаггүй

Дотнын Интерактив Динамик Ганцаарчилан анхаарал хандуулах

Ганцаарчилсан

Ганцаарчилсан Шууд

Мэдээлэл Маш их мэдээлэл

Мэдээлэл нээлттэй

Маш их мэдээлэл

Цахим

Заримдаа холилдсон байж болно.

Хэвлэмэл Цахим

Схем 1. Сургалтын онол ба мэдээлэл

6. Сургалтын дизайн (ID-instructional design) Сургалтын дизайн гэдэг нь өндөр үр ашигтай сургалт бий болгохын тулд сургалтыг системтэйгээр төлөвлөх ба зохион байгуулах процесс юм. Энэ нь сургалтын хөгжүүлэлт ба боловсролын програмууд ба сургалтын нөөцүүдтэй хамааралтай. Жишээ нь нэг хичээлийн хувьд авч үзвэл, эхлээд хэрхэн заах тухайгаа модуль байдлаар дизайнчлах, модуль бүрийн зорилтуудыг тодорхойлох, модуль бүрийн дэд сэдвүүдийг тодорхойлох, сэдэв бүрт кэйс судалгаа хийх, харилцан ярилцах асуултуудыг боловсруулах ба мэдээллийг хэрэглээтэй холбосон сургалтын үйл ажиллагаануудыг тодорхойлох зэрэг юм. 3

Хичээлийн нэр: Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй.

Багш: Ж.Шинэбаяр

6.1. Сургалтын дизайн боловсруулах алхмууд Сургалтын дизайны үндсэн 6-н алхам байдаг: 1) 2) 3) 4) 5) 6)

Суралцагчид ба сургалтын агуулгад анализ хийх Сургалтын үр дүнгээ тодорхойлох (мэдлэг-хандлага-чадвар) Сургалтын агуулгыг бүтэцлэх Сургалтын хэрэглэгдэхүүн эсвэл нөөцүүдийг сонгох Сургалтын үйл ажиллагаануудыг дизайнчлах Үнэлгээний горимуудыг тодорхойлох

Дээрх алхмуудыг гүйцэтгэхдээ багш бүр дараах үндсэн асуултуудад хариулт өгөх хэрэгтэй: Суралцагчид хэн бэ? Тэд юуг мэдчихсэн байгаа вэ? Тэд хэрхэн амжилттай сурах вэ? Манай суралцагчид юу сурахыг хүсэж байгаа вэ? Яагаад? Сургалтын зорилтуудаа биелүүлэхийн тулд би сургалтыг ямар бүтэцтэй болгох вэ? Хамгийн тохиромжтой, үр дүнтэй ба боломжтой хэрэглэгдэхүүнүүд юу байж болох вэ? Үр дүнтэй сургалтыг зохион байгуулахын тулд ямар стратеги ашиглах вэ? Сургалтын үр дүнгээ бий болгохын тулд ямар ямар цогц үйл ажиллагаануудыг гүйцэтгэх вэ? 6) Энэхүү сургалтаар суралцагчид юу мэдсэн болон хэр амжилттай сурсныг хэрхэн мэдэх вэ? Сургалтаа хэрхэн үнэлэх вэ? 1) 2) 3) 4) 5)

Суралцагчид ба сургалтын агуулгад анализ хийх

Сургалтын хэрэглэгдэхүүн эсвэл нөөцүүдийг сонгох

Сургалтын үйл ажиллагаануудыг дизайнчлах

Сургалтын үр дүнгээ тодорхойлох (мэдлэгхандлага-чадвар)

Сургалтын агуулгыг бүтэцлэх

Үнэлгээний горимуудыг тодорхойлох

Сургалтын дизайныг болосруулах процесс

7. Дүгнэлт Сургалтын онол ба сургалтын айг товч байдлаар тайлбарлалаа. Эдгээрийг мэдсэнээр багш нар сургалтыг дизайнчлах боломжтой болох юм. 8. Ашигласан эх сурвалж 1. Arinto, P. (2006). Handbook on Instructional Design for the academy of ICT essentials for government leaders. PHI: APCICT. 2. Branch, R. M. (2009). Instructional Design: The ADDIE Approach. New York, USA: Springer ScienceþBusiness Media.

4

Хичээлийн нэр: Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй.

Багш: Ж.Шинэбаяр

3. J.Rothwell, W., & Kazanas, H. C. (1998). Mastering The Instructional Design Process: A systematic Approach. NY: Pfeiffer. 4. MCARDLE, G. (2010). Instructional design for Action Learning. Washington: Printed in the United States of America. 5. W.LEE, W., & L.Owens, D. (2004). Multi-medid based instructional design. San Francisco: Pfeiffer. 6. Пүрэвдорж, Ч. (2011). Багшлахуйн менежмент. Улаанбаатар: Мөнхийн үсэг.

Агуулга 1.

Удиртгал ........................................................................................................................................ 1

2.

Зорилтууд ....................................................................................................................................... 1

3.

Сургалтын онол ............................................................................................................................. 1

4.

3.1.

Бихеворист онол .................................................................................................................... 1

3.2.

Когнитив онол ....................................................................................................................... 1

Сургалтын ай ................................................................................................................................. 2 4.1.

Когнитив ай ........................................................................................................................... 2

4.2.

Аффектив ай .......................................................................................................................... 2

4.3.

Фсихомотор ай ...................................................................................................................... 2

5.

Сургалтын айн харьцуулалт ......................................................................................................... 3

6.

Сургалтын дизайн (ID-instructional design)................................................................................. 3 6.1.

Сургалтын дизайн боловсруулах алхмууд ......................................................................... 4

7.

Дүгнэлт........................................................................................................................................... 4

8.

Ашигласан эх сурвалж ................................................................................................................. 4

5